Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 111

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Д.Мөнхтуяа, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга А.Болор,

иргэдийн төлөөлөгч  Ж.Эрдэнэ-Очир,

улсын яллагч Д.Ганчимэг,

           шүүгдэгч Б.Бямбадорж түүний өмгөөлөгч Ц.Бат-Өлзий

           хохирогч А.Цэлмэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бөмбөгөр овогт Батаагийн Бямбадоржид холбогдох 201625012745 дугаартай хэргийг 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Бөмбөгөр овогт Батаагийн Бямбадорж, 1987 оны  08 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, халх, бага боловсролтой, засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, 8 дугаар хэсэг 1362 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй,

-Урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 347 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 5 сарын хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 01 хоногийн хугацаагаар хорих ялыг багтааж, биечлэн эдлэх ялыг 3 жил 05 сарын хорих ялаар шийтгүүлж, 2009 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн Өршөөлийн тухай хуулиар эдлээгүй үлдсэн 02 жил 02 сар 02 хоногийн ялыг өршөөн хэлтрүүлж суллагдсан,

-Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 478 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан бүрэн, РД: ХИ87082978 тоот регистрийн дугаартай,

 Шүүгдэгч Б.Бямбадорж нь 2016 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Улиастайн голын орчимд өөрийн найз А.Цэлмэгтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүний хэвлийн тус газарт нь хайчаар хатгаж бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүгдэгч Б.Бямбадорж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2017 оны 7 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө голын эрэг дээр наадам тэмдэглэж байхдаа А.Цэлмэгтэй 2 шил архи хувааж уугаад оройтсон. Би оройтсон болохоор хоноод явъя гэхэд А.Цэлмэг “явна гээд машин дотор байсан хайчаар акумляторын утас тасалсан. Би А.Цэлмэгтэй ноцолдож байгаад хэвлийн тус газар руу нь хайчаар дүрсэн байсан. Би хийсэн хэрэгтээ харамсаж байна. Миний ар гэрийн нөхцөд байдлыг харгалзан үзэж, хөнгөн  ял шийтгэл оноож өгнө үү”” гэв.

 

Шүүгдэгч Б.Бямбадорж мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Наадмын өдөр байсан. Би өөрийн найз Цэлмэг, түүний эхнэр Болороо, манай найз эгч Зоригт, манай эхнэр болон хүүхдүүдийн хамтаар 12 цагийн үед Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр Улиастайн гол өгсөөд голын баруун талд ямааны хорхог хийж идэцгээсэн. Дараа нь 0.75 литрийн хараа архи уугаад мөн 0.5 литрийн хараа архийг талд нь ортол Цэлмэг бид хоёр уусан. Хүүхнүүд пиво ууж байсан. Орой харанхуй болоод би бүгдээрээ машинд багтахгүй юм чинь хоноё дээрээс нь согтуу байна гэхэд Цэлмэгийн эхнэр Болороо гэрлүүгээ харина гээд Цэлмэг явахаар болсон. Үүнээс болоод Цэлмэг бид хоёр маргалдсан. Цэлмэг машин барьж явна гээд байхаар нь би өөрийн портер машиныхаа түлхүүрийг модны ёроолд аваачаад нуучихсан. Гэтэл Цэлмэг миний машинд ороод кундакторийг нь хуулаад утас нийлүүлээд машин асаагаад явах гэхэд нь машины руль цоожлогдсон байсан тул яваагүй. Тэгээд бид хоёр машин дотроо барьцалдаж ноцолдсон. Машины кардааны хажууд миний ажилдаа хэрэглэдэг хөх өнгийн хайч байхаар нь би уг хайчийг аваад Цэлмэгийн бөөрөн тус газар нэг удаа хатгасан. Тэгэхэд Цэлмэгийн бие нь сулраад чи намайг хатгачихав уу яаав гээд сонин болоод ирсэн. Тэгээд би түргэн дуудаад голын хажууд амарч байсан хүний машиныг нь гуйгаад унаад явтал уг машины таван бул нь мултраад явахаа больсон. Тэгээд Цэлмэг өөрөө машинаас бууж ирээд түргэний машинд суугаад явсан...” гэсэн мэдүүлэг. /хх-36-37/,

 

Хохирогч А.Цэлмэг мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 07 дугаар сарын 11-ний өдөр 15 цагийн үед байх Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо Шархаднаас хойшоо яваад Улиастайн аманд голын ертөнцийн зүгээр баруун талд нь найз Бямбадоржийн цагаан өнгийн портер машинтай, түүний эхнэр Уянга, нагац эгч Зоригоо, манай эхнэр Болороо бид нар баяр тэмдэглэх гэж очсон. Тэгээд Бямбадоржтой 2 шил архи хувааж уусан. Харин манай эхнэр Болороо, Уянга, Зоригоо эгч нар 2.5 литрийн 2 пиво хувааж уусан. Бүрэнхий болсон байхад Бямбадоржийн хадам дүү Батсайхан ирээд удалгүй юунаас болсныг мэдэхгүй тэр хоёр хоорондоо маргалдаад байхаар нь би очиж салгасан. Тэгээд Бямбадорж согтуу машинаа барьж явна гээд байсан тул тэр дүү нь эрүүл учир машиныг нь унуулахгүй гэж түлхүүрийг нь хайгаад олоогүй болохоор машины кондукторыг салгаж, цагаан залгуураар нь асаах гэхэд Бямбадорж уурлаад асаалгахгүй гэж маргалдаад улмаар Батсайхан дүү нь удалгүй яваад өгсөн. Тэгээд Зоригоо эгч, эхнэр Уянга нь Бямбадоржийг согтуу тул намайг арай гайгүй болохоор машиныг бариад явчих гэсэн. Би машиныг асаах гэхэд түлхүүр олдохгүй машины хүрд нь цоожлогдсон болохоор цоожийг нь гаргах гэж байхад Бямбадорж намайг машинаас татаж буулгасан. Надаар машин бариулахгүй өөрөө унаж явна гэж маргалдан зууралдаж байгаад салсан. Би дахин машинд орж, асаах гээд байж байхад Бямбадорж хажууд зогсож байснаа хаанаас авсныг мэдэхгүй үүлний хөх өнгийн бариултай хайчаар гэнэт миний хэвлийн зүүн хэсэгт 1 удаа хатгасан. Тэгээд цус гараад би газар унаад босож амьсгаа авч чадахгүй ухаан орж гараад байсан. Тэгээд 103 дуудаж, эмнэлэгт хүргэгдсэн...” гэсэн мэдүүлэг. /хх16-17/,

 

Гэрч Э.Болороо мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 7 дугаар сарын 11-ний өдөр 15 цагийн үед байх Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шархаднаас хойшоо Улиастайн ам руу яваад голын хажууд ертөнцийн зүгээр баруун талд нь нөхөр Цэлмэг, манай хажууд байдаг гэр бүлийн найз Бямбадорж, түүний эхнэр Бат-Уянга, Зоригоо гэх эгч нь бид нар амрахаар очсон юм. Тэгээд нөхөр маань Бямбадоржтой 2 шил архи хувааж уусан. Улмаар 20-21 цагийн үед байх Бямбадоржийн хадам дүү Батсайхан ирээд юунаас болсныг мэдэхгүй Бямбадоржтой маргалдаад нөхөр Цэлмэг салгасан. Тэгээд явах гээд түлхүүр хайгаад олдоогүй болохоор нь Батсайхан Бямбадоржийн машины кондукторын хамгаалалтыг салгаад асаах гэхэд Бямбадорж уурлаад хэрүүл өдөөд маргалдах гээд байхаар нь Батсайхан яваад өгсөн. Тэгээд 23-00 цагийн үед байх явах гээд машины түлхүүр олдохгүй болохоор нь манай нөхөр Цэлмэг машины кондуктоын утсыг гаргаж тасдаад холбож асаах гэхэд Бямбадорж уурлаад миний машиныг эвдсэн гэхэд нь манай нөхөр маргалдаад зууралдаж байгаад салсан. Тэгээд манай нөхөр дахин машиныг нь асаах гээд ноцолдож байхад Бямбадорж хаанаас авсныг мэдэхгүй хөх өнгийн бариултай том хайчаар манай нөхрийн хэвлийн зүүн хэсэгт нэг удаа хатгасан. Тэгэхэд манай нөхөр амьсгаа авч чадахгүй газар унаад өгсөн. Тэгэхэд Бямбадоржийг эхнэр нь салгаж, улмаар түргэн ирээд эмнэлэгт хүргэгдсэн...” гэсэн мэдүүлэг. /хх-19/,

Гэрч А.Зоригт мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 07 дугаар сарын 11-ний өдөр 15 цагийн үед байх Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо Шархаднаас хойшоо улиастайн ам руу явж байгаад улиастайн голын хажууд бургас модтой газар төрсөн дүүгийн хүү буюу нагац дүү Бямбадорж, түүний эхнэр Уянга, найз нь Цэлмэг, түүний эхнэр Болороо бид нар амрахаар очсон юм. Тэгээд Бямбадорж, Цэлмэг гэх залуутай 2 шил архи хувааж уусан. Харин Уянга, Болороо бид нар 2.5 литрийн боргио пиво 2 савыг уугаад байхад 21 цагийн үед байх Бямбадоржийн хадам дүү Батсайхан ирсэн. Улмаар юунаас болсныг мэдэхгүй Бямбадорж, Батсайхантай маргалдаад салсан. Тэгээд явах гээд түлхүүр хайгаад олоогүй болохоор нь Батсайхан Бямбадоржийн машины кондукторын хамгаалалтыг салгаад асаах гэхэд Бямбадорж уурлаад маргалдаад байхаар нь Батсайхан яваад өгсөн. Тэгээд 23 цагийн үед явах гээд машиныг түлхүүр олдохгүй болохоор нь Цэлмэг гэх залуу Бямбадоржийн машины кондукторын утсыг гаргаж тасдаад холбож асаах гэхэд Бямбадорж миний машиныг эвдсэн гэж уурлаад тэр залуутай маргалдаад уурлаж байгаад салсан. Тэгээд салаад байж байхад Цэлмэг дахин Бямбадоржийн машиныг асаах гээд оролдоод байхад Бямбадорж машин эвдсэн гэх уурандаа хаанаас авсныг мэдэхгүй, машинаас авсан байх төмөр хайчаар тэр залуугийн хэвлийн тус газар нэг удаа хатгасан байсан. Би сүүлд харсан, тэгэхэд тэр залуу орилоод газар унаад өгсөн. Тэгээд Бямбадоржийг эхнэр бид 2 салгасан. Тухайн үед Бямбадорж, Цэлмэг гэх залуу 2 нилээд согтуу байсан. Харин Уянга, Болороо бид нар халамцуу байсан боловч би болсон явдлыг сайн санаж байна...” гэсэн мэдүүлэг. /хх-20/,

2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн шинжээчийн №9796 тоот дүгнэлтэд:

1. А.Цэлмэгийн биед хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх, хэвлийн хөндийд цус хуралдалт /100-150 мл/ гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь хурц ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдалтанд нөлөөлөхгүй /хх-26/ гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан Б.Бямбадоржийг сэжигтэн, яллагдагчаар татаж  байцаасан тэмдэглэл /хх-34-37х/, хохирогч А.Цэлмэг /хх-17х/, гэрч Э.Болороо /хх-19х/, А.Зоригт /хх-20х/, Г.Батсайхан /хх-21х/, Ж.Шинэбаяр /хх-23-24х/ нарын мэдүүлгүүд, 9796 тоот шинжээчийн дүгнэлт /хх-26х/, хохирлын талаарх баримтууд /хх-54-61,63х/, эд зүйл түр хураан авсан тэмдэглэл /хх-13х/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-39х/, Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 347 дугаар  шийтгэх тогтоолын хуулбар /хх-42-44х/,  Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 478 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-45-46х/, Өршөөл үзүүлэх комиссын 2009 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 2693 дугаар тогтоолын хуулбар /хх-47х/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-38х/, мөрдөн байцаах ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчдод танилцуулсан тэмдэглэлүүд /хх-64-65х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Б.Бямбадорж нь 2016 оны 7 дугаар сарын 11-ний өдөр гэр бүл, найз нөхдийн хамт Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр Улиастайн гол дээр очиж баяр тэмдэглэн архидан согтуурч байхдаа  “машин эвдлээ, машин асаах гэлээ” гэх шалтгаанаар найз А.Цэлмэгтэй маргалдаж улмаар түүний хэвлийн тус газарт нь хайчаар хатгаж, биед хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтууд нь уг хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларсан, энэ баримтуудаар хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв.

Прокуророос шүүгдэгч Б.Бямбадоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Б.Бямбадоржыг бусдын бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, хуульд заасан ял шийтгэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хохирогч Б.Батбаяр нь 400.000 төгрөгийг нэхэмжилсэн ба шүүгдэгч Б.Бямбадоржоос 400.000 төгрөг хүлээн авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж шүүхийн хэлэлцүүлэгт хүсэлтээ өгсөн тул Б.Бямбадоржийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүгдэгч Б.Бямбадорж нь үйлдсэн хэрэгтээ чин санаасаа гэмшсэн, хохирогчид учирсан хохирлыг сайн дураар нөхөн төлсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгчид хөнгөн ял оногдуулж өгнө үү гэсэн нөхцөл байдал нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд түүнд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Бямбадорж нь Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 347 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар  3 жил 5 сарын хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 01 хоногийн хорих ялаар тус тус шийтгүүлж, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн ялыг хүндэд багтааж, 3 жил 05 сарын хорих ялыг биечлэн эдлэхээр шийтгэгдэж, 2009 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн Өршөөлийн тухай хуулиар эдлээгүй үлдсэн 02 жил 02 сар 02 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн байна. Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 478 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын баривчлах ялаар шийтгүүлсэн ялтай байдал нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгууллагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан батлагдсан 2015 оны 8 сарын 11-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бямбадоржийн ялтай байдлыг уг хуульд хамруулж түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх бүрэлдэхүүн дүнгнэлээ. 

Шүүх шүүгдэгч Б.Бямбадоржид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1 дэх хэсэгт заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг сайн дураар нөхөн төлсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг харгалзан үзэж хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулах үндэслэлтэй, мөн шүүхээс оногдуулах хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан, мөн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 24,5 см урттай, хөх өнгийн бариултай 1 ширхэг хайчийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.2, 297.1.3, 297.1.4, 298 дугаар зүйлийн 298.1.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Бөмбөгөр овогт Батаагийн Бямбадоржийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 5511 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар Б.Бямбадоржийг 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Б.Бямбадоржид оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Б.Бямбадоржийн урьд цагдан хоригдсон 89 /наян ес/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 24,5 см урттай, хөх өнгийн бариултай 1 ширхэг хайчийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.Бямбадорж нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

7. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Бямбадоржид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, давж заалдах гомдол, эсэргүүцлийг хүлээж авснаас хойш 3 хоногийн дотор хэргийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх журамтай болохыг дурьдсугай.

       

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Т.ШИНЭБАЯР

               

   ШҮҮГЧИД                                                  Д.МӨНХТУЯА

                                                                           

                                    Б.АРИУНХИШИГ