Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 128/ШШ2020/0520

 

2020 оны 8 сарын 24 өдөр       Дугаар 128/ШШ2020/0520              Улаанбаатар хот

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж, шүүгч Л.Б, шүүгч          Н.Д нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: О овогтой Ч.Б

Нэхэмжлэгч: Б овогтой Ц.Х,

Нэхэмжлэгч: М овогтой Г.Э,

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга

Гуравдагч этгээд: “ЭЭ” ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн ******* тоот шийдвэрээр Төв аймгийн За*******ар сумын ******* ******* ******* нэртэй газарт 15541.08 гектар хайгуулын талбайг, 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 111 тоот шийдвэрээр Төв аймгийн За*******ар сумын ******* ******* ******* нэртэй газарт 3946.91 гектар талбайг “ЭЭ” ХХК-д олгосон шийдвэрийг хүчингүй болгох” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Иргэдийн төлөөлөгч Д.Э, нэхэмжлэгч Ч.Б, Ц.Х, Г.Э, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.А, түүний өмгөөлөгч Э.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ж, гуравдагч этгээд “ЭЭ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, Л.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.А болон нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Э.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэг. Монгол улсад х*******гийн олон тусгай зөвшөөрөлтэй цөөхөн аймгийн нэг нь Төв аймаг юм. Тэр дундаа Төв аймгийн За*******ар суманд олгосон хариуцлагагүй уул уурхайн хөлд олон жил өртсөнөөр тосон за*******ар тоосон за*******ар болсон гэж нутгийнхан хэлэлцдэг болоод удлаа. За*******ар сумын нийт нутгийн гуравны хоёр нь уул уурхайн лицензээр бүрхэгдсэн, газар нутаг нь сүйдээд байна.

Бараг уулын оройгоос өөр эрүүл газаргүй болж байна. Малчин иргэд малаа бэлчээрлүүлэх, ундаалах голгүй болсон.

Төв аймгийн За*******ар суманд олгосон хариуцлаггүй уул уурхайн хөлд олон жил өртсөн, газар нутаг нь сүйдсэн, За*******ар суманд хууль бусаар тусгай зөвшөөрөл олгогдсоны улмаас гол мөрөн ширгэж, байгаль орчин сүйдэж, байгалийын унаган төрх алдагдаж, нутгийн малчин иргэдийн малын бэлчээрийн талбайгүй болсон билээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн 62.1.1, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2 , Газрын тухай хуулийн 20.1.3.3, Ашигт малтмалын тухай хуулийн 12.1.4.4 тус тус заасны дагуу нутгийн захиргааны байгууллага болон Төв аймгийн За*******ар сумын иргэдийн хурал дээрх хуулиар олгогдсон онцгой бүрэн эрхийн нэг бол газар нутгаа орон нутгийн тусгай хэрэгцээнд авах эрх билээ.

Дээрх хуулиар олгогдсон эрхийн дагуу За*******ар суманд хууль бусаар тусгай зөвшөөрөл олгогдсоны улмаас гол мөрөн ширгэж, байгаль орчин сүйдэж, байгалийн унаган төрх алдагдаг, нутгийн малчин иргэдийн малын бэлчээрийн талбайгүй болсон зэрэг тулг*******дсан асуудлыг шийдвэрлэхийн тулд Төв аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 03 дугаар “Зарим газар нутгийг аймгийн тусгай хэрэгцээ, х*******гаалалтад шинэчлэн авах” тухай 03 дугаар тогтоолын 1-р хэсэгт “...За*******ар сумын газар нутгийг бүхэлд нь аймгийн тусгай хэрэгцээнд авч, шинээр тусгай зөвшөөрөл олгохгүй байхаар шийдвэрлэж,

Мөн Төв аймгийн За*******ар сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдөр “Газар нутгийг тусгай хэрэгцээнд авах тухай” тогтоолын 1 дэх заалтаар хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгогдсон газраас бусад нийт 244.676.4 га газар нутгийн 15 жилийн хугацаатай орон нутгийн тусгай хэрэгцээнд авч, улсын кадастрын бүртгэлд х*******рагдсан болно.

Гэтэл Амйгийн болон За*******ар сумын ИТХ-ын шийдвэрээр урьд нь орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газартай давхцуулж Ашигт малтмал, кадастрын хэлтсээс 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр ******* дугаар шийдвэрээр Төв аймгийн За*******ар сумын ******* ******* ******* нэртэй газарт 1554,108 гектар хайгуулын талбайг, 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 11 дугаар шийдвэрээр Төв аймгийн За*******ар сумын ******* ******* ******* нэртэй газарт 3946.91 гектар талбайг ХҮ-******* тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг “ЭЭ” ХХК-д олгосон нь хууль бус шийдвэр болсон.

Тухайн үед “ЭЭ” ХХК-д тусгай зөвшөөрөл олгох талаар АМГ-аас Төв аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас санал авахад Төв аймгийн За*******ар сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 01 дугаар тогтоолоор “Хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах” тухайн саналыг хүргүүлж байсан.

Төв аймгийн иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 31 дугаар санал хүргүүлэх тухай тогтоолоор санал хүрэхгүй байна, боломжгүй гэсэн санал өгсөн.

Мөн 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн “хойшлуулах санал” тухай 20 дугаартай саналуудаас аймаг, орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газартай давхцуулан лиценз олгосон нь Ашигт малтмалын тухай хуулийн 17.5.2 тусгай хэрэгцээний газар, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон газар, нөөцөд авсан талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй байх, хуулийн заалтыг шууд зөрчсөн, хууль бус шийдвэр болсон байна.

Дээрх шийдвэрүүд нь Ашигт малтмалын тухай хууль, Газрын тухай хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчсөн, гомдол гаргасан малчин иргэдийн эрх, хууль ёсны сонирхлыг зөрчиж сумын уугуул иргэд, Малчин иргэдийн эрүүл аюулгүй орчинд *******ьдрах /нөхцөл алдагдсан/ эрхийг зөрчсөн, малчин иргэдийн *******жиргааны гол эх үүсвэр болсон мал, түүний отор, хадлан, малын бэлчээрийн талбайг хомсдолд оруулсан шийдвэр болсон гэж үзэн лиценз олгосон газарт *******ьдарч буй малчин иргэд ийнхүү Үндсэн хуульд заасан эрхээ эдэлж шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Хоёр: Анх “ЭЭ” ХХК-д тусгай зөвшөөрөл олгохдоо “зөвхөн хууль бусаар алт олборлож хөндөгдөж, эвдэрсэн газрыг х*******руулан тусгай зөвшөөрөл олгохыг” Төв аймгийн Иргэний төлөөлөгчдийн хурлын 2017 оны 11 дугаар сарын 03-ны өдрийн ******* тоот шийдвэрээр зөвшөөрсөн байдаг.

Гэтэл бодит байдалд “ЭЭ” ХХК-д олгосон 3946.91 гектар талбайн ердөө 40 хүрэхгүй га талбай хууль бус уул уурхайн улмаас хөндөгдөж, эвдэрсэн газар бөгөөд бусад ихэнхи талбай нь эрүүл тэгш малын бэлчээрийн талбай билээ. Үүнийг шүүхэд хоёр удаа үзлэг хийхэд ч мөн тогтоосон болно.

Аймгийн болон сумын иргэдийн хурлаас сум орон нутгийн төсвийг нэмэгдүүлэх, ажлын байрыг нь Захиргааны ерөнхий хуулийн 4.2.5-д заасан “Зорилгодоо нийцсэн, бодит нөхцөл байдалд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” хуулийн шаардлагыг зөрчсөн шийдвэр болсон.

Гурав: Засгийн газрын “Талбайн солбилцолыг тогтоох тухай” 2017 оны 37, 2018 оны 243 дугаар тогтоолууд гарсан. Цаг хугацааны хувьд нутгийн захиргааны байгууллагаас тусгай хэрэгцээнд авсан шийдвэр гарсны дараа буюу гарснаас хойш гарсан.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын жур*******” тухайн А/129 дугаар журмын 1.6-д заасны дагуу сонгон шалгаруулалтын журмын дагуу зохион байгуулж гуравдагч этгээдэд олгосон гэж тайлбарладаг.

Гэвч дээрх жур******* нь өнөөдөр хүчин төгөлдөр бус, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 221/ШЗ2018/0429 дугаар магадлалаар хүчингүй болж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болно.

Дөрөв: Гуравдагч этгээд “гомдолдоо нэхэмжлэгч” 3 иргэний эзэмшлийн газартай давхцаагүй..” гэж маргасан. Хэдийгээр 3 иргэний кадастрын зураг бүхий газартай дахцаагүй нь үнэн. Гэхдээ АМГ-ын 111-р тогтоолоор “ЭЭ” ХХК-д олгосон 3,946.91 га талбай нь малчин иргэдийн малаа бэлчээдэг бэлчээрийн талбайтай давхцалтай, тэдгээрийн малын бэлчээрийн талбайтай давхцуулан олгосноор нэхэмжлэгч иргэдийн эрх ашиг сонирхол зөрчигдсөн.

Өнөөдөр гуравдагч этгээд “ЭЭ” ХХК-ийн дүрмийн 4.2-д заасны дагуу гадаад худалдаа, уул уурхай, ашигт малтмалын чиглэлээр сургалт явуулах тусгай зөвшөөрөлтэй болохоос хайгуулын үйл ажиллагаа явуулах эрхтэй хуулийн этгээд биш юм. Гэтэл дээрх хууль тогтоомж, журмын зөрчиж “ЭЭ” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон нь хууль бус, нэхэмжлэгч иргэдийн эрхийг зөрчсөн шийдвэр болсон тул Ашигт малтмал, кадастрын хэлтсээс 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр ******* дугаар шийдвэрээр Төв аймгийн За*******ар сумын ******* ******* ******* нэртэй газарт 15541.08 гектар хайгуулын талбайг, 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 111 дугаар шийдвэрээр Төв аймгийн За*******ар сумын ******* ******* ******* нэртэй газарт 3946.91 гектар талбайг “ЭЭ” ХХК-д олгосон шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “...Иргэн Л.А нарын Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан ашигт малтмалын хайгуулын ХҮ-******* тоот тусгай зөвшөөрөл нь хууль зөрчиж олгогдсон тул Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхээс дараах шийдвэр гаргуулахыг нэхэмжлэгчийн зүгээс шаардаж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасныг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн ******* дүгээр шийдвэр, 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 111 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч энэхүү тайлбарыг гаргаж байна. Нэг: Монгол Улсын Их Хурал 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг баталснаар удаан хугацаанд эдийн засгийн эргэлтэд ороогүй зогсонги байдалд орсон уул уурхайн салбарын үйл ажиллагаа сэргэх, төр хуулийн дагуу ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох нөхцөл бүрдсэн. Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2-т энэ хуулийн 20.1-т заасан сонгон шалгаруулах журмыг Засгийн газрын эрх олгосноор батлах" гэж заасныг үндэслэн Засгийн газрын эрх олгосноор Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А/129 дүгээр тушаалын хавсралтаар Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын жур*******"-ыг баталж, Хууль зүйн я*******анд бүртгүүлсэн. Хууль зүйн я******* дээр дурдсан журмыг Монгол Улсын хуульд нийцсэн, хууль зөрчөөгүй байна гэж үзэн бүртгэсэн. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А/129 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан "Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын жур******* нь Монгол Улсын Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-т Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн *******ын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна гэж заасны дагуу орон нутгийн хөгжлийг дэмжих, орон нутгийн иргэдийн ажлын байрыг нэмэгдүүлэх, төвлөрлийг сааруулах, хууль бус олборлолтод өртөж эвдэгдсэн газрыг бүрэн ашиглан нөхөн сэргээх байгаль орчны доройтлыг бууруулах зорилгын хүрээнд орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүдийн дунд хязгаарлагдмал сонгон шалгаруулалтыг зохион явуулах бодлогыг хэрэгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлсэн.

Хоёр: Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-д /хуучин хуулиар /"Энэ хуулийн 19.2.2, 19.2.5-д заасны дагуу тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзсэн бол төрийн захиргааны байгууллага нь энэ талаар тухайн аймаг, нийслэлийн Засаг даргад бичгээр мэдэгдэх бөгөөд түүнд энэ хуулийн 17.1-д заасны дагуу хийгдсэн талбайн зургийг хавсаргана гэж заасны дагуу төрийн захиргааны байгууллагын Кадастрын хэлтэс Төв аймгийн За*******ар сумын ******* ******* ******* нэртэй 15541.08 гектар талбайд хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын журмаар олгох боломжтой байна. Уг талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжих эсвэл дэмжихгүй талаар санал авахаар тус аймгийн Засаг даргад 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 7/1462 тоот албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэн байна. Төв аймгийн Засаг дарга 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 20 дугаартай хариуг ирүүлжээ. Ашигт малтмалын тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын тушаалаар батлагдсан Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын жур*******-ын 1 дүгээр зүйлийн 1.6-т заасны дагуу хязгаарлагдмал сонгон шалгаруулалтыг хуулийн дагуу ил тод нээлттэйгээр зарласан. /хуучин жур*******/ Төв аймгийн За*******ар сумын нутагт байрлах ******* ******* ******* нэртэй 15541 08 га талбайд зарласан хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтад ирүүлсэн саналын баримт бичгийг дээр дурдсан журмын дагуу нээж, үнэлэн шалгарагчийг тодруулсан. Тус сонгон шалгаруулалтад шалгарсан Төв аймгийн орон нутгийн өмчит аж ахуйн нэгж болох “ЭЭ” ХХК-д ашигт малтмалын хайгуулын 20880Х дугаартай тусгай зөвшөөрлийг олгосон. Гурав: Ашигт малтмалын тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-т Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уг зөвшөөрлөөр олгогдсон талбайн тодорхой хэсгийг энэ зүйлд заасан журмын дагуу өөрийн хүсэлтээр буцаан өгч болно гэж заасны дагуу “ЭЭ” ХХК нь өөрийн эзэмшиж буй ашигт малтмалын хайгуулын 20880Х дугаар тусгай зөвшөөрлийн талбайн тодорхой хэсгийг буцаан өгөх өргөдлийг төрийн захиргааны байгууллагын Кадастрын хэлтэст гаргасан байна. Кадастрын хэлтэс уг өргөдлийг хянан үзэхэд Ашигт малтмалын тухай хуулийн 55.2-55.4-т заасан шаардлагыг хангаж байсан тул өргөдлийг бүртгэж, тухайн тусгай зөвшөөрөлд зохих өөрчлөлтийг тусган талбайн тодорхой хэсгийг буцаан авч шийдвэрлэсэн байна. Иймд иргэн Л.А нарын хууль зүйн үндэслэлгүй нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ншүүхэд бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тус шүүхэд Ч.Б, Г.Э, Ц.Х нарын нэхэмжлэлтэй Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох Ашигт малтмал, щирып тосны газрын Кадастрын хэлтсийн даргын хайгуулын ХҮ-******* тоот тусгай зөвшөөрөл олгосон 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн ******* тоот шийдвэр, 2018 оны 03 дугаар сарын 05-ны 111 тоот шийдвэрийг хүчингүй болгох шаардлага бүхий хэрэгт гуравдагч этгээд "ЭЭ” ХХК-иас дараах тайлбарыг гаргаж байна. “ЭЭ” ХХК нь Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Компанийг үүсгэн байгуулагчаар тогтоох тухай" 09 дүгээр тогтоолын дагуу “ТЭ” ОНӨААТҮГ-ийн Июлцоозойгоор 2017 оны 01 дүгээр сарын 16-ний өдөр үүсгэн байгуулсан орон нутгийн оролцоотой хязгаарлагдмал хариуцлагатай компани юм.

Ингээд "ЭЭ” ХХК нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А/129 дугаар Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын жур*******"-ын 1.6-д Орон нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор орон нутгийн тусгай хэрэгцээний газартай давхцалтай эсхүл хууль бус олборлолтод өртсөн талбайтай сонгон шалгаруулалтын талбай нь давхцаж байвал тухайн орон нутагт үүсгэн байгуулагдсан орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн дунд хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох сонгон шалгаруулалтыг хязгаарлагдмал байдлаар зохион явуулж болно гэж заасны дагуу хязгаарлагдмал сонгон шалгаруулалтад оролцож, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн ******* тоот шийдвэрээр Төв аймгийн За*******ар сумын нутаг дэвсгэрт 15541.08 гектар талбай бүхий хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмших эрхтэй болсон. Төв аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн ******* дугаар албан бичиг, “ЭЭ” ХХК-ийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн албан бичгээр ... нутгийн иргэдийн саналыг харгалзан үзэж, “ЭЭ” ХХК-д олгосон ХУ-******* дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайг багасгаж. Зөвхөн хууль бусаар алт олборлож хөндөгдөж, эвдэрсэн газрыг х*******руулан тусгай зөвшөөрлийг шинэчлэн олгох асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн агуулга бүхий хүсэлтийг гаргаж байсан. Үүний дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 111 шийдвэрээр 11594,16 га газрын талбайг орон нутагт буцаан хүлээлгэн өгч, талбайн үлдэх 3946,91 га талбайд тусгай зөвшөөрлийг шинэчлэн олгосон. этгээдийн хувьд хууль бус олборлолтоос болж эвдрэлд орсон талбайг нөхөн сэргээлт хийж уйл ажиллагаа явуулах нөхцөл байдал байгаа юм. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1.3-т нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо х*******гаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг гэж зааснаас үзвэл нэхэмжлэгч нэр бүхий Ч.Б, Г.Э, Ц.Х нарын иргэдийн эзэмшлийн газартай гуравдагч этгээдийн ашигт малтмалын газартай ямар нэгэн байдлаар давхцаагүй буюу нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5, 109 дүгээр зүйлийн 109.2-д заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Сонгон шалгаруулалтыг тухайн үеийн хууль журмын дагуу явуулсан боловч учир дутагдалтай байсан байна.

Тухайн иргэдийн газар нутаг давхцалтай гэж хариуцагч тайлбарлаж байна. Мөн бусад иргэдийн эрх, ашиг сонирхол яах вэ гэдгийг бодох нь зөв”  гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Ч.Б, Г.Э, Ц.Х нар нь “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн ******* тоот шийдвэрээр Төв аймгийн За*******ар сумын ******* ******* ******* нэртэй газарт 15541.08 гектар хайгуулын талбайг, 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 111 тоот шийдвэрээр Төв аймгийн За*******ар сумын ******* ******* ******* нэртэй газарт 3946.91 гектар талбайг “ЭЭ” ХХК-д олгосон шийдвэрийг хүчингүй болгох”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байна.

            Шүүх бүрэлдэхүүн дараах үндэслэлээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            Нэг. Гуравдагч этгээд “ТЭ” ОНӨААТҮГ-ыг байгуулах болсон үндэслэлийн тухайд:

Анх Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 03 дугаар тогтоолоор “За*******ар сумын газар нутгийг бүхэлд нь аймгийн тусгай хэрэгцээнд хуучин хэвээр нь байлгаж давхцаж байгаа хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлүүдийн үйл ажиллагааг хэвийн явуулж, шинээр тусгай зөвшөөрөл олгохгүй байх”-аар шийдвэрлэж, Төв аймгийн За*******ар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор “ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон газраас бусад нийт 244672,4 га газар нутгийг 15 жилийн хугацаатай орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан байжээ.

            Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2-т “энэ хуулийн 20.1-т заасан сонгон шалгаруулах журмыг Засгийн газрын эрх олгосноор батлах” гэж заасныг үндэслэн Засгийн газрын эрх олгосноор Уул уурхайн сайдын 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 10 дугаар тушаалаар “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын  жур*******”-ыг баталсан байна.

Уг журмын 1.6-д “Орон нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор нутгийн тусгай хэрэгцээний газартай давхцалтай эсхүл хууль бус олборлолтод өртсөн талбайтай сонгон шалгаруулалтын талбай нь давхацсан байвал тухайн орон нутагт үүсгэн байгуулагдсан орон нутгийн өмчит болон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн дунд хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох сонгон шалгаруулалтыг хязгаарлагдмал байдлаар зохион явуулж болно” гэж заасан байна.

Үүний дагуу Төв аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор “ТЭ” ОНӨААТҮГ-г “ГХ” ХХК-тай х*******тарсан компани байгуулахыг зөвшөөрч үүний дагуу “ЭЭ” ХХК нь “ГХ” ХХК-ийн 66 хувь, “ТЭ” ОНӨААТҮГ нь 34 хувийн хувьцаа эзэмшигчтэйгээр орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж болж байгуулагджээ.

Дээрх “ЭЭ” ХХК-ийг Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн Хурлаас байгуулах болсон үндэслэл, шалтгаан нь “За*******ар сумын нутаг дэвсгэрт хууль бусаар алт олборлох үйл ажиллагаа явагдаж, түүнийг таслан зогсоох үйл ажиллагаа хангалттай үр дүнд хүрээгүйгээс байгаль орчинд хохирол учруулсаар байгаа тул орон нутгийн тусгай хэрэгцээнд байгаа алтны илэрц бүхий газарт ашигт малтмалын нөөцийг зохих журмын дагуу тогтоож, ашиглах, нөхөн сэргээлтийн ажлыг гүйцэтгэх...” зорилгоор байгуулсан байх бөгөөд нэхэмжлэгч нар Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 09 дүгээр тогтоолтой маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хоёр: Сонгон шалгаруулалт хуулийн дагуу явагдсан эсэх:

Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Монгол Улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршин байгаа ашигт малтмал төрийн өмч мөн”, 5.2-т “Төр өмчлөлийн хувьд энэ хуульд заасан нөхцөл, шаардлага, журмын дагуу ашигт малтмал эрэх, хайх, ашиглах эрхийг бусад этгээдэд олгох эрхтэй”, 9 дүгээр зүйлийн 9.1.3-д “улсын тусгай х*******гаалалттайгаас бусад тусгай хэрэгцээний газарт ашигт малтмал эрэх, хайх, ашиглах асуудлыг шийдвэрлэх”, 17 дугаар зүйлийн 17.3-д “Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицолыг энэ хуулийн 17.2-т заасны дагуу ирүүлсэн зөвшөөрсөн санал болон геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батлана” гэж тус тус заасны дагуу Монгол Улсын Засгийн газраас 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 37 дугаар “Талбайн солбицол тогтоох тухай” тогтоол батлагдсан байна.

 Улмаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаас  2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн А/129 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын жур*******”-ыг баталж гаргажээ.

Дээрх жур******* нь  Монгол Улсын Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-т “Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн *******ын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна” гэж заасны дагуу орон нутгийн хөгжлийг дэмжих, орон нутгийн иргэдийн ажлын байрыг нэмэгдүүлэх, төлөвлөлтийг сааруулах, хууль бус олборлолтод өртөж эвдэгдсэн газрыг бүрэн ашиглан нөхөн сэргээх байгаль орчны доройтлыг бууруулах зорилгын хүрээнд орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүдийн дунд хязгаарлагдмал сонгон шалгаруулалтыг зохион явуулах бодлогыг хэрэгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлсэн байна.

            Үүний дагуу Төрийн захиргааны байгууллага болох Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.12, 20 дугаар зүйлийн 20.1, 24 дүгээр зүйлийн 24.2, 26 дугаар зүйлийн 26.9, 60 дугаар зүйлийн 60.9 дэх заалт мөн Монгол улсын Засгийн газрын 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 37 дугаар “Талбайн солиболцол тогтоох тухай” тогтоолыг үндэслэн Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.2, 19.2.5-д заасны дагуу тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзсэн бол төрийн захиргааны байгууллага нь энэ талаар тухайн аймаг, нийслэлийн Засаг даргад бичгээр мэдэгдэх бөгөөд түүнд энэ хуулийн 17.1-д заасны дагуу хийгдсэн талбайн зургийг хавсаргана” гэж заасны дагуу Төв аймгийн За*******ар сумын “******* ******* *******” нэртэй 15541.08 гектар талбайд хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын журмаар олгох боломжтой байна.

Иймд уг талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжих эсвэл дэмжихгүй талаар санал авахаар тус аймгийн Засаг даргад 2017 оын 02 дугаар сарын 24-ний өдөр 7/1462 тоот албан бичгийг хүргүүлсэн байна.

            Төв аймгийн Засаг даргаас 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 20 дугаартай “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэж гаргасан өргөдөлд санал” -ын хариуг хүргүүлснийг  хариуцагчаас Ашигт малтмалын тухай хууль болон Монгол Улсын Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын тушаалаар батлагдсан “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын жур*******”-ын 1 дүгээр зүйлийн 1.6-д заасны дагуу хязгаарлагдсан сонгон шалгаруулалтыг хуулийн дагуу ил тод нээлттэйгээр зарлажээ.

            Төв аймгийн За*******ар сумын нутагт байрлах “******* ******* *******” нэртэй 15541.08 га талбайд зарласан хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтад ирүүлсэн санал баримт бичгийг дээр дурьдсан журмын дагуу нээж, шалгарагчийг тодруулан тус сонгон шалгаруулалтад шалгарсан Төв аймгийн орон нутгийн өмчит аж ахуйн нэгж болох “ЭЭ” ХХК-д 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн ******* дүгээр шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын 20880Х дугаартай тусгай зөвшөөрлийг эзэмших болсон байна.

            Үүний дараа Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн ******* дугаар “За*******ар сумын иргэдийн хүсэлт” албан бичгээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад нутгийн иргэдийн саналыг харгалзан үзэж, “ЭЭ” ХХК-д олгосон ХҮ-******* дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайг багасгаж зөвхөн хууль бусаар алт олборлон хөндөгдөж эвдэрсэн газрыг х*******руулан тусгай зөвшөөрлийг шинэчлэн олгох асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн” хүсэлтийг мөн уг хүсэлттэй холбоотойгоор “ЭЭ” ХХК-д олгосон ХҮ-******* дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайг багасгаж зөвхөн хууль бусаар алт олборлон хөндөгдөж эвдэрсэн газрыг х*******руулан тусгай зөвшөөрлийг шинэчлэн олгох асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн” хүсэлтийг мөн уг хүсэлттэй холбоотойгоор “ЭЭ” ХХК-иас Төв аймгийн иргэдийн хүсэл сонирхол, аймгийн удирдлагын шийдвэрийг хүндэтгэж 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 01/26 дугаар албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газарт хандан өөрийн эзэмшлийн ХҮ-******* дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайгаас 11594,16 га талбайг орон нутагт буцаан хүлээлгэн өгч, талбай үлдэх 3946,91 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрлийг шинэчилж өгөх тухай өргөдөл гаргасан байна.

            Ашигт малтмалын тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уг зөвшөөрлөөр олгогдсон талбайн тодорхой хэсгийг энэ зүйлд заасан журмын дагуу өөрийн хүсэлтээр буцаан өгч болно” гэж заасны дагуу “ЭЭ” ХХК-ын талбайн зарим хэсгийг буцаан өгч талбайн хэмжээг багасгах тухай өргөдлийг хариуцагч Кадастрын хэлтэс хүлээн авч хянан үзээд Ашигт малтмалын тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-55.4-т заасан шаардлагыг хангаж байна гэж үзээд 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 111 дүгээр Ашигт малтмал, газрын тосны газар Кадастрын хэлтсийн даргын шийдвэрээр “ЭЭ” ХХК-ийн ХҮ-******* тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон Төв аймгийн За*******ар сумын ******* ******* ******* нэртэй 15541.08 гектар хайгуулын талбайгаас 11594.16 гектар талбайг буцаан өгснийг бүртгэж үлдэх 3946.91 гектар талбай болгон багасгаж бүртгэсэн бүртгэл болон анх олгосон сонгон шалгаруулалт хуулийн дагуу явагдсан байна.

            Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дээрх сонгон шалгаруулалтыг явуулахдаа хариуцагч нь хүчингүй болсон журмыг баримталсан гэж маргадаг ч бодит байдал дээр авч үзвэл Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайдын 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А/129 дүгээр тушаалаар батлагдсан “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын жур*******”-ыг хүчин төгөлдөр үйлчилж байх үед буюу 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газраас явуулсан сонгон шалгаруулалт нь хуульд нийцсэн байх бөгөөд хариуцагчийг хүчингүй болгосон жур******* баримтлан сонгон шалгаруулалтыг явуулсан гэж буруутгах хууль зүйн үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 Мөн Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А/129 дугаар тушаалаа хүчингүй болгосон гэж үзэх үндэслэлгүй байх бөгөөд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 221/ШЗ2018/0397 дугаар шүүгчийн захир*******ж, болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/28 дугаартай захир*******жаас үзвэл өмнөх тушаалаа шинэчлэн баталж гаргасныг  “Тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтын жур*******” хүчингүй болсон гэж үзэх үндэслэлгүй байна.

Түүнчлэн дээрх сонгон шалгаруулалт нь Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн 09 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх үүднээс, аймаг орон нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор хийгдсэн ажил байх тул дээрх сонгон шалгаруулалтыг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Гурав: Нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа болон нэхэмжлэл гаргах эрхтэй эсэх:

Анх нэхэмжлэгч нар 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШЗ2018/3628 дугаар захир*******жаар бүрдүүлбэр хангуулж, 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэл гаргасныг 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШЗ2018/4026 дугаар захир*******жаар буцааж, 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдөр дахин нэхэмжлэл гаргасныг 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШЗ2018/4907 дугаар захир*******жаар бүрдүүлбэр хангуулж, мөн 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэл гаргасныг 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШЗ2018/5339 дугаар шүүгчийн захир*******жаар буцаан шийдвэрлэж байжээ.

Улмаар дахин 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасныг 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 128/ШЗ2018/5765 дугаар захир*******жаар захиргааны хэрэг үүсгэсэн байна. Иймд шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж үзэхээргүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д “нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо х*******гаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыгтөлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” хэлнэ гэж зааснаас үзвэл нэхэмжлэгч нэр бүхий 3 иргэний хувьд тэдгээрийн нэхэмжлэлд дурдсан эрх хууль ёсны ашиг сонирхол нь гуравдагч этгээдэд хайгуулын тусгай зөвшөөрөл олгосны улмаас зөрчигдсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Иймд нэхэмжлэгч нарын “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын хайгуулын XV-******* тоот тусгай зөвшөөрөл олгосон 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн ******* тоот шийдвэр, 2018 оны 03 дугаар сарын 05-ны 111 тоот шийдвэрийг хүчингүй болгох”  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг баримтлан ТОГТООХ нь:

          1. Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3, 10 дугаар зүйлийн 10.1.2, 17 дугаар зүйлийн 17.3,  20 дугаар зүйлийн 20.1, 24 дүгээр зүйлийн 24.2, 26 дугаар зүйлийн 26.9, 55 дугаар зүйлийн 55.2, 55.5, 55.6, 60 дугаар зүйлийн 60.9-д тус тус заасныг баримтлан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн ******* тоот шийдвэрээр Төв аймгийн За*******ар сумын ******* ******* ******* нэртэй газарт 15541.08 гектар хайгуулын талбайг, 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 111 тоот шийдвэрээр Төв аймгийн За*******ар сумын ******* ******* ******* нэртэй газарт 3946.91 гектар талбайг “ЭЭ” ХХК-д олгосон шийдвэрийг хүчингүй болгох” шаардлага бүхий нэхэмжлэгч Ч.Б, Г.Э, Ц.Х нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

          2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хура*******жид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

          Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        О.ОЮУНГЭРЭЛ

                                                   ШҮҮГЧ                                                          ШҮҮГЧ                       Н.