Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 186

 

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч шүүгч Ц.Энхжаргал даргалж шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:Ховд аймаг Булган сум Бүрэнхайрхан багт оршин суух О    ийн Т  ын нэхэмжлэлтэй

Хариуцагч:Ховд аймаг Булган сум, Бүрэнхайрхан багт оршин суух Б гийн Б  /РД:          / холбогдох 550.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д  , хариуцагч Б.Б  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч: О.Т   шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Миний том хүү Д.О  2018 оны 04 сард үйлдвэрлэлийн осолд орж нарийн гэдэс цоорч, зүүн хөл өвдөгнөөсөө доош бяцарч баруун хөлийн шилбэ эгц хугарч баруун гарын тохой яс хугарч хүнд осолд орсон. Ослийн улмаас 4 сар гаруй хугацаанд эмчилгээ хийлгэж байнгын асаргаатай байсан. Тухайн үед аав нь байнга асарч байсан. Аав нь ядраад дүү Д.Очбадрахаар харуулах гэтэл Б.Б  нь танай хүүд чөлөө олгуулна гэж өөрийнхөө хувийн ХААН банкны 5845615984 тоот дансанд 550.000 төгрөгийг 2018 оны 06 сарын 26-ны өдөр хийлгэж авсан бөгөөд хүүд чөлөө олгоогүй ээлжийн амралт ч олгоогүй байсан учир ахаа асрахаар ажлаасаа хүү маань чөлөөлөгдсөн.

Иймд Б.Б аас танай хүүд чөлөө олгуулж өгнө гэж удаа дараа утсаар ярьж байгаад өөрийнхөө хувийн дансанд хийлгэж авсан 550.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д   шүүх хуралдаанд тайлбарлахдаа. Д.Очбадрахаар ах Д.О г асруулахаар чөлөө гуйcан боловч чөлөө өгөөгүй. Манай эхнэр О.Т   Б.Б ы данс руу 550.000 төгрөг шилжүүлсэн. Байгууллагынхаа даргад танилцуулахад чөлөө өгөхгүй болохоор нь тохижилт хийж өгнө гэж хэлээд чөлөө авахаар болсон. Тухайн үед манай хүү Ховд аймагт бэлтгэлд гарсан бэлтгэлтэй байсан. Байгууллагаас нь чөлөө олгохгүй болохоор ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөд ажлаас гарсан. Ээлжийн амралт, тэтгэмж, нийгмийн даатгалын шимтгэл ч авахгүйгээр ажлаасаа гарсан.

Б.Б  тухайн мөнгөөр байгууллагад тохижилт хийсэн гэж тайлбарлаж байгаа боловч байгууллагад хийсэн зүйл харагдахгүй байгаа. Байгууллагын үйл ажиллагаа хяналттай байх ёстой гэж бодож байна. Манай хүүд чөлөө олгоогүй учир би шилжүүлж өгсөн 550.000 төгрөг Б.Б ы дансаар орсон учир Б.Б аас нэхэмжилж байна гэв.

Хариуцагч Б.Б  шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би удаа дараа утсаар ярьсан зүйл байхгүй. Тухайн байгууллагад би няраваар ажилладаг бөгөөд ажилтанд чөлөө олгох эрх мэдэл надад байхгүй. Энэ асуудал нь Д.Очбадрах, Б.Батбилэг дарга нарын хоорондын асуудал. Миний данс руу 550.000 төгрөг шилжиж орсон нь үнэн. Тухайн мөнгийг байгууллагад хилээс материал татаж даамангийн хаалга хийсэн.Би үүнийг хариуцахгүй. Манай байгууллага нь босоо удирдлагатай учир Ховд аймагт данс нь байдаг. Чөлөө авах асуудал би мэдэхгүй байгууллагын тохижилтод мөнгө өгнө гэж байна очоод аваад ир гэж хэлсэн. Мобиалаар миний данс руу шилжүүлсэн нь үнэн. Манай даргын мэдэх асуудал.Би хариуцахгүй байгууллага хариуцах ёстой гэж бодож байна гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдийн тайлбар,хэрэгт авагдсан нотлох баримтаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч О.Т   нь хариуцагч Б.Б аас 550.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа тайлбар болон нотлох баримтаар бүрэн нотолж чадахгүй байна. Тухайн 550.000 төгрөгийг хариуцагч Б.Б ы дансанд шилжүүлсэн талаар нэхэмжлэгч хариуцагч нар нь маргахгүй байгаа бөгөөд харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д  ын... манай хүү даргадаа чөлөө өгөхгүй болохоор байгууллагын тохижилтод мөнгө өгье хэлсэн гэсэн. Чөлөө ч өгөөгүй гэх мэдүүлэг, хариуцагч Б.Б ы манай байгууллага нь шинэ тутам байгуулагдсан тохижилт үйлчилгээний ажил хийгдэж байсан. Жолооч Д.Очбадрах нь байгууллагадаа тохижилтод зориулан хандив болгож 550.000 төгрөг өгөхөөр болж миний дансанд шилжүүлсэн. Уг мөнгөөр байгууллагад гүйдэг хаалга /дааман/ хийж орлогод авахуулсан гэх мэдүүлгээр тухайн мөнгийг нэхэмжлэгч нь тохижилтод өгөх талаар мэдэж байсан гэж үзэх үндэслэлтэй байна. Тухайн мөнгийг шилжүүлэхдээ хариуцагч Б.Б ы дансаар дамжуулан шилжүүлсэн байна.

Харин тухайн үед Д.Очбадрахад чөлөө олгогдоогүй болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн Д.Очбадрах 1-8 сарын хугацаанд цалингаа бүрэн авч байсан цалингийн карт, 2018 оны 08 сарын 13-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаал зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлож чадахгүй байгаа, хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдохгүй зэрэг байдлыг харгалзан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 17150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.О.Т  ын нэхэмжлэлтэй Б.Б д холбогдох 550.000 /Таван зуун тавь/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 17150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурьдсугай.