Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2020/01871

 

 

 

 

 

2020 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2020/01871

Улаанбаатар хот

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг 4 дүгээр хороо 2 дугаар хороолол Энхтайваны өргөн чөлөө гудамжны 15 дугаар байрны 55 тоотод оршин суух Санмаг овогт Төмөрбатын А /РД:ЧО87051808/

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг 5 дугаар хороо Үндсэн хуулийн гудамж-3 өөрийн байр Н Ш Ш Г

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б Г

                                хариуцагчийн төлөөлөгч Ц.Аваасүрэн, Ц.Түмэндэлгэр

                                        нарийн бичгийн дарга Г.Зулаа нар оролцов.

 

Нэхэмжлэлийг 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авав.

 

                                                                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Т.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т.А миний бие Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Ю2/ШШ2016/05733 дугаар шийдвэрээр “П” ББСБ-д 47.483.400 төлөхөөр болсон билээ. Дээрх шийвэрийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж иргэн миний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205009367 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 15 дугаар байрны 22 тоотод байрлах 20 м.кв талбайтай нэг өрөө орон сууцыг дуудлага худалдаанд оруулахаар үнэлгээний компанийг томилж үнэлгээ тогтоолгосон байдаг. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2020 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр № 4/127 дугаар мэдэгдэл өгсөн. Уг мэдэгдлээр Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөрт хураан авсан Т.А /4087051808/-ын өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2205009367 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 15 дугаар байрны 22 тоотод байрлах 20 м.кв талбайтай нэг өрөө орон сууцыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасны дагуу “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийг томилж, үнэлгээ тогтоолгоход 66,556,500 төгрөгөөр үнэлэгдснийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь заалтыг үндэслэн эд хөрөнгийн үнэлгээг мэдэгдэж байна хэмээн мэдэгдсэн. Төлбөр төлөгч миний зүгээс дээрх хөрөнгийн үнэлгээний компанийн орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй зах зээлийн үнэлгээнээс хэт бага байгаа тул Т.А миний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205009367 дугаар бүхий Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 15-р байрны 22 тоотод байрлах 20 м.кв талбайтай нэг өрөө орон сууцыг 66,556,500 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү.

 

Хариуцагчийн төлөөлөгч Ё.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 102/ШШ2016/05733 дугаар шийдвэрээр Т.Ааас 47,483,400 төгрөгийг гаргуулж “ПББСБ” ХХК-д олгох, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлийн гэрээнд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2205009367 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 15 дугаар байрны 22 тоотод байрлах 20 м.кв талбайтай нэг өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Т.Аын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2205009367 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 4 дүгээр 2 дугаар хороолол, 15 дугаар байрны 22 тоотод байрлах 20 м.кв талбайтай нэг өрөө орон сууцыг битүүмжлэн хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дахь хэсэгт зааснаар өмчлөгч Т.Ааас үнийн санал авахад 120,000,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг төлбөр авагч ““ПББСБ” ХХК нь хүлээн зөвшөөрөөгүй тул 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 18 дугаар Шинжээч томилох тухай тогтоолоор “Х Э” ХХК-ийг томилж, 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 4/127 дугаар мэдэгдлээр 66,556,500 төгрөгөөр үнэлэгдснийг талуудад мэдэгдсэн. Нэхэмжлэлд дурдьсаны дагуу тус газар хөрөнгийн үнэлгээ гаргах эрхгүй.үнэлгээг зөвшөөрөөгүй нь хуулийн үндэслэлгүй баримтгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, холбогдох хэргийн иргэний шүүх хуралдаанд шинжээчээр оролцсон “Х Э” ХХК -ийг гуравдагчаар оролцуулна уу

 

Хариуцагчийн төлөөлөгч  Ц.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.А нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 102/ШШ2016/05733 дугаар шийдвэрээр Т.Ааас 47,483,400 төгрөгийг гаргуулж “ПББСБ” ХХК-д олгох, энэ үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлийн гэрээнд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2205009367 дугаарт бүртгэлтэй, нэг өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Т.Аын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205009367 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо 2 дугаар хороолол 15 дугаар байрны 22 тоотод байрлах 20 мкв талбайтай нэг өрөө орон сууцыг битүүмжилж, хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч Т.Ааас үнийн санал авахад 120,000,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг төлбөр авагч “ПББСБ” ХХК хүлээн зөвшөөрөөгүй тул 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 18 дугаар “Шинжээч томилох тухай” тогтоолоор “Хөрөнгө эстимэйт” ХХК-ийг томилж, 2020 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр 4/127 дугаар мэдэгдлээр 66,556,500 төгрөгөөр үнэлснийг талуудад мэдэгдсэн болно. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэлйин шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв. Учир нь:

 

1. Нэхэмжлэгч Т.А нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Баянгол дүүрэг 4 дүгээр хороо 2 дугаар хороолол 15 дугаар байр ** тоотод байршилтай 20м2 талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгох шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “зах зээлийн үнэлгээнээс хэт бага үнэлсэн” гэж тайлбарласан байна.  

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 102/ШШ2016/005733 дугаар шийдвэрээр Т.Ааас 47,090,000 төгрөг гаргуулж “ПББСБ” ХХК-д олгож, уг шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Баянгол дүүрэг ** тоотодбайршилтай 20м2 талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахаар шийдвэрлэжээ.   

 

Дээрх шийдвэрийг Т.А сайн дураар биелүүлээгүйгээс Н Ш Ш Г нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 102/ШЗ2017/01397 дугаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх захирамж, 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 202 дугаар гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдэл хүргүүлсэн боловч биелүүлээгүйгээс барьцаа хөрөнгө болох Баянгол дүүрэг ** тоотодбайршилтай 20м2 талбай бүхий орон сууцыг 2017 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр битүүмжилж, төлбөр төлөх хугацааг тогтоосон байх ба уг хугацаанд төлбөрөө төлөөгүйгээс битүүмжилсэн эд хөрөнгийг 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хураан авч дахин төлбөр төлөх хугацаа тогтоосон байна. Тухайн тогтоосон хугацаанд төлбөр төлөгч үүргээ гүйцэтгээгүйгээс Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, ...70 хувиар тооцон тогтооно” гэж заасныг үндэслэн хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулахаар үүрэг гүйцэтгэгч, өмчлөгч Т.Ааас үнийн санал авахад орон сууцыг 120,000,000 төгрөгөөр үнэлсэн байх ба уг үнийн саналыг үүрэг гүйцэтгүүлэгч буюу төлбөр авагч хүлээн зөвшөөрөөгүйгээс шинжээч томилжээ. Шинжээч нь хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийг 66,556,500 төгрөгөөр үнэлжээ. Дээрх ажиллагаанууд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт заасан “үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө”-ийг шинжээчээр үнэлүүлнэ, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно” гэж заасантай нийцсэн, хуульд заасан журам зөрчөөгүй байна.

Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байх хугацаанд Т.Амартүвшин, Я.Эрдэнэчимэг нар нь Т.Ад холбогдуулан Баянгол дүүрэг ** тоотодбайршилтай орон сууцыг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болохыг тогтоолгох шаардлага гаргасныг Т.А хүлээн зөвшөөрч Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2018/00034 дугаар захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Энэ нь гэр бүлийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөөс гишүүнд ногдох хэсгийг тодорхойлоход ач холбогдол бүхий, гэр бүлийн гишүүдийн хоорондох эд хөрөнгийн асуудлыг үл маргах шинжтэй болгох зорилгоор Т.А, Т.Амартүвшин, Я.Эрдэнэчимэг нарын хүсэл зоригийн илэрхийллийг баталгаажуулсан, зөвхөн тэдэнд хамааралтай шүүхийн шийдвэр болно. Иймд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг Т.Амартүвшин, Я.Эрдэнэчимэг нараас аваагүйг буруутгах, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгох үндэслэл болохгүйг дурдав.         

 

Шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор томилогдсон шинжээч нь үнэлгээ тогтоох орон сууцны байдалтай танилцаж, хөрөнгийн чанар, барилгын хийц, ашиглалтын түвшин, давуу тал /сургууль, цэцэрлэг, автобусны буудалтай ойр, автомашины зогсоол гэх мэт/-ыг судалж, үнэлэгдэж буй хөрөнгөтэй байршил, зориулалт, хийц, чанар ижил үл хөдлөх хөрөнгөтэй харьцуулж, ашиглалтад орсон хугацаанаас хамаарч элэгдлийн тохируулга хийж, одоогийн мөрдөгдөж буй стандартаар талбайн хэмжээг тогтоож зах зээлийн жишиг үнийн хандлагаар үнэлгээг тогтоосон байна. Зах зээлийн жишиг үнийн хандлага гэдэг нь ижил төстэй хөрөнгийн борлуулалт ба холбогдох зах зээлийн өгөгдлийг харгалзан үзэж харьцуулалт хийж үнэ цэнэ тогтоодог бөгөөд энэхүү үнэлгээний тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт нийцсэн байна. Иймд орон сууцны үнэлгээг зах зээлийн үнээс хэт бага тогтоосон гэсэн нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэлгүй гэж үзэв.

 

Нэхэмжлэгчийн хүсэлтээр маргаж буй орон сууцны үнэлгээг тогтоолгохоор шинжээч томилсон бөгөөд уг орон сууцны зах зээлийн үнийг 2020 оны 4 дүгээр сарын байдлаар 60,340,000 төгрөгөөр тогтоожээ. Дээрх үнэлгээг тогтоохдоо шинжээч орон сууцны байдалтай танилцаж, хөрөнгийн чанар, барилгын хийц, ашиглалтын түвшин, давуу тал /цэцэрлэг, худалдааны төвтэй ойр байршилтай/-ыг судалж, үнэлэгдэж буй хөрөнгөтэй байршил, зориулалт, хийц, чанар ижил үл хөдлөх хөрөнгөтэй харьцуулж, одоогийн мөрдөгдөж буй стандартаар талбайн хэмжээг тогтоож зах зээлийн жишиг үнийн хандлагаар зах зээлийн үнэ цэнийг тодорхойлсон байх ба иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоосон үнэлгээнээс хамааран иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар тогтоогдсон үнэлгээг зах зээлийн үнээс хэт бага тогтоосон гэж үзэх үндэслэл болохгүй болно. Үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэ нь үнэ ханшийн өөрчлөлтөөс хамаарч анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй тохиолдолд анхны үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацааны дараа өөрчлөгдөж болохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт хуульчилсан. Өөрөөр хэлбэл үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалж орон сууцны үнэ өөрчлөгдөөгүй /ихсэх, багасах/ тохиолдолд орон сууцны зах зээлийн үнийг 6 сарын хугацаанд тогтвортой гэж үздэг байна.       

 

Иймд орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох нэхэмжлэгч Т.Аын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Баянгол дүүрэг ** тоотодбайршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-** дугаарт бүртгэлтэй 1 өрөө орон сууцны үнэлгээ хүчингүй болгох тухай нэхэмжлэгч ТАын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.    

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Т.ГАНДИЙМАА