Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 183/ШШ2020/01231

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, өөрийн байранд байрлах Н ХХК /РД:0000/,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, Сонгино Хабитат, 0 тоот хаягт байрлах Б  ХХК /РД00000/ нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 0 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж-3, өөрийн байранд байрлах НШШГГ-т холбогдох

эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн иргэний хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б ХХК-ийн төлөөлөгч Ц.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Б /0000/, хариуцагчийн төлөөлөгч Б.Ч, гэрч Г.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Ган-Эрдэнэ нар оролцов.

                                                                                                                                     ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч Н ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 000 дүгээр магадлалаар Б ХХК-д 972.879.963 төгрөгийг төлөхөөр болсон. Уг төлбөрөөс бид 255.290.000 төгрөгийг төлсөн. Н ХХК-ийн өмчлөлийн хөрөнгүүд нь Монгол Улсын Хөгжлийн банкны зээлийн барьцаанд байгаа бөгөөд ямар нэгэн барьцаа, бусдын өмчлөл зэрэгт шилжээгүй Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, Хилчний гудамж 000 тоот хаягт байрлах 332.64 м.кв талбайтай оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс төлбөр гаргуулах хүсэлт гаргасан. Гэтэл шийдвэр гүйцэтгэгч 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр очиж битүүмжилсэн. Ингээд 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр буюу нэг жилийн дараа тухайн үл хөдлөх эд хөрөнгийг хураан авч тогтоол гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасныг зөрчсөн. Дээрх үл хөдлөх эд хөрөнгийг манай компанийн зүгээс тухайн бүс дэх оффисын барилгын зах зээлийн үнэлгээ нь 1 м.кв нь 3.300.000 төгрөг буюу нийт 1.097.712.000 төгрөг байна. Энэхүү үнийн саналаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад гаргасан. Гэтэл 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 0/0000 дугаар мэдэгдлээр манай үл хөдлөх эд хөрөнгийг 499.000.000 төгрөгөөр үнэлэгдсэн гэж мэдэгдсэн. Энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө гэж заасныг ноцтой зөрчсөн. Иймд төлбөр төлөгч манай талын саналыг огт харгалзаагүй төдийгүй, үл хөдлөх эд хөрөнгийн одоогийн зах зээлийн үнээс хэт доогуур үнэлж бидний өмчлөх эрхэд хохирол учруулахуйц нөхцөл бий болсон тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Н ХХК шүүхэд гаргасан хүсэлтдээ: Нэхэмжлэгч Н ХХК-ийн зүгээс 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр №00/000дугаартай албан тоотод Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд үл хөдлөх эд хөрөнгийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан. Н ХХК-ийн улсын бүртгэлийн Ү-0000000 дугаартай үл хөдлөх хөрөнгөөр төлбөр төлөгч Б ХХК-д төлбөр барагдуулахаар шийдвэрлэсэн боловч газаргүй үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг гаргахдаа төлбөр төлөгчийн саналыг харгалзан үзэлгүй, зах зээлийн бодит ханшаас илтэд доогуур үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах шаардлагатай байсан тул шүүхэд хандсан. Уг үл хөдлөх хөрөнгийн газар эзэмших эрхийн гэрчилгээ 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Нийслэлийн Засаг даргын А/000 дүгээр захирамжаар олгогдсон болно. Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3 дахь хэсэгт газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна гэж тусгасны дагуу тус оффисын зориулалттай үл хөдлөх хөрөнгө болон газар нь салнаж болшгүй, хамтдаа үнэлэгдэх шаардлагатай эд хөрөнгө юм. Иймд дээрх улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаартай үл хөдлөх хөрөнгийг газар эзэмших эрхийн хамтаар үнэлгээ хийлгэж, тус үнэлгээгээр төлбөр авагчид төлбөрийг барагдуулах үндэслэл бүхий хүсэлтийг гаргаж байгаа болно. Нөгөөтэйгүүр төлбөр авагч Б ХХК нь шүүхэд хандахдаа газрын маргаантай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хийж, маргаантай газраар шүүхийн шийдвэр гүйцэтгэлийг хангуулах гэж байгаа нь төлбөр авагчийн эрх ашгийг зөрчиж байна гэж тусгасан байдаг. НШШГГН ХХК-иас төлбөрт тооцуулахаар хүсэлт гаргасан улсын бүртгэлийн Ү-0000000 дугаартай үл хөдлөх хөрөнгийн газрын асуудал шийдвэрлэгдсэн тул шийдвэр гүйцэтгэлийн шатанд үл хөдлөх хөрөнгийг газрын хамтаар үнэлгээ хийлгэх зайлшгүй шаардлагатай байна. Иймд нэхэмжлэгч Н ХХК нь 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр №1/000 дугаартай албан тоотоор Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлээс татгалзаж байгааг хүлээн авна уу гэжээ.

Нэхэмжлэгч Б ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дэмжиж шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 000 дугаартай магадлалаар хариуцагч Н ХХК-иас 967.882.600 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б ХХК-д олгохоор шийдвэрлэж, энэхүү шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Хан-Уул дүүргийн 000 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Б.Ч хэрэгжүүлж байгаа болно. Уг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч Н ХХК-ийн өмчлөлд улсын Ү-00000000000 бүртгэлд бүртгүүлсэн Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, Хий гудамж 000 тоотод байршилтай оффисын зориулалттай 3 давхар барилгыг дуудлага худалдаанд оруулахаар үнэлгээчин томилсон. Уг барилга нь бусдын эзэмшлийн газар дээр зөвшөөрөлгүй баригдсаны улмаас өнөөдрийг хүртэл газрын гэрчилгээ нь Н ХХК-ийн нэр дээр гараагүй, газрын маргаантай үл хөдлөх эд хөрөнгө юм. Төлбөр төлөгч Б ХХК-ийн зүгээс дээрх үл хөдлөх эд хөрөнгийн байрлаж байгаа газрын эзэмшигч нь хэн болох, газрын маргаантай эсэхийг тодруулах, хэрэв Н ХХК тухайн газрыг өөрийн нэр дээр шилжүүлэхээр хөөцөлдөж байгаа бол уг газрын гэрчилгээ Н ХХК-ийн нэр дээр гарсны дараа газрын хамт уг үл хөдлөх эд хөрөнгийг үнэлүүлж, дуудлага худалдаанд оруулах тухай хүсэлт, гомдол, саналыг шийдвэр гүйцэтгэх албанд удаа дараа гаргасан боловч хүлээж авалгүй, шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны 000 дугаартай тогтоолоор хөрөнгийн үнэлгээний С ХХК-ийг барилгын үнэлгээ гаргуулахаар томилсон байдаг. С ХХК нь барилгын үнэлгээг гаргахдаа зөвхөн жишиг үнийн аргыг хэрэглэсэн байх ба ингэхдээ газрын гэрчилгээтэй барилгуудтай жишиж үнэлсэний улмаас барилгын үнэлгээ үндэслэлгүй өндөр 499.000.000 төгрөгөөр тогтоогдсон байна. Өөрөөр хэлбэл газаргүй үл хөдлөх эд хөрөнгийг дангаар нь үнэлэхдээ газартай үл хөдлөх эд хөрөнгийн үнийг жишиг болгож үнэлсэний улмаас уг барилгын зах зээлийн бодит үнээсээ өндөр үнэлэгдсэн. Түүнчлэн үл хөдлөх эд хөрөнгийн газар эзэмшигчийг тогтоолгүйгээр эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр хөрөнгө үнэлсэний улмаас барилгын байрлаж байгаа газартай холбоотой гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхол хөндөгдөж, улмаар эрхийн доголдолтой хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах гэж байгаа нь хууль зөрчиж байна. Эрхийн зөрчилтэй үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаанд оруулж байгаа дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагааны улмаас төлбөр авагч манай компанийн хувьд дээрх барилгыг хүлээн авсан тохиолдолд нэмж газрын үнэ төлөх, эсвэл барилгыг албадан буулгуулах үр дагавар гарах нь зайлшгүй байна. Иймд улсын бүртгэлийн Ү-0000000 бүртгэлд бүртгүүлсэн Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, Хий гудамж 000 тоотод байршилтай оффисын зориулалттай 3 давхар барилгыг 409.000.000 төгрөгөөр үнэлсэн С ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн үнэлгээний тайланг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шүүхэд урьд гаргасан хариу тайлбарыг итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дэмжиж шүүх хуралдаанд гаргасан татгалзалдаа: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 171 дүгээр магадлалаар Н ХХК-иас 972.879.963 төгрөгийг гаргуулж Б ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч Н ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-000000 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Х гудамж, 000 тоот хаягт байрлах 332.64 м.кв талбайтай, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 00000/00 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 00000/00 дугаар эд хөрөнгө хураах тухай тогтоолоор хураасан. Төлбөр төлөгч нь төлбөрийг төлж барагдуулаагүй байх тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнийн санал авахад талууд харилцан тохиролцоогүй тул 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 000 дүгээр тогтоолоор С ХХК-ийг томилоход 499.000.000 төгрөгөөр үнэлэгдсэн. Үнэлгээг талуудад 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 0/0000, 0/000 дүгээр албан бичгүүдээр мэдэгдэхэд төлбөр төлөгч Н ХХК болон төлбөр авагч Б ХХК нь үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 183/ШШ2019/0000 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Иймд хөрөнгийн үнэлгээг тогтоох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуульд заасны дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, гэрч Г.О-ын мэдүүлгийг , unegui.mn нэртэй цахим сайт болон нэхэмжлэгчийн төлөөлөгчийн p.com нэртэй цахим шууданд тус тус үзлэг хийж, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

                                                                                                                                          ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н ХХК, Б ХХК нар нь шүүхэд анх гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч НШШГГхолбогдуулан эрхийн улсын бүртгэлийн Ү-000000 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Х гудамж, 000 тоот хаягт байрлах 332.64 м.кв талбайтай, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 499.000.0000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахаар тус тус нэхэмжлэл гаргасан.

Тус шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШЗ2019/0000 дүгээр шүүгчийн захирамжаар Б ХХК-ийн нэхэмжлэлтэй, НШШГГхолбогдох иргэний хэргийг Н ХХК-ийн нэхэмжлэлтэй НШШГГхолбогдох иргэний хэрэгт нэгтгэн шийдвэрлэсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Н ХХК нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, нэхэмжлэгч Б ХХК нь эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахаар шаардаж байх ба уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 183/ШШ2017/0000 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 000 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 000/ХТ2018/00000 дүгээр тогтоолоор Н ХХК-иас 967.882.600 төгрөг гаргуулан Б ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас уг шүүхийн шийдвэр, магадлал болон Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 183/ГХ2018/00000 дугаар гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, шүүхийн шийдвэр биелүүлэхийг төлбөр төлөгчид мэдэгдсэн боловч биелүүлээгүй тул 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 00000/00 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор төлбөр төлөгч Н ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-000000  дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Х гудамж, 000тоот хаягт байрлах 332.64 м.кв талбайтай, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, 2019 оны 10 дугаар арын 01-ний өдрийн 0000/00 тоот тогтоолоор эд хөрөнгийг хураажээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр авагч болон төлөгч нар Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу барьцааны хөрөнгийн үнийн талаар тохиролцоогүй тул шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 000 дүгээр тогтоолоор төлбөрт хураагдсан хөрөнгөд үнэлгээ тогтоохоор С ХХК-ийг шинжээчээр томилжээ.

С ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар төлбөрт хураагдсан хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-000000 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Х гудамж, 000 тоот хаягт байрлах 332.64 м.кв талбайтай, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 499.000.000 төгрөгийн үнэтэй болохыг тогтоожээ.

Улмаар төлбөр төлөгч Н ХХК болон төлбөр авагч Б ХХК нарт үнэлгээний талаар Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 0/000, 000 тоот мэдэгдлээр тус тус мэдэгдэж, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 00/00тоот албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол гарч анхны албадан дуудлага худалдааны доод үнийг үнэлгээчний тогтоосон 499.000.000 төгрөгийн 70 хувь буюу 349.300.000 төгрөгөөр тогтоон 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 10.00 цагт дуудлага худалдааг явуулахаар төлбөр авагчид 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 0/0000 тоот мэдэгдлийг хүргүүлсэн байна.

Нэхэмжлэгч Б ХХК нь төлбөрт хураагдсан хөрөнгийн үнэлгээний талаарх нэхэмжлэлээ 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр шинжээчийн дүгнэлттэй танилцсанаас хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан хугацаанд гаргажээ.

Нэхэмжлэгч Б ХХК нь төлбөрт хураагдсан Н ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө нь бусдын эзэмшлийн газар дээр зөвшөөрөлгүй баригдсаны улмаас өнөөдрийг хүртэл газрын гэрчилгээ нь Н ХХК-ийн нэр дээр гараагүй, газрын маргаантай үл хөдлөх эд хөрөнгө байхад газаргүй үл хөдлөх эд хөрөнгийг дангаар нь үнэлэхдээ газартай үл хөдлөх эд хөрөнгийн үнийг жишиг болгож үнэлсэний улмаас уг барилгын зах зээлийн бодит үнээсээ өндөр үнэлэгдсэн, түүнчлэн үл хөдлөх эд хөрөнгийн газар эзэмшигчийг тогтоолгүйгээр эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр хөрөнгө үнэлсэний улмаас барилгын байрлаж байгаа газартай холбоотой гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхол хөндөгдөж, улмаар эрхийн доголдолтой хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах гэж байгаа нь хууль зөрчиж байна. Эрхийн зөрчилтэй үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаанд оруулж байгаа дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагааны улмаас төлбөр авагч манай компанийн хувьд дээрх барилгыг хүлээн авсан тохиолдолд нэмж газрын үнэ төлөх, эсвэл барилгыг албадан буулгуулах үр дагавар гарах нь зайлшгүй гэсэн үндэслэлээр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Х гудамж, 000 тоот хаягт байрлах 332.64 м.кв талбайтай, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 499.000.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг болгуулахаар шаардсан бол хариуцагч байгууллага нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна.

Хариуцагчийн татгалзал үндэстэй гэж шүүх дүгнэв.

Учир нь С ХХК-ийн шинжээчийн дүгнэлт нь төлбөрт хураагдсан хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Х гудамж,000 тоот хаягт байрлах 332.64 м.кв талбайтай, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн бодит үнээсээ өндөр үнэлэгдсэн, уг дүгнэлтийг хууль зөрчсөн, эргэлзээтэй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Н ХХК-иас төлбөрт хураагдсан хөрөнгийн үнийг дахин шинжээчээр тогтоолгох хүсэлт гаргасан боловч төлбөрт хураагдсан хөрөнгө байрлаж буй газрын эзэмших эрхийг Нийслэлийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн А/000 дүгээр захирамжаар Н ХХК-д олгосныг үндэслэн шүүхэд гаргасан нэхэмжлэлээс татгалзсан учир шүүх шинжээчээр томилогдсон И ХХК-иар дахин шинжээчийн дүгнэлт гаргуулаагүй болно.

Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Х гудамж, 000 тоот хаягт байрлах 332.64 м.кв талбайтай, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө байрлаж буй газарт эзэмших эрхийн гэрчилгээ олгогдоогүй, шинжээч томилсон шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн тогтоолд зөвхөн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоолгохоор заасан байсан тул шинжээч С ХХК-иас газар эзэмших эрх олгогдоогүй, тухайн үл хөдлөх хөрөнгөтэй ойролцоо ижил байрлалд байгаа үл хөдлөх хөрөнгүүдтэй харьцуулан үнэлгээг гаргахдаа орлогын хандлага, өртгийн хандлага, жишиг үнийн хандлагыг тус тус ашиглаж, Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Х гудамж, 000 тоот хаягт байрлах 332.64 м.кв талбайтай, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнийг зах зээлийн харьцуулах аргын үндсэн дээр 499.000.000 тогтоосныг буруутгах үндэслэлгүй бөгөөд энэхүү үнэ нь бусад ижил төрлийн, ойролцоо байрлаж буй оффис, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн үнэтэй харьцуулагдсаны үндсэн дээр тогтоогдсон болох нь С ХХК-ийн үнэлгээний тайлан, гэрч С ХХК-ийн үнэлгээчин Г.О-ын мэдүүлэг, unegui.mn нэртэй цахим сайт болон нэхэмжлэгчийн төлөөлөгчийн p.com нэртэй цахим шууданд тус тус үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр нотлогдож байна.

Нийслэлийн Засаг даргаас Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд байрлах 0000000 дугаар бүхий 431 м.кв газрыг худалдаа, үйлчилгээний газар, төв, цогцолбор зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар Н ХХК-д эзэмшүүлэхээр шийдвэрлэж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосны дагуу Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас уг газрын үнэлгээг тогтоохоор Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т зааснаар төлбөр төлөгчтэй харилцан тохиролцож хөрөнгийн үнэлгээ тогтоож, үнийн саналаа ирүүлэхийг нэхэмжлэгч Б ХХК-д 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 0/0000 тоот албан бичгээр мэдэгджээ.

Тухайн газрын үнэлгээг төлбөр авагч болон төлбөр төлөгч нар харилцан тохиролцож тогтоож чадаагүй тохиолдолд дахин шинжээч томилж, газрын үнийг тогтоолгох боломжтой тул үл хөдлөх эд хөрөнгийн газар эзэмшигчийг тогтоолгүйгээр хөрөнгө үнэлсэний улмаас барилгын байрлаж байгаа газартай холбоотой гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхол хөндөгдөж, улмаар эрхийн доголдолтой хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах гэж байгаа нь хууль зөрчиж байна гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй юм.

Иймд төлбөр төлбөр Н ХХК-д холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан, төлбөрт хураагдсан хөрөнгийн үнэ тогтоох ажиллагаа хууль зөрчөөгүй, төлбөр авагчийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож байгаа тул нэхэмжлэгч Н ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөг, нэхэмжлэгч Б ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

                                                                                                                                                    ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул НШШГГхолбогдох Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Х гудамж, 000 тоот хаягт байрлах 332.64 м.кв талбайтай, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 499.000.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч Б ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н ХХК нь хариуцагч НШШГГ холбогдох Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Х гудамж, 101 тоот хаягт байрлах 332.64 м.кв талбайтай, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 499.000.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөг, нэхэмжлэгч Б ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5. х ш х ш т 120 120.2 , , 뺺 㺺 14 Нийслэлийн Иргэний хэргийн авж заалдах шатны болохыг дурдсугай

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР