Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 184/ШШ2020/02011

 

 

 

 

                              

 

 

 

 

 

 2020          06             17                                            184/ШШ2020/02011

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч:Баянгол дүүрэг,  дүгээр хороо, нарны зам гудамж,  байр,  тоотод оршин суух, О овогт Д-н А /рд:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:Сонгинохайрхан дүүрэг,  дугаар хороо, Баянгол  тоотод оршин суух, С овогт П-н Э /рд://-т холбогдох

 

Хашаа байшингаас албадан гаргаж, чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Оюун-Эрдэнэ нар оролцов.                                                                              

                                                                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Ашүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Аминий бие нь 2005 оноос 2015 оны 7 дугаар сар хүртэл Э.Билгүүнзаяагийн эцэг асан П.Э-тэйСонгинохайрхан дүүрэг, 5 дугаар хороо Баянгол 7-16 тоотод амьдарч байгаад талийгаач 2017 оны 9 дүгээр сард өвчний учир нас барсан. 3 жил гаруй охин бид 2 хашаа байшинд амьдарч байгаа хүмүүсийг ухамсартайгаар өдий хүртэл чөлөөлөөд өгчих байх гэж хүлээлээ. Цаашид бид 2 амьдрах орон гэргүй учраас хуулийн дагуу өв залгамжлалаар авсан хашаа байшиндах хүмүүсийг гаргаж чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч П.Эшүүхэд гаргасан хариу тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянгол 7-16 тоотод оршин суугч П овогтой Эминий бие ам бүл гурвуулаа амьдардаг. Д.А-ннэхэмжлэлтэй танилцлаа. Энэ эмэгтэй А нь миний төрсөн ах болох П.Э-тэйтүр хугацаанд амьдарч байсан ба нас барахаас 3 жилийн өмнө салаад явсан байсан. Ах маань ганцаараа амьдарч байгаад 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр бурхан болсон. Уг хаяг дээр өөрийн эцэг болох Ч.Пасран хамгаалагч үр хүүхдийн хамт амьдарч байгаад 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 96 насандаа бурхан болсон. Ахын минь эд хөрөнгө болох гал голомтыг миний төрсөн ах П.Эрдэнэбаяр үр хүүхдүүдэд нь хувааж өгсөн байх. Энэ нэхэмжлэл нь миний төрсөн ах П.Эрдэнэбаяртай холбоотой гэж үзэж байна. Миний мэдэж оролцох хэрэг бишээ гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэмж гаргах тайлбар байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Нэхэмжлэлийн дагуу холбогдох нотлох баримтуудыг гаргаж өгсөн байгаа. Баримтуудын хувьд Э.Билгүүнзаяагийн төрсний гэрчилгээний хуулбар, Монгол Улсын газар өмчлөх эрхийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ /эдгээр гэрчилгээнүүд Э.Билгүүнзаяагийн нэр дээр байдаг/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн шийдвэр дээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 137 дугаар зүйлийн 137.2.14-т зааснаар Д.Аийг талийгаачтай хамтын амьдралтай байсныг тогтоосон тухай баримт зэргийг тус тус шүүхэд гаргаж өгсөн. Эдгээр баримтуудыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэж байна.

2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн лавлагааны хариугаар Э.Бөв хүлээн авах хүсэлт гаргасан. Бусад мэдээлэл, хууль ёсны өв залгамжлагчдаас өв хүлээн авах, өв хүлээн авахаас татгалзсан хүсэлт гаргасан гэсэн төлөөлөгчөөс өвлөх эрхийн гэрчилгээ олгосон эсэхийг шүүлгэхэд гарч ирээгүй. Өөр хүүхэдтэй холбоотой баримт одоогийн байдлаар хавтаст хэрэгт алга байгаа, энэ талаар шинээр баримт гаргаж өгөөгүй учраас хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтүүд үндэслэлгүй байна.

П.Энөхөр хүүхэдтэйгээ амьдарч байгаа гэж байсан. Д.Атайлбар хэлэхдээ талийгаачийг нас барснаас хойш дүү нь Япон руу яваад энэ хугацаанд Э.Билгүүнзаяагийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийг тогтоолгох гэж байхад хариуцагч нараас бичиг баримт гаргаж өгөхгүй хүндрэл учруулж байснаас болоод бага зэрэг таарамжгүй байдал үүссэн юм билээ. Нэхэмжлэгч нэг хэсэг дүүгийнхээ хүүхдийг харж айлд байсан бол одоо гэр орон очих газаргүй байгаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Нэхэмжлэгч Д.Ань өвлөх эрхийн гэрчилгээ гаргасан хүсэлтдээ талийгаач П.Э2017 оны 9 дүгээр сарын 06-нд нас барсан гэсэн байдаг. Д.Ань Э.Билгүүнзаяагийн нэрийн өмнөөс өвлөх эрхийн хүсэлт гаргахдаа 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр буюу 1 жил болсноос хойш хүсэлт гаргаагүй, өмнө нь гаргасан байдаг. Өмнө нь гаргахдаа Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.3-т 531.3-т гэрчилгээ олгох тухай хүсэлт гаргасан буюу өвлөгдсөн эд хөрөнгийг авсан этгээдээс өөр өвлөгч байхгүй нь лавтай баримтаар нотлогдвол гэрчилгээг энэ хуулийн 531.2-т заасан хугацаанаас өмнө олгож болно гэдгийг зөрчиж нотариатаар өвлөх эрхийн гэрчилгээ гаргуулсан. Энэ гэрчилгээ нь хүчин төгөлдөр бус өвлөх эрхийн гэрчилгээ юм. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. П.Э-ровоглосон Э.А, Э.Бгэдэг хүүхдүүд нь байсаар байтал өвлөгч байхгүй гэдгийг лавтай баримтаар нотлоогүй хэрнээ тухайн тойргийн нотариатч өвлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгсөн учраас өвлөх эрхийн гэрчилгээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн 2020 оны 01 дүгээр сард гарсан газар эзэмших болон үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнүүд нь эх хувиараа хариуцагч П.Эбайхад дахин гэрчилгээнүүдийг гаргуулж авсан нь хүчин төгөлдөр бус гэж үзэж байна.

Хариуцагч маань хууль, эрх зүйн мэдлэггүйгээсээ болоод алдсан гэж ярьдаг. Анх талийгаачийг нас барахаас өмнө түүний аав нь энэ хашааны эзэн байж байгаад талийгаачид өвлүүлсэн. Талийгаач нас барахдаа П.Эрдэнэбилэгтэй хамт амьдарч байсан. П.Эөөрийгөө өвлөөд авчихлаа гэдэг ойлголттой байсан. Түүний төрсөн хүү н.Баянмөнхийг уулзуулна гэж байсан боловч түүнтэй холбогдож чадахгүй байсаар байгаад өдийг хүрчихлээ. Хариуцагчийн зүгээс Э.Ббол ахын маань хүүхэд мөн гэж хүлээн зөвшөөрдөг. Хамгийн гол нь гал голомтыг маань үлдээж өгөөч, бидний зүгээс Э.Билгүүнзаяад хашаа авч өгье гэх саналыг уламжилж өгөөрэй гэж байсан.

Тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгоход ах дүү нар нь бүгд оролцоод нэхэмжлэгчийг талийгаачтай хамтын амьдралтай байсныг тогтоолгоход бүгд дэмжээд нотлоод өгсөн нь хавтаст хэрэгт байгаа шийдвэрээр нотлогдож байна. Тэгтэл нэхэмжлэгчийн зүгээс олон хүнээс гуйж хугацаа алдсан гэх худал зүйлийг ярьсан байна. Д.Агал голомтыг нь зарах гээд байна гэх зүйлийг яриад байгаа. Тиймээс өр төлбөртэй нь холбоотой мөнгөн туслалцаа үзүүлье, эсвэл өөр газар аваад өгье, тэр газраа зарах эсэх нь өөрсдийнх нь асуудал. Ямар ч байсан Э.Билгүүнзаяаг хоосон үлдээхгүй гэсэн зүйлийг ярьсан гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн талуудын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:  

                                 

Нэхэмжлэгч Д.Ань хариуцагч П.Эхолбогдуулан  хашаа байшингаас албадан гаргаж, чөлөөлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.  

 

Нэхэмжлэгч Д.Аболон түүний өмгөөлөгч нараас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 7 дугаар гудамжны 16 тоот хаягт байрлах хашаа байшинд миний бие охин Э.Билгүүнзаяа, түүний талийгаач эцэг П.Э-тэйхамт амьдарч байсан. ...уг хашаа байшин охин Э.Билгүүнзаяагийн өмчлөлд бүртгүүлсэн..., ...Э.Бөвлөх эрхийн гэрчилгээний дагуу үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болсон..., ...П.Эгэр бүлийн хамт амьдарч байгаа, тэднийг суллаж өгөхийг нь хүлээж гурван жил болсон..., ...хашаа байшинд байгаа хүмүүсийг албадан гаргуулж, чөлөөлүүлнэ..” гэж тайлбарлаж байна.

 

Харин хариуцагч П.Эрдэнэбилэг, болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б нараас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч  “...миний төрсөн ах П.Э-тэйЭ.А нас барахаас 3 жилийн өмнө амьдарч байгаад салсан..., ...талийгаач ахын маань хөрөнгийг үр хүүхдүүдэд нь манай төрсөн ах П.Эрдэнэбаяр хувааж өгөх байх,...миний мэдэж оролцох хэрэг биш..., ...талийгаачийн маань эцгээс өвлөж авсан эд хөрөнгө учир энэ хүмүүст өгөхгүй..., ...Э.А болон түүний охинд өөр хашаа байшин авч өгөөд эвлэрэх хүсэлтэй байна..., ...талийгаач П.Э-ровоглосон Э.А, Э.Бгээд хүүхдүүд хөдөө амьдардаг, тэдэнд хөрөнгийг хувааж өгөх ёстой..., ...нотариатч хууль зөрчиж өвлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчид олгосон тул зөвшөөрөхгүй...” гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлан маргаж байна.

 

Хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон шүүх хуралдаанд гаргасан талуудын тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдож байна гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Д.Ань П.Э-тэй2005 оны 02 дугаар сараас 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдөр хүртэл хамтын амьдралтай байсан. Улмаар тэдний дундаас 2007 оны 6 дугаар сарын 26-ны өдөр охин Эрдэнээгийн Билгүүнзаяа төрсөн, улмаар Сартуул овогт Пүрэвжавын Эрдэнээ нь 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр өвчний учир нар барсан болох нь хэрэгт авагдсан Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 102/ШШ2018/01394 тоот шийдвэрээр тогтоогдож байна. Энэхүү шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр бөгөөд дээрх үйл баримтын талаар талууд маргахгүй хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргаж байна.

Охин Э.Бнь өөрийн төрсөн эцэг П.Э-ровоглон төрсний гэрчилгээ авсан, одоо 13 настай, эхийн асрамжид амьдарч байгаа болох нь түүний төрсний гэрчилгээний хуулбар, талуудын тайлбараар тогтоогдож байна.

Улмаар нэхэмжлэгч Д.Ань талийгаач нөхөр П.Энар нь гэр бүл болж, хамтран амьдарч байх хугацаандаа охин Э.Билгүүнзаяагийн хамтаар Сонгинохайрхан дүүргийн 5-р хороо, Баянголын 7-р гудамжны 16 тоот хаягт байрлах хашаа байшинд амьдарч байсан талаар талууд мөн маргадаггүй.

Уг Ү-2201014861 улсын бүртгэлийн дугаартай, 000671529 гэрчилгээний дугаартай 28 м.кв талбайтай хувийн сууц, Г-2201000387 улсын бүртгэлийн дугаартай, 000539115 гэрчилгээний дугаартай, 18635311625908 нэгж талбарын дугаартай 289.9 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний газрыг тус тус Д.А-н2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн тойргийн нотариатч Я.Батсүрэнд хандан гаргасан өв хүлээн авах хүсэлтийг үндэслэн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Эрдэнээгийн Билгүүнзаяад өвлөх эрхийн гэрчилгээг олгож, өв залгамжлалын 05,06 дугаарт бүртгэж гэрчилсэн, дээрх өвлүүлэгчийн эд хөрөнгө, өвлөх эрхтэй холбоотой өөр бусад өв залгамжлагчдаас өв хүлээн авах, өв хүлээн авахаас татгалзсан хүсэлт гаргаагүй, нотариатчаас өвлөх эрхийн гэрчилгээ олгоогүй энэ талаар Нотариатын танхимын өвийн нэгдсэн бүртгэл мэдээлэлд бүртгэгдээгүй болох нь Монголын Нотариатчдын танхимын 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 313 дугаартай “лавлагааны хариу” гэх албан бичгээр тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д “нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх”-ийг хууль ёсны өвлөгч гэх бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй талаар заасан бөгөөд Э.Бнь нас барагчийн хууль ёсны өвлөгч байна.  

 

Хариуцагч талаас талийгаач П.Эрдэнээд өөр төрсөн хүүхэд байгаа, уг хашаа байшин бидний хувиарт хөрөнгө, нас барахад нь бид хамт байсан тул өвлөх эрхтэй гэсэн тайлбарыг гаргадаг ч энэ талаар нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй. Нэхэмжлэгчийн “... өөр 2 хүүхэд байдаг ч охин бид хоёртой холбоотой байдаг байсан..., ...одоо насанд хүрсэн хөдөө амьдарч байгаа..., ...энэ хашаа байшинг бидэнтэй булаацалдахгүй байх...” гэх тайлбарыг няцааж чадахгүй байна. Мөн өвтэй холбогдуулан холбогдох байгууллагад хүсэлт гарган шийдвэрлүүлсэн эсэх, шүүхэд энэ талаар хандан нэхэмжлэл гаргаж байгаагүй болох нь дээрх бичгийн баримтууд болон талуудын тайлбараар тогтоогдож байна.

 

Улмаар Улсын бүртгэлийн газраас 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 5-р хороо, Баянголын 7-р гудамжны 16 тоот хаягт байрлах Ү-2201014861 улсын бүртгэлийн дугаартай, 000671529 гэрчилгээний дугаартай 28 м.кв талбайтай хувийн сууц, Г-2201000387 улсын бүртгэлийн дугаартай, 000539115 гэрчилгээний дугаартай, 18635311625908 нэгж талбарын дугаартай 289.9 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрыг тус тус Сартуул овогт Эрдэнээгийн Билгүүнзаяагийн өмчлөлд бүртгэж, улсын  бүртгэлийн 000563967, 00077202 тоот гэрчилгээг олгогдсон байна. /хх-ийн 6,7-р тал/

 

Нэхэмжлэгч Д.Ань насанд хүрээгүй өөрийн төрүүлсэн охин Э.Билгүүнзаяаг төлөөлөн түүний эрх, ашиг сонирхлыг хамгаалж, түүнийг төлөөлөн шүүхэд хандах эрхтэй байна.

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт өмчлөгч нь хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэжээ.

Иймд уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь Э.Бмөн тул хариуцагч П.Эрдэнэбилэгийн хууль бус эзэмшлээс Сонгинохайрхан дүүргийн 5-р хороо, Баянголын 7-р гудамжны 16 тоот хаягт байрлах Ү-2201014861 улсын бүртгэлийн дугаартай, 000671529 гэрчилгээний дугаартай 28 м.кв талбайтай хувийн сууц, Г-2201000387 улсын бүртгэлийн дугаартай, 000539115 гэрчилгээний дугаартай, 18635311625908 нэгж талбарын дугаартай 289.9 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрыг тус тус албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Хариуцагч П.Эрдэнэбилэг, түүний төлөөлөгч нараас “...талийгаач ахыг нас барснаас хойш 3 жил уг хашаа байшинд амьдарч байгаа учир бид өөрсдийгөө өмчлөгч болчихсон гэж бодсон..., үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ П.Ээх хувиараа байгаа..., ...хэрэв хуваах ёстой бол өөр талийгаачийн хүүхдүүдэд хуваагдах ёстой..., энэ хашаа байшинг манай ах П.Эрдэнэбаяр мэднэ...хуулийн мэдлэггүйгээс болж өөрийн эцэг, эх, ахаасаа өвлөгдөж ирсэн хөрөнгийг алдахад хүрч байгаа учир өөр хашаа байшин авч өгч эвлэрэх хүсэлтэй байгаа...” гэж тайлбарлаж байгаа ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тайлбар, татгалзлаа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй, ямар нэгэн хүсэлт санал гаргаж шийдвэрлүүлээгүй бөгөөд нэхэмжлэгчтэй эвлэрч хэрэг маргаанаа дуусгавар болгох боломжтой болохыг шүүхээс удаа дараа тайлбарлан сануулж байсан боловч энэ талаар санал санаачилга гаргаж байгаагүй. Мөн талуудад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх үүргийг тайлбарлан өгсөн, мөн хууль ёсны ашиг сонирхолоо хамгаалж, эрх зүйн туслалцаа авахаар өмгөөлөгч авах Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрх нь нээлттэй, өмгөөлөгч авах эрхийг шүүхээс хангаж шүүх хуралдааныг хойшлуулж байсан болохыг дурдаж байна.    

 

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Эрдэнэбилэгээс 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Ат олгох зүйтэй байна. 

 

Нэхэмжлэгч Д.Ань шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй, өөрийнхөө эзгүйд, өмгөөлөгч Ж.Быг оролцуулан хэргийг хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу нэхэмжлэгчийг оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар Сонгинохайрхан дүүргийн 5-р хороо, Баянголын 7-р гудамжны 16 тоот хаягт байрлах хувийн сууц, мөн хаягт байрлах газрыг тус тус хариуцагч П.Эрдэнэбилэгийг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Эрдэнэбилэгээс 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Ат олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ч.НЯМСҮРЭН