Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 142/ШШ2020/00873

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, Хны төв байранд байрлах, “Х ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, 9 дүгээр баг, Шанд 21 дүгээр гудамж 12 тоот хаягт оршин суух Б.С

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, 9 дүгээр баг Шанд 21 дүгээр гудамж 12 тоот хаягт оршин суух Б.Г

27 970 296.62 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, хариуцагч Б.С, хариуцагчийн өмгөөлөгч Т.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Одончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч “Х” ХХК-ний Эрдэнэт салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Зээлдэгч С, Г нар нь манай банкнаас 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 11300444929 тоот данс бүхий 50 000 000 /тавин сая/ төгрөгийн бичил зээлийг үндсэн хөрөнгийн зориулалтаар, 36 сарын хугацаатай авсан. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 25 000 000.02 /хорин таван сая төгрөг, хоёр мөнгө/ төгрөг, зээлийн хүүд 13 145 173.86 /арван гурван сая нэг зуун дөчин таван мянга нэг зуун далан гурван төгрөг, наян зургаан мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 11 534.43 /арван нэгэн мянга таван зуун гучин дөрвөн төгрөг, дөчин гурван мөнгө/ төгрөгийг төлсөн. Зээлдэгч болон хамтран зээлдэгч нар 2019 оны 12 дугаар сараас зээлийн хугацаа хэтрүүлж, 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс хойш огт төлбөр төлөлгүй өдийг хүрсэн. Банкны зүгээс зээлийг төлүүлэхээр биечлэн уулзаж, утас болон бичгээр зээл төлөхийг удаа дараалан сануулж, мэдэгдэх болон шаардах хуудас өгч байсан боловч гэрээний үүргээ биелүүлээгүй. Зээлдэгч Б.С, Б.Г нар нь 1130044929 тоот зээлийн гэрээний 3.2.1 дэх заалтыг зөрчиж зээлийн гэрээнд заасан хугацаанд зээлийн төлбөрийг төлөөгүй 167 хоног хугацаа хэтэрсэн. 1130044929 дугаартай зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэлийг хангахуулахаар 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 1130044929-01 дугаар болон 1130044929-02 дугаар Барьцааны гэрээгээр дараах хөрөнгүүдийг барьцаалсан.

1/ Зээлдэгч Б.С-ийнөмчлөлийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын 19-р баг, Их залуу Баруун задгай 4 гудамж, 2 тоот хаягтай, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Г-2101012119 дугаартай, 000319409 дугаар гэрчилгээтэй, 874 м.кв өмчлөх эрхтэй газар,

2/ Зээлдэгч Б.С-ийнөмчлөлийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын 19-р баг, Их залуу Баруун задгай 4 гудамж, 2 тоот хаягтай, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2101018782 дугаартай, 000379525 дугаар гэрчилгээтэй, 46.5 м.кв хувийн сууц,

3/ Б.Гын өмчлөлийн 4191-ОРХ улсын дугаартай, 01879420 дугаар гэрчилгээтэй, LZZ5CLSB3EN534093 тоот арлын дугаартай, Ноwo маркын ачааны автомашин /зүтгүүр/,

4/ Ц.М, Д.Ж нарын өмчлөлийн Дархан-Уул аймгийн Дархан сумын 6-р баг Ханжаргалан 7 гудамж, 1б тоот хаягтай, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Г-2003006819 дугаартай, 000239532 дугаар гэрчилгээтэй, 165 м.кв өмчлөх эрхтэй газар.

5/ Ц.М, Д.Ж нарын өмчлөлийн Дархан-Уул аймгийн Дархан сумын 6-р баг Ханжаргалан 7 гудамж, 1б тоот хаягтай, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2003019595 дугаартай, 000428330 дугаар гэрчилгээтэй, 140 м.кв авто засварын зориулалттай үл хөдлөх хөрөнгө барьцаалсан.

Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон 1130044929 дугаартай зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 24 999 999.98 /хорин дөрвөн сая есөн зуун ерэн есөн мянга есөн зуун ерэн есөн төгрөг, ерэн найман мөнгө/, 2020 оны 06-р сарын 04-ний өдрийн байдлаарх хүү 2 876 145.05 /хоёр сая найман зуун далан зургаан мянга нэг зуун дөчин төвөн төгрөг таван мөнгө/, нэмэгдүүлсэн хүү 94 151.59 /ерэн дөрвөн мянга нэг зуун таван нэгэн төгрөг, тавин есөн мөнгө/ төгрөг, нийт 27 970 296.62 /хорин долоон сая есөн зуун далан мянга хоёр зуун ерэн зургаан төгрөг, жаран хоёр мөнгө/ төгрөгийг иргэн Б.С, Б.Г нараас гаргуулах, зээлдэгч Б.С, Б.Г нар нь сайн дураар төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө, орлогоос шийдвэр гүйцэтгэх бүхий л ажиллагааг явуулж Шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх түхай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шүүхийн шийдвэрт тухайлан зааж, зөвшөөрөл олгож өгнө үү гэв.

Хариуцагч Б.С шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хны Орхон аймаг дахь салбараас 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 50 000 000 төгрөг, 36 сарын хугацаатай зээл авсан. Зээлийг хугацаанд нь төлж байгаад 2019 оны 12 дугаар сард буюу өвөл ажил зогссоноос болоод төлж чадаагүй. “Хас” банкинд 2019 оны 12 дугаар сар хүртэл үндсэн зээлд 25 000 000.02 төгрөг, зээлийн хүүнд 13 145 173 86 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 11 534.43 төгрөг,  нийт 38 156 708.31 төгрөг төлсен гэжээ. Миний тооцоогоор үндсэн зээлд 30 000 000 төгрөг төлсөн. Үндсэн ззэлээс 20 000 000 төгрег үлдсэн. Гэтэл 2020 оны 06 дугаар сарын 04-ний едрийн байдлаар Хинд үндсэн зээл 24 999 999.98 төгрөг. хүү 2 876 145.05 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 94 151.59 төгрөг, нийт 27 970 296.62 төгрөг гэжээ. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Нөхөр Б.Г Өмнөговь аймгийн нүүрсний тээврийн компанид улирлын чанартай ажил хийдэг. Дэлхий нийтийг хамарсэн Коронавируст /Ковид-19/-ын цар тахлын улмаас ажил нь зогссон. Ажилдаа хэвийн явж байсан бол зээлээ цаг хугацаанд нь төлөх байсан. Би 8 нэрийн хүнсний дэлгүүр ажиллуулж байгаад боломжгүй болоод 2019 оны 10 дугаар сард худалдсан. Тэрнээс хойш ажилгүй гэртээ хүүхдээ харж байгаа. Биднээс хамаарахгүй нөхцөл байдал үүссэнээс болж ззэлээ төлж чадахгүй байгаагаа хэлсэн. Ойлгохгүй мөнгө нэхэмжилж байгаад гомдолтой байна. Гэрээнд давагдашгүй хүчин зүйл нөлөөлөх юм бол яахаар зохицуулсанг мэдэхгүй байна. Банк зөвхөн өөрийн эрх ашигт нийцсэн бичгийн гэрээнд гарын үсэг зурахыг шаарддаг. Зээл авахын тулд аргагүйн эрхэнд гарын үсэг зурдаг үйлчлүүлэгчээ огт боддоггүй. Монгол улсын эдийн засаг унасан хүнд байдалтай байгааг яагаад ойлгохгүй байгаа юм. Би мөнгөө төлөхгүй гээгүй телнө гэхдээ тодорхой хугацааны дараа төлмөөр байна. "Хас” банкинд нийт 38 156 708.31 төгрөг төлсөнөөс зээлийн хүүнд 13 145 173.86 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 11 534.43 төгрөг, нийт 13 156 708.29 төгрөгийг суутгасныг хүлээн зөвшөөрөхгүй. Үлдсэн 20 000 000 төгрөгийн телөлтийг 6 сарын хугацаагаар хойшлуулан төлж барагдуулмаар байна. “Хас" банк нийгмийн хариуцлагынхаа хүрээнд иргэдийн зээлийн төлөлтийг тодорхой хэмжээгээр хойшлуулж байгаа гэж мэдэгдсэн. Үүний дагуу салбарын захирал, эдийн засагчид хандсан боловч хүлээн аваагүй. Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас болж нөхөр бид хоёрын ажил зогсчихсон. Миний нөхцөл байдлыг харгалзаж. зээлийн төлөлтийг хойшлуулахаар нэхэмжлэлийг буцааж, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Б.Г 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг гардаж авсан боловч хуульд заасан хугацааны дотор шүүхэд хариу тайлбараа ирүүлээгүй байна.

Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Х” ХХК-ний Эрдэнэт салбар нь хариуцагч Б.С, Б.Г нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 27 970 296.62 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч мэтгэлцэж байна.

            Хариуцагч Б.С, хамтран үүрэг гүйцэтгэгч Б.Г нар нь 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Хны Эрдэнэт салбартай 1130044929 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулж 50 000 000 төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 23.52 хувийн хүүтэй, зээлийн барьцаанд Орхон аймаг, Баян-Өндөр сум, 19 дүгээр баг Их залуу баруун задгай 4-2 тоот хаягт байрлах 46.5 м.кв талбайтай Ү-2101018782 улсын бүртгэлийн дугаартай хувийн сууц, мөн хаягт байрлах Г-2101012119 улсын бүртгэлийн дугаартай 874 м.кв газрын хамт, Дархан-Уул аймаг, Дархан сум, 6 дугаар баг, Ханжаргалан 7-1б тоотод байрлах 140 м.кв талбайтай Ү-2003019595 улсын бүртгэлийн дугаартай үйлчилгээ оффисийн барилга, мөн хаягт байрлах Г-2003006819 улсын бүртгэлийн дугаартай 165 м.кв газрын хамт, 41-91 ОРХ улсын дугаартай HOWO маркийн хятад улсад үйлдвэрлэсэн автомашин барьцаалсан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн барьцаат зээлийн гэрээнүүдээр нотлогдож байна. 

Зээлийн гэрээ байгуулагдсан хийгээд банкнаас мөнгө авсан эсэх талаар талууд маргаагүй харин банкны зээлийн төлбөрийн үлдэгдлийн талаар зохигчид маргаж байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаагаар, зээлдүүлэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ, мөн хуулийн 453.1-д зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж,

Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3-т Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж тус тус заасан тул нэхэмжлэгч Х шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 25 000 000.02 төгрөг, зээлийн хүүд 13 145 173.86 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 11 534.43 төгрөгийг төлсөн. 2019 оны 12 дугаар сараас зээлийн хугацаа хэтрүүлж, 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс хойш огт төлбөр төлөлгүй өдийг хүрсэн тул үндсэн зээлийн төлбөрт 24 999 999.98 төгрөг, хүүний төлбөрт 2 876 145.05 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 94 151.59 төгрөг, нийт 27 970 296.62 төгрөгийг гаргуулна, үүргээ сайн дураар эс биелүүлбэл барьцаа хөрөнгөөр хангуулна гэж тайлбарлаж байна.

Хариуцагч Б.С нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: Дэлхий нийтийг хамарсан цар тахалын улмаас бизнесийн үйл ажиллагаа доголдож, нөхөр ажилгүй болсон, энэ учир байдлаа хэлж зээл төлөх хугацааг 6 сараар хойшлуулах хүсэлт гаргасан боловч банк хүлээж аваагүй шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Зээлэнд 38 000 000 төгрөг төлсөн бөгөөд үүнээс үндсэн зээлд 30 000 000 төгрөг төлсөн үлдэгдэл 20 000 000 төгрөг байх байтал 25 000 000 төгрөг нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна.

Нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх нотлох баримтаа хэргийн оролцогч бөгөөд хариуцагч нь өөрөө бүрдүүлэх үүрэгтэй бөгөөд түүний зээлийн төлбөр төлсөн талаархи баримт хэрэгт авагдаагүй, нийт төлбөрийн хэмжээ нь банкны зээлийн дэлгэрэнгүй хуулгатай тохирч байх тул үндсэн зээлийн төлбөрт 30 000 000 төгрөг төлсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Зээлдэгчид зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж банкнаас нэмэлт хугацаа тогтоон зээл төлөх мэдэгдэлийг хүргүүлсэн боловч үр дүн гараагүй тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1.-д зааснаар нэхэмжлэгч гэрээнээс татгалзах эрхтэй хэдий ч зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул зээлийн үндсэн төлбөрт 14 722 222.11 төгрөг, хүүний төлбөрт 2 876 145.05 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 94 151.59 төгрөг нийт 17 692 518.75 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х ХХК-ний Эрдэнэт салбарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 10 277 777.87 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй, 159 дүгээр зүйлийн 159.1-д Хууль буюу гэрээнд өөрөөр  заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана, 174 дүгээр зүйлийн 174.1-д Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй, 175 дугаар зүйлийн 175.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж тус тус заасан байх тул зээлийн барьцаанд бариулсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний 175 дугаар зүйлийн 175.6-д зааснаар хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцааны зүйл болох Орхон аймаг, Баян-Өндөр сум, 19 дүгээр баг Их залуу баруун задгай 4-2 тоот хаягт байрлах 46.5 м.кв талбайтай Ү-2101018782 улсын бүртгэлийн дугаартай хувийн сууц, мөн хаягт байрлах Г-2101012119 улсын бүртгэлийн дугаартай 874 м.кв газрын хамт, Дархан-Уул аймаг, Дархан сум, 6 дугаар баг, Ханжаргалан 7-1б тоотод байрлах 140 м.кв талбайтай Ү-2003019595 улсын бүртгэлийн дугаартай үйлчилгээ оффисийн барилга, мөн хаягт байрлах Г-2003006819 улсын бүртгэлийн дугаартай 165 м.кв газрын хамт шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих ангид даалгах нь зүйтэй. Мөн хөдлөх хөрөнгө болох 41-91 ОРХ улсын дугаартай HOWO маркийн хятад улсад үйлдвэрлэсэн автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шийдвэрт дурдав.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 297 801 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 246 412.59 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заалаа.