Шүүх | Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чадраабалын Жаргалан |
Хэргийн индекс | 129/2019/00643/и |
Дугаар | 377 |
Огноо | 2020-04-06 |
Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 377
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: И.Ч-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Б.З-д холбогдох
Гэрлэлт цуцлуулж, хүүхдүүдээ өөрөө асрамждаа авч, хүүхдийн тэтгэлэг тогтоолгож, 19.147.000 төгрөгийн хөрөнгө буюу үнийг гаргуулах тухай болон хүүхдүүдээ өөрийн асрамждаа авч, эх Ч.Ч-с хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч И.Ч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.А, хариуцагч Б.З, хариуцагчийн өмгөөлөгч Г.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Түвшинжаргал нар оролцов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-р зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч И.Ч, хариуцагч Б.З нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-т заасныг баримтлан 2007 оны 08 сарын 23-ны өдөр төрсөн хүү З.Б-г эх И.Ч-н 2003 оны 02 сарын 01-ний өдөр төрсөн хүү З.Б-г эцэг Б.З-н асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан хүү З.Батгэрэлийг сард 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.З-р тэжээн тэтгүүлж, хүү З.Б-г сард 18 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эх И. Ч-р тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т заасныг баримтлан хариуцагч Б.З-с мөнгөн аяга 1, мөнгөн бүс 1, Монгол гутал 1, улаан шүр хоёр ширхгийг гаргуулж нэхэмжлэгч И.Ч-д олгосугай.
5. Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасныг баримтлан хариуцагч Б.З-с нэхэмжлэгч И.Ч, хүү З.Б нар ногдох хөрөнгө 11.868.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч И.Ч-д олгосугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 54 дүгээг зүйлийн 54.1, 54.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч И.Ч-с шинжээчийн зардал 292.5000 төгрөг гаргуулж Архангай аймгийн Хүүхэд гэр бүл хөгжлийн газарт, 40.000 төгрөг гаргуулж Архангай аймгийн Шүүхийн Тамгын газарт, хариуцагч Б.З-с шинжээчийн зардал 292.500 төгрөг гаргуулж Архангай аймгийн Хүүхэд гэр бүл хөгжлийн газарт, 40.000 төгрөг гаргуулж Архангай аймгийн Шүүхийн Тамгын газарт олгосугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 531.490 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээж, хариуцагчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 204.638 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч И.Ч-д олгож, И.Ч-с улсын тэмдэгтийн хураамж 35.100 төгрөг гаргуулж хариуцагч Б.З-д, хариуцагч Б.З-с улсын тэмдэгтийн хураамж 35.100 төгрөг гаргуулж нэхэмжлэгч И.Ч-д тус тус олгосугай.
8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д заасныг баримтлан шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор Иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЖАРГАЛАН