Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2022/00851

 

****гийн нэхэмжлэлтэй

                                                                                   иргэний хэргийн тухай

  

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар 

**** аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 142/ШШ2020/00687 дугаар шийдвэр, 

**** **** Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 95 дугаар магадлалтай, 

****гийн нэхэмжлэлтэй,

**** **** **** **** ****т холбогдох 

**** **** тэтгэмжийн сангаас 1,142,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Хулан, Б.Пүрвээ нарын хамтран гаргасан гомдлоор   

Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай оролцов. 

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

1. **** нь **** **** **** **** ****т холбогдуулан нийгмийн **** тэтгэмжийн сангаас 1,142,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. 

2. **** аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 142/ШШ2020/00687 дугаар шийдвэрээр **** **** сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан **** **** тэтгэмжийн **** сангаас 1,142,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ****д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 31,958 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч **** **** **** **** хэлтсээс 31,958 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ****д олгохоор шийдвэрлэжээ. 

3. **** **** Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 95 дугаар магадлалаар **** аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 142/ШШ2020/00687 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Хулангийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Хулан давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн байна. 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Хулан, Б.Пүрвээ нар хяналтын журмаар хамтран гаргасан гомдолдоо: “...Анхан шатны шүүх “...Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх зайлшгүй шаардлагатай өвчтөн, түүнд хийгдэх эмчилгээ, шаардлагатай шинжилгээг бүрэн хийлгэх, эмнэлзүйн шинж тэмдэгт дүгнэлт өгөх нь эмчлэгч эмчийн ажил үүргийн хуваарь, эрх бүхий байгууллагаас баталсан заавар журмын дагуу хийгдэх ажиллагаа болохоос эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн ****тай шууд хамааралгүй” гэж, давж заалдах шатны шүүх “...зүрх судасны өвчинд өртөх эрсдэл, өвчлөл, хөдөлмөрийн чадвар алдалт, нас баралтыг бууруулахад эмч эмнэлгийн мэргэжилтнийг мэргэжил арга зүйгээр хангах зорилготой болохоор энэ эмнэлзүйн зааврын дагуу оношилгоо эмчилгээ хийх нь эмнэлгийн мэргэжилтний хийх ажиллагаа тул эмчлүүлэгчид зохих шинжилгээ хийгээгүй, онош баталгаажуулах үйл явц бүрэн хийгдээгүй эсэх нь хамааралгүй...” гэж тус тус дүгнэсэн нь хариуцагч байгууллагад ч мөн адил хамааралтай юм. Дээрх ажиллагаа нь эрүүл мэндийн салбарын тэр дундаа эмнэлгийн хуудас олгосон Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн ажил үүргийн хариуцлагын асуудал тул холбогдох эмнэлзүйн удирдамж мөрдөөгүй ажилласан, хэвтэн эмчлэх заалтгүй даатгуулагчийг хэвтүүлэн эмчлүүлсэн зөрчилтэй үйл ажиллагаанд нь **** **** сангаас тэтгэмж олгохоор шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ холбогдох хуулийг буруу хэрэглэсэн тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ. 

ХЯНАВАЛ: 

5. Хоёр шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна гэж хяналтын шатны шүүхээс дүгнэлээ. 

6. Анхан шатны шүүх нийгмийн **** тэтгэмжийн **** сангаас 1,142,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ****д олгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна. 

7. Нэхэмжлэгч **** нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Миний бие 2019.12.02-ны өдрөөс 2019.12.13-ны өдрийг хүртэл **** **** БОЭТ-ийн хөнгөвчлөх уламжлалтын тасагт хэвтэн эмчлүүлсэн бөгөөд хэвтсэний дараах олгогдох эмнэлгийн хуудсыг магадлагч эмч Б.Пүрвээ 2019.12.16-ны өдөр эрх үүсэхгүй гэж цохолт хийсэн. ... **** **** хэлтсийн 2019.12.26-ны өдрийн 1631 дугаартай тоотын дагуу 2019.12.28-нд иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан бөгөөд 2020.02.17-нд **** **** хэлтсийн дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөлд ханд гэсэн захирамж гарсан. ...2020.03.17-ны өдөр уг зөвлөл хуралдаж мэргэжлийн хяналтын дүгнэлтийг үндэслэн шийднэ гэж хэллээ. ... **** **** багц хуулийг хэрэгжүүлэгч нь **** **** **** өөрөө. **** **** **** нь иргэд даатгуулагчдын эрх ашгийг хамгаалах, үйлчлэх хууль гаргачхаад эсрэгээрээ иргэнийг хохироох үйл ажиллагаа явуулж байна. Би энэ эмнэлгийн хуудсаар олгогдох мөнгийг бүтэн 4 сарын хугацаанд өргөдөл, гомдол, зарга хийхээс гадна эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх эрхгүй болж байна. Ер нь **** **** хэлтсийн магадлагч эмч Б.Пүрвээ нь **** **** хуулийг зөрчиж даатгуулагч иргэдийнхээ эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх эрхийг хязгаарлан хасаж байна. Иймд 2019.12.02-ны өдрөөс 2019.12.13-ны өдөр хүртэлх 10 хоногийн 1,142,000 төгрөгийг **** **** хэлтсийн тэтгэмжийн сангаас гаргуулж өгнө үү...” гэж тодорхойлсон байна. 

8. Хариуцагч **** **** **** **** **** “... ****гийн **** **** тэтгэмжийн сангаас 1,142,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлд шүүх иргэний хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хийн 2020.02.17-ны өдрийн 142/Ш32020/01175 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг зөрчсөн гэж дүгнэн уг иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. ... **** нь тус захирамж гарсан өдөр буюу 2020.02.17-ны өдөр **** **** **** **** хэлтсийн дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөлд хандсан. ...Гомдлын шаардлагын зөвлөлийн 2020.03.17-ны өдрийн хуралдаанаар Мэргэжлийн хяналтын газрын эмчилгээ, оношилгоо чанарын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэн холбогдох баримтуудыг албан бичгийн хамт Мэргэжлийн хяналтын газарт хүргүүлсэн. ...Өнгөрсөн 7 хоногийн 5 дахь өдөр цахим хэлбэрээр дүгнэлт ирсэн. Энэ дүгнэлтэд ****гийн 2019.12.02-ны өдрөөс 2019.12.13-ны өдөр хүртэл хэвтэж эмчлүүлсэн артерийн даралт ихсэх гэсэн 2 дугаар зэргийн оношоор эмчилгээ хийгдсэн байгаа. Энэ онош нь үндэслэлгүй, шинжилгээ нь бүрэн хийгдээгүй. Эрүүл мэндийн сайдын 2018 оны А/286 дугаартай тушаалаар батлагдсан эмнэлзүйн журмыг мөрдөөгүй, заавал хэвтүүлэн эмчлэх заалтгүй онош байсан албан бичиг ирсэн. ...Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1.-д заасныг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж мэтгэлцжээ. 

9. **** **** Мэргэжлийн хяналтын газраас 2020.05.19-ний өдрийн 03/232 дугаартай албан бичгээр **** 2018 оноос 2019 онд нийт 7 удаа хэвтэн эмчлүүлсэн 2019.12.02-ны өдрөөс 2019.12.13-ны өдрийг хүртэл артерийн даралт ихсэх өвчин 2 зэрэг гэсэн дагалдах онош тавигдсан боловч оношийг баталгаажуулах үйл болон дүрс оношилгооны шаардлагатай шинжилгээг бүрэн хийгээгүй, үндсэн болон дагалдах оношны үндэслэлд тусгаагүй Эрүүл мэндийн сайдын 2018 оны Заавар шинэчлэн батлах тухай А/286 дугаар удирдамжийг мөрдөөгүй, хэвтүүлэн эмчлэх заалтгүй гэсэн хариуг өгсөн байна. 

10.   ****гийн шүүхэд гаргасаннэхэмжлэлийн агуулгаас үзвэл, нэхэмжлэгч нь **** **** **** **** хэлтсийн хариу албан бичиг, **** **** Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлт хууль бус гэж марган уг тайлбараа нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгожээ. 

**** **** **** **** хэлтсийн 2019.12.26-ны өдрийн 1631, **** **** ерөнхий газрын дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комиссын 2020.05.08-ны өдрийн 45, **** **** Мэргэжлийн хяналтын газрын 2020.05.19-ний өдрийн 03/232 дугаартай албан бичгүүд нь **** **** сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, Эрүүл мэндийн сайдын 2018 оны Заавар шинэчлэн батлах тухай А/286 дугаар удирдамжийг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн нийтийн эрх зүйн хэм хэмжээний акт болно. 

11. Дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэвэл талуудын хооронд хувийн эрх зүйн /Иргэний хуулийн/ хэмжээнд бус, харин дээрх нийтийн эрх зүйн хэм хэмжээний хүрээнд захиргааны байгууллагын /хууль бус/ үйлдэл, эс үйлдэхүйтэй холбоотой захиргааны эрх зүйн маргаан үүссэн байна. 

12. Анхан болон давж заалдах шатны шүүх харьяаллын бус маргааныг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-д “энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан хэргийн харьяалал зөрчсөн” бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах журмыг зөрчсөн гэж үзнэ. Энэ үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1.-д зохицуулжээ. 

13. Нэгэнт харьяаллын бус маргаан тул хяналтын шатны шүүхээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хянан хэлэлцэх боломжгүй. Харин нэхэмжлэгч  **** захиргааны журмаар гомдол, нэхэмжлэл гаргахад уг тогтоол саад болохгүйг дурдах нь зүйтэй.

14. Иймд, шүүх бүрэлдэхүүн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангалгүй орхиж, шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгохоор тогтов.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4-тзаасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. **** аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 142/ШШ2020/00687 дугаар шийдвэр, **** **** Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 95 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг баримтлан **** **** **** **** хэлтсээс 1,142,000 төгрөг гаргуулах тухай ****гийн нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхисугай. 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

  

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАЯРМАА 

                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                       Г.АЛТАНЧИМЭГ    

                                            ШҮҮГЧИД                                      Г.БАНЗРАГЧ 

                                                                                                                         Б.МӨНХТУЯА

                                                                                                   С.СОЁМБО-ЭРДЭНЭ