Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цогийн Одмаа |
Хэргийн индекс | 128/2020/0482/З |
Дугаар | 128/ШШ2020/0595 |
Огноо | 2020-09-16 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 128/ШШ2020/0595
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж тус шүүхийн хоёрдугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Гомдол гаргагч: М ХХК /РД:******/
Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.З, Б.Х нар
Гомдлын шаардлага: ...Татварын улсын байцаагчийн 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн ****** тоот актыг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж, хариуцагч Ц.З, Б.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, Б.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энхжин нарыг оролцуулав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж шүүхэд гаргасан гомдолдоо: ...М ХХК-ийн 2008-2012 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Х, Ц.З нар хэсэгчилсэн хяналт шалгалт хийж, 409,627,272.36 төгрөгийн зөрчил илрүүлсэн гэж 40,962,727.20 төгрөгийн нөхөн татвар төлүүлэхээр 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдөр бичсэн ****** тоот актыг тус компани эс зөвшөөрч, гомдол гаргасны дагуу Нийслэлийн татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хуралдаанаар хянан хэлэлцэж, дээрх төлбөрийг хэвээр үлдээн 08 тоот тогтоол гаргасан.
Татварын улсын байцаагч нарын бичсэн актыг дараах хууль, эрх зүйн үндэслэлээр эс зөвшөөрч, хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байна.
Монгол Улсын Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлд: Хугацааг т*******орхойлох...33.18.3ахиргааны байгууллага, албан тушаалтнаас захиргааны шийтгэл оногдуулах хөөн хэлэлцэх хугацааг тоолох******* Захиргааны хариуцлагын тухай хууль болон бусад хуульд заасныг баримтална..., Захиргааны хариуцлагын тухай хуулийн 5 дугаар зүйлд: Захиргааны хариуцлагад татах хугацаа...5.2.Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон бөгөөд уг зөрчилд захиргааны хариуцлага хүлээлгэхээр байвал эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай тогтоол гарсан өдрөөс хойш нэг сарын дотор захиргааны шийтгэл ногдуулж болно гэж заасан.
Гэтэл татварын улсын байцаагч нар тус компанид холбогдох эрүүгийн 201626021760 дугаартай хэргийг Баянгол дүүргийн Прокурорын 2016 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 1736 тоот тогтоолоор хэрэгсэхгүй болгосноос хойш 9 сар гаруй хугацаа өнгөрсний дараа захиргааны акт үйлдэж, хариуцлага хүлээлгэсэн нь дээрх хуулийн заалтууд болон захиргааны акт гаргахтай холбоотой хууль тогтоомжуудыг илт зөрчсөн хууль эрх зүйн үндэслэлгүй акт тогтоосон гэж үзэж байна.
Прокурорын 1736 тоот тогтоолд: ...Эдийн засгийн ил т******* байдлыг дэмжих тухай хуулиар татвараа тайлагнасан байх тул Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэг, Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208, 209 дүгээр зүйлийг удирдлага болгон...хэргийг хэрэгсэхгүй болгосугай... гэж тус компанийн холбогдсон эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Монгол Улсын Эдийн засгийн ил т******* байдлыг дэмжих тухай хуульд татвар төлөгчид нэг удаа боломж олгож, энэ хуульд заасан хугацаанаас өмнө нуун дарагдуулсан татвар ногдох орлого, орлогоос бусад албан татвар ногдох бараа, ажил, үйлчилгээ, үйл ажиллагааг ил болгон үнэн зөв, шударгаар санхүү, татварын тайландаа тусгаж, шинээр тайлагнасан нөхөн мэдүүлсэн тохиолдолд тэдгээрийг хуульд заасан хариуцлага болон албан татвараас нэг удаа чөлөөлөхөөр заасны дагуу манай компани Нэмэгдсэн өртгийн албан татварын шинэчилсэн тайлан гаргаж, актаар ногдуулсан дээрх албан татварыг энэ хуулийн хүрээнд чөлөөлүүлсэн бөгөөд тус компанийн гаргасан тайланг Татварын алба хүлээн авч, баталгаажуулсан.
Эдийн засгийн ил т******* байдлыг дэмжих тухай хуулийн холбогдох заалтуудыг татварын улсын байцаагч нар зөрчиж, албан татвар ногдуулж, илт хууль бус акт тогтоосон.
Монгол Улсын Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй буюу эрүүгийн хэргийн хохирлыг төлүүлэхтэй холбоотой асуудалд татварын улсын байцаагч нар захиргааны акт бичиж, татвар төлөгчийн хууль ёсны ашиг сонирхлыг үл хүндэтгэсэн, манай компанийн эрх зүйн байдлыг илт дордуулсан хууль, эрх зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан.
Эрүүгийн хэргийн хохирол төлүүлэхтэй холбоотой асуудлыг Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлд: 17.1.Гэмт хэрэг үйлдсэнээс үүссэн хохирлын талаарх нэхэмжлэлийг эрүүгийн хэрэгтэй хамт шийдвэрлэнэ. 17.2.Хэрэв эрүүгийн хэрэгтэй хамт шийдвэрлээгүй бол уг нэхэмжлэлийг хуульд заасан журам, харьяаллын дагуу гаргана..., Татварын Ерөнхий хуулийн 28 дугаар зүйлд: ...28.2.Татварын алба нь шүүхэд...нэхэмжлэл гаргана:...28.2.6.хууль тогтоомжид заасан бусад асуудлаар... гэж заасны дагуу Татварын алба эрүүгийн хэргийн хохирлын асуудлыг захиргааны акт тогтоох бус иргэний журмаар шийдвэрлүүлэх ёстой гэж үзэж байна
Тус компани бетон зуурмагийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд уг үйл ажиллагаанд шаардлагатай цементийг 2012 онд ******* ******* *******, ******* ХХК-уудаас худалдан авсан.
******* ******* ******* ХХК-иас 2012 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 12881761 дугаартай нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар цемент худалдан авч (барааны үнэ 193,763,636 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвар 19,376,364 төгрөг, нийт 213,140,000 төгрөг), төлбөрийг ХААН банкны ******* тоот дансанд 2012 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 113,117,700 төгрөг, 10 дугаар сарын 9-ны өдөр 93,135,500 төгрөг, кассын зарлагын баримтаар (бэлнээр) 10 дугаар сарын 29-ны өдөр 6,886,800 төгрөг, нийт 213,140,000 төгрөг төлсөн, ******* ХХК-иас 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 12283628 дугаартай нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар цемент худалдан авч, (барааны үнэ 215,863,636 төгрөг. нэмэгдсэн өртгийн албан татвар 21,586,364 төгрөг, нийт 237,450,000 төгрөг) төлбөрийг Худалдаа хөгжлийн банкны ******* тоот дансанд 2012 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 46,080,000 төгрөг, 10 дугаар сарын 9-ны өдөр 23,040,000 төгрөг, 10 дугаар сарын 16-ны өдөр 72,243,000 төгрөг, 10 дугаар сарын 31-ний өдөр 93,699,000 төгрөг, кассын зарлагын баримтаар (бэлнээр) 9 дүгээр сарын 30-ны өдөр 2,388,000 төгрөг, нийт 237,450,000 төгрөг төлсөн.
Мөн дээрх компаниудаас худалдан авсан цементийг ачиж, тээвэрлэхтэй холбоотой тээврийн зардлыг манай компани төлсөн.
Манай компани үйлдвэрлэлийн үйл ажиллагаандаа шаардлагатай цемент худалдан авсан, уг худалдан авалтад нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь санхүүгийн анхан шатны болон нягтлан б*******ох бүртгэлийн баримт, падаанаар (ХААН банкны *******, Худалдаа хөгжлийн банкны ******* тоог дансанд төлбөр төлсөн орлогын мэдүүлэг, Улаанбаатар төмөр замын ачаа тээврийн падаан зэрэг) нотлогдож байхад бараа материал худалдан авсан мэтээр нэмэгдсэн өртгийн албан татварыг бууруулсан гэж баримт нотолгоогүй зүйл бичиж, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т: Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан б*******ох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй гэж заасныг зөрчсөн гэж актаар төлбөр ногдуулсан нь хууль эрх зүйн үндэслэлгүй байна.
Иймд Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Х, Ц.З нарын 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдөр бичсэн ****** тоот актыг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.
Хариуцагч нар нь шүүхэд гаргасан тайлбартаа: ...****** регистрийн дугаартай М ХХК-ийн 2008.01.01-2012.12.31 дуусталх хугацааны байдалд Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 1736 тоот тогтоол, Татварын хяналт шалгалт хийх томилолтын дагуу татварын улсын байцаагч Б.Х, Ц.З нар хэсэгчилсэн хяналт шалгалт хийж, ******* ******* ******* ХХК-иас 2012 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 12881761 тоот 193,763,636.00 төгрөгийн, ******* ХХК-иас 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 12283628 тоот падаанаар 215,863,636.36 төгрөгийн, нийт 409.627,272.36 төгрөгийн хий бичилттэй нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар бараа материал худалдан авсан мэтээр нэмэгдсэн өртгийн албан татварыг бууруулсан зөрчилд 40,962,727.20 төгрөгийн нөхөн татварыг ногдуулсан. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Талуудын тайлбар болон тэдгээрээс гаргаж өгснөөр хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудыг үнэлээд дараах үндэслэлээр М ХХК-ийн гаргасан Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.З, Б.Х нарын 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн ****** тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.З, Б.Х нар нь Баянгол дүүргийн Прокурорын газрын 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 1736 тоот тогтоол, 2016 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн ******* тоот томилолтын дагуу М ХХК-ийн 2008-2012 оны албан татвар, ногдуулалт төлөлтийн байдалд шалгалт хийж 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн ****** дүгээр шийтгэлийн хуудсаар оногдуулсан шийтгэлийн нөхөн татвар 40,962,727.20 төгрөг, нийт 40,962,727.20 төлбөрийн шийтгэл оногдуулжээ.
Гомдол гаргагчаас ...Манай компани үйлдвэрлэлийн үйл ажиллагаандаа шаардлагатай цемент худалдан авсан, уг худалдан авалтад нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь санхүүгийн анхан шатны болон нягтлан б*******ох бүртгэлийн баримт, падаанаар (ХААН банкны *******, Худалдаа хөгжлийн банкны ******* тоог дансанд төлбөр төлсөн орлогын мэдүүлэг, Улаанбаатар төмөр замын ачаа тээврийн падаан зэрэг) нотлогдож байхад бараа материал худалдан авсан мэтээр нэмэгдсэн өртгийн албан татварыг бууруулсан гэж баримт нотолгоогүй зүйлээр акт тавьсан гэж маргаж, харин хариуцагчаас М ХХК нь ******* ******* ******* ХХК-иас 2012 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 12881761 тоот 193,763,636.00 төгрөгийн, ******* ХХК-иас 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 12283628 тоот падаанаар 215,863,636.36 төгрөгийн, нийт 409.627,272.36 төгрөгийн хий бичилттэй нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар бараа материал худалдан авсан мэтээр нэмэгдсэн өртгийн албан татварыг бууруулсан гэж тайлбарлан маргаж байна.
Татварын улсын байцаагчийн 2013 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 220052 тоот дүгнэлтээр М ХХК-ийн 2009-2012 оны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт явуулж, 752,854.5 мянган төгрөгийн зөрчилд эрүүгийн хэрэг бүртгэлт хийлгэхээр дүгнэлт бичиж, хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн байх бөгөөд эрүүгийн 201201000553 дугаар бүхий хэрэг нээж, хянаж байх хугацаандаа дээрх дүгнэлтийг үндэслэлтэй эсэхийг тогтоолгохоор шинжээч томилж, шинжилгээ хийлгэсэн байна.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 200 дугаар дүгнэлтээр ******* ХХК-тай холбоотой 2014 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 350000155 дугаартай Чингэлтэй дүүргийн Татварын улсын байцаагчийн дүгнэлт, ******* ******* ******* ХХК-тай холбоотой 2014 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 260000374 дугаартай Баянгол дүүргийн Татварын улсын байцаагчийн дүгнэлт үндэслэлтэй байна. Шинжилгээгээр нэр бүхий 15 компани нь 1135 аж ахуйн нэгж байгууллагад нийт 3225 ширхэг нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар бараа борлуулсан, ажил үйлчилгээ үзүүлсэн мэтээр борлуулалт үүсгэн нийт 315,081,603,381.28 төгрөгийн дүнтэй борлуулалт хийсэн байна гэх дүгнэлтийг гаргажээ.
Энэхүү дүгнэлтийн хавсралт 3 Бусад аж ахуйн нэгжид бичсэн нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаарх борлуулалтын дүнгийн жагсаалт-ын 80 дугаарт М ХХК нь 646,395,453.72 борлуулалтын орлогоос нэмэгдсэн өртгийн албан татвар тооцвол 64,639,545.37 гэж бүртгэгдсэн байна.
Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 10д/6570, 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 10д/6590 дугаар тус тус албан бичгээр ...Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагчийн 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 340000490 дугаартай дүгнэлт, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 340000491 дугаартай дүгнэлтүүдэд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Эдийн засгийн шинжилгээ хийлгэхэд дараах аж ахуйн нэгжүүдийн татвар тооцогдох зөрчил нь Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан хохирлын хэмжээ хүрэхгүй байх тул Татварын ерөнхий хуулийн дагуу арга хэмжээ авч хариуг ирүүлнэ үү гэсэн албан бичгийг Татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалт, арга зүйн газрын даргад хүргүүлсэн байна.
Нийслэлийн прокурорын газрын 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 1736 дугаар прокурорын тогтоолоор ...М ХХК-ийн ....падааныг авч ашигласан үйлдлийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, Эдийн засгийн ил т******* байдлыг дэмжих тухай хуулиар татвараа тайлагнасан байх тул Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 166 дугаар зүйлийн 166.2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн 201626021760 хэрэгт яллагдагчаар татагдсан Д.Цэндмаа нарт холбогдох хэргийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, хэргийг хаасан байна.
Дээрх баримтуудаас үзэхэд М ХХК нь Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-т ...Татвар төлөгч дараах үүрэг хүлээнэ:, 18.1.1.татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв т*******орхойлж, тогтоосон хугацаанд төлөх; 18.1.3.анхан шатны болон нягтлан б*******ох бүртгэлийг тогтоосон журам болон нягтлан б*******ох бүртгэлийн стандартын дагуу хөтөлж, хүү, аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэл гаргах, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууийн 14 дүгээр зүйлийн 14.5-д Албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан б*******ох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй гэж заасны дагуу үүргээ биелүүлэлгүйгээр ******* ******* ******* ХХК-иас 193,763,636.00 төгрөгийн, ******* ХХК-иас 215,863,636.36 төгрөгийн, нийт 409.627,272.36 төгрөгийн бараа материал худалдан авсан мэтээр хий бичилттэй падаан ашиглан Нэмэгдсэн өртгийн албан татвараа бууруулсан болох нь тогтоогдож байна.
Хэдийгээр гомдол гаргагчаас М ХХК нь бетон зуурмагийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд уг үйл ажиллагаанд шаардлагатай цементийг 2012 онд ******* ******* *******, ******* ХХК-уудаас худалдан авсан. ******* ******* ******* ХХК-аас 2012 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 12881761 дугаартай нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар цемент худалдан авч төлбөрийг ХААН банкны ******* тоот дансанд 2012 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 113,117,700 төгрөг, 10 дугаар сарын 9-ны өдөр 93,135,500 төгрөг, кассын зарлагын баримтаар (бэлнээр) 10 дугаар сарын 29-ны өдөр 6,886,800 төгрөг, нийт 213,140,000 төгрөг төлсөн, ******* ХХК-аас 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 12283628 дугаартай нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар цемент худалдан авч, төлбөрийг Худалдаа хөгжлийн банкны ******* тоот дансанд 2012 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 46,080,000 төгрөг, 10 дугаар сарын 9-ны өдөр 23,040,000 төгрөг, 10 дугаар сарын 16-ны өдөр 72,243,000 төгрөг, 10 дугаар сарын 31-ний өдөр 93,699,000 төгрөг, кассын зарлагын баримтаар (бэлнээр) 9 дүгээр сарын 30-ны өдөр 2,388,000 төгрөг, нийт 237,450,000 төгрөг төлсөн гэж тайлбарлаж байгаа боловч Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан б*******ох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй гэснийг зөрчиж, албан татвараа бууруулсан байх бөгөөд Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1-д Татвар төлөгч хүн, хуулийн этгээд татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор:, 1.2-т татвар ногдох орлого, орлогоос бусад татвар ногдох зүйлийн тоо хэмжээ, үнийг нягтлан б*******ох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд багасгаж тусгасан, эсхүл ийнхүү багасгахын тулд зардал болон бусад хасагдах зүйлийг үндэслэлгүйгээр өсгөсөн; бол татварыг нөхөн төлүүлж хүн, хуулийн этгээдийг нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасны дагуу торгох шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй байна.
Мөн М ХХК нь 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө татварын хяналт шалгалтаар ******* ******* *******, ******* зэрэг компаниас хий бичилттэй худалдан авалт хийсэн болох нь 2013 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр татварын улсын байцаагчийн 350008 дугаар дүгнэлтээр тогтоогдсон байх тул Засгийн Газрын 2015 оны 343 дугаар тогтоолоор батлагдсан Эдийн засгийн ил т******* байдлыг дэмжих тухай хуулийг хэрэглэх журам-ын 2 дугаар зүйлийн 2.1-д Энэ журамд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно, 2.1.1-д "нуун дарагдуулсан гэж хувь хүн, хуулийн этгээд хөрөнгө, орлого, үйл ажиллагаагаа Эдийн засгийн ил т******* байдлыг дэмжих тухай хуулийн 4.1-д заасны дагуу 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө мэдүүлэх, бүртгүүлэх, тайлагнах үүргээ биелүүлээгүйн улмаас холбогдох албан татвар болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй, дутуу төлсөн байхыг ойлгох бөгөөд энэ нь холбогдох төрийн байгууллага, албан тушаалтны аливаа хяналт шалгалтаар тогтоогдоогүй байх гэх заалтад хамаарахгүй тул Эдийн засгийн ил т******* байдлыг дэмжих тухай хуулиар тайлагнасан гэж үзэх үндэслэлгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.2, Татварын ерөнхий хуулийн /2008/ 18 дугаар зүйлийн 18.1.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.4, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2015/ 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг тус тус баримтлан Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Ц.З, Б.Х нарын 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн ****** тоот Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай татварын улсын байцаагчийн актыг хүчингүй болгуулах тухай М ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлог******* хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дүгээр зүйлийн 113.2-т заасны дагуу гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.ОДМАА