Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2022/00905

 

****гийн нэхэмжлэлтэй

                                                                                    иргэний хэргийн тухай

  

**** Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Н.Баярмаа, Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2020/01787 дугаар шийдвэр, 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 1792 дугаар магадлалтай, 

****гийн нэхэмжлэлтэй,

“ **** **** ****” ХХК-д холбогдох 

Гэрээний үүрэгт 62 авдар буюу 3100 блок Улаан шонхор ****, 15 авдар буюу 750 блок Алтан навч ****, 9 авдар буюу 450 блок Даблис ****, 3 авдар буюу 150 блок Алтан шонхор **** тус тус гаргуулах, гэрээний үүргээ зөрчсөний улмаас учирсан хохиролд 44,560,536 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

Зохигчийн гаргасан гомдлоор  

Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Зоригтбаатар, хариуцагчийн өмгөөлөгч Б.Баттөр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

1. **** нь “ **** **** ****” ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 62 авдар буюу 3100 блок Улаан шонхор ****, 15 авдар буюу 750 блок Алтан навч ****, 9 авдар буюу 450 блок Даблис ****, 3 авдар буюу 150 блок Алтан шонхор **** тус тус гаргуулах, гэрээний үүргээ зөрчсөний улмаас учирсан хохиролд 44,560,536 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ. 

2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2020/01787 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7, мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч “ **** **** ****” ХХК-аас 62 авдар буюу 3100 блок Улаан шонхор ****, 15 авдар буюу 750 блок Алтан навч ****, 9 авдар буюу 450 блок Даблис ****, 3 авдар буюу 150 блок Алтан шонхор **** тус тус гаргуулан нэхэмжлэгч ****д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх гэрээнээс учирсан хохиролд 44,560,536 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 755,760 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 375,007 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ. 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 1792 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2020/01787 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч “ **** **** ****” ХХК-аас 75,000,000 төгрөгийн үнэ бүхий 62 авдар буюу 3100 блок Улаан шонхор ****, 15 авдар буюу 750 блок Алтан навч ****, 9 авдар буюу 450 блок Даблис ****, 3 авдар буюу 150 блок Алтан шонхор **** тус тус гаргуулан нэхэмжлэгч ****д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх гэрээнээс учирсан хохиролд 44,560,536 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын “375,007” гэснийг “532,950” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 375,010 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. 

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Зоригтбаатар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1-д заасныг үндэслэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс тус магадлалыг эс зөвшөөрч, энэхүү гомдлыг хяналтын журмаар гаргаж байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “75,000,000 төгрөгийн үнэ бүхий 62 авдар буюу 3100 блок Улаан шонхор ****, 150 авдар буюу 750 блок Алтан навч ****, 9 авдар буюу 450 блок Даблис ****, 3 авдар буюу 150 блок Алтан шонхор **** тус тус гаргуулж нэхэмжлэгч ****д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх гэрээний үүргээ зөрчсөний улмаас учирсан хохиролд 44,560,536 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж” хэмээн дурдсан. Давж заалдах шатны шүүх дээрх байдлаар буюу “75,000,000 төгрөгийн үнэ бүхий” гэх найруулгын өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт орууллаа хэмээн дүгнэсэн боловч уг өөрчлөлт нь найруулгын бус өөрчлөлт бөгөөд хууль зүйн үр дагавар бүхий өөрчлөлт, ийнхүү өөрчлөлт оруулсан нь үндэслэлгүй байна. Магадлалд “...нэхэмжлэгч нь эдгээр нэр төрөл, тоо ширхэг бүхий ****йг нийт 75,000,000 төгрөгийн үнэтэй гэж тайлбарлаж байх тул уг нэр төрөл, тоо ширхгээр тооцож хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй” гэж дүгнэсэн атлаа магадлалын тогтоох хэсэгт “75,000,000 төгрөгийн үнэ бүхий” хэмээн дурдсан. Өөрөөр хэлбэл тус магадлал хуулийн хүчин төгөлдөр болж, шүүхийн шийдвэрийг сайн дураараа, эсхүл албадан биелүүлэх тохиолдолд 75,000,000 төгрөгийн үнэ бүхий ****йг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох уу, эсхүл 62 авдар буюу 3100 блок Улаан шонхор ****, 150 авдар буюу 750 блок Алтан навч ****, 9 авдар буюу 450 блок Даблис ****, 3 авдар буюу 150 блок Алтан шонхор **** тус тус гаргуулах уу гэдэг тодорхой нөхцөл байдлыг үүсгэхээр байна.Тухайлбал хариуцагчийн зүгээс зах зээлийн ханшаар тооцож 75,000,000 төгрөгийн үнэ бүхий ****йг нэхэмжлэгчид олгох тохиолдолд тухайн ****уд нь магадлалд дурдсан нэр төрөл, тоо ширхэгт хүрэхгүй байх болзошгүй юм.

4.1. Мөн магадлалын хянавал хэсэгт дүгнэсэнчлэн нэхэмжлэгчийн зүгээс нэр төрөл, тоо ширхгээр буюу 62 авдар буюу 3100 блок Улаан шонхор ****, 150 авдар буюу 750 блок Алтан навч ****, 9 авдар буюу 450 блок Даблис ****, 3 авдар буюу 150 блок Алтан шонхор **** тус тус хариуцагчаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Нөгөөтээгүүр шүүхийн шийдвэр нь ойлгомжтой бөгөөд заавал биелэгдэх учиртай байтал давж заалдах шатны шүүхийн магадлалд “75,000,000 төгрөгийн үнэ бүхий” хэмээн дурдсан нь шүүхийн шийдвэрээр 75,000,000 төгрөгийн үнэ бүхий ****йг гаргуулах уу, эсхүл нэр төрөл, тоо ширхэг бүхий ****йг гаргуулах уу гэдэг ойлгомжгүй байдлыг бий болгоод байх ба шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд маргаан гарах нөхцөлийг бүрдүүлж байна. 75,000,000 төгрөгийн үнэ бүхий **** нь нэр төрөл, тоо ширхэгтээ хүрээгүй тохиолдолд хэрхэх вэ. Нэхэмжлэгч **** нь “ **** **** ****” ХХК-аас зарласан багцын урамшуулалд хамрагдахаар болж, 2017.07.20-ны өдөр 112,900,000 төгрөгийг “ **** **** ****” ХХК-ийн Нарантуул ОУХТ дэх гэрээт борлуулагч Ч.Анхтуяагийн Хаан банкны 5039444888 тоот төгрөгийн данс руу шилжүүлсэн. Ч.Анхтуяа нь ****гийн шилжүүлсэн 112,900,000 төгрөгийг 2017.07.21-ний өдөр “ **** **** ****” ХХК-ийн Хаан банкны 5007079477 тоот төгрөгийн дансанд шилжүүлсэн байдаг. “ **** **** ****” ХХК нь өөрийн гэрээт борлуулагч Ч.Анхтуяагаар дамжуулан 2017.07 сард нийт 37,900,000 төгрөгийн үнэ бүхий ****йг ****д нийлүүлсэн боловч 75,000,000 төгрөгийн үнэ бүхий ****йг нийлээгүй юм. Нэхэмжлэгч **** нь багцын урамшуулалд хамрагдсан 62 авдар буюу 3100 блок Улаан шонхор ****, 150 авдар буюу 750 блок Алтан навч ****, 9 авдар буюу 450 блок Даблис ****, 3 авдар буюу 150 блок Алтан шонхор **** тус тус гаргуулан авч чадалгүй 3 жил өнгөрч байгаа ба энэ хугацаанд сэтгэл санаа болон эд хөрөнгийн хохирол хүлээгээд байна.Учир нь нэхэмжлэгч **** нь Нарантуул ОУХТ-д ****ны худалдаа эрхэлдэг бөгөөд өөрийн эргэлтийн бүх хөрөнгө болох 112,900,000 төгрөгийг 2017.07.20-ны өдөр багцын урамшуулалд хамрагдахаар “ **** **** ****” ХХК-д шилжүүлсэн /гэрээт борлуулагч Д.Анхтуягаар дамжуулан/ боловч өнөөдрийг хүртэл ердөө 37,900,000 төгрөгийн эргэлтийн хөрөнгийн хүрээнд ****ны худалдаагаа эрхэлж, мөнгөн хөрөнгө болон олох байсан ашиг орлогоороо хохир ****н.

4.2. Нэхэмжлэгч **** нь Хаан банкнаас 100,000,000 төгрөгийн зээлийг авч, ийнхүү авсан зээлийн хөрөнгөөрөө “ **** **** ****” ХХК-ийн багцын урамшуулалд хамрагдсан бөгөөд “ **** **** ****” ХХК-аас 62 авдар буюу 3100 блок Улаан шонхор ****, 150 авдар буюу 750 блок Алтан навч ****, 9 авдар буюу 450 блок Даблис ****, 3 авдар буюу 150 блок Алтан шонхор **** тус тус нийлүүлээгүйн улмаас 100,000,000 төгрөгийн зөвхөн хүүгийн төлбөрт 44,560,536 төгрөгийн хүү төлж, эд хөрөнгө болон сэтгэл санааны хохирол амссан. Гэтэл “ **** **** ****” ХХК нь өөрийн гэрээт борлуулагч Д.Анхтуяагаар дамжуулан нэхэмжлэгч ****гаас 112,900,000 төгрөгийг хүлээн авч, 37,900,000 төгрөгт хамаарах багцын урамшуулалд заасан ****йг өгсөн атлаа 2017-2020 оныг хүртэл үлдэгдэл 75,000,000 төгрөгийг нь 3 жилийн хугацаанд зах зээлийн эргэлтэд оруулж, их хэмжээний ашиг олоод байна. Давж заалдах шатны шүүхээс дээрх нөхцөл байдалд дүгнэлт хийлгүйгээр “75,000,000 төгрөгийн үнэ бүхий” гэж өөрчлөлт оруулснаараа нэхэмжлэгчийг хохир ****н дээр нь дахин хохироож, хэт нэг талыг барьж, хариуцагч “ **** **** ****” ХХК-д ашигтай шийдвэр гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ. 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Сэлэнгийн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч **** болон хариуцагч “ **** **** ****” ХХК нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэн “ **** **** ****” ХХК-аас нэхэмжлэлд дурдсан ****нуудыг гаргуулж ****д олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, хууль буруу хэрэглэсэн шийдвэр бол ****н. Учир нь “ **** **** ****” ХХК болон Ч.Анхтуяа нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр Ч.Анхтуяа нь бөөний борлуулагч гэсэн ажлын байранд ажиллаж байсан ба ажлын байрны тодорхойлолтоор Ч.Анхтуяа нь компанийг төлөөлөн гуравдагч этгээдтэй хэлцэл хийх эрхгүй, зөвхөн өөрт татан авсан ****наасаа борлуулалт хийн компанитай эргэн тооцоо нийлдэг байсан. Ч.Анхтуяа нь худалдааны төлөөлөгч биш, компанийг төлөөлөн бусадтай хэлцэл хийх итгэмжлэл олгогдоогүй этгээд юм. Ч.Анхтуяа нь компанид ажиллаж байхдаа 2017 оны 01 дүгээр сараас 07 сар хүртэлх хугацаанд компанийн итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшин нийт 477,170,000 төгрөгийн хохирол учруулсан эрүүгийн хэрэгт шалгагдаж, одоогоор шүүхийн шатанд хэлэлцэгдэж байгаа учраас компанийн зүгээс 2017.07.06-ны өдрөөс эхлэн Ч.Анхтуяад **** нийлүүлэхийг зог ****ож, хөдөлмөрийн харилцааг зог ****о ****н. **** болон Ч.Анхтуяа хоёрын хооронд хийгдсэн хэлцэл нь “ **** **** ****” ХХК-д огт хамааралгүй ба Ч.Анхтуяагийн бусдад учруулсан хохирлыг манай компани хариуцах үндэслэлгүй. Мөн хэрэгт ****, Ч.Анхтуяа нарын хооронд ямар хэлцэл байгуулагдаж, хоорондоо мөнгө шилжүүлсэн нь тодорхойгүй, нотлох баримтгүй. Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан тогтоогдоогүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ. 

ХЯНАВАЛ: 

6. Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Зоригтбаатарын гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Сэлэнгийн гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. 

7. Анхан шатны шүүх “ **** **** ****” ХХК-аас 62 авдар буюу 3100 блок Улаан шонхор ****, 15 авдар буюу 750 блок Алтан навч ****, 9 авдар буюу 450 блок Даблис ****, 3 авдар буюу 150 блок Алтан шонхор **** тус тус гаргуулан нэхэмжлэгч ****д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх гэрээнээс учирсан хохиролд 44,560,536 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч “ **** **** ****” ХХК-аас 75,000,000 төгрөгийн үнэ бүхий 62 авдар буюу 3100 блок Улаан шонхор ****, 15 авдар буюу 750 блок Алтан навч ****, 9 авдар буюу 450 блок Даблис ****, 3 авдар буюу 150 блок Алтан шонхор **** тус тус гаргуулан нэхэмжлэгч ****д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх гэрээнээс учирсан хохиролд 44,560,536 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгон өөрчилжээ. 

8. Нэхэмжлэгч **** нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...2017.07.20-ны өдөр тус компаниас зарласан багцын урамшуулалд хамрагдах зорилгоор хариуцагч компанийн ажилтан /борлуулагч/ Ч.Анхтуяагаас 4 нэр төрлийн **** худалдан авахаар түүний Хаан банк ХХК дахь 5039444888 тоот данс руу 112,900,000 төгрөг шилжүүлсэн боловч **** нийлүүлээгүй, үүний улмаас банкнаас авсан зээлийн хүүд 44,560,536 төгрөг төлж хохир ****н. “ **** **** ****” ХХК-аас... 62 авдар буюу 3100 блок Улаан шонхор ****, 15 авдар буюу 750 блок Алтан навч ****, 9 авдар буюу 450 блок Даблис ****, 3 авдар буюу 150 блок Алтан шонхор ****,  гэрээний үүргээ зөрчсөний улмаас учирсан хохиролд 44,560,536 төгрөг тус тус гаргуулах...” гэж тодорхойл ****н байна. 

9. Хариуцагч Д.Инжирмаа “...нэхэмжлэгчтэй **** худалдах-худалдан авах гэрээний харилцаанд оролцоогүй, Ч.Анхтуяа 2017 оны 01 сараас 07 сарын хооронд компанийн итгэмжлэн хариуцсан эд хөрөнгийг завшиж, хохирол учруулсан үндэслэлээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа бөгөөд 2017.07.06-ны өдрөөс хойш тус компанид ажиллахаа боль ****н...” гэж мэтгэлцжээ. 

Зохигчийн хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан болох, түүнчлэн гэрээнд заасан үүргээ зөрчсөний улмаас хохирол учирсан эсэх нь маргааны зүйл болжээ. 

10. Аливаа гэрээг талууд амаар байгуулсан тохиолдолд шүүхээс Иргэний 40 дүгээр зүйлийн 40.1, 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2, 43 дугаар зүйлийн 43.1.1, 196 дугаар зүйлийн 196.1.1-д тус тус зааснаар хүсэл зоригоо илэрхийлэх хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл, эс үйлдэхүй, бусад нөхцөл, тохиролц ****н эд хөрөнгө шилжсэн байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлаж, хүчин төгөлдөр байдалд дүгнэлт хийдэг. 

11. Хоёр шатны шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан “ **** **** ****” ХХК-ийн Ч.Анхтуяатай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, түүнийг ажилд томил ****н тушаал, зарлагын падаан, 2017 оны 06, 07 сарын борлуулалтын тайлан, тооллогын бүртгэлийг үнэлж, Ч.Анхтуяа хариуцагч компанид 2012.08.01-ний өдрөөс эхлэн бөөний борлуулагчаар буюу тус компанийн бараа, бүтээгдэхүүнийг бусдад худалдан борлуулах, борлуулсан мөнгөн төлбөрийг хүлээн авч, компанид шилжүүлэх зэрэг ажлыг компанийн нэрийн өмнөөс гүйцэтгэх чиг үүрэг бүхий ажил үүрэг эрхэлж байсан үйл баримт тогтоогд ****ныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй.  

12. Анхан болон давж заалдах шатны шүүх Ч.Анхтуяа хариуцагч компанийг төлөөлөн нэхэмжлэгчтэй хэлцэл хийсэн гэж үзэж, тухайн хэлцлийн үр дагаврыг Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т зааснаар төлөөлүүлэгч буюу “ **** **** ****” ХХК хариуцан арилгах үүрэгтэй талаар хийсэн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна. 

13. Шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээ гэж зөв тодорхойлж, талуудын хүсэл зоригийн илэрхийлэл, уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэлтэй дүгнэлт хийжээ. 

Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохир ****н үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээнэ. 

14. Хэрэгт авагдсан “Хаан банк” ХХК-ийн депозит дансны хуулгаас үзвэл ****гаас 2017.07.20-ны өдөр Ч.Анхтуяагийн эзэмшлийн 5039444888 тоот данс руу 112,900,000 төгрөгийг гэрээний дагуу шилжүүлсэн, “ **** **** ****” ХХК-ийн борлуулагч Ч.Анхтуяа 2017.07.21-ний өдөр хариуцагч компанийн эзэмшлийн 5007079477 тоот данс руу 158,000,000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримт тогтоогд ****н байна. 

15. “ **** **** ****” ХХК-ийн борлуулагч Ч.Анхтуяагийн банкны дансны 2017.07.20, 21-ний өдрүүдийн үлдэгдэл мөнгөтэй харьцуулан шилжүүлсэн 158,000,000 төгрөгт ****гийн шилжүүлсэн 112,900,000 төгрөг багтсан гэж шүүхээс дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ. 

16. “ **** **** ****” ХХК нэхэмжлэлийн шаардлагын татгалзал үндэслэлээ нэхэмжлэгчтэй **** худалдах-худалдан авах гэрээний харилцаанд оролцоогүй, Ч.Анхтуяа ...2017.07.06-ны өдрөөс хойш тус компанид ажиллахаа боль ****н гэх агуулгаар нэхэмжлэгчтэй маргасан хэдий ч хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд уг нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

Энэ нь хариуцагч тайлбарын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу нотолж чадаагүй байна.

 17. Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ”, мөн хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “Үүргийг тогтоо ****н газар, хугацаанд нь, зохих ё ****ор, шударгаар гүйцэтгэнэ”, 208 дугаар зүйлийн 208.1-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж тус тус хуульчилсан. 

18. Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн тайлбар, “Хаан банк” ХХК-ийн депозит дансны хуулга,  тооллогын бүртгэл зэрэг хэрэгт авагдсан  баримтад үндэслэж, хариуцагч 62 авдар буюу 3100 блок Улаан шонхор ****, 15 авдар буюу 750 блок Алтан навч ****, 9 авдар буюу 450 блок Даблис ****, 3 авдар буюу 150 блок Алтан шонхор **** шилжүүлэх үүргээ биелүүлээгүй гэж тодорхойл ****н нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан зохицуулалтын агуулга, шаардлагад нийцжээ. 

19. Хоёр шатны шүүх хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохирол 44,560,536 төгрөг гаргуулах нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. 

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд буюу Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 гэсэн өөрчлөлт оруулсныг хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ. 

20. Харин нэхэмжлэгч **** нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тухайн үед 75,000,000 төгрөгт худалдан авах байсан 62 авдар буюу 3100 блок Улаан шонхор ****, 15 авдар буюу 750 блок Алтан навч ****, 9 авдар буюу 450 блок Даблис ****, 3 авдар буюу 150 блок Алтан шонхор **** тус тус гаргуулах гэж тодорхойл ****н байхад давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ 75,000,000 төгрөгийн үнэ бүхий 62 авдар буюу 3100 блок Улаан шонхор ****, 15 авдар буюу 750 блок Алтан навч ****, 9 авдар буюу 450 блок Даблис ****, 3 авдар буюу 150 блок Алтан шонхор **** тус тус гаргуулан нэхэмжлэгч ****д олгож” гэж найруулгын өөрчлөлт оруулсан нь буруу болжээ. 

21. Иймд дээр дурдсанаар шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Зоригтбаатарын гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Сэлэнгийн гомдлыг хангахгүй орхив. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:  

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 1792 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2020/01787 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 243 дугаар зүйлийн 243.1-д тус тус заасныг баримтлан “ **** **** ****” ХХК-аас 62 авдар буюу 3100 блок Улаан шонхор ****, 15 авдар буюу 750 блок Алтан навч ****, 9 авдар буюу 450 блок Даблис ****, 3 авдар буюу 150 блок Алтан шонхор **** тус тус гаргуулан нэхэмжлэгч ****д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх гэрээнээс учирсан хохиролд 44,560,536 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Зоригтбаатарын гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Сэлэнгийн гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4, 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хариуцагчийн 532,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн 532,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Г.АЛТАНЧИМЭГ 

                  ШҮҮГЧИД                                                    Н.БАЯРМАА 

                                                                                       Б.МӨНХТУЯА

                                                                                       С.СОЁМБО-ЭРДЭНЭ 

                                                                                       Х.ЭРДЭНЭСУВД