Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 101/ШШ2020/02667

 

 

 

 

 

 

 

    2020         07          27                                     101/ШШ2020/02667

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, “ХХ” ХХК

 

Хариуцагч: С.Д

 

Түрээсийн гэрээний үүрэгт 4,831,725 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Янжинлхам нар оролцов.

   ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “ХХ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхбат шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Манай компани нь иргэн С.Дтэй 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 19-417 дугаартай түрээсийн гэрээг Иргэний хуулийн 318-326 дугаар зүйлд зааснаар харилцан тохиролцож байгуулсан.

Иргэн С.Д нь барилгын туслах материал түрээслэх гэрээгээр хэв, булан, труба гэх нийт 450 ширхэг бараа материалыг түрээслэн авсан боловч гэрээний үүргээ биелүүлэхгүй төлбөрөө төлөөгүй байна.

Бараа

Гарсан огноо

Ирсэн огноо

Ашигласан хоног

Тоо

Үнэ

Дүн

1

Хэв 60*120 хуучин

2019/06/13

2019/08/13

61

250

250

3,812,500

2

Булан 2.4 хуучин

2019/06/13

2019/08/29

77

20

150

231,000

3

Труба 2 м. Цагаан, хуучин

2019/06/13

2019/08/29

77

99

90

686,070

4

Труба 6м. Цагаан, хуучин

2019/06/13

2019/08/29

77

25

165

317,625

5

Булан 10*10 хуучин

2019/06/13

2019/08/29

77

20

150

231,000

6

Труба 6м. Цагаан, хуучин

2019/06/20

2019/08/29

70

30

165

346,500

7

Труба 2 м. Цагаан, хуучин

2019/06/13

2019/08/29

77

1

90

6,930

8

Трбуба 6 м. Цагаан хуучин

2019/06/13

2019/08/29

77

5

165

63,525

 

Нийт дүн

450

 

5,695,150

 

Нийт дүн: Гэмтлийн үнэ

 

 

10,000

 

Нийт дүн: 19-255 тоот гэрээний үлдэгдэл

 

 

128,000

 

Нийт дүн. Төлбөр төлөлт

 

 

2,612,000

 

Нийт дүн: Нэхэмжлэх дүн

 

 

3,221,150

 

Барилгын туслах материал түрээслэх гэрээний 7.2-т түрээслэгч төлбөрөө зохих хугацаанд төлөөгүй бол төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,5 хувиар хоног тутамд алданги төлнө гэж заасан тул 1,610,575 төгрөгийг алданги гаргуулна.

Иймд С.Дээс 4,831,725 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч С.Д нэхэмжлэлийн шаардлагын зөвшөөрсөн, эсхүл эс зөвшөөрсөн хариу тайлбарыг шүүхэд гаргаагүй.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “ХХ” ХХК нь хариуцагч С.Д эд холбогдуулан, Барилгын туслах материал түрээслэх түрээсийн гэрээний төлбөрийн үлдэгдэл 3,221,150 төгрөг, алданги 1,610,575 төгрөг, нийт 4,831,725 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нь 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэлийн хувийг тус шүүхээс гардан авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх үүрэгтэйгээ танилцсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл эс зөвшөөрсөн хариу тайлбарыг шүүхэд гаргаагүй.

Мөн хэргийг хэлэлцэх шүүх хуралдааны товыг хариуцагч мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан, түүний эзгүйд хэргийг хэлэлцэв.

Шүүх, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Талууд 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 19-417 дугаартай “Барилгын туслах материал түрээслэх гэрээ”-г байгуулж, уг гэрээний хавсралт буюу “Бараа материалыг түрээслэх болон зарах үнийн санал” нэртэй хүснэгтэд тусгагдсан, “ХХ” ХХК-ийн бараа материалыг хавсралтад буй үнээр, тодорхой хугацааны турш түрээслэгч С.Д нь түрээслэх, Түрээслэгч нь түрээсийн гэрээний төлбөрийг зохих хугацаанд нь буюу гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу төлөөгүй бол төлөгдөөгүй үнийн дүнгээс тооцож хоног тутамд 0,5 хувийн алданги /гэрээний 7.2/ төлөхөөр талууд харилцан тохиролцжээ.

Талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д “Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ” мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.3.-т “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ.”, 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ”, 232.4-т “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй.” гэж тус тус заасантай нийцсэн хүчин төгөлдөр байна.

Түрээслэгч нь дээрх түрээсийн гэрээний дагуу түрээслүүлэгчээс авсан бараа, материал, үнэ, ашигласан хугацааг дараах хүснэгтээр илэрхийлэх бөгөөд эдгээр нь хэрэгт авагдсан зарлагын болон орлогын падаануудаар тогтоогдож байна.

 

Бараа

Гарсан огноо

Ирсэн огноо

Ашигласан хоног

Тоо

Үнэ

Дүн

1

Хэв 60*120 хуучин

2019/06/13

2019/08/13

61

250

250

3,812,500

2

Булан 2.4 хуучин

2019/06/13

2019/08/29

77

20

150

231,000

3

Труба 2 м. Цагаан, хуучин

2019/06/13

2019/08/29

77

99

90

686,070

4

Труба 6м. Цагаан, хуучин

2019/06/13

2019/08/29

77

25

165

317,625

5

Булан 10*10 хуучин

2019/06/13

2019/08/29

77

20

150

231,000

6

Труба 6м. Цагаан, хуучин

2019/06/20

2019/08/29

70

30

165

346,500

7

Труба 2 м. Цагаан, хуучин

2019/06/13

2019/08/29

77

1

90

6,930

8

Трбуба 6 м. Цагаан хуучин

2019/06/13

2019/08/29

77

5

165

63,525

 

Нийт дүн

450

 

5,695,150

 

Түрээслүүлэгч нь зарлагын падаан бичиж, тодорхой нэр төрлийн бараа материалыг түрээслэгчид хүлээлгэн өгч, буцаан авахдаа орлогын падаан үйлдэж, ашигласан хоног хугацаа, үнэ хөлсийг тодорхой тусгажээ.

 

Хариуцагч нь 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 19-417 дугаартай “Барилгын туслах материал түрээслэх гэрээ”-ний дагуу бараа материал хүлээн авч, ашигласан хугацаанд нийт 5,695,150 төгрөгийн төлбөртэй байх бөгөөд барьцаа болон төлбөр төлсөн дүнг хасч нийт 2,612,000 төгрөгийг төлсөн гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар нь зарлага, орлогын падаанаар тогтоогдож байна.

 

Хариуцагч 19-417 дугаартай “Барилгын туслах материал түрээслэх гэрээ”-ний дагу төлбөр төлсөн эсэхээ шүүхэд нотлоогүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлтэй гэж үзнэ.

 

Харин нэхэмжлэгч нь гэмтлийн үнэ 10,000 төгрөг, 19-255 тоот гэрээний үнэ 128,000 төгрөг гэх төлбөрийн дүнг 19-417 дугаартай “Барилгын туслах материал түрээслэх гэрээ”-ний үүрэг гүйцэтгүүлэх нэхэмжлэлийн шаардлагад оруулж шаардаж байх боловч энэ талаар нотлоогүй, холбогдох гэрээ, нотлох баримт авагдаагүй тул 138,000 төгрөг, түүний алдангид хамаарах шаардлагыг хэрэгсэхгүй болгоно.

 

Дээр дурьдсан үндэслэлүүдээр, хариуцагч С.Д нь 19-417 дугаартай гэрээний үүрэгт 3,083,150 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй болох нь тогтоогдож байх тул уг төлбөрийг Иргэний хуулийн 232 дугаар зүйл, гэрээний 7.2-т тус тус заасан алданги 1,541,575 төгрөгийн хамт гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Нөгөөтэйгүүр, хэргийн оролцогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т зааснаар, шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэйг дурьдах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг баримтлан хариуцагч С.Дээс 4,624,725 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “ХХ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 207,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 92,260 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Дээс улсын тэмдэгтийн хураамж 88,945.6 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “ХХ” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                         Б.УНДРАА