Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 613

 

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Орхон аймаг, ..., Э  байранд оршин байгаа, “О” ХХК,

Нэхэмжлэгч: Орхон аймаг, ..., “Э” ХХК-ийн байранд оршин байгаа, “Э” ХХК, 

Нэхэмжлэгч: Орхон аймаг, ..., “Э” ХХК-ийн байранд оршин байгаа, “Э ” ХХК -иудын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг ... өөрийн байранд оршин байгаа, “Н” ХХК -д холбогдох,

“Н” ХХК-ийн ажиллагсдын үйлдвэрчний эвлэлийн хороотой хамтын гэрээ байгуулахгүй байх эрхтэй болохыг тогтоолгох, цаашид хууль бус ажиллагаа явуулахгүй байхыг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.Ц , түүний өмгөөлөгч Р.Нямцэрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Жаргалмаа нар ороцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “О” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Манай компани нь төмөр эдлэлийн үйлдвэрлэл, цахилгаан болон сантехникийн засвар үйлчилгээ, барилгын заслын чиглэлээр үндсэн үйл ажилпагаагаа явуулдаг. 2018 оны 11 сарын эхээр “Н” ХХК-ын ажиллагсдын үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Б.Ц  гэх хүн “О” ХХК-ийн ажилчдыг хууль бус ажил хаялтанд уриалж, ажил хаялтын талаар ажипчидтай ажлын байранд, хувцас солих өрөөнд хурал цуглаан хийж байсан. Энэхүү үйл ажиллагаагаа зохион байгуулахдаа ажлын цагаар ажилчдыг олон тоогоор нь цуглуулан өөрийгөө манай компанийн үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга хэмээн итгүүлэх замаар манай компанийн ажилчдыг хууль бус ажил хаялтанд уриалж, мөн ажилчдыг хууран мэхэлж ажил хаях тухай зөвшөөрлийн бичигт гарын үсэг цуглуулж байгаа нь өөр компанийн үйлдвэрчний эвлэлийн даргын эрх хэмжээнээс хальсан үйлдэл юм. Б.Ц гийн зохион байгуулж байгаа уулзалтуудын үеэр түүний дуудсанаар ажлын байраа орхиж явж байгаа нь тухайн ажилтны ажлын бүтээмжийг бууруулахаас гадна компанид болон ажилчдад хохиролтой байна. Хариуцагчийн явуулж байгаа ажиллагаа нь

Нэгдугээрт: Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т заасан ажил олгогч, 3.1.2-т ажилтан, 3.1.4-т заасан хамтын гэрээ, 3.1.6-д заасан ажил олгогчийн төлөөлөгчид, 3.1.7-д заасан ажил олгогчийн төлөөлөлчид гэх ойлголтонд эрх зүйн харилцаанд оролцогчид биш бөгөөд манай компани болон “Н” ХХК-ийн ажилагсдын Үйлдвэрчний Эвлэлийн Хорооны хооронд одоогоор хүчин төгөлдөр мөрдөгдөж буй ямар нэг баримт бичиг, хэлцэл, хэлэлцээр байхгүй байтал ийнхүү удаа дараа ажил хаялт зохион байгуулах, хэвлэлийн хурал хийж компанийн нэр хүндэд халдах зэрэг сүрдүүлэх утга бүхий албан бичгийг /2018 оны 11 сарын 12-ны өдөр № 87 дугаартай, 11 сарын 19-ний өдөр № 93 дугаартай/ ирүүлсэн

Хоёрдугаарт: “Н” ХХК-ийн ажиллагсдын үйлдвэрчний эвлэлийн хороо болон манай компанийн хооронд ямар нэг гэрээ хэлцэл байхгүй бөгөөд манай компанитай Хөдөлмөрийн тухай хуулийн 115-118 дугаар зүйлд заасан хамтын маргааныг эхпүүлээгүй, зуучлагч урьж оролцоогүй, арбитраар хэлэлцээгүй, шүүхээр уг асуудлыг хянуулаагүй байж мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1.4-д зааснаар ажил хаялт зохион байгуулахаар ажилтны ажлыг гүйцэтгүүлэхгүй байх, хууль бус ажил хаялтанд уриалах зэргээр хууль зөрчсөн ажиллагаа явуулж байгаа нь үндэслэлгүй

Гүравдугаарт: Өөр компанийн ажиллагсдын Үйлдвэрчний эвлэлийн хороо гэх улсын бүртгэлийн гэрчилгээтэй атлаа шүүхэд хандаж манай компанитай хамтын гэрээ байгуулах эсэхээ шийдвэрлүүлэх боломжтой байхад уг эрхээ хэрэгжүүлээгүй манай компанийн дотоод үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцож ажиллагсдын сэтгэл санааг үймүүлж, хрдөлмөрийн аюулгүй байдал алдагдаж, үйлдвэрлэлийн осол гарах нөхцөл байдлыг бүрдүүлээд байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Иймээс Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2-д тус тус заасны дагуу манай компани нь “Н” ХХК-ийн ажиллагсдын үйлдвэрчний эвлэлийн хороотой хамтын гэрээ байгуулахгүй байх эрхтэй болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч “Э” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:     

             Манай компани нь ноосон хивс, хивсэнцэр үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг. 2018 оны 11 сарын эхээр “Н” ХХК-ийн ажиллагсдын үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Б.Ц  гэх хүн “Э” ХХК-ийн ажиллагсдыг хууль бус ажил хаялтанд уриалж, ажил хаялтын талаар ажилтнуудтай ажлын байранд, хувцас солих өрөөнд хурал цуглаан хийж байна. Энэхүү үйл ажиллагаагаа зохион байгуулахдаа ажлын цагаар ажиллагсдыг олон тоогоор нь цуглуулан өөрийгөө манай компанийн үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга хэмээн итгүүлэх замаар манай компанийн ажиллагсдыг хууль бус ажил хаялтанд уриалж байна. Мөн ажиллагсдыг хууран мэхэлж ажил хаях тухай зөвшөөрлийн бичиг хийлгэж аван гарын үсэг цуглуулж байгаа нь өөр компанийн үйлдвэрчний эвлэлийн даргын эрх хэмжээнээс хальсан зүйл юм. Б.Ц гийн зохион байгуулж байгаа уулзалтууд нь ажиллагсдын сэтгэл санааг үймүүлснээр ажлын бүтээмж, идэвхи санаачилгыг нь бууруулж байгаа төдийгүй хөдөлмөрийн аюулгүй байдлыг алдагдуулах эрсдлийг бий болгож, компанид олон ажилтнуудад хохирол учруулж байна. Хариуцагчийн явуулж байгаа ажиллагаа нь

Нэгдугээрт. Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т заасан ажилолгогч, 3.1.2-т ажилтан, 3.1.4-т заасан хамтын гэрээ, 3.1.6-д заасан ажил олгогчийн төлөөлөгчид,3.1.7-д заасан ажил олгогчийн төлөөлөгчид гэх ойлголтонд эрх зүйн харилцаанд оролцогчид биш бөгөөд манай компани болон "Н" ХХК-ийн ажиллагсдын Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд одоогоор хүчин төгөлдөр мөрдөгдөж буй ямар нэг баримт бичиг, хэлцэл, хэлэлцээр байхгүй байтал ийнхүү удаа ажил хаялт зохион байгуулах, хэвлэлийн хурал хийж компанийн нэр хүндэд халдахзэрэг /бүрдүүлэх утга бүхий албан бичгийг /2018 оны 11 сарын 12-ны өдөр № 90 дугаартай, 11 сарын 19-ний өдөр №93 дугаартай/ ирүүлсэн,

 Хоёрдугаарт: "Н” ХХК-ийн ажиллагсдын Үйлдвэрчний Эвлэлийн Хороо болон манай компанийн хооронд ямар нэг гэрээ хэлцэл байхгүй бөгөөд манай компанитай Хөдөлмөрийн тухай хуулийн 115-118 дугаар зүйлд заасан хамтын маргааныг эхлүүлээгүй, зуучлагч урьж оролцоогүй, арбитраар хэлэлцээгүй, шүүхээр уг асуудлыг хянуулаагүй байж мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1.4-д зааснаар ажил хаялт зохион байгуулахаар ажилтны ажлыг гүйцэтгүүлэхгүй байх, хууль бус ажил хаялтанд уриалах зэргээр хууль зөрчсөн ажиллагаа явуулж байгаа нь үндэслэлгүй,

Гуравдугаарт: Өөр компанийн ажиллагсдын Үйлдвэрчний эвлэлийн хороо гэх Улсын бүртгэлийн гэрчилгээтэй атлаа шүүхэд хандаж манай компанитай хамтын гэрээ байгуулах эсэхээ шийдвэрлүүлэх боломжтой байхад уг эрхээ хэрэгжүүлээгүй манай компанийн дотоод үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцож ажиллагсдын сэтгэл санааг үймүүлж, хөдөлмөрийн аюулгүй байдлыг алдагдуулах, бүтээл буурах, үйлдвэрлэлийн осол гарах нөхцөл байдлыг бүрдүүлээд байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

         Иймээс Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2-д тус тус заасны дагуу манай компани нь “Н” ХХК-ийн ажиллагсдын үйлдвэрчний эвлэлийн хороотой хамтын гэрээ байгуулахгүй байх эрхтэй болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 Нэхэмжлэгч “Э ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

      Манай компани нь ноосны анхан шатны боловсруулалт, ээрмэл болон эсгий бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг. 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс хойш “Н” ХХК-ийн ажиллагчдын үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Б.Ц  “Э ” ХХК-ийн ажилчдыг хууль бус ажил хаялтанд уриалж, ажил хаялтын талаар ажилтнуудтай сургалтын өрөө, хувцас солих өрөөнд хурал цуглаан хийж байна. Энэхүү үйл ажиллагаагаа зохион байгуулахдаа ажилтнуудыг олон тоогоор нь цуглуулан өөрийгөө манай компанийн үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга хэмээн итгүүлэх замаар манай компанийн ажилтнуудыг хууль бус ажил хаялтанд уриалж байна. Мөн ажиллагчдыг хууран мэхэлж ажил хаях тухай зөвшөөрлийн бичиг хийлгэж аван, гарын үсэг цуглуулж байгаа нь өөр компанийн үйлдвэрчний эвлэлийн даргын эрх хэмжээнээс хальсан үйлдэл гэж үзэж байна. Б.Ц гийн зохион байгуулж байгаа уулзалтуудын үеэр ажлын байраа орхиж явж байгаа нь тухайн ажилтны ажлын бүтээмжийг багасгахаас гадна компанид болон ажилтнуудад хохиролтой байна. Хариуцагчийн явуулж байгаа ажиллагаа нь

Нэгдугээрт, Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т заасан ажил олгогч, 3.1.2-т ажилтан, 3.1.4-т заасан хамтын гэрээ, 3.1.6-д заасан ажил олгогчийн төлөөлөгчид, 3.1.7-д заасан ажил олгогчийн төлөөлөлчид гэх ойлголтонд эрх зүйн харилцаанд оролцогчид биш бөгөөд манай компани болон “Н” ХХК-ийн ажиллагчдын Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд одоогоор хүчин төгөлдөр мөрдөгдөж буй ямар нэгэн баримт бичиг, хэлцэл, хэлэлцээр байхгүй байтал ийнхүү ажил хаялт зохион байгуулах, хэвлэлийн бага хурал хийж компанийн нэр хүндэд халдах зэрэг сүрдүүлэх утга бүхий албан бичгийг /2018 оны 11 сарын 12-ны өдөр №91 дугаартай, 11 сарын 19-ний өдөр №94 дугаартай/ ирүүлсэн,

Хоёрдугаарт: “Н” ХХК-ийн ажиллагчдын үйлдвэрчний эвлэлийн хороо болон манай компанийн хооронд ямар нэг гэрээ хэлцэл байхгүй бөгөөд манай компанитай Хөдөлмөрийн тухай хуулийн 115-118 дугаар зүйлд заасан хамтын маргааныг эхлүүлээгүй, зуучлагч урьж оролцоогүй, арбитраар хэлэлцээгүй, шүүхээр уг асуудпыг хянуулаагүй байж мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1.4-д зааснаар ажил хаялт зохион байгуулахаар ажилтны ажлыг гүйцэтгүүлэхгүй байх, хууль бус ажил хаялтанд уриалах зэргээр хууль зөрчсөн ажиллагаа явуулж байгаа нь үндэслэлгүй,

Гуравдугаарт: өөр компанийн ажиллагчдын Үйлдвэрчний эвлэлийн хороо гэх улсын бүртгэлийн гэрчилгээтэй атлаа шүүхэд хандаж манай компанитай хамтын гэрээ байгуулах эсэхээ шийдвэрлүүлэх боломжтой байхад уг эрхээ хэрэгжүүлээгүй манай компанийн дотоод үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцож ажиллагсдын сэтгэл санааг үймүүлж, эмх замбараагүй байдал үүсгэх, хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдуулж, үйлдвэрлэлийн осол гарах нөхцөл байдлыг бүрдүүлээд байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Иймээс Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2-д тус тус заасны дагуу манай компани нь “Н” ХХК-ийн ажиллагчдын үйлдвэрчний эвлэлийн хороотой хамтын гэрээ байгуулахгүй байх эрхтэй болохыг тогтоож, цаашид дахин хууль бус ажиллагаа явуулахгүй байхыг хариуцагчид даалгаж өгнө үү.

Хариуцагч “Н” ХХК шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 онд “Э” ХХК, “Э ” ХХК, “О” ХХК нэхэмжлэлтэй, “Н” ХХК-д ажилсагчдын үйлдвэрчний эвлэлийн хороонд холбогдох нэг агуулгатай хамтын гэрээ байгуулахгүй байх эрхтэй тогтоолгох цаашид хууль бус үйл ажиллагааг явуулахгүй байлгахыг даалгах тухай шүүхэд нэхэмжлэл гаргасан. “Э” ХХК, “Э ” ХХК, “О” ХХК нэхэмжлэлтэй, “Н” ХХК нь дотороо 4 охин компанитай.  “Э” ХХК, “Э ” ХХК, “О” байдаг. Энэ охин компаниуд нь үндсэндээ хивс гэдэг эцсийн үндсэн бүтээгдэхүүн гаргадаг. Үйлдвэрлэлийн чиглэлээр мөн адил 4 хуваасан байгаа ноос угаадаг, ялгадаг, утас ээрдэг, хивс болгодог, борлуулдаг гэсэн байдлаар хуваасан байгаа. Энэ компаний ажилчид нь Үндсэн хуулинд олгогдсон эрхийнхээ дагуу сайн дураараа хэнээс ч хараат бусаар аливаа шаардлагад тулган шаардахгүйгээр Нэгдсэн үйлдвэрчний хороо буюу толгой компанийнхаа Үйлдвэрчний эвлэлийн хороонд бүртгэлтэй, гишүүнчлэлтэй байгаа нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 1 дүгээр зүлийн 1.3.7-д ажилчны ажилсагчдыг төлөөлөгч гэж хэнийг хэлж байгаа тухай хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах үйлдвэрчний эвлэлийн байгууллага нийт ажилчдын хурлаар сонгосон ажилтныг гэсэн зүйл байгаа. 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр бүх компанийн төлөөлөгчийн хурал болоод Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргын сонгууль болсон. Тухайн компаниас 2 нэр дэвшигч дэвшээд гурав дахь нэр дэвшигч би болоод өрсөлдөөд хууль ёсны ажлын төлөөлөгч сонгогдсон. Энэ ажилчны төлөөлөгч сонгоход “Э ХХК, “Э ” ХХК-иудын ажлын төлөөлөл, Орхон инженерингийн ажилтны төлөөлөлүүд орсон байгаа. Хавтас хэрэгт хурлын португолын тэмдэглэл, хурлын ирц, хурлаас гарсан тогтоол, шийдвэрүүд нь бүгд байгаа, “Н” ХХК ажилсагчдын үйлдвэрчний хороонд гишүүнчлэлтэй буюу бүртгэлтэй сайн дураараа эвлэлдэн нэгдсэн байгууллага юм гэдэг нь тодорхой харагдаж байгаа. Мөн нэмэлт тайлбар ирсэн байна. Үүн дээр ажил олгогч маань тухайн ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Тухайн ажлын байрууд байгаа учраас боловсон хүчин ороод хөдөлмөрийн гэрээ хийх эрхтэй. Хөдөлмөрийн гэрээ хийснээр ажил олгогч, ажилчдын сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрх буюу тэдний өмнөөс ямар нэгэн шийдвэр гаргахыг хуулиар заагдаагүй. Ажил олгогч өөрөөр хэлбэл ажилчдын өмнөөс Үйлдвэрчний эвлэлийн хорооны үйл ажиллагаанд саад учруулж Монголын Үйлдвэрчний эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дүгээр хэсгийг зөрчиж үйлдвэрчний эвлэлийн хорооны үйл ажиллагаанд саад учруулж хамтын гэрээ байгуулахгүй байхыг тогтоолгохоор шүүхэд хандаж байгаа нь өөрөө хууль бус. Бид нарын сонгосон ажлын төлөөлөл биднийг төлөөлөх төлөөлж хамтын гэрээ хийх эрхгүй гэсэн гомдол шүүхэд гаргаагүй. Ажил олгогч нь Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон эвлэлдэн нэгдэх эрхээ эдэлсэн мөн үйлдвэрчний эвлэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болон 3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт үйлдвэрчний эвлэлийн гишүүнээр нэмэх буюу хасахыг тулган шаардах эрхгүй байгаа. Ажил олгогч нь өөрөө Үйлдвэрчний эвлэлийн хараат бус үйл ажиллагаанд хөндлөнгөөс саад учруулж байгаа нь сайн дураараа эвлэлдэн нэгдсэн хөдөлмөрлөх эрх ашгаа төлөөлөн хамгаалах үйл ажиллагаанд саад учруулах нь өөрөө Үндсэн хууль, Монголын Үйлвэрчний эрхийн тухай хуулийг зөрчиж байгаа нь илэрлээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар бүлгийн 10 дугаар зүйлийн 10 дахь хэсгийн 1-д нь хамтын гэрээ хэлэлцээр байгуулах хэрэгжүүлэх явцад төрийн ба төрийн бус шашны байгууллага, улс төр, нам, иргэн, албан тушаалтаны зүгээс талуудын хууль ёсны эрхийг хязгаарлах буюу эрхээ хэрэгжүүлэхэд нь хууль бусад саад учруулах, хөндлөнгөөс оролцохыг хориглоно гэсэн заалт байгаа. Энэ нь ажилчны төлөөлөл, ажилчдын хөдөлмөрлөх эрх, түүний нэмэгдэл хөлс, цалин орлогыг нэмэгдүүлэх бусад хууль тогтоомжид заагаагүй дээрдүүлсэн нөхцөлөөр хамтын гэрээ хийх эрх нь байж байхад ажил олгогч энд хөндлөнгөөс оролцож хамтын гэрээ хийх эрхтэй, эрхгүйг тогтоолгох гээд тухайн ажилчид нь төлөөллөө сонгосон байж байхад нь ямар ч хамааралгүйгээр орох нь ямар ч эрх байхгүй. Ингээд ажил олгогчыг Хөдөлмөрийн тухай хууль болон Монголын үйлдвэрчний эвлэлийн эрхийн тухайн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-ийг зөрчиж байгаа учир шүүхийг дүгнэлт хийгээсэй гэж хүсэж байна. Ажил олгогчын эрх нь байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 5.1, 5.2-т ажил олгогчын эрхийг тодорхой заагаад өгсөн байгаа. Энэ эрх үүрэг нь ажил олгогчыг ажилчны өмнөөөс эвлэлдэн нэгдэх эрх, өмнөөс нь шийдвэр гаргах, гэрээ хэлэлцээр байгуулах эрхтэй эрхгүйг тодорхойлох, ажилтны өмнөөс хөдөлмөрийн гэрээ хийсэн ажил олгогч шийдвэр гаргана гэсэн нэгч хуулийн зохицуулалт байхгүй. Харин хамтын гэрээ хэлэлцээр, хөдөлмөрийн дотоод журамд заасан үүрэгээ биелүүлэх үүрэгтэй гэж заасан байдаг. Мөн хуулийн 6 дугаар зүйлд ажилтны эрх үүргийг заасан байгаа. Энэ хуулинд ажилтан нь өөрөө болон төлөөлөлийн байгууллагаараа дамжуулан эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалуулах зорилгоор эвлэлдэн нэгдэх хууль тогтоомжид заасан дагуу тэтгэвэр, тэтгэмж авах, хөдөлмөрийн ба хамтын гэрээ хэлэлцээр бусад эрх, хөнгөлөлт эдлэх эрх гэж тодорхой заасан байгаа. Энэ эрхээ ажилчид эдэлж сайн дураараа эвлэлдэн нэгдсэн Үйлдвэрчний хороо дээрээ гишүүнчлэлээ хөөцөлдөөд татвараа төлөөд хамтын гэрээ өмнөөсөө төлөөллөөд сонгосон. Мөн “Н” ХХК-ний ажилсагчдын үйлдвэрчний эвлэлийн хороо нь 4 охин компани, үйлдвэрчний эвлэлийн гишүүдээс бүрдсэн нэгдсэн нэг бүтэц зохион байгуулалттай өнөөдрийн хүртэл гишүүдийн хөдөлмөрлөх хууль ёсны эрх ашгийг төлөөлөн хамгаалсаар ажил олгогч нартай нэг л хамтын гэрээ байгуулсаар ирсэн. 2018 онд байгуулсан хамтын гэрээ хүчин төгөлдөр явж байгаа. Энийг бас хууль бусаар зогсоосон байгаа. Хуучин “Э” ХХК нэртэй байсан. 2013 онд нэршил, зохион байгуулалт өөрчлөгдөөд “Н” ХХК болоод дотороо 4 охин компани болоод задарахад тухайн үеийн үйлдвэрчний эвлэлийн дарга нар нь хуралдаад тогтоолоо гаргаад толгой компанийн нэрээр буюу “Н” ХХК-ний ажилсагчдын үйлдвэрчний эвлэлийн хороо болох нь зүйтэй гэсэн тогтоол гаргаад Улсын бүртгэлд бүртгүүлсэн байгаа. Үүнийг нотлох баримт өгсөн байгаа. Ер нь компанийн бүтэц зохион байгуулалт өөрчлөгдлөө гээд дотор нь ажиллаж байгаа гишүүд өөр тийшээ шилжсэн зүйл явагдаагүй. Тухайн компанийн ажилчид ажлаа хийж байхад компани болгоод хувааснаас өөр зүйлгүй. Үйлдвэрчний эвлэлийн гишүүнээсээ татгалзана гэсэн зүйл байгаагүй. Энэ нь тухайн Үйлдвэрчний эвлэлийн гишүүнд элсэх нь аль үйлдвэрчний эвлэлийн холбоонд гишүүнчлэлтэй байх нь тухайн хүний эрх нь юм. Тухайн эрхийнхээ дагуу гишүүнчлэлтэй явж байгаад 2016 онд ялгаагүй толгой охин компанийхаа нэрээр тухайн үйлдвэрчний эвлэлийн хороонд дарга нар нь хамтын гэрээгээ хийгээд явсан байгаа. Манайх тэр жишигээр хамтын гэрээ дуусахад мөн хамтын гэрээ хийх санал, төсөлөө хүргүүлсэн хууль ёсны дагуу. Манай тэргүүлэчид нь хэн хэн байдаг нь хурлын португол дээр байгаа. “Э” ХХК-ийн хавтаст хэргийн 6 талын 128-147 дүгээр хуудсанд бүх гишүүдийн төлөөлөн хурлын тэмдэглэл, тогтоолууд байгаа. Түүнд хэдэн төлөөлөгч орсон, хулын тэмдэглэл дээр ямар ямар компанийн төлөөлөл орсон, ямар төлөөлөл редакцаас сонгогдсон, ямар нь хурал удирдах тэргүүлэгчээр сонгогдсон, үйлдэрчний эвлэлийн тэргүүлэгчээр сонгогдсон гэдэг нь бүх компанийн гишүүдийн төлөөлөл жигд оролцоотойгоор компани компаниас тэргүүлэгчидээ сонгосон байгаа. Энд “Э” ХХК-ний тэргүүлэгч н.А, “О” ХХК гэх мэтчилэн тэгш оролцоотойгоор оролцсон гэдэг нь харагдана. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д зааснаар шүүхэд хэрэг хянан шийдвэрлэхдээ Үндсэн хууль түүнд нийцүүлэн гаргасан албан ёсоор нийтлэгдсэн хүчин төгөлдөр бусад хуулийг хэрэглэнэ гэж заасан байгаа. Тиймээс Олон Улсын гэрээ конвенц, нэгдсэн үндэсний байгууллагаас гарсан хүний эрхийн түгээмэл тунхаглал зэргүүд нь үйлдвэрчний эвлэлд нээлттэй байдаг. Жишээ нь Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 20 дугаар зүйлийн 20.1-т хүн бүр чөлөөтэй, тайван, хуран цуглах, эвлэлдэн нэгдэх эрхтэй гэж заасан байдаг. Энэ нь аль утгаараа Үндсэн хуулиар олгогдсон эвлэлдэн нэгдэх эрх, Үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, ажилчдын өмнөөс шийдвэр гаргах нь ажил олгогч нарт байхгүй гэдэг нь олон зүйл заалтаар нотлогдож байна. Нэхэмжлэгч талын гаргасан Үйлдвэрчний эвлэлийн хороо нь хууль бус үйл ажиллагаа явуулахгүй байхыг даалгасан шаардлага байгаа. Энэ нь өөрөө хууль бус ажиллагааг тогтоох шаардлагыг шүүхэд ажил олгогч гаргаагүй. Энэ тухайн үед манайд ажил хаях үйл ажиллагаа хэрэгжүүлэх хурал хийсэн бэ? гэхээр энэ хамтын гэрээ байгуулахгүй байх буюу биелүүлэх явцад үүссэн санал зөрүүтэй асуудлаар Хөдөлмөрийн тухай хуулийн 115 дугаар зүйлийг үндэслээд хөдөлмөрийн хамтын маргаан үүсгэсэн байгаа. Хөдөлмөрийн хамтын маргааныг манайх шат дараатайгаар үүсгээд хамтын гэрээг ажил олгогч хүлээн аваагүй. Төсөл болон хугацаандаа байгуулах шийдвэр ирүүлээгүй учраас манайх Хөдөлмөрийн хуулийн дагуу хамтын маргаан үүсгэсэн. Хамтын гэрээ нь шат дараатайгаар явсаар байгаад 119 дүгээр бүлэгт ирсэн. 119 дүгээр бүлэгт ажил хаях эрхийг хэрэгжүүлсэн. Өнөөдөр ажил олгогч үүргээ биелүүлэхгүй байгаа учраас бид нар хурлыг зохион байгуулсан. Хурлыг зохион байгуулахдаа дандаа ажлын бус цагаар явуулсан. Мөн хавтас хэрэгт оролцсон байдал, тэмдэглэл, гаргасан шийдвэр гарын үсэг байгаа. Намайг ажилчдын толгойг угааж өөр компаний үйлдвэрчний эвлэл байж “Э” ХХК-ийн ажлыг хууль бус ажил хаялтанд уриалж байна гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа. Тэгвэл энэ нь хууль бус биш байсан. Тухайн ажил хаях эрхийг хуулийн дагуу хэрэгжүүлсэн. Ажилчид эвлэлдэн нэгдээд ажил хаях эрхээ хэрэгжүүлэхэд саналаа өгч байсан шууд ажлаа хаяж эхлээгүй байсан. Энэ нь хуулийн зохигцуулалтаар явж байсан. Энэ хооронд ажил олгогчоос хурал хийх боломжийг хааж байсан. Хувцас солих өрөөнд ажилчид сайн дураараа гарын үсэг зураад ажил хаях эрхээ хэрэгжүүлэх, хамтын гэрээгээ байгуулахыг шаардах энэ хэмжээний ажил зохион байгуулагдсан байгаа. Үүнийг ажил олгогч хууль бус гэдгийг нотлох баримт гаргаж өгөөгүй мөн шүүх ч гэсэн энэ хууль бус ажиллагаа буюу хууль бус ажил хаялт болсон байна гэдгийг шүүх тогтоогоогүй. Ингээд ажил олгогчид хууль бус үйл ажиллагаа явуулж байгааг нотлох баримт байгаагүй. “Н” ХХК-ийн охин кампани болох “Э” ХХК, “Э ” ХХК, “О” ХХК-иудаас шүүхэд гаргасан нэхэмжлэлээс харахад нэхэмжлэлийн шардлага ойлгомжгүй тодорхойгүй байна. Гаргасан үндэслэл нь юу байдаг вэ гэхээр Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1-т заасны дагуу эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, эрх зөрчсөн байдлыг сэргээх гэж байгаа. Энэ нь хэний эрх зөрчигдсөн талаар тодорхойгүй байгаа. Мөн Хөдөлмөрин тухай хуулийн 14.1-т хамтын гэрээ хэлэлцээрийг байгуулахдаа энэ хуулийн 12 дугаар зүйлд заасан журмыг баримтлан хамтын гэрээг аж ахуй нэгж байгууллагын бизнес туршихаас өмнө байгуулана гэж байгаа. Тэгвэл манайх байгуулах гээд энэ хуулиа мөрдөөд байгуулах гэсэн боловч эдний байгууллага хамтын гэрээ байгуулах хүсэлтээ ирүүлээгүй гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “О” ХХК, “Э” ХХК, “Э ” ХХК-иуд нь хариуцагч “Н” ХХК-д холбогдуулан, “Н” ХХК-ийн ажиллагсдын үйлдвэрчний эвлэлийн хороотой хамтын гэрээ байгуулахгүй байх эрхтэй болохыг тогтоолгох, цаашид хууль бус ажиллагаа явуулахгүй байхыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 “Э” ХХК нь хувь нийлүүлэгчдийн 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн ээлжит хурлын 3 дугаар тогтоолоор “Э” ХХК-ийн ашигт ажиллагааг дээшлүүлж, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор түүнийг “Н” ХХК оноосон нэртэй болгож, шинээр “Э” ХХК, “Э ” ХХК, “Эр ” ХХК, “О” ХХК гэсэн охин компаниуд бий болон үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна.

2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр нэг талаас ажил олгогч толгой компани “Н” ХХК болон түүний охин компани “Э” ХХК, “Э ” ХХК, “Эр” ХХК, “О” ХХК-иудыг төлөөлж “Н” ХХК-ийн ерөнхий захирал Ш.Э , нөгөө талаас нийт ажилтнуудыг төлөөлж, Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Г.Уранхишиг нар нь хамтын гэрээг 2 жилийн хугацаатай байгуулжээ.

 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр гэрээний хугацаа дуусгавар болсон байна.

Хариуцагч нь хамтын маргааны асуудлаар ажил олгогчид шаардлага мэдэгдэл хүргүүлсэн боловч үр дүнд хүрээгүй гэж үзэн хуульд заасны дагуу Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргад хандаж Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А/211 дугаар захирамжаар Хөдөлмөрийн маргаан зохицуулах зуучлагч, мөн 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/242 дугаартай захирамжаар хөдөлмөрийн маргааныг хэлэлцэх хөдөлмөрийн арбитрчдыг томилсон байна.

Хөдөлмөрийн маргааны зуучлагч болон Арбитраас хамтын гэрээ байгуулах үндэслэлтэй гэсэн зөвлөмж гарсан боловч зөвлөмжийг ажил олгогч хүлээн аваагүй байна.

Урьд нь нэг талаас ажил олгогч толгой компани “Н” ХХК болон түүний охин компани “О” ХХК, “Э” ХХК, “Э ” ХХК-иудын хооронд 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл 2 жилийн хугацаанд хүчинтэй хамтын гэрээг байгуулж, энэхүү гэрээ нь хүчин төгөлдөр үйлчилж, дуусгавар болсон гэж зохигч тайлбарлаж байх хэдий ч нэхэмжлэгч байгууллагуудын ажилчид нь үйлдвэрчний эвлэлийн гишүүний татвараа төлж байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

Гэрээний хугацаа дууссанаас хойш нэхэмжлэгч “О” ХХК, “Э” ХХК, “Э ” ХХК-иудын нийт ажилчид нь хуралдаж толгой компани болох “Н” ХХК-ийн үйлдвэрчний эвлэлийн гишүүнээс гарах, эсхүл өөр үйлдвэрчний эвлэлийн гишүүн байх эсэх асуудлыг хэлэлцсэн эсэх нь тодорхойгүй, хэрэгт ийм баримт авагдаагүй байна.

Үйлдвэрчний эвлэлүүдийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.4-т зааснаар “Иргэд хөдөлмөрлөх эрхээ хэрэгжүүлэх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах зорилгоор аливаа зөвшөөрөл авалгүй, гагцхүү өөрсдийн сайн дурын үндсэн дээр ямар нэг ялгаваргүйгээр үйлдвэрчний эвлэлд чөлөөтэй эвлэлдэн нэгдэх эрхтэй”, 3.2-т “Үйлдвэрчний эвлэлд гишүүнээр элсэх буюу гишүүнээс гарахыг тулган шаардаж болохгүй”, 4 дүгээр зүйлийн 4.1-д “Үйлдвэрчний эвлэлүүд нь мэргэжил, үйлдвэрлэлийн шинжээр байгуулагдаж үйл ажиллагаагаа хуулийн хүрээнд бие даан чөлөөтэй явуулна”, 4.3-т “Үйлдвэрчний эвлэлүүд нь сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдэж холбоо байгуулах, ...эрхтэй” гэжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д “Ажилтны төлөөлөгчид гэж ажилтаны эрх, хууль ёсны ашиг сонирхолыг төлөөлөн хамгаалах үүрэг хүлээсэн үйлдвэрчний эвлэл, хэрэв ийм байгууллага байхгүй бол нийт ажилтны хурлаас сонгогдсон төлөөлөгчдийг хэлнэ” гэжээ. Компаний нийт ажилчид хуралдаж дундаасаа төлөөлөгчөө сонгон хамтын гэрээ байгуулах хэлэлцээр эхлүүлэх саналыг гаргаж компаний захиргаа, ажилтны төлөөлөгчтэй хамтын гэрээ байгуулах ажлыг эхлэх ёстой.

Ажил олгогч нь толгой болон охин компаниудад хэд хэдэн үйлдвэрчний эвлэл байгуулах, ажилчдын өөрсдийн сайн дурын үндсэн дээр ямар нэг ялгаваргүйгээр үйлдвэрчний эвлэлд чөлөөтэй эвлэлдэн нэгдэх, үйлдвэрчний эвлэлд гишүүнээр элсэх буюу гишүүнээс гарахыг тулган шаардах эрхгүй юм.

Нэхэмжлэгч нар нь хариуцагчийн хууль бус ажиллагаа явуулахгүй байхыг даалгах тухай шаардлагыг шүүхэд гаргасан боловч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлоогүй байна.

Иймд нэхэмжлэгч “О” ХХК, “Э” ХХК, “Э ” ХХК-иуд нь хариуцагч “Н” ХХК-д холбогдуулан, “Н” ХХК-ийн ажиллагсдын үйлдвэрчний эвлэлийн хороотой хамтын гэрээ байгуулахгүй байх эрхтэй болохыг тогтоолгох, цаашид хууль бус ажиллагаа явуулахгүй байхгүй даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нь шүүх хуралдаанд биечлэн оролцохгүй, өөрсдийн эзгүйд хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх талаар хүсэлт гаргасан байх тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар хэргийг хянан шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг баримтлан  “Н” ХХК-д холбогдох, “Н” ХХК-ийн ажиллагсдын үйлдвэрчний эвлэлийн хороотой хамтын гэрээ байгуулахгүй байх эрхтэй болохыг тогтоолгох, цаашид хууль бус ажиллагаа явуулахгүй байхыг даалгах тухай, О” ХХК, “Э” ХХК, “Э ” ХХК-иудын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Орхон аймаг дахь Сум дунын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 сарын 11-ний өдрийн 142/ШЗ2018/05208, 142/ШЗ2018/05210, 142/ШЗ2018/05213 дугаар шүүгчийн захирамжуудаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсан болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “О” ХХК, “Э” ХХК, “Э ” ХХК-иуд улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 210,600 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               О.ОДОНЧИМЭГ