| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвгийн Баттулга |
| Хэргийн индекс | 171/2016/0171/Э |
| Дугаар | 2016/ШЦТ/33 |
| Огноо | 2016-01-22 |
| Зүйл хэсэг | 150.2., |
| Улсын яллагч | Г.Яндаг |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 2016/ШЦТ/33
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийниндекс: 171/2015/0171/Э/
Дархан Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Баттулга даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхцэцэг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ч.Баднайнямбуу, Г.Цагаан,
Хохирогч байгууллагын төлөөлөгч Ц.Б ,
Хохирогчийн өмгөөлөгч О.Мөнгөнчимэг,
Шүүгдэгч Б.Т , Ш.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Т , Ш.О нарт холбогдох 2013011030443 дугаартай эрүүгийн хэргийг 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ......... оны......... дугаар сарын ..... -ны өдөр ..... аймагт төрсөн, эрэгтэй дээд боловсролтой,агро- инженер мэргэжилтэй, ам бүл .... , ..........-ийн хамт ....... аймгийн ....... сумын ......... дүгээр хороолол ....... тоотод оршин суух хуваариа хөдөлмөр эрхэлдэг улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Ш овгийн Б-ын Т /РД: .......... /,
Монгол Улсын иргэн ....... оны ...... дүгээр сарын ...... - ны өдөр ..... хотод төрсөн, ...... настай, эрэгтэй, дээд боловсролтой, холбооны инженер мэргэжилтэй, ам бүл .... , ........-ийн хамт .......... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, О овгийн Ш О /РД: .......... /,
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Т нь “....... аймгийн ...... дугаар хорооны нутаг дэвсгэрт
байрлах “....... ХХК-ийн салбарт 2011 оны 5 дугаар сарын 09-ний өдрөөс 9 дүгээр сарын хооронд гэрээт борлуулагчаар ажиллаж байхдаа, мөн шүүгдэгч Ш.О нь 2011 оны 5 дугаар сараас 09 дүгээр сар хүртэл тус компанид
борлуулалтын менежерээр ажиллаж байх хугацаандаа “........ ХХК-ийн бараа бүтээгдэхүүнийг зээлээр борлуулах явцдаа нийт 21.955.575 төгрөгийг хувьдаа завшсан гэмт хэргийг үйлдсэнд холдогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав Үүнд:
Шүүгдэгч Б.Т мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “…2011 оны 5 дугаар сард зурагтаар борлуулагч ажилд авна гэсэн зар явж байсан юм. Би тэр зарын дагуу Ц.Б тай утсаар ярихад манай “..... ХХК нь Дарханд гэрээт борлуулагч ажилд авах юм гэсэн. Ингээд би “..... ХХК-тай 20,000,000 төгрөгийн 30 хувь болох 6,000,000 төгрөгийг бэлнээр өгөөд үлдсэн мөнгөнд нь өөрийн өмчлөлийн ........ аймагт хүлэмжийн зориулалтаар ашиглах 600 орчим метр квадрат бүхий үл хөдлөх хөрөнгөө барьцаанд тавьж “..... ХХК-тай бараа худалдан борлуулах гэрээ байгуулан компаний зүгээс нэг жолооч, борлуулагчийг ажиллуулж танд 700.000 төгрөгийн цалин өгнө манай бүтээгдэхүүнийг нэг ч төгрөгийн үнэ нэмэгдүүлэхгүйгээр зарж борлуулна гэсэн.
Тэгээд би агуулах байр саваа бэлдэж зарж борлуулахаар болсон юм. Компаний зүгээс борлуулсан барааны үнийн дүнгийн 1,4 хувийн урамшуулалтай тэнцэх мөнгийг өгнө гэж хэлж байсан. Тус компаниас машины түрээс сарын 100,000 төгрөг, агуулахын түрээс гэж сарын 100,000 төгрөг, борлуулалтын 250,000 төгрөг, жолоочийн 180,000 төгрөг, утасны лимит 10,000 төгрөг нийт 640,000 төгрөгийн цалин хөлс өгөхөөр болсон.
Би өөрийнхөө машинаар ажил үүрэг гүйцэтгэх болохоор боломжийн санагдсан юм. Ингээд би бараа бүтээгдэхүүнээ аваад борлуулалт хийж эхэлж байтал тус компанийн ажилтан Б гэдэг хүн О г дагуулж ирээд манай компанитай гэрээ байгуулсан ажилтан хөдөө орон нутагт борлуулалт хийх юм та зөвхөн бараагаа өгч хяналт тавиад явчих албан ёсоор манай компани 250,000 төгрөгөөр цалинжуулах юм гэсэн.
Би анхандаа дургүй байсан Б надад хэлэхдээ бараа өгч тооцоог нь хийж, орж ирсэн мөнгийг нь компанийн дансанд хийгээд байгаарай гэсэн юм. Үүнээс хойш О бид хоёр тус тусдаа борлуулалт хийж явсан. Би Д.......-д борлуулалт хийж, О борлуулалтыг хөдөө ..... аймгийн сумдаар явж хийж байсан. Бараа бүтээгдэхүүнээ захиалахдаа миний нэр дээр захиалж борлуулалтаа авсан хэмжээгээрээ тус тусдаа хийдэг байсан юм. О борлуулалтынхаа мөнгийг надад авчирч өгөхөөр нь би өөрийнхөө гэрээ хийсний дагуу компаний данс руу мөнгийг нь шилжүүлдэг байсан.
О миний эзэмшлийн бүхээгтэй машинтай явж борлуулалт хийдэг жолооч олоод өг гэхээр нь танил ******* гэдэг залууг олж өгсөн. Ингээд ажиллаж байтал 2011 оны 7 дугаар сард эхнэр 2 дахь удаагаа даралт харваж эхнэрийг харах хүнгүй болж цаашид ажиллах боломжгүй болсон тул “..... ХХК-д энэ талаар мэдэгдэхэд албан ёсоор өргөдөл хүсэлтээ бичээд өгчих тэгээд та зээлээр тараасан бараагаа цэгцэлж байгаарай гэсэн юм.
Би 10 дугаар сар хүртэл ажиллаж байгаад өөрийнхөө оронд А гэдэг эмэгтэйг ажиллуулж тооллого хийж агуулахаа хүлээлгэн өгсөн юм. Энэ үед О надаас авсан бараагаа ......... аймгийн сумдаар явж борлуулалт хийж байсан өөр нэмж бараа аваагүй. Ингээд 2011 оны 9 дүгээр сарын 29 ний өдөр миний хүсэлтийн дагуу ажлыг хүлээн авах ажлын хэсэг гарч Б нябо О нэг залуугийн хамт ирж тооцоо нийлж надаас 563000 төгрөгийн баталгаажаагүй үлдэгдэл тооцоо гарсан. Үүнтэй холбоотойгоор О бид хоёрын тооцоог компаний төлөөлөгч болон бид хоёр хамтдаа байж байгаад хийхэд үлдэгдэл барааны үнийн дүн болох 18,760,660 төгрөгийн зөрүү тооцоо гарч ирсэн бөгөөд энэ тооцоо нь О тэй компанийн зүгээс хийсэн тооцоо байгаа юм.
Үүний дараа би бүх падаан, бичиг баримтаа тулган О тэй тооцоо хийхэд 19,186,080 төгрөгийн тооцоо гарч энэ үлдэгдлийг О хариуцахаар хүлээн
зөвшөөрсөн юм. О надад хэлэхдээ би хөдөө сумдуудаар зээлсэн барааныхаа үнийг аваагүй байгаа гэж хэлдэг ба энэ тооцоог О компаний өмнө хариуцах үүрэгтэй гэж бодож байна. Миний зүгээс ..... ХХК-д хариуцан төлөх төлбөр байхгүй гэж бодож байна. Хэргийг үнэн зөвөөр нь шийдвэрлэж өгнө үү гэх мэдүүлэг /хэргийн 20-21 дүгээр тал/,
Шүүгдэгч Ш.О мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би 2013 оны 5 дугаар сараас эхэлж “..... ХХК-д гэрээт борлуулагч Б.Т ийн удирдлагад борлуулагчаар ажиллан ажил үүргийн хуваарийн дагуу ...... , ........ аймгийн сумдаар барааны борлуулалт хийхээр болсон юм. Тухайн жилд ..... , ..... аймгийн сумдын ой болж дэлгүүрүүд хүнсний төрлийн архи ундааг их хэмжээгээр зээлээр авч ажил хэвийн явагдаж байсан. Гэтэл Т ар гэрийн гачигдлын улмаас ажлаасаа гарах болж компанид хүсэлтээ гаргасан тул нэмж бараа бүтээгдэхүүн ирэхээ больсон. Би өөрийн авсан бараагаа борлуулах санаатай ганцаараа 10 хоног явж гадуур борлуулалт хийж байтал 9 дүгээр сарын сүүлчээр “..... ХХК-ийн ажилтан нар ирж орны чинь борлуулагч авчирсан үлдэгдэл бараагаа хүлээлгэж өг гэхээр нь Т ийн хамтаар байж байгаад бүх бараагаа тоолуулж тооцоо нийлж хүлээлгэн өгсөн.
Би бараагаа Т өөс тасалж авч борлуулалт хийдэг байсан болохоор компани Т тэй тооцоо хийдэг байсан юм. Тухайн үед тооцоо хийхэд бүх падаан, бичиг баримтыг тулган тооцоо хийхэд хөдөө сумдаар зээлээр тараасан барааны үлдэгдлийн тооцоо гарч үлдэгдэл тооцооны бичиг баримт өгсөн. Тооцоо хийсний маргааш Т намайг дуудаж одоо ажиллахаа больсон би чамд машин гаргаж өгч чадахгүй чиний үлдэгдэл тооцоог компаниас машин гаргаж хийж дуусгах байх надад хамаагүй болсон гэж хэлсэн. Т өөрөө надаар нэг акт бичүүлж компаний үлдэгдэл тооцоог компаний машинаар явж цуглуулах болно гэсэн утгатай зүйл бичүүлж авснаас хойш компанийн төлөөлөгч болон Т ийн аль нь ч уулзаагүй, Б надтай ярина гэсэн боловч яриагүй байж байтал 2012 оны 01 дүгээр сарын сүүлээр цагаан сарын өмнөхөн ..... компаниас намайг дуудаж үлдэгдэл 19 сая төгрөгийн тооцоогоо барагдуул гэж шаардсан бөгөөд хуулийн зөвлөх нь тооцоогоо баргдуулахгүй бол цагдаад өгч цагдан хориулна гэх мэтээр дарамталж байгаад миний бүх тооцооны баримтуудыг бүгдийг авчихсан би бичиг баримтуудаа өгөхдөө бүгдийг нь боож битүү скотчдоод гарын үсгээ зураад өгсөн боловч 3 хоногийн дараа намайг дуудаад очиход битүүмжилсэн бичиг баримтуудыг задалчихсан өмнөх 9 сард тооцоо нийлэхэд байсан падаан бичиг баримтууд дутуу байхгүй байсан ба хөдөөгүүр явж тооцоо хийнэ гэхээр нь падаан дутуу байна би явахгүй гээд түүнээс хойш сураг тасарч байж байснаа Цагдаагаас дуудаж энэ талаар өргөдөл гомдол ирсний дагуу шалгаж байна гэж хэлсэн.
Надаас зээлээр бараа авсан хүнсний дэлгүүрийн эзэд авсан барааныхаа үнийг Т ийн дансаар хийдэг байсан ба Т бараа борлуулалтын гэрээг хөдөө сумдаар өөрөө явж хийдэг байсан надтай тооцоо хийхдээ падаан, бичиг баримттай тулгаагүй өөрөө л бодчихсон юм шиг байгаа юм. Өөрийнх нь хэлснээр 19 сая төгрөгийн үлдэгдэлтэй гэж хэлсэн юм. Би энэ Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлд зааснаар яллах дүгнэлт бичсэнийг хүлээн зөвшөөрөхгүй. Компанийн зүгээс ажлын хариуцлага маш их муу сар сардаа тооцоо хийхгүй өдий 2 жил болсны дараа өр төлбөрөө төл тооцоо хий гэж байгаад нь гайхаж байна. Хэргийг үнэн зөвөөр нь шийдвэрлэж өгнө үү гэх мэдүүлэг /хэргийн 58-59 дэх тал/,
..... ХХК-ийн өмгөөлөгч О.Мөнгөнчимэгийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “…Би ........... ХХК-д хуулийн зөвлөхөөр ажилладаг тул уг компанийг төлөөлөн энэ хэрэгт оролцож байсан боловч одоо өмгөөлөгчөөр оролцож байна. Манай компани нь 2011 оны 5 дугаар сард ........ аймагт иргэн Б.Т тэй гэрээ байгуулж гэрээт борлуулагчаар ажилд авсан бөгөөд түүний удирлагад ажиллуулахаар иргэн Ш.О тэй хөдөлмөрийн гэрээ байгуулж
борлуулалтын менежерээр ажилд авсан. 2011 оны 9 дүгээр сард Т ар гэрийн гачигдлаар гэрээт борлуулагчаар ажиллах боломжгүй боллоо гээд гэрээгээ цуцлаад 2011 оны 9 дүгээр сарын 29 ний өдөр бараа бүтээгдэхүүнээ хүлээн авч тооцоо хийхэд 20,723.000 төгрөгийн өр төлбөр гарсан бөгөөд Т өөс дутаасан өр төлбөрийг төлж барагдуул гэхэд 19 сая төгрөгийн барааг О надаас авсан тул тэр өөрөө хариуцаж төлнө гэж тайлбарладаг.
Тус компанид О нь 2011 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс 2011 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл .......... аймаг дахь салбарт менежерээр ажиллаж байх хугацаандаа бараа бүтээгдэхүүн дутагдуулж хувьдаа завшсан асуудлаас болж манай байгууллага 19,186,680 төгрөгийн хохирол амсаад байгаа юм. Ш.О нь 2011 оны 5 дугаар сарын 18 ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж компаний захирлын тушаалаар ажилд орсон юм. Хохирлын талаар манай компанийн санхүүгийн ажилтнууд тухайн үед тооцоо нийлж зөрүү мөнгийг бодож гаргаж тухайн үед тооцоог хүлээн зөвшөөрч талууд гарын үсэг зурсан байгаа юм. Санхүүгийн тооцоогоор нийт 20,723,269 төгрөгийн дутагдал үүссэнээс Ш.О д 19,186,680 төгрөгийн тооцоо гарсан байгаа гэх мэдүүлэг /хэргийн 16-17 дахь тал/
Хохирогч ..... ХХК-ийн нябо Ц.Б ын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Одоо манай компани Ш.О гээс 17,732,219 төгрөгийг нэхэмжилж байгаа өмнө нь М-ийг хохирогчоор оролцож байх үед 19,186,680 төгрөг байсан. Үүнээс мөрдөн байцаагч Ц-тэй хамт ..............аймгийн ....... , ... ......, ....... , ......... зэрэг сумдуудаар явж харилцагч нартай уулзахад 2,991,050 төгрөгийн бараа нь харилцагч нарын нэр дээр байсан ба мөнгийг нь аваагүй байсан. Бусад харилцагч нарын хувьд О тэй ямар нэг тооцоо байхгүй төлбөрөө бэлнээр болон Т ийн данс руу шилжүүлж байсан Б.Т нь манай компанитай гэрээ хийж гэрээт борлуулагчаар ажиллахаар хөрөнгөө барьцаалж гэрээний үүрэг хүлээсэн тул 21,955,575 төгрөгийн төлбөрийг төлөх ёстой гэж үзэж байна. Иймд Б.Т өөс төлбөрийг гаргуулж өгнө үү гэх мэдүүлэг /хэргийн 201-202-р тал/
Одоо манай компани Ш.О гээс 19,186,680 төгрөг нэхэмжилж байгаа бөгөөд ...... аймгийн ........ сумын Б гэх хүнсний дэлгүүрт 1,5 сая төгрөгийн барааг өгөөд дэлгүүр үйл ажиллагаа нь зогсох үед 350,000 төгрөгийн барааг О аваад явсан гэсэн Тэр барааг ч бид нарт өгөөгүй өөртөө ашигласан байгаа юм. Мөн ...... сумын ....... дэлгүүр 7 сая орчим төгрөгийн бараа өгөөд одоо 1.841050 төгрөг авах дутуу байгаа юм. Дээрх үлдэгдэл мөнгө болох 2,991,050 төгрөгийг хасаад О гээс 16,195,630 төгрөгийг нэхэмжлэхээр байсан боловч Ауидитын дүгнэлтээр 21,955, 575 төгрөг төлөхөөр байгаа тул уг төлбөрийг Б.Т өөс гаргуулж өгнө үү гэх мэдүүлэг /хэргийн 243 дахь тал/
Гэрч Б.О-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “... Би “.......... ” ХХК-д 2010 оны 1 дүгээр сараас хойш нягтлан бодогчоор ажиллаж байна. Энэ хугацаанд манай компанитай ......... аймгийн иргэн Б.Т албан ёсоор гэрээ хийж гэрээт борлуулагчаар ажилласан тул санхүүгийн тайлан тооцоо нь энэ хүнтэй хамааралтай болсон. Ингээд 2012 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн манай компаниас 5,162,800 төгрөгийн бараа авч эхэлсэн ба үүнээс хойш 8 удаагийн бараа татан авалтаар 81,843.326 төгрөгийн бараа бүтээгдэхүүн татан авсан юм. Үүнийгээ зарж борлуулан манай компаниас авсан барааны үнэ дээр нэг ч төгрөг нэмж зарахгүйгээр борлуулалт хийж тооцоогоо хийж байх үүрэг хүлээсэн боловч борлуулалт хийсэн мөнгөө бүрэн төлөөгүй гэрээ цуцлагдах болсон учраас үлдэгдэл бараа бүтээгдэхүүнийг үнийн дүнд нь шилжүүлж, тушаасан мөнгийг нь бодож нийт 61,120,057 төгрөгийн төлөлт хийсэн .Үүний зөрүү болох 20,723,269 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Үүнийгээ Б.Т хамт ажиллаж байсан Ш.О гээс авч өгнө гэдэг тэр хоёрын хоорондын тооцооны асуудал манай компанид хамаагүй юм. Б.Т 2011 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөс 2011 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд тооцоо гүйлгээ хийдэг байсан. Манай компанийн зүгээс нийт 4 удаа буюу 2011 оны 5 дугаар сарын 27-ны өдөр, 6 дугаар сарын 23-ны өдөр, 07 дугаар сарын 30-ны өдөр, 8 дугаар сарын 15-ны өдрүүдэд тус тус тооцоо нийлж акт үйлдэж байсан. Энэ хугацаанд ямар нэгэн зүйл мэдэгдээгүй сүүлд нь ажил хүлээлцэхэд би өөрөө байсан ба О , Т , А нартай тооцоо нийлж албан ёсоор складны үлдэгдэл барааг тоолж байгаад тооцоог шахаж гаргаж өгсөн гэх мэдүүлэг /хэргийн
Гэрч Ч.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн : “... Би 2009 оноос “..... ХХК-д маркетингийн албаны даргаар ажиллаж байна. Иргэн Б.Т гэдэг хүн манай компаниас гэрээний дагуу ......... аймагт албан ёсны борлуулагч болохоор болсон. Гэрээнд зааснаар урьдчилгаа мөнгө төлж барьцаа хөрөнгө барьцаалж байгаад ажил эхэлсэн. Ингээд 2011 оны 5 дугаар сарын эхнээс 10 дугаар сар хүртэл ажилласан. Компаний зүгээс албан ёсоор Ш.О гэдэг хүнийг ажилд авч хөдөлмөрийн гэрээ байгуулж албан ёсоор борлуулагчаар ажиллуулахаар болсон. Т , О хоёрын ажил үүргийн хуваарийн хувьд Б.Т нь эд хариуцагчаар, Ш.О борлуулалт хариуцахаар ажиллаж байсан. Гэрээнд зааснаар Ш.О нь Б.Т ийн заавар удирлагад ажиллах ёстой юм. Энэ хоёр өөрсдөө ямар ажил яаж хариуцахаа мэдэж байгаа эхний үед ажил хэвийн явагдаж байсан боловч 7 дугаар сарын 30-ны өдрөөс 8 дугаар сарын 01-ний өдрийн хооронд Т , О нарын ажлыг шалгаж тооцоо нийлэхэд борлуулалт нь хөдөө орон нутгаар зээлийн үлдэгдэл ихтэй байсан тул гэрээт борлуулагч Б.Т т зээлийн үлдэгдлийг бууруулж тооцоо дуусгахыг анхааруулахад өр дутагдал багасаагүй хэвээр байсан юм. Удаа дараалан компаний зүгээс шаардаж сүүлдээ бараа бүтээгдэхүүн нийлүүлэхээ больсон чинь Б.Т би цаашид ажиллах боломжгүй болсон ажлаа хүлээж ав гэрээгээ цуцлана гэсэн хүсэлт гаргахаар нь хүлээн авч 2011 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 2011 оны 10 дугаар сарын 01-ний өдрүүдийн хоорондох ажлыг хүлээн авч бүх тооцоог тулгасан. Үүнээс барааны дутагдал гэж 20 орчим сая төгрөгийн зөрүү гарч ирсэн. Үүнийг О хариуцахаар болсон бөгөөд цаашаа зээлээр өгсөн барааныхаа үнийг авсан эсэх нь тодорхойгүй, хувьдаа ашигласан эсэх нь мэдэгдэхгүй байсан тул акт тогтоож өгөөд төлбөрөө төлөх шаардлага тавьсан боловч өнөөдрийг хүртэл ямар нэгэн байдлаар тооцоогоо барагдуулсан зүйл алга гэх мэдүүлэг /хэргийн 24 дүгээр тал/
Гэрч Б.П-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “…Манай дэлгүүр ..... ХХК-иас нэг удаа 1,000,000 төгрөгийн барааг авчирч өгч байсан. Дараа нь 1-2 удаа ирж 200,000-300,000 мянган төгрөгийн бараа өгч байсан. Анх өгсөн 1 сая төгрөгийн бараанаас 500,000 төгрөгийг нь өгсөн. Дараа нь 200,000-300,000 мянган төгрөгийн барааг авч ирэхэд нь өмнөх барааны үлдэгдлээ өгч авдаг байсан. Одоо энэ компанид ямар нэгэн өглөг байхгүй. Нэрийг нь мэдэхгүй өндөр шар царайтай, туранхай залуу байсан. Барааныхаа мөнгийг тэр залууд өөрт нь бэлэн мөнгөөр өгч байсан. Ямар нэг банкны дансанд хийж байгаагүй гэх мэдүүлэг /хэргийн 309 дэх тал/,
Гэрч Д.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “…2011 оны 9 дүгээр сард Б.Т Ш.О гэх хүмүүс ирээд ..... ХХК-ийг төлөөлж ирж байна гээд дэлгүүрт зээлээр бүтээгдэхүүн борлуулах гэрээ байгуулна гээд гэрээ байгуулсан. Нийт 5 удаагийн бараа зөөлтөөр 4 сая төгрөг хүрэхгүй төгрөгийн архи, цэвэр ус зэргийг авч байсан. Бараа авах болгондоо тодорхой хэмжээгээр нь мөнгө төлдөг байсан ба одоо 1,461,150 төгрөгийн өглөгийг “..... ХХК-д төлөх нь үнэн гэх мэдүүлэг /хэргийн 142 дахь тал/,
Гэрч Д.Ц-ын мөрдөн байцаалтад өгсөн: “... Намайг дэлгүүр дээрээ байхгүй байхад ..... ХХК-ийн ажилтнууд манай дэлгүүр дээр ирээд явсан байсан. Тэгээд Т гэдэг хүнтэй холбогдоод Дарханд очиж бараа бүтээгдэхүүн борлуулах гэрээ хийж байсан. Гэрээ байгуулснаас хойш нийт 5-6 удаа бараа бүтээгдэхүүн авахдаа нийт 6 сая орчим төгрөгийн бараа авч байсан. Манай дэлгүүрээс одоо төлөгдөөгүй байгаа 1,841,050 төгрөг байгаа удахгүй төлнө гэх мэдүүлэг /хэргийн 312-313 дахь тал/
Си Эс Ай АУДИТ ХХК-ийн дүгнэлтэд: Гэрээт борлуулагч Б.Т “..... ХХК-ийн хооронд зээлээр бараа бүтээгдэхүүн борлуулах гэрээний дагуу төлөөгүй барааны үлдэгдэл 21,955,575 төгрөгөөс Зээлээр бараа бүтээгдэхүүн борлуулах гэрээний 4.3-т /гэрээт борлуулагч тал бүтээгдэхүүний төлбөр тооцоог 7 хоногоос хойш ажлын 10 хоногийн дотор төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувийн алданги төлөх ёстой үнийн дүнгээс тооцож ногдуулна/ гэж заасны дагуу төлөгдөөгүй үлдэгдлээс 10,977,787 төгрөгийн алданги тооцож нийт 32,933,362 төгрөгийг Б.Т өөр төлүүлэх ба гэрээт борлуулагч Б.Т нь барааны тооцоотой дэлгүүр болон Ш.О гээс өр төлбөрөө өөрөө барагдуулж байгууллагыг хохиролгүй болгох нь зүйтэй гэжээ. /хэргийн 593 дугаар тал/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 107 дахь тал/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
.
Шүүгдэгч Б.Т нь ..... ХХК-тай бараа бүтээгдэхүүн худалдан борлуулах гэрээг 2011 оны 5 дугаар сарын 09-ний өдөр бичгээр байгуулж 2011 оны 5 дугаар сарын 09-ний өдрөөс 2011 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл итгэмжлэгдэн хариуцсан этгээдээр “..... ХХК-ийн бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулах үүрэг хүлээж ажиллаж байх хугацаандаа борлуулагч Ш.О д борлуулахаар өгсөн бараа бүтээгдэхүүний тооцоог зээлээр бараа бүтээгдэхүүн борлуулах гэрээний 4.3-т заасан хугацаанд хийхгүйгээр ажлаа хүлээлгэн өгсөн гэх боловч тооцоо нийлж тойрох хуудас зуруулахгүйгээр гэрээгээр хүлээсэн ажил үүрэгтээ хариуцлагагүй хандаж тус компаний 21,955.575 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг завшиж үрэгдүүлсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Т , Ш.О , хохирогч байгууллагын төлөөлөгч Ц.Б нарын өгсөн мэдүүлэг, мөрдөн байцаалтад гэрч Б.О , Б.Б , Д.Б нарын өгсөн мэдүүлэг /хэргийн 24, 142, 279-280, 343-344 дүгээр тал/, Си Эс Ай АУДИТ ХХК-ийн ..... ХХК-ийн санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Б.Т т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэж 21,955,575 төгрөгийн төлбөрийг гаргуулж “..... ХХК-д олгох үндэслэлтэй байна.
Харин шүүгдэгч Ш.О нь гэрээт борлуулагч Б.Т өөс бараа бүтээгдэхүүн худалдан борлуулахаар падаанаар хүлээн авч ........ аймгийн сумдуудын дэлгүүрт тараасан ба уг бараа бүтээгдэхүүний падаануудыг ..... ХХК-ийн төлөөлөгч нар хураан авсан гэх боловч энэ нь бүрэн нотлогдохгүй байгаагаас гадна Ш.О нь ..... ХХК-иас бараа бүтээгдэхүүн худалдан борлуулахаар өөрийн нэр дээр хүлээн аваагүй тул авсан бараа бүтээгдэхүүнийхээ тооцоог Б.Т тэй хийхээр байна. Ш.О нь ..... ХХК-ийн өмнө өмчийг нь хариуцуулахаар үүрэг хүлээлгэсэн эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээгээгүй, хөдөлмөрийн гэрээгээр эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулсан гэх боловч уг гэрээ нь эх хувиараа буюу ноториатын баталгаагүй байгаа нь түүнийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй байх тул Ш.О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2-т заасан гэмт хэргийн субъект болохгүй, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэж түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Б.Т нь Ш.О тэй бараа бүтээгдэхүүний тооцоог хийж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Т ийн үйлдэлд Дархан Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2-т зааснаар зүйлчлэн ирүүлсэн яллах дүгнэлтийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд Б.Т т Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.2-т зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Т т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан заалтад хамрагдаж байх тул Б.Т т оногдуулсан ялыг өршөөн хэлтрүүлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Т нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Цагдаагийн Ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон байна.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248, 283 дугаар зүйлийн 283.1, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 295 296, 297, 298, 299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 208 дугаар зүйлийн 208.1.2-т зааснаар Дархан Уул аймгийн Прокурорын газраас Ш. О гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Шүүгдэгч Ш овгийн Б-ын Т ийг байгууллагын гэрээгээр итгэмжлэгдэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, үрэгдүүлсний улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт зааснаар Б.Т ийн тодорхой албан тушаал эрхлэх үйл ажиллагаа явуулах эрхийг хасахгүйгээр 04 сарын хугацаагаар баривчилсугай.
4.Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Б.Т т Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.2-т зааснаар оногдуулсан 04 сарын хугацаагаар баривчлах ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.
5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т тус тус зааснаар шүүгдэгч Б.Т ийн энэ хэрэгт цагдан хоригдсон 15 хоног, Ш.О гийн цагдан хоригдсон 22 хоног болон энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Т , Ш.О нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т өөс 21,955,575 төгрөгийг гаргуулан ..... ХХК-д олгож, Б.Т нь холбогдох хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Ш.О гээс иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан Уул, Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.БАТТУЛГА