Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 111/ШШ2020/0019

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Оюунсайхан даргалж, шүүгч С.Сайнбилэг, Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Нэргүй нарын бүрэлдэхүүнтэй, иргэдийн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Номингоо, нэхэмжлэгч Ё., хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарыг оролцуулан, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Ё.гийн нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Баянхонгор аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдэд тус тус холбогдох Баянхонгор аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, Баянхонгор аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн дугаар тогтоолын 2 дахь заалтыг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ё. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга ******* 2018 онд өндөр насны тэтгэвэрт гарсан тул Төрийн албаны тухай хуулийн дагуу энэ албан тушаалын сул орон тоог нийтэд зарласан юм. Иймд иргэн Ё. би 2018 оны 10 сард төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтанд орж тэнцэн төрийн албаны зөвлөлийн хурлаар орж энэ албан тушаалд батлагдсан юм. Төрийн албаны зөвлөлийн 2018 оны 10 сарын 22-ны өдрийн тоот тогтоолоор н г Баянхонгор аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлж, Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргад санал болгосугай гэсэн шийдвэр гарсан юм. Төрийн албаны зөвлөлийн 2018 оны 10 сарын 22-ны өдрийн тоот тогтоол гарснаас хойш миний бие Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга тай 3 удаа уулзсан боловч Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.6-д заасны дагуу иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хуралдаанд оруулж шийдвэрлүүлнэ, таныг дуудна явж бай, ******* 2020 онд сонгуульд нэр дэвшинэ, таныг 2020 оны 1 сарын 02-ны өдрөөс ажилд авна, та хэл ам гаргахгүй байж бай, хоёулаа 6 сар хамтарч ажиллана гэх мэтээр худлаа ярьсаар одоо хүрлээ. Иймд иргэн миний ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилохыг Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын дарга т даалгасан шийдвэр гаргаж өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгч Ё. шүүхэд гаргасан нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагадаа: Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга ******* 2018 онд өндөр насны тэтгэвэрт гарсан тул Төрийн албаны тухай хуулийн дагуу энэ албан тушаалын тушаалын сул орон тоог нийтэд зарласан юм. Иймд иргэн Ё. би 2018 оны 10-р сард төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтад орж тэнцэн, Төрийн албаны зөвлөлийн хурлаар орж энэ албан тушаалд батлагдсан. Төрийн албаны зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн тоот тогтоолоор Ё.г Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлж, Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргад санал болгосугай гэсэн шийдвэр гаргасан юм. Төрийн албаны зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн тоот тогтоол гарснаас хойш миний бие Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга тай 2018, 2019 онд 3 удаа уулзсан боловч Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.6-д заасны дагуу иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулж шийдвэрлүүлнэ. Таныг дуудна явж бай, ******* 2020 онд сонгуульд нэр дэвшинэ, таныг 2020 оны 1 дүгээр сарын 02-ноос ажилд авна, та хэл ам гаргахгүй байж бай, хоёулаа хамтарч ажиллана гэх мэтээр худлаа ярьсаар ажилд авахгүй одоог хүрсэн тул арга буюу шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд Баянхонгор аймгийн ИргэдийнТөлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, Баянхонгор аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн дугаар тогтоолын 2 дахь заалтыг хүчингүй болгуулах шаардлагыг гаргаж байна. гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга ******* нь өндөр насны тэтгэвэрт гарсан учир Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.6-т заасан бүрэн эрхийн хүрээнд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар *******ыг томилуулах саналыг Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулж шийдвэрлүүлсэн.

Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн дугаар тогтоолоор *******, *******, Ё. нарыг Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилогдох төрийн жинхэнэ албаны удирдах ажилтны нөөцөд бүртгэх, Ё.г Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлж, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад санал болгосон.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын зүгээс Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.6-т заасан бүрэн эрхийн хүрээнд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанд Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн дугаар тогтоолыг танилцуулсан бөгөөд Тэргүүлэгчдийн 100 хувийн саналаар Төрийн албаны зөвлөлөөс нэр дэвшүүлж, санал болгосон Е.г дэмжээгүй.

Дээрх тогтоолоор Ё.г зөвхөн нэр дэвшүүлж, санал болгосон бөгөөд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилох талаар тусгаагүй тул аймгийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэж, бүрэн эрхийн хүрээнд шийдвэр гаргасан.

Мөн Улсын Их Хурлын 2013 оны 13 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Төрийн жинхэнэ албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам-ын ес дэх хэсгийн 33 дугаар зүйлийн 33-ын б-д энэ журмын 9-ийн "б", "в", "г", 10-т заасан албан тушаал бүрт 2-оос доошгүй иргэний нэрийг гэж заасан бөгөөд журмын 9-ийн г/Улаанбаатар хотын Ерөнхий менежер, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргаас дээшхи удирдах албан тушаалтан болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга гэж заасан.

Төрийн жинхэнэ албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журамд зааснаар 2-оос доошгүй иргэний нэрийг дэвшүүлэх албан тушаалд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга гэж тодорхой заасаар байтал Төрийн албаны зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн дугаар тогтоолоор нэг иргэнийг нэр дэвшүүлсэн нь энэхүү журмыг зөрчсөн гэж үзэж байна.

Мөн Ё. нь Баянхонгор аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор хийж байх хугацаандаа 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр тус аймгийн Богд сум руу хувийн ажлаар /жолоочгүйгээр/ гэр бүл, найзуудын хамт албан байгууллагынхаа ******* пургон автомашиныг авч яваад шатааж, байгууллагад их хэмжээний хохирол буюу 18750000 /Арван найман сая долоон зуун тавин мянган/ төгрөгийн хохирол учруулсан ноцтой зөрчил гаргаж, төрийн удирдах албан тушаалтны үүргээ хангалтгүй биелүүлж хуулийн байгууллагаар шалгагдаж байсан тул Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.3, 39.1.11-т заасан төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйл"-ийг зөрчсөн тул Төрийн албаны удирдах албан тушаалд томилох боломжгүй үзсэн.

Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-т Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана." гэж заасан бөгөөд Төрийн албаны зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр гаргасан тогтоолын талаар 2020 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр шүүхэд нэхэмжпэл гаргасан нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд Төрийн албаны зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн дугаар тогтоолын дагуу Ё.г аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилох боломжгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Е.гийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэнтэй холбоотой дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

1. Ё.гийн захиргааны шүүхэд гаргасан нэхэмжлэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан хугацааг зөрчсөн учраас Захиргааны хэргийн шүүх нэхэмжлэлийг хүлээн авсан нь буруу юм.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д "... шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана гэж тодорхой заасан бөгөөд Ё.гийн Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 01 дүгээр сарын 03-нд гаргасан нэхэмжлэл болон 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэх нэхэмжлэлд Төрийн албаны зөвлөлийн 2018.10.22-ны өдрийн тоот тогтоол гарснаас хойш миний бие Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга тай 2018, 2019 онд 3 удаа орж уулзсан ... гэж тухайн тогтоолыг 2018 онд мэдсэнээ өөрөө хүлээн зөвшөөрч, нотлох баримттайгаар нотлогдож байна.

Энэ нь нэхэмжлэгч Ё. нь Төрийн албаны зөвлөлийн 2018 оны дугаар тогтоолыг гарсан даруй гардаж авсан бөгөөд тогтоолын дагуу тухайн албан тушаалд томилогдохгүй байгааг өөрөө мэдсээр байж, 2018 оноос хойш 2020 оны 1 сарыг хүртэл шүүхэд хандаагүй нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг зөрчсөн нь харагдаж байна. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдпагын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан Хурлын даргын нийтлэг бүрэн эрхийн 22.1.6-т Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргыг томилуулах саналыг Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулж шийдвэрлүүлэх гэж, Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журмын 33-ын б-д ... 2-оос доошгүй иргэнийг... дэвшүүлэхээр тус тус заасан байхад Төрийн албаны зөвлөл нь 2018 оны дугаар тогтоолоор зөвхөн нэг иргэн буюу Ё.гийн нэрийг дэвшүүлсэн нь дээрх хууль болон журмыг зөрчсөн.

Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 351.6-д Томилох эрх бүхий этгээд төрийн албаны төв байгууллагын санал болгосон нэр дэвшигчийг томилохоос хуульд заасан үндэслэлээр 1 удаа татгалзах эрхтэй ... гэж заасан бөгөөд хуульд заасны дагуу томилох эрх бүхий этгээд болох аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс томилохоос татгалзсан.

Хуульд заасан үндэслэл гэдэгт нэхзмжлэгч Ё. нь Баянхонгор аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, Тэргүүлэх аудитор хийж байх хугацаандаа 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр тус аймгийн Богд сум руу хувийн ажлаар /жолоочгүйгээр/ гэр бүл, найзуудын хамт албан байгууллагынхаа ******* пургон автомашиныг авч яваад шатааж, төрийн удирдах албан тушаалтны үүргээ хангалтгүй биелүүлж байгууллагад их хэмжээний хохирол буюу 18750000 /Арван найман сая долоон зуун тавин мянган/ төгрөгийн хохирол учруулсан Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.7-т заасныг зөрчсөн. Төрийн албаны тухай хууль зөрчсөн энэ үйлдэлд нь Монгол Улсын Ерөнхий Аудиторын 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн Б/64 дүгээр тушаалаар Ё.г Баянхонгор аймгийн Аудитын газрын дарга, тэргүүлэх аудиторын үүрэгт ажлаас чөлөөлж, тус газарт ахлах шинжээчээр томилсон нь Ё. нь хууль зөрчсөнийг нотолж байна.

Ё. нь Баянхонгор аймаг дахь Адуитын газрын ахлах аудиторын албан тушаалд томилогдсон тушаал шийдвэр нь байх бөгөөд тухайн албан тушаалаас хувийн шалтгаанаар чөлөөтэй байгаа тул ажилгүй байсан хугацааны цалин, НДШ, ЭМД-ыг нөхөн төлүүлэх хуульд заасан нөхцөл шаардлага бүрдэхгүй байна.

Дээрх үндэслэлүүдийн дагуу Ё.гийн нэхэмжлэлийг Захиргааны хэргийн анхан шатны шүүх хүлээн авах үндэслэлгүй, мөн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилуулах, санхүүгийн хохирол ажилгүй байсан хугацааны цалин, НДШ, ЭМДаатгалыг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээн зөвшөөрөхгүй байна. гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхбат шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Е.гийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэнтэй холбоотой дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

1. Ё.гийн захиргааны шүүхэд гаргасан нэхэмжлэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан хугацааг зөрчсөн учраас Захиргааны хэргийн шүүх нэхэмжлэлийг хүлээн авсан нь буруу юм.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д "... шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана гэж тодорхой заасан бөгөөд Ё.гийн Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 01 дүгээр сарын 03-нд гаргасан нэхэмжлэл болон 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэх нэхэмжлэлд Төрийн албаны зөвлөлийн 2018.10.22-ны өдрийн тоот тогтоол гарснаас хойш миний бие Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга тай 2018, 2019 онд 3 удаа орж уулзсан ... гэж тухайн тогтоолыг 2018 онд мэдсэнээ өөрөө хүлээн зөвшөөрч, нотлох баримттайгаар нотлогдож байна.

Энэ нь нэхэмжлэгч Ё. нь Төрийн албаны зөвлөлийн 2018 оны дугаар тогтоолыг гарсан даруй гардаж авсан бөгөөд тогтоолын дагуу тухайн албан тушаалд томилогдохгүй байгааг өөрөө мэдсээр байж, 2018 оноос хойш 2020 оны 1 сарыг хүртэл шүүхэд хандаагүй нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг зөрчсөн нь харагдаж байна. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдпагын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан Хурлын даргын нийтлэг бүрэн эрхийн 22.1.6-т Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргыг томилуулах саналыг Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулж шийдвэрлүүлэх гэж, Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журмын 33-ын б-д ... 2-оос доошгүй иргэнийг... дэвшүүлэхээр тус тус заасан байхад Төрийн албаны зөвлөл нь 2018 оны дугаар тогтоолоор зөвхөн нэг иргэн буюу Ё.гийн нэрийг дэвшүүлсэн нь дээрх хууль болон журмыг зөрчсөн.

Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 351.6-д Томилох эрх бүхий этгээд төрийн албаны төв байгууллагын санал болгосон нэр дэвшигчийг томилохоос хуульд заасан үндэслэлээр 1 удаа татгалзах эрхтэй ... гэж заасан бөгөөд хуульд заасны дагуу томилох эрх бүхий этгээд болох аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс томилохоос татгалзсан.

Хуульд заасан үндэслэл гэдэгт нэхэмжлэгч Ё. нь Баянхонгор аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, Тэргүүлэх аудитор хийж байх хугацаандаа 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр тус аймгийн Богд сум руу хувийн ажлаар /жолоочгүйгээр/ гэр бүл, найзуудын хамт албан байгууллагынхаа ******* пургон автомашиныг авч яваад шатааж, төрийн удирдах албан тушаалтны үүргээ хангалтгүй биелүүлж байгууллагад их хэмжээний хохирол буюу 18750000 /Арван найман сая долоон зуун тавин мянган/ төгрөгийн хохирол учруулсан Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.7-тзаасныг зөрчсөн. Төрийн албаны тухай хууль зөрчсөн энэ үйлдэлд нь Монгол Улсын Ерөнхий Аудиторын 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн Б/64 дүгээр тушаалаар Ё.г Баянхонгор аймгийн Аудитын газрын дарга, тэргүүлэх аудиторын үүрэгт ажлаас чөлөөлж, тус газарт ахлах шинжээчээр томилсон нь Ё. нь хууль зөрчсөнийг нотолж байна.

Ё. нь Баянхонгор аймаг дахь Адуитын газрын ахлах аудиторын албан тушаалд томилогдсон тушаал шийдвэр нь байх бөгөөд тухайн албан тушаалаас хувийн шалтгаанаар чөлөөтэй байгаа тул ажилгүй байсан хугацааны цалин, НДШ, ЭМДаатгалыг нөхөн төлүүлэх хуульд заасан нөхцөл шаардлага бүрдэхгүй байна.

Дээрх үндэслэлүүдийн дагуу Ё.гийн нэхэмжлэлийг Захиргааны хэргийн анхан шатны шүүх хүлээн авах үндэслэлгүй, мөн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилуулах, санхүүгийн хохирол ажилгүй байсан хугацааны цалин нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээн зөвшөөрөхгүй байна. гэжээ.

Гуравдагч этгээд ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Түмэн-Өлзий овогтой Эрдэнэбат нь Төрийн албаны зөвлөлөөс зарлан, зохион байгуулсан Баянхонгор аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтанд орж 63 оноогоор тэнцсэн.

Төрийн албанд ажиллах хугацаандаа багийн Засаг даргаас сумын Засаг дарга хүртэл сумын түвшинд ажилласан мөн аймгийн Хөдөлмөр халамжийн .йлчилгээний хэлтэст нийгмийн ажилтан, Хяналт шинжилгээ үнэлгээ хариуцсан мэргэжилтэн, аймгийн ******* нуурын сав газрын захиргааны дарга зэрэг ажлуудыг аймаг, сумын түвшинд хийж хэрэгжүүлж ирсэн.

2002 оны Төрийн албаны тухай хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1-т Төрийн албаны төв байгууллага дараах албан тушаалд нэг хүний нэрийг дэвшүүлж, түүнийг томилох эрх бүхий этгээдэд санал болгоно: гэсэн заасан боловч энэхүү хуулийн заалтад аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалыг заагаагүй.

Мөн УИХ-ын 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам-аар аймгийн ИТХ-ын нарийн бичгийн даргын албан тушаалын сонгон шалгаруулалт, нэр дэвшүүлэх асуудлыг эохицуулсан байна. Энэхүү журмын 33-т Төрийн албаны зөвлөл, Салбар зөвлөл нь удирдах албан тушаалтны нөөцийн жагсаалтаас тухайн албан тушаалын шаардпагыг хамгийн сайн хангаж байгаа нэр дэвшигчээс эхлэн дараахь байдпаар нэр дэвшүүлнэ:

а/ энэ журмын 9-ийн "а"-д заасан албан тушаал бүрт 3-5 иргэний нэрийг;

б/ энэ журмын 9-ийн "б", "в", "г", 10-т заасан албан тушаал бүрт 2-оос доошгүй иргэний нэрийг. /энэ хэсгийн 9-ийн г гэдэгт Улаанбаатар хотын Ерөнхий менежер, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргаас дээшхи удирдах албан тушаалтан болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга хамаарч байна./. Энд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаал энэ заалтад хамаарч байгаа учраас албан тушаалын сонгон шалгаруулалтад тэнцсэн эхний 2 албан тушаалтныг санал болгох байсан.

Энэхүү журмын 36-т Томилох эрх бүхий этгээд Төрийн албаны зөвлөл, Салбар зөвлөлөөс нэр дэвшүүлсэн иргэдийн дотроос нэг хүнийг сонгож, тухайн албан тушаалд томилсон тухай шийдвэр гаргана гэж заасан.

Мөн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйл Хурлын даргын нийтлэг бүрэн эрхийн 22.1.6-д Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргыг томилуулах саналыг Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулж шийдвэрлүүлэх гэж заасны дагуу энэ албан тушаалд томилогдсон.

Сонгон шалгаруулалтын 3 төрлийн багц шалгалтын үнэлгээнээс ерөнхий шаардлагын үнэлгээнд өгсөн оноог дахин нягталж, шалгуулахаар Төрийн албанд зөвлөлд 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр гомдол гаргасан боловч одоог хүртэл хариуг өгөөгүй.

Иймд миний хувьд ямар нэгэн хууль тогтоомж зөрчөөгүй, Баянхонгор аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтад орж тэнцэн энэхүү албан тушаалыг хашиж байна. гэжээ.

Иргэдийн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Нэхэмжлэгчийн шаардлагыг үндэслэлтэй гэж үзэж байна. Яагаад гэвэл Төрийн албаны төв зөвлөлөөс гаргасан шийдвэрийг биелүүлнэ гэж хуульд заасан байгаа. Сонгон шалгаруулалтад тэнцсэн 3 хүнийг хурлаар байцуулаад шийдвэрлэсэн бол ийм асуудал гаргахгүй байсан. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ё. Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргад холбогдуулан Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг анх гаргажээ. Нэхэмжлэгч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар олгогдсон эрхээ эдэлж, Баянхонгор аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн дугаар тогтоолын 2 дахь заалтыг хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн тул эдгээр нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэлээ.

Маргаан бүхий захиргааны актууд болох Баянхонгор аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн дугаар тогтоол, Төрийн албаны Зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн дугаар тогтоолуудыг нэхэмжлэгч Ё.д гардуулсан, танилцуулсан талаар нотлох баримтгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг тооцох, хэтэрсэн гэж үзэх боломжгүй юм.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Эрх зүйн маргааныг хянан шийдвэрлүүлэхээр өргөдөл, гомдол, нэхэмжлэл шүүхэд гаргах болон шүүхээс баримт бичиг олгоход дор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана., 7.1.2-т эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд 70 200 төгрөг байхаар хуульчилсан атал нэхэмжлэгч 72 000 төгрөгийг улсын төсөвт урьдчилан төлсөн байх тул илүү төлсөн 1 800 төгрөгийг буцаан олгох нь зүйтэй.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгэн нотлох баримтуудыг шинжлэн судалж, хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэг. Баянхонгор аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилохыг даалгах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Шүүх 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 111/АБ2020/0064 дүгээр албан бичиг болон шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагыг удаа дараа тодруулсан, Баянхонгор аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилохыг даалгах шаардлагын үндэслэлээ хариуцагч Баянхонгор аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргыг Тэргүүлэгчдийн хуралдаанд асуудлыг оруулахгүй, Төрийн албаны зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн дугаар тогтоолыг биелүүлэхгүй байгаа эс үйлдэл гаргасан гэх боловч уг шаардлагыг тусад нь гаргаагүйг дурдах нь зүйтэй.

Хэдийгээр томилохоос татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг гаргаагүй ч шүүх Баянхонгор аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилохыг даалгах шаардлагын үндэслэлийг хянахдаа хариуцагчийн гаргасан гэх эс үйлдэхүйн асуудалд дүгнэлт өгсөн болно.

Баянхонгор аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчийг чөлөөлж, томилох тухай дугаар тогтоолоор Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.6 дахь заалт, Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны 2018 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн тэмдэглэл, Авлигатай тэмцэх газрын 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 05/6429 дүгээр албан бичгийг тус тус үндэслэн Баянхонгор аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан *******г чөлөөлж, түр орлон гүйцэтгэгчээр *******ыг томилсон байна.

Улмаар сул орон тоо гарсан гэж үзэн, Монгол улсын Төрийн албаны зөвлөлөөс Баянхонгор аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг зарлажээ. Сонгон шалгаруулалтад Ё., *******, ******* нар оролцож, тэнцсэнээс, Төрийн албаны зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн дугаар тогтоолоор Ё.г Баянхонгор аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлж, санал болгосон нь баримтаар нотлогдоно.

Төрийн албаны зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Тогтоол хүргүүлэх тухай 1130 дугаар албан бичгээр ирүүлсэн тогтоолыг хэрэгжүүлэх эсэх асуудлыг Баянхонгор аймгийн Иргэдийн Төлөлөөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээд, Ё.г Төрийн албаны тухай хуулийн /2002 оны 6 дугаар сарын 28-ны өдөр батлагдсан/ 35 дугаар зүйлийн 351.6-д Томилох эрх бүхий этгээд төрийн албаны төв байгууллагын санал болгосон нэр дэвшигчийг томилохоос хуульд заасан үндэслэлээр 1 удаа татгалзах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд төрийн албаны төв байгууллага өөр хүнийг зохих журмын дагуу санал болгоно. гэсэн бүрэн эрхийн хүрээнд томилохоос татгалзсаныг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно. гэж заасан. Захиргааны акт гаргахыг даалгах нэхэмжлэлийн зүйл нь захиргааны байгууллагын хууль бус эс үйлдэл, татгалзал байхаас гадна захиргааны байгууллага, албан тушаалтанд захиргааны акт гаргуулахаар хүсэлт гаргасан боловч түүнийг нь шийдвэрлээгүй эс үйлдэхүй байх хуулийн шаардлагыг хангаж байх ёстой.

Тухайн тохиолдолд Ё. нь Баянхонгор аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилуулахаар хүсэлт, өргөдлийг хариуцагч нарт хандан гаргаагүй нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Баянхонгор аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 1а/70, 2020 оны 7 дугаар сарын 08-ний өдрийн 1а/280 дугаар албан бичгүүдээр тус тус тогтоогдож байна.

Хариуцагч Баянхонгор аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчид Баянхонгор аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор хийж байх хугацаандаа 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр албан байгууллагынхаа пургон автомашиныг унаж яваад, шатааж, их хэмжээний буюу 18.750.000 төгрөгийн хохирол учруулж, Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.7 дахь хэсгийг зөрчсөн. гэж үзэн, уг албан тушаалд томилохоос 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанаар татгалзсан, татгалзаж байгаа болон *******ыг томилон ажиллуулах, дүгнэлт гаргах асуудлуудаар хурлын дарга Төрийн албаны зөвлөлд 2019 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн *******, 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн *******, 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн ******* дугаар албан бичгүүдийг хүргүүлж байжээ.

Төрийн албаны зөвлөлөөс 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 01/1543, 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 298 дугаар албан бичгүүдийг Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга т хүргүүлсэн нь Ё.г Баянхонгор аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилоход давуу байдал болохгүй юм. Өөрөөр хэлбэл, уг албан тушаалд тавигдах болзол, ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа этгээдийг Төрийн албаны зөвлөлийн саналыг харгалзан томилох нь хариуцагчийн эрх хэмжээний асуудал төдийгүй нэхэмжлэгчийг Баянхонгор аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын ажил, албан тушаалд томилоогүйгээс түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна.

Монгол Улсын Ерөнхий аудиторын 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн Ё.г төрийн албанаас түр чөлөөлөх тухайБ/58 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг Баянхонгор аймаг дахь Төрийн аудитын газрын ахлах аудиторын албан тушаалаас эрүүл мэндийн шалтгаанаар түр чөлөөлсөн болохыг дурдах нь зүйтэй.

Хоёр. Ажилгүй байсан хугацааны цалин, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх-ийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Төрийн албаны тухай хуулийн /хүчингүйд тооцсон/ 11 дүгээр зүйлийн 11.6-д Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна., Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно. гэж тус тус заасан.

Түүнчлэн Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт заасан даатгуулагч болон ажил олгогч нь дор дурдсан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлнө., Засгийн газрын 1994 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 212 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан Нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцогдох хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам-ын 2.е-д хууль бусаар ажлаас халагдсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн даатгуулагчийн халагдахын өмнө авч байсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас ажил олгогчийн төлбөл зохих хувиар бодож буруутай этгээд нь уг даатгуулагчийг ажилдаа эргэж орсноос хойш нэг сарын дотор нэг удаа даатгалын зохих санд төлнө. гэж зааснаас үзвэл хууль бусаар ажлаас халагдсан, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүний ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговрыг олгож, түүнд ногдох эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр төлүүлж шийдвэрлэдэг. Нэхэмжлэгч Ё.г төрийн албанаас хууль бусаар халаагүй, шүүх түүнийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоогоогүй тул нэхэмжлэлийн энэ шаардлага мөн үндэслэлгүй байна.

Гурав. Баянхонгор аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн дугаар тогтоолын 2 дахь заалтыг хүчингүй болгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

*******ыг Баянхонгор аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн хуралдаанаар нарийн бичгийн даргын ажил, албан тушаалд томилуулахаар хэлэлцүүлж, 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчийг чөлөөлөх, томилох тухай дугаар тогтоолын 2 дахь хэсгээр түр орлон гүйцэтгэгчээр томилсон нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.6-д Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргыг томилуулах саналыг Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулж шийдвэрлүүлэх гэж заасныг зөрчөөгүй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээдээр татгагдсан *******ыг Баянхонгор аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчийг чөлөөлөх, томилох тухай дугаар тогтоолын 2 дахь хэсгээр Баянхонгор аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилж, мөн Тэргүүлэгчдийн 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч *******ыг чөлөөлж, түр орлон гүйцэтгэгч томилох тухай 58 дугаар тогтоолоор өөрийнх нь хүсэлтийг үндэслэн чөлөөлжээ.

Гуравдагч этгээд *******ыг Баянхонгор аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын ажил, албан тушаалд жинхлэн томилсон өөр тогтоол, шийдвэргүй болох нь Баянхонгор аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2020 оны 7 дугаар сарын 1а/280 дугаар албан бичгээр тогтоогдож байхаас гадна хүчингүй болгуулахаар маргаж буй захиргааны актын үйлчлэл дуусгавар болсон, уг актыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх боломжгүй байх тул нэхэмжлэлийн уг шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3, Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 351.6, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.6 дахь хэсгийг тус тус баримтланБаянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, Баянхонгор аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн дугаар тогтоолын 2 дахь заалтыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 1800 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.1 дэх хэсгийг баримтлан шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ОЮУНСАЙХАН

                        ШҮҮГЧИД С.САЙНБИЛЭГ

                                     Ц.НЭРГҮЙ