Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 102/ШШ2020/02229

 

 

 

 

 

 

 

 

 

 

                  2020             07             30

                                  102/ШШ2020/02229

                 

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б.Э

 

Нэхэмжлэгч: Х.Э нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б.В,

 

Хариуцагч: П.Э нар холбогдох,

 

Гэрээ хүчин төгөлдөр бусд тооцуулж, газар эзэмших эрхийг өөрийн нэр дээр болгуулах, газар чөлөөлүүлэх, 1 300 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Э, нэхэмжлэгч Х.Эгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А, А., хариуцагч Б.В, хариуцагч П.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баатархүү нар оролцов.

 

 ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Нэхэмжлэгч Б.Э, Х.Э нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгч Б.Э, нэхэмжлэгч Х.Эгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А, А.Э нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2003 онд хотод нүүж ирсэн. 2004 онд талийгаач Б.ЖБаянгол дүүрэг, 22 дугаар хороо,Зүүн наран 13 дугаар гудамж, 43 тоот хаягт байрлах, 700 м.кв газрыг нь 550 000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон. Б.Жавзарулмаад 2007 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 50 000 төгрөг, 2007 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 220 000 төгрөг, 2012 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 280 000 төгрөг, нийт 550 000 төгрөгийг төлсөн.

 

Гэтэл Б.В нь хөгжлийн бэрхшээлтэй, суумгай эгч болох Б.Эгийн газар худалдан авах гэж буйг ашиглаж бичиг баримтыг бүрдүүлж, хөөцөлдөж өгнө хэмээн итгэл эвдэж 2008 оны 6 дугаар сарын 10-ны өдөр газар худалдан авах гэрээ гэгчийг байгуулж, Б.Жиргэний үнэмлэхийн хуулбарыг ашиглан, гарын үсгийг дуурайлган зурсан хуурамч гэрээг хийж, өөрийн нэр дээр дээрх 700 м.кв тайлбайтай газрыг шилжүүлэн авахын тулд Б.Жавзарулмааг хууран мэхэлж Х.Этэй байгуулсан газар худалдах гэрээний үндсэн үнэ 550 000 төгрөгийг нэмэгдүүлж 700 000 төгрөг болгож 2008 оны 7 дугаар сарын 07-ны өдөр газар худалдах, худалдан авах гэрээг хийсэн байна.

 

Хариуцагч Б.В бидний Б.Ж-тай анхлан тохиролцсон газрын үндсэн үнэ 550 000 төгрөгийг бидний зөвшөөрөлгүйгээр 700 000 төгрөг болгон нэмэгдүүлэх эрхгүй бөгөөд бидний бүхэлд нь худалдан авсан, өмчлөх эрхийг шилжүүлэн авах эрхтэй газрыг бидний зөвшөөрөлгүйгээр өөрийн нэр дээр авах, өмчлөх эрхгүй этгээд гэж үзэж байна. Мөн хариуцагч П.Э нь гэрээний нэг тал болох Б.Жтөрсөн хүүхэд тул тэрээр талийгаачийн бусадтай байгуулсан хэлцэлийн үр дагаврыг хариуцах ёстой.

 

Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д зааснаар газар худалдах, худалдан авах 2008 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, тухайн газрын өмчлөх эрхийг нэхэмжлэгч нарын нэр дээр шилжүүлэхийг хариуцагч Б.Вд даалгаж, газрыг хариуцагч Б.Вгийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж өгнө үү.

 

Түүнчлэн, хариуцагч Б.В нь нэхэмжлэгч Б.Эгаас 2010 оноос 2014 оны хооронд нийт 1 300 000 төгрөгийг зээлсэн бөгөөд уг төлбөрөө өнөөдрийг хүртэл төлөөгүй. Иймд хариуцагч Б.Вгаас 1 300 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Эд олгуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.В шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2007 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Б.Ж550 000 төгрөгөөр газар худалдан авахаар тохиролцсон боловч тэрээр нийт 700 000 төгрөгөөр худалдахаар болсон. Түүнийг дагуу миний бие 2007 оноос 2008 оны хооронд түүнд нийт 700 000 төгрөгийг төлсөн. Гэрээний хувьд Б.Жнь н.Хурцэцэгийг өөрийн нэрийн өмнөөс гарын үсгийг зурчих гэж хэлсний дагуу н.Хурцэцэг түүний гарын үсгийг зурсан. Бид 2008 оны 7 дугаар сарын 07-ны өдөр албан ёсоор нотариатад хандаж, Баянгол дүүрэг, 10 дугаар хороо, Зүүн нарангийн 13 дугаар гудамж, 43 тоот хаягт байрлах 700 м.кв талбайтай газрыг худалдах, худалдан авах гэрээг хийж, улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн. Өөрөөр хэлбэл, Б.Жнь амьд сэрүүн байхдаа 2008 оны 7 дугаар сарын 07-ны өдөр надад хуулийн дагуу газраа зарсан. Иймд дээрх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

Харин 1 300 000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд нэхэмжлэгч Б.Эгаас 2014 оны 6 дугаар сард 200 000 төгрөг зээлж авсан бөгөөд түүнийг төлөхөд татгалзах зүйлгүй. Харин үлдэх хэсгийн хувьд түүнээс мөнгө аваагүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч П.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие эх Б.Жхамт хоёулаа амьдардаг байсан ба ээжийг амьд байхад Х.Э, Б.Э нар ээжийн газрыг худалдан авч тооцоогоо дуусгасан. Газрын тооцоог дуусгахад ээж Б.Жавзарулмаа, Х.Э, бид гурав нотариатаар орж байсан. Миний ээж Б.Жавзарулмааг нас барсны дараа огт танихгүй Б.В гэдэг хүн газар худалдан авсан гэж гарч ирээд байгааг ойлгохгүй байна. Миний бие Иргэний хуулийн 520, 528 дугаар зүйлд зааснаар талийгаач ээжтэй холбоотой ямар ч асуудлыг би хариуцах ёстой. Иймд 2008 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн газар худалдах, худалдан авах гэрээг хүчингүйд тооцох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х.Э, Б.Э нар хариуцагч Б.В, П.Э нарт холбогдуулан газар худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, хариуцагч Б.Вд холбогдуулан газрын өмчлөх эрхийг нэхэмжлэгч нарын нэр дээр шилжүүлэхийг хариуцагч Б.Вд даалгах, газрыг хариуцагч Б.Вгийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай, мөн нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч Б.Вд холбогдуулан 1 300 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус шүүхэд гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

1. Хариуцагч Б.Вд холбогдох, газар худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, газрын өмчлөх эрхийг нэхэмжлэгч нарын нэр дээр шилжүүлэхийг хариуцагч Б.Вд даалгах, газрыг хариуцагч Б.Вгийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч Х.Э, Б.Э нарын нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

Нэхэмжлэгч нар нь дээрх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Баянгол дүүрэг, 10 дугаар хороо, Зүүн нарангийн 13 дугаар гудамж, 43 тоот хаягт байрлах 700 м.кв тайлбайтай газрыг талийгаас Б.Ж550 000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож төлбөрийг төлсөн байхад хариуцагч Б.В нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасан хэлцэл байгуулж, газрыг өөрийн нэр дээр шилжүүлсэн” гэж тодорхойлсон бол хариуцагч Б.В нь уг үндэслэлийг “...газрыг Б.Ж700 000 төгрөгөөр худалдан авахаар гэрээ байгуулж, гэрээний төлбөрийг бүрэн төлж, хуульд заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлж өмчлөгч болсон” гэж үгүйсгэн маргажээ.

 

Улсын бүртгэлийн Г-2205002638 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 10 дугаар хороо, Зүүн нарангийн 13 дугаар гудамж, 43 тоот хаягт байрлах, нэгж талбарын 18639313398246 дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 700 м.кв талбайтай газрын өмчлөгчөөр Б.Жнь 2008 оны 6 дугаар сарын 11-ний өдөр улсын бүртгэлд бүртгэлтэй байх бөгөөд уг үйл баримтын талаар талууд маргаагүй байна /1хх 64-71 дүгээр тал/.

 

Улмаар Б.Жболон хариуцагч Б.В нарын хооронд 2008 оны 7 дугаар сарын 07-ны өдөр байгуулагдсан “Газар худалдах-худалдан авах гэрээ”-ний дагуу дээрх газрын өмчлөх эрх мөн өдрөө хариуцагч Б.Вгийн өмчлөлд шилжиж, улсын бүртгэлд бүртгэгдсэн байна /1хх 75-77 дугаар тал/. Үүний дараа тухайн газрын 143 м.кв талбайтай хэсгийн өмчлөх эрх нь хариуцагч Б.В болон Н.Днарын хооронд 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр байгуулагдсан “Газар худалдах гэрээ”-ний дагуу Н.Дөмчлөлд шилжиж, үлдэх 553 м.кв талбай газрын өмчлөх эрх нь 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хариуцагч Б.Вгийн өмчлөлд улсын бүртгэлд тус тус бүртгэгдсэн байна /1хх 84-91 дүгээр тал/.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл, мөн зүйлийн 56.1.8-д зааснаар хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл нь анхнаасаа буюу хэлцэл хийсэн үеэсээ эхлэн хүчин төгөлдөр бус байх бөгөөд хууль зүйн үр дагавар үүсгэхгүй.

 

Маргааны зүйл болж буй Б.Жболон хариуцагч Б.В нарын хооронд 2008 оны 7 дугаар сарын 07-ны өдөр байгуулагдсан, Улсын бүртгэлийн Г-2205002638 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 10 дугаар хороо, Зүүн нарангийн 13 дугаар гудамж, 43 тоот хаягт байрлах, 700 м.кв талбайтай газрыг худалдах-худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байна.

 

Учир нь, хэрэгт нэхэмжлэгч Х.Э болон Б.Жнарын хооронд 2007 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр байгуулагдсан гэх, Б.Жгазрыг 550 000 төгрөгөөр худалдан авах тухай гэрээ, мөн хариуцагч Б.В болон Б.Жнарын хооронд 2008 оны 6 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан гэх, Баянгол дүүрэг, 10 дугаар хороо, Зүүн нарангийн 13 дугаар гудамж, 43 тоот хаягт байрлах газрыг 700 000 төгрөгөөр худалдан авах тухай гэрээ тус тус авагдсан байх бөгөөд энэ нь Б.Жболон хариуцагч Б.В нарын хооронд 2008 оны 7 дугаар сарын 07-ны өдөр байгуулагдсан газар худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болохгүй байна. Өөрөөр хэлбэл, гэрээний нэг тал болох хариуцагч Б.В нь хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харш үйлдэл хийж, мөн хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчиж, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүйгээр дээрх гэрээг байгуулсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд нэхэмжлэгч нар нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т зааснаар сонирхогч этгээдийн хувьд гэрээний үр дагавар болох газрын өмчлөх эрхийг нэхэмжлэгч нарын нэр дээр шилжүүлэхийг хариуцагч Б.Вд даалгуулах, газрыг хариуцагч Б.Вгийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардах эрхгүй.

 

2. Хариуцагч Б.Вд холбогдох 1 300 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Эгийн шаардлагын тухайд:

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...хариуцагч Б.Вд 2008 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 50 000 төгрөг, 2010 оны 5 дугаар сарын 03-ны өдөр 40 000 төгрөг, 2010 онд 450 000 төгрөг, 2011 онд 100 000 төгрөг, 140 000 төгрөг, 2012 онд 150 000 төгрөг, 150 000 төгрөг, 2014 оны 6 дугаар сарын 02-ны өдөр 200 000 төгрөг, 20 000 төгрөг, нийт 1 300 000 төгрөгийг бэлнээр зээлүүлсэн” гэж тодорхойлсон бол хариуцагч нь уг үндэслэлийг “...нэхэмжлэгчээс 2014 оны 6 дугаар сарын 02-ны өдөр 200 000 төгрөг зээлсэн, бусад мөнгийг аваагүй” гэж үгүйсгэн маргажээ.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчид 1 100 000 төгрөг зээлүүлсэн гэдгээ баримтаар нотолж чадахгүй байна. Харин хариуцагч нь дээрх шаардлагаас 2014 оны 6 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэгчээс 200 000 төгрөг зээлсэн, уг мөнгийг буцаан өгөөгүй талаар үгүйсгээгүй байна. Иймд нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн төлбөрт 200 000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй бөгөөд харин үлдэх 1 100 000 төгрөгийг шаардах эрхгүй байна.

 

3. Хариуцагч П.Эд холбогдох, газар худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэгч нарын шаардлагын тухайд:

 

Нэхэмжлэгч нар нь шаардлагын үндэслэлээ “...П.Э нь гэрээний нэг тал болох Б.Жтөрсөн хүүхэд буюу өв залгамжлагч тул хариуцна” гэж тодорхойлсон бөгөөд хариуцагч нь уг шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргажээ.

 

Хэрэгт авагдсан баримтаар хэдийгээр П.Э нь Б.Жтөрсөн хүүхэд байх боловч тэрээр Б.Жхариуцагч Б.Втай байгуулсан 2008 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн газар худалдах-худалдан авах гэрээний хүчин эсэх асуудлыг хариуцвал зохих өвлөгч буюу хариуцвал зохих этгээд гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байна. Учир нь, Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515 дугаар зүйлийн 515.1-д зааснаар өвлүүлэгчийн эд хөрөнгө, эрх өвлөгдөх бөгөөд мөн зүйлийн 515.2-т зааснаар өвлөгч өвлөн авсан өвийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг хүлээдэг. Өөрөөр хэлбэл, гэрээний хүчин төгөлдөр эсэх асуудал нь өвлүүлэгчийн эд хөрөнгө болон эрхэд хамаарахгүй байхаас гадна хариуцагч П.Э нь дээрх гэрээний өвлөгч гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байна. Иймд түүний зөвшөөрлийг хуульд нийцсэн гэж үзэх боломжгүй юм.

 

Дээрх үндэслэлээр хариуцагч Б.Вгаас 200 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Эд олгож, үлдэх 1 100 000 төгрөг гаргуулах болон хариуцагч Б.В, П.Э нарт холбогдох, газар худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, газрын өмчлөх эрхийг нэхэмжлэгч нарын нэр дээр шилжүүлэхийг хариуцагч Б.Вд даалгуулах, газрыг хариуцагч Б.Вгийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч Х.Э, Б.Э нарын нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56 дугаар зүйлийн 56.4-т заасан үндэслэлгүй тул хариуцагч Б.В, П.Э нарт холбогдох, Б.Жболон хариуцагч Б.В нарын хооронд 2008 оны 7 дугаар сарын 07-ны өдөр байгуулагдсан “Газар худалдах-худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулж, Улсын бүртгэлийн Г-2205002638 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 10 дугаар хороо, Зүүн нарангийн 13 дугаар гудамж, 43 тоот хаягт байрлах, нэгж талбарын 18639313398246 дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 700 м.кв талбайтай газрын өмчлөх эрхийг нэхэмжлэгч Х.Э, Б.Э нарын нэр дээр шилжүүлэхийг хариуцагч Б.Вд даалгаж, уг газрыг хариуцагч Б.Вгийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч Х.Э, Б.Э нарын нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Вгаас 200 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Эд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 100 000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 127 100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Вгаас 6 650 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Эд олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн  төлөөлөгч  буюу  өмгөөлөгч  эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       М.БАЯСГАЛАН