Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2020/01982

 

 

 

 

 

    2020 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2020/01982

                Улаанбаатар хот

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: В.Б-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Х.Гансүхэд холбогдох,

 

Орон сууцыг бусдын хууль бус эзэмшигчээс чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баатархүү нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч В.Бшүүхэд гаргасан нэхэмжлэл, өмгөөлөгч Н.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Улсын бүртгэлийн Ү-2205023731 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Төмөр зам гудамж, 49 дүгээр байр, 68 тоот хаягт байршилтай орон сууцыг 2014 онд Ц.Эхудалдан авч 2014 оны 9 дүгээр сараас эхлэн өмчилж байгаа. Уг орон сууцыг худалдан авахад улсын бүртгэлд Ц.Эөмчлөлд бүртгэлтэй, ямар нэгэн зөрчилгүй байсан. Иймд нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шударга эзэмшигч гэж үзэх үндэслэлтэй.

 

Дээрх үндэслэлээр Улсын бүртгэлийн Ү-2205023731 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Төмөр зам гудамж, 49 дүгээр байр, 68 тоот хаягт байршилтай орон сууцыг хариуцагч Х.Гансүхийн хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Х.Гшүүхэд гаргасан, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Улсын бүртгэлийн Ү-2205023731 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Төмөр зам гудамж, 49 дүгээр байр, 68 тоот хаягт байршилтай орон сууцанд эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг бөгөөд манай ээж, ааваас өгсөн байр.

 

2012 онд мөнгөний хэрэг гараад “Зар мэдээ” сонинд зээл гаргана гэсэн зарын дагуу н.Саран, н.Цэцэгмаа нартай холбогдож уг орон сууцыг барьцаалж зээлийн гэрээ байгуулсан. Гэтэл 2014 оны 9 сард н.Саран, н.Цэцэгмаа нар нь нотариатч дээр өөр эрэгтэй хүн аваачиж итгэмжлэл бичүүлж, тэр итгэмжлэлээ ашиглаж, Ц.Эрдэнэбатад худалдаж, улмаар Ц.Энь нэхэмжлэгч В.Булганбаатарт худалдсан байсан.

 

Манайх 19 000 000 төгрөгийн зээл авч, зээлийн хүүд нь орон сууцандаа хүн суулгасан байсан. Гэтэл н.Саран, н.Цэцэгмаа нар нь Ц.Эрдэнэбаттай нийлэн “...бид нар Х.Гансүхийн эгч нар байна, та нарын мөнгийг чинь буцаагаад өгье...” гээд хүмүүсийг нь гаргаж, засвар хийж байсан. н.Саран, н.Цэцэгмаа нарын энэ үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгээд, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны тогтоолоор н.Цэцэгмааг н.Сарантай бүлэглэн миний өмчлөлийн дээрх орон сууцыг залилж авсан гэм буруутай гэж үзэн тухай орон сууцыг өмчлөх миний эрхийг сэргээж шийдвэрлэсэн. Шүүх нэгэнт хариуцагчийн өмчлөх эрхийг сэргээж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч нь хариуцагчаас тухайн орон сууцыг түүний эзэмшигчээс чөлөөлүүлэхээр шаардах эрхгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч В.Бнь хариуцагч Х.Г-д холбогдуулан орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Ц.Эхудалдан авсан тул шударга эзэмшигч” гэж тодорхойлсон.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг “...орон сууц хууль бусаар хариуцагчийн өмчлөлөөс Ц.Эөмчлөлд шилжсэн нь тогтоогдсон тул түүнээс худалдан авсан Х.Гнь шаардах эрхгүй” гэж үгүйсгэн маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Улсын бүртгэлийн Ү-2205023731 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Төмөр зам гудамж, 49 дүгээр байр, 68 тоот хаягт байршилтай орон сууцны өмчлөгчөөр 2010 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар хариуцагч Х.Гбүртгэлтэй байсан. 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Х.Гансүхээс Ё.Цд олгосон гэх итгэмжлэлийн үндсэн дээр 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн орон сууц худалдах-худалдан авах гэрээгээр өмчлөх эрх Ц.Эөмчлөлд шилжсэн. Улмаар 2014 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн орон сууц худалдах-худалдан авах гэрээгээр өмчлөх эрх Ц.ЭВ.Булганбаатарт шилжсэн нь Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 2/5774 дугаар албан бичиг болон түүнд хавсаргасан баримтаар тогтоогдож байна.

 

Гэвч Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2019/ШЦТ/1149 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2020/ДШМ/97 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 250 дугаар тогтоолоор шүүгдэгч Ё.Ц Д.Сарантай бүлэглэн хохирогч Х.Гансүхийн зээлээ чөлөөлүүлэн орон сууцаа барьцаанд тавин зээл авах зорилготой байсныг далимдуулан түүний өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2205023731 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Төмөр зам гудамж, 49 дүгээр байр, 68 тоот хаягт байршилтай орон сууцны өмчлөх эрхийг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд бусдад бүр мөсөн шилжүүлэх хэлцлийг итгэмжлэлийн үндсэн дээр хийсэн нь бусдын өмчлөх эрхийг залилж авсан гэм буруутайд тооцож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан Х.Гансүхийн дээрх орон сууцны өмчлөх эрхийг сэргээж шийдвэрлэсэн байх бөгөөд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.

 

Дээрх үйл баримтаас үзвэл хэдийгээр улсын бүртгэлд маргааны зүйл болж буй орон сууц нь гэрээний үндсэн дээр нэхэмжлэгч В.Бөмчлөлд шилжсэн байх боловч Ё.Ц нь бусадтай бүлэглэн хариуцагч Х.Гансүхийн өмчлөлийн тухайн орон сууцны өмчлөх эрхийг залилж авч, үүний улмаас улсын бүртгэлд орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч В.Ббүртгэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, Ё.Ц нь бусадтай бүлэглэн Х.Гансүхийн өмчлөлийн дээрх орон сууцыг Ц.Эрдэнэбатад шилжүүлж, улмаар Ц.Энь нэхэмжлэгч В.Булганбаатарт шилжүүлсэн үйл баримт шүүхийн шийдвэрээр тогтоогдож байна. Түүнчлэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлох шаардлагагүй.

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд шаардлага гаргаж буй этгээд өөрөө тухайн эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч байх, өмчлөх эрхийг зөрчиж буй этгээд нь тухайн эд хөрөнгийг хууль бусаар эзэмших, ашиглах буюу шаардлага гаргаж буй этгээдийн өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болсон нь тогтоогдсон байхыг шаардана. Өөрөөр хэлбэл, дээрх нөхцөлд нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардах эрхтэй.

 

Гэтэл шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр хариуцагч Х.Гансүхийн дээрх орон сууцны өмчлөх эрхийг сэргээсэн, мөн Ё.Цгэмт үйлдлийн улмаас маргааны зүйл болж буй орон сууц нэхэмжлэгчийн өмчлөлд шилжсэн байна. Иймд хариуцагчийг тухайн орон сууцыг хууль бусаар өмчилж байгаа гэж, мөн нэхэмжлэгчийг тухайн орон сууцны хууль ёсны өмчлөгч гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар эд хөрөнгө шилжүүлж байгаа этгээд нь өмчлөгч биш болохыг өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан бол түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж тооцох бөгөөд энэхүү зохицуулалтын хүрээ нь хөдлөх эд хөрөнгөнд хэрэглэгдэхээр байна.

 

Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас дээрх орон сууцыг чөлөөлүүлэхээр шаардах эрхгүй байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчид холбогдох, Улсын бүртгэлийн Ү-2205023731 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Төмөр зам гудамж, 49 дүгээр байр, 68 тоот хаягт байршилтай орон сууцыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан үндэслэлгүй тул хариуцагч Х.Г холбогдох, Улсын бүртгэлийн Ү-2205023731 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Төмөр зам гудамж, 49 дүгээр байр, 68 тоот хаягт байршилтай орон сууцыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч В.Бнэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   М.БАЯСГАЛАН