Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 2016/ШЦТ/50

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 171/2016/0067/Э

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, 
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа, 
Хохирогч М.Э ,
Шүүгдэгч Б.Э  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв. 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1-т заасан гэмт хэрэгт Б  овогт Б ын Э д холбогдуулан яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн 201509000891 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 01 дүгээр сарын 29-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 
Монгол Улсын иргэн, .....  оны .... дугаар сарын .... -ны өдөр  ..... аймаг, ... суманд төрсөн, ... настай эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .... , .........-ийн хамт ....... аймгийн ......  сум, ........  тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Б  овогт Б ын Э   /РД: ..... /.

Шүүгдэгч Б.Э  нь 2015 оны 08 дугаар сарын 21-ны өдөр иргэн М.Э ыг цемент явуулна гэж  хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар 6.600.000 төгрөг авч бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллагдагчаар татах тогтоолд бичигдсэн байдлаар/ 

ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
-Шүүгдэгч Б.Э ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би 8 дугаар сард Ж.Б-тай яриад цемент авах уу? гэтэл Ж.Б  авна гэсэн. Цемент нь урдаас орж ирээгүй байж байтал, М.Э  миний данс уруу 6.600.000 төгрөг явуулсан байсан, гаалийн татвар нэмэгдсэн байсан тул гааль дээрээс цементээ авч чадаагүй, цементийн үнийг төлөөд үлдсэн мөнгө нь гаалийн татварын үнэд хүрээгүй ” гэх мэдүүлэг, 

Хохирогч М.Э ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шатанд өгсөн: “.. 2015 оны 08 дугаар сарын 20-ний өдөр манай ахын найз над уруу залгаад чи цемент худалдаж авах уу?, Б.Э  Замын-Үүдээс цемент ачуулах гээд байна гэхээр нь би хуурай ах болох Б  уруу залгаад яах вэ гэж асуухад Б  ах надад Б.Э  гааль дээр байгаад байна, чи яаралтай мөнгийг нь хийгээдэх гэхээр нь би  Б.Э ийн данс уруу өөрийнхөө дансаар 6.600.000 төгрөг шилжүүлсэн. Гэтэл түүнээс хойш Б.Э  нь залгахад утсаа авахгүй, одоо хүртэл юу болсон нь тодорхойгүй алга болоод байна ..” гэх мэдүүлэг / хэргийн 8 дугаар хуудас/,

“Шүүгдэгч Б.Э  нь Ж.Б  ах уруу байнга цемент явуулдаг байсан юм. 2015 оны 08 дугаар сарын 21-нд Ж.Б  ах надад 1 вагон цемент гааль дээр байна гэж хэлээд, чи авах юм уу? гэж  асуусан, тэр үед цемент ховордоод байсан тул авъя гээд мөнгө Б.Э ийн данс уруу шилжүүлсэн. 4 хоногийн дотор цемент ирдэг байсан ч ирээгүй, Б.Э  ахын утас уруу нь залгахад холбогдохгүй байсан. Би өөрийн биеэр Б.Э ийг эрэн сурвалжилж байгаад ээжийг нь олсон. 14 хоногийн дараа Замын-Үүдэд очоод таньдаг хүнээс нь Б.Э ийн талаар асуухад, илгээгч хийхээ больсон гэж хэлж байсан. 11 сард ээжийнх уруу нь очиж  миний мөнгийг өгөхгүй бол хуулийн байгууллагад хандна гэж хэлсэн, тэгтэл нэг удаа над уруу залгаж ярьсан. Дахиж холбогдоогүй тул цагдаагийн байгууллагад хандсан” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

Гэрч Ж.Б ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2015 оны 08 дугаар сарын үед байхаа эртний танил найз болох Б.Э  нь Дорноговь аймгийн Замын-Үүд суманд том шланз машинтай цемент оруулж ирдэг байсан болохоор би түүнээс мөнгө шилжүүлээд цемент авч вагоноор Дарханд авчруулаад зардаг байсан. Ингээд би өөрөө цемент зарахаа больчихсон байсан болохоор хааяа Б.Э ийг цемент явуулахаар М.Э т авч өгдөг байсан бөгөөд 8 дугаар сард М.Э  цемент авмаар байна гэхээр нь Б.Э  уруу яриад цемент явуулаач мөнгийг нь дараа өгье гэхэд боломжгүй гэсэн. Тэгээд тухайн 8 дугаар сардаа Б.Э  надаас М.Э ын утсыг өгөөч ярих хэрэг байна гэхээр нь дугаарыг нь өгсөн. Дараа нь удаагүй М.Э  над уруу залгаж яриад Б.Э  над уруу ярилаа, та мөнгөө өгөөд явуулчихаа, 1 вагон цемент өгөөд явуулья гэж байна яахуу? гэхээр нь би өөрөө мэд гэж хэлсэн. Түүнээс хойш 7 хоногийн дараа М.Э  над уруу залгаад Б.Э  уруу 6.600.000 төгрөг шилжүүлсэн боловч цемент нь ирэхгүй байна гэхээр нь би Б.Э  уруу залгахад миний утсыг авахаа больчихсон ” гэх мэдүүлэг /хэргийн 10 хуудас/, 

Шүүгдэгч Б.Э ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би хувиараа хөдөлмөр эрхэлдэг бөгөөд Замын-Үүд суманд амьдардаг болохоор цаашаа гарч БНХАУ-с цемент Монгол улс уруу оруулж ирж наймаа хийдэг байсан бөгөөд өнгөрсөн жил буюу 2015 оны 09 дүгээр сард байхаа Дарханы Б  гэж залуутай утсаар яриад би цемент хямдхан авч өгч явуулья гээд 9.600.000 төгрөг Ж.Б  над уруу явуулахаар болоод эхлээд 6.600.000 төгрөг миний данс уруу шилжүүлсэн. Ингээд би мөнгөө аваад цементээ оруулж ирэх гэтэл цементийн үнэ гаалийн татвар нэмэгдсэн байсан учраас би Ж.Б  уруу яриад үнэ нэмэгдсэн байна гэтэл тэгвэл мөнгөө буцааж авья гэсэн. Тухайн үед би мөнгийг нь БНХАУ-ын иргэн уруу цемент авахаар өгчихсөн байсан учир би Ж.Б ад мөнгийг нь буцааж өгч чадаагүй. Гэтэл над уруу шилжүүлсэн мөнгө нь М.Э  гэх хүний мөнгө болж таараад тэр залуу над уруу мөнгөө авья гээд ярихаар нь би учрыг нь хэлсэн...Миний хувьд яаралтай хохирлоо төлж барагдуулна ...” гэх мэдүүлэг /хэргийн 15, 16 дугаар хуудас/, болон М.Э аас Б.Э  уруу шилжүүлсэн ХААН банкны зээлийн баримт / хэргийн 23 дугаар хуудас/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 20 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

Хэрэгт цугларсан дээрхи нотлох баримтуудаас үзэхэд хохирогч М.Э  нь  2015 оны 8 дугаар сард иргэн Ж.Б ад цемент авах тухай хэлэхэд найз Б.Э д дамжуулан  “цемент явуулаач мөнгийг дараа өгье” гэхэд  боломжгүй гэсэн хариу өгсөн ба удалгүй М.Э тай утсаар ярьж мөнгөө шилжүүлчих гэсний дагуу М.Э  нь 1 вагон цементын үнэ 6.600.000 төгрөгийг шүүгдэгч Б.Э ийн ....... дугаар бүхий дансанд /хэргийн 23 дугаар хуудас/ шилжүүлжээ. Ийнхүү шүүгдэгч Б.Э  нь цемент өгнө гэж  хохирогч М.Э ыг төөрөгдөлд оруулж, 6 600 000 төгрөгийг дансаар  шилжүүлэн авсаныхаа дараа гаалийн татвар нэмэгдээгүй байхад гаалийн татвар нэмэгдсэн гэж худал хэлэх, эцэстээ утасаа авахгүй болсон зэргээс дүгнэлт хийхэд худалдах-худалдан авах гэрээгээр халхавчлан анхнаасаа цемент нийлүүлэхгүй байх санаа зорилгыг агуулж, түүнийгээ бодитоор хэрэгжүүлсэн байна. Өөрөөр хэлбэл цемент нийлүүлэх нэрээр иргэн М.Э ын 6 600 000 төгрөгийг өөрийн мэдэлд шилжүүлэн авч, захиран зарцуулах бодит боломж бүрдсэн үеэс залилан мэхлэх гэмт хэргийн бүрдэл төгссөн гэж үзэх үндэслэлтэй байна. 

Иймд шүүгдэгч Б.Э ийг бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар олж авч, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1-т зааснаар ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
 
Шүүгдэгч Б.Э   урьд нь 4 удаагийн ял шийтгэлтэй байх бөгөөд түүний ялтай байх хугацаа өнгөрсөн, анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, түүний хувийн хувийн байдал зэрэг нь оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна.

Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэгдэхээс өмнө шүүгдэгч Б.Э  нь гэм хорын хохирлоо нөхөн төлөөгүй байх тул түүнээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 6.600.000 төгрөг гаргуулж, хохирогч М.Э т олгохоор шийдвэрлэв. 

Шүүгдэгч Б.Э  нь энэ хэрэгт урьдчилан  цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй  болохыг тус тус дурдах нь зүйтэй. 

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 248.1.2, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 295, 296, 297, 298, 303, 304 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон  ТОГТООХ нь: 

1. Шүүгдэгч Б  овогт Б ын Э ыг бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар олж авсаны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1-д зааснаар Б.Э ийг 1/нэг/ сар баривчлах ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар Б.Э ийг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан байлгасугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Б.Э өөс 6 600 000/ зургаан сая зургаан зуун мянга/ төгрөгийг гаргуулж ........ тоотод оршин суух Б  овогт М-ын  Э  /....... /-д олгосугай.

5. Энэ хэрэгтэд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б. Э  урьдчилан цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Э д урьд авсан бусдын Б лан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 
        
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.    

 7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.Э д авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Т.ЭНХЖАРГАЛ