Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 181/ШШ2020/01951

 

   2020         7           28  

 181/ШШ2020/01951

 

 

                         

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Д.Н/РД:/-ын нэхэмжлэлтэй, 

 

Хариуцагч: Б.Б/РД:/,

 

Хамтран хариуцагч: Б.Ба/РД:/ нарт холбогдох,

 

Хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас бий болсон үр дагаврыг арилгаж, үл хөдлөх эд хөрөнгүүдийг буцаан шилжүүлэхийг хариуцагч Б.Б, Э.Ба нарт даалгах, газрын хамтран эзэмшигчээс хариуцагч Б.Бг хасуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Нын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Учралгэрэл, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Эрдэнэбат, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Батцогт, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Д.Нын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Учралгэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Д.Н миний бие 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр иргэн Б.Баярмаатай “Үл Хөдлөх Хөрөнгө Худалдах Худалдан Авах гэрээ” байгуулж уг гэрээгээр өөрийн өмчлөлийн Чингэлтэй дүүрэг 1-р хороо Бага тойруу/15160/, Жуулчны гудамж 12/2 гэсэн хаягт байршилтай 480 м.кв талбайтай Оффис үйлчидгээний зориулалтын үл хөдлөх хөрөнгийн 2-р давхар, 123,7 м.кв, зоорийн давхрын 90 м.кв бүхий талбайтай үл хөдлөх хөрөнгийг 300 000 000 төгрөгөөр худалдахаар харилцан тохирсон болно.

Талуудын хооронд байгуулсан хэлцлийн дагуу урьдчилгаа 100 000 000 төгрөг үлдэгдэл 200 000 000 төгрөгний төлбөрийг хувааж төлөх үүргийг хүлээсэн бөгөөд би өөрийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Эд хөрөнгө өмчлөх бүртгэлийн газарт хандаж, 2 дугаар давхрын 123.7 м.кв талбай бүхий Үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн өгснөөр урьдчилгаанд 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 95 000 000 төгрөгийг 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 5 00 000 төгрөг, нийт 100 000 000 төгрөгийг надад өгсөн.

2015 оны 04 дүгээр сард Б.Б болон түүний нөхөр надтай уулзаж үлдэгдэл 200 000 000 төгрөгийг төлөхөөр болж гэрээний дагуу миний зүгээс үлдэгдэл зоорийн давхрын Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, газрын гэрчилгээг шилжүүлж өгөхөөр болсон. Миний зүгээс 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Б.Бтай Үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээг бичгээр хийж бэлэн болгосон бөгөөд төлбөрөө бүрэн төлсний дараа хамтдаа бүртгэлийн газарт очин зоорийн давхарын өөрийн өмчлөлийн хэсгээс 90 м.кв талбайг хасуулж Б.Бгийн нэр дээр шилжүүлэхээр тохирсон.

Тухайн өдөр Б.Бгийн нөхөр болох Ба өнөөдөр мөнгө орж ирсэнгүй хэд хоног хүлээх хэрэгтэй гэсэн тул арга буюу бүртгэлийн газарт очиж шилжүүлэг хийх хугацааг хойшлуулхаар болсон.

Ингээд нэг cap гарангийн хугацаа өнгөрсний дараа мөнгө бүтэхгүй байна гэсээр байсан тул миний зүгээс үлдэгдэл төлбөрөө өгөхийг удаа дараа шаардсаар байсан.

2017 оны 6 дугаар сард үлдэгдэл төлбөрөө нэхэхэд Б.Бгийн нөхөр Ба надад бид нар Улаанбаатар хотын банканд барьцаанд тавиад чиний үлдэгдэл төлбөрийг өгөхөөс өөр арга алга гэсэн тэгэхийн тулд Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнээс гадна газрын гэрчилгээг банк заавал шаарддаг юм байна гээд намайг /газрын гэрчилгээний хаягт бичих/ газраа шилжүүлж өгөөч гэсэн.

Гэвч Б.Баярмаа болон түүний нөхөр үлдэгдэл төлбөрийг талуудын хооронд харилцан тохиролцсон хугацаанд төлж дуусгах үүргээ үл биелүүлж, намайг хохироосоор ирсэн тул өнгөрсөн 2 жилийн хугацаанд миний бие Б.Баярмаа болон түүний нөхөртэй удаа дараа уулзаж, харилцан ойлголцохыг хичээсэн боловч нэгдсэн ойлголтод хүрч чадсангүй.

Миний зүгээс арга буюу үлдэгдэл төлбөрөө авахыг удаа дараа шаардаж төлбөрөө өгөхгүй бол манай байрнаас гарахыг шаардсан боловч гарахгүй байсан тул өөрийн зүгээс тог цахилгааныг нь 2 удаа тасалсан боловч өнөөдрийг хүртэл үлдэгэл төлбөрөө өгөхгүй байгаа болно.

Нэгэнт гэрээний нэг тал буюу худалдан авагч тал хэлэлцэж тохирсон дагуу хүлээсэн үүргээ биелүүлэхгүй болох нь цаг хугацааны явцад тодорхой болсон тул миний бне Монгол Улсын “Иргэний Хууль”-ийн 204 дүгээр зүйл 204.1-д заасны дагуу гэрээнээс татгалзаж байна.

Иймд надаас шилжүүлэн авсан Үл хөдлөх хөрөнгө /Нийслэлийн Чингэлтэй дүүрэг 1-р хороо, Бага тойруу /15160/ Жуучны гудамж, 12/2 тоот хаягт байршилтэй Оффис үйлчилгээний зориулалттай /2 давхар/ үл хөдлөх хөрөнгийн Ү-2202022660 дугаарт бүртгэлтэй 123,7 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, мөн тус хаягт байршилтай зоорийн давхарын 90 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтын 000700147 дугаар гэрчилгээтэй 151/0081, 18643311012234 нэгж талбайн дугаар бүхий 109 м.кв хэмжээтэй газарыг буцаан шилжүүлэхийг хариуцагч Б.Бд даалгаж иргэн миний хохирсон эрх ашгийг сэргээн тогтоож өгнө үү.

Нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа: “Д.Н миний бие 2014 оны 10 дугаар сарын 03-ний өдөр иргэн Э.Батэй “Үл Хөдлөх Хөрөнгө Худалдах Худалдан Авах гэрээ” байгуулж уг гэрээгээр өөрийн өмчлөлийн Чингэлтэй дүүрэг 1-р хороо Бага тойруу/15160/, Жуулчны гудамж 12/2 гэсэн хаягт байршилтай, 480 м.кв талбайтай Оффис үйлчилгээний зориулалтын үл хөдлөх хөрөнгийн 2-р давхар 123,7 м.кв, зоорийн давхарын 90 м.кв бүхий талбайтай үл хөдлөх хөрөнгийг 300 000 000 төгрөгөөр худалдахаар, холбогдох бичиг баримтыг Э.Ба өөрийн эхнэр Б.Бгийн нэр дээр бүрдүүлэн гаргуулж авахаар харилцан тохирсон болно.

Ингээд Б.Бтай 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн “Үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ”/Гэрээний нийт үнийн дүнг 10 сая төгрөг/, 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан Үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ”/Гэрээний нийт үнийн дүнг 10 сая төгрөг/-г байгуулж үл хөдлөх хөрөнгийг Б.Бгийн нэр дээр шилжүүлсэн. Б.Бтай хийсэн дээрх гэрээнүүд нь Иргэний хуулийн 56 дугаар зүйл 56.1.3-д заасан өөр хэлцлийн буюу Д.Н болон Э.Ба нарын хооронд байгуулсан 300 000 000 төгрөгийн үнийн дүн бүхий хэлцлийг халхавчлах зорилгоор хийгдсэн хэлцэл байх тул мөн хуулийн 56 дугаар зүйл 56.1-д заасан анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл юм.

Иймд Д.Н болон Б.Бтай байгуулсан 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн “Үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ”, 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан Үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ”-г тус тус Иргэний хуулийн 56 дугаар зүйл 56.1.3-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, дээрх хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас бий болсон үр дагаврыг арилгаж, Нийслэлийн Чингэлтэй дүүрэг 1-р хороо, Бага тойруу/15160/ Жуучны гудамж, 12/2 тоот хаягт байршилтэй Оффис үйлчилгээний зориулалттай /2 давхар/ үл хөдлөх хөрөнгийн Ү-2202022660 дугаарт бүртгэлтэй 123,7 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, мөн тус хаягт байршилтай зоорийн давхарын 90 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө-ийг буцаан шилжүүлэхийг хариуцагч Б.Бд даалгаж өгнө үү.

Мөн 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Д.Н Б.Б нарын хооронд байгуулсан “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г гэрчилсэн Сүхбаатар дүүргийн тойргийн ноториатч Б.Тунгалагийн “гэрээ”-г гэрчлэхдээ гэрээний нэг талыг байлцуулалгүй, түүний хүсэл зоригийг сонсоогүй, бүртгэлийн дэвтэрт гарын үсгийг хуурамчаар зурсан үйлдлийг хууль бус болохыг тогтоож, 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Д.Н Б.Б нарын хооронд байгуулсан “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ” хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, нэгэнт хүчин төгөлдөр бус байх хэлцэлээс гарах үр дагаврыг арилгах арга хэмжээг шүүхээс авч Д.Нарнбаярын хохирсон эрх ашгийг сэргээн тогтоож, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтын 000700147 дугаар гэрчилгээтэй 151/0081, 18643311012234 нэгж талбайн дугаар бүхий 109 м.кв хэмжээтэй газар хамтран эзэмшигчээс хариуцагч Б.Бг хасуулж, иргэн миний хохирсон эрх ашгийг сэргээн тогтоож өгнө үү.

Д.Н миний бие 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр иргэн Э.Батэй “Үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ” байгуулж уг гэрээгээр өөрийн өмчлөлийн Чингэлтэй дүүрэг 1-р хороо Бага тойруу /15160/, Жуулчны гудамж 12/2 гэсэн хаягт байршилтай 480 м.кв талбайтай Оффис үйлчилгээний зориулалтын үл хөдлөх хөрөнгийн 2-р давхар 123,7 м.кв, зоорийн давхрын 90 м.кв бүхий талбайтай үл хөдпөх хөрөнгийг 300 000 000 төгрөгөөр худалдахаар харилцан тохирч холбогдох бичиг баримтыг Э.Ба өөрийн эхнэр Б.Бгийн нэр дээр бүрдүүлэн гаргуулж авахаар харилцан тохирсон болно.

Нэхэмжлэгч Д.Н хариуцагч Э.Ба нарын хооронд байгуулсан хэлцлийн дагуу урьчилгаа 100 000 000 төгрөг үлдэгдэл 200 000 000 төгрөгний төлбөрийг хувааж төлөх үүргийг хүлээсэн бөгөөд би өөрийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Эд хөрөнгө өмчлөх бүртгэлийн газарт хандаж 2 дугаар давхрын 123.7 м.кв талбай бүхий Үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг Э.Багийн эхнэр Б.Бгийн нэр дээр шилжүүлэн өгснөөр урьдчилгаанд 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 95 000 000 төгрөгийг Бгаас байрны үнэ гэсэн агуулгаар, 2014 оны 10 дугаар сарын 14-ны өдөр 90 000 000 төгрөгийг Багээс байрны үнэ гэсэн агуулгаар нийт 195 000 000 төгрөгийг өнөөдрийн байдлаар авсан болно.

Миний зүгээс арга буюу үлдэгдэл төлбөрөө авахын удаа дараа шаардаж төлбөрөө өгөхгүй бол манай байрнаас гарахыг шаардсан боловч бөгөөд үлдэгдэл 100 сая төгрөгийг өгөхгуй удаа дараа шаардуулаад байсан тул арга буюу өөрийн зүгээс тог цахилгааныг нь 2 удаа тасалсан боловч өнөөдрийг хүртэл үлдэгдэл төлбөрөө өгөхгүй баигаа болно

Иймд Д.Наас шилжүүлэн авсан Үл хөдлөх хөрөнгө Нийслэлийн Чингэлтэй дүүрэг 1-р хороо, Бага тойруу /15160/ Жуучны гудамж, 12/2 тоот хаягт байршилтэй Оффис үйлчилгээний зориулалттай /2 давхар/ үл хөдлөх хөрөнгийн Ү- 2202022660 дугаарт бүртгэлтэй 123,7 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, мөн тус хаягт байршилтай зоорийн давхарын 90 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтын 000700147 дугаар гэрчилгээтэй 151/0081, 18643311012234 нэгж талбайн дугаар бүхий 109 м.кв хэмжээтэй газрыг буцаан шилжүүлэхийг хариуцагч Э.Ба болон түүний эхнэр Б.Бд даалгаж иргэн миний хохирсон эрх ашгийг сэргээн тогтоож өгнө үү гэсэн шаардлагыг хамтран хариуцагч Э.Бад холбогдуулан гаргаж байна.

Э.Батэй байгуулсан хэлцлийн дагуу Д.Н болон Б.Б нарын хооронд 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдөр, мөн 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрүүдэд байгуулсан Үл хөдлөх худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 57 дугаар зүйлд зааснаар анхнаасаа хүчин төгөлдөр бус гэрээ байсан гэж манай талаас үзэж байна. Ийм учраас хүчин төгөлдөр бус гэрээнд тооцуулж өгөөч ээ гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Мөн 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Д.Н болон Б.Б нарын хооронд байгуулсан Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг гэрчилсэн Сүхбаатар дүүргийн нотариатч н.Тунгалаг нь гэрээг гэрчлэхдээ гэрээний талуудыг байлцуулалгүй, түүний хүсэл зоригийг сонсоогүй, бүртгэлийн дэвтэрт гарын үсэг хуурамчаар зурсан үйлдлийг хууль бус болохыг тогтоож, 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Д.Н болон Б.Б нарын хооронд байгуулсан Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, нэгэнт хүчин төгөлдөр бус хэлцлээс гарах үр дагаврыг арилгах арга хэмжээг шүүхээс авч, Д.Нын хохирсон хэсгийг сэргээн тогтоож, Д.Н болон Б.Б нарын хооронд байгуулсан 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Үл хөдлөх худалдах, худалдан авах гэрээ, 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Үл хөдлөх худалдах, худалдан авах гэрээг тус тус Иргэний хуулийн 56.1.1, 56.1.3, 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, мөн хуулийн 56.5-д заасныг баримтлан хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгаж, тус 123.7 метр квадрат талбайтай үл хөдлөх хөрөнгө, мөн тус хаягт байршилтай зоорийн давхрын 90 метр квадрат талбайтай үл хөдлөх хөрөнгийг буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгаж, гэр бүлийн хамтын хэрэглээний зориулалтын 000700147 дугаар гэрчилгээтэй 109 метр квадрат хэмжээтэй газарт хамтран эзэмшигч нэмж оруулсан хэлцлийг хууль бус болохыг тогтоож, тус газарт  хамтран эзэмшигчээс хариуцагч Б.Бг хасуулж эрх ашгийг нь сэргээж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.” гэв.

 

Нэхэмжлэгч Д.Нын өмгөөлөгч С.Эрдэнэбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2014 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Д.Нт Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 116 тоот шийдвэрийг үндэслэсэн нэгж талбайн 151/0081 дугаар бүхий 109 метр газрыг эзэмшүүлэхээр 0004754438 дугаар бүхий гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших гэрчилгээ хавтаст хэргийн 7 дугаар тал, мөн 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Шар Бүргэд овгийн Догсомын Н нь эд хөрөнгө бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг бөглөн үл хөдлөх хөрөнгө Улсын бүртгэлийн газар өргөдөл гаргасны дагуу Үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн Ү2202022630 дугаарт бүртгэж гэрчилгээ олгосон баримт хавтаст хэргийн 6, 8, 23 талууд гэх мэт. 2014 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ байгуулж 90,000,000 төгрөгийн байрыг Б.Бд 10,000,000 төгрөгөөр худалдсан. 2014 оны 10 дугаар 03-ны өдөр мөн Д.Н болон Б.Б нар Худалдах, худалдан авах гэрээ байгуулж 10,000,000 төгрөгөөр 2 давхрыг оффиссын зориулалтаар худалдсан. 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Нийслэлийн улсын бүртгэлийн газарт гаргасан өргөдөлдөө миний бие Д.Н нь 356.3 метр квадрат байрны зоорийн давхар, 90 метр квадрат байрыг Б.Бд худалдсан тул миний 356.3 метр квадратаас зоорийн давхрын 90 метр квадратыг хасч бүртгэж өгнө үү гэсэн. Д.Нын өмнөөс бичиж гарын үсгийн дуурайлган зурсан өргөдлийг үндэслэн бүртгэлийн ажиллагааг хийсэн байдаг. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7.5-д үл хөдлөх эд хөрөнгийг дундаа хэсгээр өмчилж байгаа этгээд тус бүр өөрт ногдох хэсгээ бүртгүүлэхээр мэдүүлэг гаргана гэж заасан. Мөн хуулийн 7.7 дахь хэсэгт мэдүүлэг гаргагч мэдүүлэг, түүнд хавсаргах баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зөрчсөнөөс бусдад учруулсан хохирлыг хариуцна, 7.8-д хуульд заасан бол мэдүүлэгт хавсаргах баримт бичгийг нотариатаар гэрчлүүлсэн байна гэж тус тус заасан. Энэ хуульд заасан журмыг зөрчиж хууль бусаар дээрх хөрөнгүүдийг бүртгүүлсэн. Баримтууд нь хавтаст хэрэгт авагдсан байна. Иймд Д.Н Б.Бд холбогдуулан шаардлага гаргах үндэслэлтэй эсэхийг шалгах явцад маргааны зүйл болох орон сууцыг Д.Наас Б.Бд шилжих үндэслэл болсон үүргийн ба өмчийн хэлцлийг Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус гэж тооцсонтой холбогдуулан Э.Батэй байгуулсан Худалдах, худалдан авах гэрээнээс Иргэний хуулийн 205 дугаар зүйлээр, Б.Бтай байгуулсан өмчийн хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж Иргэний хуулийн 492 дугаар зүйл буюу аль алинаар нь шаардах эрхтэй байна. Нэхэмжлэгч 2014 оны 10 дугаар сарын 03-ний өдөр Б.Н болон Б.Б нарын хооронд байгуулсан Үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж Нийслэлийн Чингэлтэй дүүрэг 1-р хороо, Бага тойруу жуулчны гудамж, 12/2 тоот хаягт байршилтай оффис үйлчилгээний зориулалттай 2 давхар үл хөдлөх хөрөнгийн Ү2202022660 дугаарт бүртгэлтэй 123.7 метр квадрат талбайтай үл хөдлөх хөрөнгө, мөн тус хаягт байршилтай зоорийн давхрын 90 метр квадрат талбайтай үл хөдлөх хөрөнгө, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтын 000700147 дугаар гэрчилгээтэй нэгж талбайн дугаар бүхий 109 метр квадрат хэмжээтэй газрыг буцаан шилжүүлэхийг хариуцагч Б.Бд даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэх үндэслэлтэй байна.” гэв.

 

Хариуцагч Б.Б, Э.Ба нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Батцогт шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж Д.Нын гаргасан “Д.Наас шилжүүлэн авсан Үл хөдлөх хөрөнгө Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 1-р хороо, Бага тойруу /15160/, Жуулчны гудамж, 12/2 тоотхаягт байршилтай оффис үйлчилгээний зориулалттай 2 давхар үл хөрөнгийн Ү-2202022660 дугаарт бүртгэлтэй 123.7 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, мөн тус хаягт байршилтай зоорийн давхарын 90 м.кв талбайтай үл хөдлөх өхөрөнгө, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтын 000700147 дугаар гэрчилгээтэй, 18643311012234 гэшж талбарын дугаар бүхий 109 м.кв хэмжээтэй газарыг буцаан шилжүүлэхийг хариуцагч Э.Ба миний бие болон манай эхнэр Б.Бд даалгах” тухай шаардалага бүхий нэхэмжлэлтэй танилцаад бодит нөхцөл байдалд чухам ямар байдлаар худалдах, худалдан авах гэрээ байгуулсан, энэхүү үйл явдал өрнөсөн хэрхэн өрнөсөн талаар үндэслэл бүхий тайлбарыг хүргүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Миний бие Д.Нтай Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Бага тойруу, /15160/Жуулчны гудамжинд байрлах авто машины гараж байсан 109 м.кв газар дээр барилга барих тухай харилцан тохиролцож, барилгыг бариад дууссаны дараа уг барилгыг барихад зарцуулсан мөнгийг буюу барилга боссон өртгийг төлөөд талбай авах талаар ярьж тохирсон.

Энэхүү тохиролцоог үндэслэн миний бие эхнэр Бгийн хамтаар барилгын зураг төслийг зуруулж, тухайн үеийн нэрээр Ерөнхий төлөвлөгөөний газраар батлагаажуулах ажлыг “Байкал Борза” ХХК-ийн захирал Ч.Магсартай гэрээ байгуулан хийлгэж ажлын хөлс болох 5 сая төгрөгийг төлж барагдуулсан. Мөн уг маргаан бүхий барилга руу цэвэр, бохир усны шугам, дулааны шугам татуулах ажил, газар шорооны ажлыг миний бие болон эхнэр Б нь хамтран хийлгэж холбогдох төлбөр тооцоог хийсэн болно. Энэхүү ажлын хөлс нийт ... төгрөг төлсөн.

2014 оны хавар барилгын зөвхөн торх боссон, дотоод засал чимэглэл хийгдээгүй, шал тавигдаагүй, дулаан, цэвэр бохирын шугамын угсралт барилга дотроо хийгдээгүй байхад Н надтай уулзаж 2 давхрыг нь чи ав 100 сая төгрөг өгчих гэхэд нь би анхны тохиролцоо болох барилга боссон үнээр авна, энэ тэр гэж маргаан гаргаагүй түүний хүссэн мөнгийг данс руу нь шилжүүлж Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Бага тойруу, /15160/ Жуулчны гудамжинд байрлах 12/2 тоот хаягт байршилтай оффис үйлчилгээний зориулалттай үл хөдпөх хөрөнгийн хоёрдугаар давхарын 123.7 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг манай эхнэрийн нэр дээр гаргаж өгсөн бөгөөд ингэснээр хоёр тал гэрээний үүргээ биелүүлнээр гэрээ дуусгавар болсон. Гэтэл Д.Н 2015 онд надтай уулзаад/тэр үед тэрээр зоорийн давхартаа комиссын барааны дэлгүүр ажиллуулаад нэг жил болж байсан/, чи манай мансардыг авахгүй юу гэдэг саналыг тавихад нь би авбал зоорийн давхарыг чинь авья гэсэн. Би зоорийн давхарын үнийг асуухад 100 сая гэсэн, би эхнэртэйгээ ярилцаад авахаар болж мөн л 100 сая төгрөг түүний данс руу шилжүүлж, мөн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг Бгийн нэр дээр гаргаж өгсөн. Ингэснээр бидний хооронд байгуулсан худалдах-худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ харилцан биелүүлж дууссан тул мөн гэрээ дуусгавар болсон гэж үзэж байна.

Тэрээр дээрх гэрээ байгуулагдсанаас хойш 2019 он хүртэл ямар нэг маргаан гаргалгүй бүтэн дөрвөн жил болсон хойно намайг гэрээний үүргээ биелүүлээгүй гэж шүүхэд хандаж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй гэж үзэж байна.

Тэрээр 2019 онд уг барилгыг өндөрлөж, мөн урагш сунгаж уг барилгын хоёрдугаар давхарын цонхыг мулт татаж аваад, мөн дулааны шугам хаалтыг мөн салгаж авахаар нь би чи ядаж хэлж болдоггүй юм уу, энэ чинь хүний өмч шүү дээ, манай эхнэр худалдаж аваад хөлсийг нь төлсөн болохоор манай эхнэрийн өмч, чи хүний өмчийг дураараа эвдлэх эрхгүй гэж нилээд ширүүн маргаан болсон. Манай эхнэр надад нэг дор цуг байх улс хэрүүл маргаан хийгээд таарамжгүй байх муухай, ахиж битгий маргаан гаргаж, хэл ам хий гэхээр би ахиж юм яриагүй орхисон. Тэрээр хоёр давхар барилгыг 5 давхар болгон өндөрлөж, урагшаа 7 метр хиртэй газар сунгаж өргөтгөсөн бөгөөд урд тал байсан цонхыг байхгүй болгож өргөтгөл барьсан.

Энэ үед нь ч би түүнд би энэ тэр гэж гомдол хийгээгүй. Мөн тэр манай эхнэрт хоёр давхарын талбайгаа зарахдаа 123 м.кв хэмжээтэй гэж мэдүүлэг бүрдүүлэн энэ талбайгаараа Улсын бүртгэлийн гэрчилгээ гарсан. Мөн зоорийн давхараа зарахдаа 90 м.кв гэж мэүүлэн энэ талбайгаараа гэрчилгээ гаргаж авсан. Би талбайн хэмжээг нь нэмсэн байдлаар гаргасан гэдгийг мэдэж байсан боловч бас л юм дуугараагүй. Дараа нь хэмжилт хийлгэхэд зоорийн давхар 70.97 м.кв болж гэрчилгээн дээрх хэмжээнээс 19.03 м.кв-аар, харин хоёр давхарын талбай 98.07 м.кв буюу 25.63 м.кв-аар дутаж байсан. Ингээд дуугүй байгаад байхаар Н нь элдэв янзаар өдөж хэрүүл маргаан хийж, манай цахилгааныг тасалж, манай зоорийн давхарт байсан цахилгааны шитийг зөвшөөрөлгүй, түлхүүр тааруулан орж хулгайлан өөр газар зөөж тавьсан байсан. Мөн манай компанийн тавьсан камерыг миний хувийн амьдралд саад учрууллаа гэж цохиж унагаад цагдаад гомдол гаргасан боловч хохирол учраагүй гэх үндэслэлээр зөрчлийн хэрэг нээхээс татгалзсан.

Цахилгааны асуудлаас болоод би Нтай маргаж, муудалцсан. Гэтэл нэг өдөр намайг ажил дээрээ байхгүй байхад/манай эхнэр ганцаараа оффистоо байсан/ Н, Ба намайг алах гээд байна гэж цагдаагийн байгууллагад худал мэдээлэл өгч буутай цагдаа дагуулж ирж байсан бөгөөд энэ “Ба гэх хүн ерөөсөө алуурчин, хүн алсан хүн байгаа юм, намайг ална гэж удаа дараа заналхийлж байна, эд нар улсын өмч идсэн луйварчид гэх мэтээр гэж орилж хашгирч байсан гэсэн” ер нь энэ үеэс эхлэн Н намайг элдвээр өдөөн хоргоох болсон. Тэрээр манай эхнэртэй худалдах-худалдан авах гэрээг 2014, 2015 онд байгуулахдаа “татварт их мөнгө төлөх гээд байна, хоёулаа 10 сая төгрөгөөр гэрээ байгуулчихъя, энэ үнээрээ үл хөдлөх дээр мэлүүлгээ гаргая” гэж гуйж байгаад байгуулсан хирнээ одоо өөр хэлцлийг халхавлах зорилгоор дүр үзүүлж хийсэн хэлцэл хийсэн учраас хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар нэхэмжлэл гаргасан байна.

Мөн манай эхнэртэй уг барилгын доод талын 109 м.кв газрыг хамтран эзэмших гэрээ байгуулан хамтран эзэмших тухай гэрээ байгуулахдаа Д.Н манай эхнэрийн төрсөн эгч нотариатч Б.Тунгалаг дээр очиж газар эзэмших гэрээг гэрчлүүлсэн. Тухайн үед Н нь одоо би очиж чадахгүй дараа очоод гарын үсэг зурчихъя гэж хэлээд очоогүй атлаа “Б.Б нь 2017 онд банкнаас зээл авахад хамтран эзэмшигчээр бүртгүүлэх хэрэгтэй байна гэж надаар гарын үсэг зуруулж төрсөн эгч болох Б.Тунгалаг гэх нотариатаар гэрчлүүлэн миний өмчлөх эрхэнд халдсан” гэж Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст гомдол гаргаж шалгуулсан боловч Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 1734 дүгээр тогтоолоор “Материалд авагдсан Д.Н, Б.Б нарын өгсөн мэдүүлгээр Д.Н нь зөвшөөрөн гарын үсэг зурж, нотариатаар гэрчлүүлээд Б.Б нь газрын хамтран эзэмшигч болсон байх бөгөөд хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, бусдыг төөрөгдөлд оруулсан гэх асуудал тогтоогдохгүй байна” гэсэн үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн. Үүний дараа Д.Н 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Монголын Нотариатчдын танхимд “Чингэлтэй дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 109 м.кв Үйлчигээний зориулалттай газарт Бэгзжавын Б гэх хүн өөрийн төрсөн эгч Бэгзжавын Тунгалаг гэх нотариатаар газар эзэмших эрхийг хамтран эзэмшигч нэмж оруулахаар хуйвалдан хуурамчаар гэрчилсэн.

Бэгзжавын Б гэх хүн бусдын газрыг хуурч, хуурамч баримт бичгийг ашиглан төрийн захиргааны байгууллага бүртгэлийн газрыг төөрөгдөлд оруулан иргэн миний өмчлөх эрхэнд хууль бусаар халдсан байна” гэсэн гомдол гаргасан. Энэхүү гомдлын дагуу Монголын Нотариатчдын танхимын дэргэдэх Сахилгын Зөвлөлийн хуралдааны 2020 оны 01-р сарын 16-ны өдрийн 02 тоот тогтоолоор “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг гэрчлэхдээ нэг талыг байлцуулаагүй, түүний хүсэл зоригийг сонсоогүй, бүртгэлийн дэвтэрт гарын үсгийг хуурамчаар зурсан” гэж үзэж Б.Тунгалагийн нотариатын эрхийг нэг жилийн хугацаагаар түдгэлзүүлсэн болно. Ингэхдээ манай эхнэрийн төрсөн эгч Б.Тунгалгийг би чамд гомдолгүй гэсэн бичиг хийж өгнө, шүүхэд байгаа хэрэг дээр дүүгээ надтай эвлэрүүл, миний газрыг буцааж өг гэж хэл гэх мэтээр дарамталсан байдаг.

Дээрх үйлдлүүдийг Д.Н анхнаасаа төлөвлөж хуулийг судалсны үндсэн дээр бид хоёрыг хуулийн дагуу луйвардаж, залилахаар шийдвэрлэсэн гэдэг нь илүү тодоор харагдаж байна. Тэрээр эхнэр бид хоёрын хууль эрх зүйн мэдлэггүйг далимдуулан, өөрийн шударга хөдөлмөрөөр олж авсан өмчлөх эрхийг булааж авах гэсэн ёс зүйгүй, шударга бус, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэмж хэмжээнд харш үйлдээ хэрэгжүүлэхдээ хуулийн байгууллагыг ашиглахаар улайрч байна гэж үзэж байна. Д.Н бид хоёртой анх маргаан бүхий газар дээр барилга барихад хамтран ажиллах хэлцэл амаар байгуулах үеэсээ эхлэн энэ бүх гаргаж байгаа үйлдлээ нэг бүрчлэн төлөвлөсөн байна. Тэр энэхүү төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхдээ хуулийг маш сайн судалж, хууль, эрх зүйн зөвлөгөө авсны үндсэн дээр ёс суртахууны хэм хэмжээг зөрчсөн, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэмж хэмжээнд харш үйлдлийг хэрэгжүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан болох нь дараах нөхцөл байдлаар нотлогдож байна. Үүнд:

Тэрээр анх нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн шаардлагаа үл хөдлөх хөрөнгө болон газар эзэмших эрхийн гэрчилгээг Д.Нт буцаан шийлжүүлэх гэж тодорхойлж байснаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрчилж, илт хүчин төгөлдөр хэлцэл болохыг тогтоох тухай болгон өөрчилсөн. Н анх өөрөө татвар их төлөх гээд байна гэж манай эхнэрийг ятгаж байгаад 10 сая төргөгөөр хоёр гэрээ байгуулж нотариатаар гэрчлүүлсэн байдаг ба энэ тухай түүний тайлбар болон, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогддог.

Нын тавьсан хүсэлтийн дагуу 10 сая төргөгийн гэрээ байгуулсан болохоос бус манай эхнэр бид хоёрын санаачлагаар ийм гэрээ хийгдээгүй гэдгийг шүүх анхаарч үзнэ үү хүсэж байна. Энэ нөхцөл байдлыг буюу шүүхэд нэхэмжлэл гаргаад хууль зүйн туслалцаа авсаныхаа дараа манай Д.Н гэгч этгээдийн цаад далд санааг эхнэр бид хоёр одоо л ойлгож байна.

Хууль гарахдаа анх яаж гарсан юм бэ, хуулийг би шударга ёс гэж үздэг. Хэн нэгэн зальтай, хэн нэгэн хуулийн цоорхойг судалчихсан этгээдэд боломж өгөхгүй. Түүний үйлдлийн улмаас хэн нэгэн этгээдийг хохироохгүй гэдэг үүднээс хууль байдаг. Хуулийг хүмүүс биелүүлдэг. Хуулийг сахин биелүүлэхийн тулд шүүх байгаа. Тиймээс Д.Н гэх хүний хууль бус үйлдлээс Б.Б хохирох гээд байна. Шүүхээс ямар шийдвэр гарахыг би мэдэхгүй. Гэхдээ 100,000,000 төгрөгийн асуудлыг гаргаж ирээд гэрээг хүчин төгөлдөр бусд тооцоолуулах гээд байгаа юм. Шударга ёсыг тогтоож, Иргэний хуулийн 58.5 дахь хэсгийг хэрэглэж өгөөч ээ гэж хүсч байна. Мөн Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэхдээ хуулийн дагуу ч байлаа, журмын дагуу ч байлаа. 2011 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 38 дугаар тушаал байж байгаа. Заавал салгаж байгаа үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний эх хувь байх ёстой. Мөн Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газрын сайт дээр нийтэд ил тод болчихсон байж байгаа. Заавал гэрчилгээ нь байна. 2 хувь хоёулаа дээрээс нь гэрчилгээ нь байх ёстой. Тэгж байж хуучин барьсныгаа хүчингүй болгож хоёр салгадаг. Тэгэхээр Д.Нын гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөөч ээ гэж хүсч байна.

Иймд Д.Нын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Д.Н хариуцагч Б.Б, Э.Ба нарт холбогдуулан 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн “Үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ”, 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн “Үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ”-г тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, дээрх хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас бий болсон үр дагаврыг арилгах, 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, нэгэнт хүчин төгөлдөр бус байх хэлцлээс гарах үр дагаврыг арилгах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Б.Б, Б.Ба нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Батцогт нь Д.Нын гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргасан.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч Б.Бтай 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ/цаагид “Гэрээ” гэх/, 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ/цаашид “Гэрээ-2” гэх/, 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Газар эзэмших эрх шилжүүлэх тухай гэрээ/цаашид “Эрх шилжүүлэх гэрээ” гэх/ байгуулсан болох нь Гэрээ болон Гэрээ-2-ын хуулбар, Эрх шилжүүлэх гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч Б.Бтай улсын бүртгэлийн Ү-2202022660 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу /15160/, Жуулчны гудамж, 12/2 тоот хаяг байршилтай, оффис үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн 2-р давхар, 123.7/нэг зуун хорин гурав аравны долоо/ метр квадрат талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, мөн тус хаягт байршилтай улсын бүртгэлийн Ү-2202023356 дугаарт бүртгэлтэй зоорийн давхрын 90/ер/ метр квадрат талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг нийт 300 000 000/гурван зуун сая/ төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцсон болох нь гэрч Э.Мөнхбилэгийн гэрчийн мэдүүлэг, “Дельтамон” ХХК-ийн Үнэлгээний тайлан, Худалдаа, хөгжлийн банк дахь 417004087 дансны хуулгаар тогтоогдож байна.

 

Хариуцагч Б.Б нь улсын бүртгэлийн Ү-2202022660 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу /15160/, Жуулчны гудамж, 12/2 тоот хаяг байршилтай, оффис үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн 2-р давхар, 123.7/нэг зуун хорин гурав аравны долоо/ метр квадрат талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, мөн тус хаягт байршилтай улсын бүртгэлийн Ү-2202023356 дугаарт бүртгэлтэй зоорийн давхрын 90/ер/ метр квадрат талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн үнэд нийт 200 000 000/хоёр зуун сая/ төгрөгийг төлсөн болох нь Худалдаа, хөгжлийн банк дахь 417004087 дансны хуулгаар тогтоогдож байна.

Хариуцагч Б.Б нь улсын бүртгэлийн Ү-2202022660 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу /15160/, Жуулчны гудамж, 12/2 тоот хаяг байршилтай, оффис үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн 2-р давхар, 123.7/нэг зуун хорин гурав аравны долоо/ метр квадрат талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, мөн тус хаягт байршилтай улсын бүртгэлийн Ү-2202023356 дугаарт бүртгэлтэй зоорийн давхрын 90/ер/ метр квадрат талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгдсэн болох нь 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 000351554 дугаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний болон 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 000405671 дугаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч болон хариуцагч Б.Б нар нь үл хөдлөх эд хөрөнгийн албан татварт төлөх татварын хэмжээг багасгах зорилгоор Гэрээ болон Гэрээ-2-т 123.7/нэг зуун хорин гурав аравны долоо/ метр квадрат талбайтай үл хөдлөх эд хөрөнгө болон 90/ер/ метр квадрат талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн тус бүрийн үнийг 10 000 000/арван сая/ төгрөг гэж заасан болох нь зохигчийн тайлбар, Гэрээ болон Гэрээ-2-ын хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т “Дараахь хэлцэл хүчин төгөлдөр бус байна:”, 56.1.3-т “өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл;” гэж заасан.

 

Нэхэмжлэгч болон хариуцагч Б.Б нар нь 123.7/нэг зуун хорин гурав аравны долоо/ метр квадрат талбайтай үл хөдлөх эд хөрөнгө болон 90/ер/ метр квадрат талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг нийт 300 000 000/гурван зуун сая/ төгрөгөөр худалдах, худалдан авах хүсэл зоригоо илэрхийлж Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр, 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр амаар худалдах, худалдан авах гэрээ байгуулан хариуцагч Б.Бд тус үл хөдлөх эд хөрөнгүүдийг шилжүүлэн өгсөн болох нь Худалдаа, хөгжлийн банк дахь 417004087 дансны хуулга, 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 000351554 дугаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний болон 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 000405671 дугаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч болон хариуцагч Б.Б нарын 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр болон 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр амаар байгуулсан худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцсэн гэрээ.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч болон хариуцагч Б.Б нар нь 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр болон 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр амаар байгуулсан худалдах, худалдан авах гэрээг халхавчлах зорилгоор Гэрээ болон Гэрээ-2-ыг байгуулсан болох нь гэрч Э.Мөнхбилэгийн гэрчийн мэдүүлэг, Гэрээ болон Гэрээ-2-ын хуулбар, “Дельтамон” ХХК-ийн Үнэлгээний тайлан, Худалдаа, хөгжлийн банк дахь 417004087 дансны хуулгаар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.3 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч болон хариуцагч Б.Б нарын амаар байгуулсан худалдах, худалдан авах гэрээг халхавчлах зорилгоор байгуулсан Гэрээ болон Гэрээ-2 нь хүчин төгөлдөр бус байна.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д “Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх ... үүрэгтэй.” гэж заасан.

 

Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч болон хариуцагч Б.Б нар нь 2014 оны 10 дугаар сарын 03-ны болон 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн амаар байгуулсан худалдах, худалдан авах гэрээг хүсэл зоригоо илэрхийлж байгуулсан, хүчин төгөлдөр гэрээнүүд байх тул зохигчид уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэг үүсэхгүй.

 

Нэхэмжлэгч болон хариуцагч Б.Б нар нь 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүрэг, 1-р хороонд байрших Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 000700147 дугаар гэрчилгээтэй, нэгж талбарын 151/008118643311012234 дугаар бүхий 109/нэг зуун ес/ метр квадрат газрыг хамтран эзэмших тухай Эрх шилжүүлэх гэрээ байгуулсан болох нь Эрх шилжүүлэх гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч болон хариуцагч Б.Б нар Чингэлтэй дүүрэг, 1-р хороонд байрших Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 000700147 дугаар гэрчилгээтэй, нэгж талбарын 151/008118643311012234 дугаар бүхий 109/нэг зуун ес/ метр квадрат газрыг хамтран эзэмшиж байгаа болох нь 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний болон 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 000700147 дугаар гэрчилгээний хуулбар, Эрх шилжүүлэх гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараахь баримт бичгийг хавсаргана:”, 38.2.1-т “нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ;”, Нотариатын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т “Нотариатч баримт бичиг, үйл явдлыг гэрчлэхдээ нотариатын бүртгэл хөтөлж түүнд нотариатчийн хийсэн нотариатын үйлдлийг он, сар өдрийн дарааллаар нь үнэн зөв ... бичнэ ...”, 26.3-т “Үйлчлүүлэгч, нотариатын үйлдэл хийхэд оролцсон ... оролцогч нотариатын бүртгэлд гарын үсэг зурна.” гэж заасан.

 

Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, 38.2.1 дахь заалтад зааснаар Эрх шилжүүлэх гэрээг нотариатч гэрчилсэн байх боловч нэхэмжлэгч нь тус гэрээг гэрчлэхэд байлцаагүй болох нь зохигчийн тайлбар, Монголын Нотариатчдын танхимын дэргэдэх сахилгын зөвлөлийн хуралдааны 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн № 02 тогтоолоор тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь Эрх шилжүүлэх гэрээг гэрчлэхэд байлцаагүй боловч нотариатч нь Нотариатын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.3 дахь хэсэгт заасныг зөрчиж, нэхэмжлэгчийг нотариатын үйлдэл хийхэд оролцон гарын үсэг зурсан мэтээр нотариатын бүртгэлд бүртгэж, нотариатын үйлдлийг үнэн зөв хөтлөөгүй болох нь зохигчийн тайлбар, Монголын Нотариатчдын танхимын дэргэдэх сахилгын зөвлөлийн хуралдааны 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн № 02 тогтоолоор тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т “Дараахь хэлцэл хүчин төгөлдөр бус байна:”, 56.1.1-т “хууль зөрчсөн ... хэлцэл;” гэж заасан.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.1 дэх заалтад зааснаар нотариатч нь Эрх шилжүүлэх гэрээг гэрчлэхдээ Нотариатын тухай хуулийг зөрчсөн байх тул Эрх шилжүүлэх гэрээ хүчин төгөлдөр бус байна.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Бд Чингэлтэй дүүрэг, 1-р хороонд байрших Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 000700147 дугаар гэрчилгээтэй, нэгж талбарын 151/008118643311012234 дугаар бүхий 109/нэг зуун ес/ метр квадрат газрыг нэхэмжлэгчид буцаан шилжүүлэхийг даалгах үндэслэлтэй.

 

Хамтран хариуцагчаар татсан Э.Ба нь Гэрээ болон Гэрээ-2, Эрх шилжүүлэх гэрээний нэг тал биш байх тул хамтран хариуцагч Э.Бад холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.1, 56.1.3, 56.5, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Н, хариуцагч Б.Б нарын 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, хариуцагч Б.Бд гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтын 000700147 дугаар гэрчилгээтэй нэгж талбарын 151/008118643311012234 дугаар бүхий 109/нэг зуун ес/ метр квадрат газрыг нэхэмжлэгч Д.Нт буцаан шилжүүлэхийг даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу /15160/, Жуулчны гудамж, 12/2 тоот хаяг байршилтай, оффис үйлчилгээний зориулалттай /2 давхар/ үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2202022660 дугаарт бүртгэлтэй 123.7/нэг зуун хорин гурав аравны долоо/ метр квадрат талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, тус хаягт байршилтай зоорийн давхрын 90/ер/ метр квадрат талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг буцаан шилжүүлэхийг хариуцагч Б.Бд даалгах, хариуцагч Э.Бад холбогдох Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу /15160/, Жуулчны гудамж, 12/2 тоот хаяг байршилтай, оффис үйлчилгээний зориулалттай /2 давхар/ үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2202022660 дугаарт бүртгэлтэй 123.7/нэг зуун хорин гурав аравны долоо/ метр квадрат талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, тус хаягт байршилтай зоорийн давхрын 90/ер/ метр квадрат талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, 151/008118643311012234 нэгж талбарын дугаар бүхий 109/нэг зуун ес/ метр квадрат хэмжээтэй газрыг буцаан шилжүүлэхийг даалгах хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

  1.  Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.1, 56.1.3, 56.5, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Н, хариуцагч Б.Б нарын 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, хариуцагч Б.Бд гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтын 000700147 дугаар гэрчилгээтэй нэгж талбарын 151/008118643311012234 дугаар бүхий 109/нэг зуун ес/ метр квадрат газрыг нэхэмжлэгч Д.Нт буцаан шилжүүлэхийг даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу /15160/, Жуулчны гудамж, 12/2 тоот хаяг байршилтай, оффис үйлчилгээний зориулалттай /2 давхар/ үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2202022660 дугаарт бүртгэлтэй 123.7/нэг зуун хорин гурав аравны долоо/ метр квадрат талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, тус хаягт байршилтай зоорийн давхрын 90/ер/ метр квадрат талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг буцаан шилжүүлэхийг хариуцагч Б.Бд даалгах, хариуцагч Э.Бад холбогдох Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу /15160/, Жуулчны гудамж, 12/2 тоот хаяг байршилтай, оффис үйлчилгээний зориулалттай /2 давхар/ үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2202022660 дугаарт бүртгэлтэй 123.7/нэг зуун хорин гурав аравны долоо/ метр квадрат талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, тус хаягт байршилтай зоорийн давхрын 90/ер/ метр квадрат талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, 151/008118643311012234 нэгж талбарын дугаар бүхий 109/нэг зуун ес/ метр квадрат хэмжээтэй газрыг буцаан шилжүүлэхийг даалгах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Нын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 2 056 300 төгрөгөөс 656 300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос илүү төлсөн 1 400 000 төгрөгийг буцаан гаргуулан нэхэмжлэгч Д.Нт олгож, хариуцагч Б.Бгаас улсын тэмдэгтийн хураамжид 328 150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Нт олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДаргалагЧ, шҮҮГЧ                                    С.ХИШИГБАТ