Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 181/ШШ2020/01114

 

2020 оны 04 сарын 28 өдөр

                          181/ШШ2020/01114

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “М” ХХК/РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

 Хариуцагч: Нийслэлийн Ш газарт холбогдох, 

 

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сувданбилэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч “М” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сувданбилэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нийслэлийн Шалба МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын Үндэсний Арбитрын 2010 оны 04 сарын 09-ний өдрийн 22 тоот шийдвэрээр 1 764 052 ам. долларыг гаргуулж Кипр улсын хуулийн этгээд Смайнекс Инвестментс Лимитед ХХК-д олгох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна.

Ажиллагааны явцад төлбөр төлөгчийн өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-2203006219 дугаарт бүртгэлтэй 827,69 м.кв талбайтай 3 давхар оффисын зориулалттай барилга, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203013925 дугаарт бүртгэлтэй 144 м.кв талбайтай гаражийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2020 оны 01 сарын 06-ны өдөр 4 166 224 000/дөрвөн тэрбум нэг зуун жаран зургаан сая хоёр зуун хорин дөрвөн мянга/ төгрөгөөр үнэлсэнтэй 2020 оны 01 сарын 09-ний өдөр мэдэгдсэний дагуу танилцлаа.

Үнэлгээтэй танилцахад дээрх үнэлгээ нь Штухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн битүүмжлэгдсэн, барьцаалагдсан, хураагдсан хөрөнгийг гүйцэтгэх баримт бичгийн шаардлагын гүйцэтгэлд суутгах бол тухайн хөрөнгийг битүүмжилсэн, барьцаалсан, хурааснаас хойш 1 сарын дотор түүний чанар, эрэлт, элэгдлийн байдал болон хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө гэсэн заалтыг зөрчсөн байна.

Учир нь Эрхийн улсын бүртгэлийн Ү-2203006219 дугаарт бүртгэлтэй 827,69 мкв талбайтай 3 давхар офисын зориулалттай барилга, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203013925 дугаарт бүртгэлтэй 144 мкв талбайтай гаражийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг үнэлэхдээ хамааралгүй обьектыг оролцуулан илт үндэслэлгүй үнэлгээг гаргасан нь үнэлгээтэй танилцах явцад илэрлээ. Тодруулбал, Үнэлгээний обьектыг тодорхойлохдоо Зоорийн давхарт- Офисийн талбай, 1 давхарт ариун цэврийн өрөө, болон 2 давхарын Ажет ХХК-ийн өмчлөлийн талбай зэрэг манай өмчлөлийн бус хамааралгүй хэсгийг оролцуулж, үнэлгээний үнэн зөв байдалд эргэлзээ төрүүлсэн.

Мөн 20 тэрбумын зах зээлийн дундаж үнэлгээтэй хөрөнгийг хэт багаар буюу 4 166 224 000/дөрвөн тэрбум нэг зуун жаран зургаан сая хоёр зуун хорин дөрвөн мянга/ төгрөгөөр үнэлж, манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илтэд хохирол учруулсан үнэлгээ гаргасан байна.

Бид хураагдсан байгаа оффисыг нийт 20 тэрбум төгрөгөөр үнэлэх боломжтой гэж үзэж байгаа. Гэтэл 4,167,224,000 төгрөгөөр үнэлсэн. Тухайн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Мөн зоорийн давхрын оффис манай өмчлөл биш байгаа. 1 давхрын ариун цэврийн өрөө болон 2 давхрын Ажет компанийн оффисын өрөөнүүдийг манайд оролцуулж үнэлсэн. Тийм учраас тухайн үнэлгээг хуулийн дагуу хийгдсэн бодит үнэлгээ гэж үзэхгүй байна.

Иймд Нийслэлийн Шгазрын томилсноор 2020 оны 01 сарын 06-ны өдөр Эрхийн улсын бүртгэлийн Ү-2203006219 дугаарт бүртгэлтэй 827,69 м.кв талбайтай 3 давхар оффисын зориулалттай барилга, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203013925 дугаарт бүртгэлтэй 144 м.кв талбайтай гаражийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

 

Хариуцагч Нийслэлийн Шгазрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганбаатар шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч М ХХК нэхэмжлэлтэй танилцаад, нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Үндэсний Арбитрын 2010 оны 4 дүгзэр сарын 09-ний өдрийн 22 дугаар шийдвэрээр М ХХК-иас 1.764.052 ам.долларыг гаргуулж Смайнекс Инвестментс Лимитед ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

Төлбөр төлөгч М ХХК-д 2010 оны 150/109, 2011 оны 150/01, 150/01, 2015 оны 150/25, 2019 оны 157/02, 157/01 дугаар мэдэгдлээр шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг мэдэгдсэн боловч төлөрийг төлөөгүй тул М ХХК-ийн өмчлөлийн хөрөнгийг 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 157/01 дугаар битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 157/02 дугаар хураах тогтоолоор хураасан байна.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасны дагуу талуудыг үнийн санал өгөхийг мэдэгдэхэд талууд харилцан тохиролцож үнийн санал ирүүлээгүй тул Штухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 заасны дагуу шинжээчээр үнэлүүлэхэд 4.166.224.000 төгрөгөөр тогтоож, 55 дугаар зүйлийн 55.1-д заасны дагуу 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 4/1183 дугаар мэдэгдлээр хөрөнгийн үнэлгээг талуудад мэдэгдсэн байна.

М XXК нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ болон шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой гомдлыг удаа дараа гаргаж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг өнөөдрийн байдлаар 5 удаа түдгэлзүүлээд байна.

Штухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.4-т заасны дагуу хөрөнгийн үнэлгээний талаар энэ хуулийн 55.7-д заасны дагуу шүүхэд гомдол гаргаж шийдвэрлүүлсэн бол тухайн асуудлаар хөрөнгө худалдан борлуулах ажиллагааны явцад шүүхэд дахин гомдол гаргах эрхгүй байна.

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                          

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч “М” ХХК хариуцагч Нийслэлийн Шгазарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Нийслэлийн Шгазар нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргасан.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Монголын Үндэсний Арбитрын 2010 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 22 дугаар шийдвэрээр “М” ХХК-иас хувьцааны төлбөрт төлөгдсөн 1 600 000/нэг сая зургаан зуун мянга/ ам.долларыг, хүүнд 135 200/нэг зуун гучин таван мянга хоёр зуу/ ам.долларыг, арбитрын хураамжид 28 852/хорин найман мянга найман зуун тавин хоёр/ ам.долларыг гаргуулан Кипр Улсын “Смайнекс Инвестментс Лимитед” компанид олгохоор шийдвэрлэж, Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгчийн 2010 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 4447 дугаар Арбитрын шийдвэрийн гүйцэтгэлийг баталгаажуулах тухай захирамж гарч, 2010 оны 8 дугаар сарын 02-ны өдөр 431 дугаар гүйцэтгэх хуудас олгогдон, 2010 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 154 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн болох нь 2010 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 22 дугаар шийдвэрийн болон 4447 дугаар захирамжийн хуулбар, 431 дугаар гүйцэтгэх хуудсын болон 154 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоолын хуулбараар тогтоогдож байна.

 

Штухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-т “Иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээ гэж гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг албадан гүйцэтгэх ... шийдвэр гүйцэтгэгчийн хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу хэрэгжүүлэх арга хэмжээг ойлгоно.”, 44.2.5-д “иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд /төлөөлөгчид/ ... хуулийн этгээдэд гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангах зорилгоор тодорхой үүрэг хүлээлгэх, энэ тухай мэдэгдэл хүргүүлэх;”, 44.2.8-д “гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг биелүүлэх зорилгоор төлбөр төлөгчийн ... бусад хөрөнгөд үзлэг хийх, тэдгээрийг битүүмжлэх, барьцаалах, хураан авах, худалдан борлуулах ...” гэж заасан.

 

Штухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.2.5 дахь заалтад зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчид 2010 оны 8 дугаар сарын 18-ны өдөр, 2011 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр, 2011 оны 12 дугаар сарын 27-ны өдөр, 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдөр, 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр, 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдэл хүргүүлж байсан болох нь 2010 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 150/109 дугаар Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх мэдэгдлийн болон 2011 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 150/01 дугаар Шүүхийн шийдвэр, тогтоолыг биелүүлэх мэдэгдлийн хуулбар, 2011 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 150/01 дугаар Шүүхийн шийдвэр, тогтоолыг биелүүлэх мэдэгдлийн хуулбар, 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 150/25 дугаар Шүүхийн шийдвэр, тогтоолыг биелүүлэх мэдэгдлийн болон 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийн хуулбараар тогтоогдож байна.

 

Штухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.2.5 дахь заалтад зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчид шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдэл хүргүүлсэн боловч нэхэмжлэгч нь Монголын Үндэсний Арбитрын 2010 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 22 дугаар шийдвэрийг биелүүлээгүй болох нь 2010 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 150/109 дугаар Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх мэдэгдлийн болон 2011 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 150/01 дугаар Шүүхийн шийдвэр, тогтоолыг биелүүлэх мэдэгдлийн хуулбар, 2011 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 150/01 дугаар Шүүхийн шийдвэр, тогтоолыг биелүүлэх мэдэгдлийн хуулбар, 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 150/25 дугаар Шүүхийн шийдвэр, тогтоолыг биелүүлэх мэдэгдлийн болон 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийн хуулбар, 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 157/01 дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолын хуулбар, 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 157/02 дугаар Эд хөрөнгө хураах тухай тогтоолын хуулбараар тогтоогдож байна.

 

Штухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.2.8 дахь заалтад зааснаар хариуцагч нь эрхийн улсын бүртгэлийн Ү-2203006219 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Олимпийн гудамж 8 хаягт бүртгэлтэй, 3 давхар оффисын зориулалттай барилга, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203013925 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Олимпийн гудамж 8/2 хаягт бүртгэлтэй гаражийн зориулалттай барилгыг 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр битүүмжлэн, 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хураасан болох нь 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 157/01 дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолын хуулбар, 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 157/02 дугаар Эд хөрөнгө хураах тухай тогтоолын хуулбараар тогтоогдож байна.

 

          Штухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т “Дараахь хөрөнгийг шинжээчээр үнэлүүлнэ:”, 55.2.2-т “үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө;” гэж заасан.

          Штухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч болон төлбөр авагч нар нь оффисын зориулалттай барилга, гаражийн зориулалттай барилгын үнэлгээг тохиролцоогүй болох нь 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн № 1/66 албан бичгийн хуулбараар тогтоогдож байна.

 

          Штухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр шинжээчээр “Виннэр Вэй” ХХК-ийг томилж, шинжээч “Виннэр Вэй” ХХК нь 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Хөрөнгө үнэлгээний тайлан гаргасан болох нь 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Шинжээч томилох тухай тогтоолын болон “Виннэр Вэй” ХХК-ийн Хөрөнгө үнэлгээний тайлангийн хуулбараар тогтоогдож байна.

 

          Хариуцагч нь Хөрөнгийн үнэлгээний тайланг 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авсан болох нь 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Шинжээчийн дүгнэлт, үнэлгээний Ш-01/02 тоот тайлан хүлээлцсэн баримтын хуулбараар тогтоогдож байна.

 

          Штухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т “Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж ... тэмдэглэл хөтөлнө.” гэж заасан.

 

Штухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчид шинжээчийн дүгнэлт буюу “Виннэр Вэй” ХХК-ийн Хөрөнгө үнэлгээний тайланг 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр мэдэгдсэн болох нь 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн № 4/1183 Мэдэгдлийн хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгийн зарим хэсэг бусдын өмчлөлийн эд хөрөнгө гэх тайлбар Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2010 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 6/9391 албан бичгийн хуулбараар үгүйсгэгдэж байна.

 

Штухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 55.2.2 дахь заалтад зааснаар хариуцагч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасны дагуу явуулсан байх ба эрхийн улсын бүртгэлийн Ү-2203006219 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Олимпийн гудамж 8 хаягт бүртгэлтэй, 3 давхар оффисын зориулалттай барилга, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203013925 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Олимпийн гудамж 8/2 хаягт бүртгэлтэй гаражийн зориулалттай барилгыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

 

Шүүх Штухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 55.2.2 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч “М” ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

  1. Штухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 55.2.2 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч “М” ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч “М” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан   сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ХИШИГБАТ