Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 181/ШШ2020/01218

 

2020 оны 05 сарын 08 өдөр

                          181/ШШ2020/01218

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “Н” ХХК/РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ч.О/РД: /,

 

Хариуцагч: Д.А/РД: / нарт холбогдох

 

Байрны өмчлөх эрхийг компанийн нэр дээр шилжүүлэхийг даалгах, Ч.Оаас 9 152 800 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Иманмагзам, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ананд, хариуцагч Ч.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Н” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Иманмагзам шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр “Н” ХХК /цаашид “Компани” гэх/ нь иргэн Д.Атэй харилцан тохиролцож, Баянгол дүүрэг, 12-р хороо, БАА-1 гудамж, 1 тоот нутаг дэвсгэрт орших 20-н айлын орон сууцны барилгын 36-р байрны 21 тоот/46.7 м.кв-2 өрөө/ болон мөн тэр хаягт орших 6 тоот /46.7 м.кв- 2 өрөө/ орон сууцыг тус тус орон сууц захиалан бариулах гэрээгээр тус бүрийн үнэ 72,385,000/далан хоёр сая гурван зуун наян таван мянга/ төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон.

Тухайн үед Д.А нь орон сууцны мөнгийг хуваарьт хугацаандаа шилжүүлэхдээ надад биш Ч.Оын дансруу шилжүүлээрэй, Ч.От өртэй тухайгаа хэлсний дагуу манай компани Оын хувийн харилцах данс болох Хаан банкны 5225423414 тоот дансанд орон сууцны мөнгийг шилжүүлж эхэлсэн билээ. Ч.О ч мөн адил үүнийг зөвшөөрсөн байдаг.

Компани нь 6 тоот байрны мөнгийг гэрээний дагуу хугацаанд нь төлсөн бөгөөд 2017 оны 04 дүгээр сарын сарын 13-ны өдөр эцсийн төлөлтөө хийж төлбөр тооцоог дуусгаж, үд хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг нэр дээрээ шилжүүлж авсан. Харин 21 тоот байрны хувьд төлөлт хийх үед хугацаа хэтрүүлсэн асуудал гаргасан боловч алданги болон байрны үнийг зэрэг төлсөөр ирсэн бөгөөд 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр сүүлийн төлөлт болох 30.900.000/гучин сая есөн зуун мянга/ төгрөгийн төлөлтийг хийж төлбөр тооцоог дуусгасан боловч Д.А, Ч.О нар нь манай компанийг үлдэгдэл төлбөртэй, төлбөрөө төлөөд байраа нэр дээрээ шилжүүлж ав гэж үндэслэлгүйгээр өмчлөх эрхийг шилжүүлэхээс татгалзаж байна.

Өнөөдрийн байдлаар нэхэмжлэгч нь 21 тоот байрны төлбөрт нийт 89,703,200/наян есөн сая долоон зуун гурван мянга хоёр зуу/ төгрөгийн төлөлтийг хийсэн. Үүнээс 72,785,000/далан хоёр сая долоон зуун наян таван мянга/ төгрөгийг үндсэн төлбөрт, алданги гэж 16,918,200 төгрөг, илүү төлөлт 9,152,800/есөн сая нэг зуун тавин хоёр мянга найман зуун/ төгрөгийг Ч.От төлсөн. Үндэслэлгүйгээр төлбөр төлсөн болон тооцооллын дэлгэрэнгүйг хүснэгтээр бэлтгэж гэрээнд хавсаргав.

Гэвч Д.Атэй байгуулсан 16/21 тоот Орон сууц захиалан бариулах гэрээний 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт “Захиалагч нь төлбөрийг харилцан тохирсон хугацаандаа гэрээ хийсэн өдрөөс хойш төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөх үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг бэлтгэн нийлүүлэгч талд төлнө. Алдангийн хугацаа хэтэрснээс хойш 30 хоног бодно” гэж тохиролцсон. Үүнээс үзвэл төлөх ёстой хувиарт өдөртөө төлбөрөө төлөөгүй бол дараагийн хувиарт төлбөр төлөх хугацаа хүртэл буюу хугацаа хэтрүүлсэн хоногтоо алданги төлөхдөө 30 хоногоор бодно гэсэн байна. Гэвч нэхэмжлэгчийн зүгээс Ч.Оаас шаардлага ирүүлсэн тутамд төлбөр болон алданги төлсөөр байсан бөгөөд нийт 9,152,800 /есөн сая нэг зуун тавин хоёр мянга найман зуун/ төгрөгийн илүү төлөлт хийсэн болох нь тодорхой санхүүгийн баримтаар тодорхой болсон.

Нэхэмжлэгчийн хувьд Ч.Оаас ирсэн шаардлагын хүрээнд төлбөр, алдангиа тухайн цаг үед нь төлдөг байсан. Үүнээс 9,152,800 төгрөгийн илүү төлөлт хийсэн болох нь санхүүгийн баримт болон гэрээний заалтаар тодорхой болсон.

Иргэн Ч.От байрны төлбөрийг бүрэн шилжүүлж дууссан, цаашид үүрэг үүсээгүй байтал үндэслэлгүйгээр байрны мөнгө нэхэмжилж илүү мөнгө авсан явдлыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж байна. Иймд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэг, Талуудын хооронд байгуулсан гэрээний үүргийн дагуу Баянгол дүүрэг, 12-р хороо, БАА-1 гудамж, 1 тоот нутаг дэвсгэрт орших 20-н айлын орон сууцны барилгын 36-р байрны 21 тоот/46.7 м.кв-2 өрөө/ байрны өмчлөх эрхийг Компанийн нэр дээр шилжүүлэхийг даалгах;

2. Ч.Оын Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 9,152,800/есөн сая нэг зуун тавин хоёр мянга найман зуун/ төгрөгийг иргэн Ч.Оаас гаргуулах.” гэв.

 

Нэхэмжлэгч “Н” ХХК-ийн өмгөөлөгч Б.Ананд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэрэгт гаргаж өгсөн санхүүгийн баримтуудаар тооцоод үзвэл “Н” ХХК-ийн захирал Д.Гүрсоронзонгоос 21 тоот болон 6 тоот байрны үнэ нийт 164,735,340 төгрөгийг шилжүүлсэн байгаа. 6 тоот дээр алданги 6,050,000 төгрөгийн асуудал байгаа. Энэ дээр хариуцагч маргахгүй байгаа. 21 тоот байрны үлдэгдэл нийт төлбөр 91,503,200 төгрөгийг төлсөн. Нэхэмжлэгчийн зүгээс хугацаа хожимдуулж төлбөр төлсөн асуудал байгаа. Тэрийг хүлээн зөвшөөрнө. 21 тоот болон 6 тоот орон сууцны төлбөрт 2 гэрээний дагуу 144,770,000 төгрөгийг төлөх ёстой. Тэгэхдээ энэ мөнгө хугацаа хоцроогоогүй тохиолдолд төлөх ёстой мөнгө. Бид хугацаа хоцроож төлсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Хугацаа хоцроож төлсөн гэдгээ зөвшөөрөөд 8,165,400 төгрөгийн алданги төлсөн. Гэрээний 2.2-д хугацаа хэтрүүлсэн тохиолдолд алдангийг хугацаа хэтрүүлснээс хойш 30 хоног бодно гэж заасан. Мөн гэрээний 2.2.1-д алданги тооцох хугацаа өнгөрмөгц бэлтгэн нийлүүлэх тал гэрээг цуцлах эрхтэй гэж заасан. Хариуцагч 30 хоногоор бодох ёстой гээд гэрээг өөрөөр тайлбарлаад байна. Алданги тооцсон тооцооллоо өнөөдөр гаргаж өгсөн. Төлбөрийн хуваарь болгон дээр өмнө нь төлөгдөөгүй дүнг нэмж тооцоод хамгийн өндөр байж болох 8,165,400 төгрөгийг авахгүй байхаар шийдвэрлэсэн. Бид нарын хувьд илүү төлсөн үлдэгдэл мөнгөө аваад, гэрчилгээгээ гаргуулах хүсэлттэй байна.” гэв.

 

Хариуцагч Ч.О шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2016.05.26 эхлэж гэрээ хийсэн. 46.7 м2х1,550,000=72,385,000

Төлбөрийн 12 хувьтай тэнцэх, 10,000,000 төгрөгийг энэ гэрээ хийсэн гарын үсэг зурсан даруйд өгөх байсан. Үүнээс 3,500,000 төгрөгийг 2016.04.20-нд өгсөн. Үлдэгдэл 6,500,000х0,1 хувь=6500,

Алданги 6,500-30-11=2,145,000/хугацаа 2016.05.02-2017.04.26/

Төлбөрийн 11 хувьтай тэнцэх 8,385,000 төгрөгийг 2016.09.28-нд өгөх ёстой байсан. Үүнээс 8,000,000 төгрөгийг 09.27-ны өдөр өгсөн. Үлдэгдэл 385,000

Төлбөрийн 11 хувьтай тэнцэх 7,800,000 төгрөгийг 2016.10.28-нд өгөх байсан. Үүнийг өгөөгүй.

385,000+7,800,000=8,185,000х0,1%=8,185, алданги 8,185х30х6=1,473,300/ хугацаа 09.28-04.26/

Төлбөрийн 11 хувьтай тэнцэх 7,800,000 төгрөгийг 2016.11.28-нд өгөх байсан. Үүнээс 7,800,000-2,000,000 12.02 өгсөн үлдэгдэл 5,800,000 төгрөг, алданги 5,800х30х5=870,000/хугацаа 11.28-4.28/.

Төлбөрийн 11 хувьтай тэнцэх 7,800,000 төгрөгийг 2016.12.28-нд өгөх байсан, өгөөгүй. Алданги 7,800х30х4=936,000/12.28-4.28/.

Төлбөрийн 11 хувьтай тэнцэх 7,800,000 төгрөгийг 2017.01.28-нд өгөх байсан, өгөөгүй. Алданги 7,800х30х3=702,000/2017.01.28-2017.06.28/.

Төлбөрийн 11 хувьтай тэнцэх 7,800,000 төгрөгийг 2017.02.28-нд өгөх байсан, өгөөгүй. Алданги 7,800х30х2=468,000/02.28-04.28/.

Төлбөрийн 11 хувьтай тэнцэх 7,800,000 төгрөгийг 2017.02.28-нд өгөх байсан, өгөөгүй. Алданги 7,800х30=234,000/03.28-04.28/.

Төлбөрийн 11 хувьтай тэнцэх 7,800,000 төгрөгийг 2017.04.28-нд өгөх байсан, өгөөгүй. Ингээд нийт алданги 6,828,300 төгрөг, үндсэн төлбөр 58,885,500 төгрөг. Үүнийн Гүрсоронзон бид 2017.04.13 биеэр уулзаж тооцоо нийлсэн. Үүнээс алданги 6,780,000 төгрөгийг 2017.05.11-нд өгсөн.

2017.06.15-нд 58,885х30=1,766,550 төгрөг байхаас ойролцоогоор бодож 1,751,500 төгрөгийг 2017.06.15 өгөв./04.28-05.28/ 5 сарын алданги.

Үндсэн төлбөрөөс 06.29-нд 58,885,000-6,500,000 төгрөг, 08.02-нд 52,385,000-8,000,000 төгрөг, 10.26-нд 44,385,000-8,000,000 төгрөг, 12.05-нд 36,385,000-5,885,000 төгрөг, 30,500,000х0,1%=30,500 төгрөг, 03.05-нд 900,000 төгрөг, 03.06-нд    30,000,000 төгрөг өгсөн. 400,000 төгрөг илүү төлсөн.

2017.08.02-нд алданги 1,751,550 төгрөг/6 сарын алданги/, 2017.08.21-нд алданги 1,551,550 төгрөг/7 сар/, 1,269,000 төгрөг-8 сар,  1,269,000-9 сар, 1,269,000-10 сар-10.26-нд өгсөн. 11 сар 1,076,550 төгрөг 12.05-нд өгсөн. 915,000/12 сар/, 915,000/2018.01 сар/, 915,000/2018.2 сар/, 915,000х3=2,745,000 төгрөг, 30,500х30=915,000 төгрөг.

Хамгийн сүүлд тооцоо дуусгахдаа 11.28-3.26 хүртэлх хугацааны нийт 3 сарын алданги бодоогүй тооцоо хийсэн байна.

Иймд 915,000х3=2,745,000-400,000 илүү төлсөн. 2,345,000 дутуу.

Одоог хүртэл алданги нь 2,345х30х23=1,618,050 төгрөг, нийт 2,345,000+1,618,050=3,963,050 төгрөг манайх авлагатай.

Би алданги тооцсон аргачлалыг нь сайн ойлгохгүй байна. Алдангийн тооцоолол дээр 2 талын тооцоолол хоорондоо зөрж байна. Би нэхэмжлээд байгаа мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ хүмүүс яагаад надад илүү төлсөн юм сайн ойлгохгүй байна

Нэхэмжлэгчийн 9,152,800 төгрөгийн тооцоо нь өмнөх байрны буюу №6 тоотын тооцоо давхардсан байна. Ж нь: 2016.12.02 өгсөн 10,000,000 төгрөгийн 8,000,000 төгрөг №6 тоот, 2,000,000 төгрөг №21 тоот, 2016.09.27-нд өгсөн 16,000,000 төгрөгийн 8,000,000 төгрөг №6 тоот, 8,000,000 төгрөг №21 тоот. Ч.О миний бие нь 3,963,050 төгрөгийн авлагатай. Үүнийг барагдуулбал үл хөдлөхийн гэрчилгээг гаргаж өгнө.” гэв.

 

Хариуцагч Д.А шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “2020.01.30-ны өдрийн “Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй Дагвадорж овогтой Алтансүх миний бие болох надад ирсэн нэхэмжлэх нь Баянгол дүүрэг, 12-р хороо, 4-р хороолол, 36-р байрны 21 тоот байрыг захиалан бариулах гэрээтэй холбоотой. Уг гэрээний төлбөрийг мөн хариуцагч болох Ч.О “Н” ХХК-тай харилцан тохиролцож, Ч.О тухайн байрны төлбөрийг авсан болно. Хариуцагч Ч.О болон “Н” ХХК хоёр хоорондоо төлбөр тооцоо тохирсон тохиолдолд уг байрны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөхөд татгалзах зүйлгүй болно.” гэжээ.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Н” ХХК хариуцагч Ч.О, Д.А нарт холбогдуулан Баянгол дүүрэг, 12-р хороо, БАА-1 гудамж, 1 тоот нутаг дэвсгэрт орших 20-н айлын орон сууцны барилгын 36-р байрны 21 тоот орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлэхийг даалгах, хариуцагч Ч.Оаас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 9 152 800/есөн сая нэг зуун тавин хоёр мянга найман зуу/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Ч.О нь 3 963 050 төгрөгийн авлагатай, үүнийг барагдуулбал үл хөдлөхийн гэрчилгээг гаргаж өгнө гэж маргасан.

 

Хариуцагч Д.А нь хариуцагч Ч.О болон “Н” ХХК хоёр хоорондоо төлбөр тооцоо тохирсон тохиолдолд уг байрны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөхөд татгалзах зүйлгүй гэх тайлбар ирүүлсэн.

 

2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 11 цаг 00 минутад товлон зарлагдсан шүүх хуралдааны товыг хариуцагч Д.Ад 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудсаар, 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр утсаар мэдэгдсэн боловч хариуцагч Д.А нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.Аийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв. 

 

Нэхэмжлэгч нь хариуцагч Д.Атэй 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр № 16/21 Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан болох нь № 16/21 Орон сууц захиалан бариулах гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

№ 16/21 Орон сууц захиалан бариулах гэрээний 1-ийн 1.3, 2-ын 2.1-т зааснаар хариуцагч Д.А нь Баянгол дүүрэг, 12-р хороо, БАА-1 гудамж, 1 тоот нутаг дэвсгэрт баригдах үйлчилгээтэй 20-н айлын орон сууцны барилгын 36-р байр, 21 тоот, 46.7 м.кв орон сууцыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч нь 21 тоот орон сууцны үнэд нийт 72 385 000/далан хоёр сая гурван зуун наян таван мянга/ төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээсэн болох нь № 16/21 Орон сууц захиалан бариулах гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй ... хөрөнгө ... худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх ... худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж ... хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчийн өмчлөлд хөрөнгө шилжүүлэх, нэхэмжлэгч нь үнийг төлөх үүргийг хүлээсэн тус № 16/21 Орон сууц захиалан бариулах гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан Худалдах-худалдан авах гэрээний шинжтэй байх ба № 16/21 Орон сууц захиалан бариулах гэрээ/цаашид “Гэрээ” гэх/ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 хэсэгт нийцсэн байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.

 

Нэхэмжлэгч нь 36-р байр, 21 тоот, 46.7/дөчин зургаа аравны долоо/ м.кв орон сууцны үнэд хариуцагч Д.Аийн хүсэл зоригоор хариуцагч Ч.От нийт 89 703 200/72385000+17318200=89703200/ /наян есөн сая долоон зуун гурван мянга хоёр зуу/ төгрөгийг, үнээс үндсэн төлбөрт 72 385 000/далан хоёр сая гурван зуун наян таван мянга/ төгрөгийг, Гэрээний 2-ын 2.2-т зааснаар 30/гуч/ хоногийн алдангид 8 165 400/найман сая нэг зуун жаран таван мянга дөрвөн зуу/ төгрөгийг шилжүүлэхээс 17 318 200/арван долоон сая гурван зуун арван найман мянга хоёр зуу/ төгрөгийг шилжүүлэн, алдангид 9 152 800/17318200-8165400=9152800/ /есөн сая нэг зуун тавин хоёр мянга найман зуу/ төгрөгийг илүү шилжүүлсэн болох нь хариуцагч Д.Аийн хариу тайлбар, Хаан банкны 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүртэлх Орлогын баримтын болон Худалдаа, хөгжлийн банкны 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Орлогын ордерын хуулбар, Хаан банкны 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Орлогын мэдүүлэг, Хаан банк дахь 5225423414 тоот Депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 21 тоот байрны алдангийн тооцоогоор тогтоогдож байна.

 

Хариуцагч Ч.О нь 36-р байрны хөрөнгө оруулагч гэж маргаж байх боловч Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч болон хариуцагч Д.Аийн хооронд Гэрээний харилцаа үүссэн болох нь Гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

 Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч Д.Ад 21 тоот орон сууцны үнийг төлөх үүрэгтэй байх боловч хариуцагч Д.Аийн хүсэл зоригоор Ч.От 36-р байр, 21 тоот, 46.7/дөчин зургаа аравны долоо/ м.кв орон сууцны үнэд 72 385 000/далан хоёр сая гурван зуун наян таван мянга/ төгрөгийг шилжүүлэн 21 тоот орон сууцны харилцан тохиролцсон үнийг бүрэн төлсөн болох нь хариуцагч Д.Аийн хариу тайлбар, Хаан банкны 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүртэлх Орлогын баримтын болон Худалдаа, хөгжлийн банкны 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Орлогын ордерын хуулбар, Хаан банкны 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Орлогын мэдүүлэг, Хаан банк дахь 5225423414 тоот Депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 21 тоот байрны алдангийн тооцоогоор тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 109 дүгээр зүйлийн 109.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.А нь нэхэмжлэгчийн өмчлөлд 36-р байр, 21 тоот, 46.7/дөчин зургаа аравны долоо/ м.кв орон сууцыг шилжүүлэх үүрэг хүлээж, нэхэмжлэгч нь тус орон сууцны үнэ болон алдангийг бүрэн төлж барагдуулсан байх тул хариуцагч Д.Ад 36-р байр, 21 тоот, 46.7/дөчин зургаа аравны долоо/ м.кв орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхийг даалгах үндэслэлтэй.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т “Бусдын өмнө ... хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй:”, 492.1.1-т “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй ...” гэж заасан.

 

Нэхэмжлэгч болон хариуцагч Ч.О нарын хооронд үүрэг үүсээгүй болох нь Гэрээний хуулбараар тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь алдангид илүү шилжүүлсэн 9 152 800/есөн сая нэг зуун тавин хоёр мянга найман зуу/ төгрөгийг  хариуцагч Ч.Оаас буцаан шаардах эрхтэй.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1 дэх заалтад зааснаар хариуцагч Ч.Оаас 9 152 800/есөн сая нэг зуун тавин хоёр мянга найман зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

Шүүх Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан  хариуцагч Д.Ад Баянгол дүүрэг, 12-р хороо, БА1 гудамж, 1 тоот нутаг дэвсгэрт орших 20 айлын орон сууцны барилгын 36 дугаар байрны 21 тоот орон сууцыг нэхэмжлэгч “Н” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхийг даалгаж, Иргэний 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1 дэх заалтад заасныг баримтлан хариуцагч Ч.Оаас нийт 9 152 800/есөн сая нэг зуун тавин хоёр мянга найман зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Н” ХХК-д олгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

  1. Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан  хариуцагч Д.Ад Баянгол дүүрэг, 12-р хороо, БА1 гудамж, 1 тоот нутаг дэвсгэрт орших 20 айлын орон сууцны барилгын 36 дугаар байрны 21 тоот орон сууцыг нэхэмжлэгч “Н” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхийг даалгасугай.

 

  1. Иргэний 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1 дэх заалтад заасныг баримтлан хариуцагч Ч.Оаас нийт 9 152 800/есөн сая нэг зуун тавин хоёр мянга найман зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Н” ХХК-д олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч “Н” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 681 270 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Аээс улсын тэмдэгтийн хураамжид 519 875 төгрөгийг, хариуцагч Ч.Оаас 161 394 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Н” ХХК-д олгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан   сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ХИШИГБАТ