Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 123/ШШ2020/0035

 

ТӨВ АЙМАГ ДАХЬ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ШИЙДВЭР

 

2020 оны 08 сарын 31 өдөр                  Дугаар                                                  Зуунмод сум

123/ШШ2020/0035

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргал даргалж, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батбаатар,

О.Оюунгэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжпэгч: “Г” ХХК,

Хариуцагч: Төв аймгийн С сумын Засаг даргад холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Төв аймгийн С сумын Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Б/15 дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Г” ХХК-ийн захирал С.Б, түүний өмгөөлөгч Б.Б, хариуцагч Төв аймгийн С сумын Засаг дарга А.Б, итгэмжпэгдсэн төлөөлөгч Ц.Д, хариуцагчийн өмгөөлөгч Б.М, иргэдийн төлөөлөгч Д.Б, гэрч С.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга У.Золчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Г” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан Г.Э шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Тус компани нь 2016 онд улсын нөөцийн газрын Жаргалант сум дахь салбараас газар эзэмших гэрчилгээг барьцаалж 52,280 тонн үрийн будааг урьдчилгаа 30 хувь буюу 16,900,000 төгрөг төлж үлдэгдлийг ургац хураалтын дараа өгөхөөр гэрээ хийж авсан. Тэр жил аймгаараа ургац хураалт алдаж зээлээ төлж чадалгүй өдийг хүрсэн. 2017 онд талбайгаа өнжүүлээд 2018 онд 60-га-д тариалалт хийж 200 га газрыг иргэн В.Мөнхжаргалд түрээслүүлж урьдчилгаа 2,000,000 төгрөгийг аваад үлдэгдэл мөнгийг ургац хураалтын дараа авахаар тохиролцсон боловч мөн л ургац алдсан. Өдгөө үлдэгдэл 24,842,000 төгрөгийн өртэй шүүхийн шийдвэр байгаа. Ийм хүнд нөхцөлд ажиллаж ямар ч ашиг орлогогүй, зээлээ төлөх бололцоогүй үед Сүмбэр сумын Засаг дарга нь хуулийн буруу заалт хэрэглэж, 430 га газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь хууль бус шийдвэр гэж үзэж байна. Тус компани нь зориулалтын дагуу тариалалтаа хийж, газрын төлбөрөө хугацаанд нь төлж, ямар нэгэн хууль зөрчсөн үйлдэл гаргаж байгаагүй болно. Зөвхөн 2017 онд газар эзэмших гэрээг шинэчлэн байгуулаагүй гэсэн шалтгаанаар цуцалсан захирамж гаргасан нь хуулийн ямар нэгэн

 

үндэслэлгүй байна. Газрын төлбөрийг хугацаанд нь төлж байсан ба 2015, 2016, 2017 онуудын газрын төлбөр төлсөн баримт хэрэгг бий Гэтэл тус компани нь газар эзэмших эрхийн гэрээг 2017 онд сунгаагүй. Учир нь гэрээг сунгахаар очих үед сумын Засаг дарга байхгуй, эсвэл сумын газрын даамал ажил дээрээ байдаггүйгээс шалтгаалсан. Иймд Төв аймгийн Сүмбэр сумын Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Б/15 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч “Г” ХХК-ийн захирал С.Баясгалан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Газар эзэмших гэрээ байгуулах нь ганцхан “Г" компанийн үүрэг биш, хариуцагч мөн газар эзэмшүүлэх гэрээг байгуулж гэрээг дүгнэнэ гэсэн заалт байгаа. Гэрээнийхээ дагуу төлбөрөө төлөөд явсан учраас тухайн жилүүдэд гэрээ сунгагдаад яваад байна гэж ойлгосон. Тухайн үеийн “Г” ХХК-ийн захирал Г.Золзаяад газар эзэмших эрхийг цуцалсан захирамжийг мэдэгдсэн гэх боловч сонсох ажиллагаа явуулаагүй. Миний хувьд захирамжийг сүүлд мэдсэн. Г.Золзаяа захирал байх үед 2008 онд “Г” компанийн нэр дээр эзэмшүүлсэн газрыг 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр газар эзэмших гэрчилгээг цуцалсан. 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Г.Эрдэнэчимэг “Г” ХХК-ийн захирал болсон. Би өөрийн биеэр газрын даамлаас 2018 оны 12-р сард захирамжаа авсан. Авсан өдрөөрөө захирамж дээр бичүүлсэн. Тухайн үеийн Засаг дарга С.Мөнхтүвшин нь бид нар буруу шийдвэрлэсэн байна. Газрын төлбөр төлөгдөөд явж байсан байна гэж хэлээд нийгмийн хариуцлагын гэрээг захирал Г.Эрдэнэчимэгтэй байгуулсан. Тухайн үед орлогч А.Баасанхүү, Газрын даамал Ц.Даваасүрэн нар байсан. Б/15 дугаар захирамжаа цуцлахгүй байсан учраас шүүхэд хандаж маргаанаа шийдвэрлүүлж байна. С.Цогтсайхан, Г.Эрдэнэчимэг, Г.Золзаяа гэх гурван хүний нэр дурдаж байна. Г.Эрдэнэчимэг нь С.Цогтсайханы эхнэр гэдэг нь үнэн. Газар эзэмших эрхийг сэргээж өгнө гэх зорилгоор нийгмийн хариуцлагын гэрээг байгуулсан. Г.Золзаяа нь сумын Засаг дарга байсан манай ахтай нэг ангийн хүүхдүүд. Төрийн албан хаагч нь өөрөө тариалалт явуулж болохгүй учраас Г.Золзаяа “Г” компанийг удирдаж үйл ажиллагаа явуулж байсан. “Г” ХХК-ийг Г.Эрдэнэчимэгт шилжүүлэх хооронд газар эзэмших эрхийг цуцалсан асуудал гарсан. “Г” компани гурван хэсэг газартай. Тухайн газрын хамгийн захад 30 га газар байдаг. Энэ газраа бүртгэлжүүлж аваагүй. Лоогийн ам гэх газарт өөр бусад иргэн аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаггүй. Газрын даамал Ц.Даваасүрэн нь эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж тухайн газарт “Жаргалант харвест” ХХК-иар тариа тариулсан. Энэ жил би Засаг даргаас гуйж тариалалт явуулсан. Би Засаг даргатай өөрийн биеэр очиж уулзаад нэг нутгийн хүмүүс байж яах гэж ийм зүйл гаргаж байгаа юм бэ гэхэд миний дүү 100 га газрыг нь чамд өгье. 330 га газрыг нь буцаагаад өгчих гэсэн. А.Баасанхүү Засаг дарга нь 200 га газар чамд байхад болно. 230 га газрыг буцаагаад өгчих гэж хэлсэн гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баярмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Г” ХХК-д 90 дугаар захирамжаар 17/146, 17/147, 18/115 нийт 3 тусдаа газрын гэрчилгээтэй нийт 430 га газрыг эзэмшүүлэх захирамж гарсан. Энэ захирамжийн дагуу “Г” ХХК нь Төв аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг Лоогийн гэх газарт үр тариалах зориулалтаар газар эзэмшүүлсэн. 2008 онд иргэн аж ахуйн нэгжид газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан. Мөн гэрээгээ 2013 онд шинэчлэн байгуулсан. 2013 оны гурван ширхэг гэрээ, гэрчилгээ хэрэгт авагдсан. 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Б/15 дугаар захирамжаар Сүмбэр 2 дугаар багийн нутаг дэвсгэрт Лоогийн аманд байрлах үр тариа тариалах зориулалтаар газар эзэмшигч “Голденсэнд” ХХК-ийн 430 га талбайг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2017 оны газар эзэмших гэрээ байгуулаагүй, газрын төлбөрөө төлөөгүй, 2008 оны 90 дугаар захирамжийн дагуу үүргээ

 

хэрэгжүүлж ажиллаагүй тул газар эзэмших эрхийн гэрчилгээг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтыг үндэслэн хүчингүй болгосон. 1-р хавтаст хэргийн 39 дүгээр хуудсанд 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн “Г” ХХК-ийн захирал Г.Золзаяа танаа тус сумын 1-р багийн нутаг Лоогийн ам гэх газарт байрлах 430 га газарт 2017 оны газар эзэмших гэрээг байгуулаагүй тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтын дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохыг үүгээр мэдэгдье гэх мэдэгдлийг хүргүүлсэн. Энэ мэдэгдлийг хүргүүлсэн талаар сумын Архив бичиг хэргийн ажилтан Эрдэнэтуяа мөн нотолсон байдаг. Мэдэгдэлд заасны дагуу захирамж гараагүй. Маргаан бүхий Захиргааны актын хууль зүйн үндэслэлийн тухайд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно” 40.1.1 дэх заалтад “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн гэж заасныг үндэслэл болгосон. Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимийн 2006 оны Газрын тухай хуулийг нэг мөр зөв ойлгож хэрэглэх зөвлөмж байдаг. Газрын эрхийн гэрчилгээ эзэмшигч нь газрын тухай хуулийг удаа дараа ноцтой зөрчсөн гэдэг талаар тогтоосон нотлох баримт хавтаст хэрэгг байхгүй. Зөрчлийг тогтоох эрхтэй этгээд нь хэн юм бэ гэхээр Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлд зааснаар Газрын тухай хуулийн хууль тогтоомж зөрчсөн иргэн, аж ахуйн нэгжид оногдуулах шийтгэл байгаа. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.10 дахь хэсэгт заасны дагуу Мэргэжпийн хяналтын улсын байцаагч харьяаллын дагуу зөрчлийг шалган тогтоосны дагуу Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно. “Г” ХХК-ийн хувьд зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий этгээдийн дүгнэлт байхгүй байна. Эрх бүхий этгээд шалган тогтоогоогүй байхад Засаг дарга өөрийн үзэмжээр дүгнэлт хийгээд Газрын тухай хуулийн 40.1.1 дэх заалтыг үндэслэн газар эзэмших эрхийг цуцалсан нь хууль бус гэж үзэж байна. “Г” ХХК нь Төв аймгийн Сүмбэр сумын Засаг даргын 2008 оны 90 дугаартай захирамжаар 60 жилийн хугацаатайгаар 430 га газрыг эзэмших эрхтэй болсон. 2008, 2013 онд тус тус газар эзэмших гэрээ байгуулсан байдаг. 2013 оны 03 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан гэрээний 6.2 дахь заалтад гэрээг нэг жилийн хугацаатай байгуулсан боловч газар эзэмших эрхийн хугацаа нь 60 жилийн хугацаатай. Гэрээний 3.4 дэх заалтад гэрээ сунгах талаар заасан боловч сунгах үүрэг журмыг заагаагүй. Гэрээ хугацаатай байгуулах талаар хууль болон журамд тодорхой заагаагүй байдаг. Нэхэмжлэгч нь гэрээний үүргээ хэрэгжүүлсээр ирсэн. Энэ нь 2013 онд 684 000 төгрөгийн газрын төлбөр төлсөн нь Төв аймгийн Татварын албанд хийгдсэн шүүхийн үзлэгээр нотлогдож байгаа. Тухайн үед газрын төлбөр 330 000 төгрөг төлдөг байсан. Үүнийг бид 2013, 2014 оны төлбөр байх боломжтой гэж үзэж байгаа юм. Яагаад гэвэл 684 000 төгрөг нь жилийн төлбөр гэж бодохоор төлбөр нь их байгаа. 2014 онд 326 480 төгрөг, 2015 онд 497 940, 2016 онд 498 000 төгрөг, 2017 онд 490 000 төгрөгийг тус тус Төрийн сангийн дансанд төлсөн байна гэж Татварын албаны үзлэгээр тогтоогдсон. 2017 онд гэрээ сунгуулаагүй, газрын төлбөр төлөөгүй гэх тайлбар нь үүгээр няцаагдаж байна. Нөгөө талаар нэхэмжлэгчид ямар нэгэн гэрээг цуцлах талаар мэдэгдэл ирүүлж байгаагүй учраас гэрээний үүргээ хэрэгжүүлээд явж байсан. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ гэж заасан. Засаг даргын захирамж, газар эзэмшүүлэх гэрээ, гэрчилгээ нь цогцоороо газар эзэмших эрхийг бүрдүүлдэг. Газар эзэмших эрхийн гэрээ байгуулаагүй гэх үндэслэл нь өөрөө газар эзэмших эрхийн гэрчилгээг цуцлах үндэслэл болохгүй. Мөн Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.6.5 дахь заалтад газар эзэмшүүлэх гэрээнд

 

хугацааг заана гэж заасан ба энэ нь гэрээ хугацаатай байна гэсэн ойлголт байхп/й. Мөн хуулийн 35.1.5 дахь заалтад "... эрхийн гэрчилгээний хугацаа дуусахад уг газрыг үргэлжпуүлэн эзэмшихээр эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах эрхтэй” гэж заасан, 34.8 дахь хэсэгт “Газар эзэмших гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ” гэж заасан. Уг зохицуулалтаас газар эзэмших гэрээ нь гэрчилгээний хугацаанаас хамаарна. Газар эзэмших гэрээг сунгаагүй нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1. дэх заалтад хамаарахгүй. 2018 оны маргаан бүхий акт гарах хүртэл манай талаас газрын төлбөрөө төлсөн байгаа. 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр маргаан бүхий акт гарсан. Газар эзэмшүүлэх гэрээнд 2.3 дахь заалтад төлбөрийг улирал бүрийн эхний сарын 25-ны өдөр тоот дансанд шилжүүлнэ гэж заасан. 3 дугаар сарын 13-ны өдөр нэгдүгээр улирал дуусаагүй байсан. Иймд 2018 оны газрын төлбөр төлөөгүй гэж нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл болохгүй. 2008 оны 90 дүгээр захирамжийн дагуу үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй гэж заасан байна. Тус захирамжийн 2 дахь заалтаар эзэмшилд олгосон газрыг Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3 дахь заалтын дагуу эрх үүргээ хэрэгжүүлэн зориулалтын дагуу эзэмшихийг даалгасан. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 1 35.3 дахь заалт гэж байхгүй. Алдаа гаргасан гэж үзвэл 35 дугаар зүйлд заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх юм бол захирамжид аль үүргийг хэрхэн зөрчсөн талаар дурдаагүй. Маргаан бүхий Захиргааны актыг гаргахын өмнө бодит нөхцөл байдлыг тогтоох ёстой байсан. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.4 дэх хэсэгт заасны дагуу бодит нөхцөл байдлыг тогтоох захиргааны шийдвэр гаргах ажиллагааг тогтоох үндэслэлийг Захиргааны байгууллага нарийвчлан шинжпэн судлах үүрэгтэй. Энэ үүргээ хэрэгжүүлээгүй. Захиргааны актыг гаргахын өмнө бодит нөхцөл байдлыг тогтоосон талаар баримт байхгүй мөртлөө шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа нэр бүхий компаниудаас тодорхойлолт гаргаж өгсөн. 2019 оны 05 дугаар сарын “Жаргалант харвест” ХХК-ийн захирал Д.Баянбатын гаргаж өгсөн тодорхойлолт нь цаг хугацааны тухайд захиргааны акт гарснаас хойш өгсөн. Улсын бүртгэлийн онлайн нээлттэй сайтаас харахад Д.Баянбат нь компанийг төлөөлөх эрх бүхий этгээд биш байгаа. Бодит нөхцөл байдлыг тогтоохын тулд нотлох баримтыг урьдчилан цуглуулахгүйгээр Захиргааны ерөнхий хуулийг огт баримтлахп/йгээр захиргааны акт гаргасан. Засаг дарга нь захиргааны актыг гаргахын өмнө нотлох баримтыг цуглуулж, эрх ашиг нь хөндөгдөж байгаа этгээдэд танилцуулах, хариу тайлбар, нотлох баримтыг гаргаж өгөх эрхээр хангах ёстой байтал энэ үүргээ хуульд заасны дагуу хэрэгжүүлж ажиллаагүй. Энэ нотлох баримтууд нь хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй эрх зүйн үр дагаваргуй гэж үзэж байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар сонсох ажиллагаа явуулсан баримт байхгүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж заасан. Гэтэл энэ сөрөг нөлөөлөл бүхий захиргааны актыг гаргахын өмнө сонсох ажиллагаа явуулаагүй. Ц.Даваасүрэнгийн өмнө нь оролцсон шүүх хуралдаанд даргалагчийн сонсох ажиллагаа явуулсан уу гэх асуултад “сонсох ажиллагаа хийгээгүй. Очиж чадахгүй. Тайлан тооцооны ажил байна гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг 1-р хавтаст хэргийн 101 дүгээр хуудсанд бий. Үүгээр сонсох ажиллагаа явуулаагүй нь нотлогдох болно. Нөгөө талаас сонсох ажиллагаа хийсэн талаар тайлбар, мэдээлэл шүүх хуралдааны тэмдэглэлд байдаггүй. Сүмбэр сумын Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн мэдэгдэлд зөвхөн 2017 оны газар эзэмших гэрээг байгуулаагуй учир Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх

 

хэсэгт зааснаар газар эзэмших эрхийг цуцална гэж мэдэгдлийг хүргүүлсэн боловч шийдвэрээ гаргахдаа газрын төлбөрөө төлөөгүй гэх үндэслэлийг нэмсэн байдаг. Шүүхэд нэхэмжлэл гаргаад ирэхээр хариу тайлбартаа зөвшөөрөлгүй газрыг ашиглуулсан гэж тайлбарласан байсан. Цуцлах мэдэгдэлдээ энэ талаар тусгаагүй. Бизнесийн байгууллага нь газрыг өнжөөхгүй, хүчингүй болгохгүйн тулд бусадтай хамтран тариалалт хийх үе байдаг. Ашиглуулна гэдэг нь ашиг хонжоо олсон гэсэн үг. Гэвч ашиг хонжоо олсон зүйл байхгүй. Д.Баянбат гээд төлөөлөх эрхгүй этгээд 65 сая төгрөг авсан гэж гүтгэсэн байдаг. Энэ нь улс төрийн шалтгаантай гэж тайлбарладаг. Өөрөө 430 га газартай энэ газартаа жил болгон тариалалт хийж чаддаггүй. Бусадтай хамтарч тариалалт хийх үе байдаг. 430 га газрын зэргэлдээ хэн ч эзэмшдэггүй газрыг сумын газрын даамал зөвшөөрөлгүй бусдад ашиглуулдаг. Хоёрдугаарт сумын Засаг даргын үүднээс 200 га газрыг нь өгчих 230 га газрыг нь авчих гэсэн наймааны маяггай зүйл ярьдаг. Хууль тогтоомжийн дагуу ажиллагаа явагдах ёстой байтал сумын Засаг дарга иймэрхүү саналыг удаа дараа тавьж байсан. Ашиг сонирхлын зөрчил байна гэх хардлага нэхэмжпэгчид байдаг. Маргаан бүхий захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, 4.2.7 дахь заалтад бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах гэж заасан нөхцөл байдлыг зөрчсөн. Захиргааны актыг гаргахдаа Засаг дарга нь өөрийн үзэмжээр эрхийн гэрчилгээг цуцалсан. Бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй, сонсох ажиллагааг явуулсан гэх баримт байхгүй. Газрын төлбөрөө төлсөн, гэрээ байгуулаагүй, бусдад ашиглуулсан гэх нотлогдохгүй асуудлуудаар газар эзэмших эрхийн гэрчилгээг цуцалсан. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Төв аймгийн Сүмбэр сумын Засаг даргаар ажиллаж байсан С.Мөнхтүвшин шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Төв аймгийн Сүмбэр сумын Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Б/15 тоот захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасныг үндэслэн “Голденсенд” ХХК-ийн эзэмшил бүхий 430 га газрын газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу 2018 оны 03 дугаар сарын 29- ний өдөр тус компанийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал Г.Золзаяад захирамжийн талаар утсаар мэдэгдэж, захирамжийн хувийг шуудангаар илгээсэн. Гэтэл “Голденсэнд” ХХК нь маргаан бүхий захирамж гарснаас хойш 1 жилийн дараа буюу Газрын тухай хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гомдол, нэхэмжлэл гаргах хугацаа өнгөрсөн байхад нэхэмжлэл гаргасан. “Голдэнсенд” ХХК-тай байгуулсан 2013 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн газар эзэмшүүлэх гэрээний 2.3 дахь хэсэгт “...Газрын төлбөрийг улирал бүрийн эхний сарын 25-ны дотор газар эзэмшүүлэгчийн дансанд шилжүүлнэ” гэж заасан. Төв аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 07/231 тоот албан бичгээр тус компани нь 2018 оны газрын төлбөрийг төлөөгүй Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3 дахь хэсэгт заасан “...Газар эзэмшигч нь газрын төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй” гэж заасан хууль, болон гэрээгээр ногдуулсан үүргээ биелүүлээгүй нь нотлогдож байна. 2013 оны 03 дугаар сарын 19-ний өдөр “Голден сенд” ХХК-тай байгуулсан газар эзэмшүүлэх гэрээ нь зөвхөн нэг жилийн хугацаатай байсан ба үүнээс хойш уг компани нь дахин гэрээ байгуулаагүй, гэрээний биелэлтийг дүгнүүлээгүй нь Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8 дахь хэсэгт “...Газар эзэмших гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ” гэж заасныг зөрчсөн байна. Төв аймгийн

 

Хүнс, хөдөө аж ахуйн газрын 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 127 тоот албан бичигт “...Сүмбэр сумын 2016, 2017, 2018 оны тайланд “Голден сенд” ХХК-ийн тариалалт, уринш хийсэн мэдээ байхгүй гэсэн тодорхойлолт хэрэгт нотлох баримтаар авагдсан ба үүгээр эзэмшил бүхий газраа зориулалтын дагуу ашиглаап/й, тариалалт хийгээгүй гэдэг нь нотлогдож байгаа юм. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6 дахь хэсэгт “...Газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгээр тухайн газраа бүгдийг нь буюу зарим хэсгийг бусдад ашиглуулж болно” гэж заасан. Гэтэл “Голден сенд” ХХК нь эзэмшиж байсан газраа бусдад ашиглуулахдаа Сумын Засаг дарга болон газрын мэргэжилтнээс зөвшөөрөл аваагүй удаа дараа хууль зөрчиж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй юм. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Төв аймгийн Сүмбэр сумын Засаг даргын итгэмжпэгдсэн төлөөлөгч Ц.Даваасүрэн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: 2008 онд Засаг даргаар ажиллаж байсан Сүхээгийн Цогтсайхан нь Сүхээгийн Баясгалангийн төрсөн ах нь байгаа. С.Баясгалан нь 2008-2014 он хүртэл Засаг даргын орлогч хийж байсан. С.Цогтсайхан нь 2004-2008 он хүртэл Засаг даргаар ажиллаж байсан. Түүнээс хойш түүний эхнэр Г.Эрдэнэчимэг нь 2012-2014 он хүртэл Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын даргаар ажиллаж байсан. Тухайн гурван хүн нь тухайн суманд удирдах албан тушаалтнаар ажилладаг байсан. Мэдэгдлийн тухайд Г.Золзаяагийн ажлын шуудангийн хаягаар явуулаад өөртэй нь утсаар холбогдсон. Тухайн үед Г.Золзаяа шүүхдэж чадахгүй. Энэ хүмүүс өөрсдөө компаниа шилжүүлж аваад шүүхээр явах юм гэж надад утсаар мэдэгдсэн. 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр захирамж гарсан. 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр “Голденсэнд" ХХК нь Г.Золзаяагаас Г.Эрдэнэчимэгийн нэр дээр шилжсэн. Энэ хугацаанд Г.Золзаяа нь “би С.Цогтсайханы эхнэрт мэдэгдсэн би шүүхдэх ямар ч боломж байхгүй. Наад хүмүүс чинь өөрсдөө учраа олох байх” гэх тайлбарыг гаргаж байсан. Газрын түрээстэй холбоотойгоор баримтыг нөхөж бүрдүүлсэн зүйл бол огт байхгүй. Шүүх гэрч нарыг дуудаж асуусан. Маргаан бүхий газрыг түрээсэлж Н.Ганболд, В.Мөнхжаргал, “Жаргалант харвест” ХХК-иудаас төлбөр авч байсан талаар гэрчийн мэдүүлэг авсан. 2013, 2014 онуудад газрын төлбөр 300 000 төгрөг төлсөн байсан. Тухайн үед нэг га газрын төлбөр 772 төгрөг байсан. 2015 оноос хойш Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2016 оны 01 дугаар тогтоолоор газрын төлбөрийн хэмжээ 1200 төгрөг болгож нэмэгдүүлсэн. Газрын төлбөрийн үнэ нь 2015, 2016 онуудад өндөр үнэтэй гарч ирээд байгаа. 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн захирамжийг тухайн хугацаандаа бичиг хэргээрээ дамжуулаад Г.Золзаяагийн албан ажлын хаягаар хүргүүлж байсан. С.Баясгалангийн ах С.Цогтсайхан, Г.Эрдэнэчимэг нар нь ирээд Засаг дарга тухайн үед Засаг даргын орлогчоор ажиллаж байсан хүнтэй уулзаад 200 га газрыг нь аваад 230 га газрыг Тамгын газрын мэдэлд шилжүүлээд эргээд иргэдэд хувиарлах ажлуудыг зохион байгуулъя гэж тохироод нийгмийн хариуцлагын гэрээ байгуулсан. 2018 оны 12 дугаар сард захирамжийг хуулбарлуулж авсан. 2018 оны 06 сард энэ захиргааны акт гарсан гэдгийг мэдэж байсан. Давуу эрхээр газар эзэмшүүлэх талаар 170 иргэн хүсэлт гаргасан гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Мөнхболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Маргаан бүхий захиргааны актын үндэслэл болсон Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтад гурван зөрчлийг гаргасан гэж үзэн газар эзэмшигчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг цуцалсан байдаг. 2008 онд нэхэмжлэгчид Засаг даргын зүгээс захирамж гарч газар эзэмшүүлсэн. 2008 оноос хойш 2013 он хүртэл газрын төлбөрийн асуудлыг ярихгүй байна. 2013 онд гэрээ байгуулснаас хойш газрын

 

төлбөрийг тасралтгүй төлсөн байна. 2008-2013 оны хооронд газрын төлбөрийг төлөх үүргийг хэрхэн хэрэгжүүлсэн талаар тайлбараа хэлсэнгүй. 2018 оны 1 дүгээр улирлын төлбөр төлөгдөөгуй байсан. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч газар эзэмшүүлэх гэрээний 2.3 дахь заалтад газрын төлбөрийг улирал бүрийн эхний сарын 25-ны өдөр төлнө гэж заасан. Энэ заалтаа барих юм бол газар эзэмшигч 1 дүгээр сарын 25-ны өдрийн дотор нэгдүгээр улирлын газрын төлбөрөө төлөх ёстой байсан. Маргаан бүхий захирамж нь 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр гарсан. Хоёрдугаарт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газар эзэмших гэрээг шинэчлэн байгуулаагүй. Нэхэмжлэгч 2013 оноос хойш газрын даамалтай шинэчилж гэрээ байгуулсан зүйл байхгүй. Гэрээний 6.2 дахь заалтад гарын үсэг зурсан өдрөөс хойш гэрээг 1 жилийн хугацаатай байгуулав гэсэн байна. Гэрээг байгуулах нь хоёр талын аль алийнх нь үүрэг гэдгийг заажээ. Гэхдээ нэхэмжлэгч нь газрын гэрээгээ сунгах талаар хүсэл зоригоо илэрхийлээд хүсэлтээ гаргаад явах ёстой. Газрын даамлын зүгээс газрын гэрээг сунгах талаар хэд хэдэн удаа мэдэгдэж байсан. Энэ хугацаанд Голденсэнд компанийн захирлууд хэд хэдэн удаа солигдсон байдаг. Бүгдэд нь утсаар холбогдоод хэлж байсан. 2008 оны 90 дүгээр захирамжийн дагуу үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй гэх үндэслэл дээр Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3 дахь заалтын дагуу эрх үүргийг хэрэгжүүлэн зориулалтын дагуу эзэмшихийг “Голден сэнд” ХХК-ийн захирал Золзаяад даалгасан байгаа. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь заалтад газар эзэмшигчийн 6 үүрэг байдаг. Энэ үүргийн талаар маргаан бүхий Б/15 дугаар захирамжид дурдсан байна. Газар эзэмшигчийн 2013 оноос хойшхи үйл баримтын хүрээнд газраа бусдад түрээслүүлсэн байдаг. Жилдээ газрын төлбөр 300 000-400 000 төгрөгийг төлдөг. 2, 3 жил бусдад түрээслүүлэхдээ 65 сая төгрөгийн төлбөрийг авсан. Энэ талаар гэрчүүд мэдүүлсэн байдаг. Үүнтэй холбоотойгоор албан бичгүүд хэрэгт авагдсан. “Жаргалант харвест” ХХК, “Дэм сүмбэр” хоршоо нь “Голдэн сэнд” ХХК-ийн 430 га газрыг түрээсэлж тариалалт хийсэн, түрээсийн дагуу их хэмжээний төлбөр мөнгийг төлж байсан талаар албан бичгүүдийг ирүүлсэн. Төв аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас ирүүлсэн ургацын мэдээнээс үзвэл Толденсэнд” ХХК нь мэдээ ирүүлж байгаагүй, 430 га газрын түрээслэгчид мэдээ ирүүлж байсан. Газар эзэмшигч нь газраа ашиглаад байна уу, өөр субъект ашиглаад байна уу гэсэн асуудал гарч ирнэ. Газар эзэмшигч гээд захирамж дээр дурдагдаад, гэрээ байгуулаад байгаа “Голденсэнд” ХХК нь өөрөө үр тариа, тариалж газраа эзэмшиж ашиглаагүй. Газар эзэмшигчтэй байгуулсан 2013 оны гэрээний 5.3 дахь хэсэгт газрыг зориулалтын дагуу 2 жил эзэмшиж ашиглаагүй бол, зохих албан тушаалтны зөвшөөрөлгүй бусдад ашиглуулах тохиолдолд газар эзэмших эрхийг хүчингүй болгож дахин хувиарлалтад оруулах ийм үр дагавар хариуцлагыг талууд аль аль тал нь хүлээн зөвшөөрч гарын үсгийг зурсан. Газрын тухай хууль, газар эзэмших гэрээгээрээ газар эзэмшигч нь төрийн өмчийн газрыг жилдээ 400 000 төгрөгийн төлбөр төлөөд гурван жилийн хугацаанд 65 сая төгрөгийн ашиг олоод байгаа нь өөрөө Газрын тухай хууль, Үндсэн хуульд нийцэхгүй асуудал гарч ирээд байна. Анх уг газрыг “Голденсэнд” ХХК-д эзэмшүүлэх захирамжийн уг үндэслэлийг ярих юм бол 2008 онд С.Цогтсайхан гэдэг Засаг дарга эхнэрийнхээ нэр дээр “Голденсэнд" ХХК-д газар эзэмшүүлсэн. Өөрийн компанид газар эзэмших эрхийг олгоод 2008-2013 оны хугацаанд газрын төлбөрийг аваагүй. Энэ хамаарал бүхий этгээдүүд нь өөрийнхөө компанид газар эзэмшүүлээд явж байгаа нь шударга бус байна. Газрын тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил. Нэхэмжлэгчийн хэлсэн уулзалтад хуучин Засаг дарга С.Цогтсайхан, С.Баясгалангийн өмнөх захирал Г.Эрдэнэчимэг нар нь Засаг даргатай 2018 оны 06 дугаар сард уулзсан. Тэгэхээр энэ захирамжийг Засаг дарга өөрөө өөртөө олгосон. Агуулгынхаа хүрээнд нэхэмжлэгч компани нь ямар ч зүй зохисгүй үйл

 

ажиллагаа явуулж байсан нь харагдаж байгаа. 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжпэгч компанийн захирал Г.Золзаяа нь Г.Эрдэнэчимэг болж солигдсон байна. 03 дугаар сарын 13-ны өдрөөр маргаан бүхий захирамжийг гаргаад тухайн үеийн захирал Г.Золзаяагийн хаягаар хүргүүлсэн. Г.Золзаяа нь тухайн үед Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газарт нягтлан бодогчоор ажилладаг учир ажпын хаягаар нь хүргүүлсэн. Энэ захирамжийг гардуулсан, мэдэгдсэн гэх үйл баримт нь 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр мэдсэн байсан гэх талаар нэхэмжпэгч өөрөө хэлсэн. Нэхэмжпэлдээ 2018 оны 12 дугаар сард газрын даамлаас хуулбарлуулж аваад шүүхэд хандсан гэж хэлээд байна. Үйл баримтын хүрээнд 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр мэдээд уулзалт хийгээд нийгмийн хариуцлагын гэрээ хийсэн байна. Ийм учраас хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээр байна. Мэдэгдэх, гардуулах ажиллагаа нь хууль журмынхаа дагуу явагдсан. Газар эзэмшигч хуулийн этгээдийн удирдлага солигдсонтой холбоотой мэдээллийг газрын даамалд мэдэгдэх ёстой энэ үүргээ хэрэгжүүлээгүй. Төв аймгийн Сүмбэр сумын Засаг даргын захирамж нь хууль зүйн үндэслэлтэй учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгуй болгож өгнө үү гэжээ.

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжпэгч “Г” ХХК-иас “Төв аймгийн С сумын Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Б/15 тоот захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байна.

Төв аймгийн Сүмбэр сумын Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Б/15 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн Сүмбэр 2 дугаар багийн нутаг дэвсгэрт Лоогийн аманд байрлах үр тариа тариалах зориулалтаар газар эзэмшигч “Г" ХХК-ийн 430 га талбайг хүндэтгэн үзэх шалтгаанп/йгээр 2017 оны газар эзэмших гэрээ байгуулаагүй, газрын төлбөрөө төлөөгүй, 2008 оны 90 дүгээр захирамжийн дагуу үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй гэж газар эзэмших эрхийн гэрчилгээг нь хүчингүй болгож шийдвэрлэжээ.1

Төв аймгийн Сүмбэр сумын Засаг даргын 2008 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 90 дүгээр захирамжаар2 430 га газрыг “Г” ХХК-д 60 жилийн хугацаагаар эзэмшүүлж, 179 га, 83 га, 166.3 га газрын иргэн аж ахуй нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх гэрээг3 үр тариалах, төмс хүнсний ногоо тариалах зориулалтаар 2013 оны 03 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан бөгөөд тус газруудад газар эзэмших эрхийн гэрчилгээг4 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдөр олгосон байна.

Маргаан бүхий захиргааны актыг үндэслэл тус бүрээр нь авч үзвэл:

  1. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2017 оны газар эзэмших гэрээ байгуулаагүй гэх үндэслэлийн тухайд:

Нэхэмжпэгчийн өмгөөлөгчөөс Газрын тухай хуульд гэрээг ямар хугацаатайгаар байгуулах талаар зохицуулаагүй тул нэхэмжлэгчийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй

 

11-р хавтаст хэргийн 85-р хуудас,

 

21-р хавтаст хэргийн 84-р хуудас,

 

3 1-р хавтаст хэргийн 35-37-р хуудас,

 

41-р хавтаст хэргийн 80, 82-р хуудас,

 

гэжээ. Нэхэмжлэгч “Г” ХХК нь Төв аймгийн Сүмбэр сумын Засаг даргатай 2013 оны 03 дугаар сарын 19-ний өдөр газар эзэмшүүлэх гэрээг байгуулсан байх бөгөөд гэрээний зургаа-ын 6.2 дахь заалтад зааснаас үзвэл тухайн гэрээний хугацаа нь 1 жил буюу 2014 оны 03 дугаар сарын 19-ний өдөр дууссан байна. Иймд нэхэмжлэгч Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8 дахь хэсэгт “Газар эзэмших гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ" гэж заасныг зөрчиж, гэрээгээ дүгнүүлж, гэрээ байгуулаагүй гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.

  1. Эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэх үндэслэлийн тухайд:

Шүүх хуралдаанд тухайн захирамжийг гаргасан Төв аймгийн Сүмбэр сумын Засаг даргаар ажиллаж байсан гэрч С.Мөнхтүвшин мэдүүлэхдээ “..намайг Засаг даргаар ажиллаж байх үеийн буюу 2016-2018 оны газрын төлбөрийг төлөөгүй учир 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Б/15 дугаар захирамжийг гаргасан” гэж мэдүүлж байна.

Төв аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 07/231 дугаар албан бичгээр5 нэхэмжлэгч нь 2015-2017 он хүртэл газрын төлбөрийг төлж байсан талаарх баримтыг ирүүлсэн. Мөн Төв аймгийн Татварын хэлтсийн тооцооллын программаар 2014-2017 он хүртэл газрын төлбөр төлж байсан нь Төв аймгийн Татварын хэлтсийн татварын улсын ахлах байцаагч Ц.Сайнжаргалын тодорхойлолт6 шүүхийн үзлэгээр7 тус тус тогтоогдож байна.

Харин “Г" ХХК-ийн газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамжийг 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Засаг даргаас гаргасан байх тул 2018 оны газрын төлбөрийг төлөөгүй гэж нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй.

Түүнчлэн маргаан бүхий захиргааны актыг Засаг дарга 2008-2012 оны газрын төлбөр төлөөгүй гэсэн үндэслэлээр гаргаагүй учир хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбарыг хүлээн аваагүй болно.

Иймд Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3 дахь заалтад заасан “газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх” үүргээ нэхэмжлэгч биелүүлсэн гэж үзэх үндэслэлтэй.

  1. 2008 оны 90 дүгээр захирамжийн дагуу үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй гэх үндэслэлийн тухайд

Төв аймгийн Сүмбэр сумын Засаг даргын 2008 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 90 дүгээр захирамжаар “...эзэмшилд олгосон газрыг Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 1, 35.3 дахь заалтын дагуу эрх үүргээ хэрэгжүүлэн зориулалтын дагуу эзэмшихийг “Г” ХХК-д” даалгажээ.

2008 оны 90 дүгээр захирамжийн дагуу үүргээ хэрэгжүүлэн ажиллаагүй гэдгийг хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгчөөс “Г” ХХК-ийг Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6 дахь заалтыг зөрчиж, газраа бусдад ашиглуулсан гэж тайлбарлаж байна. Мөн Засаг даргаар ажиллаж байсан С.Мөнхтүвшин шүүх хуралдаанд үүнийг нотолсон мэдүүлгийг өгчээ.

“Жаргалант харвест” ХХК-ийн 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 22/19 дугаар албан тоот8, тус компанид менежер, захирлаар ажиллаж байсан гэх Д.Баянбатын “..2012, 2013, 2014 онуудад “Голденсэнд” ХХК-ийн 430 га талбайг түрээсэлж тариалалт хийж байсан. Албан ёсны гэрээ байгуулж байгаагүй. Нийт 3

 

51-р хавтаст хэргийн 13-15,195-198-р хуудас,

 

6 2-р хавтаст хэргийн 42-р хуудас,

 

7 2-р хавтаст хэргийн 39-40-р хуудас,

 

81-р хавтаст хэргийн 86-р хуудас,

 

жилийн түрээс гээд 65 сая хавьцаа төгрөг өгч байсан. Мөнгө өгсөн баримт бол байдаг” гэсэн гэрчийн мэдүүлэг9, “Дэм сүмбэр” хоршооны захирал Н.Ганболдын 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн тодорхойлолт, түүний гэрчээр “...Толденсэнд” ХХК-ийн 430 га газарт 2016 онд уринш хийгээд 2017 онд тариалалт хийсэн. Тухайн үед Б.Баясгалантай амаар тохиролцож газрыг нь түрээсэлсэн гэж ойлгож болно. 2017 онд талбайд юу ч ургаагүй ба намар нь В.Мөнхжаргал тухайн талбайд уринш хийсэн” гэсэн мэдүүлэг10, иргэн В.Мөнхжаргалын “2017 онд “Голденсэнд” ХХК-тай талбайг нь түрээсэлье гэж ярилцсан. 2017 онд 380 га газар дээр уринш хийсэн. Уринш хийсэн талбай дээрээ 2018 онд тариалалт хийсэн” гэсэн гэрчийн мэдүүлэг11, нэхэмжлэгч “Г” ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлд: “2018 онд 60-га газарт тариалалт хийж 200 га газрыг иргэн В.Мөнхжаргалд түрээслүүлж урьдчилгаа 2,000,000 төгрөгийг аваад үлдэгдэл мөнгийг ургац хураалтын дараа авахаар тохирсон боловч мөн л ургац алдсан” гэсэн тайлбар хэрэгт авагджээ.

Мөн Төв аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 287 дугаар албан бичгээр12 “2018 оны уриншийн тайланд “Г” ХХК-ийн ургац хураалтын тайланд иргэн В.Мөнхжаргалын нэрийн ард хаалтанд Г гэсэн нэрийг тусгасан мэдээ ирүүлсэн байна” гэх лавлагаа, тус газрын 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 240 дугаар шинжээчийн дүгнэлтээр13 “Газар дээр шинжээч ажиллахад сумын газрын даамлын мэдээлснээр нийт 439 га талбайд нэг дор гурван тусдаа 167 га, 189 га, 83 га талбайд үзлэг хийсэн. Тухайн талбайнуудад урьд оны үр тарианы үлдэгдэл болох сүрэл бүхий гуурстай байна. Үүнээс 167 га талбайн 140 га талбайд үр тариа тариалсан сүрэл, гуурсны үлдэгдэлтэй, 27 га талбайд тариалалт хийгдээгүй байна” гэх дүгнэлтийг гаргажээ.

Эдгээр нотлох баримтуудаас үзвэл нэхэмжпэгч нь 2012-2014 он хүртэл “Жаргалант харвест" ХХК-д, 2016-2017 он хүртэл “Дэм сүмбэр” хоршоонд, 2017-2018 он хүртэл иргэн В.Мөнхжаргалд өөрийн эзэмшлийн газраа түрээсэлж байсан нь нотлогдож байна.

Нэхэмжлэгч “Г” ХХК-тай байгуулсан 2013 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн иргэн, аж ахуй нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх гэрээний14 гурав-ын 3.7-д “Эзэмшлийн газраа бүхэлд нь буюу зарим хэсгийг бусдад ашиглуулах бол эрх бүхий Засаг даргаас зөвшөөрөл авч, энэ тухай улсын бүртгэлд бүртгүүлэх”, тав-ын 5.3-т “...зохих албан тушаалтны зөвшөөрөлгуй бусдад ашиглуулах тохиолдолд газар эзэмших эрхийг хүчингүй болгож, дахин хувиарлалтанд оруулах болно” гэж заасан гэрээний заалтыг зөрчсөн.

Мөн Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6 “эзэмшигч нь газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгөөр тухайн газраа бүгдийг нь буюу зарим хэсгийг бусдад ашиглуулж болно” гэж заасныг мөн зөрчиж, Төв аймгийн Сүмбэр сумын Засаг даргын зөвшөөрөлгүй газраа удаа дараа бусдад ашиглуулж байсан нь тогтоогдож байна.

Хариуцагчаас Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэг “Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны

 

 

 

актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна” гэж заасны дагуу 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 06/12 дугаар албан бичгээр15 газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн талаар мэдэгдсэн мэдэгдлийг, “Голдөнсэнд” ХХК-ийн захирал Г.Золзаяад 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүргүүлсэн16 байх тул хариуцагчийг сонсох ажиллагаа явуулаагүй гэж буруутгах үндэслэлгүй байна.

Төв аймгийн Сүмбэр сумын Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Б/15 дугаар захирамжийг “Голденсэнд” ХХК-ийн захирал Г.Золзаяагийн ажлын /Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газарт/ гэх хаягт 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүргүүлсэн17 байна. Гэвч 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Г.Эрдэнэчимэг нь “Голденсэнд” ХХК-ийн захирлаар томилогджээ18. Нэхэмжпэгч “Голденсэнд” ХХК-ийн одоогийн захирал Н.Баясгалан нь уг захирамжийг 2018 оны 12 дугаар сард хүлээн авсан талаар тайлбарлаж байна.

Төв аймгийн Сүмбэр сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байсан А.Баасанхүү “Голденсэнд” ХХК-ийн захирал Г.Эрдэнэчимэгтэй 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр нийгмийн хариуцлагын гэрээ байгуулжээ.19 Гэрээг байгуулахдаа нэхэмжлэгчийн эзэмшлийн 430 га газраас 230 га газрыг суманд буцаан өгч, 200 га газрыг нэхэмжлэгчийн эзэмшилд хэвээр байлгана гэж талууд тохиролцсон талаар гэрч С.Мөнхтүвшин шүүхэд мэдүүлжээ. Уг тохиролцоог эс зөвшөөрч нэхэмжлэгч шүүхэд нэхэмжпэл гаргасан гэж байна.

Харин хариуцагчаас “2018 оны 6-р сард Засаг даргаар ажиллаж байсан С.Мөнхтүвшинтэй хуучин Засаг дарга С.Цогтсайхан, “Голденсэнд” ХХК-ийн захирал Г.Эрдэнэчимэг /С.Цогтсайханы эхнэр/ нар ирж уулзаад газар эзэмших гэрчилгээг цуцалсан захирамжийн талаар ярилцаж, нийгмийн хариуцлагын гэрээ байгуулсан учир тухайн цаг хугацаанд захирамж гарсан талаар мэдсэн. Гэтэл 2019 онд нэхэмжпэл гаргасан нь нэхэмжпэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж маргаж байна.

Маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэгч 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Төв аймгийн Засаг даргад гомдол гаргасан байх бөгөөд 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 07/92 тоот албан бичгээр20 “...газар эзэмших эрхийг цуцлах үндэслэлтэй” гэсэн хариу өгснөөс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргасан, уг хэрийг нэг мөр шийдвэрлэх үүднээс нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэсэн үндэслэлийг шүүх хүлээн аваагүй болно.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгг “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно” гэж заасан байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу өөр албан тушаалтан шийдвэрлэх ёстой гэсэн тайлбар үндэслэлгүй байна.

Дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэж үзвэл нэхэмжлэгч “Голденсэнд” ХХК нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1 дэх заалтад “газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх” үүргээ зөрчиж, газар эзэмших гэрээг дүгнүүлж,

 

 

 

 

 

 

 

 

 

Тев аймгийн Сүмбэр сумын Засаг дарга С.Мөнхтүвшин гэсэн гарын үсгийн тайлал байх боловч тухайн үед Засаг даргын орлогчоор ажиллаж байсан А.Баасанхүү гарын үсэг зурсан болох нь гэрч С.Мөнхтүвшин, А.Баасанхүү нарын мэдүүлгээс харагдана.

 

байгуулаагүй, Төв аймгийн Сүмбэр сумын Засаг даргын зөвшөөрөлгүйгээр маргаан бүхий газраа бүгдийг нь буюу зарим хэсгийг бусдад удаа дараа ашиглуулжээ.

Иймд Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 “Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана”, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн

  1. “газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн”, мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно" гэж заасны дагуу Төв аймгийн Сүмбэр сумын Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Б/15 дугаар захирамж нь хууль зүйн үндэслэлтэй, байх тул түүнийг хүчингүй болгуулахаар гаргасан “Г” ХХК-ийн нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн, нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8, 35 дугаар зүйлийн 35.1.6, 35.3.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “Г” ХХК-ийн гаргасан “Төв аймгийн С сумын Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Б/15 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн
  1. дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжпэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй
  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн
  1. дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ӨЛЗИЙЖАРГАЛ