Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 123/ШШ2019/0019

 

 

 

ТӨВ АЙМАГ ДАХЬ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ШИЙДВЭР

 

2019 оны 08 сарын 19 өдөр

 

Дугаар

 

Зуунмод сум

 

123/ШШ2019/0019

 

                                                                   

 

 

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Зоригтбаатар даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Иргэн П.Ц нэхэмжлэлтэй, Хариуцагч: Төв аймгийн З сумын Засаг даргад холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Төв аймгийн З сумын Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Б/02 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах, эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, 2019 оны 01 дүгээр сарын 14- ний өдрөөс өнөөдөр /2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр/-ийг хүртэл ажпын 147 хоногийн нийт 8.486.163 /найман сая дөрвөн зуун наян зургаан мянга нэг зуун жаран гурав/ төгрөгийн цалин нөхөн олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, хариуцагчийн өмгөөлөгч М.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Билгүүн нар оролцов.

 

Нэхэмжлэгч П.Ц шүүхэд гаргасан нэхэмжпэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.Ц миний бие Зуунмод сумын Засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байгаад Зуунмод сумын Засаг дарга Г.Мөнхбадралын 2017 оны 01 сарын 09- ний өдрийн Б/02 тоот захирамжаар ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 сарын 28-ны өдрийн 221 /МА2017/0833 дугаартай магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 2018 оны 3 сарын 05-ны өдрийн 99 дугаартай тогтоолоор тус тус тогтоон, нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд хангахаар шийдвэрлэсний дагуу Зуунмод сумын Засаг дарга Г.Мөнхбадралын оны 06 дугаар сарын 11 -ний өдрийн "П.Цэлмэгийг эгүүлэн томилох тухай" Б/03

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

2

 

тоот захирамжаар Зуунмод сумын Засаг даргын тамгын газрын даргын ажпын байранд эгүүлэн томилогдсон. Ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байтал Төв аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөл нь 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр "Удирдах ажилтны сул орон тооны сонгон шалгаруулалтын зар"-аар "Зуунмод сумын Засаг даргын тамгын газрын даргын ажлын байр"-ыг зарласан нь тухайн ажлын байр сулраагүй байхад "сул орон тооны сонгон шалгаруулалт гэж зарласан тул Төв аймаг дахь Терийн албаны салбар зөвлөлд өргөдөл гаргахад тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан гэсэн боловч

  1. оны 11 дүгээр сарын 29-ний өдөр дахин "Удирдах ажилтны сул орон тооны сонгон шалгаруулалтын зар"-аар "Зуунмод сумын Засаг даргын тамгын газрын даргын ажлын байр"-ыг зарласан. Энэ тухай Төрийн албаны төв зөвлөлд өргөдөл гаргасан боловч, хариу аваагүй байх хугацаанд зарын дагуу сонгон шалгаруулалт зохион байгуулагдсан. Сумын Засаг дарга 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр "П.Ц ажпаас чөлөөлөх тухай" шийдвэртээ дараах хуулийн зүйл заалтыг үндэслэлээ болгосон.
  1. “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай" хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 "Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана",

2. Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 2.5 "Хуульд заасан бусад үндэслэл",

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 "Ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажил хүлээлгэн өгөх хугацааг тогтоож, уг хугацааг ажпаас халах тухай шийдвэрт заана",

Мөн захирамжаа Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 99 тоот тогтоол, Төв аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн 2018 оны 12 сарын 21-ны өдрийн 39 тоот тогтоолыг тус тус үндэслэжээ. Монгол улсын Дээд Шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 99 тоот тогтоолын тогтоох хэсгийн 1-д "Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 221/МА2007/0833 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжпэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай" гэж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 сарын 28-ны өдрийн 221/МА2017/0833 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1-д "... П.Цэлмэгийн нэхэмжпэлийг бүхэлд нь хангаж, Төв аймгийн Зуунмод сумын Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б/02 дугаар захирамжийг хүчингүй болгон, П.Цэлмэгийг урьд эрхэлж байсан Төв аймгийн Зуунмод сумын Засаг даргын Тамгын газрын даргын

 

албан тушаалд эгүүлэн тогтоосугай" гэж тус тус шийдвэрлсэн болно. Төв аймгийн Зуунмод сумын Засаг дарга Г.Мөнхбадралын 2019 оны 01 сарын 14-ний өдрийн Б/02 тоот "П.Ц ажпаас чөлөөлөх тухай" захирамж нь Төрийн албаны тухай болон Хөдөлмөрийн тухай хуулиудын холбогдох заалтуудыг зөрчсөн. Дээрх үндэслэлээр төрийн захиргааны жинхэнэ албан хаагч, ажилтны эрх ашгийг хөндөж буй тул нэхэмжпэл гаргав.

Төв аймгийн З сумын Засаг даргын 2019 оны 01 сарын 14-ны өдрийн Б/02 тоот захирамжийн ажлаас чөлөөлөх болсон хуулийн заалт нь Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.5 дахь заалтын хуульд заасан бусад үндэслэл гэдэг нь тодорхойгүй, миний бие ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байсан. Төрийн албан хаагчийн нөөцөд байхгүйгээр чөлөөлсөн нь миний эрх, ашгийг ноцтой зөрчиж байгаа юм. Мөн захирамжид ажлаас чөлөөлөх үндэслэл болсон нэг эрх зүйн акт бол Монгол улсын Дээд шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 99 тоот тогтоол байдаг. Энэ тогтоолоор П.Ц ажилд нь эргүүлэн томилох шийдвэр байх ба намайг ажилд эргүүлэн томилсон Зуунмод сумын Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн Б/02 тоот захирамж нь тус тогтоол болон захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 0833 дугаар магадлалыг тус тус үндэслэсэн нь нотлох баримтаас тодорхой харагдаж байгаа. Мөн Төв аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 39 тоот тогтоол нь төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны нөөцөд бүртгэхэд нэр дэвшүүлэх тухай тогтоол байх бөгөөд энэхүү тогтоол нь мөн л намайг ажлаас халах эрх зүйн үндэслэл биш гэж үзэж байна. Зуунмод сумын Засаг даргын удаа дараагийн хууль бус шийдвэрээр миний бие 2 жил гаруй хугацаанд ажилгүй байж хохирч байна. Тухайлбал, энэ хугацаанд төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв нэмүүлэх боломжоо алдсан, одоо төрийн албан хаагчийн нөөцөд байхгүйгээр ажпаас чөлөөлөгдсөнөөр бусад төрийн албаны байгууллагад ороход анх удаа орох иргэдтэй адил нөхцөл байдал үүссэн байдалтай байна. Иймд миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Нэхэмжилж байгаа ажилгүй байсан хугацааны цалинг өнөөдрийг хүртэл

  1. оны 01 дүгээр сарын 14-нөөс өнөөдрийг хүртэл нийт ажпын 147 хоног гэж тоолж гаргасан. Үндсэн цалин албан тушаалын зэрэглэл нь ТЗ-7, шатлал нь ТЗ-5, үндсэн цалин нь 855.978 төгрөг, нийт нэмэгдэл цалин 385 190 /төрийн алба хаасан нэмэгдэл, зэрэг дэвийн нэмэгдэл, эрх бүхий албан тушаалын нэмэгдэл/, нийт 1.241.168 төгрөг гэж тооцоолж байна. Ажпын хоногийн дундаж цалинг 21,5 хоногоор тооцох юм бол хоногийн дундаж цалин 57.729 төгрөг гэж гарч байна. Үүнийг 147 хоногоор үржүүлж үзэх юм бол 8.486.163 төгрөг болж байна. Үндсэн цалинг тооцохдоо Засгийн газрын 2019
 

 

 

 

 

 

4

 

оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 24 дүгээр тогтоолоор /Төрийн албан хаагчийн албан тушаалтны цалингийн сүлжээг шинэчлэн тогтоох тухай тогтоолын хоёрдугаар хавсралт/ үндэслэн тооцсон, гэжээ.

Нэхэмжпэгчийн өмгөөлөгч Б.Баясгалан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагадаа 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин, нөхөн олговрыг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлэх гэж нэхэмжпэлийн шаардлагаа зөвтгөж байна. Хариуцагчийн гаргасан тайлбар, гаргасан шийдвэрүүдийг харахад уг нь шүүхийн шийдвэрийг биелүүлэх гэдэг байдлаар асуудалд хандаж байгаа. Дээд шүүхийн 99 дүгээр тогтоолоор ажилд нь ч аваад, халаад байгаа үйл баримт харагдаад байгаа. 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Б/02 дугаартай маргаан бүхий захиргааны акг нь хууль ёсны гэж харах боломжгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл захиргааны шийдвэрээр шийдвэрлэж байгаа асуудал хууль зүйн үндэслэл 2 хоорондоо зөрчилдөөнтэй байгаа юм. Хууль зүйн үндэслэлд нь Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, Монгол улсын Дээд шүүхийн 99 дүгээр тогтоол, Төрийн албаны салбар зөвлөлийн 39 дүгээр тогтоол гэсэн 4 төрлийн эрхийн актыг дурдаад байгаа юм. Эдгээрийн алинд нь ч манай үйлчлүүлэгчийн хашиж байсан албан тушаал сул байсан юм уу, нэхэмжпэгчийг чөлөөлөх агуулга бүхий нэг ч хууль зүйн үндэслэл байхгүй юм. Тийм учраас энэ маргаан бүхий акт хуульд нийцэхгүй байна гэж үзэж байгаа. Мөн 44 дүгээр шийдвэрийг ярьдаг. Хариуцагчийн зүгээс 44, 39 дээр маргаагүй гэж хэлдэг. Энэ тогтоол, шийдвэрүүд дээр маргаагүй гэдэг нь Б/02 захирамжийг хүлээн зөвшөөрөх үндэслэл болж чадахгүй бөгөөд манай эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй гэж үзэж байгаа. Шүүх үүнийг харгалзан үзээсэй гэж хүсэж байгаа. 2018 оны 05 дугаар сарын 31-ний акт болон 06 сарын 11-ний акт хоорондоо зөрчилдөөнтэй зүйлс их байгаа. Энэ хоёр дээр 99 дүгээр тогтоолыг баримталдаг. Гаргасан шийдвэрээ өмгөөлөгчийн шахалт шаардлагаар л гэж хэлээд байгаа боловч шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэсэн агуулга харагдаад байгаа юм. Тэгэхээр зөвхөн 99 дүгээр тогтоолоор сонгон шалгаруулалт явуулахад энэ тогтоол саад болохгүй гэснийг нь үндэслээд шууд төрийн албаны харилцаа буюу хөдөлмөрлөх эрхийн харилцааг дуусгавар болгож байгаа ийм нөхцөл байдал үүсэж байгааг шүүх анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Нөгөө талаас шийдвэр гаргасныг нь харахад эхлээд үүрэг гүйцэтгэгчээр томилоод тэрийгээ Дээд шүүхийн 99 дүгээр тогтоолыг биелүүлж байгаа гэдгээр гаргачихаад сонгон шалгаруулалт явуулах процесс явуулаад араас нь эргүүлэн томилсон байдаг. Тэр эргүүлэн томилж байна гэдэг нь Засаг дарга өмнө гаргасан шийдвэрээ шууд үгүйсгэсэн шийдвэр гаргаж байгаа юм. Аль аль нь Дээд

 

5

 

•&?

 

шүүхийн тогтоол барьж байгаа сул орон тоо байгаа учраас сонгон шалгаруулалт явуулъя гэж хүсээд байдаг. Тэгсэн хэр нь эргүүлэн томилчихсон. Сул орон тоо байхгүй гэдгийг үгүйсгэчихсэн нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар харагдаж байгаа юм. Тийм учраас 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Б/02 дугаартай захирамж аль ч талаас нь харсан хуульд нийцсэн гэж харагдахгүй байгаа юм. Тэгэхээр энэ 99 дүгээр тогтоол хэрхэн, яаж хэрэгжих юм бэ гэхээр миний ойлгож байгаагаар 44 байна уу, 39 байна уу, 99 байна уу гаргасан тогтоол, шийдвэрүүдийг сумын Засаг дарга, Төрийн албаны салбар зөвлөл хуульд нийцүүлэн хэрэгжүүлэх ёстой. Одоогийн хэрэгт авагдсан баримтуудаар ажилд буцаан авсныг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Чөлөөлсөн, сонгон шалгаруулалт явуулж байгаа энэ арга, хэлбэр, ажиллагаануудыг бүрэн хуульд нийцсэн гэж үзэхгүй байна. Тийм учраас Дээд шүүхийн 99 дүгээр тогтоол, шийдвэрийг хэрэгжүүлнэ гэсэн бол хуульд нийцүүлэх ёстой. Хэрэпг авагдсан баримтуудын хүрээнд ч, хууль зүйн үндэслэлийн хувьд үйлчлүүлэгчийн маань гаргасан нэхэмжпэлийн шаардлага хангагдах бүрэн үндэслэлтэй байна гэж үзэж байна. Хариуцагчийн төлөөлөгчийн зүгээс гаргаж байгаа тайлбар, хариуцагчийн өмгөөлөгчийн асуултад хариулж байгаагаас харахад тушаал, шийдвэр хуульд бүрэн нийцсэн гэж үзэх боломжгүй байна. Мөн шийдвэр гаргасан этгээдийг бүрэн хамгаалж чадахгүй байгааг шүүх анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Иймд үйлчлүүлэгчийн маань гаргасан нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгөхийг шүүхээс хүсэж байна гэжээ.

Хариуцагч, түүний итгэмжпэгдсэн төлөөлөгчийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зуунмод сумын Засаг даргын 2019.01.14-ний өдрийн Б/02 тоот захирамжийг хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзэж байна.

Төв аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд 2018.06.04-ний өдрийн 05/317 тоот албан бичгээр Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасны дагуу “Удирдах ажилтны сонгон шаргаруулалт” зарлаж өгөхийг хүсч уламжилсан. Тухайн үед нь П.Цэлмэг нь Зуунмод сумын Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/02 тоот захирамжаар түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон ажиллаж байх хугацааг сул орон тоо гэж үзнэ. Төв аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс Монгол улсын Дээд шүүхэд 2018.09.14-ний өдрийн 127 тоот албан бичгээр тайлбар хүргүүлсэн. Монгол улсын Дээд шүүхээс 2018.11.06-ны өдрийн 4/4122 тоот албан бичгээр хариу ирүүлсэн. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн хэн аль нь дээрх хууль болон зохих журмын заалтуудыг зөрчиж томилогдсон учир Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018.03.05-ны өдрийн 99 дүгээр тогтоолын 23-т “Цаашид хариуцагч нь Төв аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2016 оны 44

 

6

 

дүгээр тогтоолыг хэрэгжүүлэхдээ маргаж буй ажлын байранд томилогдох этгээдийг Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйл болон дээрх журамд нийцүүлэн сонгон шалгаруулж, томилоход шүүхийн энэ тогтоол саад болохгүйг тэмдэглэж байна” гэж заасан болно. Түүний дагуу Төрийн албаны удирдах ажилтны сонгон шалгаруулалт явагдсан. Удирдах ажилтны нээлттэй сонгон шалгаруулалт явуулах журмын дагуу сонгон шалгаруулалтанд П.Цэлмэг оролцох эрх нээлттэй байхад оролцоогүй. Төрийн албаны зөвлөлийн 2013.02.15-ны өдрийн 14 дүгээр тогтоол “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтын үнэлгээ, дүгнэлт гаргах зааварын 6.1-д комисс шалгалтын дүнг хуралдаанаараа хэлэлцэж, сонгон шалгаруулалтад тэнцсан сонгон шалгаруулалтад оролцогчийг төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны нөөцөд бүртгэх тухай болон энэхүү журмын 5.1-д заасны дагуу үйлдэл нэгдсэн жагсаалтаар хамгийн өндөр үнэлгээ авсан иргэнийг уг албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлэх тухай саналаа Төрийн албаны зөвлөл болон салбар зөвлөлд харьяаллын дагуу гаргана” заасны дагуу шалгаруулалтанд тэнцсэн иргэн Гүрдагва овогтой Батжаргалыг Төв аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн Зуунмод сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд томилсон гэжээ. Иймд Зуунмод сумын Засаг даргад холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч М.Мөнхтулга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ маргаан нь хэдийгээр өнөөдөр нэхэмжпэл гаргасан асуудал байгаа боловч нэхэмжпэгчийн өөрийнх нь хэлдгээр 2 жилийн өмнөх асуудал яригдаад үр дагавар нь гарч байгаа. Тухайн үед нэхэмжпэгчийг Төрийн албаны салбар зөвлөлийн 06 тогтоолоор ажилд томилсон байдаг. Дараа нь энэ 06 тогтоолыг 44 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон байдаг. Үүнээс үүдэлтэйгээр шүүх дээр маргаан яваад Монгол улсын дээд шүүхээс буцаан ажилд нь эргүүлэн томилох эцсийн шийдвэр гарсан. Тэр ажилд буцаан томилуулах гол шалтгаан нь бол нэхэмжпэгч өөрөө сонгон шалгаруулалтад ороогүй, тэрийг хүчингүй болгосон боловч тухайн Засаг даргын тамгын газрын даргын албан тушаалд Баярсайхан гэдэг хүнийг мөн л сонгон шалгаруулалтгүй томилсон байна гээд өмнө нь энэ ажиллаж байсан хүнийг авах ёстой гэсэн шүүхийн тогтоол гарсан. Өнөөдөр энэ хүний ажиллах үндэслэл нь 06 тогтоол нь хүчингүй болчихсон болохоор энэ албан тушаалд ажиллах боломжгүй байгаа нь харагдаж байна. Үүнээс үүдэлтэйгээр дахиад шүүхийн тогтоол биелүүлэх үүрэгтэй тул буцаан ажилд нь томилоод, сонгон шалгаруулалтаа зарласан. Энд хууль зөрчсөн асуудал байхгүй гэж үзэж байгаа. Ялангуяа нэхэмжпэгч маань сонгон шалгаруулалтад ороод өрсөлдөөд гараад ирэх боломж нь байсан. Тухайн сонгон шалгаруулалт зарласныг мэдэж байсан. Тэгээд

 

7

 

ж

 

сонгон шалгаруулалтын дараа ийм асуудал үүсээд явж байгаа юм. Тэгэхээр энэ сонгон шалгаруулалтын хувьд хуулийн дагуу явсан. Сонгон шалгаруулалт болон бусад Төрийн албаны зөвлөлийн дүгнэлт, тогтоолуудтай нэхэмжлэгч маргаагүй гэдгийг цохон тэмдэглэмээр байна. Зөвхөн сумын Засаг даргын Б/02 дугаар захирамжтай маргаж байгаа. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1-т заасны дагуу нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхол хөндөгдсөн үү гэдэг дээр нэхэмжпэгч 06 дугаар тогтоолтой маргаагүй, 44 дүгээр тогтоолтой маргаагүй, сүүлийн 39 дүгээр тогтоолтой маргаагүй байх тул энэ хүчин төгөлдөр тогтоол, шийдвэрүүдээр хуульд заасан үндэслэлээр сонгон шалгаруулалт зарлаад дараагийн хүнийг нь авсан байгаа нь үндэслэлтэй гэж үзэж байна.

Түр орлон гүйцэтгэгчээр томилчихлоо гэсэн асуудал үүсээд 2018 оны 05 дугаар сарын 31-нд тушаал гаргасан байгаа. 06 дугаар сарын 04-нд Төрийн албаны салбар зөвлөлд сонгон шалгаруулалт зарлах хүсэлтээ өгсөн байсан. 06 дугаар сарын 11-нд Монгол улсын Дээд шүүхийн 99 дүгээр тогтоолыг биелүүлээд захирамж гаргасан байгаа. Тэгэхээр би нэхэмжпэгчийн эрх зөрчигдөөгүй гэж үзэж байгаа юм. Яагаад вэ гэхээр ажпын байранд ажиллаж байсан гэдгээрээ сул орон тоо гэж үзэхгүй байгаа юм. Ажпын байраар хангаж байгаа бол тэр ажпын байранд Төрийн албаны тухай хуулийнхаа дагуу тухайн ажпын байранд тэнцэж байсан уу гэдгийг харах ёстой. Дээд шүүхийн 99 дүгээр тогтоолыг яагаад дурдаад, хавтаст хэрэгт авахуулаад байгаа вэ гэхээр энэ хүн би ажиллаж байсан, орон тоо сул биш байсан гэх үндэслэл байхгүй юм. Хуулиараа сонгон шалгаруулалтад ороод тэгээд удирдах албан тушаалд орох зохицуулалт байгаа. Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 32 дугаар зүйлийн 32.4, мөн Удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 45.1, мөн сонгон шалгаруулалтын журам байгаа журмын 14а зэргийг тус тус зөрчсөн байна. Мөн өмнө нь энэ хүнийг томилохдоо Төрийн албаны зөвлөлийн Б/06 дугаар тогтоолоор томилсон байдаг. Тэрийг 44 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон. Тэгэхээр өнөөдөр энэ 44 дүгээр тогтоолыг хүчин төгөлдөр тогтоол гэж үзэж болно. Мөн Монгол улсын Дээд шүүхийн 4/3122 дугаартай албан бичгийн хүрээнд тогтоогдож байгаа юм. Тэгэхээр энэ томилогдсон асуудал нь Дээд шүүхийн шийдвэрээр томилоод томилсныхоо дараа нь сонгон шалгаруулалт зарлахад энэ тогтоол саад болохгүй гэсэн энэ утгыг нэхэмжлэгч тал ойлгохгүй байх шиг байна. Хэрвээ П.Цэлмэг сонгон шалгаруулалтад орсон бол энэ маргаан гарахг/й байсан. Тэр 99 дүгээр тогтоолын үр дагавраар энэ хүнд 7 740 000 төгрөгийг буцааж төлсөн байдгийг хэлэх ёстой. Сонгон шалгаруулалт зарлаад сонгон шалгаруулалтад хүмүүс өрсөлдөөд тогтоол нь гарчихсан. Энэ тогтоолыг Засаг дарга хэрэгжүүлсэн байгаа. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хэлж байгаагаар дангаараа

 

 

 

8

 

гаргасан шийдвэр гэж үзэх үндэслэлгүй юм. Төрийн албаны сонгон шалгаруулалтаа зарла, шалгалтаа аваад хамгийн өндөр дүн авсан хүнээ санал болгоод тэгээд тэр тогтоолыг хэрэгжүүлсэн. Өнөөдрийн хэрэгжиж байгаа Төрийн албаны тухай хуульд хэрэгжүүлнэ гэсэн заалт байгаа. Тэр 39 дүгээр тогтоолыг үндэслэсэн нь буруу гээд нэхэмжпэгч талаас хэлээд байна. Үндэслэхээс өөр арга байхгүй юм. Сонгон шалгаруулалтад ороод тэнцсэн хүнийг томилох үүрэг нь Засаг даргад байгаа. Эдгээр үндэслэлүүдээр Засаг даргын шийдвэр үндэслэлтэй байна гэж үзнэ. Төрийн албаны тухай хуулийн хамгийн гол зарчим бол төрийн жинхэнэ албан тушаалд удирдах албан тушаалтныг сонгон шалгаруулж авна гэсэн заалт байгаа. Нэхэмжпэгч өөрөө сонгон шалгаруулалтад оролцоогүй гэдгээ хэлж байна. Тэгэхээр тус албан тушаалд ажиллах үндэслэл байхгүй байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү, гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжпэгч шүүхэд нэхэмжпэл гаргахдаа нэхэмжпэлийн шаардлагаа “Төв аймгийн Зуун мод сумын Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Б/02 дугаартай захирамжийг хүчингүй болгуулан, ажилд эгүүлэн томилуулах, эгүүлэн томилогдох хүртэл ажилгүй байсан хугацааны авах ёстой цалинг нөхөн олгуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх” гэж тодорхойлсон боловч шүүх хуралдаанд “Төв аймгийн Зуун мод сумын Засаг даргын

  1. оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Б/02 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах, эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, 2019 оны 01 дүгээр сарын 14-ий өдрөөс өнөөдөр /2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр/-ийг хүртэл ажлын 147 хоногийн нийт 8486163 төгрөгийн цалин нөхөн олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх” гэж тодруулан нэхэмжпэлийн шаардлагаа тодорхойлжээ.

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Маргаан бүхий акт болох Төв аймгийн Зуун мод сумын Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн “П.Цэлмэгийг ажлаас чөлөөлөх тухай” Б/02 дугаартай захирамжид “Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь заалт, Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, Монгол

 

улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 99 тоот тогтоол, аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 39 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн захирамжлах нь” гээд, нэгдүгээр заалтад “Зуун мод сумын Засаг даргын Тамгын газрын дарга Пүрэвжавын Цэлмэгийг 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс үүрэгт ажпаас нь чөлөөлсүгэй” гэж заагаад, дараагийн заалтуудаар тухайн ажлыг хүлээлцэх болон холбогдох тооцоог хийх, хяналт тавих зэргийг тус тус албан тушаалтангуудад үүрэг болгон захирамжилжээ.1

Энэхүү маргаан бүхий акт Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэсэн зарчимд нийцэж гарсан гэж үзэх үндэслэлтэй бөгөөд үүний улмаас нэхэмжпэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол шууд зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Тодруулбал, маргааны үйл баримтад холбогдуулан дүгнэхэд өмнө нь хариуцагч Зуунмод сумын Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн “П.Цэлмэгийг албан тушаалаас чөлөөлөх тухай” Б/02 дугаар захирамжаар нэхэмжпэгчийг эрхэлж байсан ажил албан тушаалаас нь чөлөөлсөн шийдвэр гарч, нэхэмжлэгч уг шийдвэрийг эс зөвшөөрч, шүүхээр шийдвэрлүүлсэн байх ба Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 99 дүгээр тогтоолоор эцэслэн шийдвэрлэхдээ нэхэмжлэгч П.Цэлмэгийг болон тухайн хэргийн гуравдагч этгээд Б.Баярсайхан нарыг хэн аль нь Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох хуулийн шаардлага хангаагүй байгаа болохыг тус тус тогтоон дүгнэсэн, мөн тухайн нөхцөл байдалд холбогдуулан Төрийн албаны шударга ёс, тэгш байдлыг хангах” үндсэн зарчимд нийцүүлэх үүднээс тухайн ажил албан тушаалд өмнө нь ажиллаж байсан гэх үндэслэлээр нэхэмжпэгч П.Цэлмэгийг уг ажил албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн, түүнчлэн хариуцагч нь цаашид Төв аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2016 оны 44 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх, маргаж буй ажлын байранд томилогдох этгээдийг хуульд нийцүүлэн сонгон шалгаруулж, томилоход шүүхийн энэ тогтоол саад болохгүй болохыг тэмдэглэн дурьдаж шийдвэрлэжээ.2

Түүчлэн нэхэмжпэгч П.Цэлмэгийг тухайн ажил албан тушаалд анх Зуунмод сумын Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн “П.Цэлмэгийг албан тушаалд томилох тухай” Б/05 дугаар захирамжаар томилохдоо Төрийн албаны зөвлөлийн Төв

 

1 Хавтаст хэргийн 30 дахь тал

 

2 Хавтаст хэргийн 33, 88-94 дэх тал

 

10

 

аймаг дахь салбар зөвлөлийн 2016 оны 06 дугаар тоггоол3-ыг үндэслэн томилсон байх боловч тус зөвлөлийн 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн “Дүгнэлт гаргах тухай”

Ф 06 тоот тогтоол4-ыг мөн зөвлөлийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Тогтоол хүчингүй болгох тухай” 44 дүгээр тоггоол5-оор “Монгол Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 14.а дахь заалтыг зөрчиж байгаа тул уг тогтоолыг хүчингүй болгосугай” гэж дурьдан хүчингүй болгосон байх бөгөөд энэхүү 44 дүгээр тогтоол нь хүчин төгөлдөр байна.

Гэтэл нэхэмжпэгч П.Цэлмэг нь маргаан бүхий ажил албан тушаал буюу Засаг даргын Тамгын газрын даргын ажил албан тушаалыг эрхлэх хуулийн шаардлагыг хангаагүй байсан болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон, мөн дээрх шүүхийн тогтоол гарснаас хойш төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулалтад орсон талаар шүүх хуралдаанд тодруулахад "... ороогүй байгаа” гэж тайлбарласан зэргээр нэхэмжпэгч уг ажил албан тушаалыг эрхлэх эрхийг хангаагүй болох нь тогтоогдож байна. Харин хариуцагч нь дээрх шүүхийн шийдвэрт нэгэнт дүгнэн шийдвэрлэснээр тухайн ажил албан тушаалд ажиллах этгээдийг хуульд нийцүүлэн томилж ажиллуулахдаа, Төрийн албаны тухай

  • /2002 оны хууль, 2019 оны 01 дүгээр сарын 01-ээс хүчингүй болсон/ хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1-д “...төрийн боловсон хүчний бодлогын удирдамжаар хангах, тэдгээрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, зохицуулах”, 35.1.3-т “хууль тогтоомжийн актад нийцүүлэн эрх хэмжээний асуудлаар шийдвэр гаргах, өөрчлөх, биелэлтийг нь хангах” гэсэн, мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.6-д “Төрийн албаны төв байгууллагын гаргасан шийдвэрийг холбогдох байгууллага, албан тушаалтан биелүүлэх үүрэгтэй” гэж заасан болон /2019 оны 01 дүгээр сарын 01-ээс дагаж мөрдсөн/ дээрх хуулийн 65 дугаар зүйлийн 65.6-д “Зөвлөл эрх хэмжээнийхээ хүрээнд тогтоол гаргана. Зөвлөлийн шийдвэрийг холбогдох этгээд заавал биелүүлнэ” гэж зааснаар Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн чиг үүргийн хүрээнд гаргасан 44 дүгээр тогтоолыг болон холбогдох хуулийн шаардлагыг хангах биелүүлэх үүрэг, шаардлагатай тул 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 05/317 дугаартай албан бичгээр Төрийн албаны зөвлөлд сонгон шалгаруулалт зарлахыг хүсч, улмаар 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр тухайн ажлын байранд сонгон шалгаруулалт зарласан нь хуульд нийцсэн байна.
  1. Хавтаст хэргийн 34 дэх тал
  2. Хавтаст хэргийн 46 дахь тал
  3. Хавтаст хэргийн 47 дахь тал
 

11

 

Өөрөөр хэлбэл, Монгол улсын Дээд шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 99 дүгээр тогтоолд нэхэмжлэгчийн албан тушаал эрхлэх болзол хангасан эсэх Ф эрх зүйн байдлыг дүгнэн, уг албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг хангаагүй болохыг тогтоон хуулийн хүчин төгөлдөр болсноор нэхэмжпэгчийн эгүүлэн тогтоолгохыг хүссэн ажил албан тушаал нь сул орон тоо гарсан болох нь тогтоогдсон гэж үзэх үндэслэлтэй байна. Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-т “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан ...” гэдэгт ерөнхий болон тусгай шалгуурыг хангаагүй этгээд тухайн албан тушаалд ажиллаж байгааг хамруулан ойлгох 6 тул хариуцагч Төрийн албаны төв байгууллагын 2016 оны 44 дүгээр тогтоолыг биелүүлэх болон 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны нөөцөд бүртгэж, нэр дэвшүүлэх тухай” 39 дүгээр тогтоолоор албан тушаалд тавигдах шаадлага, Төрийн албаны тухай /2019 оны 01 дүгээр сарын 01-ээс дагаж мөрдсөн/ хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий этгээд ... уг орон тоог нөхнө” гэж заасан болон мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1-д “энэ хуулийн 22, 23 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй” хүнийг авч ажиллуулахыг хориглосон

  • хуулийн шаардлагыг хангаж, маргаан бүхий актыг гаргасан байх тул зорилгодоо нийцсэн болох нь тогтоогдож байна.

Харин нэхэмжпэгч Монгол улсын Дээд шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 99 дүгээр тогтоол гарснаар өөрийн ажиллаж байгаа ажил албан тушаалд ажиллах болзол шаардлагыг өөрөө хангахгүй болохоо мэдсэн гэж үзэх үндэслэлтэй учир түүнээс хойш 2018 онд тус ажпын байранд зарлагдсан сонгон шалгаруулалтад оролцох эрх нь нээлттэй байхад оролцоогүй болох нь, мөн орон тоог зарласан шийдвэрт холбогдуулан сул орон тоо гараагүй гэж, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр өөрөө тус албан тушаалд томилогдсон, сул орон тоо байхгүй гэж буруугаар ойлгон Төрийн албаны зөвлөлд гомдол гаргаж байсан нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн гэж үзэх, улмаар шүүхээс уг ажил албан тушаалыг эрхлэх шаардлага хангасан гэж үзэж, ажил албан тушаалд эгүүлэн тогтоох, нэхэмжлэлийг хангах үндэслэл болохгүй юм.

Өмнө нь шүүхийн шийдвэрээр нэхэмжпэгчийг тухайн ажил албан тушаалд эгүүлэн тогтоосон нь маргааны үндэслэл, үйл баримтын агуулгаараа энэ маргаанаас өөр буюу тухайн үед нэхэмжлэгчийг эрхэлж байсан ажил албан тушаалаас нь уг ажил албан тушаалд ажиллах болзол шаардлагыг хангаагүй гэж чөлөөлөөд оронд уг ажил албан

 

6 Монгол улсын Дээд шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 8 дугаар тогтоолын 4 дэх хэсэг

 

12

 

тушаалд ажиллах болзол шаардлагыг хангаагуй этгээдийг томилсон байх учир чөлөөлөгдсөн болон томилогдсон этгээдүүдийн эрх зүйн байдал адил учир Төрийн Ф албаны шударга ёс, тэгш байдлыг хангах” зарчмын үндсэн дээр өмнө нь ажиллаж байсан хүнийг эгүүлэн тогтоосон болохоос ажил албан тушаалыг эрхлэх эрхтэй гэж дүгнэн тогтоогоогүй байна. Иймд шүүхийн шийдвэрийг, улмаар тухайн шийдвэрийн үндэслэл, хуулийг буруу ойлгож, эрхэлж байсан ажил албан тушаалд нь сул орон тоо гараагүй гэх үндэслэлээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагад үндэслэн маргаан бүхий актыг хууль бус гэж үзэх боломжгуй юм. Нөгөөтэйгөөр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурьдсанаар маргаан бүхий актын үндэслэлд дурьдсан хууль эрх зүйн актуудын бичигдсэн байдал, хуулийн зүйл заалтууд нь тодорхойгүй байна гэсэн үндэслэлээр шүүхээс маргаан бүхий актыг хүчингүй болгох, улмаар тус ажил албан тушаалын сул орон тоо гараагүй байсан гэж үзэх, албан тушаалыг эрхлэх болзол шаардлагын хангахгүй байгаа нэхэмжпэгчийг эрхэлж байсан ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоох үндэслэл болохооргүй байна.

Үүнээс нэхэмжпэлийн үндсэн шаардлагаас гадна түүнд холбогдох бусад шаардлага буюу “эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, 2019 оны 01 дүгээр сарын 14-ий өдрөөс өнөөдрийг хүртэл ажлын 147 хоногийн нийт 8486163

  • /найман сая дөрвөн зуун наян зургаан мянга нэг зуун жаран гурав/ төгрөгийн цалин нөхөн олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх” гэсэн шаардлагууд нь дээрх дүгнэсэн үндсэн шаардлагыг ханган шийдвэрлэсэн тохиолдолд дагаж дүгнэн хангагдах эсэх асуудалд дүгнэлт өгөх боломжтой бөгөөд маргаан бүхий актыг хүчингүй болгуулах үндсэн шаардлага хангагдах үндэслэлгүй байх тул эдгээр нэхэмжпэлийн шаардлагуудад дүгнэлт өгөх шаардлагагүй болж байна.

Дээрх маргааны үйл баримтаас үзэхэд Монгол улсын Дээд шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 99 дүгээр тогтоолоор эцэслэн шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт нэхэмжпэгчийг маргаан бүхий ажил, албан тушаалыг эрхлэх шаардлагыг хангаагүй болохыг, мөн тухайн ажпын байрны сул орон тоонд хууль журманд заасны дагуу сонгон шалгаруулалт явуулж, орон тоог нөхөн томилох боломжтойг нэгэнт дүгнэн тогтоосон байхад нэхэмжлэгч түүнээс хойших хугацаанд тус ажил, албан тушаалын сонгон шалгаруулалтад оролцоогүй, улмаар шүүхийн “шийдвэрээр уг ажил албан тушаал томилогдон ажиллаж байгаа, сул орон тоо гараагүй, миний бие ажил үүргээ ф хэвийн гүйцэтгэж байсан, актын үндэслэл болсон эрхийн актууд ойлгомжгүй” гэж хуулийг буруу ойлгон тайлбарлаж гаргасан нэхэмжпэлийн шаардлагын үндэслэлээр, нэхэмжпэгчийн тус ажил албан тушаалд ажиллах эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй тул маргаан бүхий акт, түүний үр дагаварт

 

холбогдуулан гаргасан бусад шаардлагад холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Төрийн албаны тухай хууль /2002 оны хууль/-ийн 17 дугаар зүйлийн 17.1, 35 дугаар зүйлийн 35.1.1, 35.1.3, 39 дүгээр зүйлийн 39.6, Төрийн албаны тухай хууль /2017 оны хууль/-ийн 27 дугаар зүйлийн 27.1, 65 дугаар зүйлийн 65.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжпэгч П.Ц Төв аймгийн Зуунмод сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Төв аймгийн Зуун мод сумын Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Б/02 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах, эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс өнөөдөр /2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр/-ийг хүртэл ажпын 147 хоногийн нийт 8.486.163 /найман сая дөрвөн зуун наян зургаан мянга нэг зуун жаран гурав/ төгрөгийн цалин нөхөн олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх” гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжпэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй

 

  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах шатны журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ

 

ЗОРИГТБААТАР.