Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 01746

 

  

 

2020 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2020/01746

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Ж.З-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.О-т холбогдох, 

Компаний эрх шилжүүлэх гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, Я Э ХХК-ийг Д.О-ын нэр дээр буцаан шилжүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Аззаяа, хариуцагчийн өмгөөлөгч Б.Дашдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Аззаяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Я Э ХХК-ийнзахирал Д.Онь тус компанид инженерээр ажиллаж байсан Ж.З-г 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 15 цагийн үед дуудаж уулзаад би гэр бүлийн хүндээ үр суулгуулсан, бие нь тааруухан байна, одоо Солонгост байгаа, би Солонгос явах хэрэгтэй байна. Иймээс танд өөрийн компаниа өгье гэж хэлээд Чингэлтэй дүүргийн нотариатын газарт дагуулан очиж үүн дээр гарын үсгээ зурчих гээд гэрээнүүд өгсөн нь 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн Компанийн хувьцаа бэлэглэх гэрээ, 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн Компанийн эрх шилжүүлэх гэрээнүүд байсан. Тухайн үед Ж.Знь Д.Отгонбаярыг гэр бүлийн хүнээ авч эмчилгээнд явах зайлшгүй шаардлагатай байгааг бодолцон бүрэн итгэж юу ч бодолгүй гэрээнүүд дээр гарын үсэг зурсан. Ингээд хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт хандаж, Я Э ХХК-ийнхувьцаа эзэмшигч Ж.Зболсон. Гэтэл 2015 оны 7 дугаар сард Баянгол дүүргийн татварын хэлтэсээс дуудаж татварын 2014 оны үйл ажиллагааны орлогын татварын төлбөрт 64,804,225 төгрөгийн өртэй талаар хэлсэн. Улмаар шүүхийн шийдвэр гарч Язаар эрэгнэг ХХК нь 64,804,225 төгрөгийг татварын өрийг төлөх шийдвэр гарч, өнөөдрийг хүртэл шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж байна. Язаар эрэгнэг ХХК нь Ж. Зд ирэхдээ ямар ч хөрөнгөгүй ирсэн бөгөөд шийдвэр гүйцэтгэх байгууллагад төлбөр барагдуулах ажиллагаа нь Ж.З-гийн өндөр насны тэтгэвэрээс суутгал хийх хэлбэрээр буюу сар бүр тэтгэвэрийн 50 хувийг суутган авч байна. Талуудын хооронд 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн Компанийн хувьцаа бэлэглэх гэрээ, 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн Компанийн эрх шилжүүлэх гэрээнүүд байгуулагдсанаар Ж.З-гийн эрх зүйн байдлыг дордуулж, өндөр насны тэтгэвэрээ авах боломжгүй болгосон буюу эд хөрөнгийн байдпыг дордуулж байна. Бэлэглэлийн гэрээ нь бэлэг хүлээн авагчийн хөрөнгө орлогыг нэмэгдүүлж байдаг онцлогтой, хариу төлбөргүй байдаг. Гэтэл эсрэгээрээ бэлэг хүлээн авагч Ж.З-гийн хөрөнгийн байдлыг дордуулж байгаа нь бэлэглэлийн гэрээний үндсэн шинжийг хангахгүй байна. Иймд талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн Компанийн хувьцаа бэлэглэх гэрээ, 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн Компанийн эрх шилжүүлэх гэрээ нь хууль зөрчиж байгуулсан хэлцэл байх тул энэхүү гэрээг Иргэний хуулийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож өгнө үү. Мөн 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн Компанийн эрх шилжүүлэх гэрээ нь хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчиж хийсэн хэлцэл болно. Учир нь тус гэрээг байгуулахдаа иргэний хуулийн 234 дугаар зүйл худалдах худалдан авах гэрээг удирдлага болгож, компанийн эрхийг худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Гэтэл худалдах худалдан авах гэрээний гол онцлог нь талууд худалдаж буй зүйлийн шинж чанар тоо ширхэг, үнийг заавал тодорхойлсон байхыг шаарддаг. Энэхүү гэрээнд үнийг тусгаагүй байгаа нь хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн гэж үзнэ. Иймд 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн Компанийн хувьцаа бэлэглэх гэрээ, 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн Компанийн эрх шилжүүлэх гэрээ-нүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, Я Э-ийгхариуцагч Д.О-ыннэр дээр буцаан шилжүүлэхийг хариуцагч Д.О-тдаалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Аззаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ж. З, хариуцагч Д.Онарын хооронд байгуулагдсан 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн хувьцаа эрх бэлэглэх гэрээ, мөн өдрийн компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, компанийг Д.О-ыннэр дээр буцаан шилжүүлэхийг түүнд даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гэрээ байгуулах болсон шалтгаан бол Д.Огэр бүлийн хүнээ эмчилгээнд явуулах шаардлагатай болсон тул компанийг таны нэр дээр шилжүүлж, эргэж ирээд компаниа авахаар гэрээ байгуулсан. Тухайн үед Ж.ЗД.О-ынхувийн шалтгааныг харгалзаж, гэрээтэй таналцахгүйгээр гарын үсэг зурсан байдаг. Бэлэглэлийн гэрээ нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрлөөр түүний өмчлөлд хариу төлбөргүй шилждэг. Өөрөөр хэлбэл бэлгийн оронд ямар нэгэн хариу төлбөр, үүрэг шаарддаггүй. Гэтэл талуудын байгуулсан бэлэглэлийн гэрээ компани шилжүүлж, хариуд нь компанийн татварын өр төлбөр барагдуулах болзол тавьсан байдаг тул бэлэглэлийн гэрээний хуульд заасан шинжийг хангаагүй байна. Ж.Збэлэглэлийн гэрээгээр компани авснаар хөрөнгөтэй болоогүй эсрэгээрээ 64,804,220 төгрөгийн татварын өртэй, 1,000,000 төгрөгийн үндсэн хөрөнгөтэй компани гэж байгаа ч бодит байдал дээр хөрөнгө мөнгөгүй, татварын өрнөөс өөр юмгүй компани байгаа юм. Ж. Зн эд хөрөнгө нэмэгдээгүй, эсрэгээрээ эд хөрөнгийн байдлыг дордуулж, сар бүр татварын өр төлөх болсон. Иймд бэлэглэлийн гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээг зөрчсөн хэлцэл байгуулагдсан байна. Талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээгээр эрх шилжүүлсэн. Гэрээгээр талууд үнэ тохирч, эрхийн доголдолгүй зүйл шилжүүлэх ёстой. Гэтэл гэрээний гол зүйл болон үнэ тохиролцоогүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Д.О-ыннэр дээр компанийг буцаан шилжүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ. 

Хариуцагч Д.Ошүүхэд гаргасан хариу тайлбартаа: Д.Оминий биө Я Э-ийг2004 оны 02-р сарын 14-ний өдөр үүсгэн байгуулсан. 2014 оны 3 дугаар улиралд Ж.Зболон түүний хүү З.Энхболд нар нь Хэнтий аймаг дахь Капитал банкны барилга угсралтын ажлыг гүйцэтгэгчээр барилга угсралт, засварын гэрээ байгуулан ажиллах ажил байна. Танай компанийн нэрээр уг ажлыг авч гүйцэтгэх хэрэгтэй байна, энэ ажлыг хийхэд шаардлага хангасан компани олдохгүй байна, туслаж өгөөч гэж гуйсны дагуу өөрийн компанийн нэр дээр уг ажпыг авч өгсөн. Хэнтий аймгийн Капитал банкны барилгыг барих ажлыг Ж. З, З.Энхболд нар хариуцан ажиллаж тухайн барилгыг барьж эхэлсэн. Ингээд 2015 оны эхээр гэр бүлийн хүн маань хүнд өвчин тусаж гэр бүлийн хүнээ эмнэлэгт эмчлүүлэн сахиж компанийн уйл ажиллагаанд оролцох боломжгүй болсон. Уг өвчний улмаас эхнэр минь гадаадад эмчлүүлэх шаардлагатай болсон учир энэ байдлаа З.Энхболд, Ж.Знарт хэлэхэд Ж.Знь Я Э-ийгнадад шилжүүлэн өгчих би тухайн ажлыг хариуцан дуусгая гэж хэлсний дагуу бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэхээр харицан тохиролцоод 2015 оны 06 сарын 17-ны өдрийн Компаны хувьцаа бэлэглэх гэрээ, Компаны эрх шилжүүлэх гэрээ зэргийг байгуулан Ж. Зн нэр дээр шилжүүлэн өгсөн. Нэхэмжлэгч Ж.Знь нэхэмжпэлдээ ...Гэтэл 2015 оны 10 дугаар сард Баянгол дүүргийн татварын хэлтсээс Я Э ХХК-дхолбогдуулан татварын төлбөрт 64.804.225 төгрөг гаргуулах тухай нэхэмжпэл гаргасан талаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс Ж.З-г дуудаж мэдэгдсэн бөгөөд Язаар эрэгнэг ХХК нь 2014 оны тайлангаар нийт 64.804.225 төгрөгний татварын өртэй болохыг мэдсэн гэж бичжээ. Гэтэл 2015 оны 06 сарын 17 өдөр Компаны эрхийг шилжүүлж өгөхдөө өр төлбөр болон авлагын асуудлыг хоёр талаасаа ярилцаж нийт өглөг 65.145.745 төгрөг, авлага 113,000,000 төгрөг гэдгийг мэдэж хүлээн авч баримт үйлдсэн байтал одоо огт мэдээгүй байсан мэтээр нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Мөн намайг оргож зугтсан анхнаасаа зориудаар өртэй компаниа шилжүүлсэн мэтээр нэхэмжлэлдээ бичсэн байх бөгөөд миний бие 2010 оноос эхлэн 2017 оны 12 сар хүртэл Баянгол дүүргийн 3 дугаар хорооны 42 дүгээр байрны 46 тоотод гэр бүлийн хамт амьдарсаар байсан нь хорооны өрхийн бүртгэл болон цэргийн үүрэгтний бүртгэл цахим мэдээлэл зэргээс бүрэн харагдах болно. Нөгөө талаас Ж.Знь Я Э-ийгшилжүүлэн авснаас хойш өнөөдрийг хүртэл ямар нэгэн байдлаар утсаар холбогдож байгаагүй билээ. Миний зүгээс өөрийн Я Э-ийг2015 оны 06 сарын 17-ны өдөр бэлэглэх гэрээгээр Ж. Зд шилжүүлэхдээ ямар нэгэн байдлаар бодит байдлыг хуурсан зүйл огт байхгүй бөгөөд татварын өр төлбөр болон, дансны авлага зэргийг бүгдийг үнэн зөвөөр тэмдэглэн бичиж гарын үсэг зуруулан баталгаажуулж Ж. Зд хүлээлгэн өгсөн. Иймд нэхэмжпэгч Ж. Зн надад холбогдуулан нэхэмжилсэн 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Компанийн хувьцаа бэлэглэх гэрээ", 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Компанийн эрх шилжүүлэх гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулж, компанийг хариуцагч Д.О-ыннэр дээр буцаан шилжүүлэхийг хариуцагч Д.О-тдаалгах тухай нэхэмжлэлийг миний зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч талын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Д.Обарилгын тусгай зөвшөөрөлтэй компанитай, үйл ажиллагаа явуулдаг байсан. 2014 онд Ж. Зн хүү Капитал банкны ажил байна, энэ ажлыг танай компанийн нэр дээр авмаар байна. Танай компанийг ажиллуулмаар байна гэсэн санал тавьсан. Тэр бум төгрөгийн өртөгтэй ажил байсан. Аав Ж.Збарилгын ерөнхий инженерээр ажиллаж, ажлыг бие даасан гүйцэтгэнэ гээд Хэнтий аймагт очсон. Д.Оуг ажилд оролцоогүй. 2014 онд Д.О-ынэхнэрийн бие муудаж, эмчилгээ хийх  шаардлагатай болсноос компанийн үйл ажиллагааг Д.Оудирдах боломжгүй нөхцөл байдал үүссэн учраас 2017 оны 06 дугаар сарын 17-ны өдөр талууд харилцан тохиролцож, компанийн хувьцаа болон эрх шилжүүлэх гэрээ байгуулж, компанийн бичиг баримт болон татварын өр хүлээлгэж өгсөн. Ямар нэгэн байдлаар хууль зөрчөөгүй. Тухайн үед компани Капитал банкнаас 113 сая төгрөг, н.Ганбаатар гэж хүнээс 15,000,00 төгрөг авах эрхтэй компани шилжүүлж өгсөн. 2017 онд арбитрын шийдвэрээр Язаар эрэгнэг ХХК нь Капитал банкнаас 143,831,571 төгрөг гаргуулахаар шийдвэрлэгдсэн. Мөн 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн Татварын хэлтсээс Баянгол дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан, 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Ж.Зшүүхэд гаргасан тайлбартаа өр төлбөрийг 10 сарын хугацаанд төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулж, хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Капитал банктай холбоотой асуудал дуусч өглөг, авлагын асуудал шийдэгдсэн. Талуудын байгуулсан хэлцэл хууль болон зан суртахууны хэм хэмжээ зөрчөөгүй учраас нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч Ж.Знь хариуцагч Д.О-тхолбогдуулан 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Компанийн хувьцаа бэлэглэх гэрээ, 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, компанийг хариуцагч Д.О-ыннэр дээр буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаа гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. 

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Харилцагч Д.Отгонбаярыг бусдад өр төлбөртэй Я Э ХХК-ийг түр хугацаанд шилжүүлнэ гэж компанийн 100 хувьцааг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл гэж үзэж, хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгон, шилжүүлсэн хувьцааг буцаахыг даалгах шаардлага гаргажээ. 

Хариуцагч татгалзлын үндэслэлдээ ...Бэлэглэлийн гэрээг хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан байдлаар хийгээгүй, хэлцэл хүчин төгөлдөр гэж тайлбарласан байна. 

Хэрэгт авагдсан нотлох баримтаар хариуцагч Д.Онь нэхэмжлэгч Ж. Зд 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Компанийн хувьцаа бэлэглэх гэрээгээр Я Э ХХК-ийн нэг бүр нь 100,000 төгрөгийн үнэ бүхий 10 ширхэг хувьцааг шилжүүлж, мөн өдөр Компанийн эрх шилжүүлэх гэрээг Ж. Зтай бичгээр байгуулсан нь нотлогдож байна. /хх-ийн 138-139/ 

Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1-д Бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлнэ, 276.2-т Эд хөрөнгө шилжүүлснээр бэлэглэлийн гэрээг байгуулсанд тооцно, 276.3-т Хуулиар тогтоосон хэлбэрээр гэрээ хийснээр өмчлөх эрх үүсдэг хөрөнгийн хувьд бэлэглэлийн гэрээг тухайн хэлбэрээр хийнэ гэж тус тус заасан. 

Компанийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т зааснаар компанийн хувьцаа нь үнэт цаасны зах зээлийн тухай хуульд заасны дагуу компанийн хувьцаа нь компанид хөрөнгө оруулж, түүнийг үндэслэн санал өгөх, ногдол ашиг авах, компанийг татан буулгасны дараа үлдсэн эд хөрөнгийг худалдсанаас олсон орлогоос хувь хүртэх зэрэг хувьцаа эзэмшигчийн эрхийг гэрчлэх эрх байх бөгөөд бэлэглэлийн гэрээгээр эрх шилжүүлсэн байна. 

Талуудаас улсын бүртгэлийн байгууллагад гаргасан Улсын бүртгэлийн жагсаалтад агуулагдаж байгаа мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэх өргөдөл, бэлэглэлийн гэрээ, эрх шилжүүлэх гэрээ, компанийн шинэчилсэн дүрэм, Хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичиг зэргийг үндэслэн Улсын бүртгэлд Я Э ХХК-ийн 100 хувьцаа эзэмшигчээр Ж.Збүргэгдсэн байна. /хх-ийн 134, 153-158/ 

Нэхэмжлэгч Ж.Знь 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Компанийн хувьцаа бэлэглэх гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээ, компанийг шилжүүлсэнтэй холбогдуулан хариуцлага хүлээх тухай баримт /хх-ийн 236/-д тус тус гарын үсэг зурж баталгаажуулсан байх бөгөөд энэ талаар маргаагүй. Уг Я Э ХХК-ийг шилжүүлсэнтэй холбогдуулан хариуцлага хүлээх тухай баримтад татварын өглөг 65,145,745 төгрөг, үүнээс НӨАТ 64,306,225 төгрөг, ХАОАТ 839,520 төгрөг тооцогдсон талаар тусгасан байна. 

Талууд компанийн авлага, өр төлбөрийн талаар баримт үйлдэж, хэлцэл хийгдсэн байх тул компанийн хувьцааг бэлэглэсэн бэлэглэлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл буюу бусдад өр төлбөртэй компанийг хуурч мэхлэн шилжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Түүнчлэн хэрэгт авагдсан нотлох баримтаар түр хугацаанд компанийн хувьцааг шилжүүлэхээр тохиролцсон болох нь нотлогдохгүй байна. 

Дээрх нотлох баримтаар хариуцагч Д.Онь нэхэмжлэгч Ж. Зд Я Э ХХК-ийн 100 хувийн хувьцааг бэлэглэлийн гэрээгээр хариуцагчийн зөвшөөрснөөр, хуульд заасан шаардлага хангасан байдлаар шилжүүлсэн болох нь нотлогдож байх тул хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэх, шилжүүлсэн хувьцааг буцаахыг шаардсан нь үндэслэлгүй. 

Иймд хариуцагч Д.О-тхолбогдох 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Компанийн хувьцаа бэлэглэх гэрээ, 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, компанийг хариуцагч Д.О-ыннэр дээр буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэгч Ж. Зн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь: 

1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5 заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Д.О-тхолбогдох 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Компанийн хувьцаа бэлэглэх гэрээ, 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, компанийг хариуцагч Д.О-ыннэр дээр буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэгч Ж.Зундын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.З-гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.АЗБАЯР