Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 1997

 

2020 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2020/01997

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Л.М-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б, У

Хариуцагч: Л.Д нарт холбогдох, 

20,910,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Д , хариуцагчийн өмгөөлөгч С.Батцэрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ану нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч Л.Мшүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатаа: Б.Убид хоёр 2018 оны 12 сараас эхлэн хамтарч ажиллахаар болж би өөрөөсөө 20,000,000 төгрөг гаргаж, Б.У30,000,000 төгрөг гаргаж 67-45 УНА Улсын дугаартай HOWO ZZ-3257 маркийн авто машиныг авсан. Бид машинаа хэн нэгнийхээ нэр дээр шилжүүлэлгүйгээр хуучин эзэмшигчийнх нь нэр дээр байлгаж би өөрөө барьж ажил хийдэг, уг машин миний эзэмшилд байж байтал Б.Унадад мэдэгдэлгүйгээр 2019 оны 06 дугаар сард өөрийн нэр дээрээ шилжүүлж авсан байсан. Ингэж өөрийн нэр дээрээ дундын өмч болох машиныг болгохдоо хууль бус арга хэрэглэн уг машины арлын дугаар, улсын дугаар хоёрыг нь солиод 67-45 УНА улсын дугаарыг нь HOWO ZZ-3257 маркийн хүнд даацын машин шинээр 19-21 УБП гэсэн дугаар авч улмаар цааш нь зарсан байсан. Б.Умашиныг зарсан атлаа машин авахад оруулсан миний 20,000,000 төгрөгийг надад өгөөгүй намайг хохироолоо. Хамтран ажилласан үе буюу 2018 оны 12 сарын 20-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарыг дуустал 7 сар ажиллах хугацаандаа Б.Убид хоёрын хамтран авсан 67-45 УНА улсын дугаартай авто машинаараа олсон орлогын талаар тэмдэглэл хөтлөн Б.УХаан банкин дахь 5095060881 дугаартай данс, түүний төрсөн эх нэхэмжлэгч миний төрсөн эгч Л.Д-ийнХаан банкин дахь 5127027514, 5120137396 дугаартай данс руу тус тус мөнгө байнга шилжүүлж байсан. Хариуцагч Б.Унадаас 2019 оны 05 сарын 17-ны өдөр авто машиныг аваад 5 дугаар сараасаа эхлээд Таван толгой утаагүй түлшний нүүрсний ХХК-тай гэрээ байгуулан Улаанбаатар хот руу нүүрс тээвэрлэж ашиг орлого олж байсан боловч надад нэг ч төгрөг өгөөгүй бөгөөд одоо мөнгөө нэхэхээр бүх мөнгөө чи гаргаад авчихсан гэдэг бөгөөд утсаа ч авахаа больсон. Би машин авахад өөрөөсөө 20,000,000 төгрөг гаргаж авсан учир энэ мөнгөө гаргуулан авна. Б.Уминий хувийн багажуудыг маань өгөхгүй намайг хохироосон дээрээ хохироож байгаа учир би дараа багажууд буюу багажны үнэ болох 910,000 төгрөгийг мөн гаргуулан авахаар шаардаж байгаа юм. Үүнд: 50 тонны авто машины данхрад 1ш=200.000 төгрөг, 20т-1ш=90.000 төгрөг, 5т-15.000 төгрөг, лоом-1ш=28.000 төгрөг, буржгар шланк 2ш=30.000 төгрөг, шланкны буу-1ш=5.000 төгрөг, машины хөгжим-1ш=50.000 төгрөг,бардок 2ш=24.000 төгрөг, халбаган лафатик-2ш=24.000 төгрөг, хавтгай лафатик-1ш=8.000 төгрөг, ком түлхүүр=15.000 төгрөг, ком дорцов=26.000 төгрөг, базагч-1 ш=15.000 төгрөг, бахь 2ш=10.000 төгрөг, автирка-2ш=10.000 төгрөг, пронцус-том-1 ш=25.000 төгрөг, жижиг пронцус жижиг-1ш=15.000 төгрөг, том түлхүүр №27,30,32 дугаартай нийт 15.000 төгрөг, дугуйн дорцов-2ш=30.000 төгрөг,бүдүүн тахир иш-1ш=25.000 төгрөг, нарийн тахир иш-1=15.000 төгрөг, бүдүүн тахир торцов №27,30,32,33,36 дугаартай=25.000 төгрөг, төмөр багажны хайрцаг-1ш=50.000 төгрөг, түлхүүрийн ширэн цүнх-1 ш=30.000 төгрөг, тусгай түлхүүрийн ком-1 ш=25.000 төгрөг, боолт тайлагч машин-1ш-95.000 төгрөг нийт 910,000 төгрөгийн үнэ бүхий багажууд байгаа юм. Бид хоёр мөнгөө нийлүүлж 67-45 УНА Улсын дугаартай, HOWO ZZ-3257 маркийн авто машиныг авсан. Бид машинаа хэн нэгнийхээ нэр дээр шилжүүлээгүй байтал Б.У2019 оны 6 дугаар сард өөрийн нэр дээрээ шилжүүлж авсан бөгөөд одоо цааш нь зарсан гэдэг. Мөн уг машинд байсан багажуудыг мөн өгөхгүй байгаа юм. Иймд Б.У-аасHOWO ZZ-3257 маркийн хүнд даацын машины үнэ 20,000,000 төгрөг, багажны үнэ 910,000 төгрөг нийт 20,910,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Л.Мхариуцагч Л.Д  нар нь төрсөн эгч дүү 2 бөгөөд нэхэмжлэгч Л.Мг өөрийн ажлаа хийж байхад нь 2018 оны 10 дугаар сараас хариуцагч Л.Д-ийнхүү хариуцагч Б.Утом машинаар ачаа тээвэрлэх саналыг нэхэмжлэгч Л.Мд тавьсан. Хамтарч хөрөнгө гаргаж том машин авъя, та том машинаараа үйл ажиллагаа явуул гэж хэлсэн. Үүний дагуу Л.М20,000,000 төгрөг, Б.У30,000,000 төгрөг, нийт 50,000,000 төгрөг нийлүүлж хамтарч ажиллахаар болсон. Анх Л.М Б.У хамтарч ажиллаж байна гэж ойлгосон. Хариуцагч Л.Д г хамтын ажиллагаа эхэлсний дараа мөнгө нийлүүлж хамтран ажиллаж байгаа гэдгийг мэдсэн. Хятад улсаас том оврийн ачааны автомашин авахаар явсан боловч авч чадаагүй. Монголоос HOWO маркийн 57-45 УНА улсын дугаартай засвар шаардлагатай хуучин автомашиныг 25,000,000 төгрөгөөр авч, 12,000,000 гаруй төгрөгөөр Л.Мзассан. 2019 оны 03 дугаар сараас эхэлж Б.Унайз Ж.Лхагвасүрэнг туслах жолоочоор авч хамт тээвэрт явсан. 2019 оны 05 дугаар сард Б.Уавтомашиныг авснаар Л.Мхамтын ажиллагаанаас гарсан. Тухайн автомашиныг 40,000,000 төгрөгөөр зарсан болох нь хариуцагч нарын тайлбар, гэрчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.  Хамтын ажиллагааны хүрээнд бусдад төлөх төлбөр байгаа тохиолдолд талууд хувааж төлөх, төлбөр байхгүй тохиолдолд оруулсан хөрөнгөө буцааж авна гэх зохицуулалтын дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан. Л.М өөрийн хүсэлтээр хамтын ажиллагаанаас гараагүй. Бид ашиг орлогын тухайд маргаагүй. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын тухайд 23 жил цуглуулсан багаж, хэрэгслийн үнэ 910,000 төгрөг, хамтран ажиллахад оруулсан 20,000,000 төгрөг, нийт 20,910,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага дэмжиж байна гэжээ. 

Хариуцагч Б.Ушүүхэд гаргасан хариу тайлбартаа: Бид 2018 оны 12 дугаар сараас хамтран ажиллахаар тохиролцож нэхэмжлэгч Л.М19,635,000 төгрөгийг, миний бие нь цалингийн зээл авч 30,000,000 төгрөгийг нэхэмжлэгчийн дүүгийн Хаан банкин дахь 55402377111 тоот дансанд 2019 оны 01 сарын 07-ны өдөр мөн нэхэмжлэгчийн өөрийн дансанд 4,365,000 төгрөгийг хэсэгчлэн шилжүүлж. Нийт 34,3650,000 төгрөгийг миний бие дангаар нийлүүлсэн. Нэхэмжлэгч нь өөрийн нийлүүлсэн 19,365,000 төгрөгөөс 11,600,000 төгрөгийг зээлээ буцаан төлөх зорилгоор 2019 оны 01 сарын 21-ний өдөр зээлдүүлэгч Түмэнбаярын Хаан банкин дахь 5111115455 тоот данс руу шилжүүлж авсан. Мөн түүнчлэн нэхэмжлэгч нь бидний хамтын хөрөнгө болох 67-45 УНА улсын дугаар бүхий ачааны авто машиныг ажилд явуулж олсон ашиг орлогоосоо надад ногдох хувийг огт өгч байгаагүй атлаа эвдэрмэгц нь хаяж алга болсон. Түүнийг миний бие цалингийн зээл болон хувь хүмүүсээс хүүтэй мөнгө зээлж 10,000,000 төгрөгөөр засч янзалж өөрөө хохирсон. Нэхэмжилж буй машины түлхүүр багажнууд нь бүгд байгаа өгөхгүй гэж татгалзсан. Устаж үгүй болсон зүйлгүй ирээд авбал хүлээлгэн өгөхөд бэлэн байгаа бөгөөд түүнийг мөнгөөр төлөх үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

Хариуцагч Б.Уитгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Д  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.М2018 оны 11 дүгээр сард ажилгүй байсан юм. 2018 оны 12 дугаар сард найзынхаа автомашинаар 10 орчим хоног тээвэрт явсан байх. Бид машин авахаар ярилцаж би тэтгэврийн зээлээ 2018 оны 12 дугаар сарын сүүлээр авч өөрийн дансандаа хадгалж байсан. 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр бид мөнгөө нийлүүлсэн. Би Л.Мтай цуг Хаан банк ХХК дээр очиж өөрийн тэтгэврийн тоот данснаас 20,000,000 төгрөг, өөрийн тоот данснаас 10,000,000 төгрөг, Л.М19,635,000 төгрөг, нийт 49,635,000 төгрөгийг Л.М-ийн эхнэр н.Алтанцэцэгийн дүү н.Эрдэнэчимэгийн тоот дансанд юань болгохоор шилжүүлсэн. Л.М, Б.Уболон 1 найзынхаа хамт Хятад улсаас автомашин авахаар явсан боловч автомашин авч чадалгүй буцаж ирсэн. Тухайн үед Л.М-ийн эхнэр н.Алтанцэцэг Замын-Үүдэд наймаа хийж байсан учир Л.МЗамын-Үүдэд үлдсэн. Б.Унайзын хамт Улаанбаатар хотод ирж, автомашин үзэж байгаад 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 28,000,000 төгрөгөөр авахаар тохирч, урьдчилгаа 20,000,000 төгрөг өгсөн. 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Л.Мхамтын ажиллагааны хүрээнд нийлүүлсэн мөнгөнөөс 11,600,000 төгрөгийг н.Түмэнжаргал гэх хүний данс руу шилжүүлсэн. Л.Мд 8,535,000 төгрөг үлдсэн. Хамтын ажиллагааны хүрээнд олсон ашгаа оруулсан хөрөнгийн хэмжээгээр хувааж авахаар тохирсон. Бидний нийлүүлсэн дундын хөрөнгийг Л.Мбарьж байсан. Бид хэдэн төгрөгийг юу, юунд зарцуулсан талаар огт тооцоо нийлээгүй. Харин засвар, үйлчилгээ, шатахуун зэрэгт шаардлагатай мөнгийг Л.М-ийн дансанд шилжүүлж байсан. Л.М-ийн өгсөн дансны хуулга болон хөтөлдөг байсан хар дэвтрээс нь тооцож гаргасан. Л.Мд сэлбэг, хэрэгсэлийн зардалд 4,365,000 төгрөгийг би өөрийн болон бусад хүмүүсийн дансаар шилжүүлж байсан. Б.Убид хоёрын зүгээс 34,365,000 төгрөг, Л.М-ийн анх нийлүүлсэн 19,635,000 төгрөгөөс бусдад шилжүүлсэн 11,600,000 төгрөгийг хасч, үлдэх 8,035,000 төгрөг, нийт оруулсан мөнгө 42,400,000 төгрөг болсон. Уг мөнгөөр Хятад улс руу машин авахаар явахдаа зарцуулсан 2,700,000 төгрөгийг хасч тооцоход 39,700,000 төгрөг үлдэж байна. Үүнээс автомашин 28,000,000 төгрөгөөр худалдан авсан. Автомашины засварын зардлыг Л.М-ийн тоот дансны хуулга, өөрийнх хөтөлж байсан хар дэвтрээс түүж тооцоо гаргахад 11,691,700 төгрөгийг зарцуулсан. 3,008,300 төгрөг Л.Мд үлдсэн гэж тооцсон. 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс тээвэрт явж эхэлсэн дансны хуулганаас тооцоход 10,124,472 төгрөг, хар дэвтэрт тэмдэглэгдсэн бэлэн мөнгөний орлого 14,239,517 төгрөг, нийт 24,363,989 төгрөгийн орлого орсон байна. Тээвэрт явж байх хугацааны зардалд 9,999,273 төгрөгийг зарцуулсан байна. Нийт орсон орлого 24,363,989 төгрөгөөс зардал 9,999,273 төгрөгийг хасч, 14,364,716 төгрөгийн цэвэр ашиг олсон байна гэж үзэж байна. Автомашиныг бид 38,000,000 төгрөгөөр зарсан. Анх хамтран ажиллахад оруулсан мөнгө 34,365,000 төгрөгийг хасч, 3,635,000 төгрөг Б.Ууганбаярт үлдсэн байна. Үлдсэн 3,635,000 төгрөгийг дундын хөрөнгө гэж үзэж Л.Д  миний бие өөрийн оролцоог хасч, Б.Ууганбаяр, Л.Мнарыг 50, 50 хувиар хувааж үзэхэд; хамтын ажиллагааны хүрээнд олсон 14,364,716 төгрөгийн ашиг дээр, автомашин зарсан орлогоос үлдсэн 3,635,000 төгрөг, Л.М-ийн засварын үлдэгдэл 3,008,300 төгрөг, нийт 21,008,016 төгрөгийг 2 хувааж, 10,504,008 төгрөг 1 хүнд оногдох юм байна гэж үзсэн. Б.У10,504,008 төгрөгөөс 3,488,160 төгрөгийг Л.Мдансаар шилжүүлсэн, надад 1,500,000 төгрөг, 2019 оны 12 дугаар сард Л.Мэхнэрийн хамт надаас 350,000 төгрөг зээлсэн. Тус мөнгийг өгч байна гэж бодсон боловч ашгаасаа өгсөн гэж тайлбарлаж байгаа. Би 350,000 төгрөг зээлсэн баримтаа олохгүй байгаа тул оролцуулж тооцоолсон. 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 1,500,000 төгрөг миний дансанд Л.Мшилжүүлсэн. 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 440,000 төгрөг, 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 500,000 төгрөг, Б.Ууганбаярт 718,160 төгрөг, нийт 3,488,160 төгрөгийг шилжүүлсэн. 1 хүнд оногдох 10,405,008 төгрөгөөс 3,488,160 төгрөгийг хасч, үлдэх 7,015,848 төгрөгөөс автомашины үлдэгдэл 3,635,000 төгрөгийг хасч, 3,308,338 төгрөгийн ашгаа хувааж, 1,500,000 төгрөгийг хасч, үлдэх 1,808,388 төгрөгийн ашиг авна. Л.Мд 10,504,008 төгрөгөөс 3,008,300 төгрөгийг засварын зардлаас үлдсэн гэж тооцож 7,495,708 төгрөгөөс, автомашин худалдан авахдаа өгөөгүй үлдэгдэл 1,500,000 төгрөгийг хасч, 5,995,708 төгрөгийг Л.Мавах ёстой гэх тооцоог гаргасан. Хамтын ажиллагааны хүрээнд олсон цэвэр ашиг 21,008,016 төгрөгөөс автомашины үлдэгдэл 3,635,000 төгрөгийг хасч, 17,373,016 төгрөг үлдэх байсан. Б.Уавах ёстой 1,880,848 төгрөгийг нэмж 19,253,864 төгрөгийн ашиг Л.Мд байна гэж үзэж, бидэнд өгсөн 3,488,160 төгрөгийг хасч, 15,765,704 төгрөгийг хасч, Л.М-ийн 5,997,708 төгрөгийг үлдэгдлээс хасч, 9,769,996 төгрөг үлдсэн. Автомашинд оруулсан 8,035,000 төгрөгийг хасч 1,734,996 төгрөгийн илүү ашиг авна гэж үзэж байна. Бэлэн дансыг тулгахад 8,434,000 төгрөгийг бэлнээр авсан. Гавшгай тээвэр ХХК-ийн 5120195916 тоот данснаас 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 500,000 төгрөг дансаар, 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 1,796,000 төгрөг бэлнээр, Гантун ХХК-иас 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 1,120,000 төгрөг дансаар, 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 2,750,000 төгрөг нийт 6,166,000 төгрөг 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр машин тавьснаас хойш орлогоор орж ирсэн. Уг орлогоос 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 500,000 төгрөгийг миний дансанд шилжүүлсэн, үлдэх 5,666,000 төгрөг Л.Мд орлогоор ирсэн байна. Л.М-ийн хөтөлж байсан хар дэвтэр дээрх 8,434,000 төгрөгийг нэмж тооцоход 14,600,000 төгрөг болсон. Тээврийн хөлс 10,172,472 төгрөгийн орлого орж ирсэн. Иймд нэхэмжлэгч Л.Мнь Б.Ууганбаярт 1,880,738 төгрөг өгөх ёстой гэж үзэж байна гэжээ. 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

           

Нэхэмжлэгч Л.Мнь хариуцагч Б.Ууганбаяр, Л.Д  нарт холбогдуулан хамтран ажиллахад оруулсан хөрөнгө 20,000,000 төгрөг, автомашины багажны үнэ 910,000 төгрөг нийт 20,910,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ. 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв. 

Нэхэмжлэгч Л.М, хариуцагч Б.У, Л.Д  нар 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр ачааны автомашин худалдан авч, тээвэрлэлт хийж, олсон ашгийг оруулсан хөрөнгийн хэмжээгээр хуваан авах зорилгоор хамтран ажиллахаар тохиролцож, Л.Д , Б.Унар 30,000,000 төгрөг, Л.М19,635,000 төгрөгийг тус тус гаргаж, 5540237711 дугаартай дансанд нийт 49,635,000 төгрөг нийлүүлжээ. /хх-ийн 7, 129, 130/ 

Зохигч хамтран ажиллахаар хөрөнгө буюу хураамж төлж, нийлүүлсэн хөрөнгөөс 6745 УНА улсын дугаартай HOWO маркийн авто машиныг худалдан авч, Л.Мтээвэрлэлт хийж байсан талаар маргаагүй. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-т Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ гэж заасан. Нэхэмжлэгч Л.М, хариуцагч Б.Ууганбаяр, Л.Д  нарын хооронд үүссэн харилцаанаа нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-т заасан хамтран ажиллах гэрээний зохицуулалтад хамаарана. 

Талууд хамтын үйл ажиллагаа тээвэрлэлт хийж байсан автомашиныг зарснаар дуусгавар болсон байх боловч тэд гэрээг дуусгавар болгохоор харилцан санал илэрхийлж байсан болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хийгдсэн үзлэгээр тогтоогдож байна. Гэрээг дуусгавар болгосон хэдий ч биелүүлээгүй хэлцлийг дуусгавар болгож, үлдэх хөрөнгийн жагсаалтыг үйлдэж, талуудад хуваарилаагүйгээс маргаан үүсжээ. Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.8-д зааснаар ашгийг талуудын төлсөн хураамжид хувь тэнцүүлэн хуваарилна. Мөн хуулийн 480 дугаар зүйлийн 480.3-т зааснаар хамтран ажиллах гэрээ дуусгавар болсноор биелүүлээгүй хэлцлийг дуусгавар болгож, үлдэх хөрөнгийн жагсаалтыг үйлдэж, талуудад хуваарилна. Хамтран ажиллах гэрээний харилцаа тодорхой хугацаанд хэрэгжсэн байх тул нэхэмжлэгч оруулсан хөрөнгө 20,000,000 төгрөгийг буцаан шаардах нь үндэслэлгүй. Хамтын үйл ажиллагаанаас олсон ашиг, үлдэх хөрөнгөөс төлсөн хураамжид хувь тэнцүүлэн авахаар шаардах эрхтэй. Хамтран ажиллахаар төлсөн нийт хураамж 49,635,000 төгрөгөөс нэхэмжлэгч Л.М19,635,000 төгрөг буюу 39.6 хувь, хариуцагч нар 30,000,000 төгрөг буюу 60.4 хувиар алдагдал, зардал, ашиг, хөрөнгө хуваарилагдана. Хариуцагч нар хамтран хураамжаа төлсөн гэж тайлбарласныг дурдав. 

Хамтын үйл ажиллагаанд ашиглах автомашин худалдан авахаар Б.У, Л.Мнар БНХАУ руу явсан, гарсан зардлаас үлдсэн хөрөнгөө нэхэмжлэгч Л.М-ийн Хаан банкин дахь 5096175767 дугаартай дансанд шилжүүлэхэд /788,000 төгрөг, 1,300,000 төгрөг, 44,762,500 төгрөг/ нийт 46,850,500 төгрөг үлдсэн байна. /хх-ийн 7, 8 дугаар хуудас/

 

Хариуцагч 28,000,000 төгрөгөөр HOWO маркийн авто машиныг худалдан авахаар тохиролцож, 25,000,000 төгрөгийг төлж, үлдэх 3,000,000 төгрөгийг төлөөгүй байгаа гэж тайлбарласан хэдий ч 28,000,000 худалдан авсан талаар баримтгүй байна. Харин Л.М-ийн Хаан банкин дахь 5096175767 дугаартай данснаас 5087063010 дугаарын данс руу 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 20,000,000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 5,000,000 төгрөгийг тус тус шилжүүлж, хамтын ажиллагаанд ашиглах 6745 УНА улсын дугаартай HOWO маркийн авто машиныг худалдан авсан болох Хаан банкин дахь Л.М-ийн дансны баримтаар нотлогдож байна. /хх-ийн 8,10/ 

Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.3-т Гэрээнд өөрөөр заагаагүй бол талуудын төлсөн хураамж нь тэдгээрийн дундаа өмчлөх хөрөнгө байна, 477.4-т Дундаа өмчлөх хөрөнгийн үр шим, түүнийг нэгтгэсэн, нийлүүлснээс бий болсон хөрөнгө талуудын дундаа өмчлөх хөрөнгө байна гэж тус тус заасан. Нэхэмжлэгч Л.Мнь дундын хөрөнгөөс 11,600,000 төгрөгийг 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр авсан болох нь Хаан банкин дахь Л.М, Н.Түмэнбаяр нарын дансны хуулгаар нотлогдож байна. /хх-ийн 8,162/ 

Зохигч түүний төлөөлөгч хэргийн үйл баримтыг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ. Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно. Хариуцагч 6745 УНА улсын дугаартай HOWO маркийн автомашины засварт 12,480,700 төгрөг, шатахууны зардалд 6,357,373 төгрөг, жолооч н.Лхагваад ажлын хөлс 1,050,000 төгрөг, хоолны зардалд 578,900 төгрөг зарцуулагдсан гэснийг нэхэмжлэгч үгүйсгэж маргаагүй. 

Мөн 6745 УНА улсын дугаартай HOWO маркийн авто машинд засвар хийхэд Л.Д гээс 4,365,000 төгрөгийн зээл авч, 3,488,160 төгрөгийг буцаан төлсөн болох нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Л.Д , Л.М, Ц.Халиун нарын Хаан банкин дахь дансны дэлгэрэнгүй хуулгаар нотлогдож байна. Хамтын үйл ажиллагааны хөрөнгөөс бусдад төлөх төлбөр буюу Л.Д д 867,840 төгрөг төлөх төлбөртэй байна. 

Хамтын үйл ажиллагааны дагуу тээвэрлэлтийн хөлс буюу олсон орлого 10,424,456 төгрөгийг Л.М-ийн Хаан банкин дахь дансанд орсон болох түүний дансны дэлгэрэнгүй хуулгаар нотлогдож байна. /хх-ийн 21-25/ 

Хариуцагч Б.Унь талуудын дундаа өмчлөх хөрөнгө 6745 УНА улсын дугаартай HOWO маркийн автомашиныг Б.Баатарчулуунаар засуулж, худалдан борлуулсны ажлын хөлс 2,000,000 төгрөг төлсөн, автомашиныг 40,000,000 төгрөгөөр худалдсан талаар шүүхэд гэрч Б.Баатарчулуун гэрчилж мэдүүлсэн. Нэхэмжлэгч автомашиныг 40,000,000 төгрөгөөр худалдаж, 2,000,000 төгрөгийн зардал гаргасан гэх тайлбарыг үгүйсгэж татгалзсан тайлбар, нотлох баримт гараагүй. 

Анхны нийлүүлсэн нийт хөрөнгө 49,635,000 төгрөг, БНХАУ руу явсан зардлаа хасагдаж 46,850,500 төгрөг, 6745 УНА улсын дугаартай HOWO маркийн автомашины үнэ 25,000,000 төгрөг, автомашины засварын зардал 12,480,700 төгрөг, шатахууны зардал 6,357,373 төгрөг, жолоочийн ажлын хөлс 1,050,000 төгрөг, хоолны зардал 578,900 төгрөг, үлдэгдэл 1,383,527 төгрөг байна. Тээвэрлэлтийн орлого 12,480,700 төгрөгийг нэмж нийт 13,864,227 төгрөг нэхэмжлэгч Л.Мд үлдсэн, хариуцагч нарт автомашин зарсан мөнгө 38,000,000 төгрөг, талуудын нийт хөрөнгө 51,864,227 төгрөг гэж үзэв. Хамтын үйл ажиллагааны хөрөнгөөс бусдад төлөх төлбөр буюу Л.Д д төлөх төлбөр 867,840 хасч үлдэх хөрөнгө 50,992,387 төгрөг байна. 

Үлдэх хөрөнгө 50,992,387 төгрөгөөс нэхэмжлэгчийн төлсөн хураамж 39.6 хувь хувиар тооцвол нэхэмжлэгчид 20,071,190 төгрөг ногдоно. Нэхэмжлэгч Л.Мд хамтын хөрөнгөөс 13,864,227 төгрөг үлдсэн нь нотлогдож байх тул хариуцагч нараас 6,330,342 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байна гэж үзэв. 

Нэхэмжлэгч нь хариуцагчийг 50 тоннын автомашины данхарат, лоом, буржгар шланк, шланкны буу, машны хөгжим, бардок, халбаган лафатик, хавтгай лафатик, ком түлхүүр, ком дорцов, базагч, барь, автирк, порсунк, жижиг порсунк, 27, 30 32 дугаартай том түлхүүр, дугуйн торцов, бүдүүн тахир иш, нарийн тахир иш, 27, 30, 32, 33, 36 дугаартай бүдүүн тахир торцов, төмөр багажны хайрцаг түлхүүрийн ширэн цүнх, тусгай түлхүүрийн ком, боолт тайлагч машин нийт 910,000 төгрөгийн үнэ бүхий багаж тоног төхөөрөмжийг автомашинтай хамт авч яваад буцааж өгөөгүй учир үнийг гаргуулахаар шаардсан. 

Нэхэмжлэгчийн шаардаж буй багаж, тоног төхөөрөмжийг хариуцагч авч явсан, багаж тоног төхөөрөмжийн үнэ зэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар өөрөө нотлох, нотлох баримтаа, цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй боловч нотолж чадаагүй, нэхэмжлэлд дурдсан багаж, төхөөрөмжийг хариуцагч авсан болох нь тогтоогдохгүй байна.  

Иймд хариуцагч Б.У, Л.Д  нараас 6,328,763 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.Мд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 14,581,237 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь: 

1.Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 478 дугаар зүйлийн 478.8, 479 дүгээр зүйлийн 479.3-т заасны дагуу хариуцагч Б.У, Л.Д  нараас 6,328,763 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.Мд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 14,581,237 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.  

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т заасны дагуу нэхэмжлэгч Л.Мгаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 262,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Ууганбаяр, Л.Д  нараас 116,210 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.           

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.АЗБАЯР