Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 02180

 

 

2020 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 102/ШШ2020/02180

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: КБЭХА-нэхэмжлэлтэй,

Хариуцагч: М О ХХК-д холбогдох,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Х.А,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: С.О

 

Хариуцагч М О ХХК-д холбогдох 1,764,866,136.23 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэгч КБЭХАнэхэмжлэлтэй,

Нэхэмжлэгч КБЭХАид холбогдох WRANGLER JEEP маркийн, арлын IC4BJWEG7CL127538 дугаартай, автомашиныг барьцаанаас чөлөөлүүлэх тухай хариуцагч М О ХХК-ийн сөрөг нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэгч, хариуцагч М О ХХК-д холбогдох Капитал банк ХХК, М О ХХК-ийн хооронд 2014 оны 11 сарын 13-ны өдөр байгуулагдсан 81 тоот барьцааны гэрээний 2.1-д заасан жагсаалтын Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө 69 дүгээр байр, 84 тоот орон сууцыг барьцаалсан хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө 69 дүгээр байр, 84 тоот, 52.67 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх, 11-319429 тоот барьцаалбарыг хүчингүй болгох тухай бие даасан шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантөмөр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэндсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Наранцэцэг, хариуцагчийн өмгөөлөгч Ү.Чойжилсүрэн, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Х.Ариунжаргалын итгэмжлэгдсэн төлөөлөгч, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд С.О, гуравдагч этгээд С.Оийн өмгөөлөгч Б.Хүрэлтулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ану нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч К Б ХХКшүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М О ХХКнь К Б ХХК-тай2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр №81 тоот зээлийн болон барьцааны гэрээг байгуулж 1,250,000,000 төгрөгийн зээлийг 60 сарын сарын хугацаатай, сарын 0.58 хувийн хүүгүйгээр зээлсэн. М О ХХКнь 2016 оны 10 дугаар сараас эхлэн гэрээний үүргээ зөрчиж, зэлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээлийн графикийг зөрчиж эхэлсэн. Капитал банк ХХК-ийн зүгээс зээлдэгчийг №81 тоот зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг Монпнти Ойл ХХК-иас удаа дараа шаардаж, албан бичиг хүргүүлсэн боловч үр дүн гаргаж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй.

            Талуудын хооронд байгуулагдсан 81 тоот зээлийн гэрээний үүрэгт М О  143,451,078.44 төгрөг төлсөн байна. Үүнээс үндсэн зээлийн төлбөрт 22,980,183.56 төгрөг, зээлийн хүүнд 119,127,022.54 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1,343,872.79 төгрөг төлсөн байна.

            Иймд М О ХХК-иасзээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй үлдсэн үндсэн зээл 1,227,019,816.44 төгрөг, зээлийн хүү 304,408,410.86 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 60,881,762.17 төгрөг нийт 1,592,310,389.48 төгрөгийг Капитал банк ХХК-нд олгож шийдвэрлэж өгнө үү.

Хариуцагч М О ХХКтөлбөр төлөх үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд 1.Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000193297 дугаар гэрчилгээтэй, Ү-2101015126 улсын бүртгэлийн дугаартай, Орхон аймаг, Баян-Өндөр сумын 16 дугаар баг, Малчин гурван замын зүүн галд нарийн хөндийн №02 тоотод байрлах 142.68 м.кв талбайтай. үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө. 2. Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000193300 дугаар гэрчилгээтэй, Ү-2101015127 улсын бүртгэлийн дугаартай, Орхон аймаг, Баян-Өндөр сумын 16 дугаар баг, Малчин гурван замын зүүн талд нарийн хөндийн №01 тоотод байрлах, 176.11 м.кв талбайтай, конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө. 3. Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000193299 дугаар гэрчилгээтэй, Ү-2101015128 улсын бүртгэлийн дугаартай, Орхон аймаг, Баян-Өндөр сумын 16 дугаар баг, Малчин гурван замын зүүн талд нарийн хөндийн №03 тоотод байрлах 384.79 м.кв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө. 4. Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн 000297173 дугаар гэрчилгээтэй, нэгж талбарын 18441439838070 дугаартай, Орхон аймаг, Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт , Малчин баг, Улаанбаатар хот явдаг гурван замын уулзварын зүүн талд байрлах 20648 м.кв газрыг үйлдвэрийн зориулалтаар 12 жилийн хугацаатай эзэмших эрх. 5.0115067 дугаар гэрчилгээтэй, Ү-2101014820 улсын бүртгэлийн дугаартай, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот баг, 6-14-60 тоот хаягт байрлах 62 м.кв талбай бүхий, 3 өрөө орон сууц. 6. Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн 0172596 дугаар гэрчилгээтэй, 55/5393 нэгж талбарын дугаартай, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Баруун гүрүүний аманд байрлах 10.000 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмших эрх. 7. Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000076657 дугаар гэрчилгээтэй, Ү-2204026258 улсын бүртгэлийн дугаартай, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 69 дүгээр байрны 84 тоот хаягт байрлах 52.67 м.кв талбайтай 2 өрөө орон сууц. 8. Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000116603 дугаар гэрчилгээтэй, Ү-2205021377 улсын бүртгэлийн дугаартай, Нийслэлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол Богда Холдинг ХХК-ийн барьсан 1 дүгээр байрны 23 тоот хаягт байрлах 139.12 м.кв талбайтай 5 өрөө орон сууц. 9.41-53ОРО улсын дугаартай, КИА BONGOFRONTIER маркийн ачааны автомашин. 10. 49-36 ОРО улсын дугаартай Зил 130 маркийн ачааны автомашин. 11. 25-73ОРО улсын дугаартай, SSANGYONG маркийн суудлын /микробус/ автомашин. 12. БНХАУ-д үйлдвэрлэсэн CQ-ZL -100 маркийн Моторын хаягдал хос дахин боловсруулах 1-ком тоног төхөөрөмж. 13. БНХАУ-д үйлдвэрлэсэн ZТС маркийн Резин боловсруулах 1-ком тоног төхөөрөмж. 14. БНХАУ-д үйлдвэрлэсэн ZTC1-100 маркийн Тос боловсруулах 1-ком тоног төхөөрөмжөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ. 

Нэхэмжлэгч К Б ХХКшүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн тайлбартаа: К Б ХХКнь 2018 оны 02 сарын 07 -ны өдөр М О ХХК-иас2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр №81 дугаар зээлийн болон барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,592,310,389.48 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гэтэл хариуцагчийн зүгээс шалтгаалан шүүх хурал удаа дараа хойшилсон ба үүнийг дагаад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.

Бидний хооронд 2014 оны оны 11 дгээр сарын 13-ны өдөр байгуулсан №81 тоот зээлийн гэрээний дагуу тооцоход тус компанийн зээлийн өр төлбөрт 2018 оны 10-р сарын 05-ны өдрийн байдлаар төлөгдөөгүй үлдсэн үндсэн зээл 1,227,019,816.44 төгрөг, зээлийн хүү 448,205,26649 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 89,641,053.30 төгрөг болж байна.

Иймд банкны зүгээс нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 172,555,746.75 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 1,764,866,136.23 төгрөгийг М О ХХК-иаснэхэмжилж байна гэжээ.

 Нэхэмжлэгч К Б ХХКшүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан тайлбартаа: К Б ХХКнь 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр М О ХХК-иас№81 дугаар Зээл болон барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,764,866,136.23 төгрөгийг гаргуулхаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн гаргасан байдаг. Нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөн дараах байдлаар гаргаж байна. Үүнд: Үндсэн зээлийн төлбөрт 1,227,019,816.44 төгрөг, үндсэн хүүнд 294,109,968.65 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 27,871,718.32 болгож буюу нийт 215,564,632.82 төгрөгөөр багасгаж байна. 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийг тооцоолсноор 1,549,001,503.41 төгрөгийг М О ХХК-иаснэхэмжилж байгаа ба бусад шаардлага хэвээр байгаа болно гэжээ.

 Нэхэмжлэгч КБЭХАитгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантөмөр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М О ХХКнь К Б ХХК-тай2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 81 тоот Зээлийн гэрээ,  Барьцааны гэрээ-г байгуулж, 1,250,000,000 төгрөгийг 60 сарын хугацаатай, сарын 0,58 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Зээлдэгч 2016 оны 10 дугаар сараас Зээлийн гэрээ-р хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, график зөрчиж эхэлсэн. Зээлдүүлэгчийн зүгээс зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч одоог хүртэл гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна.  Зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч биелүүлээгүй байна. Зээлдэгч нь 81 тоот Зээлийн гэрээ-ний үүрэгт 143,453,078.89 төгрөг төлсөн. Үүнээс үндсэн зээлийн төлбөрт 22,980,184.56 төгрөг, зээлийн үндсэн хүүнд 119,127,022.54 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1,343,872.79 төгрөгийг тус тус төлсөн. 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 81 тоот Зээлийн гэрээ-ний хамт Барьцааны гэрээ байгуулагдсан. 14 төрлийн газар эзэмших эрх, үл хөдлөх эд хөрөнгө, хөдлөх хөрөнгө барьцаалагдсан. Зээлийн гэрээ-ний дагуу 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар төлөгдөөгүй үндсэн зээл 1,227,019,816 төгрөг, үндсэн зээлийн хүүнд 294,109,968.65 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 27,871,718.32 төгрөг, нийт 1,549,001,503.44 төгрөгийг гаргуулахаар шаардсан байна Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр талуудын хооронд байгуулагдсан 81 тоот Барьцааны гэрээ-нд тусгагдсан бусад хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч КБЭХАитгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантөмөр сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Капитал банк ХХК-ийн нэр дээр тус автомашин байхгүй. Авто тээврийн үндэсний төвөөс авсан лавлагаагаар иргэний нэр дээр шилжсэн болох нь харагдаж байна. Нэгэнт нэхэмжлэгч байгууллагын нэр дээр байхгүй эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлнө гэсэн ойлголт байхгүй. Тээврийн хэрэгсэл шилжсэн талаар нөхцөл байдлыг мэдээгүй байхдаа хариуцагч тал сөрөг нэхэмжлэл гаргаж, тус нэхэмжлэлээ одоог хүртэл дэмжиж байгаа юм байна. 

 Нэхэмжлэгч КБЭХАитгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантөмөр гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад гаргасан тайлбартаа: Итгэмжлэлд гарын үсэг зурсан талаар гэрч мэдүүлсэн. Итгэмжлэлийн үнэн зөвийг нотариат гэрчилсэн. Итгэмжлэлийн агууллагад М О ХХК-ийн зээлийн барьцаанд тавих талаар тодорхой дурдсан. Итгэмжлэлийн хүрээнд Барьцааны гэрээ байгуулагдсан. Барьцааны гэрээ хууль ёсных байна. Бие даасан шаардлага үндэслэлгүй. Хууль мэдэхгүй байх нь хуулийг хэрэглэхгүй байх үндэслэл болохгүй. Хэрэг маргаан шүүхийн аль шатанд хянан хэлэлцэгдэж байгаагаас үл хамаарч 90,000,000 төгрөгийг хариуцагч бүрэн төлсөн тохиолдолд барьцаанаас чөлөөлөх боломжтой гэжээ.

 Хариуцагч М О ХХКнь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: М О ХХКнь К Б ХХК-тай2014 оны11 сарын 13-ны өдрийн №81 тоот зээлийн гэрээг байгуулсан. Энэхүү зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор барьцааны гэрээг байгуулсан бөгөөд барьцаанд 13 төрлийн барьцааны зүйлийг барьцаалсан.

Гэтэл зээлийн гэрээний хугацаанд төлбөрийн хувиарт төлөлтөөс хугацаа хэтэрсэн үндэслэлээр барьцааны 12 дугаарт бүртгэлтэй 69-99 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийг К Б ХХКхураан авч зээлийн төлбөрт 2016 оны 09 сарын 06-ны өдрийн албан бичгийг үндэслэн 2016 оны 10 сарын 18-ны өдрийн зээлийн эргэн төлөлтөд зөрүүтэй дүнгээр тооцож, 69-99 ОРО улсын дугаартай LEXUS-470 маркийн автомашиныг суутгасан. Анх барьцааны гэрээг байгуулахад IC4BJWEG7CL127538 арлын дугаартай WRANGLER JEEP маркийн автомашиныг барьцаалсан. Одоо К Б ХХКнь үүргийн гүйцэтгэлийг хангуулсан гэж байгаа боловч жинхэнэ барьцааны зүйл нь барьцаандаа байсаар байна.

Иймд 2014 оны 11 сарын 13-ны өдриин №81 тоот барьцааны гэрээний 12 дугаарт барьцаалсан IC4BJWEG7CL127538 арлын дугаартай, WRANGLER JEEP маркийн автомашиныг барьцаанаас чөлөөлж өнгө үү гэжээ.

 Хариуцагч М О ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэндсүрэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч М О ХХКнь Капитал банк ХХК-иас 1,250,000,000 төгрөгийг зээлсэн. Үндсэн зээлийн үлдэгдэл 1,227,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй гэж маргаж байгаа шалтгаан нь Зээлийн гэрээ-г байгуулснаас хойш нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаа байсан. Зээлийн гэрээ-ний үүргийн зөрчил гарангуут арилжааны хүү рүү оруулж, хүүгийн дарамт үүсгэж эхэлсэн. 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Орхон аймгийн Иргэний хэргийн  шүүхэд нэхэмжлэл гаргаж, Зээлийн гэрээ-г цуцлах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэл гаргасан. Тус нэхэмжлэл нь одоо шийдэгдэх гэж байна. Шүүхийн байгууллагаар хянагдаж байх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 2,3 удаа өөрчилж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх ажиллагаа удаа дараа хойшилсон.  Үүнээс шалтгаалж хариуцагчид хохиролтой нөхцөл байдал үүссэн. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлээ дэмжиж ирээгүй хариуцлагагүй асуудлаас болж шүүхээс нэхэмжлэлийг буцааж байсан. Дахин шүүхэд нэхэмжлэл гаргаж хариуцагч талыг зээлийн хүүний өндөр төлбөрт оруулсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч томилуулахад хүүгийн төлбөрийг хэт өндөр бодсон талаар дүгнэлт гарсан. Энэ мэтээр нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаа маш их байгаа тул хүүний төлбөрийг төлөхгүй байх хүчин зүйлс хангалттай үүссэн байна. Шүүхийн журмаар нотлох баримтаар цуглуулж хэргийн материалд хавсаргасан Зээлийн гэрээ-г цуцлах тухай 3 удаагийн мэдэгдэл авагдсан. Тус мэдэгдлийг хариуцагч тал хүлээж авсан. Зээлийн гэрээ-г цуцалсан тохиолдолд хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалж хүүгийн төлбөр хэт өндөр, банкнаас тавьж буй шаардлага зэргийг үндэслэж М О ХХКнь Эрдэнэт хотод түлшний үйлдвэрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Зарим материалыг гадаад улсаас оруулж ирдэг. Корона вирустэй холбоотойгоор хил хаагдсан. Түлш шүүдэг бодисыг захиалгаар авч ирэх боломжгүй. Өөрсдөө очиж авч ирдэг үүнээс шалтгаалж түлш үйлдвэрлэх ажиллагаа зогссон. Хилийн хоригтой холбоотой бариел нефтийн үнэ унасан. Шүүхийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү тооцсон хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Хариуцагч М О ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэндсүрэн гуравдагч этгээдийн шаардлагад гаргасан тайлбартаа: Гуравдагч этгээдийн шаардлагыг дэмжиж байна гэжээ.

  Гуравдагч этгээд С.О шүүхэд гаргасан бие даасан шаардлагадаа: Капитал банк ХХК-ийн нэхэмжлэлтэй М О ХХК-д холбогдох 1,592,310,389.48 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт С.О миний бие дараах үндэслэлээр бие даасан шаардлага гаргаж байна.

 

М О ХХКнь С.О миний Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо 13 дугаар хороолол Энхтайваны өргөн чөлөө 69 дүгээр байрны 84 тоот 52.67м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 3 сарын хугацаатай барьцаалаад буцаагаад байрыг өгөхөөр тохиролцсон. Тухайн үед М О ХХКнь орон сууцыг 3 сар болоод л буцаагаад орон сууцаар нь өгнө гээд гуйгаад байхаар нь зөвшөөрсөн. Гэтэл одоо 3 сар биш 3 жил болоод орон байраа алдахад хүрээд байна. С Оюунгэрэл миний бие энэ байрны хууль ёсны өмчлөгч мөн бөгөөд тус зээлийн мөнгөнөөс нэг ч төгрөг авч хэрэглээгүй. Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо 13 дугаар хороолол Энхтайваны өргөн чөлөө 69 дүгээр байрны 84 тоот 52.67м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц нь манай охин Х. Абид хоёрын өмчлөлд байдаг. Манай охин одоогоор гадаадад байгаа болохоор би ганцаараа шаардлага гаргаж байгаа юмаа. М О ХХКнь сүүлийн үед орон сууцыг чөлөөлж өгөх гэхээр одоо манайх мэдэхгүй банк мэднэ гээд байдаг болсон. 2014 оны 11 сарын 13-ны өдөр М О ХХК-ийн Капитал банк ХХК-иас авсан зээлийн мөнгөнөөс би нэг ч төгрөг авч хэрэглээгүй атлаа одоо байраа алдахад хүрээд байгаад маш их гомдолтой байна.

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т ...Барьцааны гэрээг байгуулахдаа бусад этгээдийн зөвшөөрлийг урьдчилан авахаар хуульд заасан бол зөвшөөрлийг хуульд заасан хэлбэрээр авсан байна...  мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д ...хамтран өмчлөх дундын өмчлөлд байгаа үл хөдлөх эд хөрөнгө түүнтэй холбоотой эрхийг барьцаалуулахад барьцааны зүйлийн өмчлөгч тус бүрийн зөвшөөрлийг бичгээр авна... гэж заасан байхад С.О, Х. Анараас бичгээр зөвшөөрөл аваагүй. Мөн Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.8-д ...барьцаагаар хангагдах шаардлагыг үүрэг гүйцэтгэгч болон гуравдагч этгээд /барьцаалуулагч/-ийн хөрөнгөөр нэгэн зэрэг хангахаар бол уул шаардлагыг үүрэг гүйцэтгэгчийн хөрөнгөөр эхэлж хангуулах шаардлагыг барьцаалуулагч үүрэг гүйцэтгэгчид тавих эрхтэй... гэж заасны дагуу шаардлагын үндэслэл болгож М О ХХКболон Капитал банк ХХК-ийн хооронд байгуулсан 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн №81 тоот барьцааны гэрээний 7 дугаар зүйлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож өгнө үү гэсэн бие даасан шаардлагыг гаргаж байна гэжээ.

 

Гуравдагч этгээд Х.Ариунжаргал, С.О нарын бие даасан шаардлага болон гуравдагч этгээд Х. Ашүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: КБЭХАнэхэмжлэлтэй хариуцагчаар Монпити ойл ХХК-ийг татсан иргэний хэргийн бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд С.О, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Х. Абид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2 дахь заалт 29 дүгээр зүйлийн 29.2-т заасны дагуу дараах үндэслэлээр энэхүү бие даасан шаардлагаа ихэсгэж байна. Үүнд:

Анх 2014 оны 08 дугаар сард Монкоринтерсервис ХХК-ийн захирал Л.Гэрэлт гэдэг хүн надтай уулзаж, надад хувьд маань багахан хэмжээний мөнгө хэрэг болоод байгаа юмаа. Чи итгэмжлэл хийгээд өгөөч, би түр хэрэглээд л буцаагаад өгчихнө гэсэн. Л.Гэрэлт бид нар Монкорт гэдэг компанид 2009 оныг хүртэл хамт ажиллаж байсан учраас түүнд итгэсэн. Тухайн үед итгэмжлэлийн агуулгад М О ХХКгэж байгаагүй Л.Гэрэлт нэмж бичсэн байна. н.Гэрэлтийн бичиг байна Б.Батзориг гэдэг хүнтэй итгэмжлэл хийж байгаа шүү ч гэж хэлээгүй. Тухайн үед нотариат дээр Л.Гэрэлт өөрөө ганцаараа байсан. Би М О ХХК-ийн захирал Б.Батзориг гэдэг хүнийг танихгүй, мэдэхгүй, хараагүй тааралдаж байгаагүй.

Мөн Л.Гэрэлт нь надаас байрыг чинь банкинд зээлийн барьцаанд тавилаа гэж хэлээгүй, би мэдээгүй Х.Ариунжаргалын хувьд ч саяхныг болтол мэдээгүй байсан. 2017 онд н.Гэрэлтийн дүү гэх н.Золбаяр гэдэг залуу ирээд Л.Гэрэлт ах таныг н.Түвшинжаргал гэдэг хүнд итгэмжлэл өгчих байрны гэрчилгээг чинь удахгүй өгнө гэсэн. Түүнээс хойш н.Гэрэлттэй ч, н.Түвшинжаргалтай ч н.Золбаяртай нь уулзаагүй. Юу болоод байгааг ч мэдээгүй. Гэтэл гэнэт шүүхээс залгасан. н.Ариунжаргал шүүхэд очоод сонсоод бараг ухаан алдсан, итгээгүй, үймрээд гэрт ирж надад хэлээд бид цочролд орсон. Маш өндөр үнийн дүнтэй зээлийн барьцаанд тавьсан байсан. ХХ-ийн 18 дугаар талд байгаа Барьцааны гэрээ-ний ар талаас харвал жагсаалтын дугаар 7-д Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хорооллын Энхтайваны өргөн чөлөө гудамж 69 дүгээр байрны 84 тоотыг барьцаалсан байх бөгөөд энэхүү барьцааны гэрээг М О ХХКбайгуулсан байна М О ХХКнь өөрийн хөрөнгийг барьцаалах ёстой. Эсхүл уг компанид н.Оюунгэрэл, н.Ариунжаргал гэх хоёр хүн Барьцааны гэрээ-г байгуулах итгэмжлэл олгосон байх ёстой. Гэтэл хуулийн этгээдэд олгосон итгэмжлэл хэргийн материалд байхгүй. Гэрээний баталгааны хэсэг дээр барьцаалуулагчийг төлөөлж гүйцэтгэх захирал Б.Батзориг гарын үсэг зурсан байна. Ийнхүү гарын үсэг зурахдаа иргэнээр бус М О ХХК-ийн эрх бүхий этгээд буюу гүйцэтгэх захирлынхаа хувьд гарын үсэг зурж компанийхаа тамгыг дарсан байна Гэрээний толгойн хэсгээс харсан ч барьцааны гэрээ нь 2 хуулийн этгээдийн хооронд хийгдсэн байна. Дахин хэлэхэд Барьцааны гэрээ-г Б.Батзориг гэх хувь хүн байгуулаагүй, С.О болон Х. Анар нь компанид итгэмжлэл олгоогүй. Гэрээнд хуулийн этгээдийг төлөөлж гарын үсэг зурах, иргэнээрээ гарын үсэг зурах асуудал нь өөр өөр үр дагавар бий болгодог байна. Мөн барьцааны гэрээний 2.1 дүгээр зүйлийн хүснэгтийн 7 дахь хэсгийн сүүл хэсгээс харвал манай байрыг Худалдах, худалдан авах гэрээ-р авсан мэт бичсэн байна. Тиймээс Барьцааны гэрээ-г хэсэгчлэн хүчин төгөлдөр бусд тооцуулах бие даасан шаардлага гаргаж байна. Иргэний хуулийн 56 дугаар 56.1.8-д ...хуульд заасан тохиодолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл... гэж заасан. Өөрөөр хэлбэл М О ХХКнь гуравдагч этгээд нараас зөвшөөрөл авалгүйгээр барьцааны гэрээ байгуулсан.

Мөн хэргийн материалтай танилцахад нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс /1 дүгээр хавтас хэргийн 219 дүгээр талд/ ...гуравдагч этгээдүүдийг 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 11-319429 тоот барьцаалбарыг үйлдсэн, гарын үсэг зурсан, мэдэж байсан... гэж үндэслэлгүй гүтгэсэн байна. Үүнийг нэхэмжлэгчийн байр суурь гэж үзэж байна. Тус Барьцаалбарыг гуравдагч этгээдүүд огт мэдэхгүй. Бидний гарын үсгийг дуурайж зурсан. Өөрөөр хэлбэл Барьцаалбарыг хууль бусаар үйлдсэн байна. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д ...хууль ёсны эзэмшигчийн дор дурдсан эрхийг гэрчилсэн зөвшөөрлийн биет үнэт цаасыг барьцаалбар гэнэ... гэж, 15 дугаар зүйлийн 15.1-д ...барьцаалбарт дараах зүйлийг тусгана, 16 дугаар зүйлийн 16.1-д барьцаалуулагч нь барьцаалбарыг улсын бүртгэлийн байгууллагаас баталсан загварын дагуу 1 хувь үйлдэж гэрээний хамт улсын бүртгэлийн байгууллагад өгнө... гэж тус тус заажээ. Гэтэл барьцааны үүргийг гүйцэтгэх гээд байгаа хөрөнгийн өмчлөгч нарыг уг харилцаанд огт оролцуулалгүйгээр, зөвшөөрлийг авалгүйгээр, гарын үсгийг нь зуруулаагүй. Тиймээс үнэт цаас нь хүчинтэй байх боломжгүй учир хүчингүйд тооцуулахаар бие даасан шаардлага гаргаж байна.

Ийнхүү бие даасан шаардлага гаргаж байгаатай холбоотойгоор иргэн Хархүүгийн Ариунжаргалийг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцуулж өгнө үү.

Иймд өмнө итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Түвшинжргалын шүүхэд гаргасан бие даасан шаардлагыг өөрчлөлгүйгээр дараах байдлаар бие даасан шаардлагаа нэмэгдүүлж байна.  

К Б ХХК, М О ХХК-ийн 2014 оны 11 сарын 13-ны өдөр байгуулсан 81 тоот барьцааны гэрээний 2.1-д заасан жагсаалтын Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө 69 дүгээр байр, 84 тоот орон сууцыг барьцаалсан хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө 69 дүгээр байр, 84 тоот, 52.67 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх, 11-319429 тоот барьцаалбарыг хүчингүйд болгож өгнө үү гэжээ. 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч К Б ХХКнь хариуцагч М О ХХК-д холбогдуулан 1,764,866,136.23 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг шүүхэд гаргажээ. 

Монгол банкны Ерөнхийлөгчийн 2019 оны 04 сарын 08-ны өдрийн А-96 дугаар тушаалаар Капитал банк ХХК-ийг албадан татан буулгаж, КБЭХАийг томилсон байна. КБЭХА нь шүүхэд нэхэмжлэгчийг солих хүсэлт гаргаж, тус шүүхийн шүүгчийн 2019 оны 09 сарын 12-ны өдрийн 102/ШЗ2019/11193 дугаар захирамжаар нэхэмжлэгч Капитал банк ХХК-ийг КБЭХАаар сольсон байна. 

Нэхэмжлэгч КБЭХА нь хариуцагч М О ХХК-иасзээлийн гэрээний үүрэгт 1,764,866,136.23 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 1,549,001,503.41 төгрөг гаргуулахаар шаарджээ.

 Мөн хариуцагч М О ХХКнь нэхэмжлэгч КБЭХАид холбогдуулан WRANGLER JEEP маркийн, арлын IC4BJWEG7CL127538 дугаартай, автомашиныг барьцаанаас чөлөөлүүлэх, гуравдагч этгээд Х.Ариунжаргал, С.О нар нь нэхэмжлэгч КБЭХА, хариуцагч М О ХХК-д холбогдуулан Капитал банк ХХК, М О ХХК-ийн хооронд 2014 оны 11 сарын 13-ны өдөр байгуулагдсан 81 тоот барьцааны гэрээний 2.1-д заасан жагсаалтын Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө 69 дүгээр байр, 84 тоот орон сууцыг барьцаалсан хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө 69 дүгээр байр, 84 тоот, 52.67 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх, 11-319429 тоот барьцаалбарыг хүчингүй болгох тухай шаардлагыг тус тус гаргасан байна. 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв. 

Нэхэмжлэгч КБЭХАнэхэмжлэлийн тухайд 

Нэхэмжлэгч КБЭХА нь хариуцагч М О ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний дагуу зээл 1,227,019,816.44 төгрөг, зээлийн хүү 294,109,968.65 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 27,871,718.32 төгрөг нийт 1,549,001,503.41 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага гаргасан байна.

 Хариуцагч 1,549,001,503.41 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн үлдэгдэл төлбөр 1,227,019,816.44 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхөөс татгалзан маргасан болно.

 К Б ХХКнь Монпити ойл ХХК-тай 2014 оны 11 арын 13-ны өдөр 81 тоот Зээлийн гэрээ, 81 тоот Барьцааны гэрээ-г тус тус бичгээр байгуулсан байна. Зээлийн гэрээгээр нэхэмжлэгч 1,250,000,000 төгрөгийг 2019 оны 11 сарын 13-ны өдөр хүртэл 60 сарын хугацаатай, сард 0.58 хувь, жилийн 7 хувийн хүүтэй хариуцагчид зээлдүүлэх, хариуцагч зээлийг гэрээнд заасан зориулалтаар ашиглаж, төлбөрийг гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу төлөх, гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах үүргийг тус тус хүлээжээ. /хх-ийн 15-20 дугаар тал/ 

Зээлийн гэрээг талууд хүсэл зоригийнхоо дагуу байгуулсан, зээлдүүлэгчээс зээлдэгчид 1,250,000,000 төгрөгийг гэрээнд заасны дагуу шилжүүлсэн, Зээлийн гэрээ хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангасан байх тул К Б ХХКболон М О ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, хэлцэл хүчин төгөлдөр байна гэж дүгнэв.

  

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. Мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т зааснаар зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг хүлээнэ. 

Хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбар, зээлийн гэрээний дагуу үндсэн зээлээс 22,980,183.35 төгрөг, зээлийн хүү 119,127,022,54 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,343,872.79 төгрөг төлөгдсөн боловч зээлийн гэрээний дагуу зээл, зээлийн хүү төлөх хуваар 2016 оны 01 сараас эхлэн зөрчигдсөн болох нь нотлогдож байна. Үүнтэй холбоотойгоор зээлийн хуваарийн дагуу төлөгдөөгүй төлбөрийг төлөхийг К Б ХХКнь М О ХХК-д 2016 оны 03 сарын 04-ний өдөр Зээл хүү төлөх мэдэгдэл, 2016 оны 05 сарын 02-ны өдөр Зээлийн гэрээ цуцлах тухай мэдэгдэл өгч, үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч зээл, зээлийн хүү төлөөгүй байна. /хх-ийн 79, 2хх-ийн 49-50 дугаар тал/ 

Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй. 

Нэхэмжлэгч нь хариуцагчийг зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч зээл, зээлийн хүү төлөөгүй гэж үзэж 2016 оны 10 сарын 24-ний өдөр Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд зээлийн болон барьцааны гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргасан байна. /2-хх 202-203 дугаар тал/ 

Гэрээ цуцлагдсанаар гэрээний үүргийн харилцаа дуусгавар болох боловч шүүхэд гэрээ цуцалж, гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардсан нэхэмжлэл гаргаснаар гэрээг цуцлагдсан гэж үзэх үндэслэлгүй юм. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх эрхтэй. 

Нэхэмжлэгч К Б ХХКнь хариуцагч М О  ХХК-нд холбогдуулан 2016 оны 10 сарын 24-ний өдөр Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гэрээ цуцалж, зээлийн гэрээний дагуу 1,274,170,305.65 төгрөг гаргуулах, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа маргаан шийдвэрлүүлэхээс өмнө нэмэгдүүлсэн байна. 

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь урт хугацаатай хэдий ч зээлдэгч гэрээнд заасан хуваарийн дагуу зээл төлөх үүргээ 2016 оны 10 дугаар сараас хойш биелүүлээгүй тул гэрээг зээлдүүлэгч гэрээгцуцалж, зээл 1,227,019,816.44 төгрөг, зээлийн хүү 294,109,968.65 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 27,871,718.32 төгрөг нийт 1,549,001,503.41 төгрөгийг хариуцагч М О ХХК-иасгаргуулах үндэслэлтэй байна.   

Нэхэмжлэгч КБЭХА нь хариуцагч М О ХХК-д холбогдуулан мөнгөн төлбөр төлөх үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд 1.Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000193297 дугаар гэрчилгээтэй, Ү-2101015126 улсын бүртгэлийн дугаартай, Орхон аймаг, Баян-Өндөр сумын 16 дугаар баг, Малчин гурван замын зүүн галд нарийн хөндийн №02 тоотод байрлах 142.68 м.кв талбайтай. үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө. 2. Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000193300 дугаар гэрчилгээтэй, Ү-2101015127 улсын бүртгэлийн дугаартай, Орхон аймаг, Баян-Өндөр сумын 16 дугаар баг, Малчин гурван замын зүүн талд нарийн хөндийн №01 тоотод байрлах, 176.11 м.кв талбайтай, конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө. 3. Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000193299 дугаар гэрчилгээтэй, Ү-2101015128 улсын бүртгэлийн дугаартай, Орхон аймаг, Баян-Өндөр сумын 16 дугаар баг, Малчин гурван замын зүүн талд нарийн хөндийн №03 тоотод байрлах 384.79 м.кв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө. 4. Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн 000297173 дугаар гэрчилгээтэй, нэгж талбарын 18441439838070 дугаартай, Орхон аймаг, Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт , Малчин баг, Улаанбаатар хот явдаг гурван замын уулзварын зүүн талд байрлах 20648 м.кв газрыг үйлдвэрийн зориулалтаар 12 жилийн хугацаатай эзэмших эрх. 5. 0115067 дугаар гэрчилгээтэй, Ү-2101014820 улсын бүртгэлийн дугаартай, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот баг, 6-14-60 тоот хаягт байрлах 62 м.кв талбай бүхий, 3 өрөө орон сууц. 6. Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн 0172596 дугаар гэрчилгээтэй, 55/5393 нэгж талбарын дугаартай, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Баруун гүрүүний аманд байрлах 10.000 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмших эрх. 7. Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000076657 дугаар гэрчилгээтэй, Ү-2204026258 улсын бүртгэлийн дугаартай, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 69 дүгээр байрны 84 тоот хаягт байрлах 52.67 м.кв талбайтай 2 өрөө орон сууц. 8. Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000116603 дугаар гэрчилгээтэй, Ү-2205021377 улсын бүртгэлийн дугаартай, Нийслэлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол Богда Холдинг ХХК-ийн барьсан 1 дүгээр байрны 23 тоот хаягт байрлах 139.12 м.кв талбайтай 5 өрөө орон сууц. 9.41-53ОРО улсын дугаартай, КИА BONGOFRONTIER маркийн ачааны автомашин. 10. 49-36ОРО улсын дугаартай Зил 130 маркийн ачааны автомашин. 11. 25-73ОРО улсын дугаартай, SSANGYONG маркийн суудлын /микробус/ автомашин. 12.БНХАУ-д үйлдвэрлэсэн CQ-ZL -100 маркийн Моторын хаягдал хос дахин боловсруулах 1-ком тоног төхөөрөмж. 13. БНХАУ-д үйлдвэрлэсэн ZТС маркийн Резин боловсруулах 1-ком тоног төхөөрөмж. 14. БНХАУ-д үйлдвэрлэсэн ZTC1-100 маркийн Тос боловсруулах 1-ком тоног төхөөрөмжөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан.

 Нэхэмжлэгч К Б ХХКнь хариуцагч М О ХХК-тай 2014 оны 11 сарын 13-ны өдөр 81 тоот Зээлийн гэрээ-ний үүргийн гүйцэтгэлд 81 тоот Барьцааны гэрээ-г бичгээр байгуулж, 1. Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000193297 дугаар гэрчилгээтэй, Ү-2101015126 улсын бүртгэлийн дугаартай, Орхон аймаг, Баян-Өндөр сумын 16 дугаар баг, Малчин гурван замын зүүн галд нарийн хөндийн №02 тоотод байрлах 142.68 м.кв талбайтай. үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө. 2. Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000193300 дугаар гэрчилгээтэй, Ү-2101015127 улсын бүртгэлийн дугаартай, Орхон аймаг, Баян-Өндөр сумын 16 дугаар баг, Малчин гурван замын зүүн талд нарийн хөндийн №01 тоотод байрлах, 176.11 м.кв талбайтай, конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө. 3. Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000193299 дугаар гэрчилгээтэй, Ү-2101015128 улсын бүртгэлийн дугаартай, Орхон аймаг, Баян-Өндөр сумын 16 дугаар баг, Малчин гурван замын зүүн талд нарийн хөндийн №03 тоотод байрлах 384.79 м.кв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө. 4. Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн 000297173 дугаар гэрчилгээтэй, нэгж талбарын 18441439838070 дугаартай, Орхон аймаг, Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт , Малчин баг, Улаанбаатар хот явдаг гурван замын уулзварын зүүн талд байрлах 20648 м.кв газрыг үйлдвэрийн зориулалтаар 12 жилийн хугацаатай эзэмших эрх. 5. 0115067 дугаар гэрчилгээтэй, Ү-2101014820 улсын бүртгэлийн дугаартай, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот баг, 6-14-60 тоот хаягт байрлах 62 м.кв талбай бүхий, 3 өрөө орон сууц. 6.Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн 0172596 дугаар гэрчилгээтэй, 55/5393 нэгж талбарын дугаартай, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Баруун гүрүүний аманд байрлах 10.000 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмших эрх. 7. Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000076657 дугаар гэрчилгээтэй, Ү-2204026258 улсын бүртгэлийн дугаартай, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 69 дүгээр байрны 84 тоот хаягт байрлах 52.67 м.кв талбайтай 2 өрөө орон сууц. 8. Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000116603 дугаар гэрчилгээтэй, Ү-2205021377 улсын бүртгэлийн дугаартай, Нийслэлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол Богда Холдинг ХХК-ийн барьсан 1 дүгээр байрны 23 тоот хаягт байрлах 139.12 м.кв талбайтай 5 өрөө орон сууц. 9. 41-53 ОРО улсын дугаартай, КИА BONGOFRONTIER маркийн ачааны автомашин. 10. 49-36 ОРО улсын дугаартай Зил 130 маркийн ачааны автомашин. 11. 25-73ОРО улсын дугаартай, SSANGYONG маркийн суудлын /микробус/ автомашин. 12. БНХАУ-д үйлдвэрлэсэн CQ-ZL -100 маркийн Моторын хаягдал хос дахин боловсруулах 1-ком тоног төхөөрөмж. 13. БНХАУ-д үйлдвэрлэсэн ZТС маркийн Резин боловсруулах 1-ком тоног төхөөрөмж. 14. БНХАУ-д үйлдвэрлэсэн ZTC1-100 маркийн Тос боловсруулах 1-ком тоног төхөөрөмж, 15. 69-99 ОРО улсын дугаартай, JEEP WRANGLER маркийн суудлын амвтомашиныг барьцаалсан байна.

 Дээрх барьцаалсан хөрөнгөөс дараах эд хөрөнгийн өмчлөх, эзэмших эрх хариуцагч М О ХХК-иасөөр этгээдэд байх бөгөөд 0115067 дугаар гэрчилгээтэй, Ү-2101014820 улсын бүртгэлийн дугаартай, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот баг, 6-14-60 тоот хаягт байрлах 62 м.кв талбай бүхий, 3 өрөө орон сууцны өмчлөгч Д.Наранхүү, Р.Бямбацогт, Б.Батмөнх нар хөрөнгөө зээлийн барьцаанд тавих эрхийг /хх-ийн 143/,

Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000076657 дугаар гэрчилгээтэй, Ү-2204026258 улсын бүртгэлийн дугаартай, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 69 дүгээр байрны 84 тоот хаягт байрлах 52.67 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг өмчлөгч С.О, Х. Анар зээлийн барьцаанд тавих эрхийг /хх-ийн 145/,

Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000116603 дугаар гэрчилгээтэй, Ү-2205021377 улсын бүртгэлийн дугаартай, Нийслэлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол Богда Холдинг ХХК-ийн барьсан 1 дүгээр байрны 23 тоот хаягт байрлах 139.12 м.кв талбайтай 5 өрөө орон сууцыг өмчлөгч Л.Гэрэлт зээлийн барьцаанд тавих эрхийг /хх-ийн 144/,

Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн 0172596 дугаар гэрчилгээтэй, 55/5393 нэгж талбарын дугаартай, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Баруун гүрүүний аманд байрлах 10.000 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмших эрх зэмшигч "Монкор инвест" ХХК-ийг төлөөлж захирал Л.Гэрэлт зээлийн барьцаанд тавих, зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, төлөөлөн гарын үсэг зурах эрхийг /ХХ-ийн 146, 147/ тус тус М О ХХК-д итгэмжлэлээр олгосон байна.

 Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3-т зааснаар барьцааны зүйл нь бусдын өмчлөлийн хөрөнгө байж болно. Хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч нь хөрөнгөө банкны зээлийн барьцаанд барьцаалуулахыг хүлээн зөвшөөрч олгосон итгэмжлэлийг үндэслэн барьцааны гэрээ байгуулагдсан, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн байх тул 81 тоот барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт заасан хэлбэрийн шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр байна гэж үзэв. 

Зээлдэгч зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд зээлдүүлэгч Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1, 174 дүгээр зүйлийн 174.1 дэх хэсэгт заасны дагуу барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй.

 Хариуцагч М О ХХКнь нэхэмжлэгч КБЭХАид 1,549,001,503.41 төгрөгийг төлөх үүргээ сайн дураараа эс биелүүлбэл Иргэний хуулийн 163 дугаар зүйлийн 163.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч барьцааны хөрөнгөөс шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийг хангуулахаар шаардсан шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

            Хариуцагч М О ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн тухайд

 Хариуцагч М О ХХКнь нэхэмжлэгч КБЭХАид холбогдуулан WRANGLER JEEP маркийн, арлын IC4BJWEG7CL127538 дугаартай, автомашиныг барьцаанаас чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 Капитал банк ХХК, М О ХХК-ийн хооронд байгуулагдсан 2014 оны 11 сарын 13-ны өдөр 81 тоот Зээлийн гэрээ-ний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар байгуулсан 81 тоот Барьцааны гэрээ-ний хоёр дахь хэсгийн 12-т JEEP WRANGLER маркийн, 69-99 ОРО улсын дугаартай, суудлын амвтомашиныг барьцаалсан барьцааны гэрээ байгуулсан байна.

           Хариуцагч М О ХХК-ийн 2014 оны 12 сарын 22-ны өдрийн 04/49, Капитал банк ХХК-ийн Орхон аймаг дахь салбарын 2014 оны 12 сарын 17-ны өдрийн с997/821 дугаар бүхий албан бичгээр Зам тээврийн хяналт бүртгэлийн хэлтэст 69-99 ОРО улсын дугаартай, WRANGLER JEEP маркийн, арлын IC4BJWEG7CL127538 дугаартай автомашиныг банкны нэр дээрээс буюу барьцаанаас чөлөөлж, хариуцагчийн хүсэлтийн дагуу иргэн Л.Дүүрэнбилэгт шилжүүлсэн болох нь нотлогдож байна. /хх-ийн 224-226 дугаар тал/

           Мөн шүүх хуралдаанд зохигч сөрөг нэхэмжлэлд дурдсан зээлийн барьцаанд барьцаалсан уг автомашиныг талууд зээлийн барьцаанаас харилцан тохиролцсоны дагуу нэхэмжлэгчийн барьцаанаас чөлөөлсөн талаар маргаагүй. 

Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.3-т зааснаар барьцаалагч эзэмшилдээ байсан барьцааны зүйлийг барьцаалуулагчид буцаан өгсөнөөр барьцааны эрх дуусгавар болно. 

Иймд нэхэмжлэгч КБЭХАид холбогдох 69-99 ОРО улсын дугаартай, WRANGLER JEEP маркийн, арлын IC4BJWEG7CL127538 дугаартай, автомашиныг барьцаанаас чөлөөлүүлэх тухай хариуцагч М О ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов. 

 Гуравдагч этгээд С.Оуюнгэрэл, Х.амаржаргал нарын бие даасан шаардлагын тухайд

 Гуравдагч этгээд Х.Ариунжаргал, С.О нар нь нэхэмжлэгч КБЭХА, хариуцагч М О ХХК-д холбогдуулан Капитал банк ХХК, М О ХХК-ийн хооронд 2014 оны 11 сарын 13-ны өдөр байгуулагдсан 81 тоот барьцааны гэрээний 2.1-д заасан жагсаалтын Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө 69 дүгээр байр, 84 тоот орон сууцыг барьцаалсан хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө 69 дүгээр байр, 84 тоот, 52.67 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх, 11-319429 тоот барьцаалбарыг хүчингүй болгох тухай бие даасан шаардлагыг гаргасан байна.

 Шүүхэд гуравдагч этгээд Х.Ариунжаргал, С.О нар нь шаардлагын үндэслэлээ ...Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө 69 дүгээр байр, 84 тоот орон сууцыг барьцаалах итгэмжлэл олгохдоо хууль, итгэмжлэлийн агуулгыг мэдээгүй. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж, нэхэмжлэгч нь ... барьцааны гэрээ хуульд заасан хүчин төгөлдөр тул гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг бүхэлд зөвшөөрөхгүй гэж, хариуцагч нь гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг зөвшөөрч талууд маргажээ. 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд С.О, Х. Анар нь Монпити ойл ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд буюу захирал Б.Ганзоригт 2014 оны 06 сарын 20-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000076657 дугаар гэрчилгээтэй, Ү-2204026258 улсын бүртгэлийн дугаартай, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 69 дүгээр байрны 84 тоот хаягт байрлах 52.67 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг М О ХХК-д зээлийн барьцаанд тавих, зээл авах, зээл болон зээлийн барьцааны гэрээнд гарын үсэг зурах Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлэх эрхийг олгосон итгэмжлэлийг нотариатчаар гэрчлүүлэн олгосон байна. /хх-ийн 145/, 

Иргэний хуулийн 56.5.Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл нь хүчин төгөлдөр бус байх боловч хэрэгт авагдсан нотлох баримтаар С.О, Х. Анараас маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг М О ХХК-ийн зээлийн барьцаанд барьцаалах эрхийг олгосон 2014 оны 06 сарын 20-ны өдрийн итгэмжлэл хууль бус, хүчингүй талаар нотлох баримт авагдаагүй, баримтаар тогтоогдохгүй байна.                       

Мөн уг итгэмжлэлээр олгосон эрхийн хүрээнд 2014 оны 11 сарын 13-ны өдөр байгуулагдсан 81 тоот барьцааны гэрээ хүчин төгөлдөр байгаа талаар дээр дүгнэсэн. Барьцааны гэрээний маргаан бүхий хэсгийг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй, Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д зааснаар барьцааны эрх дуусгавар болоогүй байх тул барьцаанаас чөлөөлөх үндэслэлгүй. 

Харин 2014 оны 11 сарын 13-ны өдрийн 81 тоот барьцааны гэрээг үндэслэн хийгдсэн 2014 оны 11 сарын 18-ны өдрийн 11-319429 дугаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000076657 дугаар гэрчилгээтэй, Ү-2204026258 улсын бүртгэлийн дугаартай, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 69 дүгээр байрны 84 тоот хаягт байрлах 52.67 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны барьцаалбарыг хүчин төгөлдөр бус гэж үзэх дараах үндэслэл тогтоогдож байна.

 Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.14-т Барьцаалуулагчийн, хэрэв барьцаалуулагч нь гуравдагч этгээд бол барьцаалуулагч болон барьцаагаар хангагдсан үүргийн үүрэг гүйцэтгэгчийн гарын үсэг зурна, 15.2-т Энэ хуулийн 15.1-д заасан мэдээллийн аль нэгийг тусгаагүй барьцаалбар хүчин төгөлдөр бус байна гэж заасан.

 Шүүхээс 2014 оны 11 сарын 18-ны өдрийн 11-319429 дугаартай барьцаалбарт зурагдсан гарын үсэг нь С.О, Х. Анарын гарын үсэг мөн эсэхийг тогтоолгохоор шинжээч томилсон бөгөөд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 06 сарын 02-ны өдрийн 2365 дугаар шинжээчийн дүгнэлтэд барьцаалбарт зурагдсан гарын үсэг нь С.О, Х. Анарын гарын үсгийн загвар, бичгийн хэвтэй тохирохгүй байна гэжээ.

 Иймд гуравдагч этгээд Х.А, С.О нарын бие даасан шаардлагаас нэхэмжлэгч КБЭХА, хариуцагч М О ХХК-д холбогдох Капитал банк ХХК, М О ХХК-ийн хооронд 2014 оны 11 сарын 13-ны өдөр байгуулагдсан 81 тоот барьцааны гэрээний 2.1-д заасан жагсаалтын Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө 69 дүгээр байр, 84 тоот орон сууцыг барьцаалсан хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө 69 дүгээр байр, 84 тоот, 52.67 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож, бие даасан шаардлагаас 2014 оны 11 сарын 18-ны өдрийн 11-319429 тоот барьцаалбарыг хүчингүй болгов.

 Нэхэмжлэгчийн нэхэмжлэл бүрэн хангагдсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54, 56 дугаар зүйлийн 56.1-д заасны дагуу хариуцагчаас шинжээчийн зардал 1,650,000 төгрөгийг гаргуулан шинжээч "Алаг уул финанс аудит" ХХК-д олгохоор шийдвэрлэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.2, 15.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь: 

1.Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-д заасны дагуу хариуцагч М О ХХК-иас1,549,001,503.41 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч КБЭХАид олгосугай. 

2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу хариуцагч М О ХХКнь нэхэмжлэгч КБЭХАид 1,549,001,503.41 төгрөг төлөх үүргээ сайн дураараа биелүүлээгүй бол Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000193297 дугаар гэрчилгээтэй, Ү-2101015126 улсын бүртгэлийн дугаартай, Орхон аймаг, Баян-Өндөр сумын 16 дугаар баг, Малчин гурван замын зүүн галд нарийн хөндийн №02 тоотод байрлах 142.68 м.кв талбайтай. үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000193300 дугаар гэрчилгээтэй, Ү-2101015127 улсын бүртгэлийн дугаартай, Орхон аймаг, Баян-Өндөр сумын 16 дугаар баг, Малчин гурван замын зүүн талд нарийн хөндийн №01 тоотод байрлах, 176.11 м.кв талбайтай, конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000193299 дугаар гэрчилгээтэй, Ү-2101015128 улсын бүртгэлийн дугаартай, Орхон аймаг, Баян-Өндөр сумын 16 дугаар баг, Малчин гурван замын зүүн талд нарийн хөндийн №03 тоотод байрлах 384.79 м.кв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн 000297173 дугаар гэрчилгээтэй, нэгж талбарын 18441439838070 дугаартай, Орхон аймаг, Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт , Малчин баг, Улаанбаатар хот явдаг гурван замын уулзварын зүүн талд байрлах 20648 м.кв газрыг үйлдвэрийн зориулалтаар 12 жилийн хугацаатай эзэмших эрх, 0115067 дугаар гэрчилгээтэй, Ү-2101014820 улсын бүртгэлийн дугаартай, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот баг, 6-14-60 тоот хаягт байрлах 62 м.кв талбай бүхий, 3 өрөө орон сууц, Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн 0172596 дугаар гэрчилгээтэй, 55/5393 нэгж талбарын дугаартай, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Баруун гүрүүний аманд байрлах 10.000 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмших эрх, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000076657 дугаар гэрчилгээтэй, Ү-2204026258 улсын бүртгэлийн дугаартай, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 69 дүгээр байрны 84 тоот хаягт байрлах 52.67 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000116603 дугаар гэрчилгээтэй, Ү-2205021377 улсын бүртгэлийн дугаартай, Нийслэлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол Богда Холдинг ХХК-ийн барьсан 1 дүгээр байрны 23 тоот хаягт байрлах 139.12 м.кв талбайтай 5 өрөө орон сууц, 41-53О РО улсын дугаартай, КИА BONGOFRONTIER маркийн ачааны автомашин, 49-36 ОРО улсын дугаартай Зил 130 маркийн ачааны автомашин, 25-73 ОРО улсын дугаартай, SSANGYONG маркийн суудлын /микробус/ автомашин, БНХАУ-д үйлдвэрлэсэн CQ-ZL -100 маркийн Моторын хаягдал хос дахин боловсруулах 1-ком тоног төхөөрөмж, БНХАУ-д үйлдвэрлэсэн ZТС маркийн Резин боловсруулах 1-ком тоног төхөөрөмж, БНХАУ-д үйлдвэрлэсэн ZTC1-100 маркийн Тос боловсруулах 1-ком тоног төхөөрөмжийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

 3.Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.3-д заасны дагуу нэхэмжлэгч КБЭХАид холбогдох 69-99 ОРО улсын дугаартай, WRANGLER JEEP маркийн, арлын IC4BJWEG7CL127538 дугаартай, автомашиныг барьцаанаас чөлөөлүүлэх тухай хариуцагч М О ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

  4.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т заасны дагуу нэхэмжлэгч КБЭХА, хариуцагч М О ХХК-д холбогдох гуравдагч этгээд Х.Ариунжаргал, С.О нарын бие даасан шаардлагаас Капитал банк ХХК, М О ХХК-ийн хооронд 2014 оны 11 сарын 13-ны өдөр байгуулагдсан 81 тоот барьцааны гэрээний 2.1-д заасан жагсаалтын Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө 69 дүгээр байр, 84 тоот орон сууцыг барьцаалсан хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө 69 дүгээр байр, 84 тоот, 52.67 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож, бие даасан шаардлагаас 2014 оны 11 сарын 18-ны өдрийн 11-319429 тоот барьцаалбарыг хүчингүй болгосугай. 

5.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу нэхэмжлэгч КБЭХАаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9,210,430.74 төгрөгөөс 9,052,480 төгрөгийг, хариуцагч М О ХХК-иасулсын тэмдэгтийн хураамжид төлсөн 317,500 төгрөгийг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд С.О, Х. Анараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,823,580 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 7,973,158 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгч, хариуцагч нараас тус тус 303,975 төгрөгийг гаргуулан бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдэд, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 157,950 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54, 56 дугаар зүйлийн 56.1-д заасны дагуу хариуцагч М О ХХК-иасшинжээчийн зардал 1,650,000 төгрөгийг гаргуулан "Алаг уул финанс аудит" ХХК-д олгосугай.

            7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.АЗБАЯР