Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 2217

 

 

 

 

 

 

 

 

   2020 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2020/02217

                 Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,  

 

Нэхэмжлэгч: Б.Г-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ц.С-д холбогдох,

 

6,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мядагбадам, хариуцагчийн өмгөөлөгч А.Өлзийсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ану нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Гшүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мядагбадам шүүх хуралдаад гаргасан тайлбартаа: 2019 оны 11 дүгээр сард 70-53 УНЭ улсын дугаартай “Тоёота альфард” маркийн автомашиныг Б.Гнь Ц.Сонгуулиар 14,000,000 төгрөгөөр заруулахаар харилцан тохиролцсон. Ц.С“Да хүрээ” зах орж үзлээ, “Тоёота альфард” маркийн автомашины үнэ буурсан байна; 12,000,000 төгрөгөөр зарах боломжтой талаар хэлсэн. Иймд Б.Гнь 12,000,000 төгрөгөөр зарахыг хүлээн зөвшөөрч Ц.С-дитгэмжлэл олгосон. Итгэмжлэлийн үндсэн дээр “Тоёота альфард” маркийн автомашиныг зарах гэж байгаа талаараа Ц.Гэрэлнямын нөхөр Н.Төгөлдөртэй ярьсан боловч хэдэн төгрөгөөр зарах гэж байгаа талаараа мэдэгдээгүй. Тэр талаар асуух гэтэл утсаа авахгүй байсан. Б.Гавтомашиныг цэнхэр өнгийн суудлын автомашинаар сольж хашаанд нь авч ирсэн. Тус автомашиныг авахгүй гэж мэдэгдэж буцааж өгсөн. “Тоёота альфард” маркийн автомашины үнийг нэхэхэд 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр “Хаан банк” ХХК-ийн дансаар 6,000,000 төгрөг шилжүүлсэн. Ц.Сүлдэгдэл төлбөрийг 2019 оны 12 дугаар сард өгнө гэж хэлсэн боловч огт утсаа авахаа больсон.Энэ асуудлаар Б.Гцагдаагийн байгууллагад хандахад иргэд хоорондын иргэний эрх зүйн маргаан байна, Иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүл гэх хариу өгсөн учир 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргахад Ц.Соршин суух хаягтаа байхгүй гэсэн шалтгаанаар хэргийг хэрэгсэхгүй болгосон. Үүнээс шалтгаалж Ц.Сонгуулийг шүүхийн журмаар эрэн сурвалжлуулж хаягийг олж тогтоосон. Иймд “Тоёота альфард” маркийн автомашиныг худалдсан төлбөрийн үлдэгдэл 6,000,000 төгрөгийг Ц.Сгаргуулж өгнө үү гэжээ. 

 

Хариуцагч Ц.Сшүүхэд гаргасан тайлбартаа: 2019 оны 11 сарын 02-ны өдөр Б.Гнөхөр над руу утасдаж машинаа зармаар байна эсвэл борлуулалтад явуулах орж ирсэн машинаар сольж өгөөч гэж гуйсан. Бид хоорондоо тохиролцоод 2019 оны 11 сарын 03-ны өдөр Б.Гнь надад итгэмжлэл өгч миний бие тухайн үед машин нь бэлэн мөнгөөр зарагдахгүй байсан тул тохирсон ёсоор 10,500,000 төгрөгийн үнэтэй орж ирсэн машин Ниссан Вингроод машин болгосон. Би сонгосон машинаа гэрт нь ааваачиж үзүүлсэн. Үзүүлэхэд Б.Гнөхөр н.Төгөлдөр хүлээн авч, болж байна сайхан машин байна гээд зөвшөөрөөд гар бариад хашаандаа оруулсан. Төд удалгүй Б.Гхэл ам хийсэн. Тэдний хашаанд 2 хоноод би машиныг очиж авсан. Би зарах гэтэл зарагдахгүй цаг хугацаа орох байсан. Гэтэл Б.Гбайнга залгаж хэм амаар доромжилж мөнгө нэхсэн. Тэгэхээр нь Нэткапитал ББСБ-д 6,000,000 төгрөгөөр явдгаар барьцаанд тавиад 6,000,000 төгрөгийг Б.Гданс руу шилжүүлсэн. Зээл, зээлийн хүүг би төлж явсан. Миний бие Б.Гэрэлням, нөхөр н.Төгөлдөр хоёрын хооронд зөрчилдөөнөөс болж зээл төлөх болсон. Игээд 2020 оны 03 сарын сүүлээр 8,200,000 төгрөгөөр зарсан. Зээлээ нөгөө хүний нэр дээр шилжүүлж өгсөн. 2,200,000 төгрөгийг нь би мөнгөө өсгөх гээд өөрийн наймандаа оруулсан. Иймд Б.Гнэхэмжилж байгаа 6,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. 2,200,000 төгрөгийг зөвшөөрч төлөх болно. Учир би өөрөө их өрөнд орсон болно гэжээ.

 

 

Хариуцагч Ц.С-ийнөмгөөлөгч А.Өлзийсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин хариуцагч Ц.Снэхэмжлэлийн шаардлагаас 2,200,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа талаараа шүүхэд хариу тайлбар гаргасан тул үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг хүндэтгэж, 2,200,000 төгрөгийн хэмжээнд хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэгч тал 2019 оны11 дүгээр сарын 03-ны өдөр Ц.С-дитгэмжлэл олгож, арилжуулсан автомашины төлбөрийг нэхэмжилж байна. Бодит байдалд тус итгэмжлэлийн дагуу “Тоёота альфард” маркийн автомашин арилжигдаж, нэхэмжлэгч тал автомашиныг хүлээж авсан. 6,000,000 төгрөгийн асуудал нь маргааны зүйлтэй хамааралгүй. Итгэмжлэлийн дагуу автомашиныг арилжсан харилцаа дууссаны дараа үүссэн. Тусдаа эрх зүйн харилцаа гэж үзэж байна. Хариуцагчийн хүлээн зөвшөөрч байгаа 2,200,000 төгрөг мөн автомашин арилжсаны дараа үүссэн эрх зүйн харилцаа юм. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлох эрхтэй учир хариуцагч талын зүгээс энэ асуудал дээр маргаагүй. Нэхэмжлэгч талын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд: Талуудын хооронд даалгаврын гэрээний дагуу “Тоёота альфард” маркийн автомашиныг 12,000,000 төгрөгөөр худалдан борлуулах үүргийг Ц.С-дөгсөн гэж тайлбарладаг. Хэрэгт авагдсан баримтаас харахад талуудын хооронд “Тоёота альфард” маркийн автомашиныг 12,000,000 төгрөгөөр худалдан борлуулах даалгавар үүсээгүй. Хавтаст хэрэгт авагдсан 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 443 дугаартай итгэмжлэлд нэхэмжлэгч Б.Гэрэлнямаас хариуцагч Ц.С-дөөрийн “Тоёота альфард” маркийн автомашиныг бусдад худалдах, бэлэглэх, арилжих эрхтэй итгэмжлэл олгогдсон. Өөрөөр хэлбэл дан ганц худалдах үүрэг байхгүй. Давхар арилжах эрх олгосон. Уг арилжих эрхийг олгохдоо заавал 12,000,000 төгрөгөөр арилжих, худалдах үүрэг болгосон зохицуулалтыг тусгаж өгөөгүй. Б.Гтухайн үед итгэмжлэлийн үр дагаврыг бүрэн ойлгож гарын үсэг зурсан. Итгэмжлэлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах талаар нэхэмжлэгч тал маргаж, шүүхэд тайлбар өгөөгүй нь итгэмжлэлийн хүчин төгөлдөр эсэхэд нэхэмжлэгч тал маргаагүй. Мөн итгэмжлэлийн үндсэн дээр сольж ирсэн “Ниссан вингроад” маркийн автомашиныг анхнаасаа хүлээж аваагүй гэж нэхэмжлэгч тал маргадаг боловч бодит нөхцөл байдалд тус автомашиныг хүлээн зөвшөөрч, хүлээж авсан байдаг. Шүүх хуралдааны үед хүлээн зөвшөөрч, хүлээж аваагүй гэж тайлбарладаг. Нэхэмжлэгчийн уг тайлбарыг дараах үндэслэлээр үгүйсгэж байна. Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д аливаа зүйлийн хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болдог. Мөн хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-т гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон эд хөрөнгө нь тухайн гэр бүлийн гишүүдийн дундын өмч байдаг. Нэхэмжлэгч Б.Г“Тоёота альфард” маркийн автомашиныг өөрийн өмч гэж тайлбарлаж байгаа ч түүний нөхөр н.Төгөлдөрийн дундын өмч юм. Иймээс “Ниссан Вингроод” маркийн автомашиныг Ц.Саваачиж өгөхөд Б.Гэзгүй байсан ч түүний гэр бүлийн насанд хүрсэн гишүүн, хамтран өмчлөгч Ц.Сонгуультай тохирч автомашиныг сайхан машин байна гэж тайлбарлаж хүлээж авсан. Анх “Тоёота альфард” маркийн автомашиныг “Ниссан вингроад” маркийн цэнхэр өнгийн автомашинаар сольсон асуудал дээр маргаагүй, хүлээж авсан. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4, 40 дүгээр зүйлийн 40.1-д заасны дагуу гэр бүлийн насанд хүрсэн гишүүн үр дагаврыг хүлээн зөвшөөрч, хүлээж авсан байна. Иргэний хуулийн 62 дугаар зүлйин 63.2-д заасан итгэмжлэлээр төлөөлөх эрх олгогдож, талуудын хооронд хүчин төгөлдөр итгэмжлэлээр төлөөлүүлэх харилцаа үүссэн. 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 443 дугаартай итгэмжлэл өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байна. Хуульд зааснаар төлөөлөгч төлөөлүүлэгчээс олгогдсон бүрэн эрхийн хүрээнд түүний нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй хэлцэл хийх бөгөөд уг хэлцлээс үүссэн эрх, үүрэг нь гагцхүү төлөөлүүлэгчид бий болно. Нэхэмжлэгчийн гэр бүлийн гишүүн н.Төгөлдөр “Ниссан вингроад” маркийн автомашиныг хүлээж авсанЦ.С, Б.Г-ыгтөлөөлж “Ниссан Вингроод” маркийн автомашиныг “Тоёота Альфард” маркийн автомашинаар сольсноор Ц.С-ийнхийсэн хэлцлийн үр дагавар төлөөлүүлэгч болох Б.Г-дшилжсэн. Ц.С“Ниссан вингроад” маркийн автомашиныг хүлээж авснаар Б.Гтус автомашиныг хүлээж авсанд тооцогдох хууль зүйн бүрэн үндэслэл байна. Итгэмжлэлд заасан эрхийн хүрээнд Ц.С“Тоёота альфард” маркийн автомашиныг арилжсан. Арилжих эрхийн хүрээнд тодорхой үнийн дүн зааж өгөөгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаанд нэхэмжлэгч Ц.С“Тоёота альфард” маркийн автомашины үнэлгээний хувьд маргаж байсан. Автомашины үнэлгээ чухал биш зах, зээлийн үнэлгээ хэдэн төгрөг байсан бэ гэх асуудал дээр маргаагүй. Б.Гнь Ц.С-д12,000,000 төгрөгөөр зар гэдэг үүрэг өгсөн эсэх тодорхой зохицуулалт байхгүй. Хэлцэл 2 талт боловч 1 талд үүрэг үүсдэг. Талуудын хооронд үүссэн итгэмжлэлээр төлөөлсөн харилцаа хүчин төгөлдөр Ц.Ситгэмжлэлээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна гэжээ.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

  

Нэхэмжлэгч Б.Гнь хариуцагч Ц.С-дхолбогдуулан 6,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснээс хариуцагч 2,200,000 төгрөг төлөхийг зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

  

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Б.Гболон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мядагбадам нараас шүүхэд гаргасан “...2019 оны 11 дүгээр сард 70-53 УНР улсын дугаартай “Toyota Alphard маркийн автомашиныг Ц.С-дөгч 14,000,000 төгрөгөөр заруулахаар харилцан тохиролцсон. Ц.С“Да хүрээ” зах орж үзлээ, “Toyota Alphard маркийн автомашины үнэ буурсан байна. 12,000,000 төгрөгөөр зарах боломжтой талаар хэлсэн. Иймд Б.Гнь 12,000,000 төгрөгөөр зарахыг хүлээн зөвшөөрч Ц.С-дитгэмжлэл олгосон” гэх тайлбар, хариуцагч Б.Сонгуулийн шүүхэд гаргасан “...2019 оны 11 сарын 02-ны өдөр Б.Гнөхөр над руу утастаж машинаа зармаар байна эсвэл борлуулалтад явуулах орж ирсэн машинаар сольж өгөөч гэж гуйсан. Бид хоорондоо тохиролцоод 2019 оны 11 сарын 03-ны өдөр Б.Гнь надад итгэмжлэл өгч миний бие тухайн үед машин нь бэлэн мөнгөөр зарагдахгүй байсан тул тохирсон ёсоор 10,500,000 төгрөгийн үнэтэй орж ирсэн машин Ниссан Вингроод машин болгосон” гэх тайлбар, нэхэмжлэгч Б.Гэрэлнямаас хариуцагч Ц.С-долгосон “Toyota Alphard” маркийн 70-53 УНР улсын дугаартай автомашиныг худалдах, бэлэглэх, арилжих эрх бүхий итгэмжлэл зэргээс дүгнэвэл нэхэмжлэгч Б.Гнь хариуцагч Ц.Снарын хороонд Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1-д заасан даалгаврын гэрээний харилцаа үүссэн байна.

 

Хариуцагчийн өмгөөлөгч талуудын хооронд итгэмжлэлээр төлөөлсөн итгэмжлэлийн харилцаа гэж тайлбарласан боловч автомашиныг худалдах, бэлэглэх, арилжих эрх бүхий итгэмжлэлийг олгосон итгэмжлэл нь талуудын хооронд үүссэн даалгаврын гэрээний үүргийг гүйцэтгэхэд зориулсан үйлдэл хийх эрхийг болгосон итгэмжлэл болно.

 

Зохигч, шүүхэд гэрч Б.Төгөлдөрийн гэрчилсэн мэдүүлэг, Б.Г-аас Ц.С-долгосн итгэмжлэл, Нэткапитал финанс авто ХХК, Б.Гнарын хооронд байгуулагдсан 206209589 дугаартай зээлийн гэрээ, Б.ГХаан банкин дахь дансны хуулга зэргээс үзвэл даалгаврын гэрээгээр нэхэмжлэгч Б.Г-аас хариуцагч Ц.С-д“Toyota Alphard” маркийн 70-53 УНР улсын дугаартай автомашиныг 12,000,000 төгрөгөөр худалдах, эсхүл өөр автомашинаар солих буюу арилжих даалгаврыг өгсөн нь нотлогдож байна.

 

Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1-д зааснаар даалгаврын гэрээгээр даалгавар гүйцэтгэгч нь даалгавар өгөгчийн нэрийн өмнөөс, түүний зардлаар тодорхой үйлдэл хийх, хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол даалгавар өгөгч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.

 

Нэхэмжлэгчээс хариуцагчид автомашиныг өөр машинаар солих буюу арилжих тохиолдолд автомашины загварыг тодорхойлоогүй байна. Хариуцагч автомашин худалдах, арилжих үүргийн дагуу “Toyota Alphard” маркийн 70-53 УНР улсын дугаартай автомашиныг “Ниссан Вингроод” маркийн автомашинаар арилжиж, нэхэмжлэгчийн хашаанд хүргэж өгснөөр автомашин арилжих үүргийг гүйцэтгэж, үүргийн гүйцэтгэлийг хүлээлгэн өгсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Даалгавар өгөгч нь өгсөн даалгаврынхаа гүйцэтгэлийг хүлээн авах үүрэгтэй болохыг Иргэний хуулийн 401 дүгээр зүйлийн 401.1-т заасан. Гэвч нэхэмжлэгч сольсон автомашиныг хүлээн авахаас татгалзаж, “Toyota Alphard” маркийн 70-53 УНР улсын дугаартай автомашиныг буцаан авахаар хариуцагчаас шаарджээ.

 

Хариуцагч нь “Toyota Alphard” маркийн 70-53 УНР улсын дугаартай автомашиныг буцаах боломжгүй болсон байх бөгөөд энэ тохиолдолд даалгавар өгөгчийн өгсөн үүргийг гүйцэтгэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан гэрээнээс татгалзах шаардлагыг хүлээн авахаас татгалзах эрхтэй юм. Гэвч тэрээр Ниссан винроод маркийн автомашиныг 8,2000,000 төгрөгөөр худалдаж, 6,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид өгсөн байна.

 

            Зохигчдын шүүхэд гаргасан тайлбар болон шүүхэд гэрч Б.Төгөлдлөрийн өгсөн мэдүүлгээр Ц.Снь “Toyota Alphard” маркийн автомашиныг 10,500,000 төгрөгийн үнэ бүхий “Ниссан Винроод” автомашинаар сольж, зөрүү төлбөрт авсан 1,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид өгсөн боловч нэхэмжлэгч “Toyota Alphard” маркийн автомашиныг буцаан авахаар шаардаж, 1,000,000 төгрөгийг Ц.С-дбуцаан өгсөн үйл баримт нотлогдож байна. Шүүх хуралдаанд зохигч энэ талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д “Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй”, 492.1.1-д “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” гэж заасан.

 

Хариуцагч нь нэхэмжлэгч “Ниссан Винроод” маркийн автомашиныг хүлээлгэн өгснөөр даалгаврын гэрээний үүрэг дуусгавар болсон байх боловч даалгаваргүйгээр “Ниссан Винроод” маркийн автомашиныг 8,200,000 төгрөгөөр худалдсан байна.

 

Хариуцагч нь “Toyota Alphard” маркийн автомашиныг “Ниссан Винроод” маркийн автомашинаар сольж, зөрүү 1,000,000 төгрөг авч, 10,500,000 төгрөгийн үнэ бүхий “Ниссан Винроод” маркийн автомашиныг 8,200,000 төгрөгөөр худалдан нэхэмжлэгчид 6,000,000 төгрөгийг шилжүүлсэн байх тул хуулийн дээрх зохицуулалтын дагуу хариуцагч 5,500,000 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иймд хариуцагч Ц.С5,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Г-долгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч Ц.С5,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Г-долгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Г-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.С102,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

           

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.АЗБАЯР