Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 181/ШШ2020/01317

 

 

 

 

 

 

 

 

   2020        05         18                                            181/ШШ2020/01317 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ЭЭП ХХК -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “М д” ХК -д холбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 109 756 702 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

2014 оны 05 сарын 20-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ, 2015 оны 05 сарын 20-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ, 2016 оны 07 сарын 29-ний өдрийн Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэргийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, улсын тэмдэгтийн хураамжид авсан төлбөрийн зөрүү болох 3 333 860 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч “ЭЭП” ХХК-ийн захирал В.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, Э.О, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Байгалмаа нар оролцов.

  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Э Э П” ХХК-ийн захирал В.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ЭЭП ХХК нь МД ХХК-тай 2014 оны 5 сарын 20 өдөр “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулсан ба гэрээг дуусгавар болоход 2015 оны 5 сарын 20 өдөр “Ажил гүйцэтгэх гэрээ”, 2016 оны 7 сарын 29 өдөр “Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ” байгуулж 2014 оноос хойш жил бүр гэрээгээ сунган ажиллаж ирсэн. МД ХХК-д бүтцийн өөрчлөлт хийгдэж Гүйцэтгэх удирдлага өөрчлөгдсөн ба шинэ удирдлага нь төлбөр төлөхөөс зайлсхийж талуудын хооронд байгуулсан гэрээний агуулга, хийгдсэн ажил, төлбөр тооцоотой холбоотой асуудлаар үл ойлголцол үүссэн. Манай компанийн зүгээс удаа дараа гэрээ дүгнэх, тооцоо нийлэх тухай хүсэлт, санал албан бичгээр болон цахим шуудангаар хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл Мандал Даатгал компанийн зүгээс тооцоо нийлж төлбөр төлөхөөс зайлсхийж ирсэн.

ЭЭП ХХК нь МД ХХК-тай байгуулсан гэрээний дагуу дараах төлбөр тооцооны өр үүссэн байгаа:

  1. Иргэн М.Д-ын нэхэмжлэлтэй иргэний хэрэг.

Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхэд иргэн М.Д-аас ажлаас үндэслэлгүйгээр халсан болохыг тогтоолгох, ажилдаа эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин 34 116 279 төгрөг гаргуулах, гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан хугацааны урамшуулалд 47 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг МД ХХК-д холбогдуулан гаргасан бөгөөд хариуцагч МД ХХК нь байгууллагаас зээлсэн 8 000 000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хэрэг 3 шатны шүүхээр хэлэлцэгдэж Улсын Дээд шүүхийн тогтоолоор иргэн М.Д-ыг ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 34 116 279 төгрөгийг гаргуулж, гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан хугацааны урамшуулал болох 47 000 000 төгрөг гаргуулах нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, иргэн М.Д-аас зээл 8 000 000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангасан. Үүнтэй холбоотойгоор дараах тооцоо гарч байна.

Утга

Нэхэмжлэлийн дүн

Ажлын хөлс тооцох хувь,

хэмжээ

Ажлын

Хөлсний хэмжээ

Гэрээний заалт

М.Д--ын

үндсэн

нэхэмжлэлийн шаардлагын дүн

34.116.279,00

5%

1.705.813,95

гэрээний 4.1.6

М.Д-ын нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын дүн

47.000.000,00

10%

4.700.000,00

 

гэрээний 4.1.5

Сөрөг нэхэмжлэлийн

дүн

8.000.000,00

20%

1.600.000,00

гэрээний 4.1.2

Ннйт

89.216.279,00

 

8.015.813,95

 

Дээрх тооцоотой холбоотойгоор МД ХХК-иас 840 000 төгрөг шилжүүлсэн бөгөөд үлдэгдэл 7 175 814 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна.

 

  1. Иргэн Г.Э-тай холбоотой иргэний хэрэг.

 

МД ХХК-тай байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, байрны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан.

МД ХХК-иас энэхүү хэрэгтэй холбоотойгоор дараах тооцоог 2018 оны 04 сарын 06 өдрийн 181/487 тоот албан бичгээр ирүүлж төлөхийг зөвшөөрсөн бөгөөд төлбөрийг өнөөдрийг хүртэл шилжүүлээгүй байна.

Утга

Нэхэмжлэлийн дүн

Ажлын хөлс тооцох хувь, хэмжээ

Ажлын хөлсний хэмжээ

Гэрээний

заалт

Г.Э-ы үндсэн нэхэмжлэлийн дүн

65 000 000

5%

3 250 000

Гэрээний 4.1.6

Нийт

65 000 000

 

  1. 250 000

 

 

3. МК   ХХК-ийн Тоног төхөөрөмжийн даатгалын гэрээний нөхөн төлбөрийн баримтанд хийсэн дүгнэлт.

Тоног төхөөрөмжийн даатгалын гэрээний дагуу М  К  ХХК-ийн 111 ширхэг нөхөн төлбөрийн баримтанд шинжилгээ хийж 130 004 415 төгрөгийн зөрчил илрүүлсэн бөгөөд шинжилгээний дүгнэлтийг хүргүүлсэн. МД ХХК нь ажлын хөлс болох 5 550 000 төгрөгийг төлөөгүй байна.

 

4. МД ХХК-ийн М К  ХХК-д холбогдох иргэний хэрэг.

МД ХХК нь М  К ХХК-иас нотлогдоогүй даатгалын тохиолдолд олгосон нөхөн төлбөр болох 201 985 022 төгрөг, даатгалын зүйлд хамаарахгүй гар утасны зээлийн гэрээний төлбөрт олгосон 32 029 569 төгрөг, даатгалын зүйлд хамаарахгүй интернет ашигласны төлбөрт олгосон 11 249 608 төгрөг нийт 245 264 199 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад МД ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан.

МД ХХК, МБХХК нарын хооронд эвлэрлийн гэрээ байгуулагдсан бөгөөд уг эвлэрлийн гэрээгээр МБХХК-ийн хэрэглэгч нараас нэхэмжлэх 245 264 199 төгрөгийн шаардах эрх МД ХХК-д үлдсэн бөгөөд МБХХК нь тоног төхөөрөмжийн даатгалын гэрээний дагуу нэхэмжилсэн тоног төхөөрөмжийн даатгалын нөхөн төлбөр болох 117 828 045 төгрөгийн шаардах эрхээсээ татгалзсан.

ЭЭПХХК ба МД ХХК нарын хооронд байгуулсан гэрээний дагуу ажлын хөлсний тооцоо дараах байдалтай байна:

 

МД ХХК-ий нэхэмжлэлтэй иргэний хэргийн ажлын хөлсний тооцоолол:

Утга

Нэхэмжлэлийн

дүн

Ажлын хөлс тооцох хувь, хэмжээ

Ажлын хөлсний хэмжээ

Г эрээний заалт

М Ж Д ХХК-ийн үндсэн нэхэмжлэл

245 264 199

10%

24 526 420

гэрээний 4.1.4

МБХХК-ийн сөрөг нэхэмжлэл

117 828 045

10%

11 782 804

гэрээний 4.1.5

Нийт

363 092 244

 

36 309 224

 

 

 

МД ХХК нь Мкд холбогдуулж 245 264 199 төгрөгийн нэхэмжлэл гаргасан бөгөөд өөрийн хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зогсоож, МБХХК-д холбогдуулан гаргасан 3 нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул гэрээний 4.1.4 заалтын дагуу ажлын хөлсийг тооцсон. Гэрээний дагуу уг ажиллагааны нийт ажлын хөлс нь 36 309 224 төгрөг байх бөгөөд үүнээс шилжүүлсэн 22 110 568 төгрөгийг хасаж тооцохоор 14 198 656 төгрөгийн үлдэгдэл ажлын хөлсийг МД ХХК нь төлөх үүрэгтэй байна. 

 

5. МБХХК-ийн хэрэглэгч нартай холбоотой тооцоо.

МД ХХК-ийн нэхэмжлэлтэй М-ын хэрэглэгч нарт холбогдох иргэний хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрхэх эсэх нь 2016 оны 4 дүгээр сараас хойш тодорхойгүй байсан ба 2017 оны 10 сарын 06 өдрийн МД ХХК дээр хийсэн уулзалтаар тус компанийн гүйцэтгэх захирал Б.Ж нь МБХХК-ийн хэрэглэгч нараас төлбөрийн өрийг нэхэмжлэх ажиллагааг цаашид явуулахаас татгалзаж байгаа гэж хэлсэн.

МБХХК-ийн хэрэглэгч нартай холбоотой шүүхийн журмаар төлүүлсэн ажиллагааны ажлын хөлсний төлбөр тооцоо

(Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний 2.1.2 заалтын дагуу тооцно)

д/д

Үзүүлэлт

713 хэрэглэгч

420 хэрэглэгч

Нийт

1

Үндсэн төлбөр

73 874 482

54 090 220

127 964 702

2

Алданги

36 937 240

27 045 110

63 982 350

3

Нийт төлбөр

110 811 722

81 135 330

191 947 052

 

 

 

 

4

Шүүхийн журмаар төлүүлсэн

15 251 906

6 226 140

21 478 046

5

Шүүхийн ажиллагааны хөлс

3 050 381

1 245 228

4 295 609

6

Нийт хөлс

3 050 381

1 245 228

4 295 609

 

М К-ийн хэрэглэгч нартай холбоотой ажиллагааны ажлын хөлсний төлбөр тооцоо. (Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний 2.1.4 заалтын дагуу тооцно)

Д/д

                      Үзүүлэлт

713 хэрэглэгч

420 хэрэглэгч

826 хэрэглэгч

Нийт

1

    Үндсэн төлбөр

73 874 481

54 090 220

105 485 022

233 449 723

2

                  Алданги

36 937 240

27 045 110

52 742 510

116 724 860

3

                    Нийт төлбөр

110 811 722

81 135 330

158 227 532

350 174 584

4

 

    Шүүхийн журмаар

                          төлүүлсэн

15 251 906

6 226 140

 

21 478 046

5

                     Нийт хөлс

9 555 981

7 490 919

15 822 753

32 869 653

МБХХК-ийн хэрэглэгч нартай ажиллагааны нийт ажлын хөлс нь 37 163 265 төгрөг болж байна.

 

Талуудын хооронд байгуулсан Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний 7.2-т заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн өдрийн 0.5 хувийн алданги тооцохоор тохиролцсон бөгөөд МД ХХК нь ажлын хөлсний төлбөрт 73 171 134 төгрөгийн 50%-иар алдангийг тооцоход алданги 36 585 567 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

Иймд хариуцагч МД ХХК-иас ажлын хөлсний төлбөрт 73 171 134 төгрөг, алданги 36 585 567 төгрөг, нийт 109 756 702 төгрөгийг гаргуулж ЭЭПХХК-д олгож өгнө үү гэв.

 

Хариуцагч МД ХХК шүүхэд гаргасан тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тунгалагтуяа, Э.Оюунсайхан нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ээп ХХК-иас МД ХХК-д холбогдуулан 109,756,702.21 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлд дараах хариу тайлбарыг гаргаж байна.

МД ХХК болон ээп ХХК-ийн хооронд байгуулагдсан эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээнүүдийн тухайд:

ээп ХХК нь 2014 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 14/015 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагчийн нэхэмжлэлийг барагдуулах ажлыг хуулийн дагуу шүүхийн өмнөх болон шүүхийн шатанд, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар гүйцэтгүүлж барагдуулах ажлыг 2015 оны 5 сарын 21-ний өдөр хүртэл хугацаанд хийж гүйцэтгэхээр тохиролцсон байдаг. Мөн тус гэрээний 4 болон 10 дугаар заалтуудад өөрчлөлт оруулж М-ын төлбөрийн үлдэгдэлтэй байгаа хэрэглэгчдийн төлбөрийг төлүүлэх ажлыг гүйцэтгэхээр 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдөр нэмэлт гэрээ байгуулсан. Мөн 2015 оны 3 дугаар сарын 2-ны өдөр тус гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан 10 ширхэг нөхөн төлбөрийн материалд эрх зүйн шинжилгээ хийх дүгнэлт гаргах ажлыг гүйцэтгэхээр гэрээ байгуулсан байдаг. Мөн тус гэрээний 3 болон 4 дүгээр зүйлүүдэд өөрчлөлт оруулж захиалагчийн эрх ашиг сонирхлыг хамгаалж шүүхэд төлөөлөх ажлыг гүйцэтгэхээр 2014 оны 4 сарын 27-ны өдөр 15/022 гэрээ байгуулсан байдаг.

Дараа он буюу 2015 оны 5 сарын 20-ний өдөр АГГ15/01 тоот ажил гүйцэтгэх гэрээг 2016 оны 5 сарын 21-ний өдөр хүртэлх хугацаанд байгуулж, захиалагчийн эрх ашиг сонирхлыг шүүхэд төлөөлөх, ажлыг хийж гүйцэтгэхээр тохиролцсон.

2016 оны 7 сарын 29-ний өдөр 16/121 тоот эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээг байгуулсан байдаг.

Тооцоо нийлэх тухайд:

МД ХХК-ийн зүгээс ЭЭП ХХК-ийн захиралтай хэд хэдэн удаа уулзалт хийж, тооцоо гаргаж хүргүүлж байсан боловч ээп ХХК-ийн захирал В.М   нь үндэслэлгүй өндөр төлбөр нэхэмжилдэг байсан тул талууд тооцоо нийлж чадалгүй өдий хүрсэн бөгөөд МД ХХК-ийн эрхийг зөрчсөн, олон ёс зүйгүй үйлдлүүдийг гаргаж байсан. Тухайлбал: Э-ы нэхэмжлэлтэй МД ХХК-д холбогдох маргаанд хариуцагчийг төлөөлж оролцохдоо шүүхийн шийдвэр гарахаас өмнө маргааны зүйл болсон орон сууцыг өөрийн холбоотой этгээд (эхнэр/найз бүсгүй Э.М )-ийн нэр дээр шилжүүлэн банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээлийнхээ барьцаанд тавьж МД ХХК-ийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн үйлдэл гаргасан. Үүнээс болж МД ХХК нь шүүхийн шийдвэрийн дагуу Э д орон сууцыг шилжүүлэх боломжгүй байдалд орж, ээп ХХК болон Э.М нарын зээлийг төлж барьцаанаас суллан шүүхийн шийдвэрийн дагуу Э д шилжүүлж байсан. Үүнийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын гүйцэтгэгч нар ч сайн мэдэж байгаа. ээп ХХК болон Э.М  нар нь одоо болтол манайд тус зээлээ төлөөгүй байгаа бөгөөд манайх шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа.

Нэхэмжлэлд дурдсан хэрэг маргаанд шуухэд төлөөлж оролцсоны телбөрийн тооцооны хувьд:

Д ын нэхэмжлэлтэй МД ХХК-д холбогдох хэргийн тооцоо: Тус хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 сарын 9-ний өдрийн 101/ШШ2016/02179 дүгээр шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 891 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн 2016 оны 12 сарын 13-ны өдрий 001/ХТ2016/01384 тоот тогтоолоор шийдвэрлэсэн бөгөөд МД ХХК-иас ажиллгүй байсан хугацаан цалин 34,116,279.00 төгрөгийг гаргуулж, гүйцэтгэх захирлын урамшуулалд 39,000,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Д аас 8,000,000.00 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж тус тус шийдвэрлэсэн. Үүний дүнд талуудын хооронд байгуулсан 2015 оны 5 сарын 20-ний өдөр АГГ15/01 тоот ажил гүйцэтгэх гэрээний 4.1.6 болон 4.1.2-д заасны дагуу ЭЭП ХХК-д 5 255 814 төгрөгийг төлөх тооцоо гарсан.

Э ы нэхэмжлэлтэй МД ХХК-д холбогдох хэргийн тооцоо: Тус хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 сарын 9-ний өдрийн 6740 дүгээр шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 32 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн 2016 оны 03 сарын 15-ны өдрий 001/ХТ2016/00250 тоот тогтоолоор шийдвэрлэсэн бөгөөд хэлцлийг хүчин төгөлдөр буст тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангасан. Үүний дүнд талуудын хооронд байгуулсан 2015 оны 5 сарын 20-ний өдөр АГГ15/01 тоот ажил гүйцэтгэх гэрээний 4.1.б-д заасны дагуу тооцоход ЭЭП ХХК-д 600,000 төгрөгийг илүү шилжүүлсэн.

 

Нөхөн төлбөрийн баримтад хийсэн дүгнэлтийн төлбөрийн тухайд: ЭЭП ХХК 63 ширхэг нөхөн төлбөрийн материалд дүгнэлт хүргүүлсэн бөгөөд үүний төлбөрийг 2015 оны 5 сарын 20-ний өдөр АГГ15/01 тоот ажил гүйцэтгэх гэрээний 4.1.10-д заасны дагуу тооцоход төлбөрийн үлдэгдэлгүй байх бөгөөд бүх төлбөрийг шилжүүлсэн байна.

М той холбоотой ажиллагааны төлбөрийн тухайд,

МД ХХК болон М нар нь шүүхийн өмнөх шатанд харилцан гэрээ байгуулахад эрх зүйн туслалцаа үзүүлсний хөлсөнд 2015 оны 5 сарын 20-ний өдөр АГГ15/01 тоот ажил гүйцэтгэх гэрээний 4.1.1-д заасны дагуу тооцоход 3,750,000.00 төгрөгийг илүү шилжүүлсэн.

М ын хэрэглэгч нартай холбоотой ажиллагааны төлбөрийн түхайд: М ын төлбөрийн үлдэгдэлтэй байгаа хэрэглэгчдийн төлбөрийг төлүүлэх ажлыг гүйцэтгэхээр 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээнд нэмэлт гэрээ байгуулсан. Энэхүү гэрээний 4.1-т зааснаар урьдчилгаа 5 сая төгрөг төлөх бөгөөд төлбөрийг дансанд төлүүлсэн төлбөрийн 20%-иар төлөхөөр харилцан тохиролцож 5 сая төгрөгийн урьдчилгааг төлсөн боловч ЭЭП ХХК нь М ын төлбөрийн үлдэгдэлтэй байгаа хэрэглэгчдэд холбогдуулж авлага барагдуулах ажил хийж, манай байгууллагын дансанд төлүүлсэн баримт, шүүхийн шийдвэр захирамжийг ирүүлж байгаагүй. Мөн нэхэмжлэлдээ энэхүү ажиллагааны хөлсийг 2016 онд байгуулсан эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний 2.1.2 болон 2.1.4-т заасны дагуу тооцсон байх боловч тухайн тооцоололд дурдсан тоо баримтууд ямар ч үндэслэлгүй бөгөөд 2016 оны эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу шаардлага гаргасан нь үндэслэлгүй тул тооцоогхүлээн зөвшөөрөхгүй байна. Дээрх тооцооноос үзэхэд МД ХХК нь ЭЭП ХХК-д төлөх төлбөрийн үлдэгдэлгүй байна.

Иймд нэхэмжлэгч ээп ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч МД ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: ЭЭПХХК нь 2014 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 14/015 тоот Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагчийн нэхэмжлэлийг барагдуулах ажлыг хуулийн дагуу шүүхийн өмнөх болон шүүхийн шатанд, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар гүйцэтгүүлж барагдуулах ажлыг 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэхээр тохиролцсон байдаг. Мөн тус гэрээний 4 болон 10 дугаар заалтуудад өөрчлөлт оруулж Мобикомын төлбөрийн үлдэгдэлтэй байгаа хэрэглэгчдийн төлбөрийг төлүүлэх ажлыг гүйцэтгэхээр 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдөр нэмэлт гэрээ байгуулсан. Мөн 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдөр тус гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан 10 ширхэг нөхөн төлбөрийн материалд эрх зүйн шинжилгээ хийх дүгнэлт гаргах ажлыг гүйцэтгэхээр гэрээ байгуулсан байдаг. Мөн тус гэрээний 3 болон 4 дүгээр зүйлүүдэд өөрчлөлт оруулж захиалагчийн эрх ашиг сонирхлыг хамгаалж шүүхэд төлөөлөх ажлыг гүйцэтгэхээр 2014 оны 4 сарын  27-ны өдөр 15/022 гэрээ байгуулсан байдаг.

Дараа он буюу 2015 оны  5 дугаар сарын 20-ны өдөр АГГ15/01 тоот Ажил гүйцэтгэх гэрээг 2016 оны 5 сарын 21-ний өдөр хүртэлх хугацаанд байгуулж, захиалагчийн эрх ашиг сонирхлыг шүүхэд төлөөлөх, ажлыг хийж гүйцэтгэхээр тохиролцсон. 2016 оны 7 сарын 29-ний өдөр 16/121 тоот Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээг байгуулсан.

Хариуцагч ЭЭП ХХК нь хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг байх бөгөөд тус компани болон хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал В.М нь хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхгүй атлаа компанийн өмнөх удирдлагуудтай Эрх зүйн туслалцаа үзүүлэх болон Ажил гүйцэтгэх гэрээг байгуулж мэргэжлийн үйл ажиллагаа явуулж байсан нь харагддаг.

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3.1.1.“хуульч” гэж хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй этгээдийг, мөн хуулийн 3.1.2-т хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл” гэж хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг энэ хуулиар тогтоосон зарчим, шаардлагын дагуу эрхлэн явуулах эрхийг баталгаажуулсан албан ёсны баримт бичгийг; хэлнэ гэж хуульчилсан.

Хариуцагч ЭЭП ХХК нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан мэргэжлийн үйл ажиллагааг тус хуулийг зөрчиж явуулсан нь МД ХХК-тай байгуулсан Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ болон Ажил гүйцэтгэх гэрээнүүдээс тодорхой харагддаг бөгөөд тус компани нь Бизнесийн зөвөлгөө өгөх чиглэлээр үйл ажиллагаагаа байгаа юм. Өөрөөр хэлбэл талуудын хооронд байгуулагдсан Ажил гүйцэтгэх гэрээнүүд болон Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль зөрчсөн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл-д хамаарч байгаа. Иймд ЭЭП ХХК, МД ХХК нарын хооронд 2014 оны 5 сарын 20-ны өдөр байгуулагдсан Ажил гүйцэтгэх гэрээ, 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан Ажил гүйцэтгэх гэрээ, 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдөр байгуулагдсан Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээг тус тус хууль зөрчиж хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож өгнө үү.

МД ХХК-ийн илүү төлсөн төлөлтийн тухайд;

ЭЭП ХХК нь М ын хэрэглэгч нарт холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжийг МД ХХК-иас авсан бөгөөд үлдэгдэл 3 333 860.81 төгрөгийн баримтыг өгч, хаалгаагүй байна.

Иймд улсын тэмдэгтийн хураамж гэж авсан боловч баримтыг өгөөгүй үлдэгдэл УТХ болох 3 333 860.81 төгрөгийг ЭЭП ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.

 

ЭЭПХХК-ийн захирал В.М сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу ЭЭП ХХК нь МД ХХК-иас олгосон итгэмжлэлийн хүрээнд итгэмжлэгдэгчийн олгосон бүрэн эрхийг хэрэгжүүлж ирсэн. Энэ нь хэрэгт авагдсан М Ж Д ХХК-иас ЭЭП ХХК-д олгосон итгэмжлэл, Г.Э ны нэхэмжлэлтэй МЖД ХХК-д холбогдох иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, Монгол улсын Дээд шүүхийн хяналтын тогтоол, М.Д ын нэхэмжлэлтэй М Ж Д ХХК-д холбогдох иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, Монгол улсын Дээд шүүхийн хяналтын тогтоол, М Ж Д ХХК ба МБХХК-тай байгуулсан эвлэрлийн гэрээ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдоно.

Өөрөөр хэлбэл, иргэн В.М нь хуульчийн эрхгүй байж хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулсан үйл явдал байхгүй бөгөөд М Ж Д ХХК-иас олгосон итгэмжлэлийн дагуу ЭЭП ХХК гэсэн хуулийн этгээд итгэмжлэгчээс олгосон бүрэн эрхийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байсан.

Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3, 63 дугаар зүйлийн 63.1, 64 дүгээр зүйлийн 64.2, 64.2.1, 64.2.3, 64.3, 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.1, 26.4, 26.5, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.5-д зааснаас үзэхэд хуулийн этгээдийн эрх зүйн туслалцаа үзүүлэх, шүүхэд төлөөлөх чиглэл нь тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагааны чиглэлд хамаарахгүй байна.

ЭЭП ХХК нь итгэмжлэлийн дагуу шүүхэд төлөөлөх нь хуульд нийцэж байгаа гэдгийг тогтоосон Баянзүрх, Сүхаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 сарын 20 өдрийн 20869 тоот шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон 2016 оны 06 сарын 16 өдрийн 00006 тоот Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн тогтоол, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 сарын 27 өдрийн 23824 тоот “Иргэний хэрэг үүсгэх тухай” шүүгчийн захирамж зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа.

Мөн Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т “Иргэний эрх зүйн харилцаа дараахь үндэслэлээр үүснэ”, 8.1.1-т “хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцэл” гэжээ.

МД ХХК нь ЭЭП ХХК-тай 2014 оны 5 сарын 20 өдөр 14/15 тоот Ажил гүйцэгэх гэрээ, 2015 оны 5 сарын 20 өдөр АГГ15/01 тоот Ажил гүйцэтгэх гэрээ, 2016 оны 7 сарын 29 өдөр 16/121 тоот Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ тус тус байгуулсан. Уг гэрээнүүд, МД ХХК-иас өгсөн даалгаварын дагуу олгосон итгэмжлэлийн хүрээнд ЭЭП ХХК нь зохих ёсоор, шудрагаар үүргээ гүйцэтгэж тайлагнаж, гэрээнд заасан ажлын хөлсийн тодорхой хэсгийг авч зарим хэсгийг аваагүй байгаа болно.

Мөн 2014 оны 5 сарын 20 өдрийн 14/15 тоот Ажил гүйцэгэх гэрээ, 2015 оны 5 сарын 20 өдрийн АГГ15/01 тоот Ажил гүйцэтгэх гэрээний 10.3-т “Талууд гэрээнд гарын үсэг зурж тамга тэмдэг дарснаар хүчин төгөлдөр болно”, 2016 оны 7 сарын 29 өдөр 16/121 тоот Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ гэрээний 8.1 -д “Талууд гэрээнд гарын үсэг зурж тамга тэмдэг дарснаар хүчин төгөлдөр болно” гэж тус тус заасан бөгөөд дээрх гэрээнүүд хүчин төгөлдөр болж үйлчилж эхэлж гэрээний дагуу ажиллагаа хийгдсэн. М Ж Д ХХК-иас Иргэний хуульд заасны дагуу ЭЭП ХХК-д олгосон шүүхэд төлөөлөх итгэмжлэл хуульд заасан шаардлагыг бүрэн хангасан.

Илүү төлсөн төлбөр гаргуулах тухайд:

МД ХХК-иас сөрөг нэхэмжлэлд хавсаргасан 3 санхүүгийн баримт байна. Нэгд, 2016 оны 4 сарын 08 өдрийн МД ХХК-иас ЭЭП ХХК руу шилжүүлсэн 328 532 төгрөгийн “М-аас тэмдэгтийн хураамжийн төлбөр шилжүүлэв” гэсэн утгатай санхүүгийн баримтын тухайд,

Иргэн М.Дын нэхэмжлэлтэй иргэний хэрэгт МД ХХК нь давж заалдах гомдол гаргасан бөгөөд уг гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамж  328 532 төгрөгийг ЭЭП ХХК руу шилжүүлсэн. Уг мөнгийг 2016 оны 04 сарын 08 өдөр Улаанбаатар хотын банкинд 2611016809 тоот дансанд тушаасан. Энэ нь шүүхэд гаргаж өгсөн тэмдэгтийн хураамж төлсөн шилжүүлгийн баримт, хариуцагчийн шүүхэд гаргаж өгсөн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 сарын 06 өдрийн 891 тоот магадлалын тогтоох хэсгийн 2-т зааснаар нотлогдоно.

Хоёрт, 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн ЭЭП ХХК руу “Маас гэрээний дагуу төлбөр шилжүүлэв” гүйлгээний утгатай 478 500 төгрөг шилжүүлсэн санхүүгийн баримтын тухайд, Уг шилжүүлгийн баримтын гүйлгээний утга нь “Маас гэрээний дагуу төлбөр шилжүүлэв” гэсэн байна. Энэхүү шилжүүлэг нь улсын тэмдэгтийн хураамжид хамаарахгүй байгаа нь нотлогдож байгаа бөгөөд МД ХХК-иас гаргасан сөрөг нэхэмжлэлд хамаарахгүй болно.

Манай компани нь МД ХХК-ийн даалгавараар М Кийн 1000 хэрэглэгч нартай холбоотой нэхэмжлэлийг шүүхэд шилжүүлэх ажиллагааг гүйцэтгэсэн бөгөөд их хэмжээний бичгийн хэрэгслийн зардал гарсан. Үүнд: Төлбөр тасалдлын даатгалын хэлцэл - 3 хуудас, 1000 ш хувь - 6 боодол бичгийн цаас, Даатгалын ерөнхий гэрээ - 3 хуудас, 1000 ш хувь -6 боодол бичгийн цаас, Төлбөр тасалдлын даатгалын хэлцлийн нэмэлт гэрээ - 1 хуудас, 1000 ш хувь - 2 боодол бичгийн цаас, Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ - 3 хуудас, нийт 1000 ш хувь - 6 боодол бичгийн цаас, Компаний гэрчилгээ - 2 хуудас, 1000 ш хувь - 4 боодол бичгийн цаас, нийт 25 боодол бичгийн цаас шаардлагатай, 1 хайрцаг бичгийн цаас 39 500 төгрөг, 5 хайрцаг бичгийн цаас 197 500 төгрөг. 1 принтерийн хороор 1500 бичгийн цаас 2 талаар хэвлэнэ. Принтерын хор 6 ширхэг шинэ хор, 12 удаа цэнэглэнэ (1 шинэ хор 2 удаа цэнэглэгдэнэ), 1 ширхэг шинэ хор 100,000 төгрөг, 6 ширхэг шинэ хор 600,000 төгрөг, нэг цэнэглэлт 10.000 төгрөг, 12 удаа цэнэглэхэд 120,000 төгрөг. Нийт мөнгөн дүн: Бичгийн цаас 197.500 төгрөг, Принтерын хор, цэнэглэлт 720,000 төгрөг. Нийт 917,500 төгрөг болж байна.

Үүнээс Мын гэрээ хуулбарлах зардал 1000 гэрээ, 1 гэрээ 2 талдаа 7 хуудас, 14 боодол бичгийн цаас буюу 3 хайрцаг х 39500 = 118 500 төгрөг, 3 шинэ принтерийн хор 300 000 төгрөг, тус бүр 2 удаа буюу 6 удаагийн цэнэглэлт 60 000 төгрөг, нийт 478 500 төгрөгийг шийдвэрлэж өгсөн.

Гуравт, 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн ЭЭП ХХК руу “Маас улсын тэмдэгтийн хураамж шилжүүлэв” гүйлгээний утгатай 5 199 926 төгрөг шилжүүлсэн санхүүгийн баримтын тухайд,

МД ХХК нь МБХХК-д өр төлбөртэй 1000 хэрэглэгч нарыг эхний ээлжинд шүүхэд шилжүүлсэн бөгөөд үүний тэмдэгтийн хураамжийг хамт шилжүүлсэн.

Манай компани нь 1000 хэрэглэгчид холбогдох шүүхийн тэмдэгтийн хураамжийг харъяа дүүргийн татварын албанд төлж 1000 нэхэмжлэлийг шүүхэд өгсөн. 1000 хэрэглэгчид холбогдох ажиллагааны тайланг хариуцагчид хүргүүлсэн. Төлбөрийг төлөхөөр шийдвэрлэсэн иргэний хэргийн шийдвэрүүдийн дагуу тэмдэгтийн хураамжийг хэрэглэгч төлөхөөр хуульчилсан байгаа.

Шийдвэрлэгдээгүй иргэний хэргийн шүүхийн тэмдэгтийн хураамжийг харъяа дүүргийн татвар, төрийн сангаас буцаан шилжүүлдэг бөгөөд үүний дагуу гэрчилгээний хуулбар, албан хүсэлт, тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг холбогдох материалыг өгдөг. Эдгээр материалууд нь хариуцагчид өөрт нь байгаа бөгөөд гэрээгээр ЭЭП ХХК нь тэмдэгтийн хураамжийг төрийн байгууллагаас гаргуулах үүрэг хүлээгээгүй болно.

Иймд МБХХК-ийн хэрэглэгч нарт холбогдох иргэний хэргийн шүүхийн тэмдэгтийн хураамжийг манай компаниас нэхэмжилдэг нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд шүүхийн харъяа дүүргийн татвар, төрийн сангаас шүүхийн шийдвэрийн дагуу буцаан шаардах нь зүйтэй.

Дээрхи үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

                                                                                                   ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч ЭЭП ХХК нь хариуцагч МД ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 109 756 702 төгрөг гаргуулахаар үндсэн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч МД ХХК нь нэхэмжлэгч ЭЭП ХХК-д холбогдуулан 2014 оны 05 сарын 20-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ, 2015 оны 05 сарын 20-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ, 2016 оны 07 сарын 29-ний өдрийн Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэргийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, улсын тэмдэгтийн хураамжид авсан төлбөрийн зөрүү болох 3 333 860 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргажээ.

 

ЭЭПХХК нь М д ХХК-тай 2014 оны 5 дугаар сарын 20-ны өдөр “Ажил гүйцэтгэх гэрээ”-г нэг жилийн хугацаатай байгуулж, Гүйцэтгэгч нь захиалагчийн гаргаж өгсөн тодорхой захиалгаар гуравдагч этгээдээс авах авлагыг МУ-ын хуулийн хүрээнд цуглуулж барагдуулах, Захиалагч гэрээт ажилд хяналт тавих, ажлын тайланг хүлээн авах, гэрээний дагуу төлбөр төлөхөөр тохиролцжээ. /хх-11-13х/

“Ажил гүйцэтгэх гэрээ”-ний нэмэлт гэрээг 2014.10.02-ны өдөр байгуулж, “Захиалагчийн даатгуулагч болох “М к” ХХК-ийн төлбөрийн үлдэгдэлтэй байгаа хэрэглэгчдийн төлбөрийг төлүүлэх, гэрээт ажил дээр 5,0 сая төгрөгийн урьдчилгаа төлбөрийг авах бөгөөд шүүхээр төлбөрийг гаргуулахаар шийдвэрлүүлсэн, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллагаар шүүхийн шийдвэрийг гүйцэтгүүлж Захиалагчийн дансанд байршуулсан төлбөрийн 20%-ийн хөлс авах”-аар нэмэлт өөрчлөлтийг оруулжээ. /хх-14х/

“Ажил гүйцэтгэх гэрээ”-ний нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг 2015.03.02-ны өдөр байгуулж, “Захиалагчийн нөхөн төлбөрийн материал дээр эрх зүйн шинжилгээ хийх дүгнэлт гаргах, нэг ширхэг нөхөн төлбөрийн материалд эрх зүйн шинжилгээ хийх дүгнэлт гаргах хөлс нь 50 000 төгрөг байна. нийт 10 ширхэг нөхөн төлбөрийн материалд эрх зүйн дүн шинжилгээ хийх, 2015.03.04-ны өдрийн дотор хийх”-ээр тохиролцжээ. /хх-15х/

ЭЭПХХК нь М д ХХК-тай 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдөр АГГ15/01 тоот “Ажил гүйцэтгэх гэрээ”-г нэг жилийн хугацаатай байгуулж, Гүйцэтгэгч нь захиалагчийн гаргаж өгсөн тодорхой захиалгаар гуравдагч этгээдээс авах авлагыг МУ-ын хуулийн хүрээнд цуглуулж төлүүлэх, захиалагчийг шүүхэд төлөөлөх, Захиалагчийн эрх зүйн баримтад эрх зүйн магадлан шинжилгээ хийх, Захиалагч гэрээт ажилд хяналт тавих, ажлын тайланг хүлээн авах, гэрээний дагуу төлбөр төлөхөөр тохиролцсон. /хх-16-19х/

ЭЭПХХК нь М д ХХК-тай 2016.07.29-ны өдөр “Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ”-г байгуулж, Үйлчлэгч нь үйлчлүүлэгчийн энэхүү гэрээний дагуу гаргасан хүсэлт, холбогдох захиалгын дагуу маргааныг үр дүнтэйгээр зохицуулах зорилгоор хууль зүйн туслалцаа, зөвлөгөө өгөх, эрх зүйн үйлчилгээг зохих ёсоор үзүүлэх, үйлчлүүлэгч нь ажлын хөлс төлөхөөр тохиролцжээ. /хх-20-28х/

 

Талууд 2014 оны “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан 2015 оны “Ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулсан, 2015 оны “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан 2016 оны “Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ”-г байгуулсан талаар маргаагүй.

 

Хариуцагч “М д” ХК нь дээрхи гэрээнүүдийг Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3.1.1.-д ““хуульч” гэж хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй этгээдийг”, мөн хуулийн 3.1.2-д ““хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл” гэж хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг энэ хуулиар тогтоосон зарчим, шаардлагын дагуу эрхлэн явуулах эрхийг баталгаажуулсан албан ёсны баримт бичгийг хэлнэ” гэж тус тус заасныг зөрчсөн, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж маргаж байна.

 

Хэлцэл, гэрээ хүчин төгөлдөр болоход тавигдах шалгуур нь субъект, агуулга, хэлбэр болон субъектив талын шинжүүд байдаг.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар, гэрээг агуулгын хувьд хүчин төгөлдөр байх зохицуулалтын хувьд, хуулиар үүрэгжүүлсэн заалт бүрийг зөрчсөн байхыг ойлгохгүй бөгөөд гагцхүү хориглосон хэм хэмжээ тогтоосон заалт зөрчигдсөн байх тодорхой тохиолдолд л хэрэглэнэ.

             Энэ агуулгаар, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3.1.1, 3.1.2 дахь заалт нь тодорхойлолтын шинжтэй бөгөөд уг заалтыг заавал биелүүлэх, зөрчихийг хуулиар хориглох агуулга тус хэм хэмжээнд байхгүй байна.

Нөгөө талаар, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг хуулийн этгээд эрхлэхийг хориглосон агуулгагүй байна.

 

            Иймд ЭЭПХХК-ийн МдХХК-тай байгуулсан дээрхи гэрээнүүд ямар нэг хуулийн хориглосон хэм хэмжээг зөрчөөгүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлаагүй, агуулгын хувьд хүчин төгөлдөр байна. Мөн субъектын хувьд эрх зүйн зохих чадамжтай, субъектын шинжийг үгүйсгэх нөхцөл байдалгүй, хэлбэрийн хувьд талуудын гарын үсэг зурагдсан энгийн хэлбэртэй бичгийн хэлцлийн шаардлагыг тус тус хангасан, субъектив шинж буюу тухайн хэлцэл байгуулах талуудын дотоод зорилго, гадагш илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэл хоёр нийцэж байгаа эсэхийн хувьд хэлцэл хийсэн талууд маргаагүй тул хэлцлийг үгүйсгэх үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч ЭЭПХХК нь иргэн М.Дын нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нийт 8 015 813 төгрөгийн ажлын хөлс төлөх үүрэгтэй гэж тодорхойлсон. Талуудын байгуулсан 2015.05.20-ны өдрийн “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний дагуу ажлын хөлсийг тодорхойлвол, иргэн М.Д нь урамшуулал 47 000 000 төгрөг авах ёстойгоос урамшууллын урьдчилгаанд авсан 8 000 000 төгрөгийг хасаж тооцон 39 000 000 төгрөг нэхэмжилсэн болох нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.03.09-ний өдрийн шийдвэр /хх-159-163х/-ээр тогтоогдож байна.

Гэрээний 4.1.6-д зааснаар үндсэн нэхэмжлэл 34 116 279 төгрөгийн 5%-иар ажлын хөлсийг тооцоход 1 705 813 төгрөг, Гэрээний 4.1.5-д зааснаар нэмэгдүүлсэн шаардлага урамшууллын 39 000 000 төгрөгийн 10%-иар ажлын хөлс тооцоход 3 900 000 төгрөг, Гэрээний 4.1.2-д зааснаар сөрөг нэхэмжлэлийн 8 000 000 төгрөгийн 20%-иар ажлын хөлс тооцоход 1 6000 000 төгрөг, нийт 7 205 813 төгрөгийн ажлын хөлс авах эрхтэй байна. /хх-1-р хх-147-163х/ Үүнээс хариуцагч “М д” ХХК нь 840 000 төгрөгийг төлсөн талаар нэхэмжлэгч маргаагүй. ЭЭПХХК нь 1 880 000 төгрөгийг “Мк” ХХК-ийн иргэний хэрэг дээр авсан урьдчилгаа төлбөрөөс суутган тооцуулах санал гаргасан /1-р хх-145х/-ы дагуу суутгасан гэж “М д” ХХК тайлбарлаж байгааг нэхэмжлэгч үгүйсгээгүй тул нийт 2 720 000 төгрөгийн хөлсийг төлөгдсөн гэж үзэхээр байна.

Иймд “Мд” ХК-иас 4 485 813 төгрөгийг гаргуулж олгох үндэслэлтэй байна.

 

Иргэн Г.Эны нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгч ЭЭПХХК нь нийт 3 250 000 төгрөгийн ажлын хөлс шаардсан. Шүүхийн шийдвэрээр 40 000 000 төгрөгийг гаргуулж Г.Эд  олгож шийдвэрлэсэн /1-р хх-164-174х/ байх тул Гэрээний 4.1.6-д зааснаар 40 000 000 төгрөгийн 5%-иар ажлын хөлсийг тооцоход 2 000 000 төгрөг болж байна. Уг ажлын хөлсөнд 2 600 000 төгрөгийг төлсөн гэж тайлбарлаж байгаа боловч баримтаар нотлоогүй тул хариуцагч “М д” ХК-иас 2 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч ЭЭПХХК нь 111 ширхэг нөхөн төлбөрийн баримтанд шинжилгээ хийсэн болохоо баримтаар нотлоогүй тул МД ХХК-иас ажлын хөлс 5 550 000 төгрөгийг шаардах эрхтэй гэж үзэх үндэслэлгүй байна.

Хариуцагч нийт 63 ширхэг нөхөн төлбөрийн баримтанд шинжилгээ хийлгэж 3 150 000 төгрөгийг төлсөн гэж тайлбарлаж байгааг нэхэмжлэгч үгүйсгээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.  

 

М ж д ХХК-ийн нэхэмжлэлтэй МБХХК-д холбогдох хэрэгт зохигч 2015.10.06-ны өдөр “Эвлэрлийн гэрээ” болон 2015.10.22-ны өдөр “Эвлэрлийн гэрээний нэмэлт гэрээ”-г тус тус байгуулан эвлэрч, МБХХК нь сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох 117 828 045 төгрөгийн нэхэмжлэлээсээ татгалзаж, 30 000 000 төгрөгийг Мж д ХХК-д шилжүүлэх, 27 000 000 төгрөгийн үйлчилгээ үзүүлэхээр тохиролцжээ. /1-р хх-212-213х, 2-р хх-64-45х/

Гэрээний 4.1.2-д зааснаар үндсэн нэхэмжлэлээс эвлэрлээр хангагдсан 57 000 000 төгрөгийн 20%-иар ажлын хөлсийг тооцоход 11 400 000 төгрөг, Гэрээний 4.1.5-д зааснаар сөрөг нэхэмжлэлийн 117 828 045 төгрөгийн 10%-иар ажлын хөлс тооцоход 11 782 804 төгрөг, нийт 23 182 804 төгрөгийн ажлын хөлс авах эрхтэй байна. Үүнээс хариуцагч “М д” ХК нь 22 110 568 төгрөгийг төлсөн талаар нэхэмжлэгч маргаагүй тул хариуцагч “М д” ХК-иас 1 072 236 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч ЭЭПХХК нь МБХХК-ийн 1000 хэрэглэгч нартай холбоотой материалыг шүүхэд шилжүүлж төлүүлсэн, материалыг бүрдүүлж шүүхэд шилжүүлэн өгөхөд бэлэн болгож өгсөн ажиллагааны нийт ажлын хөлс 37 163 265 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2014.10.02-ны өдрийн “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний нэмэлт гэрээгээр “Захиалагчийн даатгуулагч болох “М к” ХХК-ийн төлбөрийн үлдэгдэлтэй байгаа хэрэглэгчдийн төлбөрийг төлүүлэх, гэрээт ажил дээр 5,0 сая төгрөгийн урьдчилгаа төлбөрийг авах бөгөөд шүүхээр төлбөрийг гаргуулахаар шийдвэрлүүлсэн, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллагаар шүүхийн шийдвэрийг гүйцэтгүүлж Захиалагчийн дансанд байршуулсан төлбөрийн 20%-ийн хөлс авахаар тохиролцсон байна. /хх-14х/

Нэхэмжлэгч ЭЭПХХК нь МБХХК-ийн хэрэглэгчдийн төлбөрийг шүүхээр гаргуулахаар шийдвэрлүүлсэн, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллагаар шүүхийн шийдвэрийг гүйцэтгүүлж Захиалагчийн дансанд хэдэн төгрөгийн төлбөрийг оруулсан болохоо баримтаар нотлоогүй.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020.03.05-ны өдрийн мэдэгдлийн дагуу МБХХК-ийн хэрэглэгчдийн МД ХХК-ийн дансанд төлсөн төлбөрийн жагсаалтаар нийт 11 772 549 төгрөгийн төлбөр төлөгдсөн болох нь тогтоогдож байна. /2-р хх-50-52х/

Иймд дээрхи гэрээний дагуу МБХХК-ийн хэрэглэгчдийн төлбөрөөс МД ХХК-ийн дансанд орсон 11 772 549 төгрөгийн 20%-иар ажлын хөлсийг тооцоход 2 354 509 төгрөг болж байна. Хариуцагч МД ХХК нь ажлын урьдчилгаа төлбөр 5 000 000 төгрөг төлсөн талаар зохигч маргаагүй.

 

Дээрхи МД ХХК-иас гаргуулсан ажлын хөлс 7 558 049 төгрөгнөөс ажлын урьдчилгаа төлбөр 5 000 000 төгрөгнөөс үлдсэн 2 645 491 төгрөгийг хасаж, нийт 4 912 558 төгрөгийн ажлын хөлсийг төлөгдөөгүй байна гэж үзэх үндэслэлтэй байна.

 

2014, 2015 оны “Ажил гүйцэтгэх гэрээ”-нүүдийн 7.2-д болон 2016 оны “Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ”-ний 5.10-д захиалагч гэрээнд заасны дагуу ажлын хөлсийг төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5%-ийн алданги төлөхөөр талууд тохиролцжээ.

Хариуцагч МД ХХК нь ажлын хөлс 4 912 558 төгрөгийг төлөх хугацааг хэтрүүлсэн, алдангийн хэмжээ гүйцэтгээгүй үүргийн 50%-иас хатарч байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д заасны дагуу алданги 2 456 279 төгрөгийг гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд хариуцагч МД ХХК-иас ажлын хөлс 4 912 558 төгрөг, алданги 2 456 279 төгрөг нийт 7 368 837 төгрөгийг гаргуулж ЭЭПХХК-д олгож, нэхэмжлэлээс 102 387 865 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд,

ЭЭП ХХК болон МД ХХК нарын хооронд 2014 оны 5 сарын 20-ны өдөр байгуулсан “Ажил гүйцэтгэх гэрээ”, 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан “Ажил гүйцэтгэх гэрээ”, 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан “Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох хууль зүйн үндэслэлгүй талаар дээр дүгнэсэн.

Иймд МД ХХК-ийн 2014 оны 5 сарын 20-ны өдөр байгуулсан “Ажил гүйцэтгэх гэрээ”, 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан “Ажил гүйцэтгэх гэрээ”, 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан “Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ” зэргийг хууль зөрчиж хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

ЭЭП ХХК нь М.Дын нэхэмжлэлтэй иргэний хэрэгт давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 328 532 төгрөгийг төлсөн болох нь магадлал /1-р хх-158х/-аар тогтоогдож байх тул МД ХХК нь уг мөнгийг ЭЭП ХХК-иас шаардах эрхгүй байна.

МД ХХК нь ЭЭП ХХК руу 2016.02.05-ны өдөр гэрээний дагуу 478 500 төгрөг, 2016.02.08-ны өдөр шилжүүлсэн 5 199 926 төгрөгийг шилжүүлсэн байх бөгөөд уг мөнгийг МБХХК-ийн хэрэглэгч нартай холбоотой материалыг шүүхэд шилжүүлэх зардалд зарцуулсан, мөн МД ХХК-иас МБХХК-ийн 1000 хэрэглэгчидтэй холбоотой материалыг шүүхэд шилжүүлэх улсын тэмдэгтийн хураамжид төлсөн гэх тайлбарыг хариуцагч МД ХХК үгүйсгээгүй.

Харин баримтыг өгөөгүй гэх үндэслэл нь 3 333 860.81 төгрөгийг буцаан шаардах эрх үүсгэхгүй тул МД ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид авсан төлбөрийн зөрүү болох 3 333 860 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

       ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч “М да” ХК-иас 7 368 837 /долоон сая гурван зуун жаран найман мянга найман зуун гучин долоо/ төгрөгийг гаргуулж ЭЭПХХК-д олгож, нэхэмжлэлээс 102 387 865 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар “МД” ХК-ийн 2014 оны 5 сарын 20-ны өдөр байгуулсан “Ажил гүйцэтгэх гэрээ”, 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан “Ажил гүйцэтгэх гэрээ”, 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан “Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ” зэргийг хууль зөрчиж хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, улсын тэмдэгтийн хураамжид авсан төлбөрийн зөрүү болох 3 333 860 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар ЭЭП ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 708 000 төгрөгийг, “М д” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 278 900 төгрөгийг тус тус Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “М д” ХК-иас 132 851 /нэг зуун гучин хоёр мянга найман зуун тавин нэгэн/ төгрөгийг гаргуулж ЭЭПХХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.ОЮУНТУЯА