Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 183/ШШ2020/01011

 

2020 оны 4 сарын 21 өдөр                                  Дугаар 183/ШШ2020/01011                                         Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, хаягт оршин суух, Холбоо сартуул овогт Рагчаагийн Г /РД:УС58011713/,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, хаягт оршин суух, Д А /РД:ЧЛ/,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, хаягт оршин суух Д С /РД:АЮ/,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамжны 26 байрны 6 тоот хаягт оршин суух, Сын Г /РД:УЗ92012094/ нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 11 дугаар хороо, хаягт оршин суух, З М /РД:УЖ/,

 

Хариуцагч: Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, Хасбаатар гудамжны 18 дугаар байрны 28 тоот хаягт оршин суух, П О /РД:ЧС./ нарт холбогдох,

 

2019 оны 05 сарын 02-ны өдрийн бүртгэлийн 381 дугаартай, арилжааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, З.М, П.О нарын хооронд байгуулсан 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч Зайсан гудамж, 21/2 байрны 3 а тоот орон сууцны шудрага эзэмшигч болохыг тогтоолгохоор гаргасан П.Оийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, хариуцагч П.Оийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, хариуцагч З.Мын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Иргэн Р.Г, хамтран өмчлөгч Д.А, Д.С, С.Г нар нь иргэн З.Мтай 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр бүртгэлийн 381 дугаартай арилжааны гэрээ байгуулсан. Энэхүү гэрээгээр А тал буюу З.М нь өөрийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, дугаарын гэрчилгээтэй, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, аш 26 байр, 6б тоот, 14 м.кв талбайтай, 49 000 000 төгрөгийн үнэ бүхий, 1 өрөө байрны өмчлөх эрхийг Р.Г нарын 4 хүний нэр дээр шилжүүлэх. Б тал буюу Р.Г нар нь Улсын бүртгэлийн Ү- дугаартай, дугаарын гэрчилгээтэй, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо,  39.6 м.кв талбайтай, 49 000 000 төгрөгийн үнэ бүхий, орон сууцны өмчлөх эрхийг З.Мын нэр дээр шилжүүлэхээр тохиролцсон байдаг. “Б” тал буюу Р.Г нар нь дээрх гэрээг үндэслэж 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн Бүртгэлийн хэлтэст хандаж, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлж авахаар “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг бөглөж, Арилжааны гэрээг холбогдох баримтын хамт бүрдүүлж өгсөн байна. Р.Гын мэдүүлгийг Хан-Уул дүүргийн Бүртгэлийн хэлтэс хянаж үзээж, 2019 оны 05-р сарын 07-ны өдрийн “Улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тухай мэдэгдлийг өгсөн бөгөөд мэдэгдэлд дурдснаар, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, аш 26 байр, 66 тоот байрыг Нийслэлийн шийдвэр гүйцэтэх албаны 2017.10.26-ны 4/26511 тоот, Хан-Уул дүүргийн шүүхийн 2017.10.06-ны 183/Ш32017/10466 захирамж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2019.02.21-ний тоот албан бичгээр уг эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн гэдэг шалтгаанаар улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсанаар Р.Г нар нь З.Мад хууран мэхлэгдсэн гэдгээ мэдсэн байна. З.М нь өөрийн байраа шүүхийн шийдвэрт хураагдсан, барьцаанд байгаа гэдгийг мэдсээр байж гэрээний нөгөө тал болох Р.Г нарт хэлэхгүйгээр, Арилжааны гэрээг байгуулсан нь анхнаасаа бодит байдлыг нуун дарагдуулж, тухайн үл хөдлөх хөрөнгө нь асуудалтай байхад үнэн бодит мэдээллийг өгөөгүй, хууран мэхэлж, гэрээ хийсэн нь Монгол улсын Иргэний 59 дүгээр зүйлийн 59.1-т заасан “Хууран мэхэлж хийсэн хэлцэл” гэж үзэх үндэслэлтэй. Харин З.М нь дээрх гэрээг үндэслэж, Р.Г нараас Хан-Уул дүүрэг, 15- р хороо, 39,6 м.кв талбайтай, орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг нь өөрийн нэр дээр шилжүүлж, гэрчилгээг нь гаргуулж авсан байна.  Иймд дараах Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-д заасныг үндэслэж, З.М, Р.Г нарын хооронд байгуулагдсан, 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр, бүртгэлийн 381 дугаартай Арилжааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцохоор шийдвэрлэж өгнө үү. 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр З.М нь П.От маргааны зүйл бүхий орон сууцыг шилжүүлсэн байна” гэв.

 

Хариуцагч З.Мын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Нэхэмжлэгч Р.Г, Д.А, С.Г гэсэн хүмүүс байгаа. Хэрэгт авагдсан нотлох баримтыг харахад арилжааны гэрээ Г, М хоёрын хооронд хийгдсэн байгаа тул Д.А, Д.С, С.Г нар нь нэхэмжлэгч байх ёсгүй юм байна. Арилжааны гэрээний гол утга нь А тал, Б тал өөр өөрийнсдийнхөө өгсөн авсаныг харилцан шилжүүлнэ гэсэн гэрээ байгаа. М нь арьс ширний 26 гэсэн Г нарын өмчлөлд орон сууцын эрхийг буцааж өөрсдөд нь шилжүүлэе гэсэн боловч энэ нь шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны улмаас битүүмждэгдсэн байж байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хөрөнгө битүүмжлэгдсэн, өөр бусдад зарагдаагүй байгаа нь энэ гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах үндэслэл болохгүй. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлага гаргасан. Битүүмжлэгдсэн байрыг М өөрөө энэ хүмүүст шилжүүлэн өгөх боломжгүй байхад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөөд Мад арилжааны гэрээний үүргээ биелүүлэхийг даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бол зөв байсан болов уу. Шүүхээс гарсан шийдвэрээ шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт аваачиж өгөөд энэ байрыг суллаад өгөөч гэвэл суллаад өгчих болов уу гэсэн бодол байна. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд Мын зүгээс хангалттай барьцааны хөрөнгө байгаа. Гэвч нэхэмжлэгч тал шаардаагүй болохоор шүүх болон хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагийг өөрчлөх боломжгүй байх. Арилжааны гэрээний гол агуулга нь А,Б тал буцаагаад юм өгнө гэсэн агуулгатай. Хэрэгт авагдсан нотлох баримтаар Д.А, Д.С, С.Г нарын  эрх ашиг албан ёсоор хөндөгдөөд эрхээ зөрчигдсөн гэх үндэслэл харагдагүй байна” гэв.

 

Хариуцагч П.От шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Иргэн П.О нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, байршилтай 39.6 м.кв талбай бүхий байрыг иргэн З.Маас худалдан авсан. Тухайн үед 2019 оны 5 дугаар сард байрыг худалдан авах үед өмчлөгч нь иргэн З.М байсан бөгөөд албан ёсоор бүртгэлтэй өмчлөгч нь мөн байсан тул худалдах, худалдан авах гэрээг байгуулан байрыг худалдан авсан. Гэтэл Р.Г, Д.А, Д.С, С.Г нарын иргэд нь дээрх байрыг З.Мад шилжүүлсэн гэрээгээ хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Миний хувьд энэ байрыг тухайн үеийн өмчлөгч иргэнтэй нь албан ёсоор гэрээ хийж, хууль ёсны  дагуу худалдан авсан ба өмнө нь маргаантай асуудал байгааг мэдэхгүй, мэдэх ч боломжгүй байсан. Тиймээс П.О нь нэхэмжлэлийн шаардлагийг зөвшөөрөхгүй байгаа. Талууд хоорондоо эвлэрэн хэлэлцэх болов уу гээд хандаж байсан. П.О нь маргааны зүйл болоод байрыг шударгаар олж авсан. Худалдах худалдан авах гэрээгээр дөрвөн хөрөнгийг шилжүүлсэн. Үүний нэг болох 39.6 мкв талбайтай байр нь З.Мын нэр дээр байсан. Мөн хөрөнгүүд нь З.М, Р.Гын нэр дээр, бусад хоёр хөрөнгө нь Р.Гын нэр дээр байсан. Бид хөрөнгийг 480 000 000 төгрөгөөр худалдан авч татварыг хуулийн дагуу төлж, шударгаар худалдах худалдан авах гэрээний дагуу авсан, энд хууль бус зүйл байхгүй. Нэхэмжлэгчийн зүгээс З.М болон П.О нар хоорондоо үгсэн хуйвалдсан байж болзошгүй гэж дурьдсан байдаг. Шүүх хуралдааны явцад бид өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалж явж байгаа. Бид мөнгөө төлөөд авсан. Нэхэмжлэлийн шаардлагийн хүрээнд З.М болон Р.Г нар хоорондоо учраа олооч гэдэг шаардлагийн тавьж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагаас харахад нэхэмжлэлийн шаардлага нь иргэний хуулийн 57.1, 59.1 буюу хууран мэхлэх зорилгоор хийсэн гэх мэтчилэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэсэн шаардлагийг гаргаад явж байгаа. Хэлцэл хийгдээд хөрөнгө нь шилжсэн, арилжааны гэрээний зорилго биелэгдсэн, арилжааны гэрээний зорилго биелэгдсэн боловч З.М гэдэг иргэнд шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас тухайн арилжааны гэрээн дээр дурьдагдсан хөрөнгөн дээр хаалт тавигдсан байгаа. Шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хаалт тавигдсан нь хэлцэл хүчин төгөлдөр бус болжээ гэсэн үндэслэл болохгүй гэж үзэж байгаа” гэв.

 

Зохигчийн тайлбар болон шаардлага, татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

            ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Р.Г, Д.А, Д.С, С.Г нар хариуцагч З.Мад холбогдуулан 2019 оны 05 сарын 02-ны өдрийн бүртгэлийн 381 дугаартай, арилжааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар П.Оийг татаж, түүнд холбогдуулан З.М, П.О нарын хооронд байгуулсан 2019 оны 05 сарын 10-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн.

           

Хариуцагч З.М арилжааны гэрээний үүрэг биелэгдэх боломжтой, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хориг тавьсан болохыг мэдээгүй гэж, хариуцагч П.О нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, орон сууцны шудрага эзэмшигч болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

           

Шүүх дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаадлагын зарим хэсгийг, хариуцагч  П.Оийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч нар шаардлагын үндэслэлээ”... З.М нь өөрийн байраа шүүхийн шийдвэрт хураагдсан, барьцаанд байгаа гэдгийг мэдсээр байж арилжааны гэрээ байгуулж, бидний өмчлөлд бүртгэлтэй байсан байрыг өөрийн өмчлөлд шилжүүлэн авч, цааш худалдан борлуулсан нь анхнаасаа бодит байдлыг нуун дарагдуулж, хууран мэхлэж гэрээ хийсэн тул хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож өгнө үү.

 

Мөн арилжааны гэрээний дагуу бидний өмчлөлөөс шилжүүлсэн Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Зайсан гудамж, 21/2 байрны 3 а тоот орон сууцыг П.От 2019 оны 05 сарын 10-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээгээр зах зээлийн үнэлгээнээс хэт бага үнээр буюу 10 000 000 төгрөгөөр шилжүүлсэн нь дүр үзүүлэн хийсэн, хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийгдсэн тул мөн хүчин төгөлдөр бус хэлцэл...” гэж тайлбарлаж байна.

 

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Талуудын хооронд 2019 оны 05 сарын 02-ны өдөр 381 дугаарт бүртгэлтэй, арилжааны гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр А тал буюу З.М нь улсын эрхийн бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, 14 м.кв нэг өрөө, 49 000 000 төгрөгийн үнэлгээ бүхий орон сууцыг, Б тал буюу нэхэмжлэгч нэр бүхий 4 иргэний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, З49 000 000 төгрөгийн үнэлгээ бүхий 39,6 м.кв талбайтай орон сууцыг тус тус харилцан өмчлөлд шилжүүлэхээр тохиролцжээ. /хх-8/

 

Дээрх гэрээний дагуу хариуцагч З.М нь нэр бүхий 4-н нэхэмжлэгч нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, 49 000 000 төгрөгийн үнэлгээ бүхий 39,6 м.кв талбайтай орон сууцыг өөрийн өмчлөлд бүртгүүлэн, 2019 оны 05 сарын 10-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээгээр П.Оийн өмчлөлд шилжүүлжээ. /хх-37-39/

 

Харин нэхэмжлэгч нар 2019 оны 05 сарын 03-ны өдөр тус арилжааны гэрээний дагуу өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэн авахаар Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэст хандсан байх ба 2019 оны 05 сарын 07-ны өдөр тус хэлтсээс “улсын эрхийн бүртгэлийн                 Ү- дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, 14 м.кв нэг өрөө орон сууц нь НШГА-ны 2017.10.26-ны 4/26511 тоот, ХУД-ийн шүүхийн 2017.10.06-ны 183/ШЗ2017/10466 дугаар захирамж, НШГА-ны 2019.02.21-ний 4/4508 тоот албан бичгээр уг эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн.” гэх үндэслэлээр улсын бүртгэлд бүртгэхээс татгалзаж, мэдэгдэл өгсөн байна. /хх-6-7/

 

Хариуцагч З.М арилжааны гэрээг байгуулахад орон сууцны захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн болохыг мэдээгүй гэх тайлбарын үндэслэлээ баримтаар нотлоогүй.

           

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т “шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч, төлбөр авагч бусад этгээдийг мэдэгдэх хуудсаар дуудан ирүүлж, гаргасан шийдвэр болон түүнийг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын талаар танилцуулна.”, 14.3-т “шийдвэр гүйцэтгэгч мэдэгдэх хуудсыг дуудан ирүүлж гардуулах бөгөөд боломжгүй тохиолдолд биечлэн, эсхүл баталгаат шуудангаар хүргүүлнэ” гэж тус тус заасан ба хариуцагчийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж, орон сууцны захиран зарцуулах эрхэд хязгаарлалт хийснийг мэдээгүй гэх тайлбарыг үндэслэлгүй гэж дүгнэв.

 

Иймд хариуцагч З.М нь 2019 оны 05 сарын 02-ны өдөр нэхэмжлэгч нартай арилжааны гэрээ байгуулах үедээ гэрээний зүйл болох орон сууц нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас захиран зарцуулах эрхийг хязгаарлах болохыг нуун дарагдуулсан нь Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасан хууран мэхлэж хийсэн гэх үндэслэл тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т “...хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхэлсэн бол мэхлэгдсэн этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй...”, 57.2-т “шүүхээс хүчин төгөлдөр бус гэж тооцсон хэлцэл нь хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байна.” гэж зааснаар Р.Г, Д.А, Д.С, С.Г нар болон хариуцагч З.Мтай байгуулсан 2019 оны 05 сарын 02-ны өдрийн бүртгэлийн 381 дугаартай, арилжааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагч З.М, П.О нарын хооронд байгуулсан 2019 оны 05 сарын 10-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг дүр үзүүлэн хийсэн, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, З орон сууцыг зах зээлийн үнэлгээнээс хэт багаар үнэлснээр нотлогдоно гэж тайлбарлаж байна.

 

Хариуцагч П.О нь 2019 оны 05 сарын 10-ны өдөр З.Маас 472 385 000 төгрөгөөр нийт  4 ширхэг үл хөдлөх эд хөрөнгө худалдан авсны дотор талуудын маргаж буй Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Зорон сууцыг авсан. Гэрээ байгуулах үед өмчлөгчөөр нь З.М бүртгэлтэй байсан гэж тайлбарлаж, холбогдох баримтуудын нотлох баримтаар гаргаж өгсөн. /хх-87-99/

           

Иргэний хуулийн 189 дугаар зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулж, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй ба П.О, З.М нарын хооронд байгуулсан 2019 оны 05 сарын 10-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнд талууд хүсэл зоригоо гарын үсгээрээ баталгаажуулсан, эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаанд хамаарах ба хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэв. Өөрөөр хэлбэл дээрх гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-т “Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно.” гэж, мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.3-т “Эрх шилжүүлэгч нь өмчлөгч бус этгээд байсан ч улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлсэн бол өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн хувьд уг эрхийг шилжүүлж байгаа этгээд тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч байх боловч өмчлөх эрх олж авч байгаа этгээд нь уг эрхийг шилжүүлж байгаа этгээд өмчлөгч биш болохыг мэдэж байсан бол энэ заалт хамаарахгүй.” гэж заасан тул  П.Оийг Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Зорон сууцны өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэх тул түүний сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Шүүх Р.Г, Д.А, Д.С, С.Г нар болон хариуцагч З.Мтай байгуулсан 2019 оны 05 сарын 02-ны өдрийн бүртгэлийн 381 дугаартай, арилжааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцсон хэлцлийн үр дагварыг шийдвэрлэх учиртай ба дээрх үндэслэлээр Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Зорон сууцыг нэхэмжлэгч нарт буцаан гаргуулах боломжгүй тул хариуцагч З.Маас орон сууцны үнэ 49 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгох нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-т заасантай нийцнэ.

 

Зохигчид арилжааны гэрээний зүйл болох эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, З39,6 м.кв талбайтай орон сууцыг үнэлгээний талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 151.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

         ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.1, 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Р.Г, Д.А, Д.С, С.Г нар болон хариуцагч З.Мтай байгуулсан 2019 оны 05 сарын 02-ны өдрийн бүртгэлийн 381 дугаартай, арилжааны гэрээг хууран мэхлэж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, хариуцагч З.Маас гэрээний зүйл болох орон сууцны үнэ 49 000 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Р.Г, Д.А, Д.С, С.Г нарт олгосугай.

 

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.10, 109 дүгээр зүйлийн 109.3, 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан П.О, З.М нарын хооронд байгуулсан 2019 оны 05 сарын 10-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэгч Р.Г, Д.А, Д.С, С.Г нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч П.Оийг Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Зорон сууцны өмчлөх эрхийг шударгаар олж авсан болохыг тогтоосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 577 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч З.Маас улсын тэмдэгтийн хураамжид 403 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч нарт олгож, хариуцагч П.Оийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 298 200 төгрөгийг улсын төсвийн орлогоос, 174 950 төгрөгийг нэхэмжлэгч нараас тус тус гаргуулж, хариуцагч П.От олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

    ДАРГАЛАГЧ                               Д.МӨНХЦЭЦЭГ