Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 2016/ШЦТ/158

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 171/2016/0157/Э/

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Баттулга даргалж, Ерөнхий шүүгч Я.Туул, шүүгч Т.Батжаргал нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг

Иргэдийн төлөөлөгч Х.О,

Улсын яллагчаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор С.Баттамир,

Хохирогч Э.У***, Б.М***, Д.Э***,

Хохирогч Э.У***ийн өмгөөлөгч Д.Н***,

Шүүгдэгч Б.Д*** өмгөөлөгч Д.Т***,

Шүүгдэгч А.Т*** өмгөөлөгч Ц.Г***,

Шүүгдэгч Б.Д***, А.Т*** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1***дугаар зүйлийн 145.4-т заасан гэмт хэрэгт Б.Д***, А.Т*** нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн  ***. дугаартай хэргийг 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б.Д***, 1996 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Ховд аймгийн Мянгат суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ганц бие, Дархан-Уул аймгийн Дархан сум, *** дугаар баг, Сэргэлэнгийн *** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, ***. регистрийн дугаартай,

 Монгол Улсын иргэн, А.Т***, 1992 оны 11 дүгээр сарын 6-нд Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 4, эцэг, дүү нарын хамт Улаанбаатар хот, Сонгино Хайрхан дүүрэг *** дугаар хороо, Орбитын *** тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавъяа шагналгүй ***. регистрийн дугаартай, 

  

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Д*** нь:

D:\2016-Odnoo\Sh.Ts togtool\Shiitgeh togtool/Б.Д*** нар 145.4.doc.

-А.Т***тай бүлэглэн 8 удаагийн давтан үйлдлээр 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын *** дүгээр баг *** дугаар хороолол Бурхантын *** тоотод оршин суух Л.Ж***ы хувийн сууцны цонхоор нэвтрэн орж 6 ширхэг мөнгөн аяга, биет 15000 төгрөг зэргийг хулгайлж 1.041.392 төгрөгийн хохирол учруулсан,

-2016 оны 7 дугаар сарын 10-21-ний хооронд Дархан-Уул аймгийн Дархан сумын ***дугаар баг Их сургуулийн ***тоотод суух иргэн Ш.М***гийн өвлийн сууцны цонхоор нэвтрэн орж зөөврийн компъютер 1 ширхэг, эрэгтэй мөнгөн бүс 1 ширхэг, эмэгтэй нарийн мөнгөн бүс 2 ширхэг, шүрэн толгойтой жижиг хаш хөөрөг 1 ширхэг, их гарын мана хөөрөг 1 ширхэг, эмэгтэй ягаан шигтгээтэй монетон бөгж 1 ширхэг, эмэгтэй монгол алтан бөгж 1 ширхгийг хулгайлж 4.580.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2016 оны 7-8 дугаар сард Дархан-Уул аймгийн Дархан сумын ***дүгээр баг . дугаар хороолол, ***тоотод оршин суух иргэн Д.Э***ын өвлийн сууцны цонхоор нэвтрэн орж canon маркийн зургийн аппарат 1 ширхэг, тошиба маркийн нөүтбүүк 1 ширхэг, шүрэн толгойтой алтан нуухтай чүнчигноров хөөрөг 1 ширхгийг хулгайлж 8.300.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2016 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сум ***дугаар баг, Их сургуулийн *** дугаар гудамж *** тоотод оршин суух иргэн Б.М***ын өвлийн сууцны цонхоор нэвтрэн орж эцгээс нь өвлөж ирсэн шүрэн толгойтой мөнгөн халбагатай алтан болон оюу давхар нуухтай дунд гарын халтар манан хөөрөг 1 ширхэг, шинэ цагийн шүр толгойтой мөнгөн халбагатай мөнгөн нуухтай бага гарын молор чулуу хөөрөг 1 ширхэг, шинэ цагийн цулгуй дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, биет 70.000 төгрөгийг хулгайлж 6.460.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2016 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын ***дугаар баг Их сургуулийн ***тоотод оршин суух иргэн Л.Н***гийн байшингийн цонхоор нэвтрэн орж 2 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг монетон бөгж, 1 ширхэг мөнгөн хөөргийг хулгайлж 820.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сум ***дугаар баг, Хүрээлэнгийн *** тоотод оршин суух иргэн Д.Б***ын хувийн орон сууцны цонхоор нэвтрэн орж улаан шүрэн их биетэй хөөрөг 1 ширхэг, монетон бөгж 1 ширхэг, гар хийцийн эмэгтэй хүний 4 хос ээмэг бөгж гинж кулон, ажилдаггүй метал цаг, леново фермийн зөөврийн компъютер 1 ширхэг, шүрэн толгойтой мөнгөн нуухтай цагаан манан хөөрөг 1 ширхэг, 2 доллар 3 ширхэг, 01-50 хүртэл төгрөг нийлээд 500 төгрөгийг хулгайлж 2.084.750 төгрөг, 6 ам долларын хохирол учруулсан,

-2016 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сум ***дүгээр баг, *** дугаар хороолол, Бурхантын ***тоотод оршин суух иргэн Т.О***ийн өвлийн сууцны цонхоор нэвтрэн орж тошиба маркийн нөүтбүүк, эсэс маркийн нөүтбүүк, хув толгойтой манан хөөрөг тус бүр 1 ширхгийг хулгайлж 2.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2016 оны 10 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө Дархан-Уул аймаг Дархан сумын *** дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Ихэр могой худалдааны төвийн цонхоор нэвтрэн орж түрээслэгч Э.У***ийн 94 ширхэг гар утас хулгайлж нийт 46.665.642 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн. /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч А.Т*** нь:

-Б.Д***той бүлэглэн 8 удаагийн давтан үйлдлээр 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын ***дүгээр баг *** дугаар хороолол Бурхантын *** тоотод оршин суух Л.Ж***ы хувийн сууцны цонхоор нэвтрэн орж 6 ширхэг мөнгөн аяга, биет 15000 төгрөг зэргийг хулгайлж 1.041.392 төгрөгийн хохирол учруулсан,

-2016 оны 7 дугаар сарын 10-21-ний хооронд Дархан-Уул аймгийн Дархан сумын ***дугаар баг Их сургуулийн ***тоотод суух иргэн Ш.М***гийн өвлийн сууцны цонхоор нэвтрэн орж зөөврийн компъютер 1 ширхэг, эрэгтэй мөнгөн бүс 1 ширхэг, эмэгтэй нарийн мөнгөн бүс 2 ширхэг, шүрэн толгойтой жижиг хаш хөөрөг 1 ширхэг, их гарын мана хөөрөг 1 ширхэг, эмэгтэй ягаан шигтгээтэй монетон бөгж 1 ширхэг, эмэгтэй монгол алтан бөгж 1 ширхгийг хулгайлж 4.580.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2016 оны 7-8 дугаар сард Дархан-Уул аймгийн Дархан сумын ***дүгээр баг *** дугаар хороолол, ***тоотод оршин суух иргэн Д.Э***ын өвлийн сууцны цонхоор нэвтрэн орж canon маркийн зургийн аппарат 1 ширхэг, тошиба маркийн нөүтбүүк 1 ширхэг, шүрэн толгойтой алтан нуухтай чүнчигноров хөөрөг 1 ширхгийг хулгайлж 8.300.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2016 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сум ***дугаар баг, Их сургуулийн ** дугаар гудамж *** тоотод оршин суух иргэн Б.М***ын өвлийн сууцны цонхоор нэвтрэн орж эцгээс нь өвлөж ирсэн шүрэн толгойтой мөнгөн халбагатай алтан болон оюу давхар нуухтай дунд гарын халтар манан хөөрөг 1 ширхэг, шинэ цагийн шүр толгойтой мөнгөн халбагатай мөнгөн нуухтай бага гарын молор чулуу хөөрөг 1 ширхэг, шинэ цагийн цулгуй дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, биет 70.000 төгрөгийг хулгайлж 6.460.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2016 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын ***дугаар баг Их сургуулийн ***тоотод оршин суух иргэн Л.Н***гийн байшингийн цонхоор нэвтрэн орж 2 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг монетон бөгж, 1 ширхэг мөнгөн хөөргийг хулгайлж 820.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сум ***дугаар баг, Хүрээлэнгийн *** тоотод оршин суух иргэн Д.Б***ын хувийн орон сууцны цонхоор нэвтрэн орж улаан шүрэн их биетэй хөөрөг 1 ширхэг, монетон бөгж 1 ширхэг, гар хийцийн эмэгтэй хүний 4 хос ээмэг бөгж гинж кулон, ажилдаггүй метал цаг, леново фермийн зөөврийн компъютер 1 ширхэг, шүрэн толгойтой мөнгөн нуухтай цагаан манан хөөрөг 1 ширхэг, 2 доллар 3 ширхэг, 01-50 хүртэл төгрөг нийлээд 500 төгрөгийг хулгайлж 2.084.750 төгрөг, 6 ам долларын хохирол учруулсан,

-2016 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сум ***дүгээр баг, *** дугаар хороолол, Бурхантын ***тоотод оршин суух иргэн Т.О***ийн өвлийн сууцны цонхоор нэвтрэн орж тошиба маркийн нөүтбүүк, эсэс маркийн нөүтбүүк, хув толгойтой манан хөөрөг тус бүр 1 ширхгийг хулгайлж 2.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2016 оны 10 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө Дархан-Уул аймаг Дархан сумын *** дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Ихэр могой худалдааны төвийн цонхоор нэвтрэн орж түрээслэгч Э.У***ийн 94 ширхэг гар утас хулгайлж нийт 46.665.642 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн. /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

                                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав: Үүнд

Шүүгдэгч А.Т***ын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр найз охиныдоо байж байтал манай найз Д*** 12 цагийн орчим ирээд надад мөнгө цаасгүй хэцүү байна хоёулаа хулгай хийе гэж ярихаар нь би хүлээн зөвшөөрөөд бид 2 хамтдаа гараад бирж рүү явж очоод бирж дээгүүр хулгай хийх боломжтой газрыг судлахад бүгд камертай байсан учраас Д***ын хамтаар ихэр могой төврүү орж хяналтын камер болон дохиоллын системийг үзэж байгаад байхгүй болохоор нь гадагш гараад ихэр могой худалдааны төвийн гадна талаас ихэр могой худалдааны төвийг болон хоёр дугаар төвийг 2-3 удаа тойрч харахад Ихэр могой худалдааны төвийн ард талын хашаан дотор нэг жижиг шат, түүний дээд хэсэгт байшингийн 3 дугаар давхрыг хүртэл налуулж тавьсан шат харагдахаар нь Д***той хамт тэр шатаар байшингийн дээвэр рүү гарч дээрээс нь 3 дугаар давхрын гар утасны заалруу орохоор ярьж тохироод буцаад 14, ***цагийн орчим хадмынд очиход хүн байгаагүй. Тэгээд бид 2 хадмынхаас 21 цагийн орчим миний хонда сивик машинд байсан үүргэвчийг авч гараад шууд ихэр могой руу 10 минут орчим алхаж ирээд ард талаас нь хашаа давж ороод эхлээд жижиг шатаар дээшээ гараад дараа нь налуулж тавьсан байсан том шатаар гарах үедээ шатыг бэхэлсэн байсан олсыг мулталж аваад байшингийн дээвэр дээр байсан дөрвөлжин тоосгон юмнаас уях гэсэн боловч уяа хүрэхгүй байсан. Тэгэхэд Д*** чи доошоо орчих, харин би олсыг бариад үлдье гэсэн. Би цонхыг онгойлгож чадахгүй гэхэд онгойлгоход амархан. Чи аптеркаар дээрээс нь хэд хэдэн удаа хөшөөд дараа нь хажуу талаас нь өшиглөхөөр онгойчихдог юм гэсэн. Тэгэхээр нь би уяагаа бариулж байгаад олсоор дамжиж ороод зүүн гар талд байсан лангууг онгойлгоод утаснуудыг авах гэтэл хагарчихсан. Тэгэхээр нь дотор нь байсан утаснуудыг аваад хажуугийнх нь лангууг хагалж байгаад дотор нь байсан бүх утаснуудыг аваад орсон цонхоороо гарч 22 цагийн орчим хадмынхруу явж байхад *** дугаар буудлын хажуухнаас Д*** Дархан дээд сургуулийн дотуур байранд байдаг найз охиноо аваад араас 23 цагийн орчим очсон. Би цүнхтэй хулгайлсан утсаа улаан хүрэн өнгийн хонда сивик маркийн авто машины арын багажид хийсэн. Тэгээд манай найз охин Д***, З*** бид нар юм ярьж байгаад унтсан.

Маргааш нь буюу 2016 оны 10 дугаар сарын 30-ны 12 цагийн орчим Д***ын хамтаар 16 давхрын хажуугаас тоёота клүгер маркийн автомашинаар Улаанбаатар руу явсан. Улаанбаатар хотод 16 цагийн орчим ороод Хархорин захын хажууд байрлах нэг буудалд орсон. Тэгээд тэндээсээ утаснуудаа зөөж ломбардуудад тавиад 25 орчим утас үлдэхээр нь авч гараад Хар хорин захын ардхан байх нэг буудалд орж орон доогуур нь хийж үлдээгээд Дарханруу гарсан. Д*** надаас түрүүлээд таксигаар гарсан. Ай поне 5, ай поне 4 хайрцагтай бусад нь хайрцаггүй байсан. Ломбарданд тавихдаа хайрцгийг нь хог дээр хаячихдаг байсан. Утаснуудыг ихэвчлэн Д***ын нэрээр ломбарданд тавьж байсан. Баримтыг нь бас хаясан байх авч үлдэж байхыг нь хараагүй. Миний тоолсноор 93-95 ширхэг утас байсан. Би Д***той хамт хулгайн гэмт хэрэг үйлдсэн. Өөр хүн оролцоогүй.

Би Д***ын хамтаар 8-9 удаа л 2 дугаар хороолол, баталион сургуулийн гудамжаар хулгайн гэмт хэрэг үйлдсэн. Анх 2016 оны 07 дугаар сарын үед би Улаанбаатар хотоос ирэх үед Д*** надад ** дугаар хорооллын айлд орж хулгай хийе гэдэг санааг гаргахаар нь бид 2 ярьж байгаад хамтдаа хулгай хийхээр болж хулгай хийсэн. 2016 оны 6 дугаар сарын сүүлээр өдрийн 12 цагийн үед өөрийн найз Д***ын хамтаар Баталионд байдаг цэнхэр өнгийн будагтай дээвэртэй хоёр давхар саарал байшинтай айлаас эрэгтэй, эмэгтэй хүний мөнгөн бүс, хөөрөг, нөүтбүүк хулгайлсан.

2016 оны 10 дугаар сард өдрийн цагаар Мангиртын тэнд Д***ын хамтаар явж байсан. Гудмыг нь сайн мэдэхгүй байна. Учир нь Дарханыг сайн мэдэхгүй болохоор. Блокон хашаатай төмөр торон хаалгатай айлын хашааг нь нүдээд хүн гарч ирэхгүй болохоор нь хүнгүй байна гэдгийг мэдээд Д*** бид 2 хашааны зүүн хэсгээр давж ороод байшингийн зүүн хэсэгт байх 1 давхрын цонхыг Д*** биедээ авч явж байсан аптеркаар онгойлгож би эхлээд орж Д*** миний араас орж 1 давхрын буйдан дээр байсан хар өнгийн цүнхтэй зөөврийн компъютер, толины урд байсан ээмэг бөгжний савнаас эмэгтэй хүний шаргал ээмэг бөгж, гинж, кулоны хослол, шаргал эвдэрхий цаг зэргийг авч, компъютрийг маргааш нь 18-ын буудлын арын 5 давхар байрны 1 давхарт үйл ажиллагаа явуулдаг ломбарданд би өөрийнхөө нэрээр 80 билүү 90 мянган төгрөгөнд тавьсан. Хар өнгийн гадартай зөөврийн компъютер байсан. 2016 оны 9 дүгээр сард Д*** буюу Д***ын хамтаар 2 дугаар хороолол гэх газрын автомашины замаар алхаж байхад цагаан өнгийн хашаатай хашаа нь гадна хаалга байхгүй айл байсан. Бид 2 тухайн айлыг тойрч үзэхэд хүн харагдахгүй, хажуу талын жижиг цонх нь онгорхой байхаар нь бид 2 орохоор шийдсэн. Д*** би байж байя чи багтах юм байна гэхээр нь ортол эзэнгүй байсан. Ингээд би шууд 2 давхар руу гараад зөөврийн компъютер байхаар нь авсан. Тэгээд буцаж буугаад зочны өрөөний ширээн доор байсан зөөврийн компъютер, гарахдаа шилэн хаалгатай тавиур дотор хөөрөг байхаар нь аваад Д***од цонхоор дамжуулж өгөөд би араас нь гарсан. 2016 оны 06 дугаар сарын 5-нд 2 дугаар хорооллын 2 давхар байшинтай айлын цонхоор нэвтрэн орж нөүтбүүк хөөрөг авсан. Дараа нь мөн 2 дугаар хорооллын 2 давхар байшинтай айлаас 6 ширхэг мөнгөн аяга, 5000 төгрөг авсан, дараагийн улаан тоосгон байшинтай айлруу орж 70000 төгрөг, мөнгөн аяга авсан. Дараа нь цэцэрлэгт хүрээлэнгийн гудамны ногоон байшинтай айлаас хөөрөг, ээмэг, задгай 1000-аад төгрөг, 2 ширхэг доллар авсан.

Би Д***ыг 2016 оны 05 дугаар сарын дундуур цэргээс халагдаж ирснээс нь хойш таньдаг болсон. Д*** нь миний найз охины хамаатны залуу байгаа юм. Би 2016 оны 05 дугаар сард Д*** цэргээс халагдахад Улаанбаатараас тосож аваад буцаад Дарханд хадмынд хүргэж өгчихөөд Дарханд 7 хоноод Улаанбаатар руу харьсан. Тэгээд 7 дугаар сар гаргаад наадмын өмнө Дарханд ирээд өөрт байсан машинаараа Баталион Номин хоёрын хооронд Д***ын хамт таксинд явдаг байж байгаад 7-9 сарын хооронд би Д***ын хамтаар 2 дугаар хорооллын гол хэсэгт байх хэд хэдэн хаусруу вакуум цонхоор нь нэвтрэн орж зөөврийн компъютер, мөнгөн аяга болон үнэд хүрчихээр зүйлүүдийг нь хулгай хийж авдаг байсан. Хулгай хийхдээ хашааг нь давж ороод Д*** дандаа цонхыг нь гаднаас нь аптерка, дорцов ашиглаж онгойлгож  хүн хардаг, харин би жижиг биетэй учир дотогш ордог байсан. Д*** урьд нь вакуум цонхны үйлдвэрт ажилладаг байсан учраас цонхыг нь яаж онгойлгодгийг мэддэг байсан. Д***ын хар өнгийн мөрлөдөг цүнхэнд багажнуудаа хийж авч явдаг байсан. Тэр цүнхийг багажтай нь ихэр могойгоос хулгай хийсэн утаснуудыг хийж авч яваад хулгай хийсэн утаснуудаасаа үлдсэн утастай нь хамт хаясан. Цүнх нь хар өнгийн мөрлөдөг ширэн цүнх байсан. Хулгай хийсэн айлуудаа би зааж өгч чадна. Хулгайлсан зүйлээ Дарханд ломбардуудаар зарж борлуулдаг байсан. Миний санаж байгаагаас 7-8 ширхэг мөнгөн аягануудыг ломбардуудад тавьсан. Гэхдээ Д*** ломбарданд тавьдаг байсан нэг удаа л би Шинэ Дарханд байдаг ломбарданд 1 ширхэг мөнгөн аяга тавих үед нь хамт явж байсан.

Би орон байраар ганцаараа явсан. Ихэр могойгоос авсан утаснуудыг нь л заралцсан юм. Мөрдөн байцаагч хэргээ хамтдаа хүлээчих гээд байсан учраас хэргийг хүлээж мэдүүлэг өгсөн” гэх мэдүүлэг /82-84, 207-211, 244-245, 3 дугаар хавтаст хэргийн 154-168, 244 дугаар хуудас /,

Шүүгдэгч Б.Д***ын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“Би өөрийн найз Т***тай нийлж 2016 оны 6 дугаар сараас эхлэн хулгай хийж эхэлсэн юм. Т*** бид 2 нийт 10-аад хулгай хийсэн. Манай найз Т*** машинтай явж байгаад торгуулсан. Бичиг баримтаа авах гэсэн чинь мөнгө хэрэгтэй байна гээд надад хэлсэн. Т*** бид 2 мөнгө хайсан боловч олдохгүй байсан. Бид 2 ярилцаж байгаад хулгай хийхээр болоод 2016 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 00 цагийн үед Дархан сумын ***дүгээр баг *** дугаар хороололд эзэнгүй харанхуй айл хайж явж байгаад авто вокзал тал буюу сүүлийн эгнээнд байрлах 2 давхар байшинтай айл харсан. А.Т*** түрүүлээд хашааг нь давж ороод 1 давхарт хүн байгаа эсэхийг шалгасан. Тэгээд би араас нь хашааг нь давж ороод уг байшингийн үүдний таамбарын торыг аваад вакуум цонхыг нь онгойлгож өгсөн. А.Т*** үүдний цонхоор нь ороод 7-8 минут болж байгаад гарч ирэхдээ 7 ширхэг мөнгөн аяга авчирч өгсөн. Тэр аягыг нь би аваад цүнхлээд доошоо буусан. Тэр хооронд Т*** буцаж ороод 5000 төгрөг авч ирсэн. Тэгээд бид 2 гарч яваад хашааг нь даваад гарсан чинь байшингийн 2 давхарт гэрэл ассан. Тэгээд бид 2 гүйгээд яваад өгсөн.

Т*** бид хоёр 2016 оны 6 дугаар сарын сүүлээр байх Баталионд байдаг Их сургуулийн гудамжинд нэг айлаас эрэгтэй эмэгтэй хүний мөнгөн бүс, нөүтбүүк, хөөрөг хулгайлсан. Бид 2 энэ айлын цонхоор нь орсон. Цонх нь вакуум байсан. Т*** бид 2 цонхыг аптерка, дугуй хийлдэг дорцов ашиглаж онгойлгодог юм. 2016 оны 10 дугаар сард байсан юм. Т*** бид хоёрт мөнгөний хэрэг гараад Хүрээлэнгийн гудамжинд байх айлын хашааг давж ороод 2 давхар байшингийн 1 давхрын цонхны салхивчийг онгойлгоод тэр айл руу Т*** орсон. Би ороогүй хүн хараад байж байсан. Т*** энэ айлаас гарч ирэхдээ Леново зөөврийн компъютер, 3 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг мөнгөн хөөрөг, эмэгтэй загвартай шар өнгийн ээмэг, бөгж, гинж кулон зэргийг надад өгч би цүнхэндээ хийсэн.

2016 оны намар санагдаж байна Т***ын хамт Дархан-Уул аймгийн *** дугаар хорооллын замаар явж байхад цагаан өнгийн хашаатай цагаан байшин эзэнгүй байсан. Нэг цонх онгорхой байсан. Тэгэхээр нь цонхыг нь онойлгож өгөөд Т*** дотогш орсон. Би эргэн тойрноо хараад байж байтал 10-20 минутын дараа Т*** цонх дээр ирж зөөрийн компъютер 2 ширхгийг өгөөд тэгээд гарч ирсэн.

2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр гэртээ байж байгаад Толгойтод байдаг өөрийн найз Т***ынд 13-***цагийн хооронд очоод тэндээ байж байхад Т***ын найз охин С*** гэдэг охин ирээд хоол хийгээд бид нар хоол идчихээд ойр зуурын юм ярьж байгаад бүгдээрээ хамт 16 цагийн орчим Т*** Ихэр могой худалдааны төв буюу “Д***” ХХК-ийн гар утасны лангуугаар гар утас үзье гэхээр би дагаад явсан. Тэгээд Ихэр могой худалдааны төвийн гар утасны лангуугаар цугтаа гар утас үзэж 16 цаг өнгөрөөд хамтдаа Т***ынх руу явж байхад Т*** надад хоёулаа Ихэр могой худалдааны төвийн 3 давхарт байдаг лангуунаас гар утас хулгайлъя гэхээр нь би за за гэж хэлсэн. Тэгээд Т***ынд очоод гал түлээд байж байгаад 21 цагийн орчим Т*** надтай хамт гараад тамхи авах гээд орохдоо Т*** надад айх хэрэггүй тэнд камер байхгүй юм байна лээ гэхээр нь за за гээд хамтдаа шууд ихэр могой орсон. Тухайн үед Т*** машинаасаа цэнхэр үүргэвч аваад явсан. Бид 2 алхаад Ихэр могой дээр ирээд эмнэлгийн араар Ихэр могой дээр очоод хойд талаар нь авираад тэнд байсан модон шатаар дээш авираад тэнд байсан олсыг нь би дээр нь барьж үлдээд Т*** тэр олсоор доош бууж цонхоор нь ороод 20 минут орчим болоод миний барьж байсан олсноос татахаар нь би олсоо дээшээ татаж гаргахад Т*** цүнхэндээ гар утаснууд хийчихсэн гарч ирсэн. Тэгээд бид 2 буцаад буугаад Т***ынд ирж хулгай хийсэн утсаа Т***ын гадаа машинд хийгээд тэндээ хоносон. Маргааш нь бас Т***ынд хоносон. Тэгээд Т***ынд байж байх хугацаанд Т*** хот руу явж энэ утаснуудаа ломбарданд тавья. Хотод ломбардууд зөндөө байдаг шууд тавиад тавиад л явчихна. Харин чи үнэмлэхээ аваарай гэж надад хэлсэн. Би Т***ын хамтаар Улаанбаатар хот руу *** давхрын хажуу талд байсан саарал өнгийн бага оврын жийп байсан. Улаанбаатарт 15-16 цагийн орчим очоод Портуна гэсэн бичигтэй буудалд 2 хоносон. Буудалд байх хугацаандаа утаснуудаа бага багаар нь ломбарданд тавьсан. Тэгээд 2 хоногийн дараа буудлаасаа гарах үед Т*** машиндаа сэлбэг авна гээд машины сэлбэг зардаг газруудаар явсан. Би Улаанбаатарыг сайн мэдэхгүй учраас хэлж чадахгүй байна. Тэгээд тэр өдрөө авто вокзал дээрээс би шууд Дархан руу гарсан.

Би Ихэр могой худалдааны төв рүү ганцаараа орж хулгай хийсэн. Би тэр үед баригдах бол яах вэ гэж бодож байгаад Т***ыг хамт татвал миний хохирлоос төлөлцөх байх гэж бодсон үүднээс хам хэрэгт татсан юм. Би Т***ыг орон байрны хулгайч гэж бодоогүй. Ар гэр нь боломжийн амьдралтай гэж бодож байсан. Тэгээд би анхнаасаа тэгэж худлаа мэдүүлсэн. Анх байцаалт өгөхөд байцаагч нар намайг тулгаад байсан юм. Харин мэдүүлгийг шалгахад би өмнө нь харж байсан зургаар баримжаалаад хулгай хийсэн байшингуудыг заачихсан. Т*** зардлын мөнгөгүй гэхээр нь би нэг утсаа ломбарданд тавьсан. Дараа нь хотруу яваад утаснуудаа ломбарданд тавьсан. Байцаагч зураг үзүүлээд өршөөлийн хууль явж байгаа яаж ийгээд тэнсэн авна. Та 2 энэ хэргийг хүлээчихвэл батлан даалтад өгнө гээд байсан учир хэргийг хүлээсэн юм” гэх мэдүүлэг “85-87, 212-216, 246-247, 2хх 60-63, 3 дугаар хавтаст хэргийн169-175, 243 дугаар хуудас/

Хохирогч Ш.М***гийн мөрдөн байцаалтад өгсөн: “Манай эхнэр 2016 оны 7 дугаар сарын 5-нд шинэ дээл хийлгэсэн юм. Тэгээд дээлээ өмсөж үзэх гээд бүсээ бүслэх гэхэд шкафанд бүс нь байхгүй байсан. Тэгээд л манай гэрт хулгай орсон байна гэдгийг анх мэдсэн. Тэгээд цагдаад дуудлага өгсөн юм. Манай шкафанд байсан 3 ширхэг мөнгөн бүс, 1 ширхэг монетон бөгж, 1 ширхэг алтан бөгж, 2 ширхэг хөөрөг гэх зэрэг эд зүйл алга болсон байна. Миний бодлоор манай гэрийн цонхоор хулгайч орсон хамгийн сүүлд манай эхнэр Б*** тэр цонхонд 2016 оны 11 дүгээр сард дулаалга хийсэн. Дулаалсан өдрөөс хойш онгойлгоогүй. Ах нь 2016 оны 6 дугаар сарын 28-30-ны өдрийн хооронд 3 өдөр Батальонд байдаг өөрийн ногооны талбай дээр зэрлэг зулгайсан юм. Энэ 3 өдөр манай байшингийн цонхоор хулгайч орсон. Учир нь эхнэр бид 2 ногооны талбай дээрээс гэртээ ирээд байж байхад манай байшингийн 1 давхрын баруун хойд талын буюу миний хулгайч орсон гэж хэлээд байгаа цонхны наалт салаад цонх онгойсон байсан. Тэгэхээр нь эхнэр бид 2 анзаараагүй юм. Тэгээд буцааж цонхоо наагаад арчаад түгжээд орхисон. Эрэгтэй хүний мөнгөн тоногтой дөрвөн амьтны дүрстэй шар ширэн бүс 1 ширхэг, эмэгтэй хүний шар ширэн мөнгөн тоногтой бүс 2 ширхэг, Александр шигтгээтэй монетон бөгж 1 ширхэг, мушгиа хээтэй алтан бөгж 1 ширхэг, хиймэл хуванцар толгойтой мөнгөн нуухтай хар хүрэн судалтай хөөрөг 1 ширхэг, шүрэн толгойтой мөнгөн нуухтай цагаан манан хөөрөг 1 ширхэг тус тус алдагдсан.

Би алдагдсан эд зүйлээ олж авбал өөр санал хүсэлт байхгүй. *** Манай гэрээс алдагдсан зөөврийн компъютер мөн байна” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-57-58 дугаар хуудас, 3 дугаар хх-237 дугаар хуудас/

Хохирогч Д.Э***ын  мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:  “Би яг одоо өдрийг нь санахгүй байна. Миний санаж байгаагаар 7-8 сарын үед байх. Манай гэрийнхнийг гэртээ ажлаасаа ирэх үед манай байшингийн 2 давхарт байрлах 3 ширхэг вакуум цонхны голын цонх нь онгорхой байсан юм. Тэр үед би цонхоо гарахдаа онгорхой орхисон юм байна гэж бодоод цагдаад мэдэгдээгүй. Яагаад гэвэл манайх 7-8 сарын үед 2 дугаар давхрын цонхоор шланк гаргаж хашаанд тарьсан ногоогоо усалдаг байсан юм. Тэгээд 8 сарын орчим эмнэлэгт хэвтэх гэтэл зарим эд зүйл байхгүй байсан. Тухайн үедээ эхнэртээ хэлэхэд зун манайхаар орж гарсан олон хүмүүсийн нэг авсан юм байлгүй гэж байсан. Тэгэхээр нь өөрийнхөө эд зүйлсийг бүртгэхэд манай гэрээс canon маркийн нэг ширхэг зургийн аппарат, тошиба маркийн зөөврийн компъютер нэг ширхэг, шүрэн толгойтой, алтан нуухтай чүнчигноров зэрэг эд зүйлс алга болсон байсан. Манайд 6 дугаар сарын 5-нд хулгай орсон байна лээ. Манайх хулгайд эд зүйлээ алдсаныг мэдээгүй байхад өөрсдөө намайг гэртээ байхад тэр шар нөхөр /Д***/ цагдаа дагуулж ирээд, дараа нь тэр залуу /Т***/ ирсэн. Зөндөө л хүн ирж байсан. Хөөргөө нуусан байсан олоод л авсан байсан. Тайландаас авчирч байсан зургийн аппарат нь хар өнгийн, нүүрэн дээр нь canon гэсэн бичигтэй ямар нэг сэв зураасгүй бараг шинээрээ байсан. Харин хөөрөг нь ямар нэг сэв зураасгүй, шүрэн толгойтой, алтан нуухтай чүнчигноров том хөөрөг байсан. Зөөврийн компъютер нь тошиба гэсэн хар өнгийн бичигтэй байсан. Үзүүлэлтийг нь нарийн хэлж мэдэхгүй байна. Тошиба бол захиргааны хэлтсийн даргад л олгогдож байсан албаны компъютер байгаа юм.

Одоо тэрнээс хойш 11 сар өнгөрсөн байна. Энэ хүмүүсийн ярьсан нь өөрчлөгдсөн байна. Үнэлгээгээр 8.300.000 төгрөгийн хохирол гарсан. Би өөрийн алдсан эд зүйлээ олж авмаар байна” гэх мэдүүлэг 1 дүгээр хх-61 дүгээр хуудас/

Хохирогч Б.М***ын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт  өгсөн: “Би 2016 оны 7 дугаар сарын 27-ны өглөө 10 цаг 40 минутын орчим гэрээсээ охин болон эхнэрийн хамт гараад орой 20 цаг ***минутын орчим эхнэрийнхээ хамт гэртээ иртэл гадаах хашааны хаалга онгорхой байсан. Тэгээд гэртээ ороход гал тогооны цонх онгорхой байхаар нь манайд хулгай орсон байна гэж мэдээд 2 давхар руу гарч сэйфээ үзэхэд хөшсөн бололтой эвдэж онгойлгож чадаагүй түлхүүрийг нь буруу хийж хугалсан байсан. Тэгээд би доошоо буугаад гал тогооны хананы тавиур дээр байсан хөөргөө шалгаж үзэхэд байхгүй байсан. Мөн текэн дээр байсан дунд гарын мөнгөн аяга, унтлагын өрөөний орны хажуугийн авдарт байсан дунд гарын хөөрөг алга болсон байсан. Орчин цагийн дунд гарын мөнгөн аяга, оюу чулуугаар хийсэн. Алтан нуухтай, мөнгө халбага, шүрэн толгойтой дунд гарын халтар манан хөөрөг, орчин цагийн бага гарын мөнгөн халбага, шүрэн толгойтой молор чулуун хөөрөг зэрэг эд зүйлүүд алдагдсан. Халтар манан хөөрөг нь эцгээс өвөлж ирсэн хөөрөг байсан. Хөөргийг нь аваад даалинг нь газар үлдээсэн байсан. Мөн нэг давхарт байх шкафнаас ягаан өнгийн түрүүвчинд байсан 70.000 орчим төгрөг алдагдсан. Тухайн хулгайчийг манай гэрт очих үед нь би өөрөө байсан. Тэгэхэд тэр хулгайч одоо тэр шар залуу /Д***/ мөнгөн аяга бэлэн мөнгө байсан газруудыг бол яг заасан. Бас 2 дугаар давхарт байх хөөрөг байсан газрыг зааж байсан. Хөөрөг авснаа зааж байгаа харагдсан. Тэгэхээр тэд бол хөөргийг авсан.

Би ямар нэг эд зүйл буцааж аваагүй байгаа. Би үнэлгээгээр гарсан хохирлоо, эсвэл эд зүйлээ авмаар байна”  гэх мэдүүлэг. /1 дүгээр хх-115-116 дугаар хуудас/

Хохирогч Л.Н***гийн мөрдөн байцаалтад өгсөн: “*** Манайд ихэвчлэн би 4 хүүдийнхээ хамтаар байдаг. Манай нөхөр Э***Хонгор сумын Салхит багт мал аж ахуй эрхэлдэг. Тэгээд би 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр ээлжийн амралтаа аваад хөдөө Хонгор сумын Салхит баг руу нөхөр дээрээ очсон. Намайг амраад явахад гэрт хүн үлдээгүй. Нөхрийн дүү болох Ц***, түүний нөхөр О*** хоёрт манай гэрийг эргэж тойрч байгаарай өи хөдөө явлаа гэж хэлээд хүүхдүүдийнхээ хамтаар явсан. Тэгээд би салхитад байж байхад манай гэрт хулгай орчихлоо гэж 7 дугаар сарын 21-ний орой 23 цагийн орчим  манай хажуу айлын эмээ Б*** гэдэг хүн миний ***. дугаарын утасруу ***. дугаарын утсаар залгаад танай гэрт хүн байгаа юмуу цонх нь онгорхой байна гэхээр нь дүүгээсээ асуухад үгүй өчигдөр би танай гэрт очиход зүгээр байсан одоо очоод үзээтэхье гэхээр нь би чи гал тогооны тавиур дээр байсан манай 2 хүүхдийн мөнгө аяга байна уу үзээрэй гэхэд байхгүй байна гэхээр нь  за за 2 мөнгөн аяга л авсан юм бол цагдаа, шүүх гээд яахав гээд байж байтал 7 дугаар сарын 26-ны өдөр манай дүү Бат-Очир манай гэрт очоод цагдаа дуудсан байна лээ. Манай гэрээс 2 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг монетон бөгж, 1 ширхэг мөнгөн хөөрөг гэсэн эд зүйлс алдагдсан.

Би алдагдсан зүйлсээ олж авмаар байна. Хэрэв байхгүй бол хулгайлсан хүнээр нөхөн төлүүлмээр байна. Хохирлоо барагдуулж авбал өөр санал хүсэлт байхгүй гэх мэдүүлэг” /1 дүгээр хх-146-147 дугаар хуудас/

 Хохирогч Д.Б***ын мөрдөн байцаалтад өгсөн: “2016 оны 10 дугаар сарын 3-ны өдөр би гэрээсээ гарч явсан. Манай нөхөр Н*** энэ үед Хонгор суманд ажилтай байсан. 20 цагийн орчим Н*** надруу залгаж чи цонхоо онгорхой орхиод явчихсан юмуу хөшигнүүд онгорхой байна гэхэд нь үгүй гэхэд Н*** тэгвэл манайд хулгай орчихсон байна. Жижиг өрөөний цонх онгорхой, гэрийн нэг давхрын бүх цонхны хөшигнүүд нээлттэй байна. Миний мэдэхээр гэрээс нөүтбүүк, хөөрөг зэрэг алга байна гэсэн. Гэртээ ирээд алдагдсан зүйлээ дахин бүртгэж үзэхэд миний хэрэглэдэг байсан 5 см орчим өндөртэй 2 ст орчим өргөнтэй 1 см орчим зузаантай улаан шүрэн их биетэй цул мөнгөн толгой халбагатай хөөрөг, 585 сорьцтой дөрвөлжин тольтой толин дээрээ шигтгээтэй 3,5 грамм эрэгтэй хүний монетон бөгж, гар хийцийн эмэгтэй хүний 4 хос ээмэг бөгж гинж кулон нийлээд 10 грамм жинтэй. Эмэгтэй хүний шармал металл цаг. Цүнхэнд байсан түрийвчнээс ам 2 доллар гурван ширхэг, 01-50 төгрөг нийлээд 500 төгрөг алдагдсан. Мөнгөн аяганууд алдагдсан гэж бодож байсан боловч алдагдаагүй” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-179-180 дугаар хуудас/

Хохирогч Т.О***ийн  мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2016 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 12 цаг 30 минутад гэртээ ирэхэд гэрийн гадна хаалга дотроосоо түгжээтэй байсан. Тэгэхээр нь байшингаа тойрч үзэхэд голын цонх хүн багтахаар том онгорхой байсан. Тэгэхээр нь дотогш цонхоороо орж үзэхэд том өрөөний сервантны хаалга онгорхой дотор нь байсан гэрийн түлхүүрийг гаргаад буйдан дээр тавьсан байсан. Тэгээд сервантанд байсан манан хөөрөг алга болсон байсан. Мөн хүүхдийн өрөөнд байсан asus нэртэй нөүтбүүк байхгүй байсан. Мөн зочны өрөөнд байсан тошиба маркийн цагаан өнгийн зөөврийн компъютер алга болсон байсан. Тэгээд цагдаад хандсан юм” ***

Би алдагдсан хөөрөгнийхөө их биеийг авсан. Энэ манан хөөрөгний их биеэ 1 сая төгрөгөөр үнэлж 2.500.000 төгрөгнөөсөө 1 сая төгрөг хасаад 1.500.000 төгрөг нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-232, 4 дүгээр хх-***дугаар хуудас/

Хохирогч Л.Ж***ы  мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2016 оны 06 дугаар сарын 15-ны 17 цагийн үед ажил тараад гэртээ орж амарсан. Тэгэхдээ орой өөрийнхөө мөнгөн аяганд цай хоол ундаа уучихаад 20 цагийн үед хажуу айл нүүж байхад нь эд зүйлээс нь ачиж өгчихөөд 21 цагийн үе гэртээ орж амарсан. Тэгээд маргааш өглөө 06 цаг 40 минутын үед босоод цайгаа уух гээд аягаа хайсан чинь олдохгүй байсан. Тэгээд би үүдний хувцасны тавиур дээр 15.000 төгрөг тавьчихсан байсан тэр мөнгөө авах гэсэн чинь алга болчихсон байсан. Тэгээд би хүн орж ирсэн юм шиг санагдаад том өрөөний стикен дээр давхарлаад тавьчихсан байсан 4 мөнгөн аяга, дунд өрөөнд би хүнд өгөх гээд нэг мөнгөн аяга тавьчихсан байсан алга байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан юм. Би 02 цагийн үед хулгай орсон байх гэж бодож байна. Би 2 давхарт унтлагын өрөөндөө амарч байхад 02 цагийн үед гадаа байшингийн үүдний хаалга дуугарах шиг чимээ гарсан. Тэгэхээр нь чи нэг босох гэснээ болиод чимээ сонсож байгаад амарсан. Эсвэл намайг айл нүүлгэж байх хооронд орсон байх гэж бодож байна. Байшингийн гадна хаалгаа цоожилчихоод дотор хаалгаа цоожлоогүй хаагаад амарсан. Мөн гадна таамбарын жижиг порчик онгорхой байсан. 8-ын хээгүй аяга 1 ширхэг, 7-ын хээтэй аяга 1 ширхэг, 6-ын хээтэй миний хэрэглэж байсан цайны аяга 1 ширхэг, 5-тай аяга хүнд бэлгэнд өгөх гээд авсан байсан 1 ширхэг, нөгөө 5-тай 2 ширхэг аяга. Миний хэрэглэж байсан аяганд найз ПННН дурсгав гэсэн бичигтэй.

Манайхаас том бага нийлсэн 6 ширхэг мөнгөн аяга алдагдсан. Би хохирлоо барагдуулж авмаар байна” гэх мэдүүлэг /2 дугаар хх-15-17 дугаар хуудас/

Хохирогч Э.У***ийн мөрдөн байцаалтад болон шүүхийн  хэлэлцүүлэгт өгсөн: “Би 2016 оны 10 дугаар сарын 15-ны өглөө Хятад улсруу бараандаа яваад 2016 оны 10 дугаар сарын 24-ний шөнө Хятадаас Дарханд ирээд 25-ны өглөө Ихэр могой худалдааны төвийн 3 давхарт гар утасны 10-3, 10-4, 10-5 дугаар лангуунд ирээд авч ирсэн гар утаснуудаа дэлгэж тавьсан. Түүнээс хойш 10 дугаар сарын 25-28-ны өдрүүдэд лангуун дээрээ сууж байгаад 28-ны орой 18 цаг 40 минутын орчим ажлаасаа гараад гэртээ харьж амарчихаад ажилдаа гарах гээд байж байхад манай ажлын түрээслэгч Э*** **** дугаарын утсаар миний **** дугаарын утас руу 10 дугаар сарын 29-ний өглөө 9-10 цагийн хооронд залгаж ажил руу хулгай орчихжээ. Чиний 2 лангууны шилийг хагалаад утаснуудыг чинь авчихжээ. Хурдан ажил дээрээ ир гэхээр нь би ажил дээрээ очиход зөвхөн миний 2 лангууруу хулгай орж лангууны ард байрлах цоожийг нь эвдэж толийг нь хагалаад дотор нь байсан 94 ширхэг утсыг хулгайлаад аваад явчихсан байсан. Тэр үед манай лангууны арын цонх онгорхой тагтнаас уяа унжсан байдалтай байсан.

Ихэр могой буюу “Д***” ХХК нь түрээслэгч нартай түрээсийн гэрээгээ жил бүр шинэчлэн хийдэг. Би 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл нэг жилийн хугацаатай түрээсийн гэрээгээ шинэчилсэн. Түрээслэгч нарын эд зүйлийг “Д***” ХХК итгэмжлэн хариуцах үүрэгтэй байдаг. Энэ нь гэрээнд тусгагдсан байдаг. Харин энэ жил шинэчилсэн гэрээнд “Д***” ХХК өөрсдийн хүлээх хариуцлагыг оруулаагүй 7 заалт бүхий 3 хавсралттай гэрээ байгуулсан. Энэхүү гэрээний 4 дүгээр заалт нь бүх түрээслэгч нарт байхгүй байсан. Яагаад 4 дүгээр заалт байхгүй байгааг би мэдэхгүй.

Манай лангуунууд болон ихэр могой худалдааны төв камергүй. Манай ажлаас хүн өдөр бүр ээлжээр жижүүр хийдэг. Лангуу түрээслэгч нар тухайн өдрийн жижүүрт өөрсдийн лангуугаа хүлээлгэн өгч харин бүх түрээслэгч явсны дараагаар зохион байгуулагчийн хамтаар хамгаалалтын албанд хүлээлгэн өгдөг. Хулгай ордог өдөр түрээслэгч М*** жижүүр, хамгаалагч нь М***, зохион байгуулагч нь Ц*** байсан. Жижүүр лангуу болгоноор хүлээн авдаггүй. Түрээслэгч нар ажлаа дуусгаад гарсны дараа хамгаалагч болон зохион байгуулагчтай хамтран цонх хаалттай эсэх мөн лангууны гэрэл унтраасан эсэхийг шалгаад хамгаалагчид хүлээлгэн өгөх үүрэгтэй. Харин зохион байгуулагч бүх лангуу болон цонхыг шалгасны дараа хаалганы хажууд байрлах дохиоллын системд код хийхэд хамгаалагч хаалгыг түгжээд жижүүр лац дарж явдаг”

2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 3-4 цагийн хооронд хоёулаа ирээд миний лангууны урд ирээд зогсож байсныг би энэ хоёрыг хараад санаж байна. Тэгэхээр энэ хоёр ихэр могойг судалж байгаад миний лангуу хамгийн их утастай байсан болохоор сонгосон байх. Миний хохирлыг 20.880.000 төгрөгөөр үнэлсэн. Бараанд яваад 276 утастай ирсэн. Бас миний лангуунд үлдсэн байсан 25 утас байсан. Мөрдөн байцаалтын явцад би 8 утас буцааж авсан боловч сэвтсэн байсан. Буцааж авсан утасны үнэлгээ нь 2.800.000 төгрөг болсон. Сэвтсэн байсан учир үнэлгээ нь буурч зарагдсан. Зарсан үнэ нь 1.650.000 төгрөг болсон. Зөрүү 1.150.000 төгрөг нэхэмжилж байгаа.

Одоо надад төлөгдөөгүй байгаа 19.230.000 төгрөгийг одоо нэхэмжилж байна. “Д***” ХХК бас миний хохирлыг барагдуулахгүй, намайг тоохгүй байна. Одоо би хохирлоо “Д***” ХХК-аас нэхэмжилж байна. Компани дараа нь энэ хоёртой учраа олно биз” гэх мэдүүлэг /3 дугаар хх-22-25 дугаар хуудас/

Иргэний нэхэмжлэгч Б.Х*** мөрдөн байцаалтад өгсөн: “Б.Д*** нь 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр өөрийн биеэр бичиг баримттайгаа ирж самсунг галакси нөт2 маркийн цагаан өнгийн гар утсыг 130.000 төгрөгөөр тавьсан. Уг утсыг барьцаалан олгосон 130.000 төгрөгийг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /3 дугаар хх-27 дугаар хуудас/

Иргэний хариуцагч Я.Д*** мөрдөн байцалтад өгсөн: “Би ерөнхийд нь нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ хүлээн зөвшөөрснөөрөө бүх хариуцлагыг манай байгууллага  өөрөө хариуцна гэсэн үг биш. Энэ хариуцлагыг манай байгууллагатай хамтран ажиллуулдаг Шонхор хамгаалалтын алба давхар хариуцах ёстой. Тийм учраас хохирлын тодорхой хувийг төлнө гэж болож байна. Манай байгууллагын түрээслэгч нартай байгуулсан түрээсийн гэрээнд тохижилт, харуул хамгаалалт, ус, халаалт, тог, цэвэрлэгээ бүгд багтсан байдаг. Би бодитой хохирлыг гаргасны дараа хохирогчтой тохиролцсоны дараа хохирлыг барагдуулна. Мөн дээрээс нь би үнэхээр 94 ширхэг гар утас алдагдсан уу гэдгийг нарийн сайн тогтоолгож, өнөөдрийн гаргасан үнэлгээ бодитой эсэхийг дахин шалгуулмаар байна. /3 дугаар хх-30 дугаар хуудас/

Гэрч Г.Ц*** мөрдөн байцаалтад өгсөн: “Т***ыг би танихгүй байж байгаад 2016 оны 10 дугаар сард цэргээс халагдаж ирлээ гээд манай охин С*** дагуулж ирснээс нь хойш мэддэг болсон. Түүнээс хойш манай охинтой үерхээд ирж очих болсон. Хотод байдаг гээд Дарханд ирэхээрээ манайхаар байж байгаад явдаг байсан. Дарханд өөр таних айл байхгүй гэж ярьдаг байсан. Тэр хэрэг үйлддэг шөнө 22-23 цагийн орчим би ажлаа тараад Буян захын хажуугаар ажлаа тараад майхантын гудамжаар яваад шууд гэр рүүгээ харилгүй гэрийнхээ ойролцоо өөр айл руу явсан. Тэгээд өөр айл руу явахад Т*** нь хамт явдаг найз Д***ын хамт манай гудамжаар гэр рүү явж байгаа харагдсан. Тэгээд айлд очоод нэг их удалгүй гараад гэртээ ирэхэд Т***, Д*** 2 байхгүй, манай охин найз М*** хамт хичээлээ хийгээд сууж байсан. Тэгээд би шууд унтаад өгсөн. Харин өглөө нь ажилдаа явах гээд босоход Д***, Т*** нар ирчихсэн унтаж байсан”  гэх мэдүүлэг /4 дүгээр хх 19 дүгээр хуудас/

Гэрч Э.С***ийн мөрдөн байцаалтад өгсөн: Би Т***тай 20***онд 10 дугаар ангид байхдаа танилцсан. Тэгээд 2016 оны намраас эхлээд үерхэж эхэлсэн. Одоо зүгээр л дотно харьцаатай байдаг, үерхдэг. Гэр бүлийн ямар нэг гишүүн биш. Манай гэрт ирж очоод л байдаг байсан. Манай гэрийнхэн ч мэддэг. *** Тухайн үед Т*** манай гэрт хамт байсан. Хотоос ирэхээрээ манайд хамт байж байгаад явдаг байсан ба өөрөө голдуу хотод байдаг байсан. Уг шөнийн урд өдөр нь Д***, М***, Т*** бид нар бас хамт хоносон байсан. Өглөө нь М*** бид 2 хичээлдээ яваад 17 цагийн үед хичээл тараад Д*** хамт хүрээд ир гээд М*** бид 2 манай гэр рүү хамт очсон. Тэгээд бүгдээрээ хоол хийж идээд хөзөр тоглосон. Хөзөр тоглоод Т*** бид 2 хожигдоод би Т***д уурлаад тэгээд бид 1 муудалцсан. Тэгээд 22-23 цагийн орчим Д***, Т*** 2 юу ч хэлэлгүй гараад явсан. Тэгээд М*** бид 2 хичээлээ хийгээд сууж байхад 01 цаг өнгөрөөгөөд хоёулаа орж ирсэн. Хаа хүрээд ирэв гэхэд алхаж шинэ Дархан яваад алхаж ирлээ. Д***ын өмдийг авч ирсэн гэсэн. Өмд авч ирсэн эсэхийг хараагүй. Маргааш М*** бид 2 хичээлдээ яваад эргээд тараад ирэхэд Д***, Т*** хоёр гэртээ хоёулаа байсан. Тэгэхэд Т*** аав дуудаад байна. Хот явлаа, нүүрс авна гэсэн утгатай зүйл хэлсэн. Тэгээд тэр шөнөдөө Д***, Т*** 2 хамт хоносон. Өглөө нь намайг  хичээлдээ явахад тэр 2 унтаад үлдсэн. Хичээл дээр байхад надруу залгаад хот руу явж байна гэж утсаар ярьсан. Тэгээд яваад хэд хоноод эргэж ирсэн. Хотоос хэд хоноод эргэж ирээд надад нөт3 гар утас хоёрыг өгсөн. Хотод байхдаа надруу бид хоёрт хос гар утас авч өгнө гэсэн. Эгчтэй явж байна гээд утсаар яриад байсан. Тэгээд тэр өгсөн утсаа эгчийгээ авч өгсөн утас гэж өгсөн. Хайрцаггүй утаснууд байсан. Өөрөө LG гэдэг андройд утас барьсан байсан. Тэгэхдээ нилээн их мөнгөтэй байсан. Надад 200.000 төгрөгөөр шинээр хувцас авч өгч байсан. Ер нь бол их мөнгөтэй байх шиг байсан. Т***ыг ирсний маргааш Д*** бас хүрээд ирсэн” гэх мэдүүлэг /4 дүгээр хх 20 дугаар хуудас/

Гэрч Б.М***ын мөрдөн байцаалтад өгсөн: Д*** бид 2 дотно харьцаатай байдаг байсан. Амьдран суух тухай ярьдаг байсан. Хамт бол амьдарч байгаагүй. Ирж очин л уулздаг байсан. Д*** нь С***ийн гэрт амьдардаг байсан. Сүүлдээ А***агий гэж дууддаг найзындаа байх болсон. Надад бол элдэв ааш гаргаад байдаггүй. Архи уудаггүй, тамхи л татдаг байсан. Түүнтэй ямар нэгэн гэр бүлийн холбоо байхгүй. *** Би одоо яг сайн санахгүй байна. Ямар ч байсан тэр орой би байрандаа байж байтал Д*** надруу утасдаад хүрээд ир гэхээр нь би С***ийн гэрт очсон. Намайг очиход гадаа гэгээтэй байсан. Намайг очиход С***, Т***, Д*** 3 хамт байсан. Тэгээд намайг очсоны дараа бүгдээрээ хоол хийж идчихээд хөзөр тоглож байсан. Тэгснээ нилээн шөнө болчихсон хойно Д*** Т*** 2 хамт гараад явчихсан. Хаачих гэж байгаа юм гэхэд Д***, бид 2 хамт манай найз А*** очиж өмдөө аваад ирье гэж хэлээд гарсан. Тэгээд гараад 2-3 цаг болчихоод 01-02 цагийн байх нилээн шөнө ирсэн. Ирэх үед бид 2 хичээлээ хийгээд унтаагүй байсан. Ямар их уддаг юм бэ гэхэд алхсаар байгаад ирлээ гэсэн. Өмдөө авч ирсэн юм уу хаана байгаа юм аваад ир гэхэд гадаа үүдэнд тавьсан гэсэн. Ямар нэг юм авч ирсэн эсэхийг мэдэхгүй, юу ч барьж орж ирээгүй. Унтъя гээд л унтаад өгсөн. Тэр шөнөөс хойш хэд хоногийн дараа Д*** хот руу явлаа гэж утсаар хэлсэн. Тэгээд 11 сарын 5-нд хотоос ирлээ гэж над дээр ирсэн. Тэгснээ уулзъя гээд Шинэ Дарханд уулзсан. Тэгэхдээ хотоос ирлээ. Манай ээж надад хувцас авч өгсөн гээд шинээр авсан өмд, цамцаа үзүүлж байсан. Тэгснээ би цалингаа аваад чамд утас авсан гээд надад самсунг галакси S4 гэсэн шинэ утас өгсөн. Хайрцаггүй утас байсан. Хотруу яах гэж явснаа тодорхой хэлээгүй. Манай ээжийн бие өвдөөд би явсан. Тэгээд хотод очоод хэд хоног залгаагүй тэгснээ эргэж ирчихээд Ховд явчихаад ирлээ. Онгоцоор яваад ирсэн гэж байсан. Тэр үгэнд нь би итгээгүй. Өөрөө л үнэн гээд байсан. Надад  утас өгснөөс хойш хэд хоногийн дараа ээждээ өгөөрэй гээд дахиад ай поне өгсөн. Тэгэхээр нь би энэ юун утас юм гэхэд манай таньдаг ах утасны наймаа хийдэг юм. Намайг зараад өг гэсэн юм гэсэн. Өнгөрсөн жил 7 дугаар сард надад нэг мөнгөн гинж өгөхөөр нь би аваагүй. Тэр нь нарийхан мөнгөн гинж, мөнгөн шигтгээтэй жижигхэн кулонтой байсан.  Би аваагүй яасныг мэдэхгүй. Би өөр юм асуугаагүй” гэх мэдүүлэг /4 дүгээр хх 21 дүгээр хуудас/

Гэрч Б.А*** мөрдөн байцаалтад өгсөн: Анх 20***оны 4 дүгээр сард Дархан цонх констракшн ХХК-д вакуум цонхны үйлдвэрт ажилд ороход Д*** ажиллаж байсан. Тэгээд танилцаад түүнээс хойш найзлах болсон юм. Тэгээд тэр хавар Д*** цэрэгт яваад дараа жил нь халагдаж ирээд дахиад эргэж ажилдаа ороод хамт ажиллаж байсан. 2016 оны 9 сар хүртэл хамт ажиллаж байгаад Д*** ажлаасаа халагдсан. Өөрөө ажлаа муу хийгээд өөрөө ч цалингаа голоод ажлаасаа гарсан. Би одоо байгаа өөрийнхөө нэг өрөө байранд ганцаараа байж байсан ба 2016 оны 4 сард Д*** хамт байсан айлаасаа гараад байх газаргүй болсон гээд эхлээд манайд хамт хэд хоносон юм. Тэгээд сүүлдээ танайд хамт байя гээд манайд хамт амьдрах болсон. Тэгээд байх хугацаандаа ирж очиж л байдаг байсан. Заримдаа хэд хоногоор ирэхгүй байх үе байдаг. Төөгий гэж дууддаг банди нэг дуаа манайд ирж байсан. Өөр сайн мэдэхгүй. Найз охин гэж нэг охин байдаг, тэр нь намайг байхад лав ирж байгаагүй байхгүй байхад ирж л байсан байх. Тэр айлуудаар явж цонх суулгагч, өөр бусад зүйлийг хийдэг байсан. Вакуум цонхыг гаднаас нь онгойлгох талаар мэдэх сурах боломжтой. Өөрөө байнга ажиллаж бүтэц хийцийг нь мэддэг болсон. Энэ бүгдийг Д*** мэднэ. Манайд ямар нэг зүйл авчирч байгаагүй. Хамгийн сүүлд би Д***той манай найзын төрсөн өдрөөр буюу 2016 оны 10 сарын 17-нд үүлзсан. Түүнээс хойш уулзаагүй байж байгаад 2016 оны 11 сар гаргаад манайд ирсэн. Тэгэхдээ намайг барьж бай гээд өөрийнхөө хуучин барьж байсан цагаан гар утсыг өгсөн. Харин өөрөө самсунг S5 гар утас барьж байсан. Энэ хооронд буюу 10 сарын 28-29-ны үед манайд ирээгүй. Хувцас нь бол манайд байсан. Ирж юу ч аваагүй. Харин сүүлд эгч нь гэх эмэгтэй ирээд аваад явсан. Намайг байрны мөнгө гэж нэхэхэд тэр утсаа өгсөн. Өөрийнхөө утсыг хадам өгсөн л гэж хэлсэн” гэх мэдүүлэг /4 дүгээр хх 39 дүгээр хуудас/

  

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх 7-8, 97-102,  135-138, 164-167, 222-226, 2 дугаар хх 3-11, 76-79 дүгээр хуудас/

Эд зүйлсийн үнэлгээ /1 дүгээр хх65-68, 70-73, 118-122, 151-153, 183-193, 236-239, 2 дугаар хх 46-57, 3 дугаар хх-119-123 дугаар хуудас/

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх 9-41 дүгээр хуудас, 3 дугаар хх 9-10 дугаар хуудас/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1 дүгээр хх-177, 2 дугаар хх-137-138, 4 дүгээр хх-30 дугаар хуудас/

Гарын мөрний харьцуулах шинжилгээ хийлгэх тогтоол, шинжээчийн дүгнэлт /2 дугаар хх 18-20 дугаар хуудас/

Сэтгэцийн эрүүл мэндийг тогтоох шинжилгээ хийлгэх тогтоол, шинжээчийн дүгнэлт          /1 дүгээр хх-74-80 тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүгдэгч нарын болон хохирогч гэрч нарын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүдээр    

Шүүгдэгч Б.Д*** нь:

-А.Т***тай бүлэглэн 8 удаагийн давтан үйлдлээр 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын ***дүгээр баг *** дугаар хороолол Бурхантын *** тоотод оршин суух Л.Ж***ы хувийн сууцны цонхоор нэвтрэн орж 6 ширхэг мөнгөн аяга, биет 15000 төгрөг зэргийг хулгайлж 1.041.392 төгрөгийн хохирол учруулсан,

-2016 оны 7 дугаар сарын 10-21-ний хооронд Дархан-Уул аймгийн Дархан сумын ***дугаар баг Их сургуулийн ***тоотод суух иргэн Ш.М***гийн өвлийн сууцны цонхоор нэвтрэн орж зөөврийн компъютер 1 ширхэг, эрэгтэй мөнгөн бүс 1 ширхэг, эмэгтэй нарийн мөнгөн бүс 2 ширхэг, шүрэн толгойтой жижиг хаш хөөрөг 1 ширхэг, их гарын мана хөөрөг 1 ширхэг, эмэгтэй ягаан шигтгээтэй монетон бөгж 1 ширхэг, эмэгтэй монгол алтан бөгж 1 ширхгийг хулгайлж 4.580.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2016 оны 7-8 дугаар сард Дархан-Уул аймгийн Дархан сумын ***дүгээр баг ** дугаар хороолол, ***тоотод оршин суух иргэн Д.Э***ын өвлийн сууцны цонхоор нэвтрэн орж canon маркийн зургийн аппарат 1 ширхэг, тошиба маркийн нөүтбүүк 1 ширхэг, шүрэн толгойтой алтан нуухтай чүнчигноров хөөрөг 1 ширхгийг хулгайлж 8.300.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2016 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сум ***дугаар баг, Их сургуулийн ** дугаар гудамж *** тоотод оршин суух иргэн Б.М***ын өвлийн сууцны цонхоор нэвтрэн орж эцгээс нь өвлөж ирсэн шүрэн толгойтой мөнгөн халбагатай алтан болон оюу давхар нуухтай дунд гарын халтар манан хөөрөг 1 ширхэг, шинэ цагийн шүр толгойтой мөнгөн халбагатай мөнгөн нуухтай бага гарын молор чулуу хөөрөг 1 ширхэг, шинэ цагийн цулгуй дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, биет 70.000 төгрөгийг хулгайлж 6.460.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2016 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын ***дугаар баг Их сургуулийн ***тоотод оршин суух иргэн Л.Н***гийн байшингийн цонхоор нэвтрэн орж 2 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг монетон бөгж, 1 ширхэг мөнгөн хөөргийг хулгайлж 820.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сум ***дугаар баг, Хүрээлэнгийн *** тоотод оршин суух иргэн Д.Б***ын хувийн орон сууцны цонхоор нэвтрэн орж улаан шүрэн их биетэй хөөрөг 1 ширхэг, монетон бөгж 1 ширхэг, гар хийцийн эмэгтэй хүний 4 хос ээмэг бөгж гинж кулон, ажилдаггүй метал цаг, леново фермийн зөөврийн компъютер 1 ширхэг, шүрэн толгойтой мөнгөн нуухтай цагаан манан хөөрөг 1 ширхэг, 2 доллар 3 ширхэг, 01-50 хүртэл төгрөг нийлээд 500 төгрөгийг хулгайлж 2.084.750 төгрөг, 6 ам долларын хохирол учруулсан,

-2016 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сум ***дүгээр баг, *** дугаар хороолол, Бурхантын ***тоотод оршин суух иргэн Т.О***ийн өвлийн сууцны цонхоор нэвтрэн орж тошиба маркийн нөүтбүүк, эсэс маркийн нөүтбүүк, хув толгойтой манан хөөрөг тус бүр 1 ширхгийг хулгайлж 2.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2016 оны 10 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө Дархан-Уул аймаг Дархан сумын *** дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Ихэр могой худалдааны төвийн цонхоор нэвтрэн орж түрээслэгч Э.У***ийн 94 ширхэг гар утас хулгайлж нийт 46.580.642 төгрөг, 6 ам долларын буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч А.Т*** нь:

-Б.Д***той бүлэглэн 8 удаагийн давтан үйлдлээр 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын ***дүгээр баг . дугаар хороолол Бурхантын *** тоотод оршин суух Л.Ж***ы хувийн сууцны цонхоор нэвтрэн орж 6 ширхэг мөнгөн аяга, биет 15000 төгрөг зэргийг хулгайлж 1.041.392 төгрөгийн хохирол учруулсан,

-2016 оны 7 дугаар сарын 10-21-ний хооронд Дархан-Уул аймгийн Дархан сумын ***дугаар баг Их сургуулийн ***тоотод суух иргэн Ш.М***гийн өвлийн сууцны цонхоор нэвтрэн орж зөөврийн компъютер 1 ширхэг, эрэгтэй мөнгөн бүс 1 ширхэг, эмэгтэй нарийн мөнгөн бүс 2 ширхэг, шүрэн толгойтой жижиг хаш хөөрөг 1 ширхэг, их гарын мана хөөрөг 1 ширхэг, эмэгтэй ягаан шигтгээтэй монетон бөгж 1 ширхэг, эмэгтэй монгол алтан бөгж 1 ширхгийг хулгайлж 4.580.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2016 оны 7-8 дугаар сард Дархан-Уул аймгийн Дархан сумын ***дүгээр баг *** дугаар хороолол, ***тоотод оршин суух иргэн Д.Э***ын өвлийн сууцны цонхоор нэвтрэн орж canon маркийн зургийн аппарат 1 ширхэг, тошиба маркийн нөүтбүүк 1 ширхэг, шүрэн толгойтой алтан нуухтай чүнчигноров хөөрөг 1 ширхгийг хулгайлж 8.300.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2016 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сум ***дугаар баг, Их сургуулийн ** дугаар гудамж *** тоотод оршин суух иргэн Б.М***ын өвлийн сууцны цонхоор нэвтрэн орж эцгээс нь өвлөж ирсэн шүрэн толгойтой мөнгөн халбагатай алтан болон оюу давхар нуухтай дунд гарын халтар манан хөөрөг 1 ширхэг, шинэ цагийн шүр толгойтой мөнгөн халбагатай мөнгөн нуухтай бага гарын молор чулуу хөөрөг 1 ширхэг, шинэ цагийн цулгуй дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, биет 70.000 төгрөгийг хулгайлж 6.460.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2016 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын ***дугаар баг Их сургуулийн ***тоотод оршин суух иргэн Л.Н***гийн байшингийн цонхоор нэвтрэн орж 2 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг монетон бөгж, 1 ширхэг мөнгөн хөөргийг хулгайлж 820.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сум ***дугаар баг, Хүрээлэнгийн *** тоотод оршин суух иргэн Д.Б***ын хувийн орон сууцны цонхоор нэвтрэн орж улаан шүрэн их биетэй хөөрөг 1 ширхэг, монетон бөгж 1 ширхэг, гар хийцийн эмэгтэй хүний 4 хос ээмэг бөгж гинж кулон, ажилдаггүй метал цаг, леново фермийн зөөврийн компъютер 1 ширхэг, шүрэн толгойтой мөнгөн нуухтай цагаан манан хөөрөг 1 ширхэг, 2 доллар 3 ширхэг, 01-50 хүртэл төгрөг нийлээд 500 төгрөгийг хулгайлж 2.084.750 төгрөг, 6 ам долларын хохирол учруулсан,

-2016 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сум ***дүгээр баг, *** дугаар хороолол, Бурхантын ***тоотод оршин суух иргэн Т.О***ийн өвлийн сууцны цонхоор нэвтрэн орж тошиба маркийн нөүтбүүк, эсэс маркийн нөүтбүүк, хув толгойтой манан хөөрөг тус бүр 1 ширхгийг хулгайлж 2.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2016 оны 10 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө Дархан-Уул аймаг Дархан сумын *** дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Ихэр могой худалдааны төвийн цонхоор нэвтрэн орж түрээслэгч Э.У***ийн 94 ширхэг гар утас хулгайлж нийт 46.580.642 төгрөг, 6 ам долларын буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шүүгдэгч нарт тус бүр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1***дугаар зүйлийн 145.4-т зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Б.Д***, А.Т*** нараас иргэдийн орон байранд нэвтэрч хулгайлсан эд зүйлийн үнэлгээгээр хохирогч Д.Э***, Б.М***, Л.Н***, Л.Ж*** болон иргэний нэхэмжлэгч Б.Х*** нарт,

Харин хохирогч Ш.М***д 4.580.000 төгрөгийн хохирол учирснаас 350.000 төгрөгөөр үнэлэгдсэн нөүтбүүкийг эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн байх тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц нөүтбүүкийг хохирогч Ш.М***д буцаан олгож, 4.580.000 төгрөгийн хохирлоос нөүтбүүкний үнэлэгдсэн үнэ 350.000 төгрөгийг хасч 4.230.000 төгрөгийг,

Хохирогч Д.Б***д 2.084.750 төгрөг, 6 ам долларын хохирол учирснаас нийт 315.000 төгрөгөөр үнэлэгдсэн 2 ширхэг хөөргийг мөрдөн байцаалтын шатанд тэмдэглэл үйлдэн хохирогч Д.Б***д хүлээлгэн өгсөн байх тул 2.084.750 төгрөг, 6 ам долларын хохирлоос 315.000 төгрөгийг хасч тооцон 1.769.750 төгрөг 6 ам долларыг,

Хохирогч Т.О***т 2.500.000 төгрөгийн хохирол учирснаас 1 сая төгрөгөөр үнэлэгдэх хөөрөгний их биеийг мөрдөн байцаалтын шатанд хохирогчид буцаан өгсөн хохирогч Т.О*** нь мөрдөн байцаалтын шатанд “Би алдагдсан хөөрөгнийхөө их биеийг авсан. Энэ манан хөөрөгний их биеэ 1 сая төгрөгөөр үнэлж 2.500.000 төгрөгнөөсөө 1 сая төгрөг хасаад 1.500.000 төгрөг нэхэмжилнэ” гэж байх тул 2.500.000 төгрөгөөс 1 сая төгрөгийг хасч 1.500.000 төгрөгийг,

Хохирогч Э.У***ид үнэлгээгээр 20.880.000 төгрөгийн хохирол учирсан ба хохирогч Э.У*** нь шүүхэд өгсөн мэдүүлэгтээ “Мөрдөн байцаалтын явцад би 8 утас буцааж авсан боловч сэвтсэн байсан. Буцааж авсан утасны үнэлгээ нь 2.800.000 төгрөг болсон. Сэвтсэн байсан учир үнэлгээ нь буурч зарагдсан. Зарсан үнэ нь 1.650.000 төгрөг болсон. Зөрүү 1.150.000 төгрөг нэхэмжилж байгаа. Одоо надад төлөгдөөгүй байгаа 19.230.000 төгрөгийг одоо нэхэмжилж байна” гэж байх тул 19.230.000 төгрөгийг тус тус хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч нарт олгох  нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, ,295, 298, 299, дугаар  зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Д***, А.Т*** нарыг бүлэглэн 8 удаагийн давтан үйлдлээр бусдын орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлан авч онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1***дугаар зүйлийн 145.4-т зааснаар Б.Д***, А.Т*** нараас тус бүр 100.000 /нэг зуун мянга/ төгрөгийн эд хөрөнгө хурааж, тус бүр 10 жил 10 хоног /арван жил арав хоног/ хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-т зааснаар шүүгдэгч Б.Д***, А.Т*** нарт оногдуулсан 10 жил 10 хоног /арван жил арав хоног/ хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

      

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар Б.Д***ын 267 /хоёр зуун жаран долоо/, А.Т***ын 261 /хоёр зуун жаран нэг/ цагдан хоригдсон хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг бор өнгийн цүнхийг Б.Д***од, 1 ширхэг эвдэрхий хар өнгийн зөөврийн компъютрийг хохирогч Ш.М***д, 21 ширхэг гар утасны зөөлөвч уутыг хохирогч Э.У***ид шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус буцаан олгож, цагаан өнгийн олс 1 ширхэг, ай поне маркийн гар утасны хайрцаг ***ширхэг, самсунг маркийн гар утасны хайрцаг 9 ширхэг, нокиа маркийн гар утасны хайрцаг 1 ширхэг, 29 ширхэг гар утасны нүүрний наалтыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510  дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Б.Д***, А.Т*** нараас тус бүр 2.115.000 /хоёр сая нэг зуун арван таван мянга/ төгрөг гаргуулж хохирогч Дархан-Уул аймгийн Дархан сум ***дугаар баг, Их сургуулийн ***тоотод оршин суух Ш.М*** /***./-д, 4.150.000 /дөрвөн сая нэг зуун тавин мянга/ төгрөг гаргуулж хохирогч Дархан-Уул аймгийн Дархан сум ***дүгээр баг, *** дугаар хороолол ***тоотод оршин суух Д.Э*** /***./-т, 3.230.000 /гурван сая хоёр зуун гучин мянга/ төгрөг гаргуулж хохирогч Дархан-Уул аймгийн Дархан сум ***дугаар баг, Их сургуулийн ***. тоотод оршин суух Б.М*** /***./-т, 410.000 /дөрвөн зуун арван мянга/ төгрөг гаргуулж хохирогч Дархан-Уул аймгийн Дархан сум ***дугаар баг, Их сургуулийн *** тоотод оршин суух Л.Н*** /***./-д, 884.875 /намайн зуун наян дөрвөн мянга найман зуун далан тав/ төгрөг, 3 /гурав/ доллар гаргуулж хохирогч Дархан-Уул аймгийн Дархан сум ***дугаар баг, Хүрээлэнгийн *** тоотод оршин суух Д.Б*** /***./-д 750.000 /долоон зуун тавин мянга/ төгрөг гаргуулж хохирогч /Дархан-Уул аймгийн Дархан сум ***дүгээр баг, *** дугаар хороолол, Бурхантын ***тоотод оршин суух Т.О*** /***./-т, 520.696 /таван зуун хорин мянга зургаан зуун ерэн зургаа/ төгрөг гаргуулж хохирогч Дархан-Уул аймгийн Дархан сум ***дүгээр баг, *** дугаар хороолол, Бурхантын *** тоотод оршин суух Л.Ж*** /***./-д, 9.615.000 /есөн сая зургаан зуун арван таван мянга/ төгрөг гаргуулж хохирогч Дархан-Уул аймгийн Дархан сум *** дугаар баг, Цантын *** тоотод оршин суух Э.У*** /***./-д, 65.000 /жаран таван мянга/ төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Улаанбаатар хот Баянгол дүүргийн *** дугаар хороо Хувьсгалчдын *** тоотод оршин суух Б.Х*** /РД:***./-д тус тус олгосугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шүүгдэгч А.Т***ын *** УНР улсын дугаартай хонда сивик маркийн автомашиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар Ж.О*** урьд авсан Б.Д***, А.Т*** нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн .өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш ***хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.                             

 10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-т зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Д***, А.Т*** нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     П.БАТТУЛГА

                                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Я.ТУУЛ                    

                                     ШҮҮГЧ                                            Т.БАТЖАРГАЛ