Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 2016/ШЦТ/208

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 171/2016/0216/Э

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж, шүүгч Т.Энхжаргал, Г.Гэрэлт-Од нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,
Иргэдийн төлөөлөгч Г.Мөнхгэрэл,
Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч ***
Шүүгдэгч ***  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 146 дугаар зүйлийн 146.2, 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар шүүгдэгч ***, Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2, 146 дугаар зүйлийн 146.2-т зааснаар шүүгдэгч **** ***, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар шүүгдэгч ***, ***нарт, ¬Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар шүүгдэгч ***, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч ***, *** нарт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.Монгол Улсын иргэн, ***, ****** төрсөн, ***** настай, эрэгтэй, яс үндэс дархад, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл ****, ******ийн хамт Хөвсгөл аймгийн *** тоотод түр оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, ***0 регистрийн дугаартай,

2.Монгол Улсын иргэн, ***, *****д төрсөн, **** настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, *****ийн *** тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, *** регистрийн дугаартай

3.Монгол Улсын иргэн, ***, ****** д төрсөн, ******* ам бүл 3, эцэг, эхийн хамт Архангай аймгийн *** давааны *** оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, *** регистрийн дугаартай,

4.Монгол Улсын иргэн, ***, *****  төрсөн, ****** настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, усжуулагч мэргэжилтэй, ***** ийн хамт *****багийн ***оршин суух хаягтай.
5.Монгол Улсын иргэн, *** , ***** төрсөн, **** настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой****** мэргэжилтэй, ******ийн хамт ***** тоотод оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, *** регистрийн дугаар, 

6.Монгол Улсын иргэн, ***, *******  төрсөн, *****  настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, ******  мэргэжилтэй, ****** ийн хамт ******* тоотод оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, *** регистрийн дугаартай,

             7.Монгол Улсын иргэн, ***, ******д төрсөн, ***** настай, ****** ам бүл *****ийн хамт ****** *** тоотод түр оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нэг удаагийн ял шийтгэлтэй, Үүнд: 
-******  аймаг дахь Сум дундын шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн *** тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 10 хоногийн хорих ялыг жирийн дэлгэмтэй хорих ангид эдлэхээр шийтгэгдэж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, ***  регистрийн дугаартай,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч *** нар нь бүлэглэн 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 19 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ***  нарын нүүрэн тус газар цохиж амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж *** 25 000 /хорин таван мянга/ төгрөгийг дээрэмдсэн, 
Шүүгдэгч *** нар нь бүлэглэн 2013 оны 10 дугаар сарын 13-ны орой 19 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт Сүрэнгийн гудамжны баруун үзүүрт явсан хохирогч *** барьж явсан гар цүнхийг булаан авч 646 000 /зургаан зуун дөчин зургаан мянга/ төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,
Шүүгдэгч *** нар нь бүлэглэн 2014 оны 5 дугаар сарын 22-ны шөнө 00:30 цагийн орчимд Дархан-уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Од” цогцолбор сургуулийн орчимд хохирогч *** цохиж унагаан амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн Iphone-5 загварын гар утас, өмсөж явсан савхин куртик зэрэг нийт 1 250 000 /нэг сая хоёр зуун тавин мянга/ төгрөгийн эд зүйлийг дээрэмдсэн,
Шүүгдэгч *** нар нь бүлэглэн 2015 оны 2 дугаар сарын 21-ний шөнийн 00 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “***”-ийн дотуур байрны хойд талд хохирогч *** цохиж унагаан амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж Samsung Galaxy Trend загварын 250 000 /хоёр зуун тавин мянга/ төгрөгийн үнэ бүхий гар утсыг нь дээрэмдсэн,
Шүүгдэгч *** нар нь бүлэглэн 2015 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 21 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “***” сургуулийн баруун талд насанд хүрээгүй хохирогч *** нүүрэн тус газар нь цохиж амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж Samsung Galaxy S-4 загварын 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн үнэ бүхий гар утсыг дээрэмдсэн,
шүүгдэгч *** нар нь бүлэглэн 2015 оны 5 дугаар сарын 18-ны шөнө 23 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “***” цогцолборын зүүн хойд талд хохирогч *** цохиж унагаан амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж Nokia-2600 загварын гар утас, өмсөж явсан савхин куртик зэрэг нийт 270 000 /хоёр зуун далан мянга/ төгрөгийн эд зүйл дээрэмдсэн,
    шүүгдэгч *** нар нь урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2016 оны 3 дугаар сарын 15-наас 2016 оны 3 дугаар сарын 16-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багийн 24 дүгээр байрны дэргэд байрлах “***” хүнсний дэлгүүрийн цонхны хамгаалалтын төмрийг хөшиж эвдэн нэвтрэн орж 24 нэр төрлийн хүнсний бараа, эд зүйлийг хулгайлан авч хохирогч *** 1 342 000 /нэг сая гурван зуун дөчин хоёр мянга/ төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ
ТОДОРХОЙЛОХ нь

   Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

    Шүүгдэгч *** мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

    2013 оны намар 1-р курст ХААИСургуулийн усны экологийн ангид элсэж дотуур байранд орсон. *** нарын хамт амьдарч эхэлсэн.  2013 оны 10 дугаар сарын 17-ний орой *** нарын хамт Шинэ хороололд *** байранд айлд очиж хүнтэй уулзчихаад буцаад байр руугаа явж байсан. Гэтэл *** сургуулийн дундуур явдаг явган хүний замаар хоёр банди 16 давхар талаасаа баруун тийшээ явж байсан. Тэгэхээр нь бүгдээрээ өөдөөс нь тулж очоод ***у тэр хоёроос гар утас байна уу нэг яриулчих гэхэд тэр хоёр байхгүй гэсэн. Тухайн үед ***, *** хоёр нүүрэндээ хар өнгийн маск малгай өмссөн байсан. Мөнгө байна уу гэхэд байхгүй гэхээр нь *** нэгийг нь нүүр лүү нь цохиход нэг нь мөнгө гаргаж ирсэн. Тэгээд тэр мөнгөөр нь идэх юм аваад дуусгасан. 
    2013 оны 10 дугаар сарын 13-ны орой *** хамт үйлчилгээний төвийн тэнд явж байгаад ***  дэлгүүрээс гараад явж байсан нэг эмэгтэйг дагаж *** гудамж руу явсан. Хаалганых нь орчим *** араас нь цүнхнээс нь татаад нөгөө эгч өгөхгүй зууралдаад байхаар нь би араас нь очиж нийлж байгаад цүнхийг нь булааж аваад зугтаачихсан. Цүнхэн дотор байсан 160 000 төгрөгийг аваад бусад зүйлийг цүнхний хамт Анагаахын байрны арын үерийн далан шиг юманд хаячихсан. 
    2014 оны 5 дугаар сард *** нарын хамт хүн дээрэмдэхээр гараад үйлчилгээний төвийн тэнд байж байхад нэг халамцуу эрэгтэй хүн Сүрэнгийн гудамж руу орж ирж байсан. Тэгэхээр нь тэр хүнийг дөрвүүлээ дагаад Од сургуулийн хичээлийн байрны хажуугийн харанхуй хэсэгт явж байгаад утсаар яриад эхлэхээр нь ***, *** хоёр араас нь дагаж очиж гар утсыг нь булаасан. Тэгээд бид хоёр элэгдэж унагаагаад нөгөө хоёр араас ирээд дарж байгаад өмсөж явсан куртикыг нь тайлж аваад зугтаачихсан. Тэр хүний гар утас нь IPhone 5 загварын утас байсан зах дээр нэг хүнд 60 000 төгрөгөөр зарчихсан. Куртикыг нь *** авсан найздаа өгсөн гэсэн. *** тэр хүний дээрээс дарж байхдаа ална шүү хутга шаана шүү гэж хэлж байсан. 
    2015 оны 02 дугаар сарын сүүлчээр санаж байна. Би тухайн үед 16 давхарт хажуу өрөө хөлсөлж найз охин *** хамт амьдардаг байсан. Тэгээд тэр өдөр ***, ***д бид гурав гарч юм ууя гээд хамт 21 цагийн орчим үйлчилгээний төв дээр уулзаад хуучин Дархан руу явган алхсан. Зорилго нь замдаа эд зүйл булааж сэгсэрчихмээр хүн харж явсан. Тэгээд хуучин Дархан орж 18-ын тэрүүгээр алхсан. Гэтэл 18-ын шинэ Дархан явдаг талд явган хүний замаар хойшоогоо чиглээд нэг халамцуу эрэгтэй хүн ганцаараа алхаж явсан. Тэгэхээр нь бид тэр хүнийг дээрэмдэе гэж бодоод араас нь дагаад явсан. Тэр хүн чигээрээ явсаар байгаад зам хөндлөн гараад *** урдуур өнгөрөөд чигээрээ яваад жалган дээгүүр гардаг төмөр жижиг гүүрэн дээгүүр гарсан. Тэгэхээр нь гүүрний хажууд унагааж байгаад халааснаас нь гар утас, жижиг цүнхний хамт авсан. Тэгээд шууд зугтаагаад алхсаар яваад байр руугаа ирсэн. Түрүүвчийг үзэхэд бичиг баримт харагдахаар нь ойрхон хаячхаад гар утсыг нь аваад цаашаа явсан. Гар утсыг *** авсан найздаа өгсөн гэсэн. 
    2015 оны 03 дугаар сарын сүүлээр байх *** нартай  хүн сэгсэрхээр гарсан. Тэгээд хээтэйгээр явж байгаад “***” буудлын орчим нэг бандитай таарсан. Тэгээд бид утсыг нь аваад гүйгээд явчихсан. Тэр хүн араас хөөж байгаад үлдсэн. Тэр утас нь Sumsung S4 загварын утас байсан. Тэр утсыг *** ломбарданд бичиг баримтгүй 35 000 төгрөгөөр тавьсан.  
        2015 оны 5 дугаар сард *** бид дөрөв уулзаад Дархан 50 цогцолборын тэнд байж байхад зүүн урдаас нэг халамцуу эрэгтэй хүн ганцаараа гарч ирээд нэвт гараад холбооны тийшээ гарсан. Тэгэхээр нь араас нь дагаад *** тамхи асуухад гаргаж өгсөн. Тэгэхээр нь *** тамхийг нь бүгдийг нь аваад зөрүүлээд элэгдэж унагаагаад гар утсыг нь энгэрээс нь унахаар нь би авсан. Тэгээд зугтаахад *** хоёр өөр тийшээ зугтаагаад алга болчихсон. Тэр хоёр юу авсныг мэдэхгүй нуугаад хэлэхгүй байсан. Гар утас нь товчтой Nokia загварын хямдхан утас байсан. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хохирогч нарын хохиролд 480 000 төгрөг өгсөн гэх мэдүүлэг /1-р хх-ийн 43-44, 82-83, 129-130, 159-160, 240-241, 2-р хх-ийн 194-р хуудас/,

    Шүүгдэгч *** мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

2013 оны 10-р сард ***  хамт явж байгаад *** гудамжны наад хаалганы орчим нэг эмэгтэй хүн явсныг араас нь очиж цүнхийг нь булаасан. Эхлээд намайг очоод татахад тэр эмэгтэй цүнхээ тавихгүй газар уначихаад зууралдаад байхаар нь *** араас хүрч ирээд нийлж хүчээр татаж булаасан. ***  бид хоёр салж зугтаагаад Анхагаахын дотуур байрны ард уулзсан. Намайг сүүлд очиход *** доторхийг нь үзээд мөнгийг нь аваад бусдыг хаячихсан байсан. 
2013 оны 10-р сард Шинэ хороололд *** сургуулийн тэнд *** бид нар явж байгаад тэнд байсан хоёр бандийг зогсоож уулзаад бэлэн мөнгө авсан. 
2014 оны 5-р сард *** нарын хамт тавуулаа явж байгаад *** хажууд ганцаараа согтуу явж байсан эрэгтэй хүний гар утас, савхин куртик зэргийг дэээрэмдсэн. *** хоёр очиж авсан. Тэгээд юмыг нь аваад тэр хоёр цаашаа зугтаасан. Араас нь ***  бид хоёр зугтаасан. Ганболд тэр үед хаана байсныг мэдэхгүй, сүүлд байранд ирчихсэн байсан. 
Үүний дараа 2015 оны 02 дугаар сарын 21-нд *** нартай хуучин Дарханд уулзаад 18-ийн буудлын тэнд явж байсан нэг халамцуу эрэгтэй хүнийг дагаж *** тийшээ яваад жалган дээгүүр тавьсан жижиг гүүрний хажууд тэр хүнийг унагаагаад эд зүйлийг нь дээрэмдэн авсан. Тэр хүний гар утас, бичиг баримттай жижиг цүнх шиг юм байсныг авсан. Бичиг баримттай цүнхийг Мөнхбат хэлэхдээ цаас байхаар нь хаячихсан гэж байсан. 
2015 оны 3-р сард *** нартай явж байгаад 7-р сургуулийн хажууд Наран буудлын орчим нэг бандитай тааралдаад зогсоогоод *** хоёр очиж уулзаад тэр бандийн гар утсыг ярина гээд авсан. *** бид хоёр наана нь зогсож байсан. Тэгээд утсаар нь яриад байх шиг байсан. Тэгээд явъя гээд бүгдээрээ гүйгээд явсан. Тэр утас самсунг андройд утас байсан. 
2016 оны 3-р сарын 15-ны шөнө Шинэ-хороололд байх *** хүнсний дэлгүүрт цонхны хаалтыг эвдэн орж архи, пиво, бууз, банш, процессор зэрэг бусад хүнсний зүйл хулгайлан авсан. Хохиролд 740 000 төгрөг өгсөн. Хийсэн хэрэгтээ их гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэх мэдүүлэг /1-р хх-ийн 123-124, 197-198, 245-247-р хуудас/, 

Шүүгдэгч *** мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

2013 оны 10-р сарын 17-ны орой *** нарын хамт шинэ хороололд явж байгаад 10 жилийн боловуу гэмээр хоёр залууг зогсоогоод 25 000 төгрөг авсан. 
2014 оны 5-р сарын 22-ны шөнө *** нарын хамт ***  цогцолбор сургуулийн хажууд явж байхад нэг танихгүй согтуу залуу машинаас буугаад ертөнцийн зүгээр урагшаа чиглэлтэй утсаар яриад явж байсан. Тэгэхээр нь би очоод гараас нь гар утсыг нь булааж аваад, *** тэр хүнийг газар унагаагаад савхин куртикийг нь тайлж авсан тэгээд бид нар зугтаасан. Дотуур байранд ирээд гар утсыг нь үзэхэд IPhone 5 загварын гар утас байсан. Куртик нь савхин куртик байсан. Маргааш нь бид нар зах дээр гараад утсыг нь зараад мөнгийг нь хувааж хэрэглэсэн. 
2015 оны 5-р сарын 18-ны өдөр *** хамт Дархан 50 цогцолбор дээр байж байхад хуучин хороолол талаас нэг согтуу хүн ирж байхаар нь би тосож очоод тамхи асуусан. Тэгэхэд тэр согтуу залуу надад тамхи өгсөн тэгэхээр нь би хайрцагтай тамхийг нь булааж авсан тэгэхэд тэр залуу надаас тамхиа нэхэхээр нь би элэг рүү нь нэг удаа цохисон. Тэгэхэд Мөнхбат тэр хүний халааснаас нь гар утсыг нь аваад бид зугтаачихсан. 
2016 оны 3 дугаар сарын 15-ны шөнө *** бид нар миний түрээсэлж байсан байранд цуглаад шөнө гараад шинэ хорооллын 27-р байрны хажуугийн *** дэлгүүрийн цонхны хаалт төмрийг нь татаж онгойлгоод *** хоёр ороод *** бид гурав 9-р сургуулийн хашаанд хүлээж байсан. Тэгэхэд *** хоёр архи ууж байгаад гараад дахиад нөгөө дэлгүүр дээрээ очоод *** бид гурав ороод процессор, хоёр ширхэг гар утас, архи, идэж уух юм авсан. Хохиролд 780 000 төгрөг өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэх мэдүүлэг /1-р хх-ийн 40, 126, 161, 165-166, 168, 185, 2-р хх-ийн 74-р хуудас/, 

Шүүгдэгч *** мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

2015 оны 02-р сарын 21-ний өдөр миний төрсөн өдрөөр *** хоёртой утсаар яриад Дарханд 18 дээр уулзсан. Тэгээд төрсөн өдөр гээд нэмж архи олох гээд явж байтал согтуу эрэгтэй хүн явж байхаар нь гурвуулаа дагаад явахад алхсаар байгаад МСҮТөвийн цаашаа яваад далангаар гүүрээр гарсан. Тэгэхэд *** очиж уулзаад унагаагаад эд зүйлийг нь авсан. Тэгээд зугтаагаад *** гэрт очоод харахад гар утас авсан байсан. 
2015 оны 3-р сарын 21-ний орой *** нартай хамт гүүр орчихоод буцаад Хээтэйгийн дундуур байрнуудын голоор явж байгаад *** хажуугийн явган хүний зам дээр нэг бандитай таарсан. Тэгээд бид тэр бандиас утсаар чинь ярья гэж хэлээд утсыг нь аваад бүгдээрээ дамжуулаад үзэхэд хөөрхөн утас байсан. Тэгээд утсыг нь аваад байрнуудын цаашаа булан тойроод зугтаасан. Тэр утас Samsung S4 загварын утас байсан. 
2014 оны 5-р сарын 22-ны орой *** нарын хамт *** хажууд явж байгаад нэг согтуу залуу байсныг харсан. Би тэр залуугийн хажуугаар гараад явсан. Намайг явсны дараа нөгөө дөрөв тэр залуугийн гар утас, савхин куртикийг дээрэмдээд авсан гээд араас ирсэн.
2016 оны 3-р сарын 15-ны шөнө *** нарын хамт 16 давхарт байх *** өөр хэдэн охинтой хамт хөлсөлж байсан байранд уулзаад шөнө нь гараад *** байрнуудын дунд байх *** хүнсний дэлгүүрийн цонхны хамгаалалт төмрийг татаж эвдэж дотогшоо *** орж эд зүйл авсан. Авсан зүйлүүдээ аваачиж байрандаа тавьчаад дахиж эргэж очиж *** бид гурав эд зүйл авсан. Тэндээс дан ганц архи, дарс, пиво, чихэр, бууз, банш, гоймон, 2 ширхэг гар утас, процессор тамхи зэрэг зүйл авсан. Хохиролд 740 000 төгрөг өгсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэх мэдүүлэг /1р хх-ийн 89, 121-122, 242, 244, 2-р хх-ийн 176, 178, 182-р хуудас/, 

Шүүгдэгч *** мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

2013 оны 10-р сарын 17-ний өдөр *** бид дөрөв явж байгаад 19-р сургуулийн хажууд явж байсан хоёр бандийг зогсоож 25 000 төгрөг авсан. 
2015 оны 3-р сарын 21-ний өдөр *** бид дөрөв дүүжин гүүр ороод буцаад Хээтэйгийн байрны дундуур *** хажуугаар явган хүний замаар явж байхад ***т, *** хоёр урд явж байсан бандийг зогсоогоод гар утсаар нь ярья гэж хэлж аваад бид дөрөв зугтаачихсан.
2015 оны 5-р сард би өдрийг нь санахгүй байна. *** бид тав *** сургуулийн хажууд явж байсан. Урд нэг согтуу залуу явж байхаар нь ***  хоёр газар унагааж байгаад савхин куртик, гар утас хоёрыг нь аваад бүгдээрээ зугтаасан. *** бид хоёр үйлчилгээний төв рүү зугтаасан. *** хоёр эмнэлэг рүү зугтаасан. Гар утсыг нь 60 000 төгрөгөөр зараад хувааж хэрэглэсэн. Хохиролд 440 000 төгрөг өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэх мэдүүлэг /1-р хх-ийн 87, 127-128, 2-р хх-ийн 73-рхуудас/, 

Шүүгдэгч *** мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

2016 оны 3-р сарын 15-ний орой 21 цагийн орчим би 16 давхарт Шаарийбуугийн түрээсэлж байсан байранд очсон. Намайг ***н гэрт очиход *** нар байсан. Тэгэхэд *** мөнгө хэрэгтэй байна гэж ярьж байсан. Тэгээд Ганболд бид хоёр гараад *** дэлгүүр лүү очоод би гадаа үлдээд *** орж тамхи авсан. Тэгэхдээ дэлгүүрийн камерын байрлалыг харсан. Ингээд *** бид хоёр буцаж 16 давхарт ирээд буцаад *** бид тав гараад явсан. Тэгээд Дархан 50 дээр сууж байгаад 03 цагийн орчим *** дэлгүүрийн гадаа очоод *** гурав дэлгүүрийн цонхны хаалт төмрийг татаж онгойлгоод *** хоёр ороод *** бид гурав 9-р сургуулийн хашаанд хүлээж байсан. Тэгэхэд *** нар эд зүйлс аваад бид нар 16 давхарт зөөж аваачаад архи, пиво зэрэг зүйлсээ ууж идэж байгаад *** бид дөрөв буцаж очоод Бал бурам дэлгүүрээс хоёр гар утас, процессор, архи, пиво авсан. Хохиролд 300 000 төгрөг өгсөн. Хийсэн хэрэгт маш их гэмшиж байна. Дахиж ийм хэрэг хийхгүй гэх мэдүүлэг /3-р хх-ийн 71-р хуудас/,  

Шүүгдэгч *** мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

2016 оны 3 дугаар сарын 15-ны орой *** бид хоёрыг гэртээ байж байхад гаднаас *** гурав орж ирээд хулгайлах дэлгүүр харчихлаа гэж хоорондоо яриад байсан. Тэгээд *** бид тав гараад шинэ хорооллын *** дэлгүүрийн гадаа очсон. Тэгэхэд ***  дөрөв намайг чи том биетэй юм чинь цонхны хаалт төмрийг тат гэсэн би очоод татахад салахгүй байсан. Тэгэхээр нь бүгдээрээ нийлж байгаад цонхны хаалт төмрийг татаж гулзайлгаад хүн орох зайтай болгоод *** бид гурав 9-р сургуулийн хажууд очоод зогсож байхад араас ***  хоёр архи, пиво аваад ирсэн. Хохиролд 300 000 төгрөг өгсөн. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Дахиж ийм хэрэг хийхгүй гэх мэдүүлэг /3-р хх-ийн 72-р хуудас/,   

Хохирогч *** мөрдөн байцаалтад өгсөн:

Тэр орой найз *** хамт хуучин хорооллоос гараад *** гэр лүү очихоор 2-уулаа явж байсан. Тэгээд *** дүгээр сургууль, *** дугаар цэцэрлэг хоёрын хашааны дунд талын явган хүний замаар гараад 19-р сургуулийн хашааны хажууд явж байтал баруун талаас хэдэн банди нар гараад ирсэн. Тэгээд хажуугаар нь гарах гэтэл тэд нар албаар ирж мөрлөснөө яагаад мөрлөөд байгаа юм бэ гээд цохиж зодоод тэгээд мөнгө байна уу гэхэд нь эхлээд байхгүй гэсэн. Тэгсэн чинь нэгжээд гарвал авна шүү гэхээр нь би айгаад халаасандаа байсан 25 000 төгрөгөө гаргаад өгсөн. Тэгэхэд тэр банди нар 16 давхарын тийшээ гүйгээд явчихсан. ...тэр үед харанхуй болсон байсан учраас яг хэдэн хүүхэд байсныг мэдэхгүй байна, ойролцоогоор 6 орчим хүүхэд байсан. Бас маск зүүсэн байсан. Эмчилгээний зардал 50 000 төгрөг, алдсан 25 000 төгрөгөө авсан, надад санал хүсэлт нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /1-р хх-ийн 23-24, 3-р хх-ийн 67-р хуудас/, 

Хохирогч *** мөрдөн байцаалтад өгсөн:

2013 оны 10 дугаар сарын 17-ны орой 19 цагийн орчим би найз ***  хамт хуучин хорооллын *** сургуулийн урдуур хорооллын дундуур явган хүний замаар 22-р цэцэрлэг 19-р сургууль хоёрын дунд явж байхад урдаас хэдэн хүүхэд ирж байсныг анзаараагүй. Тэгээд ***  бид хоёр хажуугаар нь гараад явсан. Тэгсэн чинь намайг нэг цэнхэр юүдэнтэй цамцтай надаас арай өндөр *** см өндөртэй хүүхэд бариад авсан. Тэгээд надаас аль сургуульд сурдаг юм гээд шууд нүүр лүү цохиод авсан. Тэгээд мөнгө байна уу гэсэн. Тэгэхээр нь би надад мөнгө байхгүй гэсэн чинь миний хажууд явсан манай найз *** 3-4 хүүхэд зодоод ***  мөнгө байна уу гэсэн чинь Тэмүүлэн мөнгөө гаргаад өгсөн чинь бүгдээрээ зугтаагаад явчихсан. ...Намайг зодсон хүүхдүүд бүгд хар масктай байсан. Би эд зүйлээ дээрэмдүүлээгүй. Манай найз ***  25 000 төгрөг авсан. Миний өмсөж явсан куртик урагдсан байсныг оёчихсон. Надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 26, 3-р хх-ийн 68-р хуудас/, 

Хохирогч *** мөрдөн байцаалтад өгсөн:

        Би тэр орой хотоос орж ирээд “***” гэж буудалд орж өөрийн инженер *** уулзаж тооцоо хийчихээд тэндээс гараад үйлчилгээний төвийн *** хажуугийн *** хүнсний дэлгүүр орж тэндээс нэг шилтэй компот аваад тэгээд аркаар гараад *** гудамжны тийшээ явсан. Тэгээд яг *** гудамжны хаалгаар ороод дөнгөж алхаад яг гэрэлд орох гэж байтал ардаас нэг залуу цүнхнээс татаад би цүнхээ бариад зууралдсан. Тэгээд би газар өвдөглөж унаад цүнхээ тавихгүй зууралдаж байхад дахиад нэг залуу нэмэгдэж ирээд нийлж татаад аваад явчихсан. Тэгээд улаан тоосгон павилоны тийшээ зугтаахаар нь би араас нь хөөгөөд гүйцээгүй үлдсэн. Тэр хоёр юүдэнтэй цамц өмсчихсөн, нүүрээ нуугаад надад харуулаагүй, цаашаа хараад татаж байсан. ...Би өөрийн хохирлоо бүрэн барагдуулж авсан тул гомдол санал байхгүй гэх мэдүүлэг /1-р хх-ийн 192-193-р хуудас/, 

    Хохирогч *** мөрдөн байцаалтад өгсөн:

     ...2014 оны 5-р сарын 21-ний 00 цагийн орчим караокенээс гараад би хуучин хорооллын *** байр луу алхаад явж байхад 3-р сургуулийн ертөнцийн зүгээр баруун урд буланд гар утсаараа залгаад *** байна гэж хэлж байхад хажуугаар 4 залуу орж ирээд миний утсыг нэг нь булаагаад авсан. Тэгээд дараа нь 4 залуугийн 2 нь шууд гүйж ирээд намайг толгой руу 2-3 удаа цохисон. Тэгэхэд би газар уначихсан. Дараа нь тэр танихгүй 4 залуугийн нэг нь наадахдаа хутга шаачих куртикийг нь тайлаад ав гэсэн. Тэгээд шууд миний савхин куртикийг тайлж аваад Нэгдсэн эмнэлгийн зүг зугтаасан. ...Энэ куртик нь миний алдсан куртик мөн байна. Намайг алдах үед шинээрээ байсан одоо бол урагдаж их хуучирсан байна. Би энэ куртикээ авна. Нийт 650 000 төгрөгийн хохирол учирч хохирлоо барагдуулж авсан гэх мэдүүлэг /1-р хх-ийн 112-114-р хуудас/, 

Хохирогч *** мөрдөн байцаалтад өгсөн:

    2015 оны 02-р сарын 21-ний өдөр 23:30 цагийн орчим мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн дотуур байрны ертөнцийн зүгээр баруун хойд талд байх үерийн далан дээгүүр гарсан төмөр гүүрээр гараад ***  3-р гудамж руу эргэх гээд гудамжны дунд байдаг А хэлбэрийн шонгийн модны хажууд явж байхад миний хойноос эрэгтэй хүн хөөе гэж дуудсан. Би эргээд харахад 2-3 метрийн зайтай 3 залуу над руу гүйгээд дөхөж ирж байсан. Нэг залуу нь намайг хавсархад би газар уначихсан. Нөгөө залуу нь намайг газар хэвтчихсэн байхад миний куртикны захаар хоолой боосон. Тэгээд нэг залуу нь миний куртикны гадна дотор халааснуудыг ухаж гар утас, бичиг баримттай түрийвч /48 000 төгрөг 10 000 төгрөгийн дэвсгэрт 2 ширхэг, 20 000 дэвсгэрт 1 ширхэг, 5 000 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, 1 000 төгрөгийн дэвсгэрт 3 ширхэг/ зэргийг аваад зугтаах гэхэд нь би тэр гурван залуугийн нэгийг нь зуурахад тэр залуу нөгөө хоёрлуугаа энийг хурдан надаас салгаач гэж орилсон. Тэгэхэд нэг залуу нь хүрч ирээд миний араас хоёр хөлийн дундуур гараа хийж өргөж унагаачихаад цагаан нуурын 4-р гудамжийг чиглээд гүйсэн. Би гэр лүүгээ гүйж ороход манай гэрийнхэн байсан. Ээж Баатар надаас юу болсон бэ гэж асуухад нь би дээрэмдүүлчихлээ гэж хэлсэн. Хүргэн дүү ***  хувцасаа өмс хоёулаа гаръя гэж хэлсэн. *** бид хоёр гарч тэдгээр гурван залуугийн чиглэж гүйсэн цагаан нуурын 4-р гудамжинд очиход хэн ч байгаагүй буцаж явж байхдаа Цагдаагийн байгууллагад мэдээлэл өгсөн. ...Би хохирлын 298 000 төгтөгийг бүрэн барагдуулж  авсан гомдол санал байхгүй гэх мэдүүлэг /1-р хх-ийн 232-233-р хуудас/, 

    Насанд хүрээгүй хохирогч *** мөрдөн байцаалтад өгсөн:

 Өгөөж хайрхан хүнсний дэлгүүрийн хажуугаар өнгөрөхөд дэлгүүрийн үүдэнд 4 залуу зогсож байсан. Тэгээд би аптек орчихоод эргээд гэр лүүгээ явсан. Тэгээд 21-р цэцэрлэг, 7- р сургууль 2-ын хашааны дундуур байдаг явган хүний замаар гэрлүүгээ өгсөөд явж байхад нөгөө 4 залуу өөдөөс ирж байснаа нэг нь түрүүлж ирээд утсаар чинь ганц ярьчихъя гэсэн. Тэгэхэд нь би байхгүй гээд чигээрээ хажуугаар нь өнгөрөөд явахад нөгөө залуу дахиад араас дуудаад чи нааш ир гэхээр нь зогсоход над дээр ирсэн. Тэр үед нөгөө 3 нь ойрхон ирээд хараад зогсож байсан. Би яараад байна нэгжийг чинь явуулчихья гэж хэлээд утсаа гаргаж ирээд тэр залуу надад нэг дугаар хэлж өгснийг нь би хийгээд 100 илүү 300 нэгж явуулсан. Нөгөө 3 нь 2-3 алхам зайтай хажууд зогсож байсан. Яг нэгж явуултал тэр залуу миний гарнаас утсыг булаагаад авчихсан. Тэгснээ миний утсыг 4-үүлээ тойруулж хараад байсан. Юм бичээд харуулаад байгаа бололтой ээлжилж хараад байсан. Тэр үед бас нэг нь хажууд ойртож ирсэн. Гар утас унтрааснаа чиний код хэд вэ гэхээр нь яах гэж байгаа юм бэ гэхэд чамд ямар хамаатай юм гэж хэлээд эхэлж ирж уулздаг шар залуу миний шанаа руу 2-3 удаа цохиод авсан. Тэгснээ шууд зугтаагаад доошоо гүйгээд цэнхэр 5 давхарын булан тойроод гүйчихсэн. Цаана зайтай байсан 2 бандийн нэг нь байх улбар шардуу өнгийн гэхдээ их бие хэсгээрээ шардуу, 2 ханцуй орчмоороо өөр өнгийн оруулагатай байсан. Нэг залуу нь чихэвч зүүсэн байсан. Тэд нараас нэг нь нөгөө хэдээсээ арай өндөр, гурав нь ойролцоо өндөртэй байсан. Утасны үнэ болох 250 000 төгрөгийг хүлээн авсан гэх мэдүүлэг /1-р хх-ийн 74-75-р хуудас/, 

Хохирогч *** мөрдөн байцаалтад өгсөн: 

Би тэр орой хуучин хорооллын билльярданд тоглож байгаад ганцаараа харихаар явсан. Тухайн үед манайх шинэ хорооллын 10-р байранд байсан. Тэгээд харих гээд Дархан-50-н дундуур гараад явж байхад саравчинд сууж байсан 2 банди намайг тосож ирээд тамхилчих гэхээр нь би хайрцагтай Esse тамхиа гаргаад нэгийг сугалаад өгөхөд нөгөө 2 бандийн нэг нь ард, нөгөө тамхи асуудаг нь урд зогсож байгаад шууд тамхийг хайрцагтай нь гарнаас булаагаад авчихсан. Тэгэхэд ард зогсож байсан нь миний арын халааснаас          Nokia-2600 маркийн гар утсыг минь авчихсан. Тэгэхээр нь би явъя гэж хэлээд шууд холбоо чиглээд явсан. Гэтэл ардаас гүйж ирээд шууд намайг цохиж унагаагаад дээрээс зодоод өшиглөөд куртикээ тайл гэхээр нь би куртикээ тайлаад өгөхөд тэр хоёр авангуутаа зугтаачихсан. ...Тэр үед толгой хагарсан бололтой, толгой, хамар 2-оос цус гарсан байсан. Эмнэлэгт үзүүлж эмчилгээ хийлгэсэн зүйл байхгүй. Харин куртикний 250 000 төгрөг, гар утасны 20 000 төгрөгөө төлүүлж авсан гэх мэдүүлэг /1-р хх-ийн 146-147, 149-р хуудас/, 

Хохирогч *** мөрдөн байцаалтад өгсөн:

    ...2016 оны 3-р сарын 15-ны өглөө дэлгүүрээ онгойлгоод би өдөржин ганцаараа худалдагч хийж зогссон. Шөнө 00 цагт дэлгүүрээ хаагаад нөхрийн хамт гарсан. Тэгээд 16-ны өглөө нь манай нөхөр эхэлж дэлгүүр дээрээ очоод хулгай орсон тухай надад хэлсэн. Би дараа нь ардаас нь очиход манай дэлгүүрийн 2 цонхны зүүн талын цонхны төмөр хамгаалалтыг эвдээд хулгай орсон байсан. Тэгээд эд зүйлээ бүртгэхэд нийтдээ 1 478 000 орчим төгрөгийн хохирол учирсан. Хохирлын мөнгө 1 400 000 төгрөгийг бүрэн хүлээн авсан. Нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /2-р хх-ийн 53-55-р хуудас/, 

Гэрч *** мөрдөн байцаалтад өгсөн:

2014 оны 05 дугаар сарын 22-ны шөнийн 00 цагийн орчим би гэртээ байж байхад манай төрсөн ах Одонбаатар манайд ирсэн. Манай ах Одонбаатарын зүүн хацарнаас нь бага зэрэг цус гарсан байдалтай. Өөрөө жоохон согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Тэгээд би юу болсон талаар асуухад хуучин хорооллын 27-р байрны орчим үл таних 4 залууд гар утас, савхин куртик, машины түлхүүр, ажлын өрөөний түлхүүр зэргээ дээрэмдүүлчихлээ гэж ярьсан гэх мэдүүлэг /1-р хх-ийн 115-р хуудас/,

Гэрч ***  мөрдөн байцаалтад өгсөн:

        Шаарийбуу надад 120 000 төгрөгийн өртэй байсан бөгөөд 100 000 төгрөгөөр нь тооцож надад хар өнгийн савхин куртик өгсөн. Тэр савхи нь одоо надад байгаа бөгөөд богино хар эрэгтэй хүний савхи байсан. 20 000 төгрөгийг нь харин бэлнээр авсан. Надад өөр эд зүйл өгч байгаагүй гэх мэдүүлэг /1-р хх-ийн 116-р хуудас/, 

Гэрч *** мөрдөн байцаалтад өгсөн:

2015 оны 02-р сарын 21-ний өдөр гэртээ байж байхад хадам ах ***  гаднаас орж ирсэн. Тэр бага зэрэг архи уучихсан халамцуу байсан. Би сая гудамжинд хүнд дээрэмдүүлчихлээ хоёулаа гарч тэр залуучуудын араас нь явъя гэсэн. Би түүнтэй цуг гарахад 3-р гудамжны үзүүрт дээрэмдүүлсэн гээд гудамж руу ороход ямар нэгэн хүн байгаагүй. Өлзийбаатар ахаас юу болсон талаар тодруулж асуухад гудамжаар өгсөөд явж байхад нь араас нь гурван залуу ирээд газарт унагааж байгаад өшиглөөд халааснаас нь гар утас, бичиг баримт, бэлэн мөнгө зэргийг нь аваад зугтаасан гэж хэлсэн. Харин маргааш нь гэгээ орохоор өөрөө яваад бичиг баримтаа олсон гэж байсан гэх мэдүүлэг /1-р хх-ийн 234-235-р хуудас/, 

Гэрч *** мөрдөн байцаалтад өгсөн:

2015 оны 02-р сарын 21-ний өдөр хүүхдүүдийнхээ хамт гэртээ байж байтал 23:30 цагийн орчим миний хүү *** гаднаас халамцуу орж ирсэн. Тэр гудамжинд явж байгаад хэдэн бацаан нарт дээрэмдүүлчихлээ *** гараад ир гэж хүргэн дүүгээ дуудсан. Хүргэн *** хувцасаа өмсөж *** хамт гараад хэсэг хугацааны дараа эргэж орж ирээд хайгаад олсонгүй гэж ирсэн. Маргааш өглөө нь *** гарч яваад бичиг баримтаа олсон гэх мэдүүлэг /1-р хх-ийн 236-р хуудас/, 

Гэрч *** мөрдөн байцаалтад өгсөн:

2015 оны 3-р сарын 21-ний өдрийн 21 цагийн үед хүү Мөнхтөрийг Эмийн сан руу эм авахуулахаар гаргасан. Харин хүү маань эм аваад ирэхдээ 4 хүүхдэд гар утсаа булаалгачихлаа гээд уйлчихсан орж ирсэн. Тэгээд би хүүгээ дагуулж гараад байрныхаа урд талын дэлгүүр лүү орж худалдагчаас нь хүүхэд танай дэлгүүрийн орчим дээрэмдүүлсэн байна камер чинь ажилладаг уу? гэж асуусан чинь худалдагч болох залуу өнөөдөр манай камер ажиллахгүй байгаа ямар хүмүүс орж гарсныг сайн мэдэхгүй байна гэж хэлсэн. Тэгээд бид хоёр гэртээ ороод цагдаад дуудлага өгөөд цагдаагийн газарт ирж мэдүүлэг өгсөн. Зүүн талын чамархай орчим нь бондойгоод хавдсан байсан. Өөр гэмтэл байхгүй байсан. Тархи нь доргисон байна гээд 3 хоног хувь хүнээр толгойг нь бариулсан гэх мэдүүлэг /1-р хх-ийн 76-р хуудас/, 

       Гэрч *** мөрдөн байцаалтад өгсөн:

Тэр шөнө 00 цагийн орчим байх манай хүү ***  гаднаас жаахан халамцуухан байдалтай толгойноос нь цус гараад хувцас нь цус болчихсон, гадуураа куртикгүй орж ирсэн. Тэгээд Дархан 50 дээр явж байгаад 2 залууд дээрэмдүүлчихлээ гэж хэлсэн гэх мэдүүлэг /1-р хх-ийн 150-р хуудас/, 

       Гэрч *** мөрдөн байцаалтад өгсөн:

Тэр хулгай хийсэн гэх өдөр нь 2016 оны 3-р сарын дундуур бид нар хичээлээсээ тарж ирээд ядраад унтаж байхад *** гэж дууддаг *** гэж дууддаг *** гээд байгаа *** 5-уулаа манайд гэгээтэй байхад буюу 17-18 цагийн орчим цугларсан. Тэд нар хажуугийн сул өрөөнд архи ууж байсан. Тэгээд архи ууж байгаад 22 цагийн орчим гараад явсан ба гарахдаа надаас гэрийн гаднах түлхүүр нэхээд оройтож ирвэл та нар хаалга тайлж өгөхгүй байх гэж хэлээд түлхүүр аваад гарсан. Шөнө 03-04 цагийн орчим тэд нар гаднаас баахан юм аваад орж ирсэн. Би унтаж байгаад орж ирэхээр нь харахад баахан *** архи, хэд хэдэн дарс, сникерс, шоколад, компьютерийн хар өнгийн процессор, ууттай бууз гэх мэтийн зүйлүүд авч ирээд бууз жигнэж идээд байсан. Тэд нар шөнө орж ирээд архи уугаад юм яриад л байсан, юу ярьж байсныг анзаараагүй. ...шөнө унтаж байсан болохоор их юм асуугаагүй. Өглөө босоод хаанаас ийм их юм аваад ирэвээ гэхэд тэд нар бид нар ажил хийгээд л гэж хэлж байсан. Яг хулгайлсан гэж хэлээгүй гэх мэдүүлэг /2-р хх-ийн 59-р хуудас/, 

Гэрч *** мөрдөн байцаалтад өгсөн:

Шөнө 23-24 цагийн орчим 5-лаа гараад явцгаасан. Тэгээд бид нарыг унтаж байхад шөнө 03-04 цагийн орчим баахан архи, том савтай пиво, компьютерийн хар процессор, вино, алим, шоколад, бууз банш, 2 ширхэг Нокиа гар утас, тамхи зэрэг зүйлүүд авч ирсэн. Тэгэхээр нь бид нар хаанаас авч ирсэн юм бэ, юун архи дарс вэ гэхэд маргааш хэлье гээд юм хэлэхгүй байсан. Хэд хоногийн дараа бөөндөө байхад нь асуухад хүнээс авсан юмаа гээд өөр юм хэлэхгүй байсан. Ер нь тэд нар байнга өдөр, шөнөгүй архидаж л байдаг, хаанаас яаж мөнгө олж архи уудгийг мэдэхгүй, уучихсан л согтуу орж ирдэг. Уурлаад хөөгөөд явуулахаар хичээлээ тараад ирэхээр бүгдээрээ ирчихсэн байж байдаг, хөөгөөд нэмэргүй байдаг гэх мэдүүлэг /2-р хх-ийн 60-р хуудас/, 

Гэрч *** мөрдөн байцаалтад өгсөн:

2016 оны 3 сарын дундуур нэг өдөр би *** бид 3 хичээлээ тараад гэртээ ирэхэд *** 5-лаа оройхон орж ирсэн. Тэгснээ эрчүүдэд ярих юм байна гээд нөгөө талын эзгүй өрөөнд ороод 2 цаг орчим юм яриад байсан. Тэгээд 00 цагийн орчим бүгдээрээ гараад явсан. Би *** харанхуй шөнө хаачих гэж байгаа юм бэ гэхэд эд нартай хамт хальт гарчихаад ирье гээд гарсан. Гарч яваад 02 цагийн орчим буцаад орж ирсэн. Орж ирэхдээ баахан архи, дарс, хүнсний зүйл, 2 кг орчим будаа зэрэг зүйлүүд авч ирсэн. Орж ирэхэд нь -та нар хаанаас юм авч ирээд байгаа юм бэ гэхэд *** - авсан юм гэсэн. Та нар хэрэг хийчихсэн юм биш биз дээ гэхэд -үгүй ээ гээд байсан. Тэгсэнээ *** нь нөгөө хэдийгээ -дахиад гараад ирье гэсэн. Тэгэхэд нь *** -би дахиж гарахгүй гэхэд нь ***й үг хаяад -нэгэнт эхэлсэн ажлаа дуусгая гэсээр байгаад дагуулаад гарсан. Гараад 2 цаг орчим болоод үүр цайх гэж байхад дахиад эргэж орж ирсэн ба тэгэхдээ дахиад л архи бууз, банш, процессор, 2 ш гар утас, шоколад 10 орчим, тамхи, алим зэрэг зүйлүүд авч ирсэн. Тэгээд архиа уугаад байсан гэх мэдүүлэг /2-р хх-ийн 61-р хуудас/, 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн *** оны 5-р сарын 22-ны өдрийн *** дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 36, 38, 118-р хуудас/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 4, 5-8-р хуудас/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 5-7-р хуудас/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 20-21, 70-71, 175-176, 216-230-р хуудас/, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх-ийн 108-109, 177-р хуудас/, эд зүйлийн үнэлгээ /1-р хх-н 55, 98, 153, 189, 208, 2-р хх-ийн 26, 30, 34, 40, 44, 46, 48, 50, 52, 78 хуудас/, хөрөнгө битүүмжилсэн тухай тэмдэглэл /2-р хх-ийн 24, 28, 32, 38, 42, 46, 50, -р хуудас/, гарын мөр илрүүлсэн шинжээчийн 2016 оны 5-р сарын 06-ны 82 дугаар дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 88-97, 105-108-р хуудас/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 206, 207, 213, 219, 223, 235, 3-р хх-ийн 13-р хуудас/, шийтгэх тогтоолын хуулбар /2-р хх-ийн 250 3-р хх-ийн 1-2-р хуудас/ зэрэг болно. 

 Шүүгдэгч *** нар нь бүлэглэн 2013 оны 10 дугаар сарын 17-ны орой 19 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 19 дүгээр сургуулийн баруун талд хохирогч *** нарын нүүрэн тус газар цохиж амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж *** 25 000 төгрөгийг дээрэмдсэн, 
Шүүгдэгч *** нар нь бүлэглэн 2013 оны 10 дугаар сарын 13-ны орой 19 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт Сүрэнгийн гудамжны баруун үзүүрт явсан хохирогч *** барьж явсан 20 000 төгрөгийн үнэ бүхий гар цүнх, 8 000 төгрөгийн үнэ бүхий кошлок, 15 000 төгрөгийн үнэ бүхий гоо сайханы хэрэгсэл, 15 000 төгрөгийн үнэ бүхий түрийвч, 300 000 төгрөгийн үнэ бүхий монетон гинж, кулон зэрэг эд зүйл болон бэлэн 288 000 төгрөгийг булааж 646 000 /зургаан зуун дөчин зургаан мянга/ төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч *** нар нь бүлэглэн 2014 оны 5 дугаар сарын 22-ны шөнө 00:30 цагийн үед Дархан-уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “***” цогцолбор сургуулийн орчим хохирогч *** цохиж унагаан амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн 1 000 000 төгрөгийн үнэ бүхий IPhone-5 загварын гар утас, 250 000 төгрөгийн үнэ бүхий савхин куртик зэргийг дээрэмдсэн,
Шүүгдэгч *** нар нь бүлэглэн 2015 оны 2 дугаар сарын 21-ний шөнийн 00 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “***”-ийн дотуур байрны хойд талд хохирогч *** цохиж унагаан амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж 250 000 төгрөгийн үнэ бүхий Samsung Galaxy Trend загварын гар утсыг дээрэмдсэн,
Шүүгдэгч *** нар нь бүлэглэн 2015 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 21 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “***” сургуулийн баруун талд насанд хүрээгүй хохирогч *** нүүрэн тус газар нь цохиж амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж 450 000 төгрөгийн үнэ бүхий Samsung Galaxy S4 загварын гар утсыг дээрэмдсэн,
шүүгдэгч *** нар нь бүлэглэн 2015 оны 5 дугаар сарын 18-ны шөнө 23 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “***” цогцолборын зүүн хойд талд хохирогч *** цохиж унагаан амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж 20 000 төгрөгийн үнэ бүхий Nokia-2600 загварын гар утас, 250 000 төгрөгийн үнэ бүхий савхин куртик зэрэг эд зүйл дээрэмдсэн,
    шүүгдэгч *** нар нь урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2016 оны 3 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багийн 24 дүгээр байрны дэргэд байрлах “***” хүнсний дэлгүүрийн цонхны хамгаалалтын төмрийг хөшиж эвдэн нэвтрэн орж 24 нэр төрлийн хүнсний бараа, эд зүйлийг хулгайлан авч хохирогч ***1 342 000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч, гэрч, хохирогч нарын мэдүүлгүүд, хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч *** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 146 дугаар зүйлийн 146.2, 147 дугаар зүйлийн 147.2-т заасан,  шүүгдэгч *** Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2, 146 дугаар зүйлийн 146.2-т заасан, шүүгдэгч *** , *** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 147 дугаар зүйлийн 147.2-т заасан, шүүгдэгч *** ¬Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т заасан, шүүгдэгч ***, *** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
 
        Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч ***, *** нарт ял шийтгэл оногдуулахдаа дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдал болон анх удаа хүндэвтэр гэмт хэрэг  үйлдсэн, тэдний хувийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв. 
        Харин шүүгдэгч *** нарт дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдал болон хувийн байдлыг нь харгалзан хуульд заасан хэмжээний доод хэсгээр хорих ял оногдуулж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.1-т зааснаар холбогдох гэмт хэргээс өршөөн хэлтрүүлж, зохих ялаас өршөөн хасч хөнгөн ялыг хүндэд нь багтаан ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй байна. 

    Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг, шүүгдэгч *** цагдан хоригдсон 13 хоног, шүүгдэгч *** цагдан хоригдсон 41 хоног, *** цагдан хоригдсон 14 хоног,  шүүгдэгч *** цагдан хоригдсон 41 хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгч *** цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч *** нар нь тус бүр 14 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдаж,
         шүүгдэгч *** эзэмшлийн 10 000 төгрөгийн үнэ бүхий Nokia 2600C, *** эзэмшлийн 5 000 төгрөгийн үнэ бүхий Nokia 2600, *** эзэмшлийн 35 000 төгрөгийн үнэ бүхий Nokia 300, *** эзэмшлийн 15 000 төгрөгийн үнэ бүхий Nokia 2630, *** эзэмшлийн 15 000 төгрөгийн үнэ бүхий Nokia 2322С, *** эзэмшлийн 10 000 төгрөгийн үнэ бүхий Nokia 1681C, *** эзэмшлийн 10 000 төгрөгийн үнэ бүхий Nokia загварын гар утаснуудыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 7-р сарын 18-ны өдрийн тогтоолуудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна. 
    
        Шүүгдэгчийн өмгөөлөгч нар хавтаст хэргийн 55, 98, 189, 208 дугаар хуудсанд Сумын засаг даргын 2012.12.13-ны өдрийн 632 дугаар захирамжийн дагуу байгуулагдсан үнэлгээний комиссоор хөрөнгийн үнэлгээ гаргуулсан, мөн насанд хүрээгүй хохирогчийг хууль ёсны төлөөлөгчгүйгээр байцаалт авсан зэрэг байцаан шийтгэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах санал гаргасныг анхаарч хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв. 

Насанд хүрээгүй хохирогч ***, *** нар нь 2013 оны 10 дугаар сарын 17-ны орой 19 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 19 дүгээр сургуулийн баруун талд явж байхдаа шүүгдэгч ***  нарын халдлагад  өртөж *** нь 25 000 төгрөгөө дээрэмдүүлж, *** түүний мэдүүлгээр куртик урагдсанаас бусдаар бие махбодид болон эд хөрөнгийн хохирол учраагүй байна. Насанд хүрээгүй хохирогч *** *** байцаалт авахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 145, 148 дугаар зүйлд заасан журмыг зөрчиж түүний эцэг, эх, хууль ёсны төлөөлөгчийг бус *** эцэг *** оролцуулан байцаасан болох нь тогтоогдож байгаа хэдий ч насанд хүрээгүй хохирогч *** нь байцаалт өгөх үедээ 16 насанд хүрсэн өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгох чадвартай байсан байна гэж үзэх үндэслэлтэй ч прокурор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн журмын дагуу явагдаж байгаа эсэхэд хяналт тавьж мөрдөн байцаалтын тодорхой ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдаагүй бол зөрчлийг зөвтгөн ажиллахыг цаашид анхаарах,  
мөн хохирогч болон шүүгдэгч нараас эд хөрөнгийн үнэлгээнд маргаан гараагүй, хохирогч нар хохирол төлбөрөө бүрэн барагдуулж авсан байх боловч 2010 оны 01-р сарын 21-ний өдөр батлагдсан "Хөрөнгийн үнэлгээний тухай хууль"-ийн дагуу хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл бүхий иргэн, хуулийн этгээдэээр хөрөнгийн үнэлгээг зах зээлийн үнээр гаргуулан ирүүлж байхыг анхаарах нь зүйтэй гэж үзнэ.    

     Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 294-299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь

     1.Шүүгдэгч *** нарыг давтан үйлдлээр бүлэглэн бусдын эд хөрөнгийг дээрэмдэх, шүүгдэгч ***  нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг булаах, шүүгдэгч ***  нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

     2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар шүүгдэгч *** эд хөрөнгө хураахгүйгээр 5 /тав/ жил 6 /зургаа/ сар, шүүгдэгч *** эд хөрөнгө хураахгүйгээр 5 /тав/ жил 4 /дөрөв/ сар хорих, шүүгдэгч *** эд хөрөнгө хураахгүйгээр 5 /тав/ жил 3 /гурав/ сар, шүүгдэгч *** эд хөрөнгө хураахгүйгээр 5 /тав/ жил 1 /нэг/ сар, шүүгдэгч *** эд хөрөнгө хураахгүйгээр 5 /тав/ жил 1 /нэг/ сар хорих ялаар, 
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2-т зааснаар шүүгдэгч *** нарт тус бүр 3 /гурав/ жил хорих ялаар, 
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч *** нарт тус бүр эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил хорих ялаар тус тус шийтгэсүгэй. 

             3.Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.1-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2-т зааснаар  шүүгдэгч *** нарт оногдуулсан 3 жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар шүүгдэгч *** оногдуулсан 5 жил 6 сарын хорих ялаас, шүүгдэгч *** оногдуулсан 5 жил 4 сарын хорих ялаас, шүүгдэгч *** оногдуулсан 5 жил 3 сарын хорих ялаас, шүүгдэгч *** оногдуулсан 5 жил 1 сарын хорих ялаас, шүүгдэгч *** оногдуулсан 5 жил 1 сарын хорих ялаас тус бүр 2 /хоёр/ жилийн хорих ялыг өршөөн хассугай. 

    4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг журамлан шүүгдэгч *** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-д зааснаар оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 6 сарын хорих ялд багтааж түүний биечлэн эдлэх ялыг 3 /гурав/ жил 6 /зургаа/ сар,
     шүүгдэгч *** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-д зааснаар оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 3 сарын хорих ялд багтааж түүний биечлэн эдлэх ялыг 3 /гурав/ жил 3 /гурав/ сар, 
    шүүгдэгч *** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-д зааснаар оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 1 сарын хорих ялд багтааж түүний биечлэн эдлэх ялыг 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар тус тус тогтоосугай.

    5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч *** нарт оногдуулсан 2 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид, 
    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч *** оногдуулсан 3 жил 3 сар, *** оногдуулсан 3 жил 1 сар, шүүгдэгч *** оногдуулсан 3 жил 1 сар, *** оногдуулсан 3 жил 6 сар, *** оногдуулсан 3 жил 4 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

  6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар шүүгдэгч *** цагдан хоригдсон 13, шүүгдэгч *** цагдан хоригдсон 41, *** цагдан хоригдсон 14,  шүүгдэгч *** цагдан хоригдсон 41 хоногийг тус тус ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай. 

  7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч *** нарт оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, тус бүрийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хянан харгалзаж, хянан харгалзсан хугацаанд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт даалгасугай. 
 
  8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар энэ хэрэгт *** эзэмшлийн Nokia-2600C, *** эзэмшлийн Nokia-2600, *** эзэмшлийн Nokia-300, *** эзэмшлийн Nokia-2630, *** эзэмшлийн Nokia-2322С, *** эзэмшлийн Nokia-1681C, *** эзэмшлийн Nokia загварын гар утаснуудыг тус тус битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 7-р сарын 18-ны өдрийн тогтоолуудыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

     9.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч *** цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч *** нар нь тус бүр 14 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдсугай.

            10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай

             11.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *** нарт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, шүүгдэгч Ц***  нарт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Т.БАТЖАРГАЛ  

                  ШҮҮГЧИД                               Т.ЭНХЖАРГАЛ
                                                  
                                                                                                    Г.ГЭРЭЛТ-ОД