| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэннадмидын Батсүрэн |
| Хэргийн индекс | 128/2019/0432 |
| Дугаар | 128/ШШ2020/0422 |
| Огноо | 2020-06-16 |
| Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 128/ШШ2020/0422
2020 оны 06 сарын 16 өдөр Дугаар 128/ШШ2020/0422 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Батсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Н.Н
Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс
Нэхэмжлэлийн шаардлага: 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн өмчлөх эрхийн гэрчилгээгээр баталгаажсан Булган аймаг дахь Нисэх буудлын Орхон аймгийн сумын нутагт байрлалтай хуучин нисэх буудлын барилга байгууламж бүхий газарт Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн дугаар шийдвэрээр ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосныг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.П, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.
ТОДОРХОЙЛО нь:
Нэхэмжлэгч Н.Н нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 183 дугаар тогтоолыг үндэслэн тухайн үеийн Төрийн өмчийн хорооны 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 515 дугаар тогтоолоор Орхон аймгийн сумын нутаг дэвсгэрт байрлах барилга байгууламжийг худалдах нээлттэй сонгон шалгаруулалтад орж, өмчлөх эрхийг шилжүүлэх шийдвэр гарсан.
Үүний дагуу Төрийн өмчийн хорооны 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 4/2719 дугаар албан бичгээрОрхон аймгийн Газрын харилцаа, барилга хот
байгуулалтын газарт хандаж, дуудлага худалдааны дагуу иргэн Н.Н миний нэр дээр барилга байгууламж, бетондсон талбай, шороон талбай гэх мэт хамаарах газар эзэмших эрхийг шилжүүлэн өгөхийг хүс өргөдөл гаргасан бөгөөд үүний дагуу 00 дугаар барилга байгууламжийн өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан.
Газрын гэрчилгээ гарахгүй удааширч байсан. Холбогдох байгууллага албан тушаалтанд удаа дараа хүсэлт гаргасны дагуу Орхон аймгийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А/598 дугаар захирамжаар нийт 78.8 га газрыг 15 жилийн хугацаатай эзэмших шийдвэр гарч, гэрчилгээ олгон, гэрээ байгуулсан.
Гэтэл миний эзэмшлийн газрыг хамруулан Ашигт малтмал, газрын тосны газраас 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн дугаар шийдвэрээр MV-******* дугаар бүхий ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгосныг дараа нь олж мэдсэн.
Улмаар Орхон аймгийн Засаг дарга болон Ашигт малтмал, газрын тосны газрын даргад гомдол гаргасан.Ашигт малтмал газрын тосны газрын дарга Х.Хнь 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 1/1899 дугаар албан бичгээр гомдлыг хүлээн авах боломжгүй талаар хариу ирүүлсэн.
Н.Н миний эзэмшлийн 78.8 га газарт давхцуулан Ашигт малтмал, газрын тосны газраас 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн дугаар шийдвэрээр олгогдсон MV-******* дугаар бүхий ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийн давхцалтай хэсгийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт заасны дагуу илт хууль бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Засгийн газрын тогтоол гарсны дагуу төрийн өмчийн эд хөрөнгийг нээлттэй дуудлага худалдаагаар худалдах шийдвэрийг Төрийн өмчийн хорооноос гаргасан.
Төрийн өмчийн хорооноос нээлттэй дуудлага худалдаа явуулсны дагуу Н.Н уг дуудлага худалдаанд оролцож Булган аймаг дахь нисэх онгоцны буудлыг худалдаж авсан бөгөөд худалдаж авахдаа нисэх онгоцны буудлын барилгыг байгууламжийн хамт авсан. Түүний өмчлөлийн газар дээр 2016 онд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга ашиглалтын тусгай зөвшөөрлийг Э ХХК-д олгосон. Ингэж олгосноор тухайн өмчлөгч өөрийнхөө өмчлөх эрхийг хэрэгжүүлэх боломжгүй болсон. Нэгэнт өмчлөх эрх хөндөгдөжбайгаа учраас өмчлөх эрх хөндөгдөж болзошгүй нөхцөл байдал
үүсэж байна.
Засгийн газрын 2014 оны тогтоолд үл хөдлөх хөрөнгийг газартай нь олго гэж үүрэг өгсөн. Түүний дагуу Төрийн өмчийн хороо тогтоол гаргасан бөгөөд уг байгууламжийг Н.Н дуудлага худалдаанд орж худалдаж авсан. Акт хүчин төгөлдөр байгаа бөгөөд түүнээс хойш гарсан шийдвэр Н.Н-ын хууль ёсны эрх, ашгийг зөрчиж байна. Ямар ашиг сонирхлыг хөндөж байгаа вэ гэхээр үл хөдлөх хөрөнгө ашиглаж, орлого олох ёстой. Орлого олохгүй байгаа учраас эрх нь хязгаарлагдаж байна. Алдагдалд ормооргүй байгаа тул шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. Хариуцагчийн зүгээс өмчлөх эрхээ ингэж хэрэгжүүл гэж хэлж чадахгүй байгаа нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн дугаар шийдвэрийг хууль бус гэдгийг үгүйсгэж чадахгүй байна.
Нэгэнт өмчлөх эрх хөндөгдөж болзошгүй нөхцөл байдал үүсэж байгаа учраас хайгуулын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Булган аймгийн Орхон сум, Орхон аймгийн Баян-Өндөр, сумдын нутаг Баруун-Эрдэнэт-5 нэртэй34189.57 гектар бүхий ашигт малтмалын хайгуулын ХВ-00 дугаар тусгай зөвшөөрлийг анх Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын 2000 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн дүгээр шийдвэрээр Э ХХК-д хайгуулын ажил хийлгэх зорилгоор олгожээ.
Э ХХК нь дээр дурдсан хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаанд буюу Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн уг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах эрхтэй гэж заасны дагуу ашигт малтмалын хайгуулын ХВ-00 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайгаас 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хэсэгчлэн 1400.24 гектар бүхий талбайд нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гарган, кадастрын өргөдлийн бүртгэлийн NM-0******* дугаарт бүртгүүлсэн байна.
Төрийн захиргааны байгууллага өргөдлийг хянан үзэхэд холбогдох хуулийн шаардлага хангасан байсан тул Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийг үндэслэн Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 12 дугаар сарын22-ны өдрийн дугаар шийдвэрээр Э ХХК-д ашигт малтмалын ашиглалтын MV-******* тоот тусгай зөвшөөрлийг 30 жилийн хугацаатай олгосон нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Э ХХК-ийн үлдсэн хайгуулын талбай нь 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөр дуусгавар болсон байна.
Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4 дэх заалтыг үндэслэн гарсан Монгол Улсын Их Хурлын 2007 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай 27 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад заасан стратегийн ач холбогдол бүхий орд газарт хамаарах бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын зарим ордын талбайн хил заагийг тогтоох тухай 300 дугаар тогтоолын 7 дугаар хавсралтаар баталсан стратегийн ач холбогдол бүхий газрын хамаарч байгаа болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э ХХК нь 1978 оноос хойш Монгол, Оросын Засгийн газрын хэлэлцээрээр үйл ажиллагаагаа явуулж байгаа. Дэлхийд болон Ази тивд орох том үйлдвэр юм. Энэ үйлдвэр нь ашиглалтын нэг, хайгуулын 5 лицензтэй бөгөөд маргаж байгаа газарт 2000 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон байгаа. Э ХХК нь олон жилийн туршид хайгуулын үйл ажиллагаа явуулж ирсэн. Улмаар энэ эрхийн хүрээнд ашиглалтын өргөдөл гаргаж Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрөл олгосон. Ямар хуулийн хүрээнд тусгай зөвшөөрөл олгогдсон бэ гэхээр Ашигт малтмалын тухай хууль болон холбогдох хуульд заасан журмын дагуу олгогдсон бөгөөд энэ тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэл байхгүй. Энэ орд нь стратегийн ордод хамаардаг бөгөөд Засгийн газрын 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 300 дугаар тогтоолоор стратегийн ач холбогдол бүхий газрын хил, хязгаарыг тогтоосон. Агуулгын хувьд хуулийн дагуу тусгай зөвшөөрөл олгогдсон тул хүчингүй болгох үндэслэл байхгүй.
Эд хөрөнгийн хохирлын талаар Ашигт малтмалын тухай хуульд заагаагүй гэж нэхэмжлэгч тал хэлсэн. Ашигт малтмалын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хайгуулын болон ашиглалтын үйл ажиллагааны явцад худаг, өвөлжөө, хувийн болон нийтийн зориулалттай орон байр бусад барилга байгууламж болон түүх, соёлын дурсгалт зүйлсэд гэм хор учруулсан бол хохирлыг нь өмчлөгч, эзэмшигчид бүрэн хэмжээгээр нөхөн төлөх бөгөөд шаардлагатай тохиолдолд тэдгээрийг шилжүүлэн байрлуулахтай
холбогдсон зардлыг хариуцна гэж заасан байдаг. Засгийн газрын 2014 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 183 дугаар тогтоолыг үндэслэж, Төрийн өмчийн хорооны 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 515 дугаар тогтоол гарсан. Засгийн газрын 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 45 дугаар тогтоолоор Засгийн газар буруу шийдвэр гаргасан байна, Улсын Их Хурлын бүрэн эрхэд халдсан гэдэг агуулгаар өөрөө өөрчлөлт оруулсан. Барилга байгууламжтай холбоотой асуудал байгаа бөгөөд газартай холбоотой асуудал байхгүй байна. Засгийн газрын 2014 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 183 дугаар тогтоолын 4 дүгээр зүйлд Нээлттэй дуудлага худалдаагаар худалдах, үл хөдлөх хөрөнгийн байрлаж байгаа газрыг өмчлөх, ашиглах, эзэмших эрхийг шинэ өмчлөгчид шилжүүлэн өгөхийг Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд, аймаг, Нийслэл, дүүргийн Засаг даргад тус тус үүрэг болгосугай гэсэн байдаг. Энэ тогтоолын үйлчлэл яах вэ гэдэг нь маш тодорхой харагдаж байна. Ашигт малтмалын тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 8.1.4-т Засгийн газраас өргөн мэдүүлснээр, эсхүл өөрийн санаачлагаар тухайн ашигт малтмалын ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах, хасах асуудлыг Улсын Их хурал шийдвэрлэх бүрэн эрхтэй гэж заасан. Энэ бүрэн эрхийнхээ хүрээнд 2007 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 27 дугаар тогтоолоор нэр бүхий 16 газрыг стратегийн ордод хамааруулж, мөн тодорхой ордыг стратегийн ордод хамруулах асуудал болон дээр нь хэд хэдэн хилийн цэсийг тогтоож оруулж ирэхийг Засгийн газарт үүрэг болгосон. Энэ тогтоолын нэгдүгээр хавсралтад дурдсанаар Э ХХК стратегийн ордод хамаарч байна. Э ХХК нь Монгол Улс болон Оросын Холбооны Улсын Засгийн газрын хэлэлцээрээр үйл ажиллагаа нь зохицуулагддаг байсан бөгөөд сүүлд 2018 онд 100 хувь Төрийн өмчийн үйлдвэрийн газар болсон. Уг компани нь ашиглалтын нэг, хайгуулын 5 лицензтэй байсан. Орлогоороо хайгуулын ажлаа хийдэг байсан бөгөөд ашиглах эрхээ авсан. Ашигт малтмалын тухай хуулийн 21.1 дүгээр зүйлийн 21.1.3-т Энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасны үндсэн дээр хайгуулын талбайн аль ч хэсэгт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг онцгой эрхийнхээ дагуу авах эрхтэй гэж заасан. Энэ хүрээнд хайгуулын ажлаа хийж 1400.24 га талбайг тодорхойлсон.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч талын газрыг тойруулж хил хязгаараа тогтоосон бөгөөд давхцал үүсгээгүй. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн дугаар шийдвэр хуульд заасан шаардлагыг хангаагүй бол бид нар өнөөдөр мэтгэлцээд байх шаардлага байхгүй. Захиргааныакт хууль зөрчиж гараагүй учраас Захиргааны
хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Эрдэнэт үйлдвэр нь 100 хувь төрийн өмчийн үйлдвэрийн газар бөгөөд цаашид 40 жил явах боломжтой үйлдвэрийн газар юм гэжээ.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.П шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Э ХХК нь Булган аймгийн Орхон сум, Орхон аймгийн Баян-Өндөр, сумдын нутаг Баруун-Эрдэнэт-5 нэртэй 341189.57 гектар бүхий ашигт малтмалын хайгуулынXV-00 дугаартай тусгай зөвшөөрлийг анх Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын 2000 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн дүгээр шийдвэрээр эзэмшиж байсан бөгөөд хайгуулын зөвшөөрөл хүчин төгөлдөр байх хугацаанд Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн уг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах эрхтэй гэж заасны дагуу хайгуулын XV-00 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайгаас 2016 оны09 дүгээр сарын 15-ны өдөр хэсэгчлэн 1400.24 гектар бүхий талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гарган, Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасан холбогдох баримтуудыг хавсарган Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлсэн бөгөөд тус газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэс өргөдлийг хүлээн авч, өргөдлийн бүртгэлийн NM-0******* дугаарт бүртгэсэн.
Э ХХК-ийн хайгуулын XV-00 дугаартай тусгай зөвшөөрөлтэй талбайд ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл авах өргөдлийг хянаад Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн дугаар шийдвэрээр Э ХХК-д ашигт малтмал ашиглалтын MV-******* дугаартай тусгай зөвшөөрлийг 30 жилийн хугацаатай олгосон юм.
Тус газар нь Монгол Улсын Их Хурлын 2007 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн Тодорхой орддыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамруулах тухай 27 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад заасан стратегийн ач холбогдол бүхий орд газарт хамаарах бөгөөд Монгол улсын Засгийн газрын 2017 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын зарим ордын талбайн хил заагийг тогтоох тухай300 дугаар тогтоолын 7 дугаар хавсралтаар баталсан стратегийн ач холбогдол бүхий газарт хамаардаг.
Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор стратегийн ач холбогдол бүхий
газарт хамаарах Э ХХК-д хууль ёсны дагуу олгосон ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайд Монгол Улсын Төрийн өмчийн хорооноос 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр зохион байгуулсан Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа Булган аймаг дах нисэх буудлын Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутагт байрлалтай хуучин нисэх буудлын барилга, байгууламжийг худалдах нээлттэй дуудлага худалдаанд Н.Н нь оролцож, дуудлага худалдааны ялагч болж уг үл хөдлөх хөрөнгийг худалдан авсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
Нээлттэй дуудлага худалдааны дараа Монгол Улсын Төрийн өмчийн хорооны 2014 оны 10 дугаар сарын 9-ны өдрийн Өмчлөх эрхийг шилжүүлэн олгох тухай 515 дугаар тогтоолын 1 дэх заалтаар Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа Булган аймгийн нисэх буудлын үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутагт байрлалтай хуучин нисэх буудлын барилга, байгууламжийн өмчлөх эрхийг Н.Н-д шилжүүлэн олгосон байна.
Мөн 515 дугаар тогтоолын 2 дэх заалтаар иргэн Н.Н-т өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг бүтцийн өөрчлөлтийн бодлого хэрэгжүүлэх газар /*******/-д даалгаж, тогтоолын 4 дүгээр заалтаар Нээлттэй дуудлага худалдаагаар худалдсан Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутагт байрлалтай хуучин нисэх буудлын барилга, байгууламжид ногдох эзэмшил газрыг холбогдох хууль, тогтоомжийн дагуу шинэ өмчлөгчид олгохыг Орхон аймгийн Засаг даргад *******од зөвлөжээ.
Монгол Улсын Төрийн өмчийн хорооны 2014 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 515 дугаар тогтоолоор Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа Булган аймаг дах нисэх буудлын Орхон аймгийн Баян-Өндөр суманд байрлалтай хуучин нисэх буудлын барилга, байгууламжийн өмчлөгч болохыг гэрчлэн, 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Төрийн өмчийн хорооноос Н.Н-т 00 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээг олгосон.
Төрийн өмчийн хорооны 515 дугаар тогтоолд заасны дагуу Н.Н нь дээрх барилга, байгууламж болох478 м.кв талбайтай үйлдвэрийн зориулалттай /385 м.кв талбайтай оффис, 93 м.кв талбайтай дэд станцын барилга/ үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч бөгөөд Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000634593 дугаар гэрчилгээг олгосон байна.
Орхон аймгийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А/598 дугаар шийдвэрийг үндэслэнН.Н-т нэгж талбарын *******
дугаар бүхий Баян-Өндөр сумын ******* баг, Чингэлийн голын хойд талд байрлах 787249 м.кв газрыг үйлдвэрийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас 000******* дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон нь хууль зүйн үндэслэлгүй юм.
Учир нь Монгол Улсын Төрийн өмчийн хорооны 2014 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн Өмчлөх эрхийг шилжүүлэн олгох тухай 515 дугаар тогтоолын үндэслэл болсон Засгийн газрын 2014 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн183 дугаар тогтоолын 2 дугаар зүйлд Үл хөдлөх хөрөнгө, түүний байрлаж байгаа газар эзэмших, ашиглах, өмчлөх эрхийн хамт нээлттэй дуудлага худалдаагаар зохих хууль тогтоомжийн дагуу зохион байгуулж, дуудлага худалдааны орлогыг улсын төсөвт төвлөрүүлэхийг Сангийн сайд /Ч.У/, Төрийн өмчийн хороо /Д.Ц/-т даалгасанбайдаг.
Засгийн газрын 2015 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн Тогтоолд өөрчлөлт оруулах тухай 45 дугаар тогтоолын 1дүгээр зүйлд Төрийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй зарим хөрөнгийг нээлттэй дуудлагын худалдаагаар худалдах тухай Засгийн газрын 2014 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 183 дугаар тогтоолын 2 дугаар зүйлийн Үл хөдлөх хөрөнгө, түүний байрлаж байгаа газрыг эзэмших, ашиглах, өмчлөх эрхийн хамт гэснийг үл хөдлөх хөрөнгийг гэж өөрчилсүгэй гэж өөрчлөлт оруулсан.
Мөн Засгийн газрын 2014 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 183 дугаар тогтоолын 4 дүгээр зүйлд Нээлттэй дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх хөрөнгийн байрлаж байгаа газрын өмчлөх, ашиглах, эзэмших эрхийг шинэ өмчлөгчид шилжүүлэн өгөхийг Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, Аймаг, нийслэл, дүүргийн засаг дарга, төрийн өмчит хуулийн эдгээдийн захирал, гүйцэтгэх захирал нарт тус тус үүрэг болгосугай гэснийг Засгийн газрын2015 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн Тогтоолд өөрчлөлт оруулах тухай 45 дугаар тогтоолын 2 дугаар зүйлээр хүчингүй болгосон байдаг.
Монгол Улсын Их хурлын 2007 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 27 дугаар тогтоолд тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамруулах тухай заасан. Өнөөдөр технологи хөгжсөн эрин зуунд амьдарч байгаа бөгөөд мэдээлэл авах бүрэн боломжтой. Төрийн өмчийн хорооны тогтоолыг үндэслэж Орхон аймгийн Засаг дарга Н.Н-т газар эзэмшүүлсэн асуудал байгаа. Анхнаасаа үндэслэл муутай явсан бөгөөд өөрөөр хэлбэл төрийн байгууллагуудын уялдаа холбоо байхгүй байсан.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 9 дугаар сарын 23-ны өдрийн Шинжээч томилон хэрэг хянан ажиллагааг түдгэлзүүлэх тухай 128/ШЗ2018/6802 дугаар захирамжийн дагуу шинжээч томилогдож, нэхэмжлэгч Н.Н-т эзэмшүүлэхээр олгосон газар нь Э ХХК-ийн ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий MV-******* дугаартай 1400.95 га талбай бүхий газартай 73.2 га талбайгаар давхцаж байгааг тогтоосон бөгөөд Н.Н-ын эзэмшлийн газар нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн31.3-т Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэснийг зөрчиж, үйлдвэрийн газрын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчиж байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн дугаар шийдвэрээр Э ХХК-д олгосон ашигт малтмалын ашиглалтын MV-******* дугаартай тусгай зөвшөөрлийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Н.Н нь тус шүүхэд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан Н.Н-ын эзэмшлийн 78.8 га газарт давхцуулан Ашигт малтмал, газрын тосны газраас 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн дугаар шийдвэрээр олгогдсон MV-******* дугаар бүхий ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийн давхцалтай хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан бөгөөд нэхэмжлэгч нь шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх шатанд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн өмчлөх эрхийн гэрчилгээгээр баталгаажсан Булган аймаг дахь Нисэх буудлын Орхон аймгийн сумын нутагт байрлалтай хуучин нисэх буудлын барилга байгууламж бүхий газарт Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн дугаар шийдвэрээр ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосныг хүчингүй болгуулах гэж тодорхойлон маргажээ.
Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэлт хийж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Маргаан бүхий захиргааны акт болох Ашигт малтмал, газрын тосны газрын
Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн дугаар шийдвэрээр[1] Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.2-т заасныг үндэслэн NM-025686 дугаартай өргөдлийн дагуу Булган аймгийн Орхон сумын нутаг дахь Баруун-Эрдэнэт-2 нэртэй 1400,24 гектар талбай бүхий уурхайн эдэлбэрт ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг Эрдэнэт үйлдвэр ХХК-д олгожээ.
Нэхэмжлэгч Н.Н нь дээрх тушаалыг хууль бус гэж үзэж, хүчингүй болгуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байх бөгөөд нэхэмжлэлийн үндэслэлээ ...миний эзэмшил газартай давхцуулан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны дугаар шийдвэрээр Э ХХК-д ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэснийг ...зөрчсөн. ...Захиргааны байгууллагын шийдвэр нь өмчлөх эрхийг ...шууд хөндөж байгаа бөгөөд Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д барилга байгууламж гэж орон сууц, иргэн, үйлдвэр, эрчим хүч, харилцаа холбоо, ус, нефтийн барилга, ус суваг, далан хаалт зэрэг байгууламж түүний инженерийн шугам сүлжээг хэлнэ гэж заасан тул тухайн нисэх буудлын байгууламж нь 78 га газрыг хамардаг ... гэж тайлбарлан маргажээ.
Маргааны үйл баримтуудаас үзэхэд Төрийн өмчийн хорооны 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Өмчлөх эрхийг шилжүүлэн олгох тухай 515 дугаар тогтоолоор[2] Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа Булган аймаг дахь нисэх буудлын үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй Орхон аймгийн сумын нутаг дэвсгэрт байрлалтай хуучин нисэх буудлын барилга байгууламжийн өмчлөх эрхийг 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн нээлттэй дуудлагын худалдааны ялагч Н.Н-т шилжүүлэн олгохоор шийдвэрлэсэн, улмаар дээрх тогтоолыг үндэслэн Төрийн өмчийн хорооноос 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Н.Н-т өмчлөх эрхийн 00
дугаар гэрчилгээ[3] олгожээ.
Орхон аймгийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А\598 дугаар захирамжаар[4] Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа Булган аймаг дахь нисэх буудлын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй сумын нутагт байрлах хуучин нисэх буудлын барилга байгууламжийг дуудлага худалдаагаар худалдаж авсан Н.Н-т ******* багийн нутаг дэвсгэр Чингэлийн голын хойд талд байрлалтай 78.8 га газрыг үйлдвэрийн зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр газар эзэмших эрхийн 000******* дугаар гэрчилгээ[5] олгон, газар эзэмшүүлэх гэрээ[6] байгуулжээ.
Улмаар Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс нь 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Н.Н, Э.С нарыг Орхон аймгийн сумын 13 дугаар баг, ******* Чингэлийн гол гудамжны хойд талд байрлалтай 478 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай 80 хувийн гүйцэтгэлтэй / оффис 385 м.кв, дэд станцын барилга 93 м.кв / үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрхийн 000634593 дугаартайгэрчилгээ[7] олгосон үйл баримт тогтоогджээ.
Нэхэмжлэгч нь ...өмчлөх эрхийн гэрчилгээгээр баталгаажсан Булган аймаг дахь ... хуучин нисэх буудлын барилга, байгууламж бүхий газарт ... ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон нь хууль бус ... гэсэн агуулгаар маргаж байна.
Нэхэмжлэгч Н.Н-ын эзэмшил бүхий нэгж талбарын ******* дугаар бүхий 78,7 га /шинжээчийн хэмжилтээр бодит байдал дээр 75,6 га/ газартай Эрдэнэт үйлдвэр ХХК-д олгосон ашигт малтмалын ашиглалтын МV-******* дугаартай тусгай зөвшөөрлийн талбай нь /1400,24 га, шинжээчийн дүгнэлтээр 1400,95 га/ 73.2 га талбайгаар давхцалтай болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын шинжээчийн А\233 дугаартай дүгнэлтээр тогтоогдох байх боловч энэхүү үндэслэлээр гуравдагч этгээд Э ХХК-д олгосон ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна.
Учир нь Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн Төрийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй зарим хөрөнгийг нээлттэй дуудлага худалдаагаар худалдах тухай 183 дугаар тогтоолоор /2 дугаар хавсралтаар/ Иргэний нисэхийн ерөнхий газрын үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй Булган аймгийн нисэх буудлын автомашины гарааж, уурын зуухны барилга, дэд станцын байр /хуваарилах байгууламж/ зэрэг үл хөдлөх эд хөрөнгө, түүний байрлаж байгаа газрыг эзэмших, ашиглах, өмчлөх эрхийн хамт нээлттэй дуудлагын худалдаагаар худалдахаар шийдвэрлэсэн байх боловч дээрх тогтоолд Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 45 дугаар тогтоолоор өөрчлөлт орж, өмнөх 183 дугаар тогтоолын 2 дугаар зүйлийн Үл хөдлөх хөрөнгө, түүний байрлаж байгаа газрыг эзэмших, ашиглах, өмчлөх эрхийн хамт гэснийг Үл хөдлөх хөрөнгийг гэж өөрчилжээ.
Дээрх тогтоолын агуулгаас үзэхэд Төрийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг л зөвхөн нээлттэй дуудлага худалдаагаар худалдахаар шийдвэрлэсэн, харин үл хөдлөх эд хөрөнгө байрлаж байгаа газрыг эзэмшүүлж, өмчлүүлээгүй байна.
Гэтэл Орхон аймгийн Засаг дарга нь энэхүү үйл баримтыг нягтлан үзэхгүйгээр Э ХХК-ийн1400.24 гектар талбай бүхий уурхайн эдэлбэр газартай давхцуулан нэхэмжлэгч Н.Н-т газар эзэмшүүлэх шийдвэр гаргаж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон нь хууль бус болжээ.
Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.12-д стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж үндэсний аюулгүй байдал, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх хэмжээний, эсхүл жилд Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний таван хувиас дээш хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа буюу үйлдвэрлэх боломжтой ордыг хэлнэ гэж, 8 дугаар зүйлийн 8.1.4-д Улсын Их Хурал нь Засгийн газраас өргөн мэдүүлснээр ...тухайн ашигт малтмалын ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах бүрэн эрхийг хэрэгжүүлэх-ээр, 9 дүгээр зүйлийн 9.1.12-д Засгийн газар нь стратегийн ач холбогдол бүхий ордын талбайн хил заагийг тогтоох бүрэн эрхийг хэрэгжүүлэх-ээр тус тус заасан, энэхүү маргааны тохиолдолд дээрх хуульд заасан бүрэн эрхийнхээ дагуу Монгол Улсын Их Хурал 2007 оны 2 дугаар сарын 6-ны өдөр Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай 27 дугаар тогтоол гаргаж, Орхон аймгийн сумын Эрдэнэтийн зэс-молибдений ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулсан, дээрх тогтоолын дагуу Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөрСтратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын зарим ордын талбайн хил заагийг тогтоох тухай 300 дугаар тогтоол гаргаж, Эрдэнэтийн зэс-молибдений ордын талбайн хэмжээг 246504,22 га-аар тогтоож, талбайн хил заагийг тогтоосон, энэхүү стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд газартай нэхэмжлэгчийн 6102101467 нэгж талбарын дугаар бүхий 78,7 м.кв газар давхцалтай болох нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 2/1773 дугаар албан бичгээр тогтоогдож байна.
Дээрх маргааны үйл баримтаас үзэхэд маргаан бүхий актыг нэхэмжлэгчийн газартай давхацсан гэсэнүндэслэлээр хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй
байна.
Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд хариуцагч захиргааны байгууллага, албан тушаалтан нь Э ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, өргөдлийн бүртгэлийн NM-0******* дугаарт бүртгэн хянан үзээд Орхон аймгийн сумын, сумын нутаг дахь ******* нэртэй 1400,24 гектар талбай бүхий эдэлбэрт ашигт малтмалын MV-******* дугаар тусгай зөвшөөрлийг 2046 оны 12 дугаар сарын 27-ныг дуустал хугацаагаар олгосон нь Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.16-д ашиглалтын тусгай зөвшөөрөл гэж энэ хуулийн дагуу ашигт малтмал ашиглах эрх олгосон баримт бичгийг хэлнэ гэж, 11 дүгээр зүйлийн 11.1.15-д Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь ... ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл ... олгох ... чиг үүргийг хэрэгжүүлнэ гэж, 24 дүгээр зүйлийн 24.1-д Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах эрхтэй гэж, 26 дугаар зүйлийн 26.3.2-д хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасан бол онцгой эрхийнх нь дагуу уурхайн талбай олгож, ашиглалтын тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг ... төлүүлэх гэж заасантай нийцжээ.
Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мөн хуулийн 32, 33 дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй байх ба нэгэнт олгогдсон ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг мөн хуулийн 53 дугаар зүйлд заасан үндэслэлээр дуусгавар болох, 56 дугаар зүйлд заасан үндэслэлээр цуцлах ёстой.
Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд энэхүү маргааны тохиолдолд Ашигт малтмалын тухай хуулийн 53, 56 дугаар зүйлд заасан үндэслэл бий болоогүй /бүрдээгүй/ байх тул гуравдагч этгээд Э ХХК-д олгосон ашигт малтмалын MV-30 дугаартай тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч нь ... нисэх буудлын байгууламж нь 78 га газрыг хамардаг... гэж тайлбарлан маргаж байх боловч энэхүү үйл баримт нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна.
Дээрхээс дүгнэн үзэхэд энэхүү маргааны тохиолдолд нэхэмжлэгчийн маргаан бүхий газар нь стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд газартай давхцалтай байхын зэрэгцээ Ашигт малтмалын тухай хуулийн 53, 56
дугаар зүйлд заасан ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг дуусгавар болох, цуцлах үндэслэл тогтоогдоогүй, түүнчлэн маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчийн газар эзэмших, өмчлөх эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.16, 8 дугаар зүйлийн 8.1.4, 11 дүгээр зүйлийн 11.1.15, 26 дугаар зүйлийн 26.3.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.Н-ын Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн өмчлөх эрхийн гэрчилгээгээр баталгаажсан Булган аймаг дахь Нисэх буудлын Орхон аймгийн сумын нутагт байрлалтай хуучин нисэх буудлын барилга байгууламж бүхий газарт Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн дугаар шийдвэрээр ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосныг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1,Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.Н-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.БАТСҮРЭН
[1] 1 дүгээр хавтаст хэргийн 95 дугаар хуудсанд
[2] 1 дүгээр хавтаст хэргийн 5, 2 дугаар хавтаст хэргийн 14-15, 102-103, 121 дүгээр хуудсанд
[3] 1 дүгээр хавтаст хэргийн 6, 2 дугаар хавтаст хэргийн 104 дүгээр хуудсанд
[4] 1 дүгээр хавтаст хэргийн 8, 2 дугаар хавтаст хэргийн 95 дугаар хуудсанд
[5] 1 дүгээр хавтаст хэргийн 9 дүгээр хуудсанд
[6] 1 дүгээр хавтсат хэргийн 10-11, 2 дугаар хавтаст хэргийн 5-6 дугаар хуудсанд
[7] 1 дүгээр хавтаст хэргийн 13 дугаар хуудсанд