Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 101/ШШ2020/00226

2020 оны 01 сарын 13 өдөр

     Дугаар 101/ШШ2020/00226

Улаанбаатар хот

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Монгол улсын иргэн 0000 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, Нарны зам гудамж, 00 тоотод оршин суух М0овогт Го0 Гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  Монгол улсын иргэн000 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 0 дүгээр хороо, 0 дугаар хороолол, 0 байр 0тоотод оршин суух Олхонууд овогт Ар0йн Т,

Хариуцагч: Монгол улсын иргэн000 регистрийн дугаартай, Хан-Уул дүүрэг, 0дугаар хороо, Үйлдвэр 2 хд, 70 байр0 тоотод оршин суух, Ши00 овогт Б00н Днарт холбогдох

Г.Г, А.Т нарын хооронд 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр байгуулагдсан бэлэглэлийн гэрээ, А.Т, Б.Днарын хооронд 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Дашцэрэнгийн байрнаас албадан гаргуулах, хариуцагч А.Тийн 638,357,542 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Отгонцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Батбаатар, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Болдбаатар шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Биндэръяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:

Г.Г миний бие 2012 оны 3 дугаар сард А.Ттай харилцан тохиролцож бизнесийн үйл ажиллагаа хэрэгжүүлэх зорилгоор 150,000 долларыг зээлж авсан. Мөн 2012 оны 8 сард 40,000 долларыг мөн зээлж авсан. Ингээд 2012 оны 4 дүгээр сараас эхлэн сар бүр 7,600 долларыг сар бүр Тт бэлнээр төлдөг байсан. Тухайн төлөлтийг Т ажил дээр ирж авна, аль би А.Тийн ажил дээр аваачиж өгдөг байсан. Энэ тухай бүртгэлийг А.Т өөрийнхөө дэвтэр бичдэг байсан. Би тухайн дэвэр дээр нь хүлээлгэж өглөө гээд гарын үсэг зурдаг байсан. Ингээд 2013 оны 7 дугаар сараас эхлэн наашаа цаашаа явахад хүндрэлтэй байна тодорхой данс байвал шилжүүлж байя гэж хүсэлт гаргасны дагуу А.Т нь өөрийн төрсөн дүү болох Лхамсүрэнгийн Чимгээгийн төрийн банкны 106200118334 тоот дансанд, 2013 оны 7 дугаар сараас эхлэн 2016 оны 3 сарын 10 хүртэл нийт 149,943,800 төгрөгийг төлсөн. Мөн А.Тийн өөрийнх нь хаан банкны 5007214545 тоот данс руу 102,722,600 төгрөгийг өгсөн. Мөн миний нөхөр Ганбилэгийн 5028073131 тоот данснаас Чимгээ болон Т нарын данс руу 96,891,000 төгрөгийг шилжүүлж өгсөн. Мөн Г би өөрийн Голомт банкны 1505107247, 3405005776 тоот данснуудаас 9,906,000 төгрөгийг мөн шилжүүлж өгсөн. Нийт дансаар 359,462,600 төгрөгийг А.Тийн надад өгсөн Чимгээгийн данс, А.Тийн өөрийнх данс руу шилжүүлэн өгсөн байдаг.

Гэтэл А.Т нь 2016 оны 4 сард намайг Сонгдо эмнэлэгт эмчлүүлж байх үед эмнэлэг дээр гэнэт ирж, чиний зээлийн үлдэгдэл 150,000 доллар байгаа энийгээ төл гэж хэрүүл шуугиан хийж, хэрвээ төлөхгүй бол би хүү, алдангийн тооцно энэ хүний мөнгө байсан, би боож үхнэ гэх мэтээр асуудал үүсгэсэн. Би эмнэлэг дээр байсан учраас ихэд санаа зовсон. Ингээд А.Т надаар 171,000 доллар өгөх ёстой гэсэн цаасан дээр айлган сүрдүүлж гарын үсэг зуруулж авсан. Би тухайн үед зээлж авсан мөнгө болон өгсөн төлбөр хоёроо тооцоо нийлж байж асуудалд хандах юм чинь энэ гарын үсэг их ач холбогдол өгөхгүй байх гэж бодоод А.Тийг хурдан авуулах зорилгоор бичсэн зүйл дээр нь гарын үсэг зурж өгөөд явуулсан юм. Үүнээс хойш А.Т нь нэг жил надтай холбогдоогүй. 2017 оны 4 дүгээр сард гэнэт А.Т надтай холбогдож чи надад 171,000 доллар өртэй чиний гарын үсэг надад байна энэ мөнгөө төл гэсэн. Би чамтай ямар нэгэн тооцоо дууссан асуудал байвал тооцоо шахаж хоёулаа шийдье гэж хэлсэн. Гэтэл А.Т нь манай ажил дээр өдөр бүр ирж орилж, чарлаж, танай ажил дээр боож үхнэ энэ чинь хүний мөнгө байсан юм, тэр хүн нь намайг алах гээд ямар нэгэн байдлаар энэ асуудлыг шийдэхгүй бол би амьдрахгүй болчхоод байна гэх болсон. Би хариуд нь чи бид хоёрын дунд тооцоо дууссан, чи тэр хүмүүстэйгээ өөрөө учраа ол гэдэг зүйлсийг хэлдэг байсан. Гэтэл А.Т нь за намайг уучлаарай чи найздаа тус болчихоо миний мөнгө зээлж авсан хүмүүс намайг хүнд байдалд оруулаад байна. Би тэр хүмүүс баталгаа шаардаад байна. Чи энэ шидэт од Компанийнхаа байрыг найздаа түр шилжүүлээд өгчих, би тэр хүмүүст гэрчилгээг нь үзүүлээд би зээлүүлсэн мөнгөнийхөө оронд барьцаа болгож энэ эд хөрөнгийг авчихсан гэж тайвшруулаад буцаагаад чиний нэр дээр шилжүүлчихнэ гэж надаас гуйсан. Би тэгэх боломж байхгүй учир нь манай энэ байр банкны барьцаанд байдаг ямар ч боломж байхгүй надад мөнгө байхгүй барьцаатай учраас нэр шилжих ямар ч боломжгүй гэж хэлсэн. Гэтэл А.Т мөнгө асуудал байхгүй би гаргана. Тэртээ тэргүй чи зээлтэй байгаа юм байна. Би гаргана гэж надад хэлсэн. Би за яах вэ бизнес эрхлэх үйл ажиллагаа эхлэхэд зээл өгч тусалсан сайн муу харилцаатай байсан ч тодорхой хэмжээнд А.Тийг таньдаг болсон учраас урьдын харилцаагаа бодоод би зөвшөөрсөн. Ингээд А.Т Шидэт-Од ХХК-ийн 5121004615 тоот данс руу 99,000,000 төгрөг шилжүүлж, 2017 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр зээлийг хааж, 2017 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр БЗД-ийн 25 дугаар хороо, нарны зам гудамж, 143 байрны 1 давхрын О/А тоот хаягт байршилтай 140,285 мкв талбайтай, Улсын бүртгэлийн Ү-2204026276 тоот дугаарт бүртгэгдсэн үйлчилгээний зориулалтай үл хөдлөх эд хөрөнгө, 15 мкв №11 тоот авто зогсоолыг бэлэглэлийн гэрээ хийж А.Тийн нэр дээр шилжүүлэн өгсөн. Ингээд А.Т бид хоёр тухайн үед ярилцаад банканд төлөх мөнгөө А.Тт төлж байхаар болсон юм. Ингээд 2017 оны 8 сараас 2019 оны 2 сар хүртэл 43,200,00 төгрөг, 2017 оны 7 сард А.Т дансанд 15,000,000 төгрөгийг тус тус төлсөн. 2019 оны 1 сараас эхлэн миний нөхөр Ганбилэг Уушгины өвчин тусаж гадаад дотоод улсад эмчлүүлэх шаардлага үүссэн бөгөөд энэ талаар 2013 оны 3 сард А.Тт хэлж гэрчилгээнийхээ нэрийг найз нь буцааж шилжүүлж авмаар байна, барьцаанд тавьж зээл авах гэсэн юм нөхрийн минь эмчилгээнд мөнгө хэрэгтэй байна гэж хэлэхэд А.Т чи юу яриад байгаа юм, чи надаас зээлж авсан мөнгөнийхөө үлдэгдэл төлбөрт шилжүүлээ биз дээ харин ч чамайг хөөж гарахгүй байгаа нь их юм гэж бод, би чамд байшинг буцааж өгөхгүй чаддаг юм бол шүүх дээд аваарай гэж надад хэлсэн.

Ингээд А.Т намайг хуурсны би ойлгосон учир 2019 оны 3 дугаар сард 15-ны өдөр энэ байр маргаантай тул худалдан авсан хүн мөнгөн хэлбэрээр хохирч болохыг анхааруулж байна гэсэн зарыг томоор хэвлэн олон газар наасан. Миний бие А.Тт өгсөн мөнгө болох А.Таас авсан мөнгөө шүүхээр тогтоолгож, эд хөрөнгөө буцааж авах... агуулга бүхий нэхэмжлэлийг 2019 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр А.Тт холбогдуулан гаргасан бөгөөд шүүхээс нэхэмжлэлийн шаардлага хуульд заасан бүрдүүлбэр хангаагүй үндэслэлээр буцсан. Үүний дараа 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан боловч А.Т нь хаяг дээрээ байхгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Улмаар 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр эрэн сурвалжлуулах шийдвэр гарч 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн тоотоор А.Тийн оршин суух хаягийг тодруулсан. А.Т нь шүүхэд нэхэмжлэл гаргасныг мэдсэний дараа Б.Дашцэрэнтэй 2019 оны 5 дугаар сарын 2-ны өдөр худалдах, худалдан авах гэрээг зохиомол байгуулж, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 хороолол, Нарны зам 143-р байр 1 давхрын О/А хаягт байршилтай 140,28 мкв талбай, орон сууцыг худалдсан байсан. Хэрэв Дуг байрыг худалдан авч л байгаа бол томоор маш олон бичсэн зарыг унших нь тодорхой байсан. Энэ байр маргаантай тул худалдан авсан хүн мөнгөн хэлбэрээр хохирч болохыг анхааруулж байна гэсэн зарыг нийтэд  ойлгомжтойгоор ил харагдахуйц газар олноор байршуулсан байсан. Мөн Дөмгөөлөгч н.Оюунгэрэл над дээр ирж үзүүлдэг хүн учир манайд ирэхэд нь би шүдээ үзүүлэх гэж байгаа юм болов уу гэж бодож байтал хүүе ээ танайх эмнэлгийнхээ байраа зарсан юм уу гэж асуусан тул миний бие үгүй ээ үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа шүүдээ шүдээ үзүүлэх нь үү гэж асууж энэ тавьсан заруудыг харахгүй байна уу гэж хүртэл хэлсэн.

Гэтэл н.Оюунгэрэл нь тийм үү тэгвэл орой уулзъя гэсэн тэгээд орой нь танай холын хамаатан гэх хүн байрыг чинь худалдан авсан юм шиг байна гэх хэлсэн тул юу яриад байгаа юм бэ худалдаж авахаар бол ядаж ирж үзнэ биз дээ ямар зүйл худалдан авч байгаагаа худалдан авах хүн чинь үзэх нь тодорхой шүүдээ худал байх гэж хэлж мөн А.Ттай шүүхээр маргаантай байгаа цаадах чинь зугтаагаад л байгаа гэдгийг хүртэл хэлсэн болно. Мөн танайх хаасан байгаа юм уу зарим үед ирэхэд хаалттай байсан гэж асуухад нь үгүй ээ юу гэж дээ нөхөр өвчтэй учир хагалгаа гээд гадагшаа явдаг ч манай эмч нар үйл ажиллагаа хэвийн явуулсаар байгааг хэлж чамайг ирэхэд чинь үзүүлэх гээд ирсэн болов уу гээд л хэвтээд амаа ангай гэж хэлэх гээд л байгаа гэж ярилцсан болно. Мөн өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа огт тасалдаагүй явуулж байгаа болно. Иймд 2017 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн Г.Г болон А.Т нарын хооронд байгуулсан бэлэглэлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг үндэслэн 2019 оны 5 дугаар сарын 2-ны өрийн А.Т болон Б.Днарын хооронд байгуулсан Худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-г үндэслэн хүчин төгөлдөр бусад тооцуулахаар нэхэмжлэл гаргаж байна.

Иймд 2017 оны 4 сарын 4-ны өдрийн Г.Г болон А.Т нарын хооронд Бэлэглэлийн гэрээгээр дүр эсгэн шилжүүлсэн байраа буцаан авч, мөн уг гэрээний үр дагаврыг арилгуулах шаардлагаа Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т заасны дагуу гаргаж байна. Учир нь 2019 оны 5 сарын 2-ны өдөр А.Т болон Б.Днар нь дээр үл хөдлөх эд хөрөнгийг Худалдах, худалдан авах гэрээг хоорондоо байгуулж өмчлөгчөөр Б.Дбүртгэгдсэн болно гэв.

Хариуцагч Б.Дашцэрэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх  хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Г.Г нь Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд ямар үндэслэлээр надад холбогдуулан нэхэмжлэл гаргаад байгааг ойлгохгүй байна. Түүний нэхэмжлэлдээ дурдаад байгаа үл хөдлөхийг би иргэн А.Таас түүний өмчлөх эрхийн хууль ёсны гэрчилгээтэй Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, Нарны зам гудамж 143 байр 1 дүгээр давхрын О/А тоот үл хөдлөхийг хууль ёсны дагуу худалдаж авсан. Харин нэхэмжлэгч Г.Г нь миний өмчлөх эрхэд саад учруулж тус үл хөдлөхийг суллаж өгөхгүй надад хохирол учруулаад байгаа. Иймд тус шүүхэд гаргасан нэхэмжлэл нь үндэслэлгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Б.Дшүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн Б.Дби хариуцагч болох Г.Гт холбогдуулан миний өмчлөлийн байрнаас эд зүйлээ авч, байр суллаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийг 2019 оны 5 сарын 28-ны өдөр тус шүүхэд гаргасан бөгөөд 2019 оны 6 сарын 4-ний өдөр 9189 дугаартай Т.Энхжаргал шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан боловч хариуцагч Г.Г нь хаягтаа байдаггүй, эрэн сурвалжилсан түдгэлзсэн, албадсан болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөө солих, өмгөөлөгч оролцуулах, хэргийн материалтай танилцах, шүүгчийг татгалзах гэх зэрэг янз бүрийн шалтаг, шалтгаанаар товлогдсон шүүх хурлыг явуулахгүй бүтэн 5 сар явсаар 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 16723 тоот захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгуулсан. Энэ хоорондоо тэрээр тус шүүхэд надад болон А.Т нарт холбогдуулан 2019 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн А.Т болон Б.Днарын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56дугаар зүйлийн 56.1.8-г үндэслэн хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэл гаргаж 2019 оны 10 сарын 4 өдөр 16667 дугаартай иргэний хэрэг үүсгүүлсэн байна. Энэ хэрэгт би хариуцагчаар татагдсан миний нэхэмжлэлтэй хэрэг хэрэгсэхгүй болсон учраас дараах сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна.

Иргэн Б.Дби иргэн А.Тийн нэг хүний өмч болох Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, Нарны зам гудамж 143 тоот байр О/А тоот 140,28 мкв талбайтай үйлчилгээний зориулалтай байр, 11 тоот хаягт байршилтай 15 мкв  авто зогсоолын хамт 2019 оны 5дугаар сарын 2-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулан 206,000,000 төгрөгөөр тохиролцон, төлбөрийг нь төлж худалдан авсан. Худалдагч А.Т нь уг байрыг надад худалдахдаа Г.Г гэдэг хүн шүдний эмнэлгийн үйл ажиллагаа явуулдаг байсан, тэр хүний эд хогшил хадгалж байгаа түүний нь эзэнд нь хүлээлгэж өгөх, байраа султгуулах ажил байгаа, өөрөө болохоор олон хэлсэн боловч тоодоггүй, бие муу тархи толгой өвддөг учир хүнтэй ам мурийх хүсэлгүй байна гэж хэлсэн.

Уг  байрыг өмнө нь би үзэж байсан. үнэ харьцахгүй боломжийн үйлчилгээ явуулахад тохиромжтой мэдэх учир доторх эд зүйлийг эзэнд нь хүлээлгэж өгөх асуудлыг хариуцахаар болсон. Миний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч н.Оюунгэрэл хариуцагч Г.Гтэй уулзан байрнаас эд хогшилоо гаргах, байр султгаж өгөх талаар хэлсэн боловч хүлээн аваагүй байна. Миний зүгээс хуулийн дагуу үл хөдлөх хөрөнгө худалдаж авсан учраас Г.Гийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ хариу тайлбараар өгсөн. Иймд хариуцагч Г.Гт миний өмчлөлийн байрнаас эд зүйлээ авч байр суллаж өгөхийг даалгаж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгч нар хариуцагч Б.Дашцэрэнгийн сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Улсын бүртгэлийн Ү-2204026276 тоот дугаарт бүртгэгдсэн БЗД, 25 дугаар хороо, Нарын зам гудамж, 143 байр О/А тоот хаягт байршилтай 140,28 мкв талбайтай үйлчилгээний зориулалтай үл хөдлөх эд хөрөнгө нь Г.Г өмчлөлийн хөрөнгө бөгөөд А.Т дүр үзүүлэн бэлэглэлийн гэрээгээр түр шилжүүлсэн байсан хөрөнгө юм.  Г.Г нь 2019 оны 4 сарын 4-ний өдөр А.Тт холбогдуулан нэхэмжлэл гаргасан ба шүүхээс  бүрдүүлбэр хангаагүй үндэслэлээр буцаасан. Улмаар 2019 оны 4 сарын 18-ны өдөр дахин нэхэмжлэл гаргасан боловч А.Т нь хаяг дээр байхгүй үндэслэлээр хэрэг буцсан. Ийнхүү А.Т өөрийг нь эрэн сурвалжилж байх хугацаанд Б.Дашцэрэнд уг маргаан бүхий байрыг 2019 оны 5 сарын 2-ны зохиомол байдлаар худалдах, худалдан авах гэрээ байгуулж худалдсан байдаг.  Б.Днь үнэхээр уг байрыг худалдан авч байгаа бол томоор маш олноор бичсэн зарыг унших нь тодорхой байсан. Гэтэл тухай байрыг очиж үзсэн эмнэлгийн зориулалтай тоног төхөөрөмж хадгалагдаж байгаа түүний эзэнд нь хүлээлгэж өгөх байраа султгуулах ажил байгаа гэсэн тайлбар өгч А.Ттай нийлэн зохиомол байдлыг бий болгож байна. Г.Г тухай байранд эмнэлгийн үйл ажиллагаа явуулдаг ба өнөөдрийг хүртэл уг газраа үйл ажиллагаа тасралтгүй явуулж байна. Иймд Б.Дашцэрэнгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч А.Т шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Г.Г нэхэмжлэлдээ дараах үндсэн гол зүйлийг хүлээн зөвшөөрч бичсэн байна. Үүнд 2012 оны 3 сард 150,000 доллар, 2012 оны 8 сард 40,000 доллар, 2017 оны 4 дүгээр сарын 3 өдөр 99,0000,000 төгрөг авсан ба энэхүү банканд төлөх мөнгөө Тт төлж байхаар тохирсон гэж бичжээ. Үүнд Г.Г нь налайх дүүргийн хаан банкинд надтай бэлэглэсэн гэх үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан байсан бөгөөд надаар чөлөөлүүлж, банканд төлдөг хүүгээ надад төлж байхаар тохирсон юм. Гэхдээ 99,000,000 төгрөг бус 99,290,660 төгрөг төлүүлж байраа барьцаанаас сулласан юм.. Г нь нийт 190,000 ам доллар, 99,290,660 төгрөг зээлсэн юм. Ингээд тэр ам доллароос 2017 оны 2 сарын 5-ны өдрийн байдлаар 15,000 ам доллар төлсөн бөгөөд үлдэгдэл 175,000 ам доллар төлөх үлдэгдэлтэйгээ нотолж надад тодорхойлолт хийж өгсөн болно. Мөн банкны өрөө төлүүлсэн мөнгөнөөс түүний нэхэмжлэлд бичсэн 2017.7 сард 15,000,000 төгрөг, 2017 оны 8 сараас 2019 оны 2 сар хүртэл 43,000,000 төгрөг гэсэн байх бөгөөд үүнийгээ нотолсон баримтаа хавсаргах хэрэгтэй байна.  Миний зүгээс энэ тал дээр тодорхой тоо дүнг хэлэх боломжгүй байгаа бөгөөд баримтад үндэслэн зөвшөөрнө. Үл хөдлөх хөрөнгийн тухайд Г.Г үл хөдлөх хөрөнгөө буюу дээрх хаяг байрыг зарах гэж маш олон удаа зар өгсөн байдаг. Үүнд хувь хүмүүс болон гадаад дотоодын Солонгос, АНУ гэх зэрэг хүмүүст хандсан сүүлдээ REMAX-д 1 мкв-ийг 1,800,000 төгрөгөөр заруулах гээд чадалгүй үнэ доошоо үнэлэгдсэн. Тэр уг нь байраа зарж миний өрийг төлөх гэж их хөөцөлдсөн  боловч санасан хэмжээнд нь байр нь зарагдаагүй юм. Тэрээр надад уг байрыг 100,000,000 төгрөгөөр үнэлж, өөрөө санал тавьж бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн юм. Мөн байрыг миний өмчлөлд шилжүүлсний дараа надад түрээсийн төлбөр төлж байхаар санал тавьсан юм. Г.Г нь нэхэмжлэлдээ ор үндэслэлгүй гүтгэсэн байдлаар нэхэмжлэл гаргасан тал дээр хариу тайлбар зарим дээр нь өгсөн. Миний бие эрүүл мэндийн хувьд сайнгүй, тархи толгой хүнд хэлбэрийн өвчтэй учраас түүнтэй маргаан хийх хүсэлгүй байдаг бөгөөд олон удаа түний араас хөөцөлдөж шаардлага гаргаж байсан бөгөөд түний амьдралд тус хүргэж зээл өгснийхөө хариуд элдэв худал гүтгэлэг, муу үгээр хэлүүлж байгаадаа гомдолтой байна. Г.Г өөрөө хүсэж надад дээрх үл хөдлөх хөрөнгийг хуульд заасан шаардлагын дагуу бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн, миний өмчлөлд бүрэн шилжсэн учраас түүний гаргасан нэхэмжлэлийг хүлээн авах боломжгүй. Учир нь би уг байрыг Б.Дгэж хүнд 206,000,000 төгрөгөөр худалдсан. Харин энэ мөнгийг би түүний өрнөөс суутгахад татгалзах зүйлгүй. Иймээс хариуцагч Г.Гээс нийт 405,148,600 төгрөг нэхэмжилж байна.

Миний зүгээс нийт 719,445,542 төгрөг нэхэмжлэхээр түүний өгсөн 81,088,000 төгрөгийг хасаж 638,357,542 төгрөг болсон. Үүнээс би байр худалдсан зөрүү мөнгө болох 106,000,000 хасаад 532,357,542 төгрөгийг нэхэмжлэх байсан боловч үнийн дүнг мөн буулгах 405,148,600 төгрөг болгосон. Би өмчлөлийн байраа өөрийн үзэмжээр зах зээлийн үнийг баримтлан бэлэглэлийн гэрээний үнэлгээнээс 106,000,000 төгрөгөөр илүү худалдан борлуулснаа Г.Гийн төлбөр зохих мөнгөнөөс хасахдаа түүний нөхцөл байдлыг харгалзан бодож шийдвэрлэсэн боловч тэрээр үүнийг өчүүхэн ч ойлгохгүй байгаа тул нэхэмжилбэл зохих 638,357,542 төгрөг гаргуулах шаардлага гаргаж байна. Иймээс өмнө бууруулж 405,148,600 төгрөг болгосныг 233,208,942 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 638,357,542 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгч нар хариуцагч А.Тийн гаргасан сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 А.Т нь 2017 оны 2 сарын 6-ны өдөр Сонгдо эмнэлэгт эмчлүүлж байх үед эмнэлэг дээр гэнэт ирж, чиний зээлийн үлдэгдэл 150,000 доллар, 40 доллар нийт 190 доллар төл гэж хэрүүл шуугиан хийж, хэрвээ төлөхгүй бол би хүү, алданги тооцно энэ хүний мөнгө байсан, би боож үхнэ гэх мэтээр асуудал үүсгэсэн. Би эмнэлэг дээр байсан учраас ихэд санаа зовсон. Ингээд А.Т надаар гэрээний үлдэгдэл 175,000 доллар өгөх ёстой гэж надаар бичүүлээд авч явсан. Би тухай үед зээлж авсан мөнгө болон өгсөн төлбөр хоёроо тооцоо нийлж байж асуудалд хандах юм чинь энэ гарын үсэг нэг ач холбогдол өгөхгүй байх гэж бодоод А.Тийг хурдан явуулах зорилгоор хэлснийх нь дагуу цаасан дээр өөрөө бичиж өгөөд явуулсан юм. Энэ талаар би 2019 оны 4 сарын 4-ний өдрийн болон түүнээс хойш гаргасан буцаагдсан бүх нэхэмжлэлдээ дээрх үйл баримтыг огноо болон мөнгөний хэмжээг бага зэрэг зөрүүтэйгээр Сонгдо эмнэлэгт байхад бичүүлж авсан талаар тогтмол дурдсан болно. Би А.Тт төлөх ёстой төлбөрөө бүгдийг нь төлсөн болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

                                                                                                                   ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч нь Г.Г, А.Т нарын хооронд 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр байгуулагдсан бэлэглэлийн гэрээ, А.Т, Б.Днарын хооронд 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай үндсэн нэхэмжлэлийг, хариуцагч Б.Днь нэхэмжлэгч Г.Гийг байрнаас албадан гаргуулах, хариуцагч А.Т нь нэхэмжлэгч Г.Гээс 638,357,542 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргасныг зохигч талууд бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

Нэхэмжлэгч үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг “... 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр “Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн” гэрээгээр А.Тт компанийнхаа байрыг бэлэглэх хүсэл зориг байгаагүй, надад зээл авч өгсөн хүмүүс баталгаа шаардаад байна гээд гуйгаад байхаар нь Хаан банкны зээлийн барьцаанд байсан байрныхаа зээлийг нь А.Таар төлүүлээд түр хугацаагаар шилжүүлж, дүр үзүүлэн хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулна ...” гэж, “... 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр худалдах, худалдан авах гэрээг нэхэмжлэгчээс шүүхэд А.Тт холбогдуулан нэхэмжлэл гаргасныг мэдсэний дараа А.Т нь Б.Дашцэрэнд миний байрыг худалдсан гэж хэлцэл хийн шилжүүлсэн нь хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үндсэн дээр хийгдсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулна ...” гэж тус тус тодорхойлсон.

Нэг талаас Г.Г нөгөө талаас А.Т нарын хооронд 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр “Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн” гэрээ байгуулж,  гэрээгээр бэлэглэгч Г.Г нь 100,000,000 төгрөгийн үнэ бүхий Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол-2, Нарны зам 143 дугаар байрны 1 давхрын О/А тоот хаягт байршилтай 140.28 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 15 м.кв талбайтай №11 авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг бэлэг хүлээн авагч А.Тт үнэ төлбөргүйгээр бэлэглэсэн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан тус гэрээний хуулбар зэрэг бичгийн баримтаар тус тус тогтоогдож байна. /1 дүгээр х.х-ийн 8 дахь талд/

Энэхүү гэрээ нь агуулга болон зорилгын хувьд Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1 дэх хэсэгт заасан “Бэлэглэлийн гэрээ”-ний зохицуулалтад хамаарч байна.

Хэлцэл, гэрээ хүчин төгөлдөр болоход тавигдах шалгуур нь субъект, агуулга, хэлбэр болон субьектив талын шинжүүд байна.

Тус бэлэглэлийн гэрээ нь агуулгын хувьд хууль зөрчөөгүй, субъектийн хувьд эрх зүйн зохих чадамжтай этгээдүүдийн хооронд хийгдсэн, хэлбэрийн хувьд талуудын гарын үсэг зурагдсан энгийн хэлбэртэй бичгийн хэлцлийн шаардлагыг тус тус хангасан байна.

Харин, тус хэлцлийн субьектив шинж буюу тухайн хэлцэл байгуулах үеийн талуудын дотоод хүсэл зорилго, гадагш илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэл хоёр нийцээгүй гэж нэхэмжлэгч маргаж байх тул тус үндэслэлд дүгнэлт өгөх нь зүйтэй байна.

Хэлцэл субьектив шинжийн хувьд хүчин төгөлдөр бус байх нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3, 56.1.4 дэх хэсэгт, харин субьектив шинжийн хувьд хүчин төгөлдөр бус гэж тооцож болох хэлцлийн хувьд Иргэний хуулийн 58, 59, 60 дугаар зүйлд тус тус зохицуулжээ.

Нэхэмжлэгч Г.Г маргаан бүхий тус гэрээгээр үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх жинхэнэ хүсэл зориг илэрхийлээгүй, зээлийн гэрээний үүргийг хангагдах хүртэл түр шилжүүлсэн, харин хариуцагчид өмчлөх эрх үүсгэх зорилго байгаагүй гэж тайлбарлаж, хариуцагч тухайн үл хөдлөх хөрөнгийг үнэ төлбөргүй аваагүй, харин зээлийн гэрээний үүрэг буюу 100,000,000 төгрөгт тооцон шилжүүлж авсан гэж тус тус тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч Г.Г нь Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол-2, Нарны зам 143 дугаар байрны 1 давхрын О/А тоот хаягт байршилтай 140.28 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 15 м.кв талбайтай №11 авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалан “Шинэ шидэт од” ХХК, “Монхан коснтракшн” ХХК-ийн нэрээр “Хаан банк” ХХК-иас  200,000,000 төгрөгийн зээл авсан байх ба тус зээлийн үлдэгдэл 99,290,660 төгрөгийг хариуцагч А.Т нь “Шинэ шидэт од” ХХК-ийн зээлийн данс болох Хаан банкны 5121004615 тоот дансанд 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр төлсөн болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна. /1 дүгээр х.х-ийн 148, 154-162 дахь талд/

Хариуцагч А.Т 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэснээс хойш буюу 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр талууд “Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн” гэрээг байгуулсан байх ба энэ өдрөөс хойш нэхэмжлэгч нь хариуцагчид зээлийн төлбөрийг шилжүүлж байсан болох нь зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан нэхэмжлэгч Г.Гийн Хаан банк дахь 5028073131, 5114028513, 5028031974, Голомт банк дахь 345005776, Л.Ганбилэгийн Хаан банк дахь 5028073153, 5121005154 тоот дансны хуулга зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

Түүнчлэн, 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр талууд “Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн” гэрээ байгуулж, өмчлөх эрхийг А.Тт шилжүүлсэн боловч нэхэмжлэгч Г.Г нь тус үл хөдлөх хөрөнгийн ус, дулаан, цахилгааны төлбөр зэрэг тогтмол төлөгддөг төлбөрийг төлж байсан болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байна. /1 дүгээр х.х-ийн 168-205 дахь талд/

Зохигч талуудын хооронд 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр үйлдсэн хэлцэл нь зохигчдын тайлбар болон дээр дурдсан баримтаас үзэхэд бэлэглэх хүсэл зоригийн илэрхийлэл нь үгүйсгэгдэж байна.

Хэлцлийн жинхэнэ хүсэл зориг Г.Г, А.Т нарын хооронд үүссэн зээлийн гэрээний үүргийг хангагдах хүртэл үл хөдлөх хөрөнгийг барьцаалан шилжүүлсэн гэж үзэн тус хэлцлийг үл хөдлөх хөрөнгийг бэлэглэх байдлаар үйлдсэн нь хэлцэл субьектив шинжийн хувьд зөрчилтэй байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар “дүр үзүүлэн” хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэлтэй гэж үзэв.

Хариуцагч А.Т нь Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол-2, Нарны зам 143 дугаар байрны 1 давхрын О/А тоот хаягт байршилтай 140.28 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 15 м.кв талбайтай №11 авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг Б.Дашцэрэнд 2019 оны 5 дугаар сарын 12-ны өдөр “худалдах худалдан авах гэрээ”-гээр шилжүүлсэн байна.

Тус гэрээгээр, нэг талаас худалдагч А.Т нь Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол-2, Нарны зам 143 дугаар байрны 1 давхрын О/А тоот хаягт байршилтай 140.28 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 15 м.кв талбайтай №11 авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, нөгөө талаас худалдан авагч Б.Днь 206,000,000 төгрөгийн үнэ төлөх үүргийг харилцан хүлээсэн байна. 1 дүгээр х.х-ийн 38 дахь талд/

Худалдан авагч Б.Днь байрны төлбөрт 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр худалдагч А.Тт 106,000,000 төгрөгийг бэлнээр, 2019 оны 5 дугаар сарын 16, 27-ны өдрүүдэд дансаар тус бүр 50,000,000 төгрөг нийт 100,000,000 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. /1 дүгээр х.х-ийн 40-41, 222 дахь талд/

Нэхэмжлэгч Г.Г нь тус гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үндсэн дээр хийгдсэн хэлцэл гэж тайлбарласнаас гадна хариуцагч А.Т шүүхэд бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах нэхэмжлэл гаргасныг мэдсэний үндсэн дээр Б.Дашцэрэнгийн өмчлөлд зохиомлоор гэрээ байгуулж шилжүүлсэн, тус үл хөдлөх эд хөрөнгө байрлах хаяг дээр 2008 оноос хойш шүдний эмнэлэг ажиллуулж байгаа бөгөөд хариуцагч А.Ттай маргаантай болсон тул 2019 оны 3 дугаар сараас энэ байр маргаантай тул худалдан авсан хүн мөнгөн хэлбэрээр хохирох эрсдэлтэй талаар зар мэдээлэл байршуулж байсан гэж тайлбарласан.

Гэрч Ш.Оюун шүүхэд мэдүүлэхдээ “... энэ он гараад цагаан сараас хойно байж магадгүй, хоёр гурван цагаан цаас наасан байсан. Эхлээд анзаараагүй, сүүлд анзаарсан” гэж, гэрч Г.Одонгоо мэдүүлэхдээ “... түүнээс хойш манай захирал иймэрхүү бичиг тавина. Байр зарна, эмнэлгээ суллаж өг гэсэн учраас 2019 оны 3 дугаар сараас эхэлж бичиг наасан”, эмнэлгийг худалдаж авахаар хүн ирж байгаагүй ...” гэж мэдүүлсэн. /2 дугаар х.х-ийн 73-77 дахь талд/

Гэрч нарын мэдүүлгээс үзэхэд нэхэмжлэгчийн тухайн үл хөдлөх хөрөнгө маргаантай тул худалдан авсан хүн мөнгөн хэлбэрээр хохирно гэж зарлал, мэдээлэл байрлуулж байсан гэх тус тайлбар үндэслэлтэй байна.

Хариуцагч Б.Днь тухайн үл хөдлөх хөрөнгийг өмнө нь үзэж байсан, А.Т болон манай хүүхдүүд холбоотой байдаг тул худалдан авсан гэж тайлбарласан боловч тус тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно.

Өөрөөр хэлбэл, 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн худалдах худалдан авах гэрээгээр үл хөдлөх хөрөнгө Б.Дашцэрэнгийн өмчлөлд шилжиж бүртгэгдсэн боловч нэхэмжлэгч Г.Г тухайн байранд шүдний эмнэлгийн үйл ажиллагаа эрхэлж байсан болох нь тогтоогдсон.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

Үл хөдлөх хөрөнгийн хувьд Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөө этгээдэд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болох хэдий ч зөвхөн өмчлөх эрх шилжсэнээр бус тухайн эд хөрөнгийн эзэмшил мөн шилжсэнээр худалдагч гэрээний үүргээ биелүүлсэнд тооцогдоно.

Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.3-т эрх шилжүүлэгч нь өмчлөгч бус этгээд байсан ч улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлсэн бол өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн хувьд уг эрхийг шилжүүлж байгаа этгээд тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч байх боловч өмчлөх эрх олж авч байгаа этгээд нь уг эрхийг шилжүүлж байгаа этгээд өмчлөгч биш болохыг мэдэж байсан бол энэ заалт хамаарахгүй гэж заасан.

Тайлбарлавал, Б.Днь А.Ттай худалдах-худалдан авах гэрээ байгуулж байх үед уг үл хөдлөх хөрөнгө худалдагчийн эзэмшил, ашиглалтад байгаагүй, уг байранд Г.Г шүдний эмнэлгийн үйл ажиллагаа олон жил явуулж байгааг тэрээр мэдэж байсан тул түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэх үндэслэлгүй.

Иймд Б.ДА.Т нарын хооронд байгуулсан гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт зааснаар хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байна.

Дурдсан үндэслэлүүдээр, үндсэн нэхэмжлэлд дурдсан хэлцлүүдийг хүчин төгөлдөр бус гэж үзэж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар хэлцлийн үр дагаврыг шийдвэрлэн Б.Дашцэрэнгийн нэр дээрх үл хөдлөх хөрөнгийн Ү-2204026276 дугаартай өмчлөх эрхийг хүчингүй болгож, тус үл хөдлөх хөрөнгийг Г.Гийн нэр дээр шилжүүлж, өмчлөх эрхийг сэргээхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах нь зүйтэй гэж үзэв.

Хариуцагч А.Тийн сөрөг нэхэмжлэлийн тухайд:

Хариуцагч А.Т нь 638,357,542 төгрөгийг нэхэмжлэгч Г.Гээс гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг нэхэмжлэгч нь 18,202,660 төгрөгт холбогдох хэсгийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

- 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 175,000,000 ам долларын зээлийн төлбөрт 433,322,750 төгрөгөөс бэлэглэлийн гэрээгээрээ шилжүүлсэн үл хөдлөх хөрөнгийн үнэ 100,000,000 төгрөгийг хасаж, үлдэх 333,322,750 төгрөг,

- 333,322,750 төгрөгийн зээлийн хүү 2.6 жилийн 13.4 хувиар тооцож 157,296,157 төгрөг,

- Хаан банкны өрийг төлсөн 99,290,660 төгрөгийн хохирол 2.6 жилийн 13. 4 хувиар тооцож 132,553,035 төгрөг,

- Түрээсийн төлбөрт 96,273,600 төгрөг нийт 719,445,542 төгрөгөөс нэхэмжлэгчийн төлсөн 81,088,000 төгрөгийг хасаж, үлдэх 638,357,542 төгрөгийг гаргуулна гэж тайлбарласан.

а. Зээлийн гэрээний дагуу 175,000 доллар гаргуулах шаардлагын тухайд:

Хариуцагч нь нэхэмжлэгчид 2012 оны 3 дугаар сард 150,000 доллар, 2012 оны 8 дугаар сард 40,000 доллар зээлдүүлж байсан үйл баримтын талаар талуудын хэн аль нь маргахгүй байна.

Зохигчдын тайлбараар талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсэг, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан “Зээлийн гэрээ”-ний харилцаа үүссэн байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зохицуулсан.

Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг “... 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Г.Гийн гараар 175,000 доллар өгөх нь үнэн болно” гэсэн зээлийн тооцооны үлдэгдэл нийлсэн баримтын дагуу хангуулна гэж тайлбарлаж, нэхэмжлэгч Г.Г нь 2012 онд 190,000,000 ам долларыг зээлж, хүүгийн хамт төлж дууссан тул хүлээн зөвшөөрөхгүй гэж татгалзсан.

Хэрэгт авагдсан 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн тодорхойлолт гэсэн гараар бичсэн баримтад “Г миний бие иргэн А.Таас харилцан тохиролцож зээлж авсан долларын зээлийн үлдэгдэл 175,000 /нэг зуун далан таван мянга/ доллар өгөх нь үнэн болно” гэсэн байх ба уг баримтыг өөрийн гараар бичсэн эсэх талаар нэхэмжлэгч Г.Г маргаагүй, харин хариуцагч айлган сүрдүүлж бичүүлж авсан гэж тайлбарласан. /1 дүгээр х.х-ийн 1469 дэх талд/

Хариуцагч А.Т 175,000 долларыг өгөх нь үнэн гэсэн тус бичгийг нэхэмжлэгч Г.Гийг айлган сүрдүүлж бичүүлсэн гэх тайлбар, татгалзал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.

Хэдийгээр, нэхэмжлэгчийн айлган сүрдүүлж бичүүлсэн гэх тайлбар, татгалзал баримтаар тогтоогдохгүй байх боловч өмнөх 2012 оны 3 дугаар сард 150,000 доллар, 2012 оны 8 дугаар сард 40,000 доллар нийт 190,000 долларын зээлийн тооцоо гэсэн утгаар бичсэн гэдэгтэй нэхэмжлэгч маргахгүй байна.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” байна гэж, мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно. Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүсэхээр мөн зүйлийн 76.2-т зохицуулсан.

Түүнчлэн, Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.7-д зааснаар тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол  хөөн хэлэлцэх хугацаа тасалдах ба ийнхүү тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолох бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчид 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр төлбөр төлөхөө хүлээн зөвшөөрсөн баримт үйлдсэн байх тул хариуцагчийн 2012 оны 3, 8 дугаар сард мөнгө зээлдүүлсэн зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах 3 жилийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж үзнэ.

Нэхэмжлэгчийн 175,000 доллар төлнө гэсэн нэг талын гараар бичсэн баримтаар талууд харилцан тооцоо нийлсэн гэж үзэх үндэслэлгүй, өөрөөр хэлбэл тус баримтаар нэхэмжлэгч хариуцагчид 175,000 долларын зээлийн үлдэгдэлтэй гэж шууд эргэлзээгүй дүгнэх үндэслэлгүй байна.

Иймд, нэхэмжлэгчээс хариуцагчид өөрийн болон Л.Ганбилэгийн данснаас шилжүүлж байсан төлбөрийг хэрэгт авагдсан дансны хуулгаар 2012 оны 3 дугаар сараас 2017 оны 2 дугаар сарын 06-ны өдөр хүртэл хугацаанд тооцож үзэхэд нийт 76,237,100 төгрөгийг төлж байсан болох нь тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь А.Тийн дүү Л.Чимгээгийн дансанд тодорхой хэмжээний зээлийг эргэж төлж байсан гэж тайлбарлаж байх боловч хэрэгт авагдсан Л.Чимгээгийн Төрийн банкны дансны хуулгаар нэхэмжлэгч ийнхүү А.Тт зээлийг төлж байсан гэдэг нь шууд тогтоогдохгүй байна. /2 дугаар  х.х-ийн 84-92 дэх талд/

Иймд нэхэмжлэгч Г.Г нь 190,000 долларын зээлд дансаар 76,237,100 төгрөгийг төлж байсан нь тогтоогдож байх тул хариуцагч нь зээлийн гэрээний үүргийн дагуу зээлийн үлдэгдлийг шаардах эрхтэй.

Талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн 2012 оны 03 дугаар сарын Монгол банкнаас зарласан долларын ханш 1348.56 төгрөг байсан байх ба уг дүнгээр 190,000 долларын тооцоход /190,000х1348/=256,120,000 төгрөг, үүнээс нэхэмжлэгчийн төлсөн 76,237,100 төгрөгийг хасахад /256,120,000-76,237,100=179,882,900 төгрөг гарч байна.

Үүнийг тухайн үеийн долларын ханш болох 1348.56 төгрөгт хуваахад нэхэмжлэгч /179,882,900:1348.56/=133,389 долларын зээлийн үлдэгдэлтэй байна.

Ийнхүү шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж зохицуулсантай нийцнэ гэж үзсэн болно.

Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт “Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө” гэж зохицуулснаар нэхэмжлэгчийн 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр бичгээр зээлийн үлдэгдэлтэй талаар илэрхийлсэн өдийн  Монгол банкны долларын төгрөгтэй харьцах ханш болох 2476.13 төгрөгөөр тооцож, /133,389х2476.13/ =330,288,505 төгрөгийг нэхэмжлэгчээс зээлийн гэрээний үүрэгт гаргуулж, хариуцагч А.Тт олгох үндэслэлтэй гэж үзэв. /1 дүгээр х.х-ийн 147 дахь талд/

б. Зээлийн хүү 157,296,157 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

Хариуцагч нь нэхэмжлэгчээс Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт “Мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй” гэж зохицуулснаар зээлийн хүү 157,296,157 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн.

Хуульд заасан тус зохицуулалтын урьдчилсан нөхцөл нь мөн хуулийн 222 дугаар зүйлийн 222.1 дэх хэсэгт заасан үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн байхыг шаардах бөгөөд нэхэмжлэгч нь ийнхүү хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул тус шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

в. Хаан банкны өрийг төлсөн 99,290,660 төгрөгийн хохирол 132,553,035 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

Хариуцагч нь нэхэмжлэгчийн “Хаан банк”-нд төлөх 99,290,660 төгрөгийн зээлийг төлсөн тул тус 99,290,660 төгрөгийн зээлийн хүүг 2.6 жилийн 13. 4 хувиар тооцож 132,553,035 төгрөгийг гаргуулна гэж сөрөг нэхэмжлэл гаргасан.

Хэрэгт нэг талаас зээлдүүлэгч “Хаан банк” ХХК нөгөө талаас зээлдэгч “Шинэ шидэт од” ХХК, “Монхан констракшн” ХХК-ийн хооронд байгуулсан 2014 оны 6 дугаар сарын 13-ний өдрийн ЗГ/1717 дугаартай зээлийн гэрээ авагдсан байх ба тус гэрээгээр зээлдүүлэгч “Хаан банк” ХХК нь 200,000,000 төгрөгийг “блокийн тоног төхөөрөмж худалдан авах болон түүхий эд татах” зориулалтаар, жилийн 20.4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлдүүлжээ. /1 дүгээр х.х-ийн 156-158 дахь талд/

Уг зээлийн гэрээний үүргийг хангуулахаар Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол-2, Нарны зам 143 дугаар байрны 1 давхрын О/А тоот хаягт байршилтай 140.28 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 15 м.кв талбайтай №11 авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалж, талууд 2014 оны 6 дугаар сарын 13-ний өдөр БПҮ/1717 дугаартай “Баталгаат ипотекийн гэрээ” байгуулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /1 дүгээр х.х-ийн 161-162 дахь талд/

Тус гэрээнд оролцогч зээлдэгч тал болох “Шинэшидэт од” ХХК нь 1 үүсгэн байгуулагчтай, гүйцэтгэх удирдлагаар нь Г.Г бүртгэгджээ. /1 дүгээр х.х-ийн 226 дахь талд/

Зээлдэгч “Шинэшидэт од” ХХК-ийн зээлийн үлдэгдэл 99,290,660 төгрөгийг хариуцагч А.Т нь “Шинэ шидэт од” ХХК-ийн зээлийн данс болох Хаан банкны 5121004615 тоот дансанд 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр төлсөн болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдсон. /1 дүгээр х.х-ийн 148, 154 дэх талд/

Хариуцагч нь нэхэмжлэгчээс тус Хаан банканд зээл төлсөн мөнгөний хүүг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг Г.Г, А.Т нарын хооронд байгуулсан 2017 оны 4 дүгээр сарын 04-ны өдрийн бэлэглэлийн гэрээ, А.Т, Б.Днарын хооронд байгуулсан 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн худалдах худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй харилцан тооцуулахаар гаргасан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт “Сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох байвал шүүх сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэнэ. Бусад тохиолдолд тэдгээрийг хамтруулан шийдвэрлэх эсэхийг шүүх шийдвэрлэнэ” гэж заасан бөгөөд хариуцагчийн тус шаардлага нь нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлтэй харилцан тооцогдох үндэслэлгүй байх тул тус шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч нь иргэн, хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага байна” гэж заасан бөгөөд иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд иргэн өөрийн нэрийн өмнөөс хуулийн этгээд өөрийн удирдах байгууллагаараа дамжуулан оролцох” тул “Шинэшидэт од” ХХК, А.Т нарын хооронд үүссэн аливаа харилцаанд дүгнэлт хийх боломжгүй болно.

г. Түрээсийн төлбөрт 96,273,600 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

Шүүх, нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэн Г.Г, А.Т нарын хооронд байгуулсан 2017 оны 4 дүгээр сарын 04-ны өдрийн бэлэглэлийн гэрээг байгуулсан үеэсээ хүчин төгөлдөр бус гэж дүгнэсэн тул хариуцагчид нэхэмжлэгч 96,273,600 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэхгүй.

Тодруулбал, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасан “хохирол”-д хамаарахгүй юм.

Дурдсан үндэслэлүүдээр, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 330,288,505 төгрөгт холбогдох хэсгийг хангаж, 175,516,002 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 132,553,035 төгрөгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Хариуцагч Б.Дашцэрэнгийн сөрөг нэхэмжлэлийн тухайд:

Хариуцагч Б.Днь нэхэмжлэгч Г.Гт холбогдуулан Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол-2, Нарны зам 143 дугаар байрны 1 давхрын О/А тоот хаягт байршилтай 140.28 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 15 м.кв талбайтай №11 авто зогсоолыг чөлөөлүүлэх тухай шаардлага гаргасан.

Хариуцагч тус шаардлагыг өмчлөгчийн хувьд шаардаж байгаа гэж тайлбарласан.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж зохицуулсан бөгөөд хуульд зааснаар тухайн шаардах эрхийг нэг талаас өмчлөгч этгээд хууль бус эзэмшигчид холбогдуулан гаргах журамтай.

Шүүх, Б.Днь А.Т нарын хооронд 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээ нь байгуулсан үеэсээ хүчин төгөлдөр бус гэж дээр дүгнэсэн тул хариуцагч Б.Дашцэрэнг өмчлөгчийн хувьд шаардах эрхтэй гэж үзэх үндэслэлгүй юм.

Тус үндэслэлээр, хариуцагч Б.Дашцэрэнгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                                                                  ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.10, 56.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Г.Г, А.Т нарын хооронд 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр байгуулагдсан “Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ”, А.Т, Б.Днарын хооронд 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр байгуулагдсан “Худалдах-худалдан авах гэрээ”-г тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, Б.Дашцэрэнгийн нэр дээр бүртгэгдсэн Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол-2, Нарны зам 143 дугаар байрны 1 давхрын О/А тоот хаягт байршилтай 140.28 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 15 м.кв талбайтай №11 авто зогсоолын өмчлөх эрхийг хүчингүй болгож, тус үл хөдлөх хөрөнгийг Г.Гийн нэр дээр бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгасугай.

2. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан Г.Гээс 330,288,505 төгрөгийг гаргуулж, А.Тт олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 175,516,002 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан Г.Гт холбогдох Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол-2, Нарны зам 143 дугаар байрны 1 давхрын О/А тоот хаягт байршилтай 140.28 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 15 м.кв талбайтай №11 авто зогсоолыг чөлөөлүүлэх тухай хариуцагч Б.Дашцэрэнгийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

4. Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Гт холбогдох хариуцагч А.Тийн 132,553,035 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Г.Гээс төлсөн 1,846,000 төгрөг, хариуцагч А.Таас төлсөн 3,507,693 төгрөг, хариуцагч Б.Дашцэрэнгээс төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Таас 657,950 төгрөг, хариуцагч Б.Дашцэрэнгээс 1,187,950 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Г.Гт, нэхэмжлэгч Г.Гээс улсын тэмдэгтийн хураамжид 1,809,392 төгрөгийг гаргуулж, хариуцагч А.Тт тус тус олгосугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч  буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 7 хоногийн хугацаа  өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Л.ЭНХЖАРГАЛ