Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 184/ШШ2020/02478

 

2020 08 06 *******4/ШШ2020/02478

 

МОНГОЛ УЛС НЭРИЙН ӨМНӨӨС

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Амартүвшин даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, *******-р хороо, Бага наран *******-р гудамжны ******* тоотод оршин суух, Улаанхүүгийн /УХ 690**************07/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүрэг, *******-р хороо, ******* шар, Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори *******-р сургуульд холбогдох,

Хөгжмийн боловсролын багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 10,429,600 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М., хариуцагчийн төлөөлөгч М., өмгөөлөгч Т., гэрч Н., Д., Б., Ж., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Төгөлдөрмөнх нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

Нэхэмжлэгч У. ерөнхий боловсролын сургуульд багшаар *******0 жил, ерөнхий боловсролын лаборатори ******* дугаар сургуульд 26 оны 9 дүгээр сарын -ний өдрөөс хөгжмийн боловсролын багшаар ажилласан. Захирлын 29 оны ******* дугаар сарын *******1-ний өдрийн Б/108 дугаар тушаалаар хууль зүйн үндэслэлгүйгээр ажлаас халагдсан ба тушаалыг 2020 оны дүгээр сарын 06-ны 16 цагт сургуулийн менежер З. гардан авсан.

Ажиллаж байх хугацаандаа хүүхдүүдийг хөгжүүлэх, бага дунд боловсролын ёс зүйн дүрмийг чандлан баримтлах зэргээр ажиллаж байсан. Гэтэл хүүхдүүдийн эцэг эхчүүдээс дамжин ирсэн явган яриатай холбоотой өргөдөл гомдлын дагуу ажлаас халсанд гомдолтой байна.

Эцэг эхчүүдийн зүгээс өгсөн өргөдөл гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. ******* жилийн дараа тэтгэвэрт гарах учраас ажилдаа эргэн орж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэж, ажилгүй байсан хугацааны цалин нөхөн олгуулж, гаргуулах саналтай байна.

Сургуулийн захирлын тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.******* дахь заалт Ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн гэсэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 1*******1 дүгээр зүйлийн 1*******1.1.******* дахь заалт Ажлаас халах гэсэн заалтыг тус тус үндэслэл болгосон нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Мөн Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.******* дахь заалт, Хөдөлмөрийн дотоод журмын 8.2.4 дэх заалт, Хөдөлмөрийн гэрээний 4.1, 4.2, 4.2.2 дахь хэсгийн заалтууд ажлаас халах үндэслэл болохгүй гэж үзэж байх тул Хөгжмийн боловсролын багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 10,429,600 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэж өгнө үү гэв.

Хариуцагчийн төлөөлөгч М., өмгөөлөгч Т. нараас 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори ******* дугаар сургуулийн захирлын 26 оны 9-р сарын -ний өдрийн Б/************** дугаар тушаалаар У. нь тус сургуулийн дуу хөгжмийн багшаар ажилласан. Нэхэмжлэгч У. нь 29 оны -р сард 4-р ангийн ******* нэр бүхий эцэг эхээс ирсэн бага насны хүүхдүүдэд дарамт шахалт үзүүлдэг, бага насны хүүхдүүдийг нүдэнд нулимстай, зүрхэнд айдастай сургаж байгаа талаар бичсэн гомдлын дагуу сургуулийн захирал хөгжмийн боловсролын багш У.тэй биечлэн уулзаж аман сануулга өгч зөвлөн тусалж, хугацаат үүрэг даалгавар өгч ажилласан. 29 оны *******-р сарын 08-ны өдрийн Б/4******* дугаар захирлын тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 1*******1 дүгээр зүйлийн 1*******1.1.2-т зааснаар үндсэн цалинг ******* сар 20% бууруулах сахилгын шийтгэл, 29 оны 10-р сарын 07-ны өдрийн Б/9******* дугаар захирлын тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 1*******1 дүгээр зүйлийн 1*******1.1.1.-т зааснаар сануулах сахилгын шийтгэлийг тус тус ногдуулсан.

Нэхэмжлэлтэй холбоотой суралцагчдын эцэг эх, асран хамгаалагч нараас удаа дараа гомдол санал гаргаж байсан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 1*******1 дүгээр зүйлийн 1*******1.4-т заасан сахилгын шийтгэл ногдуулснаас хойш нэг жил өнгөрөөгүй байхад давтан /******* удаа/ зөрчил гаргасан бөгөөд суралцагчийг ялгаварлан, гадуурхдаг, хэл амаар доромжилдог, айлгаж сэтгэл зүйн дарамт үүсгэж байсан нь тогтоогдсон. Тус сургуулийн дэргэдэх ёс зүйн зөвлөлийн хурлаар орж өөрийн алдааг хүлээн зөвшөөрсөн. Мөн ******* дүүргийн мэргэжлийн хяналтын газрын төлөвлөгөөт бус хяналт шалгалтаар дуу хөгжмийн багш У. нь багшийн хувийн журнал хөтлөөгүй, бага дунд боловсролын стандартын хэрэгжилтийн ахиц, үр дүнг тооцдоггүй зөрчил гаргасан нь тогтоогдсон тул ажлаас чөлөөлсөн болно.

Нэхэмжлэгч У. нь хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан Б/4*******, Б/9******* дугаар захирлын тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.1-т зааснаар эрх бүхий байгууллагад гомдол санал гаргаж, маргаан үүсгэж байгаагүй бөгөөд ******* дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсийн хяналт шалгалтын талаар төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т Шалгуулсан байгууллага, аж ахуйн нэгжийн эрх баригч, албан тушаалтан хяналт шалгалтын явцад хууль тогтоомж зөрчигдсөн, гаргасан шийдвэр үндэслэлгүй гэж үзвэл гомдлоо хяналт шалгалт хийсэн байгууллагын эрх баригчдад гаргана гэж заасанчлан хяналт шалгалт хийсэн байгууллагын эрх баригчдад гомдол гаргаж маргаан үүсгээгүй байгаа нь бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна.

Иймд 2020 оны *******-р сарын *******1-ний өдрийн Б/108 тоот тушаал үндэслэлтэй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.

Гэрч Н. шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

1999 оноос хойш Нийслэлийн ерөнхий боловсролын *******-р сургуульд нийгмийн ажилтнаар ажиллаж байна. У. багш 26 онд багшаар ажилд орсон. Өмнө нь У. багштай холбоотой гомдол удаа дараа гардаг байсан, амаар болон бичгээр зөвлөмж өгч ойлголцож байсан боловч сүүлийн үед У. багш хүлээн зөвшөөрөхгүй, би тэгээгүй, ингээгүй гэж тайлбар өгөх болсон.

29 оны 04 дүгээр сарын *******-ны өдөр анги удирдсан багш Цогзолмаа хүсэлт тавьсан. 29 оны 04 дүгээр сарын 1*******-ны өдөр У. багшид танилцуулсан, гэтэл хүлээн зөвшөөрөхгүй гэж уурлаад гараад явсан, хүлээж байгаач гэж хэлсэн боловч хүлээж аваагүй, боломж олгоогүй. 29 оны 04 дүгээр сарын 1*******-ны өдөр Цогзолмаатай уулзсан.

Шалгалтаар 29 оны 0******* дугаар сарын 07-ны өдөр өөрөө хүлээн зөвшөөрсөн тул сануулах арга хэмжээ авхуулахаар 29 оны 04 дүгээр сарын 29-ний хамтарсан баг Ёс зүйн зөвлөлийн зөвлөмж, хүүхдийн эрсдлийн нөхцөл байдлын үнэлгээ хийгээд хүргүүлсэн.

29 оны ******* дугаар сарын 24-нд У. багшийн асуудлаар дахин иргэн Батсүрэнгийн гомдол орж ирсэн. Ажиллах хугацаандаа багш У. маш их хариуцлага муу, цаг баримтладаггүй, сэтгэлгүй, хувийн зохион байгуулалтгүй ажилладаг, захирал М. хатуу ширүүн хүн биш, аль болох зөвшилцөх, зөвлөх зааж сургах арга барилтай ажилладаг хүн гэв.

Гэрч Д. шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: *******-р сургуульд 20 оноос хөгжмийн багшаар ажиллаж байна. Өмнө Наранцацрал захирлын үед багш У.ийн талаар сахилга, ёс зүй, хүүхэдтэй ажиллахад зөрчил дутагдал гардаг байсан, энэ байдлыг нь хэлэхээр хүлээж авдаггүй гэв.

Гэрч Б. шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Сургуульд 20 оны 08-р сараас өнөөдрийг хүртэл архив бичиг хэргээр ажиллаж байна. Захирлын 29 оны *******-р сарын *******1-ний өдрийн тушаалыг буруу, засвартай хийсэн гэж надад хариуцлага тооцсон.

У. багшид Нийслэлийн мэргэжлийн хяналтын байцаагчийн зөвлөмжийг танилцуулахаар хэлтэл цаашаа яваад өгсөн. 29 оны ******* дугаар сарын 10-ны өдрийн хуралд хөгжмийн бүх багш нар оролцсон, өмнөх 2 тушаалд гомдол гаргаагүй, сүүлд Мэргэжлийн хяналтын шалгалт, зөвлөмжийн талаар хүлээн зөвшөөрөхгүй бол гомдол гаргах эрхтэй талаар багш У. өөрөө байсан тул мэднэ, ямар арга хэмжээ авах гэж байгааг өөрт нь мэдэгдсэн. ******* зөрчилд тушаал гарсныг бүгдийг нь У. мэдэж байсан бөгөөд би тушаалуудыг танилцуулах гээд чадаагүй, хэлэхээр цааш яваад өгдөг, ер нь огт гарын үсэг зурж өгдөггүй, дээрх тушаалууд болон мэргэжлийн хяналтын зөвлөмжид гомдол гаргаж байгаагүй гэв.

Гэрч Ж. шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 29 оны 04-р сард У. багштай холбоотой ...ааштай, ёс зүйгүй, багшид байхгүй ааш араншинтай гэж хүүхэд хэлсэн, манай хүүхэд нэг өдөр хичээлдээ явахгүй гэхээр нь асуутал У. багш хашгирч загнадаг, айж байна гэж байсан, эхэндээ тоогоогүй, дараа нь хурлын зааланд нэг таараад сайн байна уу гээд асуух зүйл байна гэтэл хэлэх хэлэхгүй үгээр загнасан тул үнэхээр үнэн юм байна гэж мэдэж авсан.

Ангийн хурал хийх болгонд дуу хөгжмийн багш У.ийн талаар дахин дахин яригдах болсон, хүүхэд гадуур явахдаа хүртэл У. багштай тааралдахаараа цочиж цэрвэж байсан их дарамт шахалттай, түгшүүртэй хичээл заадаг байсан юм байна гэж ойлгоод захиралд нь арга буюу хэлж гомдол өргөдөл гаргасан гэв.

Хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч У. нь хариуцагч Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори ******* дугаар дунд сургуульд холбогдуулж, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 10,429,600 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч, түүний өмгөөлөгч ...тушаал үндэслэлтэй, хуульд нийцсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, тушаал шийдвэрийг бичгээр танилцуулж, гарын үсэг зуруулах гэхээр ажилтан огт гарын үсэг зурж өгдөггүй, өмнөх 2 тушаалд гомдол гаргаж байгаагүй гэж маргажээ.

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******9 дүгээр зүйлийн 1*******9.4.-д зааснаар Шүүх аж ахуйн нэгж, байгууллага тэдгээрийн албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаа хуульд нийцэж буй эсэх, шийдвэрийг эрх бүхий этгээд гаргасан, гомдол үндэслэлтэй эсэхийг тогтооно.

Нэхэмжлэгч У. ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг 2020 оны -р сарын 06-нд хүлээн авсан, шүүхэд гомдлоо 2020 оны -р сарын 29-ний өдөр гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.2-т заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор байна.

Нэхэмжлэгч буюу ажилтан У. нь 26 оны 09-р сарын -ний өдрөөс Нийслэлийн ерөнхий боловсролын лабортори *******-р сургуульд дуу, хөгжмийн багшаар ажилд орсон, сахилгын зөрчлийг удаа дараа гаргасны улмаас сургуулийн захирлын 29 оны 0******* дугаар сарын 08-ны өдрийн Б/4******* дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 1*******1 дүгээр зүйлийн 1*******1.1.2-т зааснаар үндсэн цалинг ******* сарын хугацаатай 20 хувь бууруулах, 29 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Б/9******* дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 1*******1 дүгээр зүйлийн 1*******1.1.1-д зааснаар сануулах сахилгын шийтгэл ногдуулсан, 29 оны ******* дугаар сарын *******1-ний өдрийн Б/108 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 1*******1 дүгээр зүйлийн 1*******1.1.*******-т зааснаар үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн зэрэг үйл баримт тогтоогдлоо. /хх-1*******/

Ажил олгогч Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори ******* дугаар дунд сургууль хөгжмийн боловсролын багшийн ажилд ажлуулахаар ажилтан У.тэй 29 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулсан, талуудын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүсчээ. /хх-*******0-*******1/

Ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа 29 оны ******* дугаар сарын 11-ний өдөр Б/108 дугаартай тушаал гаргасан байх ба энэ тушаалтай ижил агуулга, дугаар бүхий тушаалыг 29 оны ******* дугаар сарын *******1-ний өдөр дахин гаргаж, тушаалд засвар оруулжээ. /хх-117, 1*******/

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.*******-д ... ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүснэ гэж заасан. Мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ... ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж заасан.

Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдэгт зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасанг ойлгох бөгөөд давтан гаргасан зөрчлүүдийн хоорондох хугацаа өмнөх зөрчилдөө сахилгын шийтгэл хүлээсэн бол 1 жилээс, хүлээгээгүй бол 6 сараас хэтрээгүй байна. Ажилтны гаргасан зөрчил нь түүний хөдөлмөрлөх явцдаа хөдөлмөрийн гэрээ болон дотоод журам, мэргэжлийн ажил, үүрэгтэй холбоотой дүрэм журам зэргийг зөрчих, мөн ёс зүйн алдаа гаргах зэргээр зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байна.

Ноцтой зөрчил гаргасан гэдэгт ...ажил олгогчийн эрх ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг буй болгосон, ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэхүй байна гэж ойлгоно. Хөдөлмөрийн гэрээний талууд ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцож, хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заадаг.

Ажилтан У. нь 29 оны *******-р сарын *******1-ний Б/108 дугаар тушаал гарах өдрийн байдлаар *******0 нас / оны дүгээр сарын 2*******-ны өдөр төрсөн/-тай байсан байх бөгөөд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар ... 60 нас хүрсэн үндэслэлээр цуцласан гэж үзэх боломжгүй байна. Хариуцагчийн ... техникийн илт алдаа, сахилгын зөрчил давтан гаргасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн гэх тайлбар үндэслэл бүхий байна. /хх-20/

Хөдөлмөрийн гэрээний 4.2.2, хөдөлмөрийн дотоод журмын 8.6.1-т зааснаар ... ажилтан хөдөлмөрийн гэрээгээр болон байгууллагын дотоод журамд заасан үүргээ бүхэлд нь буюу хэсэгчлэн биелүүлээгүйгээс сахилгын шийтгэлийг ******* ба түүнээс дээш удаа хүлээсэн бол захиргааны санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлана, мөн энэ үндэслэлийг ноцтой зөрчилд тооцно ... гэж нэрлэн заажээ. /хх-27, *******1-р тал/

Иймд ажил олгогчийн санаачлагаар дээрх хөдөлмөрийн гэрээ, дотоод журмын холбогдох заалт болон сахилгын зөрчил давтан гаргасан, ноцтой зөрчил гаргасан зэрэг 2 үндэслэлээр У.тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 29 оны ******* дугаар сарын *******1-ний өдөр цуцалсан Б/108 дугаар тушаал, хуульд нийцсэн байна.

Нэхэмжлэгч У.ийн сурагч нартай зүй бус харьцсан, хүүхдийн эрх зөрчсөн, арьс өнгө, шашин шүтлэгээр нь ялгаварлан гадуурхсан зэрэг сахилгын зөрчилд нь 29 оны 0******* дугаар сарын 08-ны өдрийн Б/4******* дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 1*******1 дүгээр зүйлийн 1*******1.1.2-т зааснаар үндсэн цалинг ******* сарын хугацаатай 20 хувь бууруулах, 29 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Б/9******* дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 1*******1 дүгээр зүйлийн 1*******1.1.1-д зааснаар сануулах сахилгын шийтгэл ногдуулсан тушаалууд хууль зүйн үндэслэлтэй, үүнд ажилтан У. гомдол гаргаагүй, зөрчил тус бүртээ баримтаар тогтоогдсон байна. /хх-*******2-104/

Түүнчлэн У.ийн 29 оны 06-р сарын 11-ний өдрийн ...сургуулийн захиргаанд гаргасан ... цалингийн ******* сарын сахилгын шийтгэл ногдуулсныг 1 сар болгож өгнө үү гэх агуулга бүхий хүсэлт /хх-142/,

-29 оны ******* сарын 11-нд тушаал гарсан, ... үйлдвэрчний эвлэлд хандаж би *******-ны өдөр өргөдөл өгсөн, ... эцэг эхийн гомдлоор халж ... миний гомдлыг хүлээн аваад ажлаа үргэлжлүүлж байна гэж ойлгосон ... ******* удаа өргөдөл бичиж захирал руу орсон... гэх тайлбар,

-2020 оны дүгээр сарын 06-ны өдрийн сургуулийн захиргаанд бичгээр гаргасан У.ийн ...амьдралын байдлыг харгалзан 2020 оны 08-р сарын *******1-нийг хүртэл энэ хичээлийн жилийг дуустал ажиллуулж өгнө үү. гэх агуулга бүхий өргөдөл, /хх-1*******8/

-хариуцагчийн төлөөлөгч М.ы: ...У. багш над дээр орж ирж уулзаад би алдаагаа ойлгож байна, энэ хичээлийн жил дуустал ажилламаар байна, ******* дугаар сарыг дуустал ажиллуулаач гэсэн.... гэх тайлбар,

-гэрч З.: ... би захирал дээр ороод багшид хугацаа хэрэгтэй учраас 29 оны ******* дугаар сарын *******1 болгох боломж байна уу, өөрөө хичээлийн жил дуусгах хүсэлтэй гаргасан ... гэх мэдүүлэг,

-Гэрч Б.ын ... Оюунтуяа байцаагчийн дуудуулснаар 29 оны *******-р сарын 10-ны өдөр У. багшийг дуудсан боловч ирээгүй, коридороор зугтаав. Мөн ЗАН-н ахлагч багшаар дамжуулан дуудуулсан ч ирээгүй. МХБ-с зөвлөмж, албан бичиг ирсэнийг мэдэгдэс тухай тэмдэглэл /2хавтас *******6 тал/, гэрэл зураг зэргээс үзвэл ажилтан У. нь дээрх ******* тушаалыг мэдсэн, танилцсан, гарын үсэг зурахаас татгалзсан, тушаал, шийдвэр, зөвлөмжид гомдол гаргах эрхээр хангагдсан, өмнөх сахилгын шийтгэлүүдэд гомдол гаргаагүй байна гэж үзэв.

Иймд дээр дурдсанаар үндэслэлүүдээр нэхэмжлэгч У.ийн гомдол үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дугаар зүйлийн 11*******.2.*******, мөн хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.1.2, мөн хуулийн 116, 1******* зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн *******8 дугаар зүйлийн *******8.1.2, 46 дугаар зүйлийн 46.1., 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори ******* дугаар сургуулийн хөгжмийн боловсролын багшийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэгч У.ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.******* дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдснийг дурдсугай.

 

 

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.*******, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ В.АМАРТҮВШИН