Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 128/ШШ2018/0434

 

018 оны 07 сарын 05 өдөр

           Дугаар                              Улаанбаатар хот

128/ШШ2018/0434        

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О. даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ГхХХК

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс

Нэхэмжлэлийн шаардлага: ГхХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын Хар-Уул нэртэй, XV-******* дугаартай тусгай зөвшөөрлийг болон Их хайрхан нэртэй, XV-******* дугаартай тусгай зөвшөөрлүүдийг хууль бусаар цуцалсан Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 53 дугаартай шийдвэрийн ГхХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, хууль бусаар цуцлагдсан ашигт малтмалын хайгуулын Хар-Уул нэртэй, XV-******* дугаартай тусгай зөвшөөрлийг болон Их хайрхан нэртэй, XV-******* дугаартай тусгай зөвшөөрлүүдийн жилийн төлбөр төлсөн баримтуудыг үндэслэн бүртгэж, хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг сэргээхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б, хариуцагчийн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ГхХХК-ийн захирал Я.И******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

...Манай компани нь геологи хайгуулын үйл ажиллагаа эрхэлдэг үндэсний уул уурхайн компаниудын нэг юм.

Тус компани нь 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн Ашигт малтмалын хайгуулын XV-*******, XV-******* дугаартай зөвшөөрлүүдийг эзэмшиж байгаа бөгөөд тусгай зөвшөөрлүүдийн 2 дахь жилийн төлбөр буюу 2017 оны жилийн хураамжийг төлөх үед буюу 2017 оны 06 дугаар сард компанийн захирал Я.И******* нь өвчтэй байсан, компанийн ажилчин, албан хаагчид нь Говь-Алтай аймгийн нутагт Болд гянт болд ХХК-ийн хайгуулын талбайд гэрээгээр өөрсдийн УКС маркийн өрмөөр өрөмдлөгийн ажил гүйцэтгэж байхад, компанийн геологич н.Ч нь тусгай зөвшөөрлүүдийн төлбөр төлөх хугацаа болсныг мэдээд, бага хүүхэд нь 12-р анги төгсөөд элсэлтийн уралдаант шалгалтад орох болсон тул ажлаас чөлөөтэй байсан нябо н.Б*******тэй утсаар ярьж, төлбөр төлөх үнийн дүнгүүдийг мэдэж авсан байна.

Геологич н. тухайн үед Говь-Алтай аймгийн Е******* суманд хайгуул хийж буй өрмөн дээр ажиллаж байсан бөгөөд тухайн газар нь гар утас барихгүй, харин сумын төв дээр орж ирээд нябо Д.Б*******тэй утсаар ярьж тусгай зөвшөөрлүүдийн үнийн дүнг авахдаа ашигт малтмалын хайгуулын XV-******* тоот тусгай зөвшөөрөлд 4 075 550 төгрөг төлөхийг 407 550 төгрөг, ашигт малтмалын хайгуулын XV-******* тусгай зөвшөөрөлд 6 106 344 төлөхийг 610 434 төгрөг гэж буюу нэг орон дутуу ойлгоод Улаанбаатар хотод байсан компанийн зөвлөх н.Б*******т үнийн дүнг хэлэхдээ: ашигт малтмалын хайгуулын XV-******* тоот тусгай зөвшөөрөлд 407 550 төгрөг, ашигт малтмалын хайгуулын XV-******* тоот тусгай зөвшөөрөлд 610 434.50 төгрөг төлөх юм байна гэж хэлээд сумын төвөөс хүнс, шатахуун аваад буцсан.

ГхХХК-ийн зөвлөх Л.Б******* нь 2016 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хайгуулын төлбөр төлөх хугацаанд нь дээрхи төлбөрүүдийг АМ төсөв, Лицензийн орлого зориулалтаар Төрийн сан банкны тоот дансанд тушаасан бөгөөд тухайн үед нийт төлбөрүүдийг бүрэн төлөх санхүүгийн чадавх бидэнд байсан болно.

Харин геологич н.Ч******* тушаагдсанаас хойш 3 хоногийн дараа сумын төв дээр ирээд, нябо Д.Б*******тэй дахин утсаар ярихдаа төлбөр дутуу тушаагдсаныг мэдэж, зөвлөх Л. эгтэй дахиж утсаар ярьснаар 6 дугаар сарын 16-ны өдөр буюу 3 хоногийн дараа ашигт малтмалын хайгуулын XV-******* тоот тусгай зөвшөөрөлд 4 075 500.50 төгрөг, ашигт малтмалын хайгуулын XV-******* тоот тусгай зөвшөөрөлд 6 106 344.40 төгрөгийг хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн жилийн урьдчилсан төлбөр-т төлсөн ба урьд нь хайгуулын тусгай зөвшөөрлүүдэд төлөгдсөн 407 550 төгрөг, 610 434.50 төгрөгүүд нь хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн алдангийн үнийн дүнг бүрэн хангаж байгаа юм.

Өөрөөр хэлбэл ГхХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасан Тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг хадгалах заалтыг болон мөн хуулийн 31.1-д заасан Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 32, 33 дугаар зүйлийг хангаж ажиллах үүрэгтэй гэснийг зөрчөөгүйгээс гадна ГхХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасан Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д заасан Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байна... гэсэн заалтуудыг зөрчөөгүй болно.

Учир нь ГхХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн хуульд заасан хугацаанд хайгуулын тусгай зөвшөөрлийн жилийн төлбөрийн тодорхой хэсгийг төлж барагдуулснаас гадна тусгай зөвшөөрлийн жилийн төлбөрийг алдангийн хамт бүрэн төлж барагдуулсан ба энэхүү төлбөр нь үндсэн төлбөр, алдангийн хамт Ашигт малтмал, газрын тосны газрын дансанд одоо ч гэсэн байдаг.

ГхХХК нь хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн жилийн төлбөрийн асуудлаар хамт Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Сунгалт бүртгүүлэх тухай 15/017 дугаартай албан тоотыг, Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Х.Х*******д 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Гомдол гаргах тухай 07/018 тоотыг, мөн Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Х.Х*******д 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Гомдолд нэмэлт тайлбар гаргах тухай 13/018 тоотыг тус тус хүргүүлж байсан.

Иймд дээрх нөхцөл байдлуудыг судлан үзэж, Кадастрын хэлтсийн дарга асан н.Маас хүлээж бай, асуудлыг чинь шийдвэрлэж өгнө гэсэн, Кадастрын шинэ дарга Д.Дээс Кадастрын даргын шийдвэр нэгэнт гарсан байна. Шийдвэр гараагүй байсан бол шийдвэрлэж өгөх боломжтой байлаа, хэрвээ газрын даргын нэр дээр гомдол гаргаад асуудлыг дахин авч хэлэлцвэл, татгалзахгүй гэснийг болон Ашигт малтмал, газрын тосны газрын даргаас дээрхи асуудлаар сонсгол явуулах нөхцөл байдлыг судлан үзэж байсныг Захиргааны шүүх судлан үзэж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 53 дугаар хууль бус шийдвэрийн ГхХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, Төрийн сан банканд нэгэнт төлөгдсөн тусгай зөвшөөрлүүдийн төлбөрүүдийг албан ёсоор бүртгэн Ашигт малтмалын хайгуулын XV-*******, XV-******* дугаартай зөвшөөрлүүдийн эрхийг хууль ёсоор буцаан сэргээхийг хамт Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдв*******э үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... ГхХХК-иас тус шүүхэд гаргасан ашигт малмталын хайгуулын Хар-Уул нэртэй ХҮ-******* дугаартай, Их хайрхан нэртэй ХҮ-******* дугаартай тусгай зөвшөөрлүүдийг хууль бусаар цуцалсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 53 дугаар шийдвэрийн ГхХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, хууль бусаар цуцлагдсан ашигт малтмалын хайгуулын ХҮ-*******, ХҮ-******* тоот дугаартай тусгай зөвшөөрлүүдийн жилийн төлбөр төлсөн баримтуудыг үндэслэн бүртгэж, хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг сэргээхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Нэг. Тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх үүргийн талаар

Төв аймгийн Алтанбулаг, Баянхангай, Лүн сумдын нутагт орших Хар-Уул нэртэй 14,053.45 га талбайд ашигт малтмалын хайгуулын ХV-******* дугаартай тусгай зөвшөөрлийг, Төв аймгийн Алтанбулаг, Баянхангай, Лүн сумдын нутагт орших Их хайрхан нэртэй 21,056.36 га талбайд ашигт малтмалын хайгуулын ХҮ-******* дугаартай тусгай зөвшөөрлийг 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 324 тоот шийдвэрээр ГхХХК-д анх олгосон.

Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө гэж заасан байдаг.

ГхХХК-аас хуулийн дээрх заалтын дагуу ХV-*******, XY-******* дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн ээлжит жилүүдийн төлбөрийг 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс өмнө төлөх үүрэгтэй байсан.

Гэвч тус компаниас тусгай зөвшөөрлийн 2 дахь жилийн төлбөрийг хуулийн хугацаандаа төлөөгүй байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6-д Энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулна гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл Ашигт малтмалын тухай хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй бол тухайн компани төлбөр төлөх хугацаа хэтэрснээс хойш 30 хоногийн дотор алдангийн хамт төлбөрөө төлөх боломжтойгоор хуульчилсан.

ГхХХК-ийн хувьд, Ашигт малтмалын тухай хуулийн 34.2 болон 34.6-д заасан хуулийн хугацааны алинд ч төлбөрөө төлөөгүй байна.

Энэ тохиолдолд Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7, 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан нөхцөл бүрэлдэж, тухайн тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэлтэй болно.

Иймд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 53 дугаар шийдвэрээр ГхХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ХV-*******, ХҮ-******* дугаартай тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан нь хууль зүйн үндэслэл бүхий захиргааны акт болно.

Хоёр. Тусгай зөвшөөрөл цуцлах мэдэгдлийн талаар

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасны дагуу ашигт малтмалын хайгуулын XV-******* дугаартай тусгай зөвшөөрлийг цуцлах хууль зүйн үндэслэл бүрдсэн талаар Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 7/3605 тоот мэдэгдлийг ГхХХК-нд хүргүүлсэн байна.

Тусгай зөвшөөрлийг цуцалсан тухай шийдвэрийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 7/385 тоот албан бичгээр ГхХХК-ний зөвлөх Л.Б*******т 2018 оны 01 дүгээр сарын 22-нд гардуулсан байна.

ГхХХК-иас 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 07/018 тоот, 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 13/018 тоот албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 53 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах тухай гомдлыг Ашигт малтмал, газрын тосны газрын даргад тус тус ирүүлсэн.

Ашигт малтмал, газрын тосны газрын даргаас гомдлыг хянан үзээд 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 1/2967 тоот албан бичгээр гомдлыг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй талаар хариу өгсөн байна.

Нэхэмжлэгч ГхХХК нь төлбөр төлөх үүргээ биелүүлэхдээ Ашигт малтмалын тухай хуульд заасан тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх хугацааг нэгэнт хоцроож буюу 2018 оны 06 дугаар сарын 12, 18-ны өдрүүдэд төлсөн нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийг хуулиар хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн гэж үзэх үндэслэл болохгүй.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч ГхХХК-ийн нэхэмжлэл үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянаад дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч ГхХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын Хар-Уул нэртэй, XV-******* дугаартай тусгай зөвшөөрлийг болон Их хайрхан нэртэй, XV-******* дугаартай тусгай зөвшөөрлүүдийг хууль бусаар цуцалсан Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 53 дугаартай шийдвэрийн ГхХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, хууль бусаар цуцлагдсан ашигт малтмалын хайгуулын Хар-Уул нэртэй, XV-******* дугаартай тусгай зөвшөөрлийг болон Их хайрхан нэртэй, XV-******* дугаартай тусгай зөвшөөрлүүдийн жилийн төлбөр төлсөн баримтуудыг үндэслэн бүртгэж, хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг сэргээхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б*******ээс шүүх хуралдаан дээр гаргасан Би энэ компанид зөвлөх хийдэг. Бид төлөх төлбөрийн үнийн дүнгийн оронг андуурч 4.075.500 төгрөг 50 мөнгө төлөхөөс 407.550 төгрөг, 6.106.344 төгрөг 40 мөнгө төлөхөөс 610.434 төгрөг төлсөн, тухайн үед манай компани тусгай зөвшөөрлийн төлбөрийг бүрэн төлөх санхүүгийн чадвартай байсан.

Манай нягтлан ар гэрийн асуудлаар чөлөөтэй байсан учраас геологичоо тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөөрөй гэдгийг хэлсэн байсан. Манай гиеологич над руу залгаад 407.550 төгрөг, 610.434 төгрөгийг тус тус төлөөрэй гэсэн би өөрөө очиж төлсөн ингэхдээ орон андуурсан бөгөөд тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх хугацаа хэзээ дуусаж байгааг сайн мэдээгүй, Ашигт малтмалын тухай хуульд тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй бол 0,3 хувийн алданга төлнө гэж заасан бид алдангийн хамт төлбөрөө төлж барагдуулсан гэх тайлбарын тухайд:

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн ГхХХК-ийн XV-*******, XV-******* дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй үндэслэлээр цуцалсан нь Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7, 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасантай нийцсэн байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тусгай зөвшөөрөл олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө, 34.6-д Энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулна, 34.7-д Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална гэж тус тус заасан байна.

Өөрөөр хэлбэл Ашигт малтмалын тухай хуульд зааснаар ГхХХК нь XV-*******, XV-******* дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийн 2017 оны төлбөрийг 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс өмнө төлөх үүрэгтэй байсан төдийгүй Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 7/3602, 7/3605 дугаартай албан бичгүүдээр ГхХХК-д тусгай зөвшөөрлүүдийн төлбөрийг хуулийн хугацаанд төлөх талаар мэдэгдэл хүргүүлсэн байна.

Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т Хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөр хайгуулын талбайн гектар тутамд эхний жилд 145 төгрөг, 2 дахь жилд 290 төгрөг байна гэж зааснаас үзэхэд ГхХХК нь XV-******* дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төлбөрт 4.075.500 төгрөг 50 мөнгө /14.053.45 га х 290 төг=4.075.500 төгрөг 50 мөнгө/, XV-******* дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төлбөрт 6.106.344 төгрөг 40 мөнгө /21056.36 га х 290 төг=6.106.344 төгрөг 40 мөнгө / тус тус төлөхөөр байжээ.

Гэтэл нэхэмжлэгч нь 4.075.500 төгрөг 50 мөнгө төлөхөөс 407550 төгрөг, 6.106.344 төгрөг 40 мөнгө төлөхөөс 610434 төгрөгийг тус тус 2016 оны 06 дугаар сарын 12-ний өдөр АМ төсөв, Лицензийн орлого зориулалтаар Төрийн сан банкний тоот дансанд тушаасан болох нь нэхэмжлэгч хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар болон мөнгө төлсөн баримтаар нотлогдож байх бөгөөд нэхэмжлэгчийг орон андуурч төлбөрөө төлсөн гэж үзхээргүй байна.

Учир нь гэрч ГхХХК-ийн нягтлан бодогч Д.Б*******гээс шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгт ...би ГхХХК-д 2015 оноос хойш ажиллаж байна, Тухайн үед би 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 06 дугаар сарын 20-ны өдрийн хооронд хүүхэд сургууль төгсөх гээд чөлөө авсан байсан. Тухайн үед намайг орлож байсан хүн байгаагүй. Манай компанийн геологич н.Ч над руу залгахад нь би Лицензийн төлбөрөө төлсөн үү? 6.106.344, 4.075.500 төгрөгийг төлөөрөй гэж хэлсэн. н.Ч Л.Б******* ах руу яриад лицензийн төлбөрийг төлсөн байсан. Мөнгөн дүнг зөрүүлж төлсөнийг би төлбөр төлсний дараа сүүлд мөнгө төлсөн баримт ирхэд мэдсэн гэх гэрчийн мэдүүлгээс үзвэл ГхХХК нь 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр тусгай зөвшөөрлийн төлбөр төлөхдөө санамсаргүйгээр орон андуурсан сүүлд гүйцээж төлбөрөө төлснөөр 0,3 хувийн алданга төлөгдсөн гэж үзэхээргүй байна.

ГхХХК нь Төв аймгийн Өндөр ширээ сумын нутагт орших ашигт малтмалын хайгуулын Их хайрхан нэртэй, XV-******* дугаартай, Төв аймгийн Алтанбулаг, Баянхангай, Лүн сумын нутагт орших Хар-Уул нэртэй, XV-******* дугаартай тусгай зөвшөөрлүүдийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 324 дүгээр шийдвэрээр тус тус эзэмшиж байсан бөгөөд эхний жилийн тусгай зөвшөөрлийн төлбөрөө 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдөр төлсөн байна.

Дээрхээс дүгнэвэл нэхэмжлэгч нь 2 дахь жилийн ашигт малтмалын хайгуулийн ХҮ-******* тоот тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс мөн ашигт малтмалын хайгуулын ХҮ-******* тоот тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг 2017 оны 05 дугаар сарын 12 ны өдрөөс өмнө урьдчилан төлөх үүрэгтэй байсан байна.

Гэтэл бодит байдал дээр нэхэмжлэгч нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх бөгөөд ХҮ-******* дугаартай тусгай зөвшөөрлийн 2 дахь жилийн төлбөр 407.550 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр, дутуу төлсөн үлдэх 4.075.500 төгрөг 5 мөнгийг 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр, XV-******* дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн 2 дахь жилийн буюу 2017 оны төлбөр гэх 610.434 төгрөг 50 мөнгийг 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр, дутуу төлсөн 6.106.344 төгрөг 40 мөнгийг 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр тус тус төлж төлбөр төлөх хугацааг бүтэн сар буюу 30 хоногоор хэтрүүлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан төлбөрийн баримт болон зохигчдийн тайлбараар нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн .. манай компанийн захирал Я.И******* нь өвчтэй байсан, нягтлан бодогч Д.Б******* нь чөлөөтэй байсан, геологич н.Ч нь томилолтоор хөдөө орон нутагт ажиллаж байсан ба төлбөрийн дүнг андуурч тушааснаас тусгай зөвшөөрлүүд цуцлагдахад хүрсэн.

Манай компани Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Сунгалт бүртгүүлэх тухай 15/017 дугаартай албан бичгийг хүргүүлж байсан боловч хариу өгөлгүй байсаар 6 сарын дараа манай компанийн XV-*******, XV-******* дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан гэх тайлбарын тухайд:

Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-д Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдв*******э. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгч ГхХХК нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст гаргасан хүсэлтэд тухайн албан тушаалтан хариу өгөөгүй нь төрийн захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаа байх боловч энэ үндэслэлээр хариуцагчийг буруутгаж нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

Иймд ГхХХК нь төлбөр төлсөн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаандаа бүрэн төлсөн гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.4, 34.7, 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг баримтлан Ашигт малтмал газрын тосны газарт ГхХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын Хар-Уул нэртэй, XV-******* дугаартай тусгай зөвшөөрлийг болон Их хайрхан нэртэй, XV-******* дугаартай тусгай зөвшөөрлүүдийг хууль бусаар цуцалсан Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 53 дугаартай шийдвэрийн ГхХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, хууль бусаар цуцлагдсан ашигт малтмалын хайгуулын Хар-Уул нэртэй, XV-******* дугаартай тусгай зөвшөөрлийг болон Их хайрхан нэртэй, XV-******* дугаартай тусгай зөвшөөрлүүдийн жилийн төлбөр төлсөн баримтуудыг үндэслэн бүртгэж, хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг сэргээхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх