Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэрэннадмидын Батсүрэн |
Хэргийн индекс | 128/2020/0253/З |
Дугаар | 128/ШШ2020/0696 |
Огноо | 2020-10-28 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 128/ШШ2020/0696
2020 оны 10 сарын 28 өдөр Дугаар 128/ШШ2020/0696 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Батсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* ХХК
Хариуцагч: Баянзүрх дүүргийн Засаг дарга
Нэхэмжлэлийн шаардлага: Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн А/ захирамжийн д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/ захирамжийн Б.*******д холбогдох хэсгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 зүйлийн 52.5.1-д заасныг баримтлан илт хууль бус болохыг тогтоолгох, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 10 сарын 09-ны өдрийн А/ захирамжийн Б.*******д холбогдох хэсгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 зүйлийн 52.5.1-д заасныг баримтлан илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Х. , түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч , өмгөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.*******, Ц., гуравдагч этгээд , түүний өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн ой миний бие гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай ******* ХХК-ийг 2007 оны 10 сарын 26-ны өдөр Монгол Улсад үүсгэн байгуулан авто угаалгын чиглэлээр үйл ажиллагаа
явуулахаар болсон.
Миний бие 2007 онд авто угаалгын газрын тоног төхөөрөмжийг өөрийн хөрөнгөөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас худалдан авч, Монгол Улсад оруулж ирсэн бөгөөд тухайн тоног төхөөрөмжийг байршуулан үйл ажиллагаа явуулах газар надад хэрэгтэй болсон, гадаад улсын иргэнд газар эзэмшүүлэх зөвшөөрөл тухайн үед өгөхгүй байсан тул Монгол Улсын иргэний нэр дээр газар ашиглах, эзэмших эрх авах зайлшгүй хэрэгцээ шаардлага гарсан.
Монгол Улсын иргэн Б.*******ыг миний бие түхайн үед таньдаг байсан бөгөөд Б.******* нь Би Газрын албанд таньдаг хүнтэй гэж хэлэн надад газар эзэмших эрхийн гэрчилгээ аваад өгье гэхэд нь би зөвшөөрч газар эзэмших эрхийн гэрчилгээг М.*******ын нэр дээр авах саналтай байгаагаа хэлсэн. Учир нь М.******* тухайн үед манай компанийн нэг хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагч байсан юм.
Улмаар Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 10 сарын 09-ний өдрийн захирамжаар Б.*******д авто угаалга, үйлчилгээний зориулалтаар нэгж талбарын бүхий 1290 м.кв газрыг 5 жилийн хугацаатай эзэмших эрхийн дүгээр гэрчилгээг 2007 оны 11 дүгээр сарын -ны өдөр олгосон. Дараа нь Б.******* нь Та надад 10,600,000 /арван сая зургаан зуун мянга/ төгрөг өгвөл танай компанийн хувьцаа эзэмшигч М.*******ын нэр дээр гэрчилгээг шилжүүлж өгье гэхээр нь 2007 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Газар эзэмших эрх шилжүүлэх тухай гэрээ хийж, Б.*******, М.******* нар нь надаас 10,600,000 /арван сая зургаан зуун мянга/ төгрөгийг авсан бөгөөд мөнгө өгсөн, авсан гэж гарын үсэг зурж баримт үйлдсэн ба тухайн баримтыг 2007 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр нотариатаар гэрчлүүлэн авч үлдсэн байдаг.
Үүнээс хойш миний бие Өгөөмөр захын урд талд автомат авто угаалгын газрын үйл ажиллагааг хариуцан ажиллуулж байсан ба Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн , Б.*******, нар нь өөр хоорондоо үгсэн хуйвалдаж, миний ажиллуулж байсан авто угаалгын газрын тоног төхөөрөмж, газрыг өөрсдийн өмч хөрөнгө мэтээр үзэж, намайг бусдыг залилан мэхэлсэн гэж үзэн, гүтгэн хууль хяналтын байгууллагаар үндэслэлгүйгээр шалгуулан олон хоног цагдан хориулж хохироосон юм. Намайг шалгуулах хугацаандаа манай авто угаалгын газрыг бүхэлд нь өөрсдийн нэр дээр шилжүүлэн авсан байсан.
Дээрх иргэдийн гаргасан бусдыг залилан мэхэлсэн гэсэн агуулга бүхий гомдлыг цагдаагийн байгууллага хуулийн дагуу шалгаж, 2011 оны 12 сарын 7-ны өдрийн прокурорын тогтоолоор нададхолбогдох эрүүгийн хэргийг
хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.
Мөн өмч хөрөнгийн хувьд бидний хооронд шүүхийн байгууллагаар шийдүүлэх асуудлууд байсан бөгөөд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 сарын 02-ны өдрийн магадлал, Улсын Дээд Шүүхийн Хяналтын шатны шүүхийн Иргэний хэргийн 2016 оны 06 сарын 27-ны өдрийн 001/ХТ2016/00 тогтоолоор авто угаалгын газрын тоног төхөөрөмжийн өмчлөгчөөр ******* ХХК-ийг тогтоож өгсөн бөгөөд энэхүү шийдвэрүүд хуулийн хүчин төгөлдөр болсон билээ.
Мөн Б.*******, нар нь авто угаалгын газар дээр баригдсан хөрөнгөнд хууль бусаар үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл хийлгүүлсэн байсныг Захиргааны хэргийн 3 шатны шүүхээр шийдвэрлүүлж, тэдний нэр дээр үл хөдлөх эд хөрөнгө бүртгэсэн бүртгэлийг түдгэлзүүлэн, өмчлөгч гэдгээ баттай нотлох баримт бүрдүүлэн дахин бүртгүүлэхээр шийдвэрлэсэн.
Энэ хугацаанд бидний хооронд газрын маргаан мөн явагдаж байсан бөгөөд Баянзүрх дүүргийн , , хаягт байрлах ******* ХХК, түүний захирал миний бие 20 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 10 сарын 09-ний өдрийн Газар эзэмших эрх олгох, эрхийн гэрчилгээг шилжүүлэх, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамжаар ******* ой *******д олгосон тай гэрчилгээг хүчингүй болгуулахаар тус дүүргийн Газрын албанд хандан өргөдөл гаргасан бөгөөд 20 оны 07 сарын 05-ны өдрийн А/ дүүргийн Засаг даргын захирамжаар Газрын тухай хуулийн 33 зүйлийн 33.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5-д заасан үндэслэлээр тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн, тухайн хүчингүй болгосон захирамж өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр хэвээр байгаа болно.
Дээрх газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон үндэслэл нь тус дүүргийн , Алтан тэвшийн ын урд талд иргэн Б.*******д авто угаалга, үйлчилгээний зориулалтаар 1290 м.кв газрыг эзэмшүүлэхдээ Газрын тухай хууль, тогтоомжид заасан хуульд заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн аж ахуй нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэхдээ дуудлага худалдаа,төсөл сонгон шалгаруулах зарчмаар шийдвэрлэх журмыг зөрчиж газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан, иргэн Б.******* нь иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний 2 зүйлийн 2.3 дахь хэсэгт заасныг зөрчиж, газрын төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй, мөн газар эзэмших эрхээ бусдад шилжүүлсэн атлаа энэ талаар эрх бүхий байгууллага,
албан тушаалтанд мэдэгдээгүй Газрын тухай хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн тул дүүргийн Засаг даргын 2007 оны 10 сарын 09-ний өдрийн тай захирамжийн иргэн Б.*******д холбогдох хэсэг, нэгж талбарын тай тай гэрчилгээг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн юм.
Энэ хугацаанд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэн Б.*******, нарт холбогдох Баянзүрх дүүргийн , 14 дүгээр лол, од байрлах автомат авто угаалгын газрын барилга байгууламж, тоног төхөөрөмж ******* ХХК-ийн хууль ёсны өмч болохыг тогтоолгох тухай иргэний маргаан хянан хэлэлцэгдэж байсан бөгөөд тухайн үед хариуцагч нар нь ...хаясан, гээсэн... гэх үндэслэлээр дээрх маргаан бүхий барилга байгууламж байрлаж байсан газрыг иргэний хэргийн хариуцагч нь өөрийн нэр дээр хууль бусаар шилжүүлэн авсныг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад олж мэдсэн.
Иргэн гийн хувьд нэгэнт дүүргийн Засаг даргын захирамжаар хүчингүй болгосон газрыг дахин бичиг баримт хуурамчаар бүрдүүлэн газар эзэмших эрхийн гэрчилгээг хууль бусаар гаргуулан авах боломжгүй гэж үзэж байгаа юм.
Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт: "... Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон шийдвэрээ газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад мэдэгдэж улсын бүртгэлд тусгуулна..., 40.5 дэх хэсэгт ...Эрхийн гэрчилгээ эзэмшигч болон барьцаалагч шүүхэд гомдол гаргасан тохиолдолд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гартал тухайн газрыг эзэмших эрхийн гэрчилгээ шинээр олгохгүй... гэж заасныг зөрчин Б.******* нь хүчингүй болсон газрын эзэмших эрхийг шилжүүлэх тухай гэрээг той байгуулан дахин дүүргийн Газрын албанд хүсэлт гаргаснаар дүүргийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн А/ захирамжаар Б.*******аас нэр шилжүүлэн д шилжүүлсэн нь хууль бус болсон.
Дээрх хууль бус үйлдэлтэй холбогдуулан манай компанийн зүгээс Авлигатай тэмцэх газар болон Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст хандан өргөдөл гаргаснаар Баянзүрх дүүргийн өмч, газрын харилцааны мэргэжилтэн нь 2014 оны 09 дүгээр сараас 2014 оны 12 сар хүртэл ажиллах хугацаандаа иргэн Б.*******д 2007 оны 11 дүгээр сарын -ны өдөр олгосон газар эзэмших гэрчилгээг 20 оны 07 сарын 05-ны өдөр Засаг даргын захирамжаар хүчингүй болсон байхад албан тушаалдаа хайнга хандаж, 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн захирамжаар 00******* гэрчилгээг хууль бусаар
олгосон болох нь хохирогчийн өгсөн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна гэж үзэн, Монгол улсын Эрүүгийн хуулийн 272 зүйлийн 272.2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татсан байдаг бөгөөд 2017 оны 06 сарын 12-ны өдрийн прокурорын тогтоолоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байдаг.
Харин Б.*******ын хууль бус үйлдлийн хувьд Эрүүгийн хуулийн 148 зүйлийн 148.2 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй байх бөгөөд тухайн үйлдлийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.
Ингэснээр Ж. хувьд манай компанийн барилга байгууламж, тоног төхөөрөмж байрлаж байгаа газрын эзэмшигч хэвээр үлдэж, хууль бусаар шилжүүлсэн авсан гэж үзэж байгаа бөгөөд тухайн гэрчилгээг Газрын тухай хуульд заасан үндэслэлийн дагуу хүчингүй болгох ёстой.
Мөн энэ талаар Баянзүрх дүүргийн Засаг дарга, Газрын албанд удаа дараа бичгээр өргөдөл, гомдол гаргаж байсан боловч өнөөдрийг хүртэл ямар нэгэн хариу огт өгөөгүй, Газрын албаны холбогдох хүмүүстэй уулзаж байсан боловч ямар нэгэн үр дүн гараагүй юм. Мөн д шилжүүлсэн захирамжийн хүчинтэй байх хугацаа дуусгавар болсон, хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан өргөдөл гомдол өгсөн ч шийдвэрлэж өгөхгүй байгаа тул шүүхэд хандахад хүргээд байна гэжээ.
Нэхэмжлэгч ******* ХХК нь нэхэмжлэлийн өөрчилсөн болон нэмэгдүүлсэн шаардлагадаа: Тус шүүхэд хянагдаж буй ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох ...Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн А/ тай захирамжийн д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгчээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 зүйлийн 20.1.1-д заасны дагуу дээр дурдсан нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар өөрчилж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 зүйлийн 52.5.1-д заасныг баримтлан...Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн А/ захирамжийн д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох гэж гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа хуульд заасны дагуу өөрчилж байна.
Учир нь маргаан бүхий дүүргийн Засаг даргын А/ тай захирамжийн
хүчинтэй байх хугацаа нэхэмжлэгч тал шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө дуусгавар болсон байх тул д холбогдох хэсгийн хүчингүй болгуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн тул уг захиргааны актын холбогдох хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох гэж шаардлагаа өөрчилж байна.
Дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.
1. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/ тай газар эзэмшүүлэх эрхийн хугацаа сунгах, байршил талбайн хэмжээ байршил, зориулалт өөрчлөн баталгаажуулах тухай захирамжийн Б.*******д холбогдох хэсгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 зүйлийн 52.5.1-д заасныг баримтлан илт хууль бус болохыг тогтоолгох,
2. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 10 сарын 09-ний өдрийн А/ тай захирамжийн Б.*******д холбогдох хэсгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 зүйлийн 52.5.1-д заасныг баримтлан илт хууль бус болохыг тогтоолгох гэж тус тус өөрчлөн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.
Учир нь 20 онд ******* ХХК нь Баянзүрх дүүргийн Засаг даргад хандан 2007 оны 10 сарын 09-ний өдрийн А/ захирамжийн ******* ой *******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар өргөдөл гаргаж, улмаар Засаг даргын 20 оны 07 сарын 05-ны өдрийн А/ дүгээр захирамжаар газар эзэмших эрхийн хугацааг сунгасан байсан тул эдгээр захирамжуудыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох шаардлага үүсч байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, нэмэгдүүлж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.******* газар эзэмших хүсэлт гаргахдаа би өөрөө үл хөдлөх хөрөнгөтэй бөгөөд тухайн газрыг эзэмших хүсэлтийг гаргасан байдаг. 700 м.кв талбай бүхий газраас илүү газрыг эзэмших хүсэлт гаргах тохиолдолд дуудлага худалдаа эсвэл төсөл сонгон шалгаруулалт явуулах ёстой. Газрын тухай хуулийн 32 зүйлийн 32.5-д Хүсэлт, түүнд хавсаргасан баримт бичгийг сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба нягтлан хянаж, шаардлага хангаагүй бол энэ талаарх үндэслэлийг хүсэлт гаргагч этгээдэд мэдэгдлээр өгч, бүртгэлээс хасна гэж заасан. Б.*******ын 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн шүүхэд гаргасан тайлбартаа тухайн газрыг эзэмших хүсэлт гаргахдаа үл хөдлөх хөрөнгийг дагаж би газар эзэмших хүсэлт гаргасан гэж огт дурдаагүй. Би иргэн гаас 7 жил амьдарч байсан газрыг авсан гэсэн байдаг. 2007 оны 08 сард сэндвичэн барилга босчихсон,тухайн газарт бетоноор цутгасан байсан.
Энэ нь сансрын зургаас харагдаж байгаа. Б.******* үл хөдлөх хөрөнгө минийх учраас газар эзэмших эрх минийх байх ёстой гэж мэдүүлээд байгаа. Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.10-т Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ нь тухайн газар дээрх тэдгээрийн үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэх үндэслэл болно гэж заасан. йм учраас Б.*******ын 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн шүүхэд өгсөн мэдүүлэг худал байна. 2007 онд газар эзэмших эрх үүсэхдээ хууль бус нотлох баримтад үндэслэж үүссэн. йм учраас дүүргийн Засаг даргын 2007 оны А/ тай захирамжийг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* ХХК нь 2007 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд гадаадын хөрөнгө оруулалттай, хоёр үүсгэн байгуулагчтай компани юм. Энэ компанийн нэг үүсгэн байгуулагч Х.Гao , нөгөө үүсгэн байгуулагч нь Монгол Улсын иргэн М.******* бөгөөд 1 хувийн хувьцаа эзэмшдэг. Энэ хуулийн этгээдийн үүсгэн байгуулсан гол зорилго нь одоогийн маргаан бүхий газар дээр авто угаалгын газар нээж ажиллуулахаар байгуулсан. 2007 онд хоёр ширхэг автомат авто угаалгын тоног төхөөрөмжийг улсын хилээр оруулж ирэн маргаан бүхий газар дээр угсарч суурилуулсан байдаг. Энэ компани гадаадын хөрөнгө оруулалттай компани учраас газрын асуудал яригддаг. М.******* гэдэг хүний найз Б.******* гэдэг иргэн байсан бөгөөд уг иргэнийг Х.Гao таньдаг байсан. Газартай болъё гэхэд М.******* нь би гэдэг хүнийг танина. Энэ хүнээс би газрыг нь худалдан авч холбогдох газрыг нь бүтээгээд өгье гээд 10.600.000 /Арван сая зургаан зуун мянган/ төгрөг авсан бөгөөд газрын эзэн гээд байгаа хүн д 7 сая /долоон сая/ төгрөг өгсөн.
Дүүргийн Засаг даргын 2007 оны 10 сарын 09-ний өдрийн А/ тай захирамж гарсан. Уг захирамжаар 1290 м.кв талбай бүхий газрыг авто угаалга, үйлчилгээний зориулалтаар Б.******* гэдэг хүнд олгосон байдаг. Үүний дараа М.*******, Б.******* нар газрын эрхийг шилжүүлэх тухай гэрээ байгуулдаг. Яагаад газрын эрхийг шилжүүлэх тухай гэрээ байгуулсан бэ гэвэл энэ компанийн нэг үүсгэн байгуулагч нь М.******* байсан бөгөөд хэрвээ М.*******ын нэр дээр газрын эрх шилжсэн байсан бол ******* ХХК зориулалтын дагуу ашиглах эрх баталгаатай үүсэх байсан. 2007 оноос 2011 он хүртэл Х. авто угаалгын үйл ажиллагааг удирдан зохион байгуулсан байдаг. Ингэхдээ ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулсан бөгөөд уг компани нь авто угаалгын газрын эвдрэл гэмтэл, ажиллах хүчийг хариуцаж ажиллахаар тохиролцсон
бөгөөд ашгийн 10 хувь авахаар байгуулсан. ХХК-ийн захирал , Б.*******, түүний төрсөн эгч нар нийлж, та бусдын хөрөнгийг залилж авсан гээд эрүүгийн хэрэг үүсгэж шалгуулсан байдаг. Х. ва гэдэг хүн Төв аймгийн цагдан хорих газарт 50 гаруй хоног хоригдсон.
Энэ хооронд ямар үйл ажиллагаа явагдсан бэ гэвэл тухайн үед буюу 2011 онд сэндвичэн барилга дээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гардаггүй байсан юм шиг байсан. 2012 онд бичиг баримтаа бүрдүүлэн өгч, 2012 онд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулж авсан байдаг бөгөөд Б.*******, гэсэн хоёр иргэний өмчлөлд бүртгэлтэй. 2011 оноос хойш авто угаалгын үйл ажиллагааг Б.*******, нар нь хариуцаж явж байсан. Эрүүгийн хэргийг шалгах явцад бусдын хөрөнгийг залилсан, бусдад хохирол учруулсан зүйл байхгүй гэж үзэж, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Х. хөрөнгө авахаар очиход өөр хүмүүс байсан. Б.*******, нарын үл хөдлөх хөрөнгийн эрхийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй хэрэг Захиргааны хэргийн 3 шатны шүүхээр хянагдаж, маргаан бүхий бүртгэлийг түдгэлзүүлж, та нарын хэн нь өмчлөгч гэдгийг баттай тогтоосны үндсэн дээр өмчлөгчөөр бүртгүүлэх, тэр хүртэл үл хөдлөх хөрөнгийн үйлчлэлийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн. Тухайн хэргийн нэхэмжлэгч нь ******* ХХК байсан бөгөөд авто угаалгын тоног төхөөрөмжийг хилээр оруулж ирсэн нь нотлогддог. Б.*******, нар нь хэчнээн хэмжээний хөрөнгө оруулсан нь нотлогдохгүй байна гэж 3 шатны шүүх дүгнэсэн байдаг. ******* ХХК өмчлөгчөөр тогтоолгохоор иргэний хэргийн шүүхэд ердийн журмаар хандсан бөгөөд хандах явцдаа хоёр асуудлыг тавьдаг.
Нэгдүгээрт 20 онд Баянзүрх дүүргийн Газрын албанд хандаж өргөдөл анх гаргасан бөгөөд Б.*******ын нэр дээр олгосон захирамжийн улмаас компанийн эрх, ашиг зөрчигдөж байгаа учраас энэ захирамжаа хүчингүй болгож өгнө үү.
Хоёрт газар эзэмших эрх нь яаж үүссэн талаарх лавлагааг гаргаж өгнө үү гэж хандсан. Баянзүрх дүүргийн Засаг даргын 20 оны 07 сарын 05-ны өдрийн А/ захирамжаар 4 үндэслэл зааж, Б.*******д олгосон энэ газар нь өөрөө хууль зөрчсөн байгаа гээд хүчингүй болгож шийдвэрлэсэн байдаг. Хүчингүй болгож шийдвэрлэсэн үндэслэл нь юу байгаа вэ гэвэл нэгдүгээрт хуульд заасан хэмжээнээс илүү газрыг олгосон байна. Хуульд заасан хэмжээнээс илүү газар олгосон тохиолдолд Газрын тухай хуульд зааснаар дуудлага худалдаа явуулах эсвэл төсөл сонгон шалгаруулалтын журмаар газар олгох ёстой байсан. Энэ журмыг ноцтой зөрчсөн байна хоёрт Б.******* гэдэг хүн энэ 5 жилийн хугацаанд газрынтөлбөрийг төлөөгүй байна, гуравт газар эзэмших эрхийг бусдад
шилжүүлэх гэрээ хийсэн боловч эрх бүхий байгууллагад мэдэгдээгүй гэсэн үндэслэлээр Баянзүрх дүүргийн Засаг даргын 20 оны 07 сарын 05-ны өдрийн А/ захирамжаар хүчингүй болгож шийдвэрлэсэн байдаг.
2012 онд Б.******* газар эзэмших эрхийг сунгуулах тухай хүсэлт гаргаж ирэхээр нь сунгасан гэдэг. Нэхэмжлэгч нь 20 онд хүчингүй болгох тухай хүсэлт гаргасан. 20 онд дүүргийн Засаг даргын захирамж гарч хүчингүй болгосон байхад 2012 онд сунгасан гэсэн асуудал тавьж байгаа нь хууль бус юм. Яагаад хууль бус вэ гэвэл 20 онд бид хүсэлтийг гаргахад газрын хувийн хэргийг нэг бүрчлэн шалган үзэж, ийм ийм зөрчил байна гэж байхад сунгасан гэж тайлбарлаж байгаа нь хууль зөрчсөн асуудал байна. Өнөөдрийг хүртэл Баянзүрх дүүргийн Засаг даргын 20 оны 07 сарын 05-ны өдрийн А/ захирамжийг хүчингүй болгосон захирамж гараагүй байх гэж ойлгож байна. Хэрвээ гарсан бол хариуцагч надад гаргаж өгөх ёстой бөгөөд хавтаст хэрэг дотор ийм баримт байхгүй байгаа.
Газрын албанд өргөдөл, гомдол гаргаж, хувийн хэрэгтэй танилцах явцад үйлчлэлийг нь түдгэлзүүлсэн байхад хаясан, гээсэн гэсэн үндэслэлээр нийтэд зарлаж, дахин үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргаж авсан байдаг. Иргэний хэрэг маргааныг 2016 онд шүүх эцэслэн шийдвэрлэсэн бөгөөд хоёр ширхэг авто машин угаалгын тоног төхөөрөмж нь ******* ХХК-ийн өмч, харин маргаан бүхий газар дээр баригдсан сэндвичэн барилга, худаг зэргийг газраас салгаж болохгүй учраас энэ хэний өмч гэдгийг шийдвэрлэх боломжгүй гэсэн байдаг. Өнөөдөр гуравдагч этгээд миний өмч гэж тайлбартаа дурдсан байгаа. Иргэний шүүхээр болон Б.*******ын өмч байгаа гэж шийдвэрлээгүй. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн А/ тай захирамжаар д шилжүүлсэн байхыг бид олж мэдсэн. 2012 онд сунгасан, 20 онд дүүргийн Засаг даргын захирамжаар хүчингүй болгосон байхад 2014 онд эрх шилжүүлж байгаа энэ процесст Баянзүрх дүүргийн Газрын албаны холбогдох албан тушаалтан хууль зөрчиж байгаа талаар ******* ХХК нь Авлигатай тэмцэх газарт шалгуулсан. Тус газрын албаны мэргэжилтэн нь Авлигатай тэмцэх газарт өгсөн мэдүүлэгт тодорхой дурдсан байдаг бөгөөд бид зарим нэг мэдээллийг авсан.
Энэ 1290 м.кв талбай бүхий газар нь Ж. нэр дээр байгаа бөгөөд иргэний эзэмших эрхтэй газрын хэмжээ нь 0.7 га газар байгаа.
, Б.******* нарын хооронд эрх шилжүүлэх гэрээгээр буюу 2014 оны А/ захирамжаар д газар шилжүүлж авах боломжгүй нөхцөл байдал байсан байна. Яагаад нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн бэ гэвэл 2014 онд олгосон захирамж мөн 5 жилийн хугацаатай байсан. Өөрөөр хэлбэл 2019 онд
дуусгавар болсон байна. Хэрвээ нэг сарын өмнө сунгуулах тухай хүсэлтийг гаргана гэвэл Ж. хувьд 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн дотор сунгуулах хүсэлтээ гаргах ёстой. Цаг хугацааны хувьд энэ 5 жилийн хугацаа дуусгавар болсон. Нэгэнт 5 жилийн хугацаа нь дуусгавар болсон захирамжийг бид хүчингүй болгуулъя гэж явах боломжгүй юм. 2007 он, 2012 он, 2014 оны захирамжууд бүгд хууль бус учраас нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж гаргасан. 20 оны захирамж хүчингүй болсон байхад 2012 оны захирамж гарах ёсгүй байсан. 20 онд хүчингүй болгож, Х.Гao гэдэг хүнд албан бичгээр мэдэгдэж байгаа тохиолдолд энэ 2012 оны захирамжийг Засаг дарга мэдээгүй тохиолдол байж болно.
2015 оноос 2016 онуудад хэрэгжиж байгаа Захиргааны ерөнхий хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилгыг харсан. Хуулийн зорилгод хүн, хуулийн этгээдийн эрх зөрчигдсөн, зөрчигдөж болзошгүй эрхээ хамгаалуулахаар Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах харилцааг зохицуулна гэж заасан. Хүн гэдэгт Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн байх юм байна. Гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд байна. ймээс бид нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд гэж ойлгож байна. Х.Гao гэдэг хүн энэ компанийн хувьцааг 100 хувь шилжүүлж авсан бөгөөд энэ компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд юм. Захиргааны ерөнхий хуулийн 47 зүйлийн 47.1.6-д зааснаар нэхэмжлэлээ тодорхойлж байгаа ч гэсэн шүүх шийдвэр гаргахдаа ер нь захиргааны актыг бичгээр гаргахдаа ямар шаардлага тавигддаг, бичмэл захиргааны актын тухайд утга агуулга ойлгомжтой байх ёстой юу, газар эзэмших эрх дуусгавар болсон байхад сунгаж байгаа нь хуульд нийцэж байгаа эсэхийг шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийх боломжтой.
Энэ маргаан бүхий захиргааны 3 актыг илт хууль бусад тооцуулснаараа шууд газар ашиглах тухай захирамж гаргуулах гээд байгаа юм биш. Газрын тухай хуульд заасны дагуу холбогдох бичиг баримтаа бүрдүүлж өгнө. Захирамж гаргах эсэх нь төрийн захиргааны байгууллагын эрх хэмжээний асуудал юм. 20 оноос энэ газрыг төр авсан байгаа бөгөөд төрийн өмчийн газар. Төрийн өмчийн газрыг бусад этгээд хууль зөрчиж эзэмшиж болох юм уу. Шүүх эрх зүйн талаасаа дүгнэлт хийх ёстой. Хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэвэл нэхэмжлэгч нэхэмжлэлийн 3 шаардлагыг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү гэсэн байгаа. Үйл баримтын талаар нэхэмжлэгч тал сайн ярьсан бөгөөд ач холбогдолтой зүйл ярьсангүй. Захиргааны ерөнхий
хуулийн 47 зүйлийн 47.1.6-д иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэсэн үндэслэлээр илт хууль бусад тооцуулаахаар маргаж байгаа юм байна. Гэтэл мөн хуулийн 47 зүйлийн 47.1.6-д заасан заалт нь өөрөө иргэн, хуулийн этгээдийн эрхийг хөндсөн шийдвэр гаргасан байхыг шаардана. Баянзүрх дүүргийн Засаг даргын гаргасан дээрх захирамжууд нь иргэдэд чиглэсэн захирамж байгаа бөгөөд ******* ХХК-д чиглээгүй. Захиргааны ерөнхий хууль 2015 онд батлагдаж, 2016 оны 07 сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн бөгөөд маргаан бүхий захиргааны актууд нь 2007 он, 2012 он, 2014 онд гарсан. Захиргааны ерөнхий хууль хэрэгжиж эхлэхээс өмнө гарсан байна. Маргаан бүхий дүүргийн Засаг даргын захирамж нь 2016 оны Захиргааны ерөнхий хуулийн үйлчлэлд хамаарахгүй. Нэхэмжлэгч тал иргэн хоорондын маргааныг дурдсан бөгөөд ******* ХХК-ийн ямар эрх ашиг зөрчигдсөн талаар дурдсангүй. Сэндвичэн барилга нь ******* ХХК-ийн өмч мөн байгаа гэсэн нотлох баримт хэрэгт авагдаагүй, шүүхийн шийдвэр гараагүй талаар нэхэмжлэгч хэлсэн. Маргаан бүхий газар дээр байгаа сэндвичэн барилга нь гуравдагч этгээд болон ******* ХХК-ийн өмч биш. Өмчөө ашиглаж чадахгүй байгаа гэж маргаж байгаа нь ямар ч хууль зүйн үндэслэлгүй.
Захиргааны байгууллага үл хөдлөх хөрөнгө байгаа гэж тухайн хүнд газар олгоогүй. Тухайн үед мөрдөж байсан Газрын тухай хуульд заасны дагуу бусдын эзэмшил газартай давхцуулаагүй. Засаг дарга хэтрүүлээгүй бөгөөд иргэдийн гаргасан хүсэлтийн дагуу эзэмшүүлсэн үйл баримт тогтоогдож байгаа. Иргэн, хуулийн этгээдэд 0.07 га газрыг үнэ төлбөргүйгээр эзэмшүүлж байгаа бөгөөд 0.07 га газраас илүү газрыг эзэмшүүлэхгүй гэж заасан заалт биш. 0.07 га газраас илүү хэмжээгээр эзэмшиж байгаа иргэн олон бий. 0.07 га газраас илүү эзэмшиж байгаа газар дээрээ илүү хэмжээгээр эзэмшиж байгаа газрын төлбөрийг төлөөд явж байгаа. Дуудлага худалдаа явуулах эсэх дээр маргахгүй. 2002 оноос өнөөдрийн хүртэл Улаанбаатар хотын аль ч дүүрэг дээр дуудлага худалдаа явуулж байгаагүй. Хуульд дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт явуулах талаар заасан хэдий ч амьдрал дээр дүүрэгт хэрэгжиж байгаагүй. Нийслэлд дуудлага худалдаа зохион байгуулах тухай ажлын хэсэг байдаг. Нийслэлийн газрын албанд дуудлага худалдаа явагддаг. Дуудлага худалдааны анхны үнийг гуравдагч этгээдээс нөхөж авсан. Дуудлага худалдаа зохион байгуулаагүй, дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүй гэж ярьж байгаа нь учир дутагдалтай.
Хүн бүр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй. Гэхдээ маргах эрхтэй эсэх нь тусдаа ойлголт байгаа юм.Захиргааны байгууллага ямар нэгэн хууль бус үйл ажиллагаа
хийсэн зүйл байхгүй. 2020 оны 07 сард шүүх хуралдаанаар хуралдаж шийдвэрлэсэн шүүгчийн захирамж хамгийн зөв байсан. Хариуцагч нарын зүгээс нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дуудлага худалдаа аль ч дүүрэг дээр явагдаж байгаагүй бөгөөд Нийслэлд явагддаг. Аж ахуй нэгж худалдаа үйлчилгээний зориулалтаар авсан газрын дуудлага худалдааны үнийг нөхөн төлүүлсэн. Баянзүрх дүүргийн Засаг даргын 20 оны А/ тай захирамж хүчин төгөлдөр байгаа. Газрын төлбөрийг төлсөн бөгөөд төлсөн талаарх тооцоо нийлсэн акт хавтаст хэрэгт авагдсан.
2007 онд Б.******* анх өөрөө хүсэлт гаргасан. Иргэн М.******* хүсэлт гараагүй, ******* ХХК үүсгэн байгуулагдаагүй байсан. Б.******* хүсэлт гаргасны дагуу олгосон газрын захирамж нь хүчин төгөлдөр. 2012 онд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаагаа сунгуулж, гэрээ, гэрчилгээгээ авсан. Энэ захирамж бас л хүчин төгөлдөр захирамж юм. Газар эзэмших эрхээ д шилжүүлсэн нь хүчин төгөлдөр бөгөөд яагаад хүчин төгөлдөр вэ гэвэл тухай үед Б.*******аас өөр хүн тухайн газрыг эзэмших хүсэлт гаргаагүй. Тухайн газар бусдын ямар газартай давхцалгүй байсан.
Энэ компанийн өмчлөх эрхтэй холбоотой асуудлыг шийдвэрлэж иргэний хэргийн шүүхийн тогтоол гарсан байгаа. Үндэслэлгүйгээр нэхэмжлэл гаргаж байгаа нь утгагүй байна. йм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Зөрчлийг өмнөх болон одоо байгаа иргэн бүрэн арилгасан гэжээ.
Гуравдагч этгээд шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэгч ******* ХХК нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн А/ тай захирамжийн хүчинтэй хугацаа нь шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө дуусгавар болсон тул уг захиргааны актын д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Баянзүрх дүүргийн Засаг даргын А/ тай захирамжийн Б.*******д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, мөн тус дүүргийн Засаг даргын А/ тай захирамжийн Б.*******д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох гэж тус тус өөрчлөн нэмэгдүүлсэн байна.
Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/ тай Газарэзэмших эрх олгох, эрхийн гэрчилгээг шилжүүлэх, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамжаар Б.*******
Баянзүрх дүүргийн , нарны хаягт орших маргаан бүхий газрыг Газрын тухай хуулийн 27 зүйл, 32 зүйлийг тус тус үндэслэн 5 жилийн хугацаатайгаар хууль ёсны дагуу эзэмшсэн.
Дээрх захирамжийн дагуу авсан газар эзэмших эрхийн хүчинтэй хугацаа дуусч улмаар Газрын тухай хуулийн 30 зүйлийн дагуу 2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/ тай захирамжаар Б.*******ын газар эзэмших эрхийн хугацааг 5 жилээр сунгасан.
миний бие Б.*******тай 2014 оны 10 сарын 15-ны өдөр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулан, Баянзүрх дүүргийн Газрын албанд хүсэлт гаргасан Б.******* нь маргаан бүхий газрыг дагуу эрх бүхий төрийн байгууллагын гаргасан захирамжийн үндсэн дээр эзэмшиж байхдаа Газрын тухай хуульд заасан газар эзэмшигчийн эрхийг эдэлж, тус хуулийн 35 зүйлийн 35.1.4 дэх хэсэгт газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгөөр эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх... гэж заасны дагуу Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн А/ тай захирамжаар маргаан бүхий газрын эзэмших эрхийг надад шилжүүлсэн. Иймд миний бие хууль ёсны эзэмшигч мөн.
Нэхэмжлэгч ******* ХХК н гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгж бөгөөд гадаадын хөрөнгө оруулалттай компани нь газар эзэмших эрхгүй, зөвхөн ашиглах эрхтэй болохыг Газрын тухай хуулийн 3 зүйлийн 3.1.8 Газар ашиглах эрхийн гэрчилгээ гэж энэ хуулийн дагуу гадаад улс, олон улсын байгууллага, гадаад улсын хуулийн этгээд гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгж, гадаадын иргэн, харьяалалгүй хүний газар ашиглах эрхийг баталгаажуулсан баримт бичгийг ойлгоно, 44 дүгээр зүйлийн 44.5-д Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид энэ хуулийн дагуу газрыг тусгай зориулалт, хугацаа, болзолтойгоор ашиглуулах бөгөөд уг хугацааг Засгийн газар тогтооно. хэмээн тус тус заасан.
Дээрхээс үзвэл ******* ХХК нь газар өмчлөх, эзэмших эрхгүй бөгөөд зөвхөн газар ашиглах эрхтэй болох нь харагдаж байна. Нэхэмжлэлд дурдсан маргаан бүхий зүйл болсон газар эзэмших эрхийн тухайд ******* ХХК нь аливаа эрх эдлэхгүй бөгөөд мөн газрын эрхийг эзэмших боломжгүй, уг газрыг эзэмших эрхийн талаар маргах эрхгүй этгээд юм.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 зүйлийн 52.5.1-д захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг
сонирхол нь хэрхэн зөрчигдсөн гэж заасан. Нэхэмжлэгч ******* ХХК нь ямар үндэслэлээр тухайн захиргааны актуудыг илт хууль бус захиргааны акт гэж үзэж байгаагаа нэхэмжлэлдээ тодорхой дурьдаагүйгээс гадна захиргааны тухайн акт нь нэхэмжлэлийн ямар эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаа нь тодорхойгүй байна.
Нэхэмжлэгч нь анхнаасаа миний эзэмшлийн газрын эзэмших эрхийн талаар маргах эрхгүй этгээд бөгөөд мөн хуулийн ямар үндэслэлээр тухайн захиргааны акт нь нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаа нь тодорхойгүй байх тул ******* ХХК -ийн нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, шаардлагын хэмжээгээ ихэсгэж байгааг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. гэжээ.
Гуравдагч этгээд Б.******* шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Миний бие 2007 оны 06 сарын 14-ний өдөр Д.******* нарын 2000 оноос хойш 7 жилийн хугацаанд амьдарч байсан газрыг харилцан тохиролцсоны дагуу 7 сая төгрөгөөр худалдан авсан. Тухайн үед уг газар нь бичиг баримтгүй байсан тул миний бие Баянзүрх дүүргийн Газрын албанд газар эзэмших хүсэлт гаргаж, 1290 м.кв газрыг эзэмшсэн. Баянзүрх дүүргийн Засаг даргын 20 оны 07 сарын 05-ны өдрийн А/ захирамжаар 2007 онд олгосон газар эзэмших эрхийн тай гэрчилгээг хүчингүй болгосон боловч Баянзүрх дүүргийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/ захирамжаар Б.*******д олгосон газар эзэмших эрхийн 000******* шинээр олгосон гэрчилгээг хүчингүй болгоогүй юм. Х. гэх хүнийг миний бие огт танихгүй бөгөөд анх автомашин угаалгын газар дээр байрлах сейфэнд хадгалсан байсан миний газрын гэрчилгээг хулгайлсан байсныг Х. гийн цүнхнээс олсон ирж авна уу хэмээн Улсын Мөрдөн байцаах газрын байцаагч залгасан. Би гэрчилгээгээ хүлээж авахдаа тэр эмэгтэйг анх удаа харж байсан.
Үүнээс хойш ******* ХХК гэх хууль бусаар олж авсан компаниараа үндэслэлгүйгээр маргаан үүсгэж, 2011 оноос 2016 оны 06 сарыг дуустал хугацаанд гомдол гаргаж, иргэний болон захиргааны хэргийн шүүхээр эцэслэн шийдвэрлэж, үл хөдлөх хөрөнгө нь Б.******* миний өмч хөрөнгө мөн гэж тогтоосон, 3 шатны шүүхийн шийдвэрүүд хүчин төгөлдөр хэвээр байна. Одоо хуурамч баримт бичиг ашиглан үндэслэлгүйгээр Монгол Улсын хуулийн дагуу эзэмшсэн миний газрыг авахаар дахин гомдол гаргаад яваад байгааг гайхаж байна.
Маргаж буй газар өнөөдрийн байдлаар Ж. нэр дээр байх тул уг захиргааны хэрэгт намайг гуравдагч этгээдээр оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг
шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээд Ж. өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Захиргааны хэргийн тухайд нэхэмжлэл гаргах эрхтэй эсэх нь нэн тэргүүнд яригдана. ******* ХХК нь гадаадын хөрөнгө оруулалттай компани юм. Газрын тухай хуулийн 3 зүйлийн 3.1.8-д газар ашиглах эрхийн гэрчилгээний талаар зохицуулсан. ******* ХХК газар ашиглах эрхгүй учраас газар эзэмших эрхийн талаар маргах эрхгүй. Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5-д Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид энэ хуулийн дагуу газрыг тусгай зориулалт, хугацаа, болзолтойгоор ашиглуулах бөгөөд уг хугацааг Засгийн газар тогтооно гэж заасан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 зүйлийн 3.1.1-д нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг ойлгоно гэж заасан. Энэ нь Монгол Улсын иргэн, хуулийн этгээдэд үйлчлэх болохоос биш гадаадын иргэн, хуулийн этгээдэд үйлчлэхгүй учраас анхнаасаа нэхэмжлэл гаргах эрхгүй, нэхэмжлэлийг хүлээж авах боломжгүй хэргийг бид нар хэчнээн цаг хугацаа зарцуулж хэлэлцэж байна.
Захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоох тухай нэхэмжлэл гаргасан. Өмнө нь захиргааны актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргахаар хөөн хэлэлцэх хугацаагаар уначих гээд байсан. Одоо болохоор Захиргааны ерөнхий хуулийн 47 зүйлийн 47.2-т заасан үйлчлэлийг ашиглах гээд байна. Захиргааны ерөнхий хуулийн 47 зүйлийн аль хэсэгт зааснаар илт хууль бус болгуулахаар маргаж байгаа юм вэ гэсэн шүүгчийн асуултад 47 зүйлийн 47.1.6-д зааснаар гэж хариулсан. Уг хуулийн 47 зүйлийн 47.1.6-д заасан заалт нь сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гаргасан эрхийг нь зөрчсөн, халдсан иргэнд үйлчилнэ. Өөрөөр хэлбэл ******* ХХК нь газар ашиглах эрхтэй байхад нь тухайн газрыг Б.*******, нарт олгосон бол илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох. Ямар нэгэн ашиглах эрх үүсээгүй байхад Захиргааны ерөнхий хуулийн 47 зүйлийн 47.1.6-д заасан заалтын дагуу дурын этгээд орж ирээд Монгол Улсын иргэний газар ашиглах, эзэмших эрхэд халдаж байгаа нь үндэслэлгүй юм.
ХХК нь 2007 оны 10 сарын 26-ны өдөр үүсгэн байгуулагдаж,
гэрчилгээгээ авсан. Гэтэл Б.*******д газар олгосон захирамж нь 2007 оны 10 сарын 09-ний өдөр буюу 15 хоногийн өмнө газар эзэмших эрхийг гаргуулж авсан. Үүсгэн байгуулагдаагүй байхдаа газар ашиглах ёстой гэсэн бөгөөд энэ нь ямар учиртай компани орж ирчхээд байгаа юм вэ. Өнөөдөр ямар ч үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ байхгүй. Шүүхийн маргаантай гээд визийг нь сунгаад байх нөхцөл байдал байх шиг байна. Та бүхэн Захиргааны ерөнхий хуулийн 47 зүйлийн 47.1.6-д заасан заалтыг анхаарч уншаарай. Дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүй гэсэн бөгөөд үүнийг төлөх болсон үндэслэл нь 20 оны 03 сарын 15-ны өдрийн А/307 захирамж байна. 20 оноос өмнө дуудлага худалдааны үнийг ихэнх иргэнээс авахгүй явж байсан. Нэхэмжлэгч компани нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийг хэрэгсэхгүй болгох ёстой.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа зөрчигдсөн эрхээ хэлэхгүй байгаа талаар хариуцагч хэлж байна, гуравдагч этгээдийн зүгээс мөн тэгж үзэж байна. Манай өмчлөх эрх байгаа гэж газар нэхдэг зүйл хаана ч байхгүй. Ингэж шийдвэрлэж, олгож байсан зүйл байхгүй. Өмнө нь Иргэний хэргийн 3 шатны шүүхээр явж байхад үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож байсан. Өнөөдөр үл хөдлөх хөрөнгөө авч явах бүрэн боломжтой. Үл хөдлөх хөрөнгөө авахгүй байж газрыг нэхэж байгаа нь үндэслэлгүй. Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд газар эзэмших эрх дуусгавар болох, мөн хуулийн 40 дүгээр зүйлд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох заалт байгаа. Энэ дээр газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгосноор газрын гэрчилгээ дуусгавар болох тухай ойлголт байхгүй. Анхны гэсэн үг байхгүй. Газрын тухай хуулийн холбогдох зүйл заалтаар гадаадын хөрөнгө оруулалттай энэ компани газрын эзэмших эрхийн талаар маргах эрхгүй. Гадаадын хөрөнгө оруулалттай компани газар эзэмшиж байсан тохиолдол байдаг уу гэхэд байхгүй гэж хариулсан. йм учраас бусдын газар эзэмших эрхийг хүчингүй болгох эрх гадаадын хөрөнгө оруулалттай компанид байхгүй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийг баримталж байна. Бусдын зөрчигдөж болзошгүй эрх. Гэтэл нарийвчилсан хуулиар гадаадын хөрөнгө оруулалттай компани газар эзэмших эрхгүй талаар зохицуулсан байдаг. Эрхгүй зүйлийн талаар маргах ойлголт угаасаа байхгүй. Б.*******, М.******* хоёрын хооронд мянга сайхан гэрээ хийж шилжсэн байсан ч тэр нь ******* ХХК-тай ямар ч хамаагүй. М.******* хувь иргэнийхээ хувьд гэрээ, хэлцэл байгуулж болох бөгөөд ******* ХХК-ийг төлөөлж байгаа гэсэн нэг үсэг, өгүүлбэр байхгүй. Харин холбоогүй гэсэн бичиг хавтаст хэрэг дотор байна. Эрхгүй этгээдийн нэхэмжлэлийг бид нар маш олон цаг хэлэлцсэн. Бусдаар дамжуулж газар эзэмших
гэсэн ойлголт байхгүй байхад Б.*******д 10.600.000 төгрөг өгсөн гэсэн үндэслэл ярьж, үүнийг нь М.******* хэрэгжүүлсэн гэх үлгэр, домог ярьж байгаа нь үнэхээр үндэслэлгүй. Захиргааны ерөнхий хуулийн 47 зүйлийн 47.1.6-д Иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж заасан бөгөөд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох ёстой. Бид өмнө нь тайлбарласан бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 47 зүйлийн 47.1.6-д заасан заалт бол танайд хэрэглэгдэх заалт биш. Эрх нь зөрчигдсөн этгээдэд зориулагдсан зохицуулалт юм. Энэ заалтыг баримталж байгаа нь ямар ч үндэслэл байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ :
Нэхэмжлэгч ******* ХХК нь анх тус шүүхэд Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн А/ захирамжийн д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан, шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх шатанд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 зүйлийн 20.1.1-д зааснаар нэхэмжлэлээ өөрчилж, түүний шаардлагын хэмжээг ихэсгэн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн А/ захирамжийн д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/ захирамжийн Б.*******д холбогдох хэсгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 зүйлийн 52.5.1-д заасныг баримтлан илт хууль бус болохыг тогтоолгох, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 10 сарын 09-ны өдрийн А/ захирамжийн Б.*******д холбогдох хэсгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 зүйлийн 52.5.1-д заасныг баримтлан илт хууль бус болохыг тогтоолгох гэж тодорхойлон, нэхэмжлэлийн үндэслэлээ ... Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлд зааснаар хуульд заасан хэмжээнээс илүү газрыг олгож байгаа тохиолдолд заавал дуудлага худалдаа эсвэл төсөл сонгон шалгаруулалт явуулах ёстой. Энэ журмыг зөрчиж, анх Б.*******д газар эзэмшүүлсэн захирамж өөрөө хууль бус ..., 2007 онд Б.*******д газар эзэмших эрх үүсэхдээ хууль бус нотлох баримтад үндэслэж үүссэн..., миний өмч маргаан бүхий газарт байгаа ..., Баянзүрх дүүргийн Засаг даргын 20 оны А/ захирамж хүчинтэй байхад 2014 онд эрх шилжүүлэх гэрээгээр ... 1290 м.кв газрыг д шилжүүлсэн нь ... хууль зөрчсөн. ... Захиргааны ерөнхий хуулийн 47 зүйлийн 47.1.6-д заасан иргэн, хуулийн этгээдийн эрх,
хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй... гэж, хариуцагч нь ... Захиргааны ерөнхий хуулийн 47 зүйлийн 47.1.6-д заасан заалт нь өөрөө иргэн, хуулийн этгээдийн эрхийг хөндсөн шийдвэр гаргасан байхыг шаардана. Баянзүрх дүүргийн Засаг даргын дээрх захирамжууд нь ******* ХХК-д чиглэгдээгүй. ... Гадаадын хөрөнгө оруулалттай ******* ХХК нь газар ашиглах хүсэлтээ хуульд заасан журмаар гаргаж, ... газар ашиглах гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ гаргуулан улсын бүртгэлд бүртгүүлснээр газар ашиглах эрх нь үүсэх бөгөөд газар ашиглах эрх нь үүсээгүй байхад газар ашиглах эрх нь сэргэнэ гэж үзэх үндэслэлгүй... гэж тодорхойлон маргажээ.
Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийн оролцогчдын маргасан асуудлаар дүгнэлт хийж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Маргаан бүхий захиргааны акт болох Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 10 сарын 09-ны өдрийн А/ захирамжаар [1] иргэн Б.*******д Баянзүрх дүүргийн , Алтан тэвшийн АОС-ын ын урд байрлах 1290 м.кв талбай бүхий газрыг авто угаалга, үйлчилгээний зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/ захирамжаар[2] иргэн Б.*******ын газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгаж, Баянзүрх дүүргийн , од байрлалтай 1290 м.кв газрыг авто угаалга, үйлчилгээний зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн А/ захирамжаар[3] иргэн д Баянзүрх дүүргийн , од байрлалтай 1290 м.кв газрыг шилжүүлэн эзэмшүүлэхээр тус тус шийдвэрлэжээ.
Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлд газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлагыг хуульчлан тогтоосон байх бөгөөд Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д газар эзэмших хүсэлт гаргагч нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага байна, 31.2-т Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна, 31.3-т Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж ашиглаж байгаа газартай ямар нэгэн хэмжээгээр давхцаагүй байна гэж тус тус заажээ.
Хэргийн оролцогчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд анх иргэн Б.******* нь Баянзүрх дүүргийн , Алтан тэвшийн АОС-ын ын урд байрлах 1290 м.кв газрыг эзэмших хүсэлт[4] гаргасан байх бөгөөд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 10 сарын 09-ны өдрийн А/ захирамжаар 1290 м.кв газрыг авто угаалга, үйлчилгээний зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, газар эзэмшүүлэх гэрээ[5] байгуулж, газар эзэмших эрхийн гэрчилгээ[6] олгосон, улмаар Б.******* нь 2012 оны 10 сарын 01-ний өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах хүсэлт[7] гаргасан байх ба Баянзүрх дүүргийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/ захирамжаар иргэн Б.*******ын газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 5 жилийн хугацаагаар сунган, газар эзэмшүүлэх гэрээ [8] байгуулж, 000******* газар эзэмших эрхийн гэрчилгээ [9] олгосон, тус дүүргийн 20 оны 07 сарын 05-ны өдрийн А/ захирамжаар [10] Газрын тухай хууль ноцтой зөрчсөн үндэслэлээр тус дүүргийн Засаг даргын 2007 оны 10 сарын 09-ний өдрийн захирамжийн иргэн Б.*******д холбогдох хэсэг, нэгж талбарын тай гэрчилгээг тус тус хүчингүй болгосон, 2014 оны 10 сарын 15-ны өдөр иргэн Б.******* нь авто угаалга, үйлчилгээний зориулалтаар эзэмшиж байсан Баянзүрх дүүргийн , од байрлалтай 1290 м.кв газар эзэмших эрхийг д шилжүүлэх хүсэлт гаргасны дагуу тус дүүргийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн А/ захирамжаар уг газрыг иргэн д шилжүүлэн эзэмшүүлэхээр шийдвэрлэж, газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, газар эзэмших эрхийн ******* гэрчилгээ[11] олгосон үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч ******* ХХК нь дээрх маргаан бүхий захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох нэг үндэслэлээ ...Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлд зааснаар хуульд заасан хэмжээнээс илүү газрыг олгож байгаа тохиолдолд заавал дуудлага худалдаа эсвэл төсөл сонгон шалгаруулалт явуулах ёстой. Энэ журмыг зөрчиж, анх Б.*******д газар эзэмшүүлсэн захирамж өөрөө хууль бус... гэж маргаж байна.
Газрын тухай хуулийн 33 зүйлийн 33.1.2-т ... энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан, иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага, худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно гэж заажээ.
Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны 06 сарын 08-ны өдрийн 206 тушаалаар Газар эзэмшүүлэх эрхийн дуудлага, худалдааны анхны үнэ тодорхойлох аргачлал-ыг баталсан, Нийслэлийн Засаг даргын 20 оны 03 сарын 15-ны өдрийн А/307 захирамжаар энэ захирамж гарахаас өмнө газрын эрхийн дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүй этгээдийн газрын гэрээ, гэрчилгээний үндэслэлийг дахин хянаж, дуудлага, худалдааны анхны үнийг ногдуулан тодорхой хугацаа тогтоон төлүүлэхээр шийдвэрлэсэн, гуравдагч этгээд нь дуудлага худалдааны анхны үнэ ,622,400 / арван гурван сая зургаан зуун хорин хоёр мянга дөрвөн зуу / төгрөгийг 2014 оны 10 сарын 17-ны өдөр төлсөн болох нь хэрэгт авагдсан мөнгө шилжүүлсэн баримтаар [12] тогтоогдож байх тул энэхүү маргаантай газрыг эзэмшүүлэхдээ дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүй гэж үзэхээргүй байна.
Иймд нэхэмжлэгчийн ...дуудлага худалдаа явуулах журмыг ... зөрчиж, дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүй гэсэн тайлбар үндэслэлгүй байна.
Түүнчлэн нэхэмжлэгч нь маргаан бүхийн захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох нэг үндэслэлээ ..2007 онд Б.*******д газар эзэмших эрх үүсэхдээ хууль бус нотлох баримтад үндэслэж үүссэн, ... миний өмч маргаан бүхий газарт байгаа ... , Баянзүрх дүүргийн Засаг даргын 20 оны А/ захирамж хүчинтэй байхад 2014 онд эрх шилжүүлэх гэрээгээр ...1290 м.кв газрыг д шилжүүлсэн нь хууль зөрчсөн гэж тодорхойлон маргаж байна.
Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлд зааснаар газар эзэмших эрх нь газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэснээр үүсэх бөгөөд хуулийн 39 дүгээр зүйлд заасан үндэслэлээр газар эзэмших эрх дуусгавар болж, 40 дүгээр зүйлд заасан үндэслэл бүрдвэл газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох хуулийн зохицуулалттай.
Нэхэмжлэгч нь гуравдагч этгээд Б.*******д газар эзэмших эрх хууль бус нотлох баримтад үндэслэж үүссэн гэж маргаж байх боловч энэхүү нөхцөл байдал нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх бөгөөд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн А/ захирамжаар газар эзэмших эрхээ д шилжүүлснээр Б.*******ын уг маргаан бүхий газартай холбоотой эрх, үүрэг дуусгавар болсон гэж үзнэ.
Газрын тухай хуулийн 27 зүйлийн 27.1-д Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, 38 зүйлийн 38.1-д газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана, 35 зүйлийн 35.1.4-т газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгөөр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх гэж заасны дагуу иргэн Б.******* нь өөрийн эзэмшиж байсан газраа бусдад шилжүүлсэн, гуравдагч этгээд нь уг газрыг шилжүүлэн авсан нь Газрын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй байна. Тодруулбал Газрын тухай хуулийн 38 зүйлийн 38.3-т заасны дагуу газар эзэмших эрхийг шилжүүлэх хүсэлтийг талууд хуульд заасан журмаар гаргаж, шилжүүлэхийг хүссэн 000******* газар эзэмших эрхийн гэрчилгээ нь тухайн үед хүчин төгөлдөр байсан, эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг эзэмших эрхтэй байсан тул Засаг дарга Газрын тухай хуулийн 38 зүйлийн 38.4-т зааснаар шийдвэр гаргасныг хуульд заагаагүй үндэслэлээр шийдвэр гаргасан гэж үзэхгүй. Иймд нэхэмжлэгчийн ...газар эзэмших эрхийн гэрчилгээг хууль бусаар гаргуулсан, ...шилжүүлсэн авсан гэсэн тайлбар үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч ******* ХХК нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Б.*******, д холбогдуулан Баянзүрх дүүргийн , од байрлах, автомат авто угаалгын газрын барилга, байгууламж, тоног төхөөрөмж ******* ХХК-ийн хууль ёсны өмч болохыг тогтоолгох-оор нэхэмжлэл гаргасан, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 сарын 10-ны өдрийн 101/ШШ2016/0******* шийдвэрээр Иргэний хуулийн 100 зүйлийн 100.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ХХК-ийн дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 сарын 02-ны өдрийн дүгээр магадлалаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 сарын 10-ны өдрийн 101/ШШ2016/0******* шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 9 дүгээр
зүйлийн 9.1.4-д зааснаар Баянзүрх дүүрэг, , 14 дүгээр лол, од байрлах автомат угаалгын газрын автомашин угаах 2 ширхэг тоног, төхөөрөмжийн өмчлөгчөөр нэхэмжлэгч ******* ХХК-ийг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх авто угаалгын газрын барилга, байгууламж, газраас үл салгаж болох худаг, ёмкость, цахилгааны трансформатор гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгожшийдвэрлэсэн, Монгол Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 06 сарын 27-ны өдрийн 001/ХТ/ 2016/00 тогтоолоор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 сарын 02-ны өдрийн дүгээр магадлалыг хэвээр үлдээж, зохигчдын гомдлыг хангахгүй орхижээ.
Дээрх үйл баримтаас үзэхэд нэгэнт шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэхэмжлэгч ******* ХХК нь маргаан бүхий газарт байрлах авто угаалгын газрын барилга, байгууламж, газраас үл салгаж болох худаг, ёмкость, цахилгааны трансформаторын өмчлөгч биш болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн ...маргаан бүхий барилга, байгууламж байрлаж байсан газрыг нь өөрийн нэр дээр шилжүүлэн авсан гэсэн тайлбарыг хүлээн авах боломжгүй.
Нэхэмжлэгч нь дээрх маргаан бүхий захиргааны актыг илт хууль бус болох үндэслэлээ ... иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж тайлбарлан маргаж байх боловч энэхүү үндэслэл нь холбогдох нотлох баримтаар тогтоогдохгүй байхын зэрэгцээ нэхэмжлэгчийн маргаан бүхий захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор маргаж байгаа дээрх үндэслэлүүд ньЗахиргааны ерөнхий хуулийн 47 зүйлийн 47.1.6-д заасан үндэслэлд хамаарахгүй.
Иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэдэгт захиргааны байгууллага, албан тушаалтан нь тухайн харилцааг хуулиар зохицуулаагүй байхад болон хуулиар тогтоосон хязгаарлалтыг зөрчих, түүнчлэн хуулиар гадуур нэмэлт хязгаарлалт тогтоох зэргээр захиргааны акт гаргахыг ойлгох бөгөөд энэхүү маргааны тохиолдолд маргаан бүхий захиргааны актууд нь нэхэмжлэгч хуулийн этгээдэд чиглээгүй, гуравдагч этгээд нарт газар эзэмших эрх олгосон, эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт байх бөгөөд хариуцагч захиргааны байгууллага, албан тушаалтан нь Газрын тухай хуульд
зааснаар газар эзэмшүүлэх, хугацаа сунгах, шилжүүлэн эзэмшүүлэх шийдвэр гаргасан байх тул энэ шийдвэрийг хуульд заагаагүй үндэслэлээр буюу эрх зүйн үндэслэлгүйгээр шийдвэр гаргасан гэж үзэхгүй .
Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар ...гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх-ээр , 3 зүйлийн 3.1.3-д нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар .. шүүхэд гаргасан өргөдлийг ойлгох-оор, 52 зүйлийн 52.5.1-дзахиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн болохыг-ыг нэхэмжлэлийн үндэслэлд заахаар тусгайлан зааснаас үзэхэд дээрх маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн болохыг нэхэмжлэгч өөрөө тодорхойлох үүрэгтэй байх бөгөөд маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн болон актыг хууль бус байсныг тогтоосноор түүний ямар эрх нь хэрхэн сэргэх нь тодорхойгүй байна.
Нэхэмжлэгч ******* ХХК нь гадаадын хөрөнгө оруулалттай компани болох нь тус компанийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байх бөгөөд хэргийн оролцогч нар энэ үйл баримттай маргахгүй байна.
Газрын тухай хуулийн 3 зүйлийн 3.1.8-д газар ашиглах эрхийн гэрчилгээ гэж энэ хуулийн дагуу гадаад улс, олон улсын байгууллага, гадаад улсын хуулийн этгээд, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, гадаадын иргэн, харъяалалгүй хүний газар ашиглах, эрхийг баталгаажуулсан баримт, бичгийг ойлгоно, 44 дүгээр зүйлийн 44.5-д Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид энэ хуулийн дагуу газрыг тусгай зориулалт, хугацаа, болзолтойгоор ашиглуулах бөгөөд уг хугацааг Засгийн газар тогтооно, 44.8-д Газар ашиглах хүсэлт гаргах, түүнийг хянан шийдвэрлэх, газар ашиглах гэрээний агуулгыг тогтоох, түүнийг байгуулахад энэ хуулийн 32, 33.1.2, 33.2, 34.1- 34.5, 34.6.1-34.6.8, ... заасан журмыг баримтална гэж зааснаас үзэхэд гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн газар ашиглах эрх нь газар ашиглах гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэснээр үүсэхээр байна.
Иймд маргаан бүхий захиргааны актыг хууль бус байсныг тогтоосноор түүний
ямар эрх нь хэрхэн сэргэх нь тодорхойгүй байна.
Дээрх үндэслэлээр маргаан бүхий захиргааны актууд нь Захиргааны ерөнхий хуулийн 47 зүйлийн 47.1.6-д заасан илт хууль бус болох шинжийг агуулаагүй байх бөгөөд энэхүү захиргааны акт нь Газрын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй, уг маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгч хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Харин хариуцагч болон гуравдагч этгээд , түүний өмгөөлөгч нар нь ... ******* ХХК-ийг нэхэмжлэл гаргах эрхгүй... гэж тайлбарлан маргаж байх боловч нэхэмжлэгч нь зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж үзэхээр байх тул нэхэмжлэгчийг нэхэмжлэл гаргах эрхтэй гэж үзсэн болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 зүйлийн 106.1, 106.3, 10.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 27 зүйлийн 27.1, 34 дүгээр зүйлийн 34.1, 44 дүгээр зүйлийн 44.5, Захиргааны ерөнхий хуулийн 47 зүйлийн 47.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ******* ХХК-ийн Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн А/ захирамжийн д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/ захирамжийн Б.*******д холбогдох хэсгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 зүйлийн 52.5.1-д заасныг баримтлан илт хууль бус болохыг тогтоолгох, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 10 сарын 09-ны өдрийн А/ захирамжийн Б.*******д холбогдох хэсгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 зүйлийн 52.5.1-д заасныг баримтлан илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 зүйлийн 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 70200 төгрөгийг нэхэмжлэгч ******* ХХК-д буцаан олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.БАТСҮРЭН
[2] 1 дүгээр хавтаст хэргийн 120-126 хуудсанд
[3] 2 хавтаст хэргийн 28-29, 7-8 хуудсанд
[4] 2 хавтаст хэргийн 19 дүгээр хуудсанд
[5] 1 дүгээр хавтаст хэргийн 111-112 хуудсанд
[6] 1 дүгээр хавтаст хэргийн 17 хуудсанд
[7] 1 дүгээр хавтаст хэргийн 18, 2 хавтаст хэргийн 117 хуудсанд
[8] 2 хавтаст хэргийн 21-22 хуудсанд
[9] 2 хавтаст хэргийн 20 хуудсанд
[10] 1 дүгээр хавтаст хэргийн 31, 2 хавтаст хэргийн 94 дүгээр хуудсанд
[11] 1 дүгээр хавтаст хэргийн 30, 141 хуудсанд
[12] 1 дүгээр хавтаст хэргийн 144 дүгээр хуудсанд