Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 182/ШШ2020/01368

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: дүүрэг, хороо, хаягт байрлах, /регистрийн дугаар / С ХХК-ийн нэхэмжлэлтэй,

           Хариуцагч: дүүрэг, хороо, хаягт байрлах, /регистрийн дугаар / Э ХК-д холбогдох

2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн -2019/236 дугаартай Худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болох 150,000 ам.доллар, талуудын тооцоо нийлсэн актын дагуу 155,384.29 ам.доллар буюу нийт 427,550,750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Б, хариуцагчийн төлөөлөгч Т.Ц, Э.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золбоо нар оролцов.        

                 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С ХХК шүүхэд болон төлөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани 2018 оны 09 дүгээр сард нүүрс угаан баяжуулах үйлдвэрийг барьж эхлэн 2019 оны 04 дүгээр сард ашиглалтанд оруулж үйл ажиллагаагаа явуулсан бөгөөд нүүрс угаах үйлдвэр барьж эхлэх үед Ашигт малтмалын тухай хуулийн дагуу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч биш байсан. Ашигт малтмалын тухай хуулийн 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр зөвхөн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшдэг этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /АМНАТ гэх/ төлдөг байсныг өөрчилж, ашигт малтмал ашигласан этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч болгож өөрчилсөн тул тус компани өртөж АМНАТ төлөгч болсон. 2018 оны 10 дугаар сард техник эдийн засгийн үндэслэлээ батлуулж АМНАТ тооцохгүйгээр эдийн засгийн тооцооллоо хийж тодорхой хэмжээнд ашигтай ажиллах төлөвлөгөөтэй байсан. Гэтэл үйлдвэрийн үйл ажиллагаа эхлэхтэй зэрэгцэн Ашигт малтмалын тухай хуулийн АМНАТ төлбөр төлөгч болсон нь түүхий эд худалдан авахдаа нэг удаа, түүхий эдээ ашиглаж ашигт агуулгыг нэмэгдүүлсэн бол дахин нэг удаа, экспортод гаргахдаа өсөн нэмэгдэх байдлаар дахин АМНАТ төлөх болсон нь төлөвлөгдсөн ашиг бүхэлдээ АМНАТөлбөрт тооцогдож дээр нь алдагдалд орж байна. Ашигт малтмалын тухай хуулийн өөрчилсөн найруулгатай холбоотойгоор Монгол улсын Үндсэн хуулийн цэц 2019 оны 04 дүгээр сард маргаан үүсч, улмаар 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Монгол улсын Үндсэн хуулийн цэцийн 04 дүгээр тогтоолоор Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтууд хүчингүй болсон боловч Улсын Их хурал дахин хууль батлахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн өөрчлөн найруулгыг агуулгаар сэргээсэн тул бид дахин ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч хэвээр үлдсэн. Бид Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтууд нь нэгэнт Монгол улсын Үндсэн хууль зөрчсөн гэдгийг тогтоосон тул хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа дотоодын үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжсэн бодлогуудын хүрээнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс чөлөөлнө гэдэгт итгэж, итгэлтэйгээр хүлээж байсан. Дээрх хугацаанд бидний үйл ажиллагаа алдагдалтай байсан ч хамтын ажиллагаагаа бодож гэрээгээр хүлээсэн үүргээ өөрийн байгаа боломжоороо биелүүлж хичээн ажиллаж байсан боловч цаашид ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч болсонтой холбоотойгоор үйл ажиллагаагаа явуулах боломжгүй нөхцөл байдалд хүрч үйлдвэрийн үйл ажиллагааг бүрэн зогсоогоод байна. Иймд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас гэрээний дагуу үүргээ биелүүлэх боломжгүй болсон тул 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн -2019/236 дугаартай Нүүрс худалдах, худалдан авах гэрээг цуцлах хүсэлтэй байгаагаа илэрхийлж 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 03/08 дугаартай албан бичгийг хүргүүлсэн боловч Э ХК-иас 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 06/271 дугаартай Хариу хүргүүлэх тухай албан бичгээр гэрээний барьцаа 150,000 ам.долларыг буцаан олгох боломжгүй гэсэн хариу ирүүлсэн. Иймд 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн -2019/236 дугаартай Худалдах, худалдан авах гэрээний 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн -2019/236 дугаартай гэрээний нэмэлт, өөрчлөлт 1-д заасан үүргээс Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1-д заасан үндэслэлээр нэмэлт гэрээний үүргээс хэсэгчлэн татгалзаж, 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн -2019/236 дугаартай Худалдах, худалдан авах гэрээг цуцалж, талуудын тооцоо нийлсэн актын дагуу 5,384.29 ам.доллар, үүргийн гүйцэтгэлийн баталгаа болох 150,000 ам.доллар нийт 155,384.29 ам.доллар буюу нийт 427,550,750 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Э ХК-ийн төлөөлөгч Т.Ц, Э.У нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э ХК нь 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Дотоодын нүүрс угаан баяжуулах үйлдвэрийг сонгон шалгаруулах тухай СШ дугаар 2019-01-СО шалгаруулалт зарласны дагуу С ХХК нь оролцож, шалгаруулалтад заасан нөхцөлийг хангасан тул 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Нүүрс худалдах, худалдан авах ЕТТ-2019/236 дугаартай гэрээг байгуулсан. Энэ гэрээг байгуулахдаа С ХХК-ийн 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 03/51 тоот Мэдэгдлийн хариу хүргүүлэх тухай албан бичгийг манай компанид ирүүлсэн бөгөөд уг албан бичигтээ “Мэдэгдэлд заасны дагуу урьдчилгаа төлбөр төлөх нөхцөлтэй, тонн тутмыг 72.0 ам.доллараар /НӨАТ-гүй/ 150,000 тонн коксжих нүүрсийг худалдах, худалдан авах гэрээ байгуулахыг хүлээн зөвшөөрч байна. Мэдэгдэлд дурдсаны дагуу гэрээний гүйцэтгэлийн баталгаа болох 150,000.00 ам.долларыг танай Улаанбаатар хотын банкны дансанд шилжүүлсэн баримтыг хавсралтаар хүргүүлж байна гэсэн албан бичгийг үндэслэж ЕТТ-2019/236 дугаартай гэрээний Удиртгал хэсгийн 3-д Худалдан авагч нь Худапдагчийн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Дотоодын нүүрс угаан баяжуулах үйлдвэрийг сонгон шалгаруулах тухай СШ дугаар СШ 2019-01-СО бүхий шалгаруулалтад заасан нөхцөлийг ханган шалгарсан бөгөөд энэхүү гэрээнд заасан төлбөр болон нүүрс ачилтын талаарх үүргийг хэрэгжүүлэхтэй холбоотой гүйцэтгэлийн баталгаа болох 150,000.00 ам. долларыг 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Худалдагчийн нэрлэсэн дансанд шилжүүлсэн болохыг тус тус харгалзан гэж, тус гэрээний 11.1-д Талууд энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ эс биелүүлбэл гэрээний дагуу хариуцлага хүлээнэ. 11.3-д Худалдан авагч энэхүү гэрээгээр хүлээсэн төлбөр, ачилттай холбоотой болон бусад үүргээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн биелүүлээгүй тохиолдолд Худалдагчаас худалдан авагчид гэрээний гүйцэтгэлийн баталгаа болох 150,000.00 ам долларыг үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор буцаан олгохгүй байх эрхийг эдэлнэ. Талууд харилцан тохиролцсоныг үндэслэн худалдан авагчид энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн тохиолдолд гэрээний хүчинтэй хугацаа дууссанаас хойш ажлын 10 хоногийн дотор Худалдагч гэрээний гүйцэтгэлийн баталгааг Худалдан авагчийн нэрлэсэн дансанд шилжүүлэх, гүйцэтгэлийн баталгааны үнийн дүнг энэ гэрээний хугацаанд талуудын байгуулсан өөр гэрээний эсхүл өөр этгээдтэй байгуулсан бусад гэрээний аливаа төлбөрт шилжүүлэх, төлбөрийн дүнд тооцохгүй байна гэж заасан. С ХХК нь 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 03/202 тоот Хүсэлт гаргах тухай албан бичгээр Энэхүү гэрээ, түүний хавсралтад заасны дагуу манай компани гэрээний үүргээ ямар нэгэн зөрчил дутагдалгүй биелүүлж ажилласан бөгөөд дээрх хугацаанд манай үйлдвэрлэлийн үйл ажиллагаа тогтворжиж 72,000 тонн нүүрсийг экспортонд гаргаж амжилттай ажиллаж, цаашид үйлдвэрлэлийн үйл ажиллагааг өргөжүүлэн ажиллахаар төлөвлөж байна. Бид 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн -2019/236 дугаартай Нүүрс худалдах, худалдан авах тухай гэрээний хугацааг  нэг жилээр сунгаж, нүүрсний хэмжээг 3,000,000 тонн хүртэл хэмжээгээр нэмэгдүүлэн өгч бидний ажилд дэмжлэг үзүүлнэ үү гэсэн хүсэлт, мөн 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 03/224 тоот Хүсэлт гаргах тухай албан бичгээр “Гэрээлсэн 150,000 тонн нүүрсийг 2019 оны 8 дугаар сарын 14-ний байдлаар авч дуусаад үүргээ зохих журмын дагуу гүйцэтгэсэн, мөн гэрээний 3.1 болон 3.2 дахь заалтыг үндэслэн худалдах, худалдан авах нүүрсний хэмжээг дахин 150,000 тонноор хавсралтаар батлах хүсэлтэй байгаа тул энэхүү асуудлыг шийдвэрлэн өгч бидний ажилд дэмжлэг үзүүлнэ үү гэсэн хүсэлтүүдийг ирүүлсэн. Э ХК-ийн зүгээс хүсэлтүүдийг хүлээн авч дэмжин, талууд харилцан тохиролцож 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр -2019/236 тоот гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан. Уг нэмэлт өөрчлөлтөөр С ХХК нь 2019 оны 11 сард багтаан 150,000 тонн коксжих нүүрс ачих үүргийг хүлээсэн боловч худалдан авах нүүрсээ гэрээний хуваарийн дагуу авах гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлж ирсэн. Өнөөдрийн байдлаар ямар нэгэн ачилт хийгээгүй 0 хувьтай байна. -2019/236 дугаартай гэрээний нэмэлт, өөрчлөлт №1 гэрээгээр худалдан авагч нэмж 150,000 тонн нүүрс худалдан авч, уг нэмэлт гэрээний 3 дахь заалтаар 2019 оны 11 дүгээр сард багтаан нүүрс ачилт хийх үүргийг худалдан авагч тал буюу нэхэмжлэгч тал хүлээсэн бөгөөд нэмэлт гэрээний 4 дэх заалтад Энэхүү нэмэлт гэрээнд зааснаас бусад гэрээний заалтууд нь хүчин төгөлдөр хэвээр байна гэж заасны дагуу -2019/236 дугаартай үндсэн гэрээний 11.1, 11.3-д заасны дагуу худалдан авагчийг гэрээний үүргээ биелүүлээгүй тул Э ХК гэрээний үүргийг хэрэгжүүлэхтэй холбоотой гүйцэтгэлийн баталгаа болох 150,000.00 ам.долларын барьцааг С ХХК-д гэрээнд зааснаар буцаан олгохгүй байх эрхийнхээ дагуу нэхэмжлэгч талд удаа дараа буцаан олгох боломжгүй гэж албан мэдэгдэл хүргүүлж байсан. Түүнчлэн талууд ЕТТ-2019/236 дугаартай гэрээ, түүний нэмэлт өөрчлөлтийг Иргэнии хуулиин 189 дугаар зүйлийн 189.1-д Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэсэн зарчмыг баримтлан гэрээний нөхцөлүүдийг харилцан тохиролцож байгуулсан. 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар ЕТТ- 2019/236 дугаартай гэрээний хэрэгжих хугацаа гэрээний 1.1 дэх хэсэгт зааснаар 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл нэг жилийн хугацаатай байгуулагдсан. Өөрөөр хэлбэл тооцоо нийлсэн актыг хууль тогтоомжийн дагуу үйлдсэн. Худалдан авагч үндсэн гэрээний дагуу эхний худалдан авалт болох 150,000 тонн нүүрснээс 149,927.05 тонныг авсан бөгөөд үлдэгдэл төлбөр тооцооны зөрүүгээр Худалдагчийн зүгээс баталгаажуулсан. Гэрээний хугацаа дууссанаар талууд гэрээ дүгнэх акт үйлдсэнээр 5,384.29 ам.долларын өглөгийг худалдан авагчид шилжүүлнэ. ЕТТ-2019/236 дугаартай гэрээний 10 дугаар зүйлд Давагдашгүй хүчин зүйлийг талууд харилцан тохиролцсон тул С ХХК -ийн зүгээс тавьж буй Ашигт малтмалын тухай хуулийн 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн нэмэлт өөрчлөлт нь энэ гэрээг цуцлах хүндэтгэн үзэх шалтгаан болохгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул Э ХК-ийн зүгээс нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох гүйцэтгэлийн баталгаа 150,000.00 ам.долларыг хүлээн зөвшөөрөхгүй, харин тооцоо нийлсэн актын дагуу 5,384.29 ам.доллар төлнө. Иймд нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад   

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч С ХХК нь хариуцагч Э ХК-д холбогдуулан 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн -2019/236 дугаартай Худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болох 150,000 ам.доллар, талуудын тооцоо нийлсэн актын дагуу 155,384.29 ам.доллар буюу нийт 427,550,750 төгрөг  гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх хуралдааны үед нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.А нь “2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн -2019/236 дугаартай Худалдах, худалдан авах гэрээний 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн -2019/236 дугаартай гэрээний нэмэлт, өөрчлөлт 1-д заасан үүргээс Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1-д заасан үндэслэлээр нэмэлт гэрээний үүргээс хэсэгчлэн татгалзаж, 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн -2019/236 дугаартай Худалдах, худалдан авах гэрээг цуцалж, талуудын тооцоо нийлсэн актын дагуу 5,384.29 ам.доллар, үүргийн гүйцэтгэлийн баталгаа болох 150,000 ам.доллар нийт 155,384.29 ам.доллар буюу нийт 427,550,750 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа /хх-ийн 80-82 тал/ нэмэгдүүлсэн.

Мөн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэгч С ХХК нь 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн -2019/236 дугаартай Худалдах, худалдан авах гэрээний 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн -2019/236 дугаартай гэрээний нэмэлт, өөрчлөлт 1-д заасан үүргээс хэсэгчлэн татгалзаж, 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн -2019/236 дугаартай Худалдах, худалдан авах гэрээг цуцалж, талуудын тооцоо нийлсэн актын дагуу 5,384.29 ам.доллар, үүргийн гүйцэтгэлийн баталгаа болох 150,000 ам.доллар нийт 155,384.29 ам.доллар буюу нийт 427,550,750 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан байна.

Хариуцагч Э ХК-нь нэхэмжлэлийн шаардлагаас талуудын тооцоо нийлсэн актын дагуу 5,384.29 ам.доллар төлөхийг зөвшөөрч, үүргийн гүйцэтгэлийн баталгаа болох 150,000 ам.доллар буцаан олгох үндэслэлгүй гэж маргажээ.

Талуудын хооронд 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр -2019/236 дугаартай Нүүрс Худалдах, худалдан авах гэрээ, 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр -2019/236 дугаартай нэмэлт  өөрчлөлт №1 гэрээ, 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр -2019/236 дугаартай Нүүрс Худалдах, худалдан авах гэрээ /хх-ийн 126 тал/ тус тус байгуулагджээ.

Уг гэрээгээр талууд Монгол улсын Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.11 дэх хэсгийг үндэслэн нэг талаас Худалдагч нь Таван толгойн ордоос олборлосон нүүрсийг худалдан авагчид борлуулж, нэмүү өртөг бүтээгдэхүүн бий болгох хүсэлттэй, нөгөө талаас Худалдан авагч нь Худалдагчаас уг нүүрсийг худалдан авч, өөрийн үйлдвэрт угааж баяжуулж эцсийн бүтээгдэхүүнийг экспортоор гаргах хүсэлтэй байгаа тул талууд энэхүү гэрээг дор дурдсан болон уг гэрээний бүтээгдэхүүн нийлүүлэх хэсэг болох “Худалдааны нөхцөлийн тухай хавсралтад заасан нөхцөлүүдийг харилцан тохиролцсоны үндсэн дээр байгуулж, гэрээлсэн хэмжээ 150,000 тн, 2019 оны 4 дүгээр сард 50,000 тн, 2019 оны 5 дугаар сард 50,000 тн, 2019 оны 6 дугаар сард 50,000 тн, цаашид эхний 25,000 тн нүүрсний төлбөрт ногдох хэмжээг ачиж дуусахаас өмнө дараагийн 25,000 тн нүүрсэнд ногдох төлбөрийг төлөх ба нийт 6 удаагийн төлбөр төлнө гэж тохиролцож нэг жилийн хугацаатай байгуулсан байх ба гэрээний хугацаа 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр дуусчээ.

-2019/236 тоот гэрээний нэмэлт, өөрчлөлт №1 гэрээг талууд 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр байгуулж уг гэрээний дагуу Худалдан авагч тал нь 150,000 тонн коксжих нүүрсэнд ногдох 10,800,000 ам долларыг төлсөн ба  Худалдагч тал нь 149,927.05 тонн нүүрс нийлүүлснийг харгалзан Худалдан авагч талаас 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 03/224 тоот албан бичгээр ирүүлсэн хүсэлтийг харгалзан, гэрээний 13.3 заалтыг үндэслэн энд дурдсан харилцан тохиролцоо амлалтыг харгалзан талууд дараах байдлаар тохиролцов. Талууд гэрээний худалдааны нөхцөлийн тухай хавсралтын 3.1 дэх заалтад “Гэрээлсэн хэмжээ 300,000 тн” гэж нэмэлт өөрчлөлт оруулах, Гэрээний худалдааны нөхцөлийн тухай хавсралтын 1.3 дах заалтад “Энэхүү -2019/236 тоот гэрээний нэмэлт, өөрчлөлт №1-ийн 1 дэх заалтад нэмэгдэж орсон 150,000 тонн нүүрсний төлбөрийг 25,000 тонн тутамд ногдох хэмжээгээр урьдчилан төлнө” гэж нэмэлт оруулах, Худалдааны нөхцөлийн тухай хавсралтын 3.2 дах заалт буюу Ачилтын хуваарьт дараах байдлаар нэмэлт өөрчлөлт оруулах, 2019 оны 8 дугаар сард 15,000 тн, 2019 оны 9 дүгээр сард 35,000 тн, 2019 оны 10 дугаар сард 50,000 тн, 2019 оны 11 дүгээр сард 50,000 тонн байна. Энэхүү нэмэлт гэрээнд зааснаас бусад гэрээний заалтууд нь хүчин төгөлдөр хэвээр байна” гэж /хх-ийн 49 тал/ тохиролцжээ.

Нэхэмжлэгч нь 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр -2019/236 дугаартай Нүүрс Худалдах, худалдан авах гэрээ, -2019/236 тоот гэрээний нэмэлт, өөрчлөлт №1 гэрээнд заасан 150,000 тн нүүрсийг гэрээнд заасан хуваарийн дагуу ачилт хийх боломжгүй болсон талаар нэхэмжлэлийн үндэслэл шаардлага гаргаагүй бөгөөд АМНАТ төлөх болсноор төлбөрийн чадвар муудсан тул үүргийн гүйцэтгэлийн баталгаа болох 150,000 ам.долларыг буцаан шаардаж маргасан

Шүүх нэхэмжлэгчээс “Худалдах, худалдан авах гэрээний 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн -2019/236 дугаартай гэрээний нэмэлт, өөрчлөлт 1-д заасан үүргээс хэсэгчлэн татгалзах” шаардлагыг тодорхой болгохыг даалгаж, шүүх хуралдааныг хойшлуулж байсан боловч нэмэлт, өөрчлөлт 1-д заасан үүргээс хэсэгчлэн татгалзах шаардлагаа тодруулж ирүүлээгүй.

Иймд шүүх  2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн -2019/236 дугаартай Худалдах, худалдан авах гэрээг цуцалж, нэхэмжлэгч С ХХК-иас 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр гаргасан 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн -2019/236 дугаартай Худалдах, худалдан авах гэрээний 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн -2019/236 дугаартай гэрээний нэмэлт, өөрчлөлт 1-д заасан үүргээс хэсэгчлэн татгалзах шаардлага нь “Худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болох 150,000 ам.доллар гаргуулах тухай” нэхэмжлэлийн үндэслэл гэж үзэхээр байна.

Хариуцагч Э ХК нь нэхэмжлэлийн шаардлагаас тооцоо нийлсэн актын дагуу 5,384.29 ам.доллар буюу 14,815,250 төгрөг төлөхийг зөвшөөрч маргаагүй.  

Талууд тус гэрээний 11.1-д Талууд энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ эс биелүүлбэл гэрээний дагуу хариуцлага хүлээнэ. 11.3-д Худалдан авагч энэхүү гэрээгээр хүлээсэн төлбөр, ачилттай холбоотой болон бусад үүргээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн биелүүлээгүй тохиолдолд Худалдагчаас худалдан авагчид гэрээний гүйцэтгэлийн баталгаа болох 150,000.00 ам долларыг үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор буцаан олгохгүй байх эрхийг эдэлнэ” гэж тохиролцсон байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 47.1-т ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын болон орон нутгийн төсөвт шилжүүлнэ” мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.5-т ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь олборлож худалдсан, худалдахаар ачуулсан болон ашигласан ашигт малтмалын нөөц ашигласны тухайн улирлын төлбөрийг дараагийн улиралд төлнө” гэж заасан.

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1 дэх хэсэгт заасан “Хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болно” гэх үндэслэлээр шаардаж байгаа нь үндэслэлгүй байна.

Тодруулбал, талууд гэрээ дүгнэх акт үйлдсэнээр 5,384.29 ам.долларын өглөгийг худалдан авагчид шилжүүлэхээр тохиролцсон, ЕТТ-2019/236 дугаартай гэрээний 10 дугаар зүйлд Давагдашгүй хүчин зүйлийг тусгасан байх ба Ашигт малтмалын тухай хуулийн 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн нэмэлт өөрчлөлт нь энэ гэрээг цуцлах хүндэтгэн үзэх шалтгаан болохгүй бөгөөд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул Э ХК-иас гүйцэтгэлийн баталгаа 150,000.00 ам.долларыг тус гэрээний 11.3-т зааснаар буцаан шаардах үндэслэлгүй.

Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 160.1.4, 160.1.5-д зааснаас бусад үндэслэлээр барьцааны эрх дуусгавар болсон бол барьцаалагч барьцааны зүйлийг барьцаалуулагч буюу өмчлөгчид буцаан өгөх үүрэгтэй” гэж заасан боловч дээрх зохицуулалтад заасан үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд хариуцагч Э ХК-иас 5,384.29 ам.доллар буюу 14,815,250 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үүргийн гүйцэтгэлийн баталгаа болох 150,000 ам.доллар буюу 412,735,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэстэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт “Гадаад валютын ханшийг тухайн үеийн Монголбанкнаас зарласан албан ёсны ханшаар, эд хөрөнгийн үнийг нотлогдсон хэмжээгээр тус тус тооцно”, Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт “Улсын болон орон нутгийн төсөвт төлөх, төсвөөс санхүүжүүлэх аливаа төлбөр тооцоог зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх бөгөөд тэдгээр төлбөр тооцоог гадаад валютаар гүйцэтгэхийг хориглоно” гэж заажээ.

Нэхэмжлэгч С ХХК нь Иргэний хуулийн 218 дугаар зүйлд зааснаар үүрэг үүсэх үеийн ханшаар буюу нэхэмжлэл гаргах үеийн ханшаар тооцож нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь үндэслэлтэй байх тул нэхэмжлэл гаргах үеийн /2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн/ ханшаар нэг ам.долларыг 2,751.57 төгрөгөөр тооцов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 160 дугаар зүйлийн 160.3 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э ХК-иас 5,384.29 ам.доллар буюу 14,815,250 /арван дөрвөн сая найман зуун арван таван мянга хоёр зуун тавь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үүргийн гүйцэтгэлийн баталгаа болох 150,000 ам.доллар буюу 412,735,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдгийн хураамжид төлсөн 2,366,300 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э ХК-иас улсын тэмдгийн хураамжид 232,026 төгрөгийг гаргуулж С ХХК-д олгосугай.

3.Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Н.НАРАНГЭРЭЛ

Талууд тус гэрээний 11.1-д “Талууд энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ эс биелүүлбэл гэрээний дагуу хариуцлага хүлээнэ. 11.3-д Худалдан авагч энэхүү гэрээгээр хүлээсэн төлбөр, ачилттай холбоотой болон бусад үүргээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн биелүүлээгүй тохиолдолд Худалдагчаас худалдан авагчид гэрээний гүйцэтгэлийн баталгаа болох 150,000.00 ам долларыг үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор буцаан олгохгүй байх эрхийг эдэлнэ” гэж тохиролцсон байна.