Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржготовын Чанцалням |
Хэргийн индекс | 128/2017/0525/З |
Дугаар | 128/ШШ2019/0459 |
Огноо | 2019-07-30 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 128/ШШ2019/0459
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, шүүгч О.Оюунгэрэл, шүүгч Д.Оюумаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 5 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Ж ХХК
Хариуцагч: Монгол Улсын Засгийн газар,
Нэхэмжлэлийн шаардлага: Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Тусгай хэрэгцээний газарт хамааруулах тухай 140 дүгээр тогтоол, 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай 154 дүгээр тогтоолоор улсын тусгай хэрэгцээнд авсан Т******* аймгийн С******* сумын Х******* баригдах Олон улсын нисэх онгоцны буудал-ын зориулалттай 12084.9 га газраас Ж ХХК-ийн эзэмших газартай давхцалтай хэсгийг хүчингүй болгуулах, Ж ХХК-ийн эзэмшиж байсан Т******* аймгийн С******* сумын Т энгэрт байрлах 400 га газрыг Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т заасны дагуу нөхөн олговортойгоор солих буюу эргүүлэн авах шийдвэр гаргахыг Монгол Улсын Засгийн газарт даалгуулах-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Д*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Т*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, иргэдийн төлөөлөгч Н.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золзаяа нарыг оролцуулав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Д*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн
төлөөлөгч Д.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Т******* нар нь 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улсын Дээд шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг тодруул гэсэн. Хуулиар газар эзэмшигчтэй уулзаад, тохиролцоод, ямар нөхөн олговор авах уу гэдгийг урьдчилан тохиролцдог. Энэ нөхцөлөө бүрдүүлэхгүй бол тусгай хэрэгцээнд авсан учраас тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэхэд Улсын Дээд шүүхийн бүрэлдэхүүн шүүгчид газрыг газраар авах гээд байгаа юм уу, мөнгөөр авах гээд байгаа юм уу гэж асуусан бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодруулах эрхтэй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаа гаргаад байхад нэхэмжлэлийн шаардлагаа тодруул гэх үндэслэлээр анхан шатны шүүх рүү дахин хэлэлцүүлэхээр буцаасан. Анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх хүсэлгүй байгаа.
Ж ХХК-ийн эзэмшиж байсан Т******* аймгийн С******* сумын Т энгэрт байрлах 400 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авсантай холбогдуулан Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт заасны дагуу нөхөн олговортойгоор солих буюу эгүүлэн авах шийдвэр гаргахыг Монгол Улсын Засгийн газарт даалгах, нэгэнт процесс зөрчиж тусгай хэрэгцээнд авсан учир Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Тусгай хэрэгцээний газарт хамааруулах тухай 140 дүгээр тогтоол, 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай 154 дүгээр тогтоолоор улсын тусгай хэрэгцээнд авсан Т******* аймгийн С******* сумын Х******* баригдах Олон улсын нисэх онгоцны буудал-ын зориулалттай 12084.9 га газраас Ж ХХК-ийн эзэмших газартай давхцалтай хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.
Тулгар төр байгуулагдсаны 800 жилийн ойд зориулаад Монгол Улсаа сурталчлах соёл, урлагийг таниулах зорилгоор уг газар дээр байгууламжууд барьж, морьтон Монгол буюу Чингисийн цэргүүд дайн тулаанд хэрхэн оролцож байсныг үзүүлдэг үзүүлбэрүүдийг үзүүлэх цогцолбор байгуулагдсан. Компанийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байсан. Тухайн үед маш их хэвлэл мэдээллээр гарч байсан.
Уг газар дээр үл хөдлөх эд хөрөнгө буюу бетон цутгамал суурьтай, тоосгоор барьсан мөн худалдаа үйлчилгээний зориулалттай болон бетон цутгамал суурин дээр модоор барьсан өндөр харуулын байгууламжуудыг барьсан. Үзэгчид суудаг асар гэх мэт үл хөдлөх эд хөрөнгүүд байгаа. Үйл ажиллагаа явуулж байхад Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Тусгай хэрэгцээний газарт хамааруулах тухай 140 дүгээр тогтоолоор тухайн газрыг тусгай хэрэгцээнд авсан. Үүнээс хойш нэхэмжлэгч компани үйл ажиллагаагаа явуулах боломжгүй нөхцөл байдлыг хэрхэн шийдвэрлэх вэ гэж Монгол Улсын Засгийн газарт хандахад шийдвэрлэж өгөхгүй бөгөөд үйл ажиллагаа зогссон. Тусгай хэрэгцээнд авсан газар дээр Хөшигийн хөндий ажиллаж эхлээгүй маш олон жил явсан. Гэхдээ газрын гэрээгээ сунгаж байсан. Хамгийн сүүлд 2014 онд газар эзэмших гэрээ байгуулан газрын төлбөрийг нэмэгдүүлсэн. Нэгэнт үйл ажиллагаагаа явуулах боломжгүй байсан учраас түүнээс хойш газрын төлбөр төлөөгүй.
2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай 154 дүгээр тогтоолоор тусгай хэрэгцээнд авсан талбайн хэмжээнд өөрчлөлт орсон бөгөөд нэхэмжлэгч компанийн 400 га газар тусгай хэрэгцээний газарт авагдсан. 2014, 2015, 2016 онуудад эрх бүхий яаманд нөхөн олговрын асуудлыг шийдэж өгнө үү гэх албан бичгүүдийг явуулдаг байсан бөгөөд үүнтэй холбоотой баримтууд хавтаст хэрэгт авагдсан. Нөхөн олговрын асуудал яригдаагүй учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэл гаргахдаа бодит хохирлоо гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхээр шийдвэрлэгдсэн М ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн нэхэмжлэлийн шаардлагатай адилхан байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байсан. Нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх эрх нь нэхэмжлэгчид байгаа.
Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Тусгай хэрэгцээний газарт хамааруулах тухай 140 дүгээр тогтоол, 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай 154 дүгээр тогтоолоор газар эзэмшигчтэй нөхөн олговрын асуудлыг ярихгүйгээр тусгай хэрэгцээнд авсан нь хууль зөрчсөн гэдэг байдлаар дүгнэлт хийн нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн.
Хууль зүйн үндэслэлийн тухайд Газрын тухай хуулийн 16,18 дугаар зүйлд Монгол Улсын Засгийн газрын бүрэн эрхийг тогтоож өгсөн бөгөөд мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-д энэ хуулийн 16.1.5, 16.1.6, 16.1.7, 16.1.8, 16.1.13, 16.1.14-т заасан зориулалтаар газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ, зааг, ашиглах журмыг тогтоох, эрх бүхий байгууллагын мэдэлд шилжүүлэх гэж заасны дагуу Засгийн газрын эрх хэмжээний асуудал. Газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3-д улсын тусгай хэрэгцээнд авахтай холбогдуулан газрыг солих буюу эргүүлэн авах тохиолдолд нөхөх олговор олгох, 42 дугаар зүйлийн 42.2-д Засгийн газар нь бусдын эзэмшил газрыг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах тухай газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны т******* байгууллагын санал, газар эзэмшигчтэй түүний хийсэн урьдчилсан тохиролцоог харгалзан зохих шийдвэр гаргана гэж заасан.
Дээрх хуульд заасны дагуу тусгай хэрэгцээнд авахдаа газар эзэмшигчтэй урьдчилсан тохиролцоогүй учраас Засгийн газар тусгай хэрэгцээнд авахдаа Газрын тухай хуулийн дээрх заалтыг зөрчиж байх тул Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Тусгай хэрэгцээний газарт хамааруулах тухай 140 дүгээр тогтоол, 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай 154 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэсэн шаардлага гаргаж байгаа. Газар эзэмшигчтэй уулзан газрыг газраар авах уу, газрыг мөнгөөр авах уу гэдгийг тохирох ёстой тул уг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангасан. Улсын Дээд шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг процессын асуудлаар хэргийн дахин хэлэлцүүлгээр буцаасан. Ингэхдээ газар эзэмшигчтэй газар эзэмших гэрээ байгуулаагүй, кадастрын зураг мэдээллийн санд бүртгэгдээгүй байна гэж дүгнэсэн. Гэрч шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ С******* сумын Засаг дарга гэрээ байгуулж байгаагүй гэдэг. Мөн хариуцагчаас гэрээ байгуулж байгаагүй гэж шүүх хуралдаанд ярьдаг. Гэрээ байгуулсан гэдэг баримтуудыг нэхэмжлэгчээс нотлох баримтаар өгөхөөс өмнө гэрээ байгуулаагүй юм шиг ярьж байсан. Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоолд дурдсанаар гэрээ байгуулсан баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Кадастрын зургийг газрын мэдээллийн санд бүртгэгдсэнгүй гэх үйл баримтуудыг хавтаст хэрэгт авагдсан. Тусгай хэрэгцээнд авахдаа С******* сумын Засаг даргаас судалгаа хийсэн. Газрын төлбөр нөхөн олговор олгохгүй гэсэн бодлого барьсан байх гэж хуульч хүнийхээ хувьд дүгнэж байна. Газрын заримыг нь цуцална, заримыг нь нөхөн олговорт олгоно гэж шийдвэрлэхдээ захирамж гаргасан. Ж ХХК-ийг захирамжийн төсөлд оруулсан юм шиг байсан. Жуулчин Монгол гэдэг нэртэй захирамжийн төсөлд цуцлах захирамжийн саналтай явж байгаад уг захирамжаа батлахдаа Ж ХХК-ийг цуцлалтад оруулахгүй гэж хассан байсныг С******* сумын газрын даамал, нарийн бичиг нь захирамжийн төслөөс хассан байсныг хасаагүй явуулсны дагуу кадастрын мэдээллийн санд байсан зургийг устгасан байсан. Үүнтэй холбоотой нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсан. С******* сумын Засаг даргаас захирамжийн төсөлд орсон байсныг буцаан хассаныг Газрын албаны даамлын буруутай үйл ажиллагаа болсон гэдэг. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны тогтоолд дурдаж буй мэдээллийн санд байхгүй гэж дурдаж байгаа нь С******* аймгийн Газрын албаны буруутай үйл ажиллагаатай холбоотой. Кадастрын зургийг мэдээллийн санд оруулах ёстой байсан боловч оруулаагүй байна. Хариуцагчаас танай газар Иргэний нисэхийн газартай давхцалтай гэж ярьдаг. Үүнтэй холбоотой шүүхээс тодруулахад Ж ХХК нь 2005 онд сумын Засаг даргын захирамжаар газар эзэмшиж байсан газартай давхцуулан 2016 онд Иргэний нисэхийн ерөнхий газрын Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал барих зориулалттай газар давхцуулан эзэмшүүлсэн. Үүний дараа газрыг Засгийн газрын тогтоолоор тусгай хэрэгцээнд авсан. 2014 онд Иргэний нисэхийн ерөнхий газрын Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал барих зориулалттай авсан газрыг цахилгаан эрчим хүчээр хангах дэд станцын зориулалттай буюу тусгай хэрэгцээнд авсан зориулалттай газрыг М ХХК-д шилжүүлж өгсөн байсан. Үүнтэй холбоотой нэхэмжлэгч компани Т******* аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн з*******шөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэр гаргасан. Нэгэнт тусгай хэрэгцээнд авсан нийтийн ашиг сонирхолтой холбоотой төсөл учраас уг газрыг эзэмшинэ гэхгүй, нөхөн олговрын асуудлаа шийдвэрлүүлнэ гэж байсан. Хариуцагчаас нөхөн олговроор газраа аваагүй, дуудлага худалдаагаар газраа аваагүй гэдэг зүйлийг ярьж байсан. Мөн С******* сумын Засаг даргаас нөхөн олговор олгохгүй гэж гэрээг нь нууж, гэрээ байгуулаагүй гэдэг.
Тусгай хэрэгцээнд авах хүртэл газрын төлбөрийг гэрээний дагуу төлсөн харин тусгай хэрэгцээнд авснаас хойш үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Газрыг тусгай хэрэгцээнд авснаар Япончууд ирж үздэг байсан үзүүлбэр болон үйл ажиллагаа шууд зогссон. Үүнтэй холбоотой зүйлүүдийг С******* сумын Газрын алба шүүхэд үнэн з*******ийг мэдүүлж өгөхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны тогтоолд Ж ХХК-ийн газар нь кадастрын мэдээллийн санд байхгүй гэж дүгнэсэн нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудтай нийцэхгүй байна. Хавтаст хэрэгт Ж ХХК-д анх газар олгоход хийгдсэн кадастрын зураг, тоо бүртгэлүүд зэрэг бүхий л баримт бичгүүд дээр 400 га газар нь тогтоож байсан. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Т шүүгчийн хүргүүлсэн албан бичиг байдаг. Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газарт хүргүүлсэн албан бичигт Ж ХХК-ийн газар ямар хэмжээгээр бүртгэгдсэн талаар нотлох баримтыг шаардсан. Шүүхэд Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр ирүүлсэн бичигт Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2017 оны А/25 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны буудлын хот орчмын газар ашиглалтын талаарх судалгаа, дүгнэлт з*******лөмжийг хуулбарлан 9 хуудас баримтыг хүргүүлэв гэжээ. Т******* аймгийн С******* сумын кадастрын сангийн зурган мэдээлэлд Ж ХХК-ийн эзэмшил газар гэж бүртгэгдсэн байна гэсэн баримт хавтаст авагдсан. Монгол Улсын Засгийн газрын 154 дүгээр тогтоолоор Т******* аймгийн Хөшигийн хөндийн гэх газар Олон Улсын нисэх онгоцны буудлын тусгай хэрэгцээнд авсан газрын хил зааг дахь газрын солбицолтойг давхцуулан үзэхэд хоорондоо давхцалтай байгаа болно гэх бичиг мөн хавтаст хэрэгт байгаа. Уг бичгийн хавсралт болгоод 2 кадастрын Олон Улсын нисэх онгоцны буудлын тусгай хэрэгцээнд авсан газрын хил зааг дахь газартай солбицолтой давхцуулсан гэсэн нь Ж ХХК-ийн зургийг хавсралтаар ирүүлсэн. Тус зурган дээр Ж ХХК-ийн гэрээ, гэрчилгээгээр авсан эзэмших эрхтэй газар нь бүрэн тоо хэмжээтэй байгаа. Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас ирүүлсэн баримтыг нотлох баримтын хэмжээнд үндэслэлтэй гэж үзэж байна. Энэ баримт Т******* аймгийн С******* сумын газрын албанаас гаргаж өгсөн баримтуудтай тохирч байгаа юм. Хариуцагчаас 196 м.кв газар нь нэхэмжлэгчийн газар байна гэсэн баримтыг гаргаж өгч байсан. Ж ХХК-д олгосон газар нь хүчинтэй хэвээр, Т******* аймгийн С******* сумын Засаг даргын газар эзэмшүүлсэн захирамж нь хүчин төгөлдөр хэвээр байгаа. М ХХК нь Хөшигийн хөндий дэх газрыг тусгай хэрэгцээнд Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор авах үед уг газар нь Ж ХХК-ийн газар байсан. Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор тусгай хэрэгцээнд авах үед тухайн үед Ж ХХК нь нөхөн олговор авах үндэслэлтэй байсан. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны тогтоолд газрын төлбөр төлж байсан эсэхийг дурдсан байсан. Хавтаст хэрэгт Т******* аймгийн татварын албанаас төлбөр төлж байсан баримтуудыг ирүүлсэн. Гэрчийн мэдүүлэг өгсөн н.У ерөөсөө газрын төлбөр төлж байгаагүй гэдэг. Мөн шүүхэд газрын төлбөр төлж байгаагүй гэсэн албан бичиг ирүүлсэн байсан. Гэрээ байдаггүй гэдэг боловч гэрээ нь байдаг. Гэрээгүй газар эзэмшиж байсан гэж харагдуулахаар удаа дараа эргэлзээтэй нотлох баримтуудыг бий болгосон. Хэрэгт авагдсан баримтуудаар гэрээ байгуулагдсан, уг гэрээ болон газрын төлбөр төлж байсан баримтууд авагдсан. Газрын гэрээ хүчин төгөлдөр байхад тусгай хэрэгцээнд авсан. Газар эзэмших эрх нь нөхөн олговрыг олгосноор дуусгавар болно гэсэн зохицуулалт Газрын тухай хуульд тодорхой заасан байдаг.
Монгол Улсын Засгийн газрын 28 дугаар тогтоолоор газрыг тусгай хэрэгцээнд авах, нөхөн олговор олгох тухай журам батлагдсан. Уг журмын 39 дүгээр зүйлд зааснаар нөхөн олговрыг газар эзэмшигчид бүрэн төлсөн бол газар эзэмших эрх дуусгавар болохоор журамласан байна. Өөрөөр хэлбэл, нөхөн олговрыг бүрэн олгосон бол газар эзэмших эрх дуусгавар болно. Иймд зэрэгцээ хүчин чадалтай тогтоол байгаа тул эрх зүйн дүгнэлт хийж өгнө үү. Мөн дээр журмын 6.1 дэх хэсэгт шийдвэр гарахаас 1 жилээс доошгүй жил газар эзэмшигчтэй тохирно, 6.5 дахь хэсэгт зургийг масштабаар үйлдэн хэмжээг тодорхойлно гэж тус тус журамласан байхад уг тогтоолоо биелүүлээгүй тогтоол гаргасан байгааг харж үзнэ үү. Уг газар дээрх нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгө нь улсын бүртгэлийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээтэй.
Ж ХХК нь газрыг авснаас хойш газар дээрээ ямар нэгэн зүйл хийгээгүй гэж хариуцагчийн хариу тайлбарт дурдсан байдаг. Маргаан бүхий газар нисэх онгоцны буудал байгуулагдсанаас хойш Ж ХХК-ийн байгууламжаас өөр ямар ч газарт барилга байгууламж байхгүй байсан. Ойролцоо өчнөөн олон газарт газар олгогдсон боловч барилга, байгууламжгүй эзгүй тал байдаг байсан. З*******хөн Ж ХХК-ийн бүтээн байгуулалт хийгдсэн байгууламжууд байдаг. Шүүхээс үзлэг хийн маргаан бүхий газарт ямар ямар барилга, байгууламжууд байгааг фото зургаар баталгаажуулсан.
Төсөл сонгон шалгаруулалт дуудлага худалдаагаар олгох ёстой гэж яриад байгаа. Засгийн газраас Тулгар төр байгуулагдсаны 800 жилийн ойтой холбоотой гадаадын жуулчдад эх орноо сурталчлах зүйл юу байна гэх саналыг авсны дагуу тулаан хийж буй Чингис хааны морьтой цэргүүдийн үзүүлбэр байвал гэх санал гаргасан. Үүний дагуу олгосон газар юм. Засгийн газрын Тулгар төр байгуулагдсаны жилийн ойг тэмдэглэн өнгөрөх арга хэмжээний тухай тогтоол байдаг. Нэхэмжлэгч нь төсөл сонгон шалгаруулалтын дагуу газар авсан. Засгийн газраас нөхөн олговор олгохгүй байх нөхцөл болохгүй. Хэрэв энэ үндэслэлээр нөхөн олговор олгохгүй бол үндэслэлийг хуульд тусгайлан заасан байх ёстой. Аймгийн Засаг дарга нь сумын Засаг даргын бүрэн эрхэд халдан дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт явагдаагүй гэж шийдвэр гаргах нь үндэслэлгүй. Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай 154 дүгээр тогтоол нь 2010 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор судалгааг нь хийж гаргах буюу нөхөн олговор хэнд олох, олгохгүйгээ заана гэсэн байгаа. Гэтэл 2017 онд ажлын хэсэг байгуулсан гэж байна. 2010 оны тогтоолоор хэнд нөхөн олговор олгох талаар судалсан байх ёстой. Нэхэмжлэгч нь үүнийг зөрчиж байна гэж маргаж байгаа. Төсөл сонгон шалгаруулалт, дуудлага худалдаа явуулаагүй гэдэг нь үндэслэлгүй юм.
Хариуцагчаас 2014 онд гэрээ байгуулсан өмнө нь гэрээ байгуулж байгаагүй гэж маргасан. Нэхэмжлэгч компанийн захирал нь нас барсан мөн бичиг баримт нь үерт автаад бичиг баримтаа олж чадахгүй нөхцөл байдалтай байсан. Гэрээний нэг хувь нь газрын албанд байх ёстой. Гэтэл Газрын албанаас гэрээ байдаггүй гэж баримтаар гаргаж өгөөгүй. Үлдсэн гэрээг нууж байгаа нөхөн олговор олгохгүй гэж нэхэмжлэгчийг газар эзэмшиж байгаагүй гэж ойлгуулах гээд байгаа харагдаж байна... гэв.
Хоёр. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М нь 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй. Нэхэмжлэгч нь 400 га газрын нөхөн олговроор солих, эгүүлэн авах шийдвэр гаргуулах, Ж ХХК-тай давхцалтай эсэхийг хүчингүй болгуулах, Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Тусгай хэрэгцээний газарт хамааруулах тухай 140 дүгээр тогтоол, 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай 154 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах гэсэн нэхэмжлэлийн 2 шаардлага тодорхойгүй байхад захиргааны хэрэг үүсгэсэн нь буруу гэж үзэж байна. Засгийн газар хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд газрыг тусгай хэрэгцээнд авсан. Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Тусгай хэрэгцээний газарт хамааруулах тухай 140 дүгээр тогтоолын 2 дахь заалтад Тусгай хэрэгцээнд авсан дээрх газарт иргэн, хуулийн этгээдийн эзэмшиж, ашиглаж, өмчилж байгаа газрыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд солих, эргүүлэн авахад шаардлагатай хөрөнгийн талаар холбогдох судалгаа хийж, тооцоо судалгаа гаргахыг үүрэг болгосон. Үүний дагуу Засгийн газар ажлын хэсэг байгуулагдаж, дүгнэлт гаргасан.
Ж ХХК нь Газрын тухай хуулийг зөрчиж газар эзэмшсэн гэж хариуцагчийн зүгээс үзэж байна. Газрын тухай хуулийн 29, 32 дугаар зүйлд заасан хэмжээнээс илүү хэмжээгээр газар эзэмшиж байгаа тохиолдолд зайлшгүй төсөл сонгон шалгаруулалтын үндсэн дээр газрыг эзэмшихээр хуульчилсан байдаг. Хэрэгт цугларсан баримт болон шүүхийн үзлэг хийхэд сонгон шалгаруулалт явуулсан эсэх талаар нотлох баримт байдаггүй. Газар эзэмших гэрээ байгуулахдаа С******* сумын Засаг дарга, Ж ХХК нь хууль зөрчиж байх тул Засгийн газрын тогтоолоор нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг зөрчсөн гэж үзэхээргүй байна. Иймд Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Тусгай хэрэгцээний газарт хамааруулах тухай 140 дүгээр тогтоол, 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай 154 дүгээр тогтоолуудыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.
Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай 154 дүгээр тогтоол нь Газрын тухай хуулийг үндэслэн гарсан тогтоол юм. Ж ХХК-ийн эрхийг зөрчсөн гэж үзэхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн з*******шөөрөхгүй байна.
Ж ХХК нь хэзээ үүсгэн байгуулагдсан, хэзээ газар эзэмших эрхтэй болсон талаар шүүх онцгойлон анхаарч үзээсэй гэж хүсэж байна. 2014 оноос өмнө гэрээ байгуулагдсан гэдэг уг компанийн баримт алга болчихсон гэдэг. Энэ компаниас өөр 11 компанийн хэрэгт дээр хариуцагчаас оролцож байсан. Газрын гэрээн дээр газрын төлбөрийн талаар тохиролцсон байдаг гэтэл уг гэрээ нь байдаггүй. М******* ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон. Энэ хэргээс ялгаатай нь төсөл сонгон шалгаруулалт явуулсан баримтууд нь байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн з*******шөөрөх боломжгүй. Газрын тухай хууль зөрчсөн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.... гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж ХХК нь 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Тусгай хэрэгцээний газарт хамааруулах тухай 140 дүгээр тогтоол, 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай 154 дүгээр тогтоолоор улсын тусгай хэрэгцээнд авсан Т******* аймгийн С******* сумын Х******* баригдах Олон улсын нисэх онгоцны буудал-ын зориулалттай 12084.9 га газраас Ж ХХК-ийн эзэмших газартай давхцалтай хэсгийг хүчингүй болгуулах, Ж ХХК-ийн эзэмшиж байсан Т******* аймгийн С******* сумын Т энгэрт байрлах 400 га газрыг Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т заасны дагуу нөхөн олговортойгоор солих буюу эргүүлэн авах шийдвэр гаргахыг Монгол Улсын Засгийн газарт даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулжээ.
Шүүх бүрэлдэхүүн болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судалж, нэхэмжлэлийн шаардлагыг дараахь байдлаар шийдвэрлэв.
Т******* аймгийн С******* сумын Засаг даргын 2005 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 142 дугаар захирамжаар тус сумын Т энгэр гэх газарт Ж ХХК-д 400 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар 40 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж, газар эзэмших эрхийн 00 дугаар гэрчилгээг олгож, Ж ХХК-ийн захирал 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Т******* аймгийн С******* сумын газрын даамалтай Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ-г байгуулж, гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаж байжээ.
Засгийн газрын 2010 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 140 дүгээр тогтоолоор ...Т******* аймгийн С******* сумын Х******* баригдах Олон улсын нисэх онгоцны буудал-ын нутаг дэвсгэрт орших 12084.9 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авч, 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 154 дүгээр тогтоолоор дээрх 140 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан Тусгай хэрэгцээний газрын хилийн заагийн 7 дахь заалтыг өөрчлөн найруулжээ.
Т******* аймгийн С******* сумын Газрын кадастрын мэдээллийн сангийн зурган мэдээллийг Засгийн газрын 154 дүгээр тогтоолоор Олон улсын нисэх онгоцны буудлын зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд авсан газрын хил зааг дахь солбицолтой давхцуулсан байдлаар авч үзэхэд Ж ХХК-ийн нэгж талбарын 18******* дугаар бүхий 400 га газар нь тусгай хэрэгцээний газартай бүхэлдээ давхцсан үйл баримт байна.
Нэхэмжлэгчээс ...Засгийн газар 400 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авахдаа Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт заасны дагуу нөхөн олговортойгоор солих буюу эгүүлэн авах шийдвэр гаргалгүйгээр хуульд заасан процесс зөрчиж тусгай хэрэгцээнд авсан гэж, хариуцагчаас ... Ж ХХК нь Газрын тухай хуулийг зөрчиж газар эзэмшсэн тул нөхөн олговор шаардах эрхгүй, Засгийн газар хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэр гаргасан гэж маргажээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ... Т******* аймгийн С******* сумын Засаг дарга Ж ХХК-ийг улсын бүртгэлд бүртгүүлж, 2005 оны 12 дугаар сарын 26-ны өдөр гэрчилгээ олгогдсон байхад буюу тус компани үүсгэн байгуулагдахаас өмнө буюу 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр тус компанид газар эзэмшүүлсэн нь хууль бус гэж... тайлбар гаргаж байгаа боловч хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тус компани 2005 оны 03 дугаар сарын 25-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлж, регистрийн 28 дугаар авснаар Т******* аймгийн С******* сумын Засаг дарга 2005 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 142 дугаар захирамжаар нэхэмжлэгчид маргаан бүхий газрыг эзэмшүүлсэн нь ******* дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ, газар эзэмшүүлэх захирамж зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Түүнчлэн 2006 онд Ж ХХК-ийн эзэмшлийн 400 га газраас Иргэний нисэхийн ерөнхий газарт Т******* аймгийн С******* сумын Засаг даргын 2006 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 108 дугаар захирамжаар 200 га газар давхцуулан олгож, Иргэний нисэхийн ерөнхий газраас М ХХК-д 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн А/144 дүгээр захирамжаар 100 га газрыг шилжүүлжээ. Уг асуудлаар Ж ХХК нь Т******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Т******* аймгийн С******* сумын Засаг даргын 2006 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 108 дугаар захирамжийн Иргэний нисэхийн ерөнхий газарт холбогдох хэсэг, мөн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн А/144 дүгээр захирамжийн М ХХК-д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, Т******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 0014 дүгээр захирамжаар хариуцагчийн з*******шөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
Газрын тухай хуулийн 10 дугаар зүйлд газрын нэгдмэл сангийн ангилалд тусгай хэрэгцээний газрыг хамааруулахаар заасан ба мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д Монгол Улс тусгай хэрэгцээний газартай байна, Улсын тусгай хэрэгцээний газарт дараахь газар хамаарна гээд 16.1.13-д үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт, дэд бүтцийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх газар, 16 дугаар зүйлийн 16.3-д газрын нэгдмэл сангийн аль ч ангиллын газраас тусгай хэрэгцээнд авч болно, 18 дугаар зүйлийн 18.1-т Засгийн газар газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: гээд 18.1.2-т энэ хуулийн 16.1.5, 16.1.6, 16.1.7, 16.1.8, 16.1.13, 16.1.14-т заасан зориулалтаар газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ, зааг, ашиглах журмыг тогтоох, эрх бүхий байгууллагын мэдэлд шилжүүлэх, 18.1.3-т улсын тусгай хэрэгцээнд авахтай холбогдуулан газрыг солих буюу эргүүлэн авах тохиолдолд нөхөх олговор олгох гэж зааснаас үзэхэд тухайн газрыг улсын тусгай хэрэгцээнд авах эрх нь Засгийн газарт байна.
Гэхдээ Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны т******* байгууллага нь гэрээний хугацаа дуусахаас өмнө иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил газрыг улсын тусгай хэрэгцээнд бүгдийг буюу зарим хэсгийг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах саналыг тухайн газар эзэмшигчтэй урьдчилан тохиролцсоны дараа Засгийн газарт гаргаж болно, 42.2-т Засгийн газар нь бусдын эзэмшил газрыг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах тухай газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны т******* байгууллагын санал, газар эзэмшигчтэй түүний хийсэн урьдчилсан тохиролцоог харгалзан зохих шийдвэр гаргана, 42.3-д Энэ хуулийн 42.2-т заасан Засгийн газрын шийдвэрийг үндэслэн тухайн шатны Засаг дарга иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай гэрээ байгуулан тухайн газрыг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авна гэж заажээ.
Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд гэрээний хугацаа дуусахаас өмнө бусдын эзэмшил газрыг солих буюу эргүүлэн авахдаа Засгийн газар нь бусдын эзэмшил газрыг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах тухай газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны т******* байгууллагын санал, газар эзэмшигчтэй түүний хийсэн урьдчилсан тохиролцоог харгалзан шийдвэр гаргах байтал хариуцагч Засгийн газар нь Ж ХХК-тай урьдчилан тохиролцох үүргээ биелүүлээгүй байна.
Ж ХХК нь эрх бүхий албан тушаалтнаас олгосон газар эзэмших захирамж, гэрчилгээтэй, тэдгээрийн үндэслэн хийсэн гэрээтэй, гэрээний дагуу 2009, 2010, 2011, 2012, 2013 газрын төлбөр төлсөн зэрэг баримтуудаас үзэхэд нэхэмжлэгчийг ...хууль бусаар газар эзэмшсэн... гэсэн хариуцагчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч тус газраа хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээний үндсэн дээр эзэмшиж Газрын тухай хуульд заасан үүргээ биелүүлж байсан байх бөгөөд түүнийг хууль бусаар газар эзэмшиж байсан гэх үндэслэлээр хариуцагч тус хуульд заасан үүргээ биелүүлэхгүй байх үндэслэлгүй юм.
Мөн Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/25 дугаар тушаалаар Т******* аймгийн С******* сумын нутаг дэвсгэрт Х******* баригдаж буй Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудал, түүнийг даган хөгжих шинэ хот, улсын тусгай хэрэгцээний газартай давхцаж байгаа газар олголтын талаарх судалгааг гаргаж, нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, шийдвэрийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулагдсан боловч тус ажлын хэсгийн судалгаанд Ж ХХК-ийн нэр болон мэдээлэл нь байхгүй, Сумын засаг даргын 2013 оны 58 дугаар захирамжаар тус компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож, газрын кадастрын мэдээллийн сангаас холбогдох мэдээллийг хассаны улмаас уг судалгаанд нэр нь ороогүй гэх боловч дээрх 58 дугаар захирамжид тус компанийн нэрийг оруулсан үйлдэл нь бичиг хэргийн ажилтны алдаатай үйлдэл болох тухай залруулж, газар эзэмших эрх хүчин төгөлдөр байгаа болохыг тодорхойлж, кадастрын зургийг мэдээллийн санд буцаан бүртгүүлэх тухай Т******* аймгийн С******* сумын Засаг даргаас аймгийн Газрын харилцаа Барилга хот байгуулалтын газарт хүргүүлсэн 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 02/146 тоот албан бичиг хэрэгт авагдсан байх тул одоо Засгийн газраас нөхөн олговрын асуудлыг хэрхэн шийдвэрлэх нь тодорхойгүй байна.
Иймд Засгийн газрын 2010 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Тусгай хэрэгцээний газарт хамааруулах тухай 140 дүгээр тогтоол, 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай 154 дүгээр тогтоолоор Т******* аймгийн С******* сумын Х******* байрлах Олон улсын нисэх онгоцны буудал-ын зориулалттай 12084.9 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авахдаа Ж ХХК-ийн эзэмшиж байгаа газрын хэмжээг нарийвчлан тодорхойлолгүйгээр шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2, 18.1.3-д заасан Засгийн газрын бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн болох нь тогтоогдож байна.
Гэхдээ шүүхээс Ж ХХК-ийн эзэмшиж байгаа газрыг нөхөх олговортойгоор солих эсвэл эргүүлэн авах эсэхийг судалж шийдвэрлэх боломжгүй тул шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн тул захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.11 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.13, 18 дугаар зүйлийн 18.1.2, 18.1.3, 42 дугаар зүйлийн 42.2-т заасныг баримтлан Монгол Улсын Засгийн газраас дахин шинэ акт гаргах хүртэл Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Тусгай хэрэгцээний газарт хамааруулах тухай 140 дүгээр тогтоол, 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай 154 дүгээр тогтоолоор улсын тусгай хэрэгцээнд авахаар шийдвэрлэсэн хэсгийн Т******* аймгийн С******* сумын Х******* баригдах Олон улсын нисэх онгоцны буудал-ын зориулалттай 12084.9 га газрын Ж ХХК-ийн эзэмшлийн газартай давхцалтай хэсгийг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч шинэ акт гаргаагүй бол Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Тусгай хэрэгцээний газарт хамааруулах тухай 140 дүгээр тогтоол, 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай 154 дүгээр тогтоолоор улсын тусгай хэрэгцээнд авахаар шийдвэрлэсэн хэсгийн Т******* аймгийн С******* сумын Х******* баригдах Олон улсын нисэх онгоцны буудал-ын зориулалттай 12084.9 га газраас Ж ХХК-ийн эзэмших газартай давхцалтай хэсгийг хүчингүй болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс з*******шөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөр*******/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ
ШҮҮГЧ Д. ОЮУМАА