Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2022/00995

 

 

 

 

 

 

 

 2022          10           27                                          001/ХТ2022/00995

 

... гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Н.Баярмаа, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар                                                                                       

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 725 дугаар шийдвэр,

            Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 94 дүгээр магадлалтай,                                                                                                                                

... гийн нэхэмжлэлтэй

... , ... , ...  нарт холбогдох

29,250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг        

Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхтуяа, хариуцагч ... ий итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Оюунчимэг, хариуцагч бөгөөд хариуцагч ... гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ... , нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ...  нь хариуцагч ... , ... , ...  нарт холбогдуулан 29,250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ.

2. Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 725 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.4.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч ... гийн гаргасан хариуцагч ... , ... , ...  нараас 29,250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 304,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 94 дүгээр магадлалаар: Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 725 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.4.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч ... гийн гаргасан хариуцагч ... , ... , ...  нараас 29,250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” гэснийг “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч ... гийн гаргасан хариуцагч ... , ... , ...  нараас 29,250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ. 

4. Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Дархан-Уул аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.09.02-ны 94 дүгээр магадлалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Магадлалд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй” гэжээ. Нэхэмжлэгч нь “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” болон тус гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөний талаарх баримтаа шүүхэд гаргаж өгсөн. Уг баримтуудыг үгүйсгэж байгаа эсхүл хууль бус хэмээн үзэж байгаа үндэслэлээ шат шатны шүүх тайлбарлаж чадахгүй байгаа нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна. Тэгэхээр шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж байна.  Магадлалд “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.4.1-т заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй” гэжээ. ИХ-ийн 492 дугаар зүйлийн 492.4.1-т “анхнаасаа зорилгодоо хүрэх боломжгүй байсныг хөрөнгө шилжүүлсэн этгээд мэдэж байсан” хэмээн заасан байна. Тухайн орон сууцыг худалдан авах хүсэл сонирхол нэхэмжлэгчид байсан тул мөнгөө шилжүүлсэн. Уг хүсэл зоригийг нь ямар баримтаар хэрхэн үгүйсгэж байгаагаа шүүх тайлбарлахгүй байна. Мөн хариуцагчийн гэр бүлийн гишүүдээс гэрчийн мэдүүлэг авахдаа Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулийг танилцуулах ёстой байтал анхан шатны шүүх огт байхгүй хуулийн зүйл заалт танилцуулж гэрчийн мэдүүлэг авч байгаа нь хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тул гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүх руу буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

6. Нэхэмжлэгч ...  нь хариуцагч ... ээс орон сууцны урьдчилгаанд төлсөн 29,250,000 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаар ... , ...  нарыг оролцуулах хүсэлт гаргаж, ...хариуцагч нар нь ... гийн байрны урьдчилгаа төлбөрт төлсөн мөнгөн төлбөрийг хамтран авсан... гэсэн үндэслэлээр хамтран хариуцагчаар татсан.  

Түүнчлэн нэхэмжлэгч шаардлагынхаа үндэслэлийг ...... д байр авч өгөхөөр ...  29,250,000 төгрөгийг зээлсэн байсан ... ...  байраа нэр дээр шилжүүлж авчхаад мөнгө буцааж төлье гэж амаар тохиролцсон байсан. Тэгтэл нэр дээрээ шилжүүлж авчхаад таг болсон. ...... , ...  нартай анх тохиролцоод ... гийн данс руу мөнгийг шилжүүлсэн. ...  нь өөрийн нэр дээр ... тэй худалдах-худалдан авах гэрээ байгуулсан. Гэтэл шууд ... ий нэр дээр шилжүүлсэн, уг орон сууцанд ...  амьдарч байгаа. Хариуцагч нараас Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан үндэслэлээр 29,250,000 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна гэснээ “......  нь Дарханд орон сууцтай болох зорилгоор ... , ...  нартай худалдах-худалдан авах гэрээ хийсэн, урьдчилгаа төлбөрт нийт 29,250,000 төгрөгийг ... гийн данс руу шилжүүлсэн. Гэвч ... , ...  нар нь ...  рүү орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхгүй, уг орон сууцны өмчлөх эрхийг ... д шилжүүлсэн. Одоо тухайн байранд ...  амьдарч байгаа. ...хариуцагч нараас Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасан үндэслэлээр 29,250,000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулахаар шаардаж байна” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тус тус өөрчилсөн байна.

7. Хариуцагч ...  нэхэмжлэлийг эс зөвшөөрч, ...аав ...  нь ... тэй хамт амьдарч байх үедээ тухайн орон сууцыг өөрт нь авч өгөх зорилгоор очиж үзэж, ... , ...  нараас орон сууцыг 69,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож, худалдах-худалдан авах гэрээг ...  байгуулсан. ...  нь бичиг баримтгүй байсан учир ...  байгуулсан. ... , ...  нарын ачаа тээвэрлэж олсон орлогоо ... гийн дансанд хадгалуулдаг байсан бөгөөд уг мөнгөнөөс ... гээр дамжуулан орон сууцны урьдчилгаанд 29,250,000 төгрөгийг төлсөн. Орон сууцны урьдчилгаанд төлсөн 29,250,000 төгрөг нь ... гийн мөнгө биш, ... , ...  нарын ажил хийж олсон мөнгө учир нэхэмжлэл үндэслэлгүй” гэж,  

Хариуцагч ...  болон ...  нар нь “...бид өөрсдийн орон сууцаа зарах зар өгсний дагуу ...  болон ...  нар нь 2017 оны 9 сард ирж байр хүүхдэдээ авах гэж байгаа гээд манай байрыг үзэн 69,000,000 төгрөгөөр авахаар болж ...  нь бичиг баримтгүй байна гээд ... тэй гэрээ хийлгэсэн. Тухайн гэрээнд урьдчилгаа болох 19 сая төгрөгийг өгч, үлдэгдэл мөнгийг сар бүр 5,250,000 төгрөг төлөх, мөнгөө бүрэн төлж дууссаны дараа үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг ... ий нэр рүү нь шилжүүлэхээр тохиролцсон. ...гэрээний дагуу мөнгөө өгч дууссаны дараа гэрээг хийж үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг ... ий нэр рүү шилжүүлсэн. Бидний хувьд ямар нэгэн хүнээс илүү мөнгө авч ашиг олсон зүйл байхгүй, тухайн хүмүүсийг ч өмнө нь таньдаг байгаагүй. ...  нь тухайн байрыг үзэхэд л бидэнтэй таарсан, өөрөөр бид нартай ямар нэгэн харилцаа холбоо тогтоож мөнгө төлсөн зүйл байхгүй” гэж маргажээ.

8. Анхан шатны шүүх нэхэмжлэгч ... гийн гаргасан хариуцагч ... , ... , ...  нараас 29,250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад, шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхижээ.   

9. Хэргийн баримтаар ... , ... , ...  нарын байгуулсан 2017.09.28-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах гэрээгээр нэхэмжлэгч ...  нь хариуцагч ... , ...  нарын өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сумын 9 дүгээр баг 4 дүгээр хороолол 3 дугаар байрны 138 байрлалтай 39,0 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 69,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, төлбөрөөс 19,000,000 төгрөгийг төлж, үлдэх төлбөрийг 2018.08.10-ны дотор буюу 10 сарын хугацаанд сар бүр 5,000,000 төгрөгийг, 0,5 хувийн хүүгийн хамт төлөхөөр тохиролцсон, ... гээс нийт 29,250,000 төгрөгийг хариуцагч ... гийн данс руу шилжүүлсэн, 2018.08.27-ны өдөр ... , ... , ...  нарын хооронд худалдах-худалдан авах гэрээ бичгээр байгуулагдаж, уг гэрээгээр ...  нь ... , ...  нарын өмчлөлийн Дархан сумын 9 дүгээр баг 4 дүгээр хороолол 3 дугаар байрны 138 тоот орон сууцыг 20,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон, орон сууцыг ... ий нэр дээр бүртгэж, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг олгосон, эдгээр үйл баримтын талаар талууд маргаагүй. Харин нэхэмжлэлийн шаардлагад заасан мөнгөн хөрөнгө болон орон сууцны төлбөрийг хэн төлсөн тухай маргажээ.

10. Нэхэмжлэгч нь хариуцагч нараас 29,250,000 төгрөгийг өөр өөр үндэслэлээр /тогтоолын хянавал хэсгийн 5-д/ гаргуулахаар шаардаж байгаагаас үзвэл хариуцагч нарыг нэхэмжлэгчийн өмнө хамтран үүрэг гүйцэтгэж, хамтран хариуцлага хүлээх үндэслэлгүй гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй, шүүх хэргийн баримт, зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлсэн байна

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох баримтыг өөрөө бүрдүүлэх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүйд хариуцагчийг буруутгах боломжгүй, хариуцагч хэдийгээр татгалзлаа нотлох үүрэгтэй ч зохигчдын хэн аль нь маргааны зүйлийн талаар хангалттай нотлох баримт гаргаж мэтгэлцээгүй тохиолдолд нэхэмжлэгч юу шаардаж байгаа түүнийгээ нотлох нотолгооны үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг зөв гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэлийг хууль зөрчсөн гэж үзэхгүй.

12. Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар хариуцагч нарыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзсэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдах үндэслэл тогтоогдохгүй байх тул давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг хэрэглэхээр өөрчлөлт оруулсан нь зөв юм.

13. Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан “...хариуцагчийн гэр бүлийн гишүүдээс гэрчийн мэдүүлэг авахдаа Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулийг танилцуулах ёстой байтал анхан шатны шүүх огт байхгүй хуулийн зүйл заалт танилцуулж гэрчийн мэдүүлэг авч байгаа нь хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тул гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүх руу буцааж өгнө үү” гэсэн гомдол үндэслэлгүй, анхан шатны шүүх гэрчээс мэдүүлэг авахдаа хууль зөрчсөн гэж үзэх нөхцөл тогтоогдохгүй байна.  

Иймээс давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 94 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр төлсөн 304,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                                        

                                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.МӨНХТУЯА

                                   ШҮҮГЧИД                                                Н.БАЯРМАА

                                                                                                                           П.ЗОЛЗАЯА 

                                                                                                    Д.ЦОЛМОН                                                     

                                                                                                     Х.ЭРДЭНЭСУВД