Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 184/ШШ2020/02926

 

 2020            09             28                                                184/ШШ2020/02926

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Д.Б

            Хариуцагч: Г.Г

“өмчлөлийн хашаа, байшингаас  болон түүний гэр бүл, эд хөрөнгийн хамт албадан нүүлгүүлэх” тухай үндсэн нэхэмжлэлтэй, “2014 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах” тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Б, хариуцагч  болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Л.Эын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Сосорбарам, хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхтүвшин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Мөнхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр шүүхийн шийдвэрээр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Тахилт 48 дугаар гудамж, 663 тоот хаягт байршилтай хашаа, байшингийн өмчлөгч нь өөрчлөгдөж Д.Б миний бие уг үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч нь болсон. тэй 2 удаа утсаар ярьж тухайн хашаа байшинг чөлөөлж өгөх талаар ярьсан боловч нүүхээс татгалзсан. Иймд газар өмчлөх эрхийн Г2201000538 дугаарт бүртгэгдсэн, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Y2201013330 дугаарт бүртгэгдэж гэрчилгээ олгогдсон миний өмчлөлийн хашаа, байшингаас  болон түүний гэр бүлийг эд хөрөнгийн хамт албадан нүүлгэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэл болон өмнөх шүүх хуралдаан дээр гаргасан тайлбараа дэмжиж байна. Үүн дээр нэмээд хэлэхэд Л.Э нь 2014 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Хятад улс руу орсон. 2014 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Монгол улс руу нэвтрэн орж ирсэн гээд байгаа. Тиймээс Л.Э өөрөө гэрээн дээр гарын үсэг зурах боломжтой гэж үзэж байна. ийг тус байшинд амьдардаг нь хорооны Засаг даргын тодорхойлолтоор нотлогдоно. Мөн  нь тус байшинд амьдарч байх хугацаандаа газрыг таллаж авсан байдаг. Мэдээж амьдарч байгаа болоод л газрыг таллаж авна шүү дээ. Хуулийн дагуу хашаа байшин С.Гантулгын нэр дээр шилжээд С.Г надтай зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулсан, тиймээс энэ хэрэгт Л.Э хамаагүй тул сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.

 

Хариуцагч  шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нь иргэн Д.Бийн нэхэмжлэлийг уншиж танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Тахилт 48 дугаар гудамж 663 тоот хаягт байршилтай 0.7 га бүхий талбайтай газар буюу өмчлөх эрхийн Г2201000538 үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Г2201013330 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг миний бие өмчилдөггүй болно. Тухайн газар /хоосон газар байхад нь/ болох эд хөрөнгийг миний бие иргэн Л.Этай гэр бүл болоод 1998 онд анх худалдан авч байсан бөгөөд 1999 оны зун 10х8 хэмжээтэй байшинг өөрсдөө барьж босгон амьдарч ирсэн. Улмаар 2002 онд 2 автомашины гараж нэмж барьсан бөгөөд 2012 онд байшингаа томсгоод 12х4 хэмжээтэйг хажуу талд нь нэмж залгаж барьсан. Миний хувьд 2015 оноос эхлэн иргэн Л.Эаас тусдаа амьдарч байсан бөгөөд гэр бүлээ 2018 онд албан ёсоор цуцлуулсан. Энхбаяр нь одоо 2 хүүхдийн хамт тус газар амьдардаг болно. Би иргэн Д.Бийг мөнгө хүүлэгч гэдгийг мэддэг бөгөөд утсаар ярьсны дараа Л.Этай холбогдож хэлэхэд иргэн Л.Э нь энэ өөрийн нэр дээр байсан үл хөдлөх хөрөнгийг хэзээ ямар замаар иргэн Д.Бийн нэр дээр шилжсэн учрыг мэдэхгүй байсан. Миний хувьд Д.Бийн нэхэмжлэлд иргэний хариуцагч байх боломжгүй байна. Одоо тухайн газарт иргэн Энхбаяр нь өөрийн хүүхдийн хамт амьдардаг болно гэжээ.  

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Сосорбарам сөрөг нэхэмжлэлдээ: Миний бие Л.Э нь тус шүүхэд хандан миний өмчлөлийн улсын бүртгэлийн дугаар Г-2201000538, Ү22201013330 дугаартай Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо Тахилт 48-663 тоот хаягт байршилтай 700 м.кв газар 129 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг иргэн Д.Б нь өөрийн нэр дээр шилжүүлэн авсан байсныг 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр гэрт минь ирж охин Э.Оюун-Эрдэнэд “танайх эндээс нүү” гэж хэлснээр энэ хэргийн талаар мэдсэн. Миний бие Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтэст хандан өргөдөл гаргасныг шалгах явцад миний үл хөдлөх хөрөнгийг бэргэн н.Гантулга нь миний гарын үсгийг хуурамчаар үйлдэн өөрийн нэр дээр шилжүүлсэн болохыг олж мэдсэн. Уг гарын үсэг хуурамч болохыг Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон. Мөн 2014 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хийгдсэн худалдах, худалдан авах гэрээний дагуу миний өмчлөлийн газар Г-2201000538 С.Г руу шилжсэн байна. Тухайн өдөр миний бие Л.Э нь Монгол Улсын Замын-Үдийн боомтоор 2014 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр нэвтрэн гарч Хятад улс руу орсон. 2014 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Монгол Улсын хилээр нэвтрэн орж ирсэн ба 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Монгол Улсын хилээр буцаж гарсан байдаг. Энэ нь Хил хамгаалах ерөнхий газраас авсан лавлагааны хариугаар нотлогдсон. Иймд 2014 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн иргэн Л.Э, С.Г нарын хооронд хийгдсэн гэх худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Сосорбарам шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Мөн л өмнөх шүүх хуралдаан дээр гаргасан тайлбараа дэмжиж байна. Гэрээ хийгдсэн гэх өдөр Л.Э Монгол улсын хилээр орж ирээд гэрээ хийгдсэний маргааш өдөр буцаад хилээр гарсан байдаг. Том оврын автомашинаар өглөө эрт Улаанбаатар луу гарсан ч ажлын цаг дуусахаас өмнө ирэх боломжгүй. Нэгэнт Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс гэрээнд зурагдсан гарын үсэг нь хуурамч гэдэг нь тогтоогдсон. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Л.Э,  нар нь гэр бүл байх хугацаандаа тэдний эзэмшлийн хашаа байшин нь 700 м.кв-аас илүү 850 м.кв орчим газартай байсан. Л.Э, С.Г нарын хооронд хийгдсэн гэх гэрээнд дурдагдсан газар нь 700 м.кв юм, гэрээнд огт дурдагдаагүй 130 орчим м.кв газрыг Л.Эын эхнэр байсан  одоог хүртэл эзэмшдэг.

Сөрөг нэхэмжлэлийн хувьд маргаан бүхий газрыг анхнаас нь худалдан авч, үл хөдлөх хөрөнгийг бий болгосон Л.Э нь өөрийнхөө эд хөрөнгийг бусдад шилжүүлэх, барьцаалах үйлдэл хийгээгүй байж эд хөрөнгөө алдахад хүрээд байгаа. Тиймээс 2014 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Л.Э, талийгаач С.Г нарын хооронд хийгдсэн худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах хүсэлтэй байгаа юм. Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн нотлох баримт дунд талийгаачийн охин Баянбилэгийн гаргасан өргөдөл байна. Баянбилэг нь талийгаач С.Гантулгын өв залгамжлагч, өв хүлээн авагч гэдгээ хүлээн зөвшөөрөөд өвийг хүлээн авсан байна. Өв дагаад үүрэг хамт явах ёстой гэж үзэж байна. Нэгэнт Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн болон цагдаагийн байгууллагаар хууль зөрчиж хүний эд хөрөнгийг өөрийнхөө нэр дээр шилжүүлсэн, тиймээс Баянбилэг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл дээр өв залгамжлагч тул зээл авсан хүнийхээ өв залгамжлагч Баянбилэгээс мөнгөө нэхэмжлээч гэж хүсэж байна. Мөн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Б нь “өөрийн өмчлөлийн хашаа, байшингаас  болон түүний гэр бүл, эд хөрөнгийн хамт албадан нүүлгүүлэх”-ээр нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч “2014 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах”-аар сөрөг нэхэмжлэл гарган маргана.

Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагчаар Д.Гантөмөрийг татсан бөгөөд Д.Гантөмөр нь 2020 оны 09 сарын 06-ны өдөр З.Сосорбарамд итгэмжлэл /хх-64/, олгосон, Л.Э нь 2020 оны 06 сарын 08-ны өдөр З.Сосорбарамд итгэмжлэл /хх-26/ олгосны дагуу итгэмжлэгдсэн төлөөлөгч нь бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр Л.Эыг оролцуулах хүсэлт /хх-22/ гаргасан бөгөөд хариуцагч Д.Гантөмөр, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Л.Эыг итгэмжлэлээр төлөөлөх эрх бүхий этгээд нь З.Сосорбарам байна.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэгч Д.Б нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх  эд хөрөнгөө хариуцагч Д.Гантөмөрийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргах эрхтэй болох нь Сонгинохайрхан дүүрэг, 1 хороо, Тахилт 48 гудамж, 663 тоот хаягт байрлах 129 м.кв талбайтай хувийн сууц, гаражын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах 700 м.кв талбайтай газрын өмчлөгчөөр тогтоосон улсын бүртгэлийн гэрчилгээгээр /хх-4-5/ тогтоогдож байна.

Хариуцагч Д.Гантөмөр нь “...тухайн хаягт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч бус ... 2015 оноос ... Л.Эаас тусдаа амьдарч ... 2018 онд гэр бүл цуцлуулсан ...” гэх тайлбар гаргадаг бөгөөд түүний тайлбар 2014 оны 03 сарын 14-ний өдрийн өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэл /хх-32/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаагаар /хх-68/ нотлогдож байна. Өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангахгүй боловч тухай баримтад  “Хуулбар үнэн” дардас дарсан Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын алба нь хэргийн оролцогч бус буюу уг хэрэгт ашиг сонирхолгүй тул тухайн баримтыг зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад баримттай харьцуулан үзэж үнэн зөв баримт гэж дүгнэсэн болно.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Л.Э нь үндсэн нэхэмжлэлийг эс зөвшөөрч 2014 оны 04 сарын 09-ний өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээ, 2014 оны 04 сарын 17-ны өдөр байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ. Тэрээр сөрөг нэхэмжлэлээ дэмжиж “гэрээ байгуулсан гэх өдөр гэрээнд гарын үсэг зурах цаг, хугацааны боломжгүй байсан, гэрээнд зурсан миний гарын үсэг хуурамч гэдгийг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон” гэх агуулга бүхий тайлбар гаргажээ.  Түүний сөрөг нэхэмжлэлээ нотолж шүүхэд ирүүлсэн баримтаас үзэхэд  Л.Э нь 2014 оны 04 сарын 09-ний өдөр Монгол улсын хилээр орсон, 2014 оны 04 сарын 10-ны өдөр Монгол улсын хилээр гарсан, 2014 оны 04 сарын 11-ний өдөр Монгол улсын хилээр орсон, 2014 оны 04 сарын 17-ны өдөр Монгол улсын хилээр гарсан болох нь Хил хамгаалах ерөнхий газрын 2020 оны 08 сарын 19-ний өдрийн 2-5а/7435 дугаар албан бичиг, түүний хавсралтаар /хх-121-122/, 2014 оны 04 сарын 09-ний өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээ /хх-129/, 2014 оны 04 сарын 17-ны өдөр байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээнд /хх-135/ зурсан Л.Эын гэх гарын үсэг нь шинжилгээнд ирүүлсэн Л.Эын гарын үсэгтэй тохирохгүй байгаа нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 07 сарын 29-ний өдрийн 3255 дугаар шинжээчийн дүгнэлтээр /хх-140-143/ тус тус тогтоогдож байна.

Дээр дурдсанаас дүгнэж үзэхэд нэхэмжлэгч Д.Б нь өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхгүй буюу гуравдагч этгээд Л.Эт хууль болон гэрээгээр олгосон эрхийг зөрчиж тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлсэн, өмчлөлд шилжүүлэх үндэслэл болох худалдах, худалдан авах гэрээ, орон сууц худалдах, худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл болох нь Хил хамгаалах ерөнхий газрын лавлагааны хариу, шинжээчийн дүгнэлтээр давхар нотлогдож байна.

Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар Д.Бийн нэхэмжлэлтэй Д.Гантөмөрт холбогдох хашаа, байшингаас албадан нүүлгэх тухай үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар худалдагч Л.Э, худалдан авагч С.Г нарын хооронд 2014 оны 04 сарын 09-ний өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээ, 2014 оны 04 сарын 17-ны өдөр байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.

Үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Бөөс 70 200 төгрөг гаргуулан бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Л.Эт олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар Д.Бийн нэхэмжлэлтэй Д.Гантөмөрт холбогдох хашаа, байшингаас албадан нүүлгэх тухай үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар худалдагч Л.Э, худалдан авагч С.Г нарын хооронд 2014 оны 04 сарын 09-ний өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээ, 2014 оны 04 сарын 17-ны өдөр байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Бөөс 70 200 төгрөг гаргуулан бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Л.Эт олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байвал гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  А.ЭНХТӨР