Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 101/ШШ2020/01839

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, Бага тойруу -3/9 тоотод байрлах, Ж.М ХХК /РД:5055873/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Х.Ө.С.Ү.Т өөрийн байранд байрлах, Х.Ө.С.Ү.Т /РД:9077901/-д холбогдох,

 

Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 16.834.999 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.МХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Х.Ө.С.Ү.Т нь 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр манай компанитай ХАГ 0274/15 тоот Зээлээр худалдах худалдан авах гэрээ болон 2016 оны 06 дугаар сарын 06-ний өдөр ХАГ 0274/16-01,02,03,04,05,06,07,08,09,10,11 тоот нэмэлт гэрээнүүдийг байгуулан нийт 126,612,000 төгрөгийн үнэ бүхий гар утас, багц үйлчилгээ авсан.

Одоогийн байдлаар Х.Ө.С.Ү.Т нь манай компанид 11,223,333 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байгаа болно.

Талууд 2019 оны 06 сарын 30-ны өдөр тооцоо нийлж тооцоо нийлсэн баталгаа хийж талууд тооцоо нийлж, баримт үйлдсэн. Тооцоо нийлсэн баримтаар гэрээний төлбөрийн үлдэгдлийг 11.959.333 төгрөг болохыг тохиролцож, ХӨСҮТ-ийн нягтлан бодогч С.Цэрэндалай хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж, байгууллагын тамга тэмдэг дарсан. Нягтлан С.Ц нь байгууллагыг төлөөлөх эрхгүй гэдгээ хариуцагч тал нотолсон баримтыг ирүүлээгүй.

Талуудын хооронд гэрээ байгуулагдсан, гэрээний дагуу төлбөр төлж байсан, улмаар төлбөрийн үлдэгдлийн тухай тооцоо нийлсэн акт үйлдсэн.

Иймд Х.Ө.С.Ү.Төөс Зээлээр худалдах худалдан авах гэрээний дагуу үлдэгдэл төлбөр 11,223,333 төгрөг, гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-т заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувийн алданги 5.661.666 төгрөг, нийт 16.834,999 төгрөгийг гаргуулан өгнө үү гэв.

 

Хариуцагч Х.Ө.С.Ү.Т-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Талуудын хооронд байгуулагдсан 2 үндсэн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Гэрээнд Ж.М ХХК-ийг төлөөлж хамтын ажиллагааны газрын захирал н.Б2016.06.06-ны өдрийн гэрээ, сунгалт хийсэн 11 ширхэг нэмэлт гэрээнүүдэд дэд захирал бөгөөд хамтын ажиллагааны газрын захирал н.Б гэх хүн гарын үсэг зурсан байна.

Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлд компани гэдгийг тодорхойлсон. Хуулийн 85 дугаар зүйлд зааснаар компани нь гүйцэтгэх удирдлагын хүрээнд эрх мэдлээ хэрэгжүүлдэг. Гүйцэтгэх удирдлага буюу захирал нь тухайн компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд байдаг. Компанийн тухай хуулиар хэлцэл байгуулах эрх бүхий этгээд нь гүйцэтгэх захирал байна.

Ж.М ХХК-ийн зүгээс гэрээнд дэд захирал гэж гарын үсэг зурсан байдаг боловч нэхэмжлэгчийн улсын бүртгэлийн гэрчилгээнд Г.Д-г гүйцэтгэх захирлаар томилсон байна.

Үүнээс үзэхэд Ж.М ХХК-ийг төлөөлж хамтын ажиллагааны газрын захирал н.Б дэд захирал бөгөөд хамтын ажиллагааны газрын захирал н.Баярсайхан нар гарын үсэг зурсан гэрээ нь хуульд зааснаар хүчин төгөлдөр байгуулагдаагүй, өөрөөр хэлбэл тэд гэрээ байгуулах эрх бүхий этгээд мөн эсэхийг нотолсон баримт хэрэгт байхгүй.

Тиймээс талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь хүчин төгөлдөр бус байна.

2019 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн тооцоо нийлсэн актад Х.Ө.С.Ү.Т-ийг төлөөлж нягтлан бодогч С.Ц гэх хүн гарын үсэг зурсан нь эрх бүхий этгээд мөн эсэх нь тодорхойгүйгээс гадна өндөр үнэ бүхий мөнгөн дүнтэй хэлцэлд гарын үсэг зурах эрх бүхий этгээдийг компанийн тухай хуулийн 85 дугаар зүйлд хуульчилсан боловч үүнтэй зөрчилдөж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.М ХХК нь хариуцагч Х.Ө.С.Ү.Т-д холбогдуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт үндсэн төлбөр 11.223.333 төгрөг, алданги 5.611.666 төгрөг, нийт 16.834.999 төгрөг гаргуулах шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс зарим хэсгийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Ж.МХХК, хариуцагч Х.Ө.С.Ү.Т-ийн хооронд зээлээр худалдах, худалдан авах дараах гэрээнүүд байгуулагдсан байна.

 

-2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр №ХАГ-0274/15 тоот зээлээр худалдах, худалдан авах гэрээ, түүний хавсралт №1-ээр Ж.М ХХК нь нэгжийн үнэ 360.000 төгрөгийн U6 гар утас, тоо 35, үнэ 12.600.000 төгрөг, нэгжийн үнэ 240.000 төгрөгийн NP10+ утас, тоо 13, үнэ 3.120.000 төгрөг, нийт 15.720.000 төгрөгөөр худалдах, хавсралт №2-оор Х.Ө.С.Ү.Т нь төлбөрийг 2015.05.30-ны өдрөөс 2015.10.28-ны өдрийн хооронд хэсэгчлэн төлөх, хавсралт №3-аар зээлээр худалдсан бараа материалыг хүлээлцсэн актыг,

/хх-ийн 18-24 тал/

 

-2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр №ХАГ-0254/16 тоот зээлээр худалдах, худалдан авах гэрээ, түүний хавсралт №1-ээр Ж.М ХХК нь нэгжийн үнэ 612.000 төгрөгийн Samsung А3 багц тоо 17, үнэ 10.404.000 төгрөг, нэгжийн үнэ 432.000 төгрөгийн Samsung J5 багц тоо 17, үнэ 7.344.000 төгрөг, нэгжийн үнэ 292.000 төгрөгийн Samsung J1 багц, тоо 2, үнэ 584.000 төгрөг, Aqua lite нэгжийн үнэ 150.000 төгрөг, тоо 1, үнэ 150.000 төгрөг, нэгжийн үнэ 5.000 төгрөгийн онцгой дугаар, тоо 1, үнэ 5.000 төгрөг, нийт 18.487.000 төгрөгөөр худалдах,

хавсралт №2-оор Х.Ө.С.Ү.Т нь төлбөрийг 2015.06.28-ны өдрөөс 2016.11.28-ны өдрийн хооронд хэсэгчлэн төлөх,

хавсралт №3-аар бараа материалыг хүлээлцсэн актыг, /хх-ийн 33-44 тал/

 

-2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр №ХАГ-0254/16+01 тоот зээлээр худалдах, худалдан авах нэмэлт гэрээ, түүний хавсралт №1-ээр Ж.М ХХК нь нэгжийн үнэ 612.000 төгрөгийн Samsung А3 багц тоо 13, үнэ 7.956.000 төгрөг, нэгжийн үнэ 432.000 төгрөгийн Samsung J5 багц тоо 7, үнэ 3.024.000 төгрөг, нэгжийн үнэ 292.000 төгрөгийн Samsung J1 багц, тоо 2, үнэ 584.000 төгрөг, нэгжийн үнэ 240.000 төгрөг, Np 10+төхөөрөмж, үнэ 240.000 төгрөг, нийт 11.804.000 төгрөгөөр худалдах,

хавсралт №2-оор Х.Ө.С.Ү.Т нь төлбөрийг 2016.08.28-ны өдрөөс 2017.01.25-ны өдрийн хооронд хэсэгчлэн төлөх,

хавсралт №3-аар бараа материалыг хүлээлцсэн актыг, /хх-ийн 45-53 тал/

 

-2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр №ХАГ-0254/16+02 тоот зээлээр худалдах, худалдан авах нэмэлт гэрээ, түүний хавсралт №1-ээр Ж.М ХХК нь нэгжийн үнэ 678.000 төгрөгийн Samsung А3 багц /6 сар/ тоо 4, үнэ 2.712.000 төгрөг, нэгжийн үнэ 476.000 төгрөгийн Samsung J5 багц /6 сар/ тоо 3, үнэ 1.458.000 төгрөг, нийт 4.170.000 төгрөгөөр худалдах,

хавсралт №2-оор Х.Ө.С.Ү.Т нь төлбөрийг 2016.09.28-ны өдрөөс 2017.02.285-ны өдрийн хооронд хэсэгчлэн төлөх,

хавсралт №3-аар бараа материалыг хүлээлцсэн актыг, /хх-ийн 53-56 тал/

 

-2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр №ХАГ-0254/16+03 тоот зээлээр худалдах, худалдан авах нэмэлт гэрээ, түүний хавсралт №1-ээр Ж.М ХХК нь нэгжийн үнэ 698.000 төгрөгийн Samsung А3 багц, тоо 2, үнэ 1.396.000 төгрөгөөр худалдах,

хавсралт №2-оор Х.Ө.С.Ү.Т нь төлбөрийг 2016.11.25-ны өдрөөс 2017.08.25-ны өдрийн хооронд хэсэгчлэн төлөх,

хавсралт №3-аар бараа материалыг хүлээлцсэн актыг, /хх-ийн 56-58 тал/

 

-2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр №ХАГ-0254/16+04 тоот зээлээр худалдах, худалдан авах нэмэлт гэрээ, түүний хавсралт №1-ээр Ж.М ХХК нь нэгжийн үнэ 750.000 төгрөгийн Samsung А3 багц, тоо 5, үнэ 3.750.000 төгрөг, нэгжийн үнэ 950.000 төгрөгийн Samsung J5 багц, тоо 1, үнэ 950.000 төгрөг, нэгжийн үнэ 830.000 төгрөгийн Samsung J7 багц, тоо 1, үнэ 830.000 төгрөг, нэгжийн үнэ 680.000 төгрөг, Samsung J7 гар утас, тоо 1, үнэ 680.000 төгрөг, нийт 6.210.000 төгрөгөөр худалдах,

хавсралт №2-оор Х.Ө.С.Ү.Т нь төлбөрийг 2017.01.28-ны өдрөөс 2017.10.28-ны өдрийн хооронд хэсэгчлэн төлөх,

хавсралт №3-аар бараа материалыг хүлээлцсэн актыг, /хх-ийн 59-64 тал/

 

-2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр №ХАГ-0254/16+05 тоот зээлээр худалдах, худалдан авах нэмэлт гэрээ, түүний хавсралт №1-ээр Ж.М ХХК нь нэгжийн үнэ 750.000 төгрөгийн Samsung А3 багц, тоо 1, үнэ 750.000 төгрөг, нэгжийн үнэ 486.000 төгрөгийн Samsung J5 багц, тоо 1, үнэ 486.000 төгрөг, нийт 1.236.000 төгрөгөөр худалдах,

хавсралт №2-оор Х.Ө.С.Ү.Т нь төлбөрийг 2017.02.25-ны өдрөөс 2017.11.25-ны өдрийн хооронд хэсэгчлэн төлөх,

хавсралт №3-аар бараа материалыг хүлээлцсэн актыг, /хх-ийн 65-70 тал/

 

-2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр №ХАГ-0254/16+06 тоот зээлээр худалдах, худалдан авах нэмэлт гэрээ, түүний хавсралт №1-ээр Ж.М ХХК нь нэгжийн үнэ 729.000 төгрөгийн Samsung А3 багц, тоо 1, үнэ 729.000 төгрөг, нэгжийн үнэ 588.000 төгрөгийн Samsung J5 prime багц, тоо 1, үнэ 588.000 төгрөг, нэгжийн үнэ 830.000 төгрөгийн Samsung J7 багц, тоо 1, үнэ 830.000 төгрөг, нийт 2.147.000 төгрөгөөр худалдах,

хавсралт №2-оор Х.Ө.С.Ү.Т нь төлбөрийг 2017.03.25-ны өдрөөс 2017.12.25-ны өдрийн хооронд хэсэгчлэн төлөх,

хавсралт №3-аар бараа материалыг хүлээлцсэн актыг, /хх-ийн 71-74 тал/

 

-2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр №ХАГ-0254/16+07 тоот зээлээр худалдах, худалдан авах нэмэлт гэрээ, түүний хавсралт №1-ээр Ж.М ХХК нь нэгжийн үнэ 830.000 төгрөгийн Samsung J7 багц, тоо 10, үнэ 8.300.000 төгрөг, нэгжийн үнэ 590.000 төгрөгийн Samsung J5 багц, тоо 4, үнэ 2.360.000 төгрөг, нэгжийн үнэ 620.000 төгрөгийн Samsung J5 prime багц, тоо 12, үнэ 7.440.000 төгрөг, нэгжийн үнэ 378.000 төгрөгийн Samsung J1 2016, тоо 2, үнэ 756.000 төгрөг, нийт 18.856.000 төгрөгөөр худалдах,

хавсралт №2-оор Х.Ө.С.Ү.Т нь төлбөрийг 2017.07.25-ны өдрөөс 2018.04.25-ны өдрийн хооронд хэсэгчлэн төлөх,

хавсралт №3-аар бараа материалыг хүлээлцсэн актыг, /хх-ийн 75-82 тал/

 

-2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр №ХАГ-0254/16+08 тоот зээлээр худалдах, худалдан авах нэмэлт гэрээ, түүний хавсралт №1-ээр Ж.М ХХК нь нэгжийн үнэ 378.000 төгрөгийн Samsung J1-2016 багц, тоо 10, үнэ 378.000 төгрөг, нэгжийн үнэ 830.000 төгрөгийн Samsung J7 багц, тоо 1, үнэ 830.000 төгрөг, нийт 1.208.000 төгрөгөөр худалдах,

хавсралт №2-оор Х.Ө.С.Ү.Т нь төлбөрийг 2017.08.25-ны өдрөөс 2018.05.25-ны өдрийн хооронд хэсэгчлэн төлөх,

хавсралт №3-аар бараа материалыг хүлээлцсэн актыг, /хх-ийн 82-87 тал/

 

-2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр №ХАГ-0254/16+09 тоот зээлээр худалдах, худалдан авах нэмэлт гэрээ, түүний хавсралт №1-ээр Ж.М ХХК нь нэгжийн үнэ 1.290.000 төгрөгийн Samsung А5 багц, тоо 7, үнэ 9.030.000 төгрөг, нэгжийн үнэ 620.000 төгрөгийн Samsung J5 prime багц, тоо 20, үнэ 12.400.000 төгрөг,нэгжийн үнэ 790.000 төгрөгийн Samsung J7 багц, тоо 8, үнэ 6.320.000 төгрөг, нэгжийн үнэ 440.000 төгрөгийн Samsung J2 prime багц, тоо 4, үнэ 1.760.000 төгрөг, нэгжийн үнэ 423.000 төгрөгийн Samsung J2 prime багц, тоо 1, үнэ 423.000 төгрөг, нэгжийн үнэ 590.000 төгрөгийн Samsung J5 багц, тоо 1, үнэ 590.000 төгрөг, нэгжийн үнэ 10.000 төгрөгийн, мөнгөн дугаарын үнэ, тоо 1, үнэ 10.000 төгрөг, нийт 30.533.000 төгрөгөөр худалдах,

хавсралт №2-оор Х.Ө.С.Ү.Т нь төлбөрийг 2017.11.25-ны өдрөөс 2018.05.25-ны өдрийн хооронд хэсэгчлэн төлөх,

хавсралт №3-аар бараа материалыг хүлээлцсэн актыг, /хх-ийн 87-95 тал/

 

-2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр №ХАГ-0254/16+10 тоот зээлээр худалдах, худалдан авах нэмэлт гэрээ, түүний хавсралт №1-ээр Ж.М ХХК нь нэгжийн үнэ 600.000 төгрөгийн Samsung J3 багц, тоо 5, үнэ 3.000.000 төгрөг, нэгжийн үнэ 590.000 төгрөгийн Samsung J5 багц, тоо 1, үнэ 590.000 төгрөг,нэгжийн үнэ 620.000 төгрөгийн Samsung J5 prime багц, тоо 8, үнэ 4.960.000 төгрөг, нэгжийн үнэ 650.000 төгрөгийн Samsung J7 neo багц, тоо 1, үнэ 650.000 төгрөг, нэгжийн үнэ 5.000 төгрөгийн хүрэл дугаар, тоо 1, үнэ 5.000 төгрөг, нийт 9.205.000 төгрөгөөр худалдах,

хавсралт №2-оор Х.Ө.С.Ү.Т нь төлбөрийг 2018.02.28-ны өдрөөс 2018.11.28-ны өдрийн хооронд хэсэгчлэн төлөх,

хавсралт №3-аар бараа материалыг хүлээлцсэн актыг, /хх-ийн 96-102 тал/

 

-2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр №ХАГ-0254/16+11 тоот зээлээр худалдах, худалдан авах нэмэлт гэрээ, түүний хавсралт №1-ээр Ж.М ХХК нь нэгжийн үнэ 620.000 төгрөгийн Samsung J5 prime багц, тоо 7, үнэ 4.340.000 төгрөг, нэгжийн үнэ 650.000 төгрөгийн Samsung J7 neo багц, тоо 2, үнэ 1.300.000 төгрөг, нийт 5.640.000 төгрөгөөр худалдах,

хавсралт №2-оор Х.Ө.С.Ү.Т нь төлбөрийг 2018.05.25-ны өдрөөс 2019.02.25-ны өдрийн хооронд хэсэгчлэн төлөх,

хавсралт №3-аар бараа материалыг хүлээлцсэн актыг тус тус үйлдсэн байна. /хх-ийн 102-106 тал/

 

Дээр дурдсан нэмэлт гэрээний 1.2-т тус бүрт нэмэлт гэрээг байгуулснаар талуудын эрх, үүрэг, төлбөр тооцоо, хариуцлага, гэрээ дуусгавар болох нөхцөл, хугацаа болон бусад асуудал нь талуудын хооронд 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсан ХАГ-0254/16 тоот зээлээр худалдах, худалдан авах гэрээний холбогдох заалтад зааснаар зохицуулагдах болохыг тохиролцжээ.

 

Талууд дээр дурдсан гэрээг 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдөр дүгнэж, тооцоо нийлсэн баталгаа үйлдсэн байх бөгөөд 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд ХАГ-0254/16 тоот гэрээний дагуу өгч авалцсан зүйлсээ нэг бүрчлэн нийлж үзээд Х.Ө.С.Ү.Т нь гэрээний үүрэгт гүйцэтгээгүй үндсэн төлбөр 11.959.333 төгрөгийн үлдэгдэлтэй гарсныг харилцан баталж, тооцоо нийлсэн баримт үйлдсэн, уг баримтад гарын үсэг зурж, санхүүгийн тэмдэг дарсан байна.

/хх-ийн 17 тал/

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар Ж.М ХХК нь бүтээгдэхүүн /гар утас, төхөөрөмж, дугаар, цэнэглэгч карт, сунгалтын карт/-ийг зээлээр худалдах, Х.Ө.С.Ү.Т нь зээлээр худалдан авсан бүтээгдэхүүний үнийг тогтоосон хугацаанд төлөхөөр тохиролцож, гэрээний дагуу нэхэмжлэгч Ж.М ХХК нь 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд 126.612.000 төгрөгийн бүтээгдэхүүнийг хүлээлгэн өгсөн, хариуцагч Х.Ө.С.Ү.Т нь 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар 11.959.333 төгрөг төлөөгүй болох нь тогтоогджээ.

 

Үүнээс үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д:Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ,

263 дугаар зүйлийн 263.1-д:Хуульд өөрөөр заагаагүй бол зээлээр худалдах-худалдан авах гэрээг бичгээр хийнэ гэж заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

 

Хариуцагч Х.Ө.С.Ү.Т-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу хүчин төгөлдөр бус тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.

 

Гэвч тэрээр ийнхүү татгалзаж буй татгалзлынхаа үндэслэлийг нотолсон, тодруулбал Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-ээс 56.1.10-д заасан аль үндэслэлээр талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээг хүчин төгөлдөр бус гэж тайлбарлаж байгаагаа нотолсон баримтыг ирүүлээгүй болно.

 

Өөрөөр хэлбэл хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа татгалзлынхаа үндэслэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлсэнгүй.

 

Түүнээс гадна хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг гардан авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасны дагуу 14 хоногийн дотор буюу 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд хариу тайлбар ирүүлэх үүргээ биелүүлээгүй болохыг дурьдах нь зүйтэй гэж үзэв.

/хх-ийн 113 тал/

 

Нэхэмжлэгч нь гэрээний үүрэг биелүүлэхийг хариуцагчаас 2019.10.30, 2019.11.22-ны өдрүүдэд тус тус шаардаж байсан байх ба зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар Ж.М ХХК нь гэрээгээр тохиролцсон бүтээгдэхүүнийг зээлээр шилжүүлэн өгөх үүргээ биелүүлсэн, хариуцагч Х.Ө.С.Ү.Т нь бараа материалын үнийг хэсэгчлэн төлөхөөр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн гэх байдал тогтоогдсонгүй, 11.223.333 төгрөг төлөөгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-д :Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ гэж заажээ.

Зохигчийн хооронд 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсан Зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ний 3 дугаар зүйлийн 3.3-т худалдан авагч нь гэрээнд заасан төлбөрийг төлөх хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд 0.3 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлөхөөр тохиролцсон байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь зохигчийн хооронд байгуулагдсан дээрх гэрээнүүдийн аль үүрэгт алданги тооцсон талаар тодорхойлоогүй байх тул хариуцагчаас алданги гаргуулах үндэслэлгүй гэж үзэв.

 

Иймд хариуцагч Х.Ө.С.Ү.Т-өөс зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 11.223.333 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.М ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас алданги болох 5.611.666 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Х.Ө.С.Ү.Т-өөс 11.223.333 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.МХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5.611.666 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар хариуцагч Х.Ө.С.Ү.Т-өөс улсын тэмдэгтийн хураамжид 194.524 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.М ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 242.125 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ