Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 440

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Угтахбаяр даргалж, шүүгч Р.Уранчимэг, шүүгч Б.Отгонсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: .............. аймаг ..............н сум, ......... баг “Т.” ХК.

Хариуцагч: .............. аймаг ........... сум, 3 дугаар баг 29 дүгээр байрны 14 тоотод оршин суух Х.С.

“Т” ХК-ийн ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасныг тогтоолгож, гутаагдсан ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, мэдээ тараасан хэлбэрээр, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр няцаалт хийн уучлал гуйхыг даалгах тухай нэхэмжлэлийг 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О, хариуцагчийн өмгөөлөгч Н.Б, иргэдийн төлөөлөгч М.О, нарийн бичгийн дарга Б.Энхбаатар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч “Т” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Т” ХК нь 51 хувийн орон нутгийн өмчийн оролцоотой, Монгол улсын хөрөнгийн бирж дээр хувьцаа нь нээлттэй арилжигддаг, нийт хувьцаа эзэмшигчдийн хурлаараа компанийн үйл ажиллагаагаа ил тодоор удирдан зохион байгуулдаг, 53 жилийн түүхтэй хувьцаат компани юм. Монгол Улсын иргэн, .............. аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Х.С нь хувийн болон албаны байр сууриа ашиглан үндэслэлгүй худал мэдээ, мэдээлэл олон нийтэд тараан, манай компанийн ажил хэргийн нэр хүндэд удаа дараа халдаж, гутаан доромжиллоо. Тухайлбал: тэрээр олон нийтэд албаны байр сууриа ашиглан 2019 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр .............. аймгийн ........... сумын 3-р багт хийгдсэн “Хөдөлгөөнт баг” хурлын үеэр цугларсан иргэд, олон нийтэд: “Э гишүүн 379 тонн нүүрс алдагдсан байна гээд 2010, 2011 онуудад эрүүгийн цагдаа дээр явж байгаад 2013 онд Д прокурор хаачихсан ийм зүйл байна. Дараагаар нь энэ хулгайн үйлдэл үргэлжлээд 340 000 тонн хилээр гаалийн бүрдүүлэлт хийгээгүй гаргасан гэдгийг холбогдох байгууллагууд үндсэндээ тогтоочихсон. Дахиад 220 000 тонн нүүрсийг өнгөрсөн жил шөнө голцуухан ачаад зөөчихсөн асуудал байгаа. Тэгэхээр зэрэг бид хэн нэгэн хүний мууг үзэх гээд байгаа юм биш 2013 онд Д нарын хүмүүс хулгайг үнэн бодитоор нь шийдээд явсан бол 220 000 тонн нүүрс дахиад 340 000 тонн нүүрс алдагдаж хилээр гаалийн бүрдүүлэлтгүй гарахгүй байсан юм аа. Тэгэхээр зэрэг бид бол Т дээр иймэрхүү байдлаар ихээхэн анхаарч ажиллаж байгаа. Тэгэхээр 70 доллараар зарж болох ёстой нүүрс 25 хан доллараар бүтэн 4 жил зарагдсан. Үнийн нь ерөөсөө нэмээгүй. Бид нарыг 2016 онд ажил авахад яг хажуу талын Э аман дээрээсээ 37 доллараар зарж байхад манайх ихэнх нүүрсээ 14 доллараар зарж байсан. Тэгээд бид байнга зах зээлийн үнэтэй уялдуулж нэмэх шаардлага хүргүүлсээр байгаад одоо бол Э 2- лаа адилхан 70-71 доллараар аман дээрээс нүүрс зарж байгаа. Харамсалтай нь жижиг Т нь хөрсөө хуулж чадахаа байсан. Сорчлоод л доогуур нь ухсаар байгаад одоо хөрсөө хуулж чадахаа болиод энэ жил дөнгөж 1 сая гаруйхан тонн нүүрс экспортод гаргаж байгаа” гэх мэтээр Монгол улсын хуулийг баримтлан үйл ажиллагаагаа явуулж буй, “Т” ХК-ийг хууль зөрчин хулгай хийсэн, Эрүүгийн хуульд заасан хүнд гэмт хэргүүдийг үйлдсэн, тэр нь тогтоогдсон мэтээр ямар ч бодит үндэслэлгүй, улс төрийн зорилготой, гүтгэлгийн чанартай мэдээ тараасан байна. /энэ мэдээ, мэдээллээ .............. аймгийн төвийн бусад багууд болон зарим сумдад хийгдсэн Хөдөлгөөнт багийн хурлуудад мөн ярьсан байж болзошгүй/. Үүнээс гадна Монгол улсын иргэн Х.С нь өөрийн “С.Х” нэртэй фэйсбүүк хуудсаараа дамжуулан удаа дараа үндэслэлгүй гутаан доромжилсон худал мэдээ, тараасан бөгөөд хамгийн сүүлд буюу (ННрз://у\лл/\л/ТасеЬоок.сот/ргоЯ1е.рНр71с1=10001415644328) 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 7:07 цагт “Манай ..............-чууд 2016 онд Я.Э-ийг УИХ-ын гишүүнээр сонгосноороо улс, орон нутаг хожсон Орон нутгийн өмчит Т ХК-ний орлогыг янз бүрийн аргаар бууруулж цөөхөн хүмүүс завшдаг элдэв луйвар булхай багасаж компанид, аймагт орох орлого бодитоор нэмэгдсэн....”, 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдөр “...Мөн ........... сумын ИТХ-ын дарга Т.М-ийн энэ оных нь ажлыг 98.6 хувьтай маш сайн хэрэгжүүлсэн байна гэж хуралдаанаараа дүгнэж тогтоол гаргаж улмаар АН-ын бүлгээс М даргыг огцруулах санал хуралд гэнэт оруулж ирээд МАН-аас хоёр эмэгтэй төлөөлөгч үгсэн хуйвалдаж М-г огцруулсан зэрэг .............. аймгийнхаа ард иргэдийн нийтлэг эрх ашгийн төлөө бус Т ХК-ийн орлого ашгийг олон арга залиар бууруулж цөөхөн хүн завшаад байгааг таслан зогсоох талаар шударга үнэний төлөө дуугарч байгаа бид бүхний эсрэг увайгүй, хууль бус үйлдэл хийхээс буцахгүй хэсэг бүлэг хүмүүсийн хуйвалдааны нэг үйлдэл илрэл юм..." гэж нийтэлсэн байна. Х.С .............. аймгийн Монгол ардын намын гишүүн, удирдах эрх бүхий албан тушаалтан бөгөөд түүний фэйсбүүк хуудаснаас нь үзэхэд МАН-аас .............. аймагт нэр дэвшин сонгогдсон, УИХ-н гишүүн Л.Э-ийг идэвхтэй дэмжигч болох нь нотлогддог. УИХ-ын гишүүн Л.Э-ийн гомдлоор “Т” ХК-д холбогдуулан...... , ….. , ...дугаартай хэрэг бүртгэлийн хэргүүд шалгагдаж буй боловч өнөөдрийн байдлаар уг хэргүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу “хэрэг бүртгэлийн шатанд” ажиллагаа хийгдэж байгаа буюу хэнийг ч яллагдагчаар татаагүй, ямар ч гэмт хэргийг тогтоогоогүй, бүх оролцогчид “гэрч”-ийн эрх, үүрэгтэйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна. Хэдийгээр эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн асуудлаар хуулийн эрх бүхий байгууллагад мэдүүлэх эрх нь хэнд ч нээлттэй боловч УИХ- ын гишүүн Л.Э-н гомдлоор шалгалтын ажиллагаа явагдаж байгаа гэх тогтоогдоогүй баримт мэдээллүүдийг түүнийг дэмжигч, нэгдмэл ашиг сонирхол бүхий этгээд, нэг намын гишүүн, .............. аймгийн ИТХ-ын дарга, иргэн Х.С нь тараан, компанийн нэр хүндийг гутаан доромжилж байна. Манай компани тухайн цаг үед зах зээлийн өндөр мэдрэмжтэй ажиллан, маш их эрсдэлийг үүрч “анхны хөрөнгө оруулалт”-ыг хийснээр уул уурхайн салбарын “дотоодын анхны хөрөнгө оруулалт” бүхий өнөөдрийн “Т” ХК гэх их айл хөл дээрээ боссон түүхтэй. Бид үеийн үед “хамгийн бага зардлаар хамгийн их ашигтай ажиллах” зарчим баримтлан, дотоодын хөрөнгө оруулалт бүхий бизнесийн салбарыг хөл дээр нь босгох зорилготойгоор бүхий л хүчин чадлаа дайчлан хуулийн хүрээнд ажиллаж ирсэн бөгөөд компанийн үндсэн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд Монгол улсын Ашигт малтмалын хуулийн дагуу Уул уурхайн яам, Ашигт малтмалын газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон .............. аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Гаалийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар гэх зэрэг эрх бүхий байгууллагууд тус бүрийн чиг үүргийн хүрээнд тогтмол хяналт тавин ажилладаг. Гэтэл Х.С нь 53 жилийн түүхтэй, ашгийн төлөө хувьцаат компанийн ажил хэргийн нэр хүндэд ноцтойгоор халдаж, “УИХ-ын гишүүн Л.Э гэдэг хүн .............. аймагт сонгогдсоноор “Т” ХК-ийн ашиг орлого гэнэт нэмэгдсэн” гэж ярьсан нь үе үеийн уурхайчдын нөр их хөдөлмөрийн үгүйсгэн, компанийн гадаад, дотоодын худалдан авагч, харилцагчдын итгэлцлийг эвдэж, улмаар борлуулалт ашгийг огцом бууруулах нөхцөл үүсгээд байна. Тэрээр дээрх худал мэдээг тарааснаа хүлээн зөвшөөрч, дээрх гэмт хэргүүд нь тогтоогдсон, баримтаар нотлогдсон мэтээр тайлбарладаг хэдий ч үүнийг нотолсон шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоол огт байхгүй юм. Энэ нь бүх шатны шүүхийн лавлагаагаар нотлогдоно. Х.С манай компанийн ажил хэргийн нэр хүнд, удирдлагуудын нэр төрийг гутаан доромжилж буй энэхүү үйлдлээ бодит байдалд нийцэж буйг өөрөө нотлох үүрэгтэй бөгөөд Иргэний хуулийн 21 дүгээр зүйл, 27 дугаар зүйлийн 27.6-д заасан “хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг хамгаалах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 1.15.1-д: “шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл хүн, хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй” үндсэн зохицуулалт, зарчмыг ноцтойгоор зөрчиж байна. Улс төрийн хариуцлагатай албан тушаал эрхэлж буй Х.С-ын дээрх хариуцлагагүй үйлдлүүд нь түүнийг албан тушаалтны хувьд ёс зүйгүйг нотолж байгаа төдийгүй хэн ч, хэнийг ч зохион байгуулалттайгаар, хууль бусаар гүтгэн, нэр төр, ажил хэргийн нэр хүндийг нь гутаан доромжилж болно гэсэн буруу жишгийг нийгэм, олон нийтэд тогтоож байгаа нь харамсалтай.

Иймд Х.С-ын хууль бус үйлдлүүдээр зөрчигдсөн “Т” ХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээн тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Б.С нь Т ХК-ийн нэр хүндийг удаа дараа гутаан доромжилсон мэдээ мэдээллийг олон нийтэд мэдээллэсэн учраас шүүхэд хандсан. Тухайн этгээд ярьсан зүйлийнхээ үнэн бодитой эсэхийг өөрөө нотолж чадахгүй бол түүнийгээ няцаалт хийн уучлалт гуйхыг хуульчилж өгсөн учраас шүүхэд хандахад Б.С дарга үнэн гэдгээ нотлоогүй. 1-р асуудал нь ямар нэгэн байдлаар Т ХК нь хууль бусаар хулгай хийж, нүүрсийг ихээр олборлосон гэж ярьдаг. Хууль бусаар хилээр нүүрс гаргасан талаар нотлох баримтыг нэг ч удаа гаргаж өгдөггүй, тийм нотлох баримт байдаггүй. Т ХК нь 4-н жил дараалан 25 доллараар нүүрснийхээ үнийг буруулж зарсан тохиолдол байхгүй, тэр байтугай жил 2-3 удаа өөрчлөгддөг. 2016 онд 37 доллараар “Э” ХХК нүүрсээ зарж байхад манай компанийг 14 доллараар зарсан гэж ярьдаг. Түүхэндээ 14 доллараар зарсан түүх байхгүй. Жил болгон ашигт малтмалын газар, уул уурхайн яамд төлөвлөгөө тайлангаа батлуулдаг. Улсын их хурлын гишүүн Л.Э сонгогдсоноороо Т ХК нь маш ашигтай ажиллаж байна гэж ярьдаг. Энэ нь маш олон мянган уурхайчдын хөдөлмөрөөр бий болдог зүйл. Олон зуун мянган уурхайчдаас уучлалт гуйхыг хүсч байна. Удирдлагын нэр хүнд гэж хэлээгүй, Т ХК-ийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасныг гэж хэлсэн гэв.

Хариуцагчийн төлөөлөгч Х.С шүүхэд гаргасан хариу тайлбартаа: X.С би нэхэмжлэгч Т ХК-ийн нэхэмжлэлтэй танилцаад дараах үндэслэлээр эс зөвшөөрч хариу тайлбар гаргаж байна. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 1.Т ХК-ийн ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасныг тогтоолгож, гутаагдсан ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, 2.Мэдээ тараасан хэлбэр, хүрээнд олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр няцаалт хийн уучлалт гуйхыг үүрэг болгох” гэжээ. Миний бие .............. аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ажилладаг, нэхэмжлэгч Т ХК нь тус орон нутагт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж юм. Нэхэмжлэгчийн үйл ажиллагааг тус орон нутгийн иргэд болон хувьцаа эзэмшигчид байнга сонирхож байдаг бөгөөд тухайн аж ахуйн нэгжийн талаар мэдээлэл авах хүсэлтэй байдаг. Би .............. аймгийн иргэдийн төлөөлөл болон тус аймгийн Иргэдийн төлөөлөгөгчдийн хурлын даргаар ажиллаж байгаагийнхаа хувьд иргэдийн мэдэх эрхээ хэрэгжүүлэхэд мэдээлэл авах хүсэлтийн дагуу Т ХК-ийн талаарх бодит мэдээллийг иргэдэд өгч байх үүрэгтэй билээ. Энэ дагуу иргэдийн авахыг хүссэн мэдээллийг өөрт байгаа мэдээллийн хэмжээнд цаг тухайд нь өгч байсан болно. Мөн миний бие Үндсэн хуульд заасан үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхээ эдлэн бусдад мэдээ мэдээлэл хүргэсэн. УИХ-ын гишүүн Л.Э-ийн гомдлоор Т ХК-д холбогдуулан ….... , .......... дугаартай хэрэг бүртгэлтийн хэргүүд шалгагдаж байгаа талаар нэхэмжлэгч өөрөө ч нэхэмжпэлдээ хүлээн зөвшөөрч тайлбарлажээ. Миний хувьд Т ХК-д холбогдох эрүүгийн хэрэг шалгагдаагүй байхад хэрэг шалгагдаж байгаа гэсэн худал мэдээлэл тараагаагүй бөгөөд хэрэг бүртгэлтийн хэргийн талаар үнэн зөв мэдээлэл өгсөн. Үүнийг Т ХК-ийн ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан гэж үзэх боломжгүй бөгөөд гутаагдсан нэр хүндийг сэргээлгэх хууль зүйн үндэслэлгүй болно. Монгол улсын Сангийн сайдын 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 109 тоот тушаалаар томилогдсон ажпын хэсэг Т ХК-ийн үйл ажиллагаанд шалгалт хийсэн. Нэхэмжлэлд дурдсан бүхий л үйл баримтыг дээрх шалгалтын хэсэг зөрчил хэмээн илрүүлж, 2018 оны 08 дугаар сарын 21-нд Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга, ажлын хэсгийн ахлагч С.Н нар нэгдсэн танилцуулга хийсэн байдаг. Энэхүү шалгалтын үр дүн, дүгнэлтийг зөвшөөрөхгүй бол Т ХК Шалгалтын ажлын хэсгийн дүгнэлтийн талаар өөрсдийн зүгээс холбогдох тайлбар, няцаалт хийх боломжтой бөгөөд ийм ажиллагаа хийсэн эсэх нь тодорхойгүй байна. Сангийн яамны ажпын хэсэг шалгалт хийгээд Т ХК-ийн үйл ажиллагаанд зөрчил байгааг тогтоосон байна. Харин уг зөрчилд гэм буруутай, хариуцлага хүлээвэл зохих этгээд нь хэн болохыг тогтоохоор цагдаагийн байгууллага мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа гэж миний бие ойлгож байна. Т ХК-ийн болон түүний удирдлагын ажил хэргийн нэр хүндэд халдах, худал мэдээ тараах үйлдэл хийгээгүй, зөвхөн Сангийн сайдын тушаалаар томилогдсон ажлын хэсгийн танилцуулга, дүгнэлтийг иргэдтэй хийсэн уулзалтын үеэр танилцуулсан болно. Баялгийн жинхэнэ эзэд нь болохын хувьд .............. аймгийн иргэд Т ХК-тай холбоотой аливаа мэдээлэл, үйл явцын талаарх танилцуулга авах эрхтэй гэж үзэж байна. Нэгэнт эрх бүхий байгууллагаас томилсон ажпын хэсэг зөрчлийг тогтоосон, хууль сахиулах байгууллага уг зөрчлийг мөрдөн шалгаж байгаа үйл явдлын талаар орон нутгийн иргэдэд танилцуулсан нь компанийн ажил хэргийн нэр хүнд, удирдлагуудын нэр төрийг хэрхэн гутаан доромжилж байгаа нь ойлгомжгүй байна. Нэхэмжлэгч нь өөрийн нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа өөрөө нотлох үүрэгтэй бөгөөд нэхэмжлэлийн 2 дахь хуудасны 5 дахь догол мөрөнд ... зарим сумдад хийгдсэн Хөдөлгөөнт багийн хурлуудад мөн ярьсан байж болзошгүй гэж бичжээ. Энэ нь нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлоогүй, таамаг төдий мэдээллээр надад холбогдуулан нэхэмжлэл гаргасан байна гэж үзэж байна. Миний хувьд Т ХК-ийг УИХ-ын гишүүн Л.Э ашигтай ажиллууллаа гэж яриагүй, үе үеийн уурхайчдын нөр их хөдөлмөрийг үгүйсгээгүй. Уурхайн үйл ажиллагаа ашигтай байх нь дан ганц УИХ -ын гишүүнээс эсхүл компанийн захирлаас шалтгаалахгүй гэдэг нь хэнд ч ойлгомжтой билээ. Харин УИХ-ын гишүүн Л.Э-ийн тухайн орон нутгийг төлөөлөн төрийн эрх барих дээд байгууллагад ажиллаж байх цаг хугацаанд Т ХК ашигтай ажиллаж байгаа нь үнэн. Мөн миний ойлгосноор ажил хэргийн нэр хүндэд халдах гэдэг нь тухайн ажлыг цаашид үргэлжлүүлэх боломжгүй болох, бизнесийн түнш хамтрагчгүй болох, худалдан авагчгүй болох гэх мэтээр аливаа сөрөг үр дагаврыг авч ирдэг байх гэж бодож байна. Гэтэл миний, орон нутгийн иргэдийн хүсэлтээр өгсөн мэдээллээс болж Т ХК-ийн үйл ажиллагаа доголдоогүй, ашиг орлого буураагүй, харин ч илүү ашигтай ажиллаж байгаа гэдгийг тухайн орон нутагт ажиллаж амьдарч байгаагийн хувьд сайн мэдэж байна. Миний хувьд нууцаар, ямар нэгэн үндэслэлгүй, огт худлаа мэдээллийг зохион тараагаагүй бөгөөд бодит мэдээллийг иргэдэд хүргэсэн явдалдаа уучлалт хүсэх,' няцаалт хийх үндэслэлгүй болно. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “Х.С нь манай компанийн ажил хэргийн нэр хүнд, удирдлагуудын нэр төрийг гутаан доромжилж буй энэхүү үйлдлээ бодит байдалд нийцэж буйг өөрөө нотлох үүрэгтэй . “ гэжээ. Харин нэхэмжлэгч нь өөрийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэгтэй бөгөөд миний, өөрийн үүргийн дагуу бусдад хүргэсэн мэдээллийг ор үндэсгүй худал мэдээлэл тарааж бизнесийн нэр хүндийг нь хэрхэн гутаасан, энэхүү мэдээлэл тарааснаас болж нэхэмжлэгчид ямар хор хохирол учирсан болохоо өөрөө нотлох үүрэгтэй байх. Иргэний хэргийн хариуцагч талаар буюу Х.С надаар нэхэмжлэлийн шаардлагаа нотлуулах үндэслэлгүй бөгөөд миний хувьд өөрийн тайлбар татгалзлыг нотлох үүргээ ойлгож байгаа тул нэхэмжлэгч нь өөрийн нэхэмжлэлийн өөрийн тайлбар татгалзлаа шаардлагыг нотолсон баримтыг шүүхэд ирүүлсний дараа би нотолж байгаа баримтаа шүүхэд хүргүүлэх болно. Иймд миний бие Т ХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Н.Б шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: Т ХК-ийн ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан нь ойлгомжгүй байна. Эрүүгийн 3 хэрэг шалгагдаж байгаа талаар мэдсэн. Энэ нь бусдын нэр хүндийг гутаасан үйлдэл биш гэж үзэж байгаа. Энэ нь болж байгаа үйл явдлыг бусдад мэдээлсэн хэлбэр. Т ХК нь 300 гаруй мянган тонн нүүрсний зөрчил байна гэсэн сангийн сайдын ажлын хэсэг томилогдож шалгалт хийхэд зөрчил болон дүгнэлтийг Б.С бусдад дамжуулан ярьсан. Фэйсбүүктэй холбоотой асуудал дээр Б.С гэдэг хүн нотлогдохгүй байна. Ажлын хэсгийн шалгалтаар илэрсэн зөрчил нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна. Т ХК-ийн удирдлагын нэр хүндэд халдсан талаар тодорхой байхгүй байна гэж үзэж байгаа. Зөрчилтэй холбоотойгоор шалгалтын ажил хийж байгаа ч гутаан доромжилсон гэж үзэхгүй байна. Хөдөлгөөнт багийн хурлуудад ярьсан байж болзошгүй гэж дурдсан боловч ярьсан талаар нотлох баримт хэрэгт байхгүй байна. Т ХК-ийн нэр хүндийг гутааснаар гадаад харилцагчдаа алдлаа гэдэг. Ямар хохирол учирсан, хэдэн төгрөгийн алдагдалд орсон талаар баримт байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэв.

Иргэдийн төлөөлөгч М.О шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Х.С буруутай гэж бодож байна гэв.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэл, 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 137 дугаартай итгэмжлэл, ....... дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн ............. дугаартай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, А4 хэмжээтэй С.Х гэсэн facebook-ийн зураг /5 хуудас/, 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 138 дугаартай нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүхэд гаргасан хүсэлт, 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 72 дугаартай итгэмжлэл, 2020 оны 05 дугаар сарын 21- ний өдрийн 92 дугаартай хариуцагчийн хариу тайлбар, 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 99 дугаартай хариуцагчийн төлөөлөгчийн шүүхэд гаргасан хүсэлт, 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 229 дугаартай нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүхэд гаргасан хүсэлт, А4 хэмжээтэй С.Х гэсэн facebook-ийн зураг 14 хуудас/, 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан хүсэлт, А4 хэмжээтэй С.Х гэсэн facebook-ийн зураг /2 хуудас/, 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 111 дугаартай итгэмжлэл, 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 113 дугаартай хариуцагчийн төлөөлөгчийн шүүхэд гаргасан хүсэлт, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-ын шүүхэд гаргасан хүсэлт, 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бын шүүхэд гаргасан хүсэлт, 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн эмнэлгийн магадлагаа, 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 116 дугаартай итгэмжлэл, 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан хүсэлт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Огийн эмнэлгийн магадлагаа, 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан хүсэлт, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Бын эмнэлгийн магадлагаа, 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Бын эмнэлгийн магадлагаа, 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б-ын шүүхэд гаргасан хүсэлт, 2020 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 20 дугаартай .............. аймаг “Т” хувьцаат компаний төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолын хуулбар, 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 328 дугаартай итгэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б-ын иргэний үнэмлэхийн хуулбар, 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 344 дугаартай “Т” ХК-ийн ҮЭДЗ, гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Ж.Д-ийн шүүхэд гаргасан хүсэлт, 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 345 дугаартай итгэмжлэл, 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэргийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Т ХК-ийн нэхэмжлэлтэй Х.С-т холбогдуулж “Т” ХК-ийн ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасныг тогтоолгож, гутаагдсан ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, мэдээ тараасан хэлбэрээр, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр няцаалт хийж, уучлал гуйхыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Т ХК нь хариуцагчийг .............. аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Х.С гэж нэхэмжлэлдээ нэрлэн заасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх хариуцагчийн эрх зүйн байдлыг тодруулж, иргэн Х.С-т Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн мэдэгдэх хуудсыг 2020 онь 05 дугаар сарын 05- ны өдөр гардуулж /хх-21/, улмаар хариуцагч нь 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 72 дугаартай албан тоотоор итгэмжлэл, 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 92 дугаартай албан тоотоор хариу тайлбар зэргийг шүүхэд ирүүлжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт Иргэн өөрийн биеэр буюу төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэхэд оролцоно гэж заасан ба хариуцагч Х.С нь өөрт гардуулсан мэдэгдэх хуудсыг хүлээн авсан атлаа албан тоотоор итгэмжлэл үйлдэж, итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67.1.2 дахь хэсэгт зааснаар түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчид нэхэмжлэлийн хувийг гардуулсан болно /хх-23/.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нэгдүгээрт: “...энэ хулгайн үйлдэл үргэлжлээд 340 000 тонн хилээр гаалийн бүрдүүлэлт хийгээгүй гаргасан гэдгийг холбогдох байгууллагууд үндсэндээ тогтоочихсон. Дахиад 220 000 тонн нүүрсийг өнгөрсөн жил шөнө голцуухан ачаад зөөчихсөн асуудал байгаа...”

хоёрдугаарт: “...Т дээр иймэрхүү байдлаар ихээхэн анхаарч ажиллаж байгаа. Тэгэхээр 70 доллараар зарж болох ёстой нүүрс 25 хан доллараар бүтэн 4 жил зарагдсан. Үнийн нь ерөөсөө нэмээгүй...”

гуравдугаарт: “...Харамсалтай нь жижиг Т нь хөрсөө хуулж чадахаа байсан. Сорчлоод л доогуур нь ухсаар байгаад одоо хөрсөө хуулж чадахаа болиод энэ жил дөнгөж 1 сая гаруйхан тонн нүүрс экспортод гаргаж байгаа.

дөрөвдүгээрт “...Манай ..............чууд 2016 онд Л.Э-ийг УИХ-ын гишүүнээр сонгосноороо улс, орон нутаг хожсон. Орон нутгийн өмчитТ ХК-ний орлогыгянз бүрийн аргаар бууруулж цөөхөн хүмүүс завшдаг элдэв луйвар булхай багасч компанид, аймагт орох орлого бодитоор нэмэгдсэн....” зэргээр удаа дараа үндэслэлгүй гутаан доромжилсон худал мэдээ, тараасан гэж,

Хариуцагч татгалзлын үндэслэлээ “ ...миний бие Үндсэн хуульд заасан үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхээ эдлэн бусдад мэдээ мэдээлэл хүргэсэн...” гэж тус тус тайлбарлажээ.

Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаас үзэхэд хариуцагч бусдад мэдээ тараасан үйл баримт тогтоогдож, хариуцагч мэдээ тараагаагүй гэж маргаагүй.

Мэдээ нь үг, үйлдэл, бичгээр, дохио зангаагаар, зураг дүрсээр олон нийтийн мэдээллийн хэрэгсэл тухайлбал радио, телевиз, сонин, сайт, цахим хуудсаар эсхүл хувь хүмүүсийн хоорондох харилцааны хэрэгсэл гар утас, захидал, электрон шуудангаар, түүнчлэн тухайн иргэн, хуулийн этгээдийн талаар гаргасан тодорхойлолт, өргөдөл албан тоот зэргээр нэг этгээдээс нөгөөд түгээгдэнэ. Мэдээ нийтэд, хамт олон, найз нөхөд, гэр бүл, төрөл төрөгсөд, ажил хэргийн хүрээнд хэд хэдэн этгээдэд болон нэг хүнд ч хүргэгдсэн бол мэдээ тараагдсан гэж үзнэ.

Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт зааснаар иргэн хүн шударга, хүнлэг ёсыг эрхэмлэх үүрэгтэй. Түүнчлэн тус хуулийн 16 дугаар 16.16 дахь хэсэгт зааснаар аливаа иргэн итгэлтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхтэй боловч энэхүү эрх нь бусдын эрх, эрх чөлөө, нэр төр алдар хүндийг хүндэтгэж, зөрчихгүй байх эрхээр хязгаарлагддаг.

Хариуцагч Х.С нь 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр .............. аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багт хийсэн Хөдөлгөөнт баг хурлын үер нэхэмжлэгч Т ХК-ийн талаар хардах эрхийн хүрээнд нийтэд мэдээлэл өгөхдөө бодит байдал дээр бий болсон үйл баримтыг тодорхой заахгүйгээр ярьсан үйлдэл нь нэхэмжлэгчийн хуулиар хамгаалагдсан ажил хэргийн нэр төр, алдар хүндэд хохирол учруулсан байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэжээ.

Зохигчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйл, 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, мөн 67 дугаар зүйлийн 67.1.1, 107 дугаар зүйлийн 107.2, 107.3 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн хариу татгалзал, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотлох үүрэгтэй ба хариуцагч Х.С нь 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр .............. аймгийн ......... сумын 3 дугаар багт хийсэн Хөдөлгөөнт баг хурлын үер “...Т дээр иймэрхүү байдлаар ихээхэн анхаарч ажиллаж байгаа.

Тэгэхээр 70 доллараар зарж болох ёстой нүүрс 25 хан доллараар бүтэн 4 жил зарагдсан.

Үнийн нь ерөөсөө нэмээгүй...”, “.. Харамсалтай нь жижиг Т нь хөрсөө хуулж чадахаа байсан. Сорчлоод л доогуур нь ухсаар байгаад одоо хөрсөө хуулж чадахаа болиод энэ жил дөнгөж 1 сая гаруйхан тонн нүүрс экспортод гаргаж байгаа..." гэх мэдээ мэдээллийг тараасан боловч үүнийхээ үнэн зөв буюу бодит байдал дээрх үйл баримттай нийцэж буй эсэхийг нотлохгүй байна.

Хариуцагч Х.С шүүхэд ирүүлсэн тайлбартаа “...миний өөрийн үүргийн дагуу бусдад хүргэсэн мэдээллийг ор үндэсгүй худал мэдээлэл тарааж бизнесийн нэр хүндийг нь хэрхэн гутаасан, энэхүү мэдээлэл тарааснаас болж нэхэмжлэгчид ямар хор хохирол учирсан болохоо өөрөө нотлох үүрэгтэй” гэж, хариуцагчийн өмгөөлөгч Н.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...Т ХК-ийн нэр хүндийг гутааснаар гадаад харилцагчдаа алдлаа гэдэг. Ямар хохирол учирсан, хэдэн төгрөгийн алдагдалд орсон талаар баримт байхгүй...” гэсэн тайлбарыг тус тус гаргаж маргадаг ба аливаа этгээдийн талаар бодит байдалд нийцээгүй сөрөг агуулга бүхий мэдээ, мэдээлэл тарааснаар тухайн этгээдэд заавал материаллаг хохирол учирсан байхыг шаардахгүй. Учир нь бусдын ажил хэргийн нэр хүнд нь хуулиар хамгаалагдсан нийтлэг эрх бөгөөд түүний эсрэг мэдээ тарааснаас улбаалан түүнд нийгмийн зүгээс үзүүлэх хандлагад сөргөөр нөлөөлөхөөр, мэдээ мэдээлэл үнэн зөв биш байх тохиолдолд түүнд гэм хор учирч, гутаагдсан гэж үзнэ.

Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт “Бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан, эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээнэ, 511 дүгээр зүйлийн 511.2 дахь хэсэгт “Эдийн бус гэм хорыг арилгах хэмжээг мэдээ тараасан арга хэрэгсэл, тарсан хүрээ, хохирогчийн сэтгэл санаанд учирсан үр дагавар зэргийг харгалзан нэхэмжлэгчийн шаардлагын хүрээнд мөнгөөр тооцож тогтоох бөгөөд мэдээ тараасан уг хэлбэр болон бусад аргаар няцаалт хийхийг гэм хор учруулсан этгээдэд үүрэг болгоно” гэж заажээ.

Иймд хариуцагч нь нэхэмжлэгчийг “...70 доллараар зарж болох ёстой нүүрс 25 хан доллараар бүтэн 4 жил зарагдсан Үнийн нь ерөөсөө нэмээгүй, ...Харамсалтай нь жижиг

Т нь хөрсөө хуулж чадахаа байсан. Сорчлоод л доогуур нь ухсаар байгаад одоо хөрсөө хуулж чадахаа болиод энэ жил дөнгөж 1 сая гаруйхан тонн нүүрс экспортод гаргаж байгаа...” гэх агуулгатай мэдээ, мэдээллийн үнэн зөв эсэхийг нотлохгүй байх тул тэрээр уг мэдээг тараасан хэлбэрээр няцаалт хийж, уучлалт гуйх үүрэг хүлээх нь зүйтэй байна.

Харин шүүх бүрэлдэхүүн хариуцагчийн 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр .............. аймгийн ............ сумын 3 дугаар багт хийсэн Хөдөлгөөнт баг хурлын үер “...энэ хулгайн үйлдэл үргэлжлээд 340 000 тонн хилээр гаалийн бүрдүүлэлт хийгээгүй гаргасан гэдгийг холбогдох байгууллагууд үндсэндээ тогтоочихсон. Дахиад 220 000 тонн нүүрсийг өнгөрсөн жил шөнө голцуухан ачаад зөөчихсөн асуудал байгаа...”гэж ярьсан мэдээллийн агуулгаас үзвэл ямар нэг хулгайн гэмт хэргийн талаар хардсан, тус гэмт хэргийн талаар мэдсэн үйл баримт байгаа боловч нэхэмжлэгчид хандсан эсэх нь тодорхойгүй, мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан “С.Х” нэртэй фэйсбүүк хуудсаараа дамжуулан 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр, 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдрүүдэд нэхэмжлэгчийн ажил хэргийн нэр хүндэд халдсан мэдээллийг тараасан гэх боловч дээрх үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 137 дугаартай итгэмжлэл, ............ дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн ........... дугаартай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 72 дугаартай итгэмжлэл, 2020 оны 06 дугаар сарын 10- ны өдрийн 111 дугаартай итгэмжлэл, 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 116 дугаартай итгэмжлэл, 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэрэг нь хэргийн оролцогчдын эрхзүйн байдлыг тодорхойлоход ач холбогдолтой, А4 хэмжээтэй С.Х гэсэн fасеbоок-ийн зураг /5 хуудас/, А4 хэмжээтэй С.Х гэсэн facebook-ийн зураг /4 хуудас/, шүүх хуралдааны үед нэхэмжлэгч талын хүсэлтээр шинжлэн судалсан хх-24 талд авагдсан Сй зэрэг нь хэн, хэзээ, хаана, хэрхэн баримтжуулж авсан эх сурвалж тодорхойгүй, хх-н хавтасны ард үдэгдсэн СО нь хэрэгт ач холбогдолтой ямар үйл баримтыг тогтоолгоход ач холбогдолтой эсэх нь тодорхойгүй, хуульд заасан нотлох баримтын шаардлагыг хангаагүй байх тул шүүх нотлох баримтаар үнэлээгүй, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.

Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,511 дүгээр зүйлийн 511.1, 511.2 дахь хэсэгт зааснаар Т ХК-ийн ажил хэргийн нэр хүндийг сэргээж, 2019 оны 11 сарын 02-ны өдөр .............. аймгийн ........... сумын 3 дугаар багт хийсэн Хөдөлгөөнт баг хурлын үер “...Т дээр иймэрхүү байдлаар ихээхэн анхаарч ажиллаж байгаа. Тэгэхээр 70 доллараар зарж болох ёстой нүүрс 25 хан доллараар бүтэн 4 жил зарагдсан. Үнийн нь ерөөсөө нэмээгүй...”, Харамсалтай нь жижиг Т нь хөрсөө хуулж чадахаа байсан. Сорчлоод л доогуур нь ухсаар байгаад одоо хөрсөө хуулж чадахаа болиод энэ жил дөнгөж 1 сая гаруйхан тонн нүүрс экспортод гаргаж байгаа...” гэх агуулгатай мэдээллийг тараасан хэлбэрээр няцаалт хийж, уучлалт гуйхыг хариуцагч Х.С-т даалгасугай.

2.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас “...энэ хулгайн үйлдэл үргэлжлээд 340 000 тонн хилээр гаалийн бүрдүүлэлт хийгээгүй гаргасан гэдгийг холбогдох байгууллагууд үндсэндээ тогтоочихсон. Дахиад 220 000 тонн нүүрсийг өнгөрсөн жил шөнө голцуухан ачаад зөөчихсөн асуудал байгаа...”гэж ярьсан үйлдэл, “С.Х” нэртэй фэйсбүүк хуудсаар 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр, 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдрүүдэд нэхэмжлэгчийн ажил хэргийн нэр хүндэд халдсан мэдээлэл тараасныг тогтоолгох, ажил хэргийн нэр хүндийг сэргээж няцаалт хийж уучлалт гуйлгахыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дахь хэсэгт зааснаар 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн ..............тоот шүүгчийн захирамжид заасан шүүхээс гарах биелэлтийг баталгаажуулах арга хэмжээг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр байлгасугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Саас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т ХК-д олгосугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авсан өдрөөс

хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан .............. аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                                Д.УГТАХБАЯР