Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 138/ШШ2020/01018

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Жаргалтуяа даргалж, ерөнхий шүүгч С.Ганчимэг, шүүгч Г.Уртнасан нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дорнод аймаг, ******* сум, 2 дугаар баг, *******, ******* ******* гэх газар байрлах, ******* регистрийн дугаартай ******* ******* үндэс ХХК-ийн,

Хариуцагч: Дорнод аймаг, Хэрлэн сум, ******* дүгээр баг, ******* дүгээр байрны тоотод оршин суух, МЮ7101226******* регистрийн дугаартай овогт гийн т холбогдох,

Аж ахуйн нэгжийн ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, хариуцагчид нэр хүнд гутаасан мэдээг тараасан хэлбэр хэрэгслээр нь няцаахыг даалгах тухай нэхэмжлэлийг 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Г.Чинзориг, иргэдийн төлөөлөгч П.Баттөмөр, нэхэмжлэгчийн төлөөлөгч , нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Нямсүрэн /ү-1223/, хариуцагч С. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* үндэс ХХК-ийг төлөөлж тус компанийн гүйцэтгэх захирал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2020 оны 1 дүгээр сараас эхлэн Босоо хөх монгол ТББ гэх залуучууд болон Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч С. нар нь манай аж ахуй нэгж дээр ирж малчидтай уулзаж, манай үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцож эхэлсэн.

1.  2020 оны 02-р сарын 01-ний өдөр Facebook дэх өөрийн нэртэй хаягаар: Аймгийн ИТХ-ын өргөдөл гомдлын бодлогын хорооноос Босоо хөх ТББ-ын мэдээллийн дагуу Хятадын олон тооны мал байдаг гэх ******* сумын нутаг ******* *******ээр яваад ирлээ.., Хавиргын боомтоос 30 км бараг хил дээр шахуу олон тооны мал үржүүлэн эндээ бойлоод хаашаа ч юм зардаг юм болов уу даа.., Сумаас өгсөн 2000 га гэдэг мэдээлэл худлаа.., Ер нь төрийн байгууллагуудын мэдээлэлтэй газар дээрх байдал маш хол зөрүүтэй харагдаж байна гэх мэдээлэл цацан манай байгууллагын нэр хүндэд халдан гүтгэсэн.

2.  2020 оны 02-р сарын 01-ний өдөр Facebook дэх өөрийн нэртэй хаягаар: Бодлогын хороо хуралдаад шалгуулах шийдвэр гаргасан олон үндэслэлүүдийн нэг. Би лав итгээгүй... Ийм том мал аж ахуй, газар тариалангийн компани Чансаа гэсэн ганцхан мотоцикльтой... Өөр машин техник юм байхгүй... Ямар учиртай ингэж худал хуурмаг юм хийгээд байдаг улс вэ...

3.  2020 оны 02-р сарын 01-ний өдөр Facebook дэх өөрийн нэртэй хаягаар тавьсан бичлэгт: ...яг үнэндээ даварсан энэ хятадыг сум нь сайн мэддэггүй, хэдэн мал хуйтайгаа мэдээлдэггүй, энэ их үхрийг эндээ шууд бойлчихдог, ямар ч зөвшөөрөл энэ тэр авдаггүй, татварт олигтой юм төлдөггүй, холбогдох байгууллагуудаас асуухад мэдэхгүй гэж хайцаалах маягтай ийм байдлыг нь юу гэж ч ойлгох юм... бидний авсан мэдээллээр хэдэн жилийн өмнө 2000 га газрыг дуудлага худалдаагаар авсан гэх ******* ******* үндэс компанийн мал аж ахуйн газрыг энүүгээр явсан энгийн хүн тэнэг л биш бол яагаад ч тийм хэмжээний газар биш байна гэдгийг ойлгоно... тэр тусмаа өмнө нь хилийн хориотой бүс байсныг нь болиулж ирээд хэдэн мянган үхэр адуу үржүүлээд, мал махны үнэ өртгийг хөөрөгдөн дураараа дургиж байхад аймаг сум нь тодорхой мэдээлэлгүй байгаа нь үнэн үү эсвэл өөр учир байна уу, дараагийн мэдээгээр бид тэнд энэ хятад газар тариалан дураараа эрхлэн үнэндээ л аймар даварч басамжилж байгааг үзүүлнэ, ямар ч хүний зэвүү дургүй ******* зэрэг хүрэхээр хэрэг байна, удахгүй дахин нэг ноцтой мэдээллийг хүргэнэ... гэх зэрэг ямар ч нотлох баримтгүйгээр байгууллагын нэр хүндэд халдаж, удаа дараагийн үйлдлээр манай байгууллагын нэр хүндийг гутааж, гүтгэсэн үйлдэл гаргаж олон нийтэд худал мэдээлэл тараасан.

Тухайн мэдээллүүд нь С.ийн Facebook дэх өөрийн нэртэй хаягаас гадна Шинэ суваг телевиз болон shinesuvag.mn цахим сайтад давхар нийтлэгдсэн. ...Хурлын даргын захирамжаар ******* ******* үндэс ХХК-ийг шалгах ажлын хэсэг байгуулж нарийвчилсан иж бүрэн шалгалт оруулъя гэдэг шийдвэр гаргасан. Дээрх шийдвэрийн дагуу манай аж ахуйн нэгжийг төрийн байгууллагуудаас бүрдсэн ажлын хэсэг гарч хяналт шалгалтыг 3 сарын хугацаанд хийж гүйцэтгэсэн. Бодлогын хорооны 2020 оны 5 сарын 05-ны өдрийн хурлыг бодлогын хорооны гишүүдгүй ганцаараа удирдан төрийн байгууллагын ажлын хэсгийн тайлантай танилцсан. Дээрх тайланд С.дэлгэрийн олон нийтийн мэдээллийн хэрэгслээрээ болон өөрийн цахим хаягаар цацсан шиг ноцтой хууль бус баримтууд нь тогтоогдоогүй зөвхөн МУ-ын хэмжээнд нийтлэг байдаг оффисын зориулалттай байраа тогтоосон цэгт биш хэдэн зуун метрийн зайд байршил өөрчилсөн гэдэг зөрчил дээр холбогдох арга хэмжээг Мэргэжлийн хяналтын газраас авсан. Энэ хууль бус мэдээ мэдээллээс болж манай аж ахуйн нэгж хэвийн үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болж, хамтран ажиллах гэрээтэй аж ахуйн нэгжүүд гэрээгээ цуцлах талаар албан мэдэгдлүүдийг өгч хэвийн үйл ажиллагаа алдагдаад байна. С. болон Босоо хөх ТББ-ын хийж буй үйл баримт бүр нь манай аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоох, гацаах, ажил хэргийн нэр хүндийг олон нийтэд гутаах зорилготой нь тухайн Бодлогын хорооны хурлын тэмдэглэл, түүнээс гарсан шийдвэрүүд, бэлтгэн нийтэлсэн мэдээ мэдээлэл зэргээр нотлогдоно. Иймд манай аж ахуйн нэгжээс гаргасан нэхэмжлэлийг хангаж өгнө үү.

Харуицагчийн хувьд өөрийн фэйсбүүк хаягаар Босоо хөх төрийн бус байгууллагын залуустай хамтран мэдээ бэлтгэсэн байгаа. нь нэг талыг барьж иргэдийг турхирсан ба байгууллагын нэр хүндэд нотлох баримтгүйгээр халдсан. Өөрийнхөө албан тушаалаа урвуулан ашигласан үйлдэл гаргасан. Мөн манай компанийг тойрсон 7-8 иргэн байдаг. Зөвхөн манай компанийг маш их малтай, мал нь газар нутаг бэлчээрийг идээд яваад байгаа юм шигээр бичсэн байсан. Гэтэл Баасанжав нь нийт 1500 орчим малтай, өөр нэг иргэн 1700 гаруй малтай байдаг. Энэ мал бүхий хүмүүс л байнга, удаа дараа манай компанитай холбоотой гомдол гаргаад байгаа нь бидэнд маш их дарамттай байна. Манай компанийн ажилчид ч айдастай байна. Нөгөө эгч чинь телевизээ дагуулаад ороод ирэх вий, Босоо хөх ын хүмүүсээ авч ирэх вий гэсэн айдастай байдаг. Тиймээс бид энэ асуудлыг нэг мөр шийдвэрлэхийг хүссэн. Нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна гэв.

Хариуцагч С. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2020 оны 07-р сарын 21-ний өдөр ******* сумын ******* 2-р багийн иргэн ******* ******* үндэс компанийн гүйцэтгэх захирал ийн ажил хэргийн нэр хүнд гутаасан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, няцаалгахыг даалгах тухай нэхэмжлэл гаргасанд Шинэ суваг ХХК-ийн захирал, сурвалжлагч С. миний бие хууль зөрчсөн, хариуцлага хүлээхээр ямар нэг зүйл хийгээгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Сэтгүүлчийн болоод хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлагын хувьд ямар нэг эх сурвалжгүй, баримтгүй, нотолгоогүй мэдээлэл цацаагүй гэдгээ шүүх хурал дээр баримтаар нотлох болно.

Би зөвхөн нэхэмжлэлд дурдсан зүйлийн талаар яръя. Энэ шүүх хуралдааны танхимд иргэн С.ийг шүүхэд дуудсан гэж ойлгосон. Хуралдаанд яриад байгаа зүйлстэй нь холбоотой зүйлийн талаар тайлбар хэлэх шаардлагагүй гэж үзэж байна, мөн үүнтэй холбоотой баримтуудыг ч бэлдэж ирсэнгүй. Иргэдийн хурлын төлөөлөгчтэй холбоотой зүйлсийг их ярьж байна. 201******* оны 08 дугаар сард сумын бодлогын хороонд гомдол ирсэн юм. Үүнийг бид 2020 оны 01 дүгээр сард шийдвэрлэсэн. Аймгаас сум оролцоогүй зүйлд аймаг оролцохгүй гэсэн хариуг мэдэгдэж гомдлыг буцаасан. Хилийн бүстэй холбоотой нийт 3 асуудал ирсэн тул нэг мөсөн багцалж тойрч явсан. Хилийн боомт дээр Хятад хүмүүс мал маллаад байна гэсэн гомдол ирсэн. Тэрнээс биш зөвхөн ******* арвижих үндэс ХХК-г шалгана гэж гарсан асуудал биш. Миний бичсэн мэдээллийг хүмүүс цаашаа яаж тараах нь өөрсдийнх нь асуудал гэж ойлгож байна. Мөн энэ байгууллагатай холбоотой асуудал үндэсний ТВ4 телевизээр маш ноцтой явсан. Энэ асуудал дээр гомдол гаргасан эсэхийг мэдэхгүй байна. Мөн Босоо хөх төрийн бус байгууллагын хувьд 1 жил орчим элдвээр бичсэн байгаа. Энэ асуудал дээр гомдол гаргасан эсэхийг бас мэдэхгүй байна. Хилийн бүс 100 км байна гэдгийг хуулиар тогтоосон. Өмнө нь маш бага байсан. Би зөвхөн ******* арвижих үндэс ХХК бүсийг тогтоосон гэж би хэлээгүй. Улс даяараа ярьж байгаа. Сумаас тухайн үед 2000 га газар олгосон. Гэтэл газар дээрээ шал өөр зүйл харагдаж байсан. Сумын Засаг дарга нь хүртэл Би эдний компанийн учрыг олдоггүй юм. Маш олон компани байгаа гэж хэлсэн. Би нээлттэй хэлэлцүүлэгтээ бүх хүмүүсийг урьсан. ******* арвижих үндэс ХХК-ийн захирлыг хүртэл урьсан. Мэдээлэл өгөх бүх байгууллагыг дуудсан. Энэ хурал дээр маш их зүйл яригдаж, ийм их хэл амтай газар байсан учраас хяналт шалгалт оруулахаар болсон. Цаашид ямар арга хэмжээ авах талаар ИТХ дээр ярилцсан. Би өөрөө намайг гишүүнээр оруулж өгөөч гэсэн хүсэлт гаргасан. Тэрнээс биш би ажлын хэсгийн ахлахаар явж ажилласан зүйл байхгүй. Хятад хүмүүс тэр газрыг бүхэлд нь эзэмшчихсэн. Одоо бүр амралтын цогцолбор байгуулна гэдэг зүйл ярьж байна лээ. Би болохгүй байгаа зүйлийг өөрийнхөө цахим хаягаар мэдээлсэн. Ганц надаар шантаачилж төрийн байгууллагыг чимээгүй болгох гэсэн санаа гаргаж байна гэж ойлгож байна. Мөн ойр хавийн хүмүүсийн мал нь өсөөд байна гэж яриад байх юм. Гэтэл тэр хүмүүс чинь насаараа мал маллаж байгаа хүмүүс. Гэтэл танай компанийн хувьд 4 жил л мал маллаж байгаа. Ямар ч сайн малчин тэгж их болтол нь өсгөх боломжгүй. Бид нар харин ч тэр шалгалтаар маш их зүйлийг мэдэж авсан гэж ойлгож байгаа. Хонь, ямаагаа тоолж өгч байгаагүй нь нотлогдсон. Цаашид ч бид танай компанитай холбоотой асуудлыг шалгана. Босоо хөх төрийн бус байгууллагатай холбоотой асуудлыг надтай холбох шаардлага байхгүй. Шал өөр тусдаа байгууллага. Намайг төрийн албатай минь холбож ярьж байгаа бол маш их зүйлс яригдах ёстой байсан. Харин би ойлгохдоо иргэн ийн фэйсбүүк хаяг дээрх посттой холбоотой нийтэлсэн асуудлаараа л энэ хуралд орж байна гэж ойлгож орж ирсэн байгаа шүү. ******* арвижих үндэс ХХК нь хадлангийн газрын зөвшөөрөл байхгүй. Тийм байж одоо ч хадлан хадаж байгаа нь ойлгомжтой байх. Мөн хяналт шалгалтын ажлын хэсэг хууль зөрчсөн гэж ярьж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* үндэс ХХК нь хариуцагч С.т холбогдуулан Аж ахуйн нэгжийн ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, хариуцагчид нэр хүнд гутаасан мэдээг тараасан хэлбэр хэрэгслээр нь няцаахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргаж, шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжсэн болно.

Шүүх талуудын гаргаж өгсөн нотлох баримт, тайлбарын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд дүгнэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч С. нь Аймгийн ИТХ-ын төлөөлөгч болон уг ИТХ-ын нутгийн удирдлага, өргөдөл, гомдол хяналт үнэлгээний бодлогын хорооны даргаар ажилладгаас гадна shinesuvag.mn цахим сайтыг эрхлэн ажиллуулдаг болох нь тогтоогдож байна.

Хариуцагч нь Аймгийн ИТХ-ын нутгийн удирдлага, өргөдөл, гомдол хяналт үнэлгээний бодлогын хорооны даргаар ажилладаг байх ба уг ажил үүрэгтэй нь холбогдуулан түүнд ******* сумын иргэдээс болон Босоо Хөх ТББ-аас ******* ******* үндэс ХХК-тай холбоотой мэдээлэл, санал, гомдлыг гаргаж, тэрээр уг мэдээлэл, санал гомдлын дагуу холбогдох албан байгууллагуудад нь хандан зохих арга хэмжээнүүдийг авч ажилласан байх бөгөөд тэрээр 2020 оны 02 дугаар сарын 01ий өдөр энэ асуудалтай холбоотой мэдээлэл болох:

1.    ...Аймгийн ИТХ-ын өргөдөл гомдлын бодлогын хорооноос Босоо хөх ТББ-ын мэдээллийн дагуу Хятадын олон тооны мал байдаг гэх ******* сумын нутаг ******* *******ээр яваад ирлээ. Хавиргын боомтоос 30 км бараг хил дээр шахуу олон тооны мал үржүүлэн эндээ бойлоод хаашаа ч юм зардаг юм болов уу даа. Сумаас өгсөн 2000 га гэдэг мэдээлэл худлаа. Ер нь төрийн байгууллагуудын мэдээлэлтэй газар дээрх байдал маш хол зөрүүтэй харагдаж байна... гэх,

2.    ...Бодлогын хороо хуралдаад шалгуулах шийдвэр гаргасан олон үндэслэлүүдийн нэг. Би лав итгээгүй. Ийм том мал аж ахуй, газар тариалангийн компани Чансаа гэсэн ганцхан мотоцикльтой. Өөр машин техник юм байхгүй. Ямар учиртай ингэж худал хуурмаг юм хийгээд байдаг улс вэ... гэх,

...яг үнэндээ даварсан энэ хятадыг сум нь сайн мэддэггүй, хэдэн мал хуйтайгаа мэдээлдэггүй, энэ их үхрийг эндээ шууд бойлчихдог, ямар ч зөвшөөрөл энэ тэр авдаггүй, татварт олигтой юм төлдөггүй, холбогдох байгууллагуудаас асуухад мэдэхгүй гэж хайцаалах маягтай ийм байдлыг нь юу гэж ч ойлгох юм. Бидний авсан мэдээллээр хэдэн жилийн өмнө 2000 га газрыг дуудлага худалдаагаар авсан гэх ******* ******* үндэс компанийн мал аж ахуйн газрыг энүүгээр явсан энгийн хүн тэнэг л биш бол яагаад ч тийм хэмжээний газар биш байна гэдгийг ойлгоно. Тэр тусмаа өмнө нь хилийн хориотой бүс байсныг нь болиулж ирээд хэдэн мянган үхэр адуу үржүүлээд, мал махны үнэ өртгийг хөөрөгдөн дураараа дургиж байхад аймаг сум нь тодорхой мэдээлэлгүй байгаа нь үнэн үү эсвэл өөр учир байна уу, дараагийн мэдээгээр бид тэнд энэ хятад газар тариалан дураараа эрхлэн үнэндээ л аймар даварч басамжилж байгааг үзүүлнэ, ямар ч хүний зэвүү дургүй ******* зэрэг хүрэхээр хэрэг байна, удахгүй дахин нэг ноцтой мэдээллийг хүргэнэ... гэх мэдээллүүдийг Facebook дэх өөрийн нэртэй хаяг болон shinesuvag.mn цахим сайтдаа тус тус нийтэлсэн нь талуудын тайлбар болон хэрэгт цугларсан баримтууд /бичлэг бүхий flash, CD/-аар тогтоогдож байна. Энэхүү мэдээллүүдийг нийтэлсэн үйл баримтын талаар зохигч талуудын хэн алин нь маргаагүй.

Нэхэмжлэгч нь дээрх мэдээллийг өөрийн компанийн ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ гэж үзэн, уг мэдээллийн улмаас компанийн хэвийн үйл ажиллагаа алдагдсан, хамтран ажилладаг байгууллагуудаас хамтран ажиллах гэрээгээ цуцлах талаар албан мэдэгдлүүдийг өгсөн, байгууллагын ажилчдын сэтгэл санаа тогтворгүй болж ажлаасаа гарсан гэх зэргээр ажил хэргийн нэр хүнд нь унасан гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлон дээрх нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч С. бодит байдалд нийцсэн, үнэн зөв мэдээллийг нийтэлсэн гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.

Улсын Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ гэж, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.6 дахь хэсэгт Хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг хамгаалахад энэ хуулийн 21 дүгээр зүйлийн заалт нэгэн адил хамаарна гэж заасны дагуу нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

Нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан гэдэгт бодит байдалд нийцэхгүй мэдээллийг өөр бусдад мэдээлсэн байхыг ойлгоно.

Нэхэмжлэгч ******* ******* үндэс ХХК нь мал аж ахуй болон мах махан бүтээгдэхүүн боловсруулах, худалдаалах үйл ажиллагаа, малын тэжээлийн үйлдвэрлэл, худалдаа, гадаад худалдаа, сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах, үйлдвэрлэх, худалдаалах үйл ажиллагаа, аялал жуулчлал, газар тариалан зэргийг эрхлэх үйл ажиллагаа явуулдаг, мөн тус компанийн тодорхой тооны хувьцааг БНХАУ-ын иргэд эзэмшдэг байхаас гадна, БНХАУ-ын иргэдийн хөрөнгө оруулалттай нэр бүхий компаниудтай хамтран ажиллах гэрээтэй ажилладаг болох нь нэхэмжлэгч талын тайлбар болон тус компанийн улсын бүртгэлийн 00014*******250 дугаартай гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар (хх 118 тал), ******* ******* үндэс ХХК-д хяналт шалгалт явуулсан ажлын хэсгийн тайлан (хх 2*******-42 тал) зэрэг бичгийн баримтуудаар тус тус тогтоогдож байна.

Хариуцагч С. нь иргэд болон Босоо Хөх ТББ-аас өгсөн ******* ******* үндэс ХХК-тай холбоотой мэдээллийг бататгах, тодруулах үүднээс холбогдох байгууллагуудад нь дээрх мэдээллийг бодит байгаа байдалд нийцсэн эсэхийг шалгуулахаар зохих арга хэмжээнүүдийг авч ажилласан, мөн дээрх мэдээллийг Facebook дэх өөрийн нэртэй хаяг болон shinesuvag.mn цахим сайтдаа нийтэлснийг нэхэмжлэгчийн ажил хэргийг нэр хүндийг гутаасан мэдээ тараасан гэж үзэх боломжгүй юм.

Өөрөөр хэлбэл дээрх мэдээллийн улмаас нэхэмжлэгч ******* ******* үндэс ХХК-ийн хэвийн үйл ажиллагаа алдагдсан, хамтран ажиллах гэрээтэй аж ахуйн нэгжүүд гэрээгээ цуцалсан, байгууллагын ажилчдын сэтгэл санаа тогтворгүй болж ажлаасаа гарсан гэх нөхцөл байдлууд хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар тогтоогдохгүй байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэгтэй бөгөөд түүнийг энэ үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

Иймд хариуцагч С.т холбогдох Аж ахуйн нэгжийн ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, хариуцагчид нэр хүнд гутаасан мэдээг тараасан хэлбэр хэрэгслээр нь няцаахыг даалгах тухай нэхэмжлэгч ******* ******* үндэс ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* үндэс ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Улсын Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 27 дугаар зүйлийн 27.6, 4*******7 дугаар зүйлийн 4*******7.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч С.т холбогдох Аж ахуйн нэгжийн ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, хариуцагчид нэр хүнд гутаасан мэдээг тараасан хэлбэр хэрэгслээр нь няцаахыг даалгах тухай нэхэмжлэгч ******* ******* үндэс ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 /далан мянга ******* зуу/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дүгээр зүйлийн 11*******.2, 11*******.4 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь мөн хуулийн 11******* дүгээр зүйлийн 11*******.3 дахь хэсэгт заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дүгээр зүйлийн 11*******.7 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь мөн хуулийн 11*******.4 дэх хэсэгт заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЖАРГАЛТУЯА

ШҮҮГЧИД С.ГАНЧИМЭГ

Г.УРТНАСАН