Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 138/ШШ2020/01169

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Жаргалтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дорнод аймаг, ******* сум, ******* дүгээр баг, 2 дугаар байр ******* тоот хаягт байрлах, 337*******817 регистрийн дугаартай, ******* ******* Банк бус санхүүгийн байгууллага хязгаарлагдмал хариуцлагатай компани /цаашид ******* ******* ББСБ ХХК гэх/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорнод аймаг, ******* сум, 6 дугаар багт оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ын , регистрийн дугаартай, овогт ы нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 2 872 4*******3 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Г.Оюунтуяа,

Нэхэмжлэгчийн төлөөлөгч ,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа /ү-0*******8/,

Хариуцагч нарын төлөөлөгч нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э., У. нар нь тус ББСБ-ын ******* дахь салбартай гэрээ байгуулж 201******* оны 07 сарын 06-наас 2020 оны 05 сарын 25-ныг хүртэл, сарын 6 хувийн хүүтэй, 10 сарын хугацаатай 2 600 000 төгрөг зээлсэн. Үүнээс 2020 оны 02 сарын 20-ныг хүртэлх хугацаанд зээлийн хуваарийг удаа дараа зөрчиж байсан ба үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү зэрэг нийт 1 402 01******* төлсөн ба үндсэн зээлийн үлдэгдэл 2 02******* 74******* төгрөг төлөгдөөгүй байна. Шүүхэд нэхэмжлэх хүртэлх хугацаанд төлвөл зохих үндсэн хүү 702 287 төгрөг, зээл төлөх хугацаа хэтэрсэн тул, зээлийн гэрээний 1.6-д заасны дагуу нэмэгдүүлсэн хүү 140 457 төгрөг бүгд 2 872 4*******3 төгрөгийг нэхэмжилж байна. Үүнийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энхболд овогтой нь 201******* оны 7 дугаар сарын 06-ны өдөр манай байгууллагаас зээлийн гэрээ байгуулан 2,6 сая төгрөг зээлж авсан. Гэрээ байгуулснаас хойш төлөлтүүд хийгдэж байсан. Тухайлбал 201******* оны 07 сарын 06-ны өдөр зээл авчихаад буцаагаад 453 600 төгрөгийг Солонгын данснаас гэсэн нэрээр төлсөн байсан. Үүний дараа 201******* оны 08 сарын 23-ны өдөр 380 000 төгрөг, 201******* оны ******* сарын 28-ны өдөр 3*******8 021 төгрөг, 201******* оны 11 сарын 24-ний өдөр 508 5*******8 төгрөг, 2020 оны 02 сарын 20-ны өдөр 115 400 төгрөгийг тус тус төлсөн. Ингээд нь үндсэн зээл болон хүүгийн хамт нийтдээ 1 402 01******* төгрөг төлсөн байсныг хасч тооцсон. Үүнээс зээлийн үндсэн төлбөрт 1 023 851 төгрөг төлөгдсөн байх бөгөөд одоо үндсэн зээлийн үлдэгдэл нь 1 576 142 төгрөг 2020 оны 02 сарын 20-ны өдрийн байдлаар үлдсэн байна. Хамгийн сүүлийн төлөлтөөс хойш удаа дараа зээлээ төлөхийг шаардаж байсан ба түүнээс хойш зээлийн хүү нь 2 сард 8 хоног, 3 сард 31, 4 сард 30, 5 сард 31, 6 сард 30, 7 сард 31, 8 сард 31, ******* сард 30 хоног, 10 сард өнөөдрийн байдлаар 28 хоног гээд бодоод тооцохоор нийт 250 хоног зээл төлөгдөөгүй байна. Ингээд үндсэн зээлийн үлдэгдэл болох 1 576 142 төгрөгийг зээлийн гэрээнд заасны дагуу сарын 6 хувийн хүү сард *******4 568 төгрөгийн хүү, үүнийг 30 хоногт хуваахаар нэг өдрийн хүү нь 3152 төгрөг болно гэсэн үг. Хугацаа хэтэрсэн нийт 250 хоногоор бодохоор 788 000 төгрөгийн хүү бодогдож байна. Ззээлийн гэрээндээ нэмэгдүүлсэн хүү нь хүүний 20 хувиас хэтрэхгүй гэж заасны дагуу 788 000 төгрөгийн 20 хувиар тооцоход 157 600 төгрөг гарсан. Ингээд нийт нэхэмжлэлийн шаардлага маань 2 521 742 төгрөг болж байна гэв.

Хариуцагч Э., У. нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* ******* ББСБ-ын гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. ******* хоёр 201******* оны 0******* сарын 07-ны өдөр гэрээ байгуулан 2 600 000 төгрөг зээлж авсан. Ингээд зээлээ графикийн дагуу төлдөг, заримдаа боломжгүй удаасан асуудал байгаа. Гэхдээ бидний зээлийн эргэн төлөлтийг огт тооцоогүй нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй. Тухайлбал бид нэхэмжлэгч Ганцэцэгийн өөрийнх нь 5422246*******50 дансанд 201******* оны 07 сарын 06-нд 453 600 төгрөг, 7 сарын 08-нд 31 000 төгрөг, 8 сарын 23-нд 380 000 төгрөг, ******* сарын 28-нд 3*******8 021 төгрөг, 11 сарын 24-нд 508 5*******8 төгрөг, 2020 оны 02 сарын 0*******-нд 246 000 төгрөг, 02 сарын 12-нд 800 000 төгрөг, бүгд 2 817 21******* төгрөг төлсөн. Одоо надад 55 274 төгрөг төлөх үлдэгдэлтэй байна. Ганцэцэг гэх захирал эмэгтэй нь манай гэрээр орж ирж хэрүүл маргаан үүсгэдэг. *******нийг айлган дарамталдаг, маш их загнадаг. Фэйсбүүк дээр нэр усыг маань бичиж нэр хүндэд халддаг зэрэг зохисгүй үзэгдэл олон гаргаж байсан. Корона гээд Засгийн газраас зээл төлөлтөнд хөнгөлөлт үзүүлэх шийдвэр гарсан боловч энэ шийдвэр нь энэ газарт хамаагүй байдаг. Тухайн үед бид хөл хорио гээд эдийн засгийн хувьд зогсонги байдалд орсон. Түүнийг ойлгодоггүй. Ямар ч байсан бидний төлсөн мөнгийг яагаад оруулж тооцохгүйгээр нэхэмжлээд байгааг ойлгохгүй байна. Үлдсэн мөнгөө л төлнө. Өөр мөнгө төлөхгүй гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч нар нь 201******* оны 07 сарын 06-ны өдөр зээлийн болон барьцааны 224 дугаартай гэрээг ******* ******* ББСБ-тай байгуулсан. Зээлийн гэрээгээр 2 600 000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй, 10 сарын хугацаатай зээлсэн байдаг. Энэ зээлийг 201******* оны 07 сарын 06-ны өдөр тухайн байгууллагаас , нарт шилжүүлснээр зээлийн гэрээ хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн. Энэ хугацаанаас хойш зээлийн эргэн төлөлтийг тухайн зээлийн гэрээний 1.2-т заасан 5422246*******50 гэсэн дансанд болон бэлэн хэлбэрээр кассын орлогоор тушааж байсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл нь тухайн байгууллагын дансанд төлж байсан мөнгийг бүрэн оруулж тооцохгүй байгаа учир үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Зээлийн эргэн төлөлтийн хувьд 201******* оны 8 сарын 23-ны өдөр 380 000 төгрөг, 201******* оны 7 сарын 06-ны өдөр 453 600 төгрөг, 201******* оны 7 сарын 08-ны өдөр 31 000 төгрөг /энэ мөнгийг талуудын хооронд байгуулсан журмын мөнгө учраас эргэн төлөлтөд тооцоогүй/, 201******* оны ******* сарын 28-ны өдөр 3*******8 021 төгрөг, 201******* оны 10 сарын 25-ны өдөр 508 540 төгрөг, 201******* оны 11 сарын 24-ний өдөр 508 5*******8 төгрөг, 2020 оны 02 сарын 0*******-ний өдөр 246 000 төгрөг, 2020 оны 02 сарын 12-ны өдөр 800 000 төгрөг, 2020 оны 3 сарын 25-ны өдөрт 115 400 төгрөг тус тус төлж, нийт 3 680 75******* төгрөг төлсөн байдаг. Ийм учраас тухайн компанид төлөх өр төлбөр дууссан гэж үзэж байна. Зээлийн гэрээний хугацааны хувьд 2020 оны 05 сард гэрээний хугацаа дууссан бөгөөд үүнээс хойш зээлийн гэрээнд сунгалт хийгдээгүй байдаг. Тиймээс энэ хугацаанаас хойш хүү тооцох үндэслэл байхгүй. Нэмэгдүүлсэн хүүгийн тухайд зээлийн гэрээний 1.1-т заасны дагуу хугацаа хэтэрсэн хоног тутамд зээлийн үлдэгдлээс 0.5 хувийн нэмэгдүүлсэн хүү төлнө гэсэн байгаа болохоос дахин хүү төлнө гэдэг зохицуулалт байхгүй. Иймд нэг ёсондоо үүргийн гүйцэтгэлийг хангаж төлбөрөө төлсөн учир , нар нэхэмжлэгч банк бус санхүүгийн байгууллагад өр төлбөргүй гэсэн байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байна. 201******* оны 11 сарын 24-ний өдөр төлсөн 508 5*******8 төгрөгийг би 10 сарын 25-ны 508 540 төгрөг гэж андуурч тайлбарласан байна. Мөн 246 000 төгрөгийн баримт хэрэгт байхгүй юм байна. Үндсэндээ уг зээлийн гэрээний дагуу , нар 8 удаагийн төлөлт хийсэн харагдаж байгаа учраас Иргэний хуулийн 236.1.1-д заасан үүрэг гүйцэтгэгч өөрийн хүлээсэн үүргийг бусдын өмнө зохих ёсоор гүйцэтгэж дууссан байна гэж үзэж байна гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Э., У. нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг буюу үндсэн зээл 2 02******* 74******* төгрөг, хүү 702 287 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 140 457 төгрөг, нийт 2 872 4*******3 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ. (хх 1 тал)

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагаа:

- Зээлийн үндсэн төлбөрт 2 02******* 74******* төгрөг нэхэмжилсэнийг 453 600 төгрөгөөр багасган /хариуцагч нарыг төлсөн гэж/ хасч 1 576 14******* төгрөг гэж,

- харин хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нийт 842 744 төгрөг нэхэмжилсэн шаардлагаа хэргийг хянан хэлэлцэх өдрийг хүртэлх хугацаагаар тооцон нийт *******45 600 /хүү 788 000 ₮, нэмэгдүүлсэн хүү 157 600 ₮ гэж/ төгрөг гэж 102 856 төгрөгөөр нэмэгдүүлэн, нийт 2 521 742 төгрөгийг хариуцагч нараас нэхэмжилсэн болно.

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, нэхэмжлэлийн үндэслэлээ ...Талуудын хооронд хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан тул гэрээний дагуу хариуцагч нар нь үндсэн зээлийн үлдэгдэл, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй... гэж,

Хариуцагчийн тал нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзаж буй үндэслэлээ ...Талуудын хооронд хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан. Харин хариуцагч нар зээл төлөх үүргээ биелүүлсэн нь банкны дансны хуулгаар харагдана. 2020 оны 5 сард гэрээний хугацаа дууссан. Гэрээний хугацааг сунгаагүй атлаа хүү бодож байгаа нь үндэслэлгүй... гэж тус тус тайлбарлан маргажээ.

Шүүх талуудын гаргаж өгсөн нотлох баримт, тайлбарын хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагын талаар дүгнэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Хөх тэнгэрийн үүрийн цолмон Банк бус санхүүгийн байгууллага хязгаарлагдмал хариуцлагатай компани гэсэн оноосон нэртэйгээр үүсгэн байгуулагдан 00000*******6270 дугаар бүхий Улсын бүртгэлийн гэрчилгээ авч, зээлийн үйл ажиллагаа эрхэлж эхэлсэн байх ба 2018 оны 03 дугаар сарын 0*******-ний өдөр ББСБ ХХК-ийн оноосон нэрээ ******* ******* болгон өөрчилсөн болох нь нэхэмжлэгч талын тайлбар болон тус компанийн Улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэргээр тогтоогдож байна. (хх 25 тал)

Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх хүрээндээ зээлдэгч Э., хамтран зээлдэгч У. нарт 2 600 000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй, 10 сарын хугацаатайгаар олгохоор харилцан тохиролцож 201******* оны 07 дугаар сарын 06-ны өдөр 224 дугаартай Зээлийн болон барьцааны гэрээ-г бичгээр байгуулсан болох нь зохигчдын тайлбар болон 224 тоот гэрээ зэргээр тогтоогдож байна. (хх 3-4 тал)

Монгол Улсын Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, 451.2 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийнэ гэж заасны дагуу талуудын хооронд хүчин төгөлдөр зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ. Талууд гэрээ байгуулсан үйл баримтын талаар маргадаггүй болно.

Тус гэрээний дагуу нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь зээлдэгч Э.т гэрээний дагуу 2 600 000 төгрөгийг шилжүүлэх үүргээ биелүүлсэн болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.

Талуудын хооронд 201******* оны 07 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсан 224 тоот зээлийн гэрээнээс үзэхэд зээлдүүлэгчээр ******* ******* ББСБ ХХК-ийн ******* сум дахь салбар, зээлдэгчээр Э., хамтран зээлдэгчээр У. нар гэрээний нөхцлийг харилцан тохиролцон бичгээр гэрээ байгуулсан байна.

Монгол Улсын Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ гэж заажээ.

Иймд Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-д заасны дагуу үүрэг гүйцэтгүүлэгч буюу ******* ******* ББСБ ХХК нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардах эрхтэй байх тул хариуцагч Э., У. нараас үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй байна гэж үзлээ.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д ...зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг ...хүлээнэ гэж, талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 1.3-т Зээлдэгч зээлийн үлдэгдлээс тооцсон зээлийн үндсэн хүүг сар бүр, үндсэн зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарьт заасан хэмжээгээр төлнө гэж, 2.2.1-д зээл, үндсэн болон нэмэгдүүлсэн хүүг гэрээний 1.3, 1.5, 1.6-д зааснаар төлөх гэж тус тус зааснаар хариуцагч Э., У. нар нь зээлийн төлбөрийг буцаан төлөх үүрэгтэй байна.

Хариуцагч Э., У. нар нь зээлийн болон барьцааны гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу сар бүр 380 000 төгрөгийг ******* сарын хугацаанд, 201 206 төгрөгийг 1 сарын хугацаанд буюу үндсэн зээлийн төлбөрт 2 600 000 төгрөг, хүүгийн төлбөрт 1 021 260 төгрөг, нийт 3 621 260 төгрөгийг зээлдүүлэгчид төлөхөөр талууд харилцан тохиролцжээ. (хх 4 тал)

Зээл авснаас хойш хариуцагч Э., У. нар нь нэхэмжлэгч компанийн ХААН банкин дахь 5422246*******50 тоот харилцах дансанд, тус бүрийн гүйлгээний утгыг гэж:

- 201******* оны 07 сарын 06-ны өдөр 453 600 төгрөг,

- 201******* оны 08 сарын 23-ны өдөр 380 000 төгрөг,

- 201******* оны 0******* сарын 28-ны өдөр 3*******8 021 төгрөг,

- 201******* оны 11 сарын 24-ний өдөр 508 5*******8 төгрөг,

- 2020 оны 02 сарын 20-ны өдөр 115 400 төгрөг, нийт 1 855 61******* төгрөг төлсөн болох нь зохигчдын тайлбар болон зээлийн дансны хуулга, депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байна. (хх 5, 15-1******* тал)

Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь дээрх төлөлтүүдийг гэрээний үүрэгт тооцохдоо үндсэн зээлийн төлбөрт 1 023 851 төгрөгийг, зээлийн хүүгийн төлбөрт 676 277 /хүүгийн авлагад 321 488 ₮, хүүгийн төлбөрт 354 78******* ₮/ төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 155 4*******1 төгрөгийг тус тус төлсөн гэж тооцжээ. (хх 5 тал) Талууд энэ тооцооллын талаар маргадаггүй болно.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд зээлийн төлөлтийн тооцоог дээрх байдлаар тооцоолж, үлдэгдэл төлбөр буюу зээлийн гэрээний үндсэн үүрэгт 1 576 142 төгрөг, хэрэг хянан шийдвэрлэх хүртэлх зээлийн хүүгийн төлбөрт 788 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 157 600 төгрөг, нийт 2 521 742 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

Хариуцагч тал нь дээрх төлөлтүүдээс гадна нэхэмжлэгч компанид 201******* оны 10 сарын 25-ны өдөр 508 540 төгрөг, 2020 оны 02 сарын 0*******-ний өдөр 246 000 төгрөг, 2020 оны 02 сарын 12-ны өдөр 800 000 төгрөгийг тус тус төлсөн, үүнийг зээлийн төлөлтөөс хасах үндэслэлтэй гэж маргадаг боловч 508 540 төгрөг болон 246 000 төгрөгийг тус тус төлсөн талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй, төлсөн болохоо нотолж чадаагүй тул зээлийн гэрээний үүргээс хасах үндэслэлгүй байна. Харин 800 000 төгрөгийг төлсөн талаарх депозит дансны дэлгэрэнгүй хуулгыг нотлох баримтаар ирүүлсэн байна. (хх 20 тал)

Харин нэхэмжлэгч тал нь хариуцагчийн төлсөн 800 000 төгрөгийг энэ зээлийн гэрээтэй хамааралгүй, У.той 201******* оны 0******* сарын 26-ны өдөр 440 000 төгрөгийг өдрийн 1 хувийн хүүтэй, 10 хоногийн хугацаатай зээлдүүлсэн гэрээний дагуу үндсэн зээлийн төлбөрт 184 000 төгрөг, хүүгийн төлбөрт 616 000 төгрөг, нийт 800 000 төгрөгийг тооцсон гэж маргадаг. Үүнийг нотолсон нотлох баримт гэж У.Солонгын тус ББСБ-д 201******* оны 0******* сарын 26-ны өдөр гаргасан 440 000 төгрөгийг 10 хоногийн хугацаатай, 1 хувийн хүүтэй, зээл төлөлт хийх зориулалтаар олгож өгнө үү гэсэн өргөдөл, 440 000 төгрөгийг 5417041187 тоот дансанд 201******* оны 0******* сарын 28-ны өдөр шилжүүлсэн дансны хуулга зэрэг бичгийн баримт /хх 30, 45 тал/-аас гадна хуульд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй Дансны хуулга гэх баримт /хх 32-40 тал/-ыг шүүхэд ирүүлсэн.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь Дансны хуулга гэх баримтын талаар тайлбарлахдаа ...Манай байгууллага УБ хотоос банкны программ түрээслэн ажилладаг. Энэ програм зээл болон хүүгийн төлөлтийг тооцож гаргадаг. Иймд У.Солонгын авсан 1 хувийн зээлийн мөнгийг хэрхэн тооцсоныг харуулах гэж уг програмаас энэ баримтыг хэвлэж авч ирсэн... гэж тайлбарладаг боловч шүүх уг баримтыг үнэлэх боломжгүй байна.

Түүнчлэн У.д 440 000 төгрөгийг өдрийн 1 хувийн хүүтэй, 10 хоногийн хугацаатай зээлдүүлсэн гэх боловч Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан бичгийн гэрээ талуудын хооронд байгуулагдсан эсэх нь тодорхойгүй, үүнийг нотлох баримтаар ирүүлээгүй. Нөгөө талаас нэхэмжлэгч компани уг 440 000 төгрөгийг 201******* оны 0******* сарын 28-ны өдрийн 13:45 цагт У.Солонгын харилцах данс руу гүйлгээний утгыг У.д 1%-тай зээл олгов гэж шилжүүлж, У. нь мөн өдрийн 14:13 цагт буцаагаад 3*******8 021 төгрөгийг гэж нэхэмжлэгч компанийн данс руу шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна. Үүнээс дүгнэхэд өмнөх зээлийн төлөлтийг төлүүлэх үүднээс дахин өөр зээлийн харилцаа үүсгэж байгааг тухайн Банк бус санхүүгийн байгууллагыг хууль, дүрмийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байна гэж үзэхэд учир дутагдалтай. Түүнчлэн нэхэмжлэгч компани нь хариуцагч У.той 440 000 төгрөгийн гэрээ хийсэн эсэх асуудалтай холбоотой шаардлагыг гаргаагүй, уг маргаан нь энэ нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй болохыг дурдах нь зүйтэй.

Харин хариуцагч нарын 2020 оны 02 сарын 12-ны өдөр төлсөн 800 000 төгрөгийг гэж шилжүүлсэн байхад У.д олгосон гэх өдрийн 1 хувийн хүүтэй авсан зээлийн төлөлтөд төлсөн гэж үзэх боломжгүй юм.

Иймд хариуцагч нарыг нэхэмжлэгч компанид 800 000 төгрөгийг төлсөн гэж үзэх үндэслэлтэй байх тул Монгол Улсын Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлэх дарааллыг тогтоож өгсөний дагуу шүүх зээлдэгчээс төлсөн 800 000 төгрөгийг үндсэн зээлийн үлдэгдэл 1 576 142 төгрөгөөс хасч 776 14******* төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдэлтэй байна гэж үзэв.

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж зааснаар хариуцагч Э., У. нар нь нэхэмжлэгч компаниас авсан зээлийн гэрээний үндсэн үүрэгт 776 14******* төгрөгийг хугацаандаа төлөх үргээ биелүүлээгүй байх тул хэтэрсэн хугацаа буюу хамгийн сүүлд зээлийн төлөлт хийсэн 2020 оны 02 сарын 20-ны өдрөөс хойших хугацаанаас 2020 оны 10 сарын 28-ны өдрийг хүртэлх 250 хоногийн хугацааны хүү, үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж үзэв.

Зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг тооцож үзэхэд:

- зээлийн үндсэн төлбөр 776 14******* төгрөгийн сарын 6 хувийн хүү нь 46 56******* төгрөг болох ба үүнийг сарын 30 хоногт хуваахад 1 хоногийн хүү нь 1 552 төгрөг гарч байна. Энэ 1 хоногийн хүүг хэтэрсэн хугацаа буюу 250 хоногт /250х1552/ үржүүлэхэд 388 000 төгрөгийн хүү,

- төлөгдөөгүй хүүгийн төлбөр 388 000 төгрөгийн 20 хувиар тооцоход 77 600 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү тус тус гарч байна.

Иймд хариуцагч Э., У. нараас зээлийн үндсэн төлбөрт 776 14******* төгрөг, хүүгийн төлбөрт 388 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 77 600 төгрөг, нийт 1 241 74******* төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 27******* **************3 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 60 *******10 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э., У. нараас улсын тэмдэгтийн хураамжид 34 352 /1 241 74******* төгрөгт ногдох/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгож шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шү үхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Э., У. нараас зээлийн гэрээний үүрэгт 1 241 74******* /нэг сая хоёр зуун дөчин нэгэн мянга долоон зуун дөчин ес/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 27******* **************3 /нэг сая хоёр зуун далан есөн мянга есөн зуун ерэн гурав/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 60 *******10 төгрөгийг төсвийн орлогод үлдээж, хариуцагч Э., У. нараас улсын тэмдэгтийн хураамжид 34 352 /гучин дөрвөн мянга гурван зуун тавин хоёр/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дүгээр зүйлийн 11*******.2, 11*******.4 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь мөн хуулийн 11******* дүгээр зүйлийн 11*******.3 дахь хэсэгт заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дүгээр зүйлийн 11*******.7 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн хуулийн 11*******.4 дэх хэсэгт заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЖАРГАЛТУЯА