Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 138/ШШ2020/01182

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Жаргалтуяа *******лж, тус шүүхийн хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* ******* ******* ******* түүний ******* ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* ******* ******* сумын ******* дүгээр баг *******-14 тоотод оршин суух бүртгэлтэй, Улаанбаатар хот дүүрэг дугаар хороо тоотод түр оршин суух, регистрийн дугаартай, ХХК-ийн гүйцэтгэх захирал овогт ийн ,

Хариуцагч: ******* ******* ******* сумын дүгээр баг ний тоотод оршин суух бүртгэлтэй, ******* сумын 1 дүгээр баг ын тоотод түр оршин суух, регистрийн дугаартай, овогт ийн нарт холбогдох,

******* ******* ******* сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр Ивээлийн 30 дугаар ны урд лах, эрх бүхий байгууллага албан тушаалтны шийдвэр, зөвшөөрөлгүй баригдсан 6 давхар барилгыг буулгахыг даалгах тухай нэхэмжлэлийг 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн ******* Г.Чинзориг,

Нэхэмжлэгчийн төлөөлөгч ,

Хариуцагч Ж. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* түүний ******* газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хууль тогтоомжоор хүлээсэн эрх үүргийнхээ дагуу ******* ******* нутаг дэвсгэр дэх аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагаанд МУ-ын хууль тогтоомжийг мөрдөж буй байдалд холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран хяналт тавин ажиллаж байгаа хэдий ч зарим аж ахуй нэгж эрх бүхий байгууллагаас батлан гаргасан хууль зүйн актыг мөрдөхгүй байх зөрчлүүд гарч байна. ******* ******* ******* сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт лах СМУ-ийн 30 дугаар ны урд 70 м2 газар дээр эрх бүхий байгууллага албан тушаалтын шийдвэр, зөвшөөрөлгүйгээр худалдаа үйлчилгээний зориулалттай 6 давхар барилгыг ХХК-ийн гүйцэтгэх захирал Ө., ...иргэн Ж. нар барьж барилга угсралтын ажлыг хууль бусаар эхлүүлсэн. Дээрх нэр бүхий иргэд нь ******* сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр СМУ-ийн 30 дугаар ны иргэд, оршин суугчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтойгоор зөрчин барилга байгууламжийн аюулгүй ажиллагааны норм нормативыг зөрчиж, Барилгын тухай хуулийн дагуу барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авалгүйгээр худалдаа үйлчилгээний зориулалттай 6 давхар барилгыг барьж эхэлсэн бөгөөд мэргэжлийн болон чиг үүргийн байгууллагуудаас удаа дараа зөвлөмж чиглэл өгч хуулийн хэрэгжилтийг ханган ажиллахыг шаардсан боловч барилгын угсралтын үйл ажиллагаа явуулсаар байсан. Иймд төрийн хяналтын шалгалтын чиг үүргийг орон нутагт хэрэгжүүлэгч амйгийн Мэргэжлийн хяналтын газраас тус иргэдийн хууль бусаар барьж буй барилгад хяналт шалгалт хийж 2014 оны 08 дугаар сард Барилга техникийн хяналтын улсын байцаагчийн Үйл ажиллагаа зогсоох тухай 12-07-047-102 дугаар актыг гаргасан. Тус актад ...******* сумын 6 дугаар багт баригдаж байгаа Худалдааны төвтэй 32 айлын орон сууцны барилга нь барилга эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөлгүй ажиллаж хүний амь нас эрүүл мэндэд хор хохирол учруулахуйц нөхцөл байдал үүсгэж байгаа тул 2014 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн үйл ажиллагааг бүр мөсөн зогсоов гэсэн байх бөгөөд дээрх актыг ХХК-ийн гүйцэтгэх захирал Ө. гар авч гарын үсэг зурсан болно. Энэ нь дээрх нэр бүхий иргэд Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчин, хууль бус үйл ажиллагаа явуулснаа хүлээн зөвшөөрсөн үйлдэл юм. Түүнчлэн ХХК-ийн гүйцэтгэх захирал Ө., ...иргэн Ж. нар нь дээрх актыг хүлээн авсантай холбогдуулан гомдол гаргаагүй бөгөөд тус актын үйлчлэл одоог хүртэл хэвээр байна. ...Барилгын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 Энэ хуулийн 35.1-д заасан байгууллага барилгын ажлын зөвшөөрөл олгоно гэж, мөн 35 дугаар зүйлийн 35.1.6-д барилгын ажлын зөвшөөрөл олгож, барилга байгууламжийг ашиглалтанд оруулах гэж заасны дагуу барилгын ажлын зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд нь МУ-ын Засгийн ******* эсхүл аймаг, нийслэлийн ******* ******* байхаар хуульчилсан. Иймд Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчиж хүний амь нас, эрүүл мэндэд хор хохирол учруулахуйц нөхцөл байдлыг үүсгэн хууль бусаар худалдаа үйлчилгээний зориулалттай 6 давхар барилгыг барьж буй ХХК-ийн гүйцэтгэх захирал Ө., ...иргэн Ж. нарын хууль бус үйлдлийг таслан зогсоож, зөвшөөрөлгүй барьсан барилга байгууламжийг буулгахыг даалгах тухай нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч , нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч ******* ******* даргын хувьд хариуцагч нарт удаа дараа боломж олгосон. Хуулийн зөрчлийг арилгуулах боломжийг ч олгож байсан. Гэвч хариуцагч нар өөрт олгогдсон үүргийг хэрэгжүүлээгүй эс үйлдэхүй гаргасан. Энэ барилга нь баригдсанаар иргэд хохирно уу гэхээс ******* өнгө үзэмж сайжрах, нэг өрх ч гэсэн дулаан анд амьдрах боломжгүй. Яагаад гэхээр тусгай зөвшөөрлийн дагуу баригдаагүй барилга учраас. Харин ч иргэдийн эрүүл мэнд, амь насанд хохиролтой байдал үүсэх боломжтой. Ийм зүйл болсон тохиолдолд зөвшөөрөл олгоогүй ******* ******* даргын буруутай үйлдэл болж хувирна. Тиймээс энэ барилгыг цааш үргэлжүүлэх ямар ч боломж байхгүй. Аймгийн ******* *******д барилгын зөвшөөрөл олгох бүрэн эрх нь байгаа. ******* даргын зүгээс хуулийн дагуу шаардлага тавьсан. Зөрчлийг арилгуулах эрх бүхий субьект мөнөөсөө мөн. Анхнаасаа барилга ямар ч зөвшөөрөлгүй баригдсан. Тиймээс одоо буулгахаас өөр арга байхгүй. Энэ барилгын үндсэн хөрөнгө оруулагч нь гадаадын иргэн байгаа. Тэр хүний зүгээс Монгол Улсын хууль тогтоомжийг уландаа гишгэсэн үйлдэл гаргаж байна. Тиймээс бид эрхийнхээ хүрээнд буулгах нэхэмжлэл гаргаж байна. Мэргэжлийн хяналтын Ерөнхий газраас тухайн барилгыг буулгах шийдвэр гаргасан. Гэтэл энэ үүргээ удаан хугацаанд хэрэгжүүлэхгүй байгаа тул шүүхэд хандаж байгаа. Бид хуулийн дагуу ажиллагаа явуулж байгаа, хууль зөрчсөн үйлдэл огт гаргаагүй. Барилгын тухай хуульд ******* ******* даргын эрх хэмжээг тодорхой зааж өгсөн. Нэхэмжлэлээ бүрэн дэмжиж байна. Энэ барилга нь Бүгд найрамдах Хятад ард улсын иргэний хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа гэх боловч энэ нь бүрэн тогтоогддоггүй. Барилга, газар нь Ө., Ж. нарын нэр дээр байгаа нь харагддаг. Үнэхээр Хятад улсын иргэний өмчлөлтэй холбоотой зүйл сөхөгдөх юм бол цаашлаад өөр хууль тогтоомж зөрчсөн асуудал сөхөгдөнө гэв.

Хариуцагч ХХК-ийн гүйцэтгэх захирал Ө. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ө. миний бие 2013 оны 05 сараас ******* ******* ******* сумын 6 дугаар баг Ивээл хороололд иргэн Ц.Алимаагийн эзэмшлийн 70 м2 газар дээр БНХАУ-ын иргэн Мио Фу Юань, Лэнг Фэнг Ши нартай хамтран 6 давхар үйлчилгээтэй орон сууцын барилга барихаар тохиролцсон. Хамтран ажиллах гэрээ байгуулан барилгын ажлыг эхлүүлсэн. Улмаар хөрөнгө оруулалт хийх, барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авах болоход тус тусын оруулсан хөрөнгө оруулалт, мөнгөн хөрөнгөд таарсан хөрөнгө оруулалтын баталгаа болгож 3 тал ******* 30 хувийг тус тусдаа худалдаж шилжүүлж авахаар болсон. Ө. миний бие Ц.Алимаагаас ******* 30 хувийг Мио Фу Юань, Лэнг Фэнг Ши нар Мио Фу Юанийн хамтран амьдрагч Ж.гийн нэр дээр ******* 70 хувийг шилжүүлж авсан. Газар эзэмших эрхийн гэрчилгээ 30/70-р хуваагдаж хоёр тусдаа гарна гэж ойлгоогүй бөгөөд Ө. миний нэр дээр 351 м2, Ж.гийн нэр дээр 81******* м2 газар эзэмших эрх шилжүүлэх ******* ******* даргын А/261 тоот захирамжийн дагуу гарч Мио Фу Юань нарт удаа дараа уулзаж хэлж ойлгуулах гэж оролдсон боловч тэд зөвшөөрөхгүй байж бай, болоогүй гэдэг тайлбарыг өгдөг байсан. 2014 оны 0******* дүгээр сарын 02-ны өдөр хамтран ажиллах гэрээг Ж.тай байгуулж ******* хоёр тусдаа биш хамтран эзэмшлээр нэг болгож барилгын ажлыг үргэлжлүүлэхээр тохиролцсон. Газар хамтран эзэмших эрхийг ******* ******* даргын А/5 тоот захирамжийн дагуу 70 м2 газрыг бүхэлд нь Ө., Ж. нар хамтран эзэмшихээр болсон. Гэвч Ж. нь гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авах хүсэлт өгөхгүй, гэрээнд заасан тохирсон хоёр орон сууцаа авахаас гадна ******* 70 хувийг Ө., Лэнг Фэнг Ши нарт худала, та нартай хамтран ажиллахгүй гэх байдлаар хандаж эхэлсэн. Лэнг Фэнг Ши бид хоёр ярилцаж Мио Фу Юаньд ******* төлбөрийг БНХАУ-ын тариалан банкны санд шилжүүлэн өгч дуусгасан болно. Газрын төлбөрийг авсны дараа Мио Фу Юань, Ж. нар нь гэрээнд заасан хоёр орон сууцыг авахгүй, илүү ихийг авна гэх болсон ба бид үл ойлголцох байдалтай өнөөдрийг хүрч байна. Ж. нь газар эзэмших эрхээрээ барьцаа, шантаач хийх болсон бөгөөд барилгын асуудал надад хамаагүй, миний оруулсан хөрөнгө нэг ч төгрөг байхгүй, би хохирохгүй, та нар миний хэлсэн зүйлийг өгөхгүй бол газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчингүй болгоно, барилгын ажлыг чинь үргэлжлүүлж хийлгэхгүй гэдэг байдлаар хандсаар иргэний хэргийн шүүхээр гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж чадсан. Өнөөдрийг хүртэл Ж. барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авах талаар юу ч хийдэггүй, хийхийг ч хүсдэггүй бөгөөд барилгад оруулсан нэг ч төгрөг байхгүй учир би хохирохгүй гэдэг байдлаар хандаж шантаач хийсээр байна гэжээ.

Хариуцагч Ж. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Тус шүүхэд хянагдаж буй барилга буулгуулах тухай нэхэмжлэлтэй хэрэгт дараах тайлбарыг гаргаж байна. Ө. гэгч этгээд нь цагдаагийн хурандаа Ө.Эрдэнэхүү гэдэг хүнээр баталгаа гаргуулж тэр баталгааг үндэслэж Ленг Фэнгси гэдэг Хятад иргэн хөрөнгө оруулалт хийхээр болж барилга барьж байгаа хүн заавал ******* эзэмшигч байх ёстой гэсэн шаардлагаар огт хөрөнгө оруулалт хийлгүйгээр маргаан бүхий ******* 30 хувийн эзэмшигч болсон. Өөрөөр хэлбэл огт хөрөнгөгүй, компанигүй Ө. гэгч нь цагдаагийн хурандаа Ө.Эрдэнэхүүгийн баталгаагаар ******* 30 хувийн эзэмшигч болж бас барилгад хөрөнгө оруулагч болсон байдаг. Тэгэхээр барилгад хөрөнгө оруулсан Ленг Фэнгси гэдэг хүн барилга барихад баталгаа гаргасан батлан даагч Ө.Эрдэнэхүү, Ө.Мөнгөнцацрал нарын эрх ашиг хөндөгдөнө. Харин миний хувьд тухайн газар дээр байсан 220 000 000 төгрөгийн хөрөнгийг дагаж газар эзэмших эрх шилжиж ирсэн ба газар эзэмших эрх нь хуулийн дагуу газар дээр нь байсан үл хөдлөх хөрөнгийн эрхтэй салшгүй холбоотой юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. ...Иргэний хуулийн 234 дүгээр зүйлд зааснаар барилгыг нураавал БНХАУ-ын иргэний өмнөх бүх хохирлыг Ө.Эрдэнэхүү хурандаа, Ө.Мөнгөнцацрал нар хариуцах бөгөөд Ө.гийн хурандаа ах Ө.Эрдэнэхүүгийн нэрээр олж авсан ******* 30 хувь нь буцаагдах ёстой. Хурандаа Ө.Эрдэнэхүү бүх зөвшөөрлийг авах үүрэгтэй учир барилга баригдаж эхлэхээр нь Ө.Эрдэнэхүү бүх зөвшөөрлийг нь гаргуулаад өгчихнө гэж бодож байсан учир зөвшөөрөлгүй баригдсан гэдгийг би мэдэхгүй.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нарын хувьд надад удаа дараа мэдэгдсэн гэж хэлж байна. Би энэ талаар үнэхээр мэдээгүй. Мөн мэргэжлийн хяналтын байгууллагын актаар барилгын ажлын үйл ажиллагааг зогсоосон гэж хэлж байна. Гэтэл би энэ талаар ч мэдээгүй явсан. Надад танилцуулж гарын үсэг зуруулсан зүйл байхгүй. Харин би иргэн П.Болормаатай холбоотой захиргааны хэрэг дээрээс одоо яригдаж буй барилгыг зогсоох тухай акт гарсан болохыг мэдсэн. Ингээд сүүлд ******* ******* газарт очиж энэ асуудлаар хэлэхэд Энэ газар хүчингүй болсон. Энэ хүсэлтээ ав гээд над руу чулуудаж байсан. Би Аръяазул гэж хүнийг авилгатай тэмцэх газарт шалгуулах хүсэлт хүртэл гаргаж байсан. Би ******* асуудлаар маргаан дэгдээж 3 шатны шүүхээр явж байсан. гийн хувьд миний 70 хувийн газрыг хууль бусаар авсан болох нь эцсийн шатны шүүхээр тогтоогдсон. Гэтэл хуулийн дагуу хүсэлтээ гаргаж яваад энэ газраа өөрийн нэр дээр болгож чадаагүй. Ингээд сүүлдээ ******* ******* *******д хүсэлт гаргасан. Аймгийн ******* даргын зүгээс надад газрыг буцаан олгох боломжгүй гэсэн хариу өгсөн. Ингээд арга бараад Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Гэрчилгээ гаргуулж өгөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Одоо захиргааны хэргийн шүүхээр хэлэлцэж байгаа. Би мөн нотлох баримт гаргуулах хүсэлтийг удаа дараа шүүхэд гаргасан. Гэвч намайг өөрөө гаргах боломжтой гээд хүсэлтийг хангахаас татгалзсан байна. Энэ яригдаж байгаа асуудал өмнө нь эрүүгийн хэргээр мөн хэлэлцэгдэж байсан. Тухайн хэрэг дээрээс нотлох баримт гаргуулах хүсэлтэй байсан. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй. Би ******* ******* *******д хүсэлт өгөөгүй. Би Газрын албанд хүсэлт өгсөн. Хуульд нийцсэн хамтран хариуцагч, гуравдагч этгээд байх хүмүүсийг шүүх хуралдаанд оролцуулаагүй гэж үзэж байна. Би тайлбар ч хэлмээргүй байна. Асуулт ч асуухгүй, асуултанд ч хариулахгүй. Татгалзаж байна гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* түүний ******* газар нь хариуцагч Ж. болон ХХК-ийн гүйцэтгэх захирал Ө. нарт холбогдуулан ******* ******* ******* сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр Ивээлийн 30 дугаар ны урд лах, эрх бүхий байгууллага албан тушаалтны шийдвэр, зөвшөөрөлгүй баригдсан 6 давхар барилгыг буулгахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ. (хх 1-3 тал)

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, нэхэмжлэлийн үндэслэлээ ...Барилгын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 35 дугаар зүйлийн 35.1.6-д заасны дагуу барилгын ажлын зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд нь ******* ******* ******* байна. Хариуцагч нарт хуулийн дагуу шаардлага тавьсан. Аймгийн ******* ******* нь зөрчлийг арилгуулах эрх бүхий субьект мөн. Анхнаасаа барилга барих ямар ч зөвшөөрөлгүй баригдсан. Хууль тогтоомжийг зөрчиж хүний амь нас, эрүүл мэндэд хор хохирол учруулахуйц нөхцөл байдлыг үүсгэн хууль бусаар худалдаа үйлчилгээний зориулалттай гэх 6 давхар барилгыг барьж буй ХХК-ийн гүйцэтгэх захирал Ө., иргэн Ж. нарын хууль бус үйлдлийг таслан зогсоож, зөвшөөрөлгүй барьсан барилга байгууламжийг буулгахыг даалгах нь зүйтэй... гэж,

Хариуцагч Ө. нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ ...Ж. нь газар эзэмших эрхээрээ барьцаа, шантаач хийх болсон бөгөөд барилгын асуудал надад хамаагүй, миний оруулсан хөрөнгө нэг ч төгрөг байхгүй, би хохирохгүй, та нар миний хэлсэн зүйлийг өгөхгүй бол газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчингүй болгоно, барилгын ажлыг чинь үргэлжлүүлж хийлгэхгүй гэдэг байдлаар хандсаар иргэний хэргийн шүүхээр гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж чадсан. Өнөөдрийг хүртэл Ж. барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авах талаар юу ч хийдэггүй, хийхийг ч хүсдэггүй бөгөөд барилгад оруулсан нэг ч төгрөг байхгүй учир би хохирохгүй гэдэг байдлаар хандаж шантаач хийсээр байна... гэж (хх 24 тал),

Хариуцагч Ж. нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзаж буй үндэслэлээ ...Би нотлох баримт гаргуулах хүсэлтийг удаа дараа шүүхэд гаргасан боловч хангахаас татгалзсан. Энэ яригдаж байгаа асуудал өмнө нь эрүүгийн хэргээр мөн хэлэлцэгдэж байсан. Тухайн хэрэг дээрээс нотлох баримт гаргуулах хүсэлтэй байсан. Хуульд нийцсэн хамтран хариуцагч, гуравдагч этгээд байх хүмүүсийг шүүх хуралдаанд оролцуулаагүй гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, татгалзаж байна... гэж (хх 30 тал) тус тус тайлбарлан маргадаг.

Хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигчдын тайлбарын хүрээнд тогтоогдсон үйл баримтыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шалган дүгнэсний үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэстэй гэж үзлээ.

Барилгын үйл ажиллагаа эрхлэх, барилгын ажил гүйцэтгэх, түүнд хяналт тавих хүрээнд Аймгийн ******* даргын эдлэх бүрэн эрхийн талаар Монгол Улсын Барилгын тухай хуулийн 35 дугаар зүйлд тодорхой хуульчилж өгсөн ба энэ хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1-д нутаг дэвсгэртээ барилгын салбарт баримтлах төрийн бодлого, хууль тогтоомж, Засгийн ******* шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулж, хяналт тавих, 35.1.2-т барилгын үйл ажиллагаанд барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийг мөрдүүлэх, 35.1.6-д барилгын ажлын зөвшөөрөл олгож, барилга байгууламжийг ашиглалтад оруулах, 35.1.7-д барилга байгууламжийн баримт бичгийн шаардлагад нийцээгүй барилга байгууламжийг улсын хяналт хэрэгжүүлэгч байгууллагын ерөнхий байцаагчийн дүгнэлт болон шүүхийн шийдвэрийг үндэслэн алба буулгах арга хэмжээг авч, холбогдох зардлыг буруутай этгээдээр төлүүлэх гэж зааснаас гадна, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.5-д Барилгын асуудал эрхэлсэн төрийн болон нутгийн захиргааны байгууллага нь барилгын үйл ажиллагаанд холбогдох норм, нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангах, хяналт тавих замаар хувийн, нийтийн болон гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хамгаалах үүрэг хүлээнэ гэж, 27 дугаар зүйлийн 27.1-д Энэ хуулийн 35.1-д заасан байгууллага барилгын ажлын зөвшөөрлийг олгоно гэж тус тус заасан байна.

Хуулийн дээрх зохицуулалтуудаас харахад ******* ******* ******* ******* нь хуульд заасан бүрэн эрх, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах үүргийхээ хүрээнд нутаг дэвсгэртээ барилгын салбарт баримтлах төрийн бодлого, хууль тогтоомж, Засгийн ******* шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулж, хяналт тавих эрхээ хэрэгжүүлэн, иргэн Ж. болон ХХК-ийн гүйцэтгэх захирал Ө. нарт холбогдуулан нэхэмжлэл гаргаж байгаа нь хууль зөрчөөгүй байх бөгөөд ******* ******* түүний тамгын газрыг дээрх нэхэмжлэлийг гаргах эрхтэй гэж үзнэ.

Хариуцагч Ж. нь тус барилгыг ХХК болон Ганширээс ХХК-ийн хооронд 2014 оны 0******* сарын 01-ний өдрийн Хамтран ажиллах гэрээ-ний дагуу барьсан, БНХАУ-ын иргэн Лен Фенгси /Leng Fengxi/-ийн хөрөнгө оруулалтаар баригдсан учраас түүнийг, мөн энэ гэрээтэй холбоотой Баталгаа гаргасан Ө.Эрдэнэхүү, Ө.Мөнгөнцацрал нарыг гуравдагч этгээдээр татан оролцуулж, хамтран ажиллах гэрээ, эрүүгийн хэргээс баримтуудыг авснаар энэ хэрэг шу*******ар шийдвэрлэгдэх байсан гэж тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч татгалздаг боловч нэхэмжлэгч ******* ******* ******* ******* түүний тамгын газар нь шүүхэд иргэн Ж. болон ХХК-ийн захирал Ө. нарт холбогдуулан Зөвшөөрөлгүй баригдсан барилгыг буулгахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь ХХК болон Ганширээс ХХК-ийн хооронд 2014 оны 0******* сарын 01-ний өдөр байгуулагдсан Хамтран ажиллах гэрээ-тэй холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй бөгөөд тус барилгыг барихад хөрөнгө оруулсан гэх БНХАУ-ын иргэн Лен Фенгси /Leng Fengxi/, баталгаа гаргасан гэх Ө.Эрдэнэхүү, Ө.Мөнгөнцацрал нарыг гуравдагч этгээдээр татан оролцуулах, хамтран ажиллах гэрээ болон эрүүгийн журмаар шалгагдсан хэргээс нотлох баримт авч хэрэгт хавсаргах нь энэ Зөвшөөрөлгүй баригдсан барилгыг буулгахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагатай хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй байх тул Ж.гийн энэ талаар тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч татгалзаж буй нь үндэслэлгүй юм.

Харин хариуцагч Ж., ХХК-ийн гүйцэтгэх захирал Ө. нар нь маргааны зүйл болох ******* ******* ******* сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр СМУ-ийн 30 дугаар ны урд лах 70 м2 газар /30 болон 70 хувиар/-ыг эзэмшдэг болох нь, мөн тус газартаа худалдаа үйлчилгээ болон орон сууцны зориулалттай гэх 6 давхар барилгыг барьсан болох нь тус тус зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна. (хх 1-6, 8-*******, 24, 30 тал)

Гэвч хэрэгт авагдсан Монгол Улсын Мэргэжлийн хяналтын Барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 12-07-048-102 дугаартай актаар ...Шалгалтаар гүйцэтгэгч байгууллагын бүх бичиг баримт, батлагдсан барилга угсралтын зураг төсөл, газар олголтын захирамж, барилга эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл, талбайн журнал, ил далд ажлын актуудыг нэг бүрчлэн шалгаж үзэхэд барилгын төсөл зохих ёсны магадлал хийгдсэн, талбайд мөрдөгдөх бичиг баримтууд бүрэн боловч газар олголтын захирамж хоёр иргэний нэрэн дээр гарсан тул барилга эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авах боломжгүй болсон зөрчил байгаа нь Барилгын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.6 дахь заалтыг зөрчиж барилга угсралтын ажлыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр эхлэх, үргэлжлүүлэхийг хориглоно гэж заасан. Иймд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.*******.7 дахь заалтыг үндэслэн ******* сумын 6 дугаар багт баригдаж байгаа Худалдааны төвтэй 32 айлын орон сууцны барилга нь барилга эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөлгүй ажиллаж хүний амь нас эрүүл мэндэд хор хохирол учруулахуйц нөхцөл байдал үүсч байгаа тул 2014 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн үйл ажиллагааг бүр мөсөн зогсоохоор тогтов... гэсэн,

мөн ******* ******* ******* даргын дэргэдэх агентлаг болох Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын ******* 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 1/238 дугаартай албан бичигт ...******* сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт ХХК-ийн хийж гүйцэтгэж байсан 6 давхар доороо үйлчилгээтэй орон сууцны барилгад манай байгууллагаас Барилгын тухай хуулийн дагуу ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг олгоогүй болно. Тус байгууллагад 2014 онд үзлэг шалгалт хийхэд зураг төсөвгүй, талбайн журнал байхгүй, ажил эхлүүлэх зөвшөөрөлгүй байсан ба тус үйл ажиллагаа нь зөрчил дагуулж байгаа тул арга хэмжээ авах талаар дараагийн шатны байгууллагад хандахаа мэдэгдэж байсан болно... гэсэн бичгийн баримтуудаар хариуцагч Ж. болон ХХК-ийн гүйцэтгэх захирал Ө. нарын өөрсдийн эзэмшил газартаа барьж буй худалдаа үйлчилгээ болон орон сууцны зориулалттай гэх 6 давхар барилга нь эрх бүхий байгууллагын шийдвэр, зөвшөөрөлгүй болох нь тогтоогдож байна. (хх 4-6 тал)

Нэхэмжлэгч Аймгийн ******* ******* нь хариуцагч Ж. болон ХХК-ийн гүйцэтгэх захирал Ө. нарт Барилгын тухай хуульд эрх хэмжээнийхээ хүрээнд шаардлага тавьж, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтойгоор зөрчсөн үйлдлийг зогсоох талаар мэргэжлийн болон чиг үүргийн байгууллагуудтай хамтран удаа дараа зөвлөмж чиглэл өгч хуулийн хэрэгжилтийг ханган ажилласан боловч хариуцагч нар нь уг барилгын ажлыг үргэлжлүүлэн 6 давхар болгон барьсан үйл баримт тогтоогдож байна.

Барилгын тухай хуулийн 26 дугаар зүйлд Барилгын ажлын зөвшөөрөл-ийн талаар зохицуулсан байх ба 26 дугаар зүйлийн 26.1.1-д барилга байгууламжийг шинээр барих-д барилгын ажлын зөвшөөрөл олгохоор хуульчилсан байна.

Гэвч хариуцагч Ж. болон ХХК-ийн гүйцэтгэх захирал Ө. нар нь шинээр барилга байгууламж барихдаа Барилгын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д Барилгын үйл ажиллагааг энэ хуульд заасан нөхцөл, журмын дагуу тусгай зөвшөөрөл, барилгын ажлын зөвшөөрөл, бүртгэлийн үндсэн дээр эрхэлнэ, 18.2-т Энэ хуулийн 10.1.2, 10.1.3, 10.1.4, 10.1.5-д заасан ангилалд хамаарах барилга байгууламжийн барилгын ажлыг барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд эрхэлнэ гэж, 40 дүгээр зүйлийн 40.1.16-д барилгын ажлыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр гүйцэтгэхгүй байх гэж тус тус заасныг зөрчиж барилгын ажлыг эхлүүлэн 6 давхар барилга барьсан нь хууль зөрчсөн байна.

Ийнхүү хууль болон барилга байгууламжийн аюулгүй ажиллагааны норм нормативыг зөрчиж барилгын ажил эхлүүлэн 6 давхар барилга барьсан байгаа нь ******* сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр СМУ-ийн 30 дугаар ны иргэд, оршин суугчид болон бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж, тэдний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтойгоор зөрчсөн үйлдэл гэж үзэх үндэслэлтэй.

Хариуцагч Ж. болон ХХК-ийн гүйцэтгэх захирал Ө. нар нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалздаг боловч уг маргаан бүхий 6 давхар барилгын ажлыг эхлүүлэн барихдаа эрх бүхий байгууллагын шийдвэр, зөвшөөрлийг авч барьсан болохоо нотолж чадаагүй, өөрөөр хэлбэл татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн .2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй байна гэж үзнэ.

Түүнээс гадна хариуцагч Ж. нь шүүх хуралдаанд ...Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2014 оны 08 сарын 22-ны өдрийн 12-07-048-102 дугаартай актыг надад танилцуулаагүй, захиргааны хэргийн шүүхэд хянагдаж байсан ******* маргаантай холбоотой хэргээс олж мэдсэн... гэж тайлбарладаг /тэрээр актыг үндэслэлтэй эсэх талаар ямар нэгэн тайлбар гаргаагүй болно/.

Хариуцагч Ж.гийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзэхэд нь түүнийг Улсын байцаагчийн дээрх актын талаар мэдсэн буюу танилцсан гэж үзэх үндэслэл тогтоогдож байна. Харин тэрээр уг актыг үндэслэлгүй гэж үзсэн бол мэдсэн буюу танилцсан тэр үеэс эхлэн хяналт шалгалт хийсэн байгууллагын эрх баригчид гомдлоо гаргах эрхээ хэрэгжүүлэх боломжтой байсан гэж үзнэ. Гэвч ийнхүү эрхээ хэрэгжүүлэн дээрх актын талаар гомдол гаргасан гэж үзэх нөхцөл байдал хэрэгт цугларсан баримтуудаар болон түүний тайлбараар тогтоогдохгүй байна.

Мөн хариуцагч ХХК-ийн гүйцэтгэх захирал Ө. нь Улсын байцаагчийн дээрх акттай танилцаж, хүлээн авсан болох нь тогтоогддог бөгөөд тэрээр энэ актыг үндэслэлгүй байна гэж хяналт шалгалт хийсэн байгууллагын эрх баригчид гомдол гаргаагүй болох нь нэхэмжлэгч талын тайлбараар тогтоогдохоос гадна хариуцагч Ө. нь үүнийг үгүйсгэсэн тайлбарыг шүүхэд ирүүлээгүй болно.

Иймд нэхэмжлэгчийн зөвшөөрөлгүй баригдсан барилгыг буулгахыг даалгах-аар шаардсан нь үндэслэлтэй байх тул Барилгын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 35 дугаар зүйлийн 35.1.7, 40 дүгээр зүйлийн 40.1.16-т тус тус заасныг баримтлан эрх бүхий байгууллага албан тушаалтны шийдвэр, зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ******* ******* ******* сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр Ивээлийн 30 дугаар ны урд лах 6 давхар барилга байгууламжийг буулгахыг хариуцагч Ж. болон ХХК-ийн гүйцэтгэх захирал Ө. нарт тус тус даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч ******* ******* түүний ******* газар нь төсвийн байгууллага тул Улсын тэмдэгтийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болно.

Харин нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус заасны дагуу хариуцагч Ж. болон ХХК-ийн гүйцэтгэх захирал Ө. нараас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж улсын төсөвт оруулж шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

Шүүх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2-т зааснаар шүүх хуралдааны товыг шүүх хуралдааны оролцогч нарт мэдэгдсэн боловч хариуцагч Ө. нь шүүх хуралдаанд оролцох боломжгүй тул оролцуулахгүйнгээр шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг бичгээр ирүүлсэн байна.

Хариуцагч Ө.гийн хүсэлт болон нэхэмжлэгч талын хариуцагч Ө.г заавал байлцуулах шаардлагагүй, шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлтэй байна гэсэн хүсэлт зэргийг үндэслэн, хариуцагч Ө.гийн шүүхэд гаргасан тайлбарыг шүүх хуралдаанд гаргасантай адилтган үзэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 100.4 дэх хэсэгт заасны дагуу шүүх хуралдааныг хариуцагч Ө.гийн эзгүйд явуулсан болно.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.1, 6, 8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Барилгын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 35 дугаар зүйлийн 35.1.7, 40 дүгээр зүйлийн 40.1.16-т тус тус заасныг баримтлан ******* ******* ******* сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр Ивээлийн 30 дугаар ны урд талд баригдаж буй 6 давхар барилга байгууламжийг буулгахыг хариуцагч Ж. болон ХХК-ийн гүйцэтгэх захирал Ө. нарт тус тус даалгасугай.

2. Монгол Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хариуцагч Ж. болон ХХК-ийн гүйцэтгэх захирал Ө. нараас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж улсын төсөвт оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******.2, *******.4 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь мөн хуулийн ******* дүгээр зүйлийн *******.3 дахь хэсэгт заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гар авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ******* ******* Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******.7 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн хуулийн *******.4 дэх хэсэгт заасан хугацаанд шийдвэрийг гар аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЖАРГАЛТУЯА