Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 181/ШЗ2020/02355

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “К” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй,

                                                                                   

Хариуцагч: “Б” ХХК/РД: /-д холбогдох,

 

6 641 719 813.87 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Борхүү, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Гантөмөр, хариуцагчийн өмгөөлөгч Ш.Отгонбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч “К” ХХК дахь банкны эрх хүлээн авагч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Борхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Зээлдэгч “Б” ХХК нь Ктай 2013 оны 8 дугаар сарын 12-ны өдөр 350 тоот “Зээлийн гэрээ” байгуулан жилийн 7.0 хувийн хүүтэй, 5 000 000 000 төгрөгийн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төслийн зээлийг 4 жилийн хугацаатай зээлж авсан, 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 350-1 дугаартай “Зээлийн нөхцөл өөрчлөх гэрээ” байгуулан зээлийн гэрээний хугацааг 60 сараар сунгасан тус гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2014 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 350-1 тоот “Барьцааны гэрээ” байгуулан дараах хөрөнгүүдийг барьцаалуулсан болно.Үүнд:

Д/д

Хөрөнгийн хаяг байршил

Хөрөнгийн төрөл, хэмжээ

Улсын бүртгэлийн дугаар

Хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч

1

Улаанбаатар хот, СХД, 20-р хороо /18132/, Сонсголонгийн зам гудамж 64/1, 64/2 тоот,

2960 м.кв талбайтай үйлдвэрийн барилга

 

Ү-2201034528

 

Б ХХК

2

Улаанбаатар хот, СХД, 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлахс 8028/0104 нэгж талбарын дугаартай,

4194.75 м.кв ноолуурын үйлдвэрлэл бүхий зориулалттай газар

 

 

НТ-8028/0104

ГД-0000272

 

 

Буян ХХК

3

Улаанбаатар хот, СХД, 20-р хороо /18132/, Сонсголонгийн зам гудамж, 64/4, 64/3 тоот,

4544 м.кв талбайтай үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө

 

Ү-2201034527

 

Б ХХК

4

Улаанбаатар хот, СХД, 20-р хороо /18132/, Сонсголонгийн зам гудамж, 64/5, 64/6 тоот,

4328 м.кв талбайтай үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө

 

 

Ү-2201034526

 

 

Б ХХК

Зээлдэгч банктай зээлийн гэрээ байгуулснаас хойш дараах төлбөрийг төлсөн. Үүнд: Үндсэн зээлийн төлбөрт 0.00 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 718 836 745.88 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 9 078 904.10 төгрөг, нийт 727 915 649.98/Долоон зуун хорин долоон сая есөн зуун арван таван мянга зургаан зуун дөчин есөн төгрөг ерэн найман мөнгө/ төгрөг төлсөн.

Зээлдэгч нь 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс хойш зээл төлөхгүй байгаа болно.

Зээлдэгч “Б” ХХК-ийн төлөгдөөгүй байгаа зээлийн үлдэгдэл 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 5 000 000 000, зээлийн хүүгийн төлбөр 1 568 223 649.48, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 73 496 164.39, нийт 6 641 719 813.87/Зургаан тэрбум зургаан зуун дөчин нэгэн сая долоон зуун арван есөн мянга найман зуун арван гурван төгрөг наян долоон мөнгө/ төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Зээлдэгч хүүгээ төлөхгүй байсан тул 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр, 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдрүүдэд тус тус албан тоотоор болон удаа дараа уулзаж, утсаар холбогдож зээлээ төлөх талаар удаа дараа мэдэгдсэн боловч зээлээ төлөөгүй болно.

Иймд шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:

1. 2012 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 126 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах,

2. 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар төлөгдөөгүй байгаа зээлийн төлбөрийг гаргуулах,

  • Үндсэн зээлийн төлбөр 5 000 000 000 төгрөг,
  • Зээлийн хүүгийн төлбөр 1 568 223 649.48 төгрөг,
  • Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 73 496 164.39 төгрөг,
  • Нийт 6 641 719 813.87/Зургаан тэрбум зургаан зуун дөчин нэгэн сая долоон зуун арван есөн мянга найман зуун арван гурван төгрөг наян долоон мөнгө/ төгрөг гаргуулж “К” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид олгуулахаар шийдэрлэж өгнө үү.

3. Нэхэмжилсэн үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд тухайн зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2014 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 350-1 тоот “Барьцааны гэрээ” байгуулан барьцаалуулсан дараах хөрөнгүүдийг болон эрхүүдийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах хэрэв барьцаа хөрөнгүүд нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангахгүй тохиолдолд зээлдэгчийн бусад мөнгө, хөрөнгөөр хангуулахаар тус тус нэхэмжилж байна. Үүнд:

Д/д

Хөрөнгийн хаяг байршил

Хөрөнгийн төрөл, хэмжээ

Улсын бүртгэлийн дугаар

Хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч

1

Улаанбаатар хот, СХД, 20-р хороо /18132/, Сонсголонгийн зам гудамж 64/1,64/2 тоот,

2960 м.кв талбайтай үйлдвэрийн барилга

 

Ү-2201034528

 

Б ХХК

2

Улаанбаатар хот, СХД, 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлахс 8028/0104 нэгж талбарын дугаартай,

4194.75 м.кв ноолуурын үйлдвэрлэл бүхий зориулалттай газар

 

 

НТ-8028/0104

ГД-0000272

 

 

Буян ХХК

3

Улаанбаатар хот, СХД, 20-р хороо /18132/, Сонсголонгийн зам гудамж, 64/4, 64/3 тоот,

4544 м.кв талбайтай үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө

 

Ү-2201034527

 

Б ХХК

4

Улаанбаатар хот, СХД, 20-р хороо /18132/, Сонсголонгийн зам гудамж, 64/5, 64/6 тоот,

4328 м.кв талбайтай үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө

 

 

Ү-2201034526

 

 

Б ХХК

” гэв.

 

Нэхэмжлэгч “К” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн өмгөөлөгч Д.Гантөмөр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Банкны тухай хуулийн 68.3-т зааснаар Кны эрх хүлээн авагч банкны хэвийн хугацаанд бусадтай байгуулсан зээлийн үүргийг шаардах эрхтэй. 68.3 дахь хэсэг өөрөөр хэлбэл банкны активыг төлөөлөх нөгөө талдаа банкны өр төлбөрийг барагдуулах нэхэмжлэгчийн шаардлагыг хангах явдал юм. Хохирогчдын хөрөнгийг Банкны тухай хуулийн дарааллын дагуу өгөх үүрэгтэй. Тэгэхээр Зээлийн гэрээний үүргийг шаардах эрх байгаа гэж үзэж байна. Хүү гэдэг бусдын мөнгийг өөрийн эзэмшилдээ байлгасны төлбөр юм. Өнөөдрийг хүртэл үндсэн зээлээс төлөөгүй учраас хүү төлөх үүрэгтэй гэж үзэж байна. Зээлийн гэрээг 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд сунгаад явсан. Энэ хугацаа дууссаны дараах асуудал тусдаа асуудал байгаа. Өнөөдөр хүүг төлөх ёстой. Гэрээг цуцлах, шүүхэд хандах эсэх нь нэхэмжлэгчийн эрхийн асуудал юм. Бид үүнээс зээлийг төлөх боломжгүй гэж үзсэн бол гэрээг цуцлах хүсэлтээ банкинд тавих мөн шүүхэд нэхэмжлэл гаргах эрх хариуцагчид өөрт нь байсан. Энэ эрхээ хэрэгжүүлээгүй. Хүүгийн тооцооллыг бодохдоо жилийн 365 хоногоор бодсон тооцоолол байгаа.” гэв.

 

Хариуцагч “Б” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч “К” ХХК дахь Банкны эрх хүлээн авагч, хариуцагч “Б” ХХК-д холбогдох “Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг гаргуулах” тухай нэхэмжлэлд дараах тайлбарыг гаргаж байна.

Нэхэмжлэлийн 1-р шаардлага болох “Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах” шаардлагын хувьд:

“Б” ХХК нь “К” ХХК-тай 2013 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 350 тоот “Зээлийн гэрээ” байгуулан жилийн 7 хувийн хүүтэй, 4 жилийн хугацаатай 5 000 000 000 төгрөгийг ЖДҮ-г дэмжих төслийн зээлийг авсан. 2013.12.03-ны 350-1 тоот “Зээлийн нөхцөл өөрчлөх гэрээ” байгуулж зээлийн эргэн төлөлтийн хуваарийг өөрчилсөн.

2017 оны 03 сарын 10-ны өдөр 350-1 дугаартай “Зээлийн нөхцөл өөрчлөх гэрээ” байгуулж, зээлийн гэрээний хугацааг 60 сараар 2022 оны 03 сарын  13-ны өдөр хүртэл хугацаагаар сунгасан.

Эдийн засгийн хүндрэлийн улмаас зээлээ хуваарийн дагуу төлж чадахгүй байгаа учир цуцлах шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.

Нэхэмжлэлийн 2-р шаардлага болох “2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар төлөгдөөгүй байгаа зээлийн төлбөрийг гаргуулах шаардлагын хувьд:

1. Үндсэн зээлийн төлбөр 5 000 000 000 төгрөг:

Зээлдэгч “Б” ХХК-ийн хувьд үндсэн зээлийн төлбөр 5 000 000 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.

2. Зээлийн хүүгийн төлбөр 1 568 223 649.48 төгрөг:

Зээлдэгч “Б” ХХК-ийн хувьд зээлийн хүүгийн төлбөр 2015 оны 10 сарын 30-наас хойш 1589 хоногийн хугацаанд хүү тооцож 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар 1 568 223 649.48 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

2.2. Банк зээлийн хүүг тооцож нэхэмжлэхдээ зээлийн хүүг жилийн 360 хоногоор тооцож, нэг хоногт 972 222 төгрөг тооцож, нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Монголбанкны Ерөнхийлөгчийн 2013 оны 12 сарын 13-ны өдрийн А-236 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам”-ын 1.4-т “Энэ журмыг банк үйл ажиллагаандаа дагаж мөрдөнө” гэж заасан бөгөөд уг журмын 2.2-т зааснаар “хүү бодох давтамж нь жилийн хүүг 365-т хувааж, хуанлийн хуваарийн дагуу ашигласан хоногоор тооцно” гэж журамласан байдаг. Энэхүү журмын дагуу тооцвол нэг хоногт 958 904 төгрөг болохоор байна.

2.2. 2013 оны 08 сарын 12-ны өдрийн “Зээлийн гэрээ”-ний 2.5-д “зээлийн гэрээний хэсэгчилсэн хугацаа” гэж энэ гэрээний хавсралт 1-д заасан зээл, зээлийн хүүгийн төлбөрийг хуваарийн дагуу хэсэгчлэн төлбөр гүйцэтгэхээр тохирсон хугацааг, 2.6-д “Зээлийн эргэн төлөлтийг хугацаанд нь биелүүлээгүй” гэж гэрээний ерөнхий болон хэсэгчилсэн хугацааг хэтрүүлсэн байхыг ойлгоно гэж тусгасан.

Зээлийн гэрээний 8.3-т “Дараах нөхцөлд банк зээлийн гэрээг цуцлаж, өөрийн санаачлагаар дуусгавар болгож, үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү болон бусад төлбөр хураамж, хохирлыг шаардана. 8.3.3-т “Зээлдэгч энэхүү гэрээнд заасан зээл, хүүгийн болон бусад төлбөрийг хугацаанд нь гүйцэтгээгүй. Энэ нь 60 хоног үргэлжилсэн бол” гэж заасан байдаг.

Мөн Кны “Зээлийн үйл ажиллагааны ерөнхий журам”-ын 11.6-д заасны дагуу “хэрэв зээлдэгч нь банкны удаа дараагийн шаардлагаар тухайн сарын зээл хүүний төлбөрөө төлөөгүй тохиолдолд зээлийн гэрээг цуцлаж, зээл хүүг бүрэн төлж барагдуулах мэдэгдэл хүргүүлнэ гэж заасан байдаг.

Зээлдэгч “Б” ХХК нь 2013 оны 08 сарын 12-ны өдрөөс хойш хугацаанд 718 836 745.88 төгрөгийг төлсөн байдаг ба хамгийн сүүлд 2015 оны 10 сарын 30-ны өдөр зээлийн төлөлт хийсэн ба түүнээс хойш зээлийн эргэн төлөлтийг хугацаанд нь биелүүлээгүй ба зээлийн гэрээний 2.6, 8.3.3-т заасан нөхцөл байдал бүрдсэн байхад К нь 2015 оны 10 сарын 30-аас хойш “Зээлийн гэрээ”-ний 8.3.3, Кны “Зээлийн үйл ажиллагааны ерөнхий журам”-ын 11.6-д заасан арга хэмжээг авч хэрэгжүүлэлгүй байсаар өнөөдрийг хүрсэн.

Иймд К нь Иргэний хуулийн 223.2-т заасны хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй тул 2015 оны 12 сарын 30-наас хойш хугацааны хүү авах эрхээ алдана гэж үзэж байна.

Талуудын аль алины буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан нэмэгдэн тооцогдож буй 2015 оны 12 сарын 30-ны өдрөөс хойшхи 1529 хоногийн хугацааны хүү болох 1 486 527 438 төгрөгийг зээлийн гэрээний тал тус бүрийн гэм буруутай байдлыг харгалзан тооцож, нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцож өгнө үү.

1. Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 73 496 164.39 төгрөг

Талуудын хооронд байгуулсан 2012 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 350 тоот “Зээлийн гэрээ”, 2013 оны 12 сарын 03-ны өдрийн 350-1 тоот “Зээлийн нөхцөл өөрчлөх гэрээ”, 2017 оны 03 сарын 10-ны өдөр 350-1 дугаартай “Зээлийн нөхцөл өөрчлөх гэрээ”-ний дагуу үндсэн зээлийн төлбөрийг 2015.10.12-ны өдрөөс эхлэн 250 000 000 төгрөг төлөхөөр тохиролцсон байдаг.

1.1. 2015 оны 10 сарын 31-ний өдөр 9 078 904.10 төгрөгийг нэмэгдүүлсэн хүүд суутган тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Монголбанкны Ерөнхийлөгчийн 2013 оны 12 сарын 13-ны өдрийн А-236 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам”-ын 1.4-т заасан “Нэмэгдүүлсэн хүү бодох томьёо”-ны дагуу тооцож үзэхэд 2015 оны 10 сарын 12-оос 31-нийг хүртэл 19 хоногийн хугацаанд 182 191.78 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү төлөхөөр байна.

Учир нь нэмэгдүүлсэн хүүг 2015.10.12-ны өдрөөс эхлэн 2017 оны 03 сарын 10-ны хугацаанд төлөх үндсэн зээлийн төлбөрөөс нэмэгдүүлсэн хүү тооцох ёстой.

Иймд илүү суутган тооцсон 8 896 712.32 төгрөгийг үндсэн зээлийн төлбөрөөс хасуулах хүсэлтэй байна.

1.2. Мөн К нь шаардах эрхээ хэрэгжүүлээгүй, Иргэний хуулийн 223.2-д заасны дагуу хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй дээр дурдсан үндэслэлийн дагуу 2015 оны 12 сарын 30-наас хойш хугацааны нэмэгдүүлсэн хүү авах эрхээ алдана гэж үзэж байна.

Нэхэмжлэлийн 3-р шаардлага болох 2014 оны 04 сарын 07-ны өдрийн 350-1 тоот “Барьцааны гэрээ”-ний дагуу барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг зөвшөөрч байна. Талууд харилцан тохиролцож, барьцаа хөрөнгийг 11 800 000 000 төгрөгөөр үнэлсэн болно.

Харин нэхэмжлэлийн шаардлагаас барьцаа хөрөнгүүд нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангахгүй тохиолдолд зээлдэгчийн бусад мөнгө, эд хөрөнгөөр хангуулах шаардлагыг нь зөвшөөрөхгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу үндсэн зээлийн төлбөр, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч, бусад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэв.

 

Хариуцагч “Б” ХХК-ийн өмгөөлөгч Ш.Отгонбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийн хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Нэхэмжлэлийн 1 дүгээр шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Хариуцагч “Б” ХХК 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс хойш зээлийн төлбөрийг төлөөгүй. Цаашид үр дагавраа арилгах боломжгүй байсан. Гэрээг цуцлах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. 2 дугаар нэхэмжлэлийн шаардлагын 1 болох үндсэн зээлийн төлбөр 5,000,000 төгрөгийг төлөх шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа. Нэхэмжлэлийн 2 дугаар шаардлагад 2 болох зээлийн хүүгийн төлбөр 1,568,215,749.18 мөнгийг нэхэмжилсэн байгаа. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Яагаад гэвэл зээлдэгч 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс хойш огт төлбөр төлөөгүй. Тэр үеэс эхлэн санхүүгийн хүнд байдалд орсон. Зээлийн гэрээнд зээлдэгч энэхүү гэрээнд заасан зээл хүүгийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй 60 хоног үргэлжилсэн бол Зээлийн гэрээг цуцалж шаардах эрхээ хэрэгжүүлэхээр гэрээндээ тусгажээ. Энэ асуудал нь Кны Зээлийн үйл ажиллагааны журмын 11.6 дахь хэсэгт заасан байна. Хэрэв банк удаа дараагийн шаардлагаар тухайн сарын зээл, хүүгийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд Зээлийн гэрээг цуцалж зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулж мэдэгдэл хүргүүлэх. Зээлдэгч зээлээ төлөхгүй хугацаа хэтрэлттэй гаргасан байсан 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс хойш 5 жилийн хугацаанд шаардах эрхээ хэрэгжүүлээгүй явсан. Хамгийн сүүлийн төлөлт хийсэн 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс хойш 60 хоног тооцох юм бол 12 дугаар сарын 30-ны өдөр байгаа. Тэр өдрийн дотор л шаардах эрхээ хэрэгжүүлэх ёстой байсан гэж үзэж байгаа. 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 1589 хоногийн хүү тооцож 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар 1,568,223,649.48 мөнгийг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Мөн хүүг тооцоолохдоо Зээлийн гэрээнд жилийн 360 хоногийн хүү тооцохоор заасныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа.” гэв.  

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч “К” ХХК дахь банкны эрх хүлээн авагч хариуцагч “Б” ХХК-д холбогдуулан үндсэн зээлийн төлбөрт 5 000 000 000/таван тэрбум/ төгрөгийг, зээлийн хүүний төлбөрт 1 568 223 649.48/нэг тэрбум таван зуун жаран найман сая хоёр зуун хорин гурван мянга зургаан зуун дөчин есөн төгрөг дөчин найман мөнгө/ төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 73 496 164.39/далан гурван сая дөрвөн зуун ерэн зургаан мянга нэг зуун жаран дөрвөн төгрөг гучин есөн мөнгө/, нийт 6 641 719 813.87/зургаан тэрбум зургаан зуун дөчин нэгэн сая долоон зуун арван есөн мянга найман зуун арван гурван төгрөг наян долоон мөнгө/ төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгө, бусад мөнгө, хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч “Б” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу үндсэн зээлийн төлбөр, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч, бусад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбар гаргасан.

 

          Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчтай 2013 оны 8 дугаар сарын 12-ны өдөр № 350 Зээлийн гэрээ/цаашид “Зээлийн гэрээ” гэх/ болон 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдөр № 350-1 “Зээлийн нөхцөл өөрчлөх гэрээ”/цаашид “Нэмэлт, өөрчлөлт 1” гэх/, 2014 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр № 350-1 “Барьцааны гэрээ”/цаашид “Барьцааны гэрээ” гэх/, 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр № 350-1 “Зээлийн нөхцөл өөрчлөх гэрээ”/цаашид “Нэмэлт, өөрчлөлт-2” гэх/ байгуулсан болох нь Зээлийн гэрээний болон Нэмэлт, өөрчлөлт 1-ийн хуулбар, Барьцааны гэрээний болон Нэмэлт, өөрчлөлт 2-ын хуулбар, зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Зээлийн гэрээний 3-ын 3.1, 3.2, 3.4, 5-ын 5.1, 5.1.1-т зааснаар нэхэмжлэгч нь 5 000 000 000/таван тэрбум/ төгрөгийг, сарын 0.58/тэг зууны тавин найм/ хувь, жилийн 7/долоо/ хувийн хүүтэй, 43/дөчин гурав/ сарын хугацаатай, нэмэгдүүлсэн хүүг үндсэн хүүгийн 20/хорь/ байхаар хариуцагчид шилжүүлэх, хариуцагч нь зээл, зээлийн хүүг Зээлийн гэрээ болон хавсралт 1-т заасан хугацаанд буцаан төлөхөөр харилцан тохиролцсон болох нь Зээлийн гэрээ болон хавсралт 1-ийн хуулбараар тогтоогдож байна.

 

Зохигчид 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Зээлийн гэрээ болон хавсралт 1-т заасан зээл, зээлийн хүүг төлөх хуваарьт өөрчлөлт оруулж, хариуцагч нь 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс үндсэн зээлийн төлбөрт төлөлт хийхээр тохиролцсон болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Зохигчид 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Зээлийн гэрээний 3-ын 3.4-т заасан хугацаанд өөрчлөлт оруулан Зээлийн гэрээний хугацааг 60/жар/ сараар сунгаж, Зээлийн гэрээ болон хавсралт 1-т заасан зээл, зээлийн хүүг төлөх хуваарьт өөрчлөлт оруулан үндсэн зээл болон хүүг 2022 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн дотор төлөх хуваарь гаргасан болох нь зохигчийн тайлбар, Нэмэлт, өөрчлөл 2-ын болон хавсралт 1-ийн хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 415 дугаар зүйлийн 451.1-т “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр ... мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө ... хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан.

 

Зохигчийн байгуулсан Зээлийн гэрээ, Нэмэлт, өөрчлөлт 1 болон Нэмэлт, өөрчлөлт 2 нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт нийцсэн байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид 5 000 000 000/таван тэрбум/ төгрөгийг 2013 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөс 2013 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хүртэл хэсэгчилэн бүрэн шилжүүлсэн болох нь 2000025619 тоот Зээлийн дансны хуулга, Б ХХК-ийн зээл, зээлийн хүүгийн тооцооллоор тогтоогдож байна.

                                                                                                                            

Зээлийн гэрээний 3-ын 3.15-д “Банкинд төлсөн зээлдэгчийн төлбөрөөс тэргүүн ээлжинд зээлийн хүүг тооцон хасч, үлдэх төлбөрийг үндсэн зээлийн төлбөрт суутгах зарчим баримтална. Хэрэв зээлдэгч Гэрээнд заасан хугацаанд зээлийн төлбөрийг барагдуулалгүй, хугацаа хэтэрч нэмэгдүүлсэн хүү төлөх тохиолдолд нэмэгдүүлсэн хүүг эхэлж төлүүлнэ.” гэжээ.  

 

Хариуцагч нь Зээлийн гэрээ болон хавсралт 1, Нэмэлт, өөрчлөлт 1 болон Нэмэлт, өөрчлөлт 2-т заасан үүргээ зөрчиж зээлийн үндсэн төлбөрт төлөлт хийгээгүй байх ба зээлийн хүүг төлөх хуваарийг 2013 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс зөрчиж эхэлсэн болох нь Зээлийн гэрээ болон хавсралт 1-ийн хуулбар, Нэмэлт, өөрчлөлт 1 болон Нэмэлт, өөрчлөлт 2-т хуулбар, 2000025619 тоот Зээлийн дансны хуулга, Б ХХК-ийн зээл, зээлийн хүүгийн тооцооллоор тогтоогдож байна.  

 

Зохигчид 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Зээлийн гэрээ болон хавсралт 1-т заасан зээл, зээлийн хүүг төлөх хуваарьт өөрчлөлт оруулсан байх боловч хариуцагч нь 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 2014 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүртэл зээлийн хүүнд ямар нэгэн төлөлт хийгээгүй болох нь Зээлийн гэрээ болон хавсралт 1-ийн хуулбар, 2000025619 тоот Зээлийн дансны хуулга, Б ХХК-ийн зээл, зээлийн хүүгийн тооцооллоор тогтоогдож байна.  

 

Хариуцагч нь 2014 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэл, 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хүртэл зээл, зээлийн хүүнд төлөлт хийгээгүй байх ба зохигчид 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Гэрээ болон хавсралт 1-т заасан зээл, хүүг төлөх хуваарьт нэмэлт, өөрчлөлт оруулан Зээлийн гэрээний хугацааг 60/жар/ сараар сунгаж, 2018 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс зээлийн хүүг төлөх хуваарь гаргасан болох нь Зээлийн гэрээ болон хавсралт 1-ийн хуулбар, Нэмэлт, өөрчлөлт 2-ын хуулбар, 2000025619 тоот Зээлийн дансны хуулга, Б ХХК-ийн зээл, зээлийн хүүгийн тооцооллоор тогтоогдож байна.  

 

Хариуцагч нь 2018 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс хойш зээл, зээлийн хүүнд огт төлөлт хийгээгүй болох нь Зээлийн гэрээ болон хавсралт 1-ийн хуулбар, Нэмэлт, өөрчлөлт 2-ын хуулбар, 2000025619 тоот Зээлийн дансны хуулга, Б ХХК-ийн зээл, зээлийн хүүгийн тооцооллоор тогтоогдож байна.  

 

Гэрээний 8-ын 8.3-т “Дараах нөхцөлд Банк зээлийн гэрээг өөрийн санаачилгаар дуусгавар болгож, үндсэн зээл, зээлийн хүү ... хохирлыг шаардана.”, 8.3.3-т “Зээлдэгч энэхүү гэрээнд заасан зээл, зээлийн хүү ... хугацаанд нь гүйцэтгээгүй/энэ нь 60 хоног үргэлжилсэн бол/” гэжээ.

 

Хариуцагч нь Зээлийн гэрээ болон хавсралт 1, Нэмэлт, өөрчлөлт 2-т заасан үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээ ноцтой зөрчсөн байх тул нэхэмжлэгч нь Гэрээний 8-ын 8.3, 8.3.3, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.2, 221 дүгээр зүйлийн 221.3 дахь хэсэгт зааснаар 2018 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс Зээлийн гэрээг цуцалж, хариуцагчаас үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг гаргуулах эрхтэй.

 

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.2, 221 дүгээр зүйлийн 221.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь Зээлийн гэрээг цуцалснаар зохигчид өгсөн, авсан зүйлээ харилцан буцааж өгөх үр дагавар үүсэхгүй бөгөөд Зээлийн гэрээг цуцлах 2018 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх Зээлийн гэрээний харилцаа хүчинтэй хэвээр байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас үндсэн зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2-т “Хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгүүлэгч гэм буруутай эсэхээс үл хамааран түүнд дараахь үүрэг, үр дагавар үүснэ:”, 224.2.3-т “мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү ... авах эрхээ алдах.” гэж заасан.

 

Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2, 224.2.3 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч нь 2018 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс Зээлийн гэрээг цуцлах эрхээ хэрэгжүүлээгүй байх тул 2018 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс хойш хүү авах эрхээ алдсан байна.

 

Зээлийн гэрээнд зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчид 5 000 000 000/таван тэрбум/ төгрөгийн зээлийн үндсэн зээлийн төлбөрт 5 000 000 000/таван тэрбум/ төгрөгийг, 2018 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх үндсэн хүүний төлбөрт 673 150 684.92/зургаан зуун далан гурван сая нэг зуун тавин мянга зургаан зуун наян дөрвөн төгрөг ерэн хоёр мөнгө/ төгрөгийг төлөх үүрэгтэй болох нь Зээлийн гэрээний болон хавсралт 1-ийн хуулбар, Нэмэлт, өөрчлөлт 2-ын хуулбар, 2000025619 тоот Зээлийн дансны хуулга, Б ХХК-ийн зээл, зээлийн хүүгийн тооцооллоор тогтоогдож байна.  

 

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол ... гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.” гэж заасан.

 

Хариуцагч нь Зээлийн гэрээ болон хавсралт 1, Нэмэлт, өөрчлөлт 2-т заасан хугацаанд зээл, үндсэн хүүг төлөөгүй байх тул 2018 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй байна.

 

Хариуцагч нь 5 000 000 000/таван тэрбум/ төгрөгийн зээлийн нэмэгдүүлсэн хүүний төлбөрт нэхэмжлэгчид 7 690 410.96/долоон сая зургаан зуун ерэн мянга дөрвөн зуун арван төгрөг ерэн зургаан мөнгө/ төгрөгийг төлөх үүрэгтэй болох нь Зээлийн гэрээний болон хавсралт 1-ийн хуулбар, Нэмэлт, өөрчлөлт 2-ын хуулбар, 2000025619 тоот Зээлийн дансны хуулга, Б ХХК-ийн зээл, зээлийн хүүгийн тооцооллоор тогтоогдож байна.  

 

Иргэний хуулийн 244 дүгээр зүйлийн 244.2, 244.2.3, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас нийт 5 900 402 553.61/таван тэрбум есөн зуун сая дөрвөн зуун хоёр мянга таван зуун тавин гурван төгрөг жаран нэгэн мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдсэн 741 317 260.26/6641719813.87-5900402553.61=741317260.26/ /долоон зуун дөчин нэгэн сая гурван зуун арван долоон мянга хоёр зуун жаран төгрөг хорин зургаан мөнгө/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргажээ.

 

Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1-т “... өөрийн шаардлагаа хангуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч тодорхой үл хөдлөх эд хөрөнгө барьцаалахыг ипотек гэнэ.”, 166 дугаар зүйлийн 166.1-т “Ипотек нь улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ.” гэж заасан.

 

Нэхэмжлэгчийн хариуцагчтай 2014 оны 4 дүгээр сарны 07-ны өдөр байгуулсан Барьцааны гэрээний эзэмших эрхтэй газрыг барьцаалсан хэсгээс бусад хэсэг нь Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1, 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт нийцэж байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т “... энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана.” гэж заасан.

 

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь энэхүү шийдвэрт заасан төлбөр төлөх үүргээ сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо /18132/, Сонсголонгийн зам гудамж 64/1, 64/2 тоот Улсын бүртгэлийн Ү-2201034528 дугаарт бүртгэлтэй 2960 метр квадрат талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байршилтай 64/3, 64/4 тоот Улсын бүртгэлийн Ү-2201034527 дугаарт бүртгэлтэй 4544 метр квадрат талбайтай үйлдвэрлэл, агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байршилтай 64/5, 64/6 тоот Улсын бүртгэлийн Ү-2201034526 дугаарт бүртгэлтэй 4328 метр квадрат талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулан үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч нь 64/1, 64/2, 64/3, 64/4, 64/5, 64/6 тоот үл хөдлөх эд хөрөнгүүдийн доорх газрыг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргажээ.

 

Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д “газар эзэмшигч нь газар эзэмших эрхээ Иргэний хуульд нийцүүлэн барьцаалж болох бөгөөд энэ тохиолдолд ... нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлж, эрхийн гэрчилгээнд барьцаалсан тухай тэмдэглэл хийлгэнэ.” гэж заасан.

 

Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар зохигчид 64/1, 64/2, 64/3, 64/4, 64/5, 64/6 тоот үл хөдлөх эд хөрөнгүүдийн доорх эзэмших эрхтэй газрын газар эзэмших эрхийг барьцаалсан талаар Нийслэлийн газрын албанд бүртгүүлж, эрхийн гэрчилгээнд барьцаалсан тухай тэмдэглэл хийлгээгүй байх тул 64/1, 64/2, 64/3, 64/4, 64/5, 64/6 тоот үл хөдлөх эд хөрөнгүүдийн доорх эзэмших эрхтэй газрын газар эзэмших эрхийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийн бусад мөнгө, хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан байх боловч Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт зааснаар барьцааны гэрээ байгуулаагүй байх тул тус нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Шүүх Иргэний хуулийн 244 дүгээр зүйлийн 244.2, 244.2.3, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Б” ХХК-иас нийт 5 900 402 553.61/таван тэрбум есөн зуун сая дөрвөн зуун хоёр мянга таван зуун тавин гурван төгрөг жаран нэгэн мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “К” ХХК дахь банкны эрх хүлээн авагчид олгож, үлдсэн 741 317 260.26/долоон зуун дөчин нэгэн сая гурван зуун арван долоон мянга хоёр зуун жаран төгрөг хорин зургаан мөнгө/ төгрөгийг, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, 8028/0104 нэгж талбарын дугаартай 4194.75 метр квадрат ноолуурын үйлдвэрлэл бүхий зориулалттай газар, бусад мөнгө, хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Б” ХХК энэхүү шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо /18132/, Сонсголонгийн зам гудамж 64/01, 64/02 тоот Улсын бүртгэлийн Ү-2201034528 дугаарт бүртгэлтэй 2960 метр квадрат талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байршилтай 64/03, 64/04 тоот Улсын бүртгэлийн Ү-2201034527 дугаарт бүртгэлтэй 4544 метр квадрат талбайтай үйлдвэрлэл агуулгын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байршилтай 64/05, 64/06 тоот Улсын бүртгэлийн Ү-2201034526 дугаарт бүртгэлтэй 4328 метр квадрат талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ НЬ:

 

  1. Иргэний хуулийн 244 дүгээр зүйлийн 244.2, 244.2.3, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Б” ХХК-иас нийт 5 900 402 553.61/таван тэрбум есөн зуун сая дөрвөн зуун хоёр мянга таван зуун тавин гурван төгрөг жаран нэгэн мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “К” ХХК дахь банкны эрх хүлээн авагчид олгож, үлдсэн 741 317 260.26/долоон зуун дөчин нэгэн сая гурван зуун арван долоон мянга хоёр зуун жаран төгрөг хорин зургаан мөнгө/ төгрөгийг, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, 8028/0104 нэгж талбарын дугаартай 4194.75 метр квадрат ноолуурын үйлдвэрлэл бүхий зориулалттай газар, бусад мөнгө, хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Б” ХХК энэхүү шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо /18132/, Сонсголонгийн зам гудамж 64/01, 64/02 тоот Улсын бүртгэлийн Ү-2201034528 дугаарт бүртгэлтэй 2960 метр квадрат талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байршилтай 64/03, 64/04 тоот Улсын бүртгэлийн Ү-2201034527 дугаарт бүртгэлтэй 4544 метр квадрат талбайтай үйлдвэрлэл агуулгын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байршилтай 64/05, 64/06 тоот Улсын бүртгэлийн Ү-2201034526 дугаарт бүртгэлтэй 4328 метр квадрат талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.12 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “К” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “Б” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 29 730 162 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   С.ХИШИГБАТ