Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 181/ШШ2020/02396

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Д.Л/РД/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Нийслэлийн Ш газарт холбогдох

                                                     

Үнэлгээ, тайланг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ганхуяг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Энхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Д.Л шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ганхуяг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 04-р сарын 30-ны өдрийн 181/ШШ2018/01004 дүгээр захирамжаар нэхэмжлэгч Д.Гантөмөрийн нэхэмжилсэн 127 099 460 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 793 447 төгрөгийн хамт нийт 127 892 907 төгрөгийг хариуцагч “Монгема” ХХК төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг шийдвэрлэсэн бөгөөд “Монгема” ХХК Шажиллагааны явцад 36 116 358 төгрөгийг мөнгөн хэлбэрээр төлсөн. Мөн  “Монгема” ХХК-ний ерөнхий захирал Д.Л би Д.Гантөмөрийн үлдэгдэл төлбөрт өөрийн өмчлөлийн ХУД, 3-р хороо, Үйлдвэрийн гудамж, 20-р байрны 36 тоотод байрлах Үл хөдлөх хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206033105 дугаарт бүртгэлтэй 41,25 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг санал болгосон боловч төлбөр авагч үнийн талаар харилцан тохиролцоогүй тул Нийслэлийн Шгазраас шинжээч томилж дээрх үл хөдлөх эд хөрөнгө болох Д.Л миний өмчлөлийн орон сууцанд хөрөнгийн үнэлгээ хийлгэж, уг үнэлгээний тайлан болон дүнг 2020 оны 04 сарын 22 өдөр танилцуулсан.

Нийслэлийн Шгазраас томилогдсон “Сэлэнгэ эстимейт” ХХК нь Д.Л миний өмчлөлийн дээрх хаягт байрлалтай 41,25 м.кв талбайтай, шинэвтэр 2 өрөө орон сууцыг дуудлага худалдаа явуулах үеийн зах зээлийн үнэ гэж 85 174 000/наян таван сая нэг зуун далан дөрвөн мянга/ төгрөгөөр үнэлсэн нь миний өмчийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэгүйдүүлсэн үнэлгээ хийсэн, хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг аваагүй, үнэлгээг хуульд заасан зарчим, журмаар үнэлээгүй, Шгазар нь шинжээчийн тогтоосон үнэ 85 174 000 төгрөгийн 70 хувь буюу 59 621 800 төгрөгөөр тооцон анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоохоор мэдэгдсэнийг хүлээн зөвшөөрөхгүй гомдолтой байна.

Шинжээчийн үнэлсэн үнэлгээний тайлан, үнэлгээг зөвшөөрөхгүй. Үнэлгээ зах зээлийн үнээс хэт доогуур байгаа. Шалбадан дуудлага худалдаанд зориулсан гэж тайланд дурдсан байдаг.

Иймд Нийслэлийн Шгазраас Д.Л миний өмчлөлийн дээр дурьдсан 2 өрөө орон сууцыг 85 174 000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээ, тайланг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байна.” гэв.

 

Хариуцагч Нийслэлийн Шгазрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Энхтуяа шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Д.Лийн гаргасан нэхэмжлэлтэй холбогдуулан дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШШ2018/01004 дүгээр захирамжаар “Монгема” ХХК-иас 127 892 907 төгрөгийг гаргуулж Д.Гантөмөрт олгохоор шийдвэрлэсэн.

Төлбөр төлөгч хуулийн этгээд хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлээгүй ба төлбөрөөс 36 146 635 төгрөг төлж, үлдэгдэл 91 746 272 төгрөгийг тооцон “Монгема” ХХК-ийн үүсгэн байгуулагч, 100 хувийн хувьцаа эзэмшигч, захирал Д.Л өөрийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206033105 дугаартай Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн гудамжны 20 дугаар байрны 36 тоотод байрлах 41,25 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцыг санал болгосон боловч төлбөр авагч тал үлдэгдэл төлбөрт тооцон авахаас татгалзан тул үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу харилцан тохиролцоогүй тул 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 4/195 дугаар тогтоолоор "Сэлэнгэ-Эстимейт” ХХК-ийг шинжээчээр томилж, эд хөрөнгийн үнэлгээ тогтоолгоход 85 174 000 төгрөгөөр үнэлэгдсэнийг 2020 оны 04 дүгээр сарын 22-ны 4/14881 тоот албан бичгээр мэдэгдэж, үнэлгээний тайланг талуудад хүргүүлсэн.

Үнэлгээ тайланг талуудад биечлэн хүргэсэн. Мөн үнэлгээний тайлан дээр төлбөр төлөгч талд Штухай хуулийн 62 дугаар зүйлд заасны дагуу тухайн үнэлэгдсэн үнээс багагүй үнээр бие даан худалдан борлуулах боломжтой тул бичгээр саналаа 03 хоногийн дотор гаргаж өгөхийг мэдэгдсэн. Штухай хуулийн 62 дугаар зүйлд заасан 03 хоногийн дотор саналаа ирүүлээгүй.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                            

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Д.Л хариуцагч Нийслэлийн Шгазарт холбогдуулан хөрөнгийн үнэлгээ, тайланг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Нийслэлийн Шгазар нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргасан.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 01004 дүгээр захирамжаар “Монгема” ХХК-иас 127 892 907/нэг зуун хорин долоон сая найман зуун ерэн хоёр мянга есөн зуун долоо/ төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжид 793 447/долоон зуун ерэн гурван мянга дөрвөн зуун дөчин долоо/ төгрөгийг гаргуулан Д.Гантөмөрт олгохоор шийдвэрлэж, 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 09129 дугаар Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж гарч, 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 00786 дугаар гүйцэтгэх хуудас олгогдон, 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 18280903 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн болох нь 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 01004 дүгээр захирамжийн болон 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 09129 дугаар захирамжийн хуулбар, 00786 дугаар гүйцэтгэх хуудсын болон 18280903 дугаар тогтоолын хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Үйлдвэр Үйлдвэр гудамж, 20-р байр, 36 тоот, 41.25 м.кв, хоёр өрөө орон сууцны өмчлөгч болох нь 000727565 дугаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

 

Штухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-т “Иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээ гэж гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг албадан гүйцэтгэх ... шийдвэр гүйцэтгэгчийн хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу хэрэгжүүлэх арга хэмжээг ойлгоно.”, 44.2.8-д “гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг биелүүлэх зорилгоор төлбөр төлөгчийн ... бусад хөрөнгөд үзлэг хийх, тэдгээрийг битүүмжлэх, барьцаалах, хураан авах, худалдан борлуулах ...” гэж заасан.

 

Штухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.2.8 дахь заалтад зааснаар хариуцагч нь 36 тоот орон сууцыг 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр битүүмжлэн, 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хураасан болох нь 18280903/01 Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолын болон 18280903/02 дугаар Эд хөрөнгө хураах тухай тогтоолын хуулбараар тогтоогдож байна.

 

          Штухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т “Дараахь хөрөнгийг шинжээчээр үнэлүүлнэ:”, 55.2.2-т “үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө;” гэж заасан.

 

          Штухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч болон төлбөр төлөгч, төлбөр авагч нар нь 36 тоот орон сууцны үнэлгээг тохиролцоогүй болох нь нэхэмжлэгчийн 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн Хүсэлтийн хуулбар, “Монгема” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ганхуягийн 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн Хүсэлтийн хуулбар, Д.Гантөмөрийн итгэмлэгдсэн төлөөлөгч Ц.Саранчимэгийн 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн Хүсэлтийн хуулбараар тогтоогдож байна.

 

Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5-д “Хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол уг хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцна.” гэж заасан.

 

Нэхэмжлэгч нь “Монгема” ХХК-ийн хувьцааг 100 хувь дангаар эзэмшдэг болох нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

 

Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн “Монгема” ХХК-д оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй гэж үзэх үндэслэлтэй болох нь нэхэмжлэгчийн 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн хүсэлтийн хуулбараар тогтоогдож байна.

 

Штухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр шинжээчээр “Сэлэнгэ Эстимэйт” ХХК-ийг томилж, шинжээч “Сэлэнгэ Эстимэйт” ХХК нь 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Үнэлгээний тайлан гаргасан болох нь 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 4/195 дугаар Шинжээч томилох тухай тогтоолын болон “Сэлэнгэ Эстимэйт” ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний тайлангийн хуулбараар тогтоогдож байна.

 

          Хариуцагч нь Хөрөнгийн үнэлгээний тайланг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр танилцуулсан болох нь 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн хуулбараар тогтоогдож байна.

 

          Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 9.2.3 дахь заалтад зааснаар “Сэлэнгэ Эстимэйт” ХХК-ийн 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайланд 36 тоот орон сууцны зах зээлийн үнэ цэнийг тогтоохдоо ашигласан аргачлал, үнийн мэдээлэллийн эх сурвалжийг тодорхой заасан байна.

 

Штухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 55.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Үйлдвэр Үйлдвэр гудамж, 20-р байр, 36 тоот, 41.25 м.кв, хоёр өрөө орон сууцны үнэлгээ, тайланг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

 

Шүүх Штухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 55.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасныг  баримтлан нэхэмжлэгч Д.Лийн үнэлгээ, тайланг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1, 160.1.2 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

  1. Штухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 55.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасныг  баримтлан нэхэмжлэгч Д.Лийн үнэлгээ, тайланг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Лийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан   сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ХИШИГБАТ