Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 181/ШЗ2020/02533

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Н.Б/РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Нийслэлийн Шгазарт холбогдох

 

Үнэлгээ хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Байгальмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Н.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Н.Б нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.10.02-ны өдрийн 181/ШШ2018/02015 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Х.Болдын нэхэмжпэлтэй, Н.Бид холбогдох, эд хөрөнгөд гэм хор учруулсны хохиролд 282.535.700 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн бөгөөд Монгол Улсын Дээд шүүхийн 2019.04.11-ний өдрийн 001/ХТ2019/00515 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.10.02-ны өдрийн 181/ШШ2018/02015 дугаар шийдвэр, 759 дүгээр гүйцэтгэх баримт бичгийн дагуу төлбөр төлөгч Н.Б миний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206061045 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион оргил /17012/ Их монгол улс гудамж, 407 дугаар байр, 403 тоотод байрлах 158.2 мкв талбайтай 4 өрөө орон сууцыг 156 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 19281049/05 дугаар тогтоолоор хураан авч, шинжээчийн тогтоосон үнээр худалдан борлуулах санал гаргасан байх тул Штухай хуулийн 69 дүгээр хуулийн 69.1, 72 дугаар зүйлийн 72.1 дэх заалтыг үндэслэн Н.Б миний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206061045 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион оргил /17012/ Их монгол улс гудамж, 407 дугаар байр, 403 тоотод байрлах 158.2 мкв талбайтай 4 өрөө орон сууцыг шинжээчийн тогтоосон үнэ 784.418.900 төгрөгийн 70 хувиар тооцон 549.093.230 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоож 2020.05.15-ны өдрийн 10 цаг 00 минутанд анхны дуудлага худалдааг зарласан.

Нийслэлийн Шгазрын 2020.04.07-ны өдрийн 4/187 дугаар Шинжээч томилох тухай тогтоолыг үндэслэн Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийн 2020.04.20-ны өдрийн №151/01 дугаар үнэлгээний тайлангаар Нийслэлийн Шгазрын 2020.04.07-ны өдрийн 4/187 дугаар тогтоолын дагуу Н.Б миний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206061045 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион оргил /17012/ Их монгол улс гудамж, 407 дугаар байр, 403 тоотод байрлах 158.2 мкв талбайтай 4 өрөө орон сууцны үнэлгээг 2020.04.20-ны өдрийн байдлаар үнэлж зах зээлийн үнийг 784.418.900 төгрөгөөр үнэлсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь уг миний өмчлөлийн газрыг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн бөгөөд хөндлөнгийн шинжээчийн дүгнэлт гарсан туха мэдэгдлийг 2020.05.11-ний өдөр хүлээн авсан бөгөөд уг хөндлөнгийн шинжээчийн тайлан дахь үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2, 9 дүгээр зүйлийн 9.2, 9.2.1, 9.2.2, 9.2.3-т заасныг үндэслэж дүгнэлт гаргаагүйд гомдолтой байна. Манай барьцааны эд хөрөнгийг зах зээлийн харьцуулалтын үнэлгээнд тулгуурлан үнэлгээ тогтоосон нь учир дутагдалтай байна. Өөрөөр хэлбэл, хөрөнгийн унэлгээг 2-оос доошгүй үнэлгэний арга хэрэглэхдээ хэт доогуур үнэлсэн аргыг ашиглаж, үнэлгээний мэдэгдэлд тусгаж байгаа нь үндэслэл бүхий дүгнэлт гаргаагүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж Хөрөнгө-Истимэйт ХХК-ийн 2020.04.20-ны өдрийн №151/01 дугаар хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

 

Хариуцагч Нийслэлийн Шгазрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Байгальмаа шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Н.Бийн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан нэхэмжпэлтэй танилцлаа.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2018/02015 дугаар шийдвэрээр Нямын Боос 181,780,645 төгрөгийг гаргуулж Х.Болдод олгохоор шийдвэрлэсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Н.Бийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206061045 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 11-р хороо, Стадион оргил /17012/ Их монгол улс гудамж407-р байр, 403 тоотод байрлах 158.2 мкв талбайтай 4 өрөө орон сууцыг битүүмжлэн хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу талууд хөрөнгийн үнэлгээг харилцан тохиролцож тогтоогоогүй тул Штухай хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 4/187 дугаар тогтоолоор “Хөрөнгө эстимэйт” ХХКомпанийг шинжээчээр томилж эд хөрөнгийн үнэлгээ тогтоолгоход 784,418,900 төгрөгөөр үнэлэгдсэн болохыг 2020 оны 04 дүгээр сарын 21-ний 4/14799 дугаар тоот албан бичгээр мэдэгдэж, үнэлгээний тайланг талуудад мэдэгдсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжпэгчийн нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                            

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Н.Б хариуцагч Нийслэлийн Шгазарт холбогдуулан “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн №151/01 хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Нийслэлийн Шгазар нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргасан.

 

2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 09 цаг 00 минутад товлон зарлагдсан шүүх хуралдааны товыг нэхэмжлэгч Н.Бийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Идэрхангай, өмгөөлөгч Т.Баясгаланд 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр шүүх хуралдааны тов мэдэгдэх баримтад гарын үсэг зуруулан мэдэгдсэн боловч нэхэмжлэгч Н.Бийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Идэрхангай, өмгөөлөгч Т.Баясгалан нар нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Бийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Идэрхангай, өмгөөлөгч Т.Баясгалан нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 02015 дугаар шийдвэр болон Улсын Дээд шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 00515 дугаар тогтоолоор Н.Боос 180 719 100/нэг зуун наян сая долоон зуун арван есөн мянга нэг зуу/ төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжид 1 061 545/нэг сая жаран нэгэн мянга дөрвөн зуун дөчин тав/ төгрөгийг гаргуулан Х.Болдод олгохоор шийдвэрлэж, 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 00759 дугаар гүйцэтгэх хуудас олгогдон, 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн болох нь 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 02015 дугаар шийдвэрийн болон Улсын Дээд шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 00515 дугаар тогтоолын хуулбар, 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 00759 дугаар гүйцэтгэх хуудсын болон 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 19281049 дугаар тогтоолын хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь Улсын бүртгэлийн Ү-2206061045 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Стадион оргил/17012/, Их Монгол улс гудамж, 407 байр, 403 тоот, 158.2 м.кв, 4/дөрөв/ өрөө орон сууцны өмчлөгч болох нь 000708813 дугаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

 

Штухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-т “Иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээ гэж гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг албадан гүйцэтгэх ... шийдвэр гүйцэтгэгчийн хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу хэрэгжүүлэх арга хэмжээг ойлгоно.”, 44.2.8-д “гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг биелүүлэх зорилгоор төлбөр төлөгчийн ... бусад хөрөнгөд үзлэг хийх, тэдгээрийг битүүмжлэх, барьцаалах, хураан авах, худалдан борлуулах ...” гэж заасан.

 

Штухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.2.8 дахь заалтад зааснаар хариуцагч нь 403 тоот орон сууцыг 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдөр битүүмжлэн, 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хураасан болох нь 19281049/03 дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолын болон 19281049/05 дугаар Эд хөрөнгө хураах тухай тогтоолын хуулбараар тогтоогдож байна.

 

          Штухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т “Дараахь хөрөнгийг шинжээчээр үнэлүүлнэ:”, 55.2.2-т “үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө;” гэж заасан.

 

          Штухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч болон төлбөр авагч Х.Болд нар нь 403 тоот орон сууцны үнэлгээг тохиролцоогүй болох нь 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн Үнийн саналын хуулбар, 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн Хүсэлтийн хуулбараар тогтоогдож байна.

 

          Штухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр шинжээчээр “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийг томилж, шинжээч “Хөрөнгө-Эстимэйт” ХХК нь 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Үнэлгээний тайлан гаргасан болох нь 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн Шинжээч томилох тухай тогтоолын болон “Сэлэнгэ Эстимэйт” ХХК-ийн 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайлангийн хуулбараар тогтоогдож байна.

 

          Хариуцагч нь 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Хөрөнгийн үнэлгээний тайланг хүлээн авсан болох нь 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Шинжээчийн дүгнэлт, үнэлгээний №01/31 тоот тайланг хүлээлцсэн баримтын хуулбараар тогтоогдож байна.

 

          Штухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т “Шийдвэр гүйцэтгэгч мэдэгдэх хуудсыг ... шуудангаар хүргүүлнэ.” гэж заасан.

 

          Штухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчид 403 тоот орон сууцны үнэлгээний талаар 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр мэдэгдэж, 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр үнэлгээний тайланг танилцуулж тэмдэглэл хөтөлсөн болох нь 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн № 4/14799 Мэдэгдлийн хуулбар болон 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн хуулбараар тогтоогдож байна.

 

          Штухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д “Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо ... мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно.” гэж заасан.

 

          Нэхэмжлэгч нь 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хөрөнгийн үнэлгээний тайлангийн талаар мэдсэн байх ба 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан болох нь нэхэмжлэлийн дардсаар тогтоогдож байна.

 

          Нэхэмжлэгч нь Штухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан эд хөрөнгийн үнэлгээний талаар шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн байна.

 

“Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн №151/01 хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

 

Шүүх Штухай хуулийн 55 дугаар зүйл 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Бийн “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн №151/01 Хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1, 160.1.2 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон

 

тогтоох нь:

 

  1. Штухай хуулийн 55 дугаар зүйл 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Бийн “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн №151/01 Хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч Н.Бийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан   сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ХИШИГБАТ