Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 181/ШЗ2020/02602

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Н.Д/РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: “М холбоо” ТББ/РД: /,

 

Хариуцагч: “У” ХХК/РД: /,

 

Хариуцагч: Ц.Б/РД: /,

 

Хариуцагч: Б.С/РД: / нарт холбогдох,

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: “Ж ББСБ” ХХК/РД: /,

 

Үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг иргэн Н.Дгийн нэр дээр шилжүүлэхийг иргэн Ц.Б, Б.С нарт даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганбат, хариуцагч “Мхолбоо” ТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Болор-Эрдэнэ, хариуцагч Ц.Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Бадамханд, хариуцагч Б.Сгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Энхтуяа, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батчимэг, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ч.Удаанжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ддорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Н.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн Н.Д миний бие 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 15 дугаартай захиалгын гэрээгээр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, “Компьютер Молл” худалдааны төвийн 6 давхрын 6004 тоот 40 м.кв талбай бүхий үйлчилгээний талбайг захиалан “Монголын Мэдээлэл Технологи Техник Хөгжүүлэлтийн Холбоо” ТББ-тай гэрээ байгуулсан. Улмаар 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 1 200 000/нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийг, мөн оны 08 дугаар сарын 22-нд 50 000 000/тавин сая/ төгрөгийг буюу 51 200 000/тавин нэгэн сая хоёр зуун мянга/ төгрөгийг захиалгын гэрээний дагуу бүрэн төлж барагдуулсан боловч өнөөдрийг хүртэл дээрх үйлчилгээний талбайгаа өөрийн өмчлөлд шилжүүлж аваагүй, элдэв шалтгаан хэлсээр өдийг хүрсэн.

Иймд Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, “Компьютер Молл” худалдааны төвийн 6 давхрын 6004 тоот 40.09 м.кв үйлчилгээний талбайн хууль ёсны өмчлөгчөөр иргэн Н.Д намайг тогтоож өгнө үү.

Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Иргэн Н.Д миний бие 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 15 дугаартай захиалгын гэрээгээр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, “Компьютер Молл” худалдааны төвийн 6 давхрын 6004 тоот 40 м.кв талбай бүхий үйлчилгээний талбайг захиалан “Монголын Мэдээлэл Технологи Техник Хөгжүүлэлтийн Холбоо” ТББ-тай, мөн “У” ХХК-тай 01/05 дугаартай гэрээ байгуулсан.

Улмаар 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 1 200 000/нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийг, мөн оны 08 дугаар сарын 22-нд 50 000 000/тавин сая/ төгрөгийг буюу 51 200 000/тавин нэгэн сая хоёр зуун мянга/ төгрөгийг захиалгын гэрээний дагуу бүрэн төлж барагдуулсан боловч өнөөдрийг хүртэл дээрх үйлчилгээний талбайгаа өөрийн өмчлөлд шилжүүлж аваагүй, элдэв шалтгаан хэлсээр өдийг хүрсэн.

Иймд Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, “Компьютер Молл” худалдааны төвийн 6 давхрын 6004 тоот 40.09 м.кв үйлчилгээний талбайн хууль ёсны өмчлөгчөөр иргэн Н.Д намайг тогтоож өгнө үү.

Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Иргэн Н.Д нь Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, “Компьютер Молл” худалдааны төвийн 6 давхрын 40.09 м.кв талбай бүхий 6004 тоот талбайн хууль ёсны өмчлөгчөөр иргэн Н.Дг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Үүнд:

Иргэн Н.Д нь 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 15 дугаартай захиалгын гэрээгээр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, “Компьютер Молл” худалдааны төвийн 6 давхрын 6004 тоот 40 м.кв талбай бүхий үйлчилгээний талбайг захиалан “Монголын Мэдээлэл Технологи Техник Хөгжүүлэлтийн Холбоо” ТББ-тай, мөн “У” ХХК-тай 01/05 дугаартай гэрээг тус тус байгуулсан.

Улмаар 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 1 200 000/нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийг, мөн оны 08 дугаар сарын 22-нд 50 000 000/тавин сая/ төгрөгийг буюу 51 200 000/тавин нэгэн сая хоёр зуун мянга/ төгрөгийг захиалгын гэрээний дагуу бүрэн төлж барагдуулж улмаар энэ талбай дээрээ кофе шоп ажиллуулж байсан боловч 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Нийслэлийн шүүхий шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хүмүүс ирж албадан талбайг чөлөөлсөн.

Ингээд “У” ХХК-иас надад үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргаж өгөлгүй хүлээлгэж байсан шалтгаан нь барьцаанд тавьсан байсан гэдгийг энэ үед мэдээд шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Шүүхэд нэхэмжлэл гаргаад шүүх дээр маргаан хянагдаж байх хугацаанд маргаан бүхий 6004 тоот үл хөдлөх эд хөрөнгийг “Жи Эс Би ББСБ” ХХК нь санаатайгаар өөрийн танил Ц.Бархасбадьхүүгийн төрсөн эгч Ц.Бгийн нэр дээр “Арилжааны гэрээ”-ний дагуу шилжүүлсэн байна. Иргэн Цэдэвийн Б энэ “Арилжааны гэрээ”-нд ямар ч хамааралгүй хүн, үүний цаана иргэн Цэдэвийн Бархасбадьхүү гэж хүн байгаа гэж үзэж байгаа. Ц.Бархасбадьхүү нь “Жи Эс Би ББСБ” ХХК-тай хамтын харилцаатай байдаг хүн, мөн 6004 тоот өрөө нь маргаантай шүүх дээр явж байсан гэдгийг маш сайн мэддэг, 6004 тоотын ашиглалтын зардлыг иргэн Н.Д төлдөг, иргэн Н.Дгийн өмч гэдгийг маш сайн мэддэг хүн тул дээрх Ц.Б рүү шилжүүлсэн нь хууль шүүхийн байгууллагыг үгүйсгэсэн, санаатай үйлдэл гэж ойлгож байна.

Иймд Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, “Компьютер Молл” худалдааны төвийн үйлчилгээний зориулалттай 6 давхрын 40.09 м.кв талбай бүхий 6004 тоот талбайн хууль ёсны өмчлөгчөөр Н.Дг тогтоолгох, мөн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, “Компьютер Молл” худалдааны төвийн үйлчилгээний зориулалттай 6 давхрын 40.09 м.кв талбай бүхий 6004 тоот талбайн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг иргэн Н.Дгийн нэр дээр шилжүүлэхийг иргэн Цэдэвийн Бд даалгах болгож нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.

Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, “Компьютер Молл” худалдааны төвийн үйлчилгээний зориулалттай 6 давхрын 40.09 м.кв 6004 тоот талбайн хууль ёсны өмчлөгчөөр иргэн Н.Дг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Үүнд:

Иргэн Н.Д нь 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 15 дугаартай захиалгын гэрээгээр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, “Компьютер Молл” худалдааны төвийн 6 давхрын 6004 тоот 40 м.кв талбай бүхий үйлчилгээний талбайг захиалан “Монголын Мэдээлэл Технологи Техник Хөгжүүлэлтийн Холбоо” ТББ-тай, мөн “У” ХХК-тай 01/05 дугаартай гэрээг тус тус байгуулсан.

Улмаар 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 1 200 000/нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийг,  мөн оны 08 дугаар сарын 22-нд 50 000 000/тавин сая/ төгрөгийг буюу 51 200 000/тавин нэгэн сая хоёр зуун мянга/ төгрөгийг захиалгын гэрээний дагуу бүрэн төлж барагдуулж улмаар энэ талбай дээрээ кофе шоп ажиллуулж байсан боловч 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Нийслэлийн шүүхий шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хүмүүс ирж албадан талбайг чөлөөлсөн. /Энэ талаарх бичлэгийг нэхэмжлэлд хавсаргав/

Ингээд “У” ХХК-иас надад үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргаж өгөлгүй хүлээлгэж байсан шалтгаан нь барьцаанд тавьсан байсан гэдгийг энэ үед мэдээд шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Шүүхэд нэхэмжлэл гаргаад шүүх дээр маргаан хянагдаж байх хугацаанд маргаан бүхий 6004 тоот үл хөдлөх эд хөрөнгийг “Жи Эс Би ББСБ” ХХК нь санаатайгаар өөрийн танил Ц.Бархасбадьхүүгийн төрсөн эгч Ц.Бгийн нэр дээр “Арилжааны гэрээ”-ний дагуу шилжүүлсэн байна. Иргэн Цэдэвийн Б энэ “Арилжааны гэрээ”-нд ямар ч хамааралгүй хүн, үүний цаана иргэн Цэдэвийн Бархасбадьхүү гэж хүн байгаа гэж үзэж байгаа. Ц.Бархасбадьхүү нь “Жи Эс Би ББСБ” ХХК-тай хамтын харилцаатай байдаг хүн, мөн 6004 тоот өрөө нь маргаантай шүүх дээр явж байсан гэдгийг маш сайн мэддэг, 6004 тоотын ашиглалтын зардлыг иргэн Н.Д төлдөг, иргэн Н.Дгийн өмч гэдгийг маш сайн мэддэг хүн тул дээрх Ц.Б рүү шилжүүлсэн нь хууль шүүхийн байгууллагыг үгүйсгэсэн, санаатай үйлдэл гэж ойлгож байна.

Улмаар шүүх дээр маргаан явж байхад мөн дахин санаатайгаар Ц.Б нь өөрийн найз Б.Сд ямар нэгэн төлбөргүйгээр шилжүүлсэн байна.

Иймд Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, “Компьютер Молл” худалдааны төвийн үйлчилгээний зориулалттай 6 давхрын 40.09 м.кв талбай бүхий 6004 тоот талбайн хууль ёсны өмчлөгчөөр Н.Дг тогтоолгох, мөн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, “Компьютер Молл” худалдааны төвийн үйлчилгээний зориулалттай 6 давхрын 40.09 м.кв талбай бүхий 6004 тоот талбайн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг иргэн Н.Дгийн нэр дээр шилжүүлэхийг иргэн Цэдэвийн Б, Батдоржийн С нарт даалгах болгож нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна.” гэв.

 

Хариуцагч “Мхолбоо” ТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Болор-Эрдэнэ шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн Н.Д нь манай байгууллагатай 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 15 дугаартай “Талбай урьдчилсан захиалгын гэрээ” байгуулсан, энэхүү гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.5 дахь хэсэгт заасны дагуу буюу өмчлөгч “У” ХХК-тай гэрээгээ баталгаажуулан, нарийвчлан тодорхой болгож 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 01/05 дугаартай гэрээг шинэчлэн дахин байгуулсан байдаг.

Анх 2014 онд анх гэрээг хийсэн. Нийт хэдэн м.кв талбайг авлаа гэсэн гэрээ хийгээгүй. Дараа нь “У” ХХК-тай байгуулсан.

Иргэн Н.Дтай манай байгууллага урьдчилсан талбай захиалгын гэрээг өмчлөгчийн өмнөөс өмчлөгч нарын зөвшөөрлийн дагуу байгуулж, улмаар өрөөний зохион байгуулалт, хуваалт зэрэг бүх зүйл тодорхой болсны дараа өмчлөгчтэй шинэчлэн гэрээг байгуулах ёстой байсны дагуу “У” ХХК-тай гэрээгээ байгуулсан байдаг тул дээрх шаардлага манайхаас бус “У” ХХК-иас шаардах ёстой гэж үзэж байна.” гэв.

 

Хариуцагч “У” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батзаяа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Тус шүүхэд иргэн Н.Д нь “Мхолбоо” ТББ-д холбогдох иргэний хэрэгт манай компанийг гуравдагч этгээдээр татсан иргэний нэхэмжлэлтэй танилцаад хариуцагчийг төлөөлж Д.Шинэсар миний бие дараах тайлбарыг гаргаж байна.

2014 оны 03 дугаар сард Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Их тойруу гудамж, Алтайн 1-19, 21, 21Б тоот газарт Монгол улсын иргэн Р.Сарантуяа, “У” ХХК, “Мхолбоо” ТББ нар Гурван талт хамтран ажиллах гэрээ В.Амартүвшин шүүгчтэй Д.Батчимэгийн нэхэмжлэлтэй хэргийн материалд нотлох баримтаар авагдсан байгаа. Уг гэрээний дагуу талууд өөрт ногдох талбай болон бусад зохих эрх, үүргүүдийг хуваарилан авч манай компани 2014 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Барилга угсралтын ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөгөөний газраас албан ёсоор авч ажлаа эхэлсэн ба 2017 оны 01 дүгээр сард барилга байгууламжийг байнгын ашиглалтанд оруулсан болно.

Уг гэрээний дагуу манай компани тус барилгын 5, 6, 8, 9, 10, 11, 12, 13 давхруудыг захиран зарцуулж бусдад худалдсан болно.

Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн материалд дараах тайлбарыг хүргүүлж байна. Үүнд:

1. 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр “Мхолбоо” ТББ-ыг төлөөлж Ж.Болор-Эрдэнэ, иргэн Н.Дтай Талбайн урьдчилсан захиалгын 15-н тоот гэрээг байгуулсан байгаа бөгөөд уг гэрээний төлбөрийг “Мхолбоо” ТББ-д төлнө гэжээ. 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Гурван талт ерөнхий гэрээ байгуулагдаагүй, барилга барих эсэх нь тодорхойгүй байсан бөгөөд уг гэрээгээр талууд аль аль талбайг өмчлөн эсэх нь тодорхойгүй байсан болно.

2. “Мхолбоо” ТББ-ын Гүйцэтгэх захирал гэж маш олон гэрээнд гарын үсэг зурсан гэх Ж.Болор-Эрдэнэ нь “Мхолбоо” ТББ-ын гүйцэтгэх захирал бөгөөд гүйцэтгэх захирал гэж олон зурсан гарын үсгүүд нь өөрийнх нь биш болохоо өөрөө ч шүүх хурал дээр хүлээн зөвшөөрсөн байгаа болно.

3. 2015 оны 01 дүгээр сарын 20-ны “Мхолбоо” ТББ-ын тэргүүн Н.Батцэрэн нь өөрийн эх нэгтэй төрсөн дүү болох Н.Дд банкны зээлээр талбай авч өгөх гэсэн юм. Талбай захиалгын гэрээ хийгээд өгөөч, зөвхөн арилжааны банкинд үзүүлнэ гэж гэрээ хийсэн бөгөөд уг гэрээний дагуу манай компанид ямар ч төлбөр төлөөгүй болно.

4. Мөн уг 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн гэрээний арын хуудсанд байгаа худалдан авагчийг төлөөлж зурсан гарын үсэг нь Н.Дгийн гарын үсэг биш болох нь өмнөх гэрээ болон бусад шинээр нөхөн бүрдүүлж хавсаргасан бүх материалаас илт харагдаж байна.

Иймд тус нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно.” гэжээ.

 

Хариуцагч Ц.Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Бадамханд шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Н.Дгийн нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

Нэгдүгээрт: Цэдэвийн Бгийн хувьд жинхэнэ хариуцагч биш болно.

Учир нь Ц.Б нь Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Их тойруу, 54-р барилгын 6 давхар, 6004 тоот өрөөг “Зарна” гэсэн зарын дагуу холбогдож өмчлөгч “Жи Эс Би ББСБ” ХХК-иас арилжааны гэрээгээр худалдан авсан байна.

Уг өрөө нь тухайн үед “Жи Эс Би ББСБ” ХХК нь улсын бүртгэлийн Ү-2203041773 дугаартай Үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээтэй хууль ёсны өмчлөгч байсан.

Хоёрдугаарт: Ц.Б нь 6004 тоот өрөөний дотор нь ямарваа нэгэн эд хогшил, өмч хөрөнгө байгаагүй, үйл ажиллагаа явуулаагүй хоосон өрөөг худалдан авсан.

Гуравдугаарт: Ц.Б нь нэхэмжлэгч Н.Дгийн өмчлөх эрхийг зөрчөөгүй, хууль ёсны өмчлөгч байгууллагаас худалдаж авсан.

Дөрөвдүгээрт: Дээрх худалдаж авсан 6004 тоот өрөөнд хоолны газрын зориулалтаар үйл ажиллагаа явуулах зорилгоор худалдан авсан боловч 6 дугаар давхарт 6001, 6002, 6005 тоотуудад ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллага, иргэд хоолны газар ажиллуулж байсан бөгөөд тэнд өрсөлдөөн ихтэй мөн онц байдал зарласан нийгмийн нөхцөл байдал, нөлөөлөл зэргээс хамаарч ашиг олох боломжгүй байсан учраас 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр бусдад худалдсан бөгөөд одоогийн байдлаар уг өрөөний өмчлөгч биш болно.

Тиймээс Н.Д нь 6004 тоот өрөөний өмчлөх эрхийг Ц.Бгээс шаардах үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

Хариуцагч Б.Сгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Энхтуяа шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагч Б.Сгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ранаажавын Энхтуяа миний бие нь нэхэмжлэгч Н.Дгийн нэхэмжлэлийг уншиж танилцан тайлбар гаргаж байна.

Иргэн Цэдэвийн Б, Батдоржийн С нар нь харилцан тохиролцож 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол /14182/, Их тойруу гудамж дахь 54 дугаартай барилгын 6 давхрын улсын бүртгэлийн Ү:2203041773 дугаарт бүртгэлтэй 40 м.кв талбай бүхий 6004 тоотын зоогийн газар ажиллуулах зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор 88 000 000/наян найман сая/ төгрөгийг төлөхөөр урьдчилгаа төлбөргүйгээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг шилжүүлэх, зээлээр худалдах худалдан авах гэрээг байгуулж, гэрчилгээг Б.Сгийн нэр дээр гаргуулан өгсөн байна.

Иргэн Б.С нь нэхэмжлэгч Н.Дтай ямар ч хамаарал холбоогүй, харьцах асуудал шаардлагагүй бөгөөд хууль ёсны өмчлөгч байсан Ц.Бтэй хууль тогтоомж зөрчилгүй гэрээ байгуулан 6004 тоотын шударга өмчлөгч болсон тул Н.Дгийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Иймд Н.Дгийн үндэслэлгүй гаргасан нэхэмжлэлийг хүчингүй олгож шийдвэрлэж өгнө үү.” гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “ЖББСБ” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Н.Дгийн гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг хүргүүлж байна.

2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр “ЖББСБ” ХХК нь “У” ХХК-ийн захирал Д.Шинэсартай ЗГ0301160140 дугаартай зээлийн гэрээг, мөн өдөр ЗБ0301160140 дугаартай зээлийн барьцааны гэрээг тус тус байгуулж, зээлийн барьцаанд Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Их тойруу гудамж, 54 дугаартай барилгын 5 давхарт байрлах 5001, 5005, 5006, 6 давхарт байрлах 6001, 6003, 6004 тоот үл хөдлөх хөрөнгүүдийг тус тус барьцаалсан.

Зээлдэгч “У” ХХК-ийн захирал Д.Шинэсар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул “ЖББСБ” ХХК-ийн зүгээс зээлийн гэрээний үүрэгт 606 907 979 төгрөг гаргуулах, зээлийн гэрээний үүргийг хариуцагчийн барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан бөгөөд тус шүүхийн шүүгчийн 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 184/ШШ2018/01184 дугаар захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг.

Гэвч хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлж, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Их тойруу гудамж, 54 дугаартай барилгын 5 давхарт байрлах 5001, 5005, 5006, 6 давхарт байрлах 6001, 6003, 6004 тоот үл хөдлөх хөрөнгүүдийг “ЖББСБ” ХХК-ийн нэр дээр шилжүүлсний үндсэн дээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000645305 дугаар гэрчилгээг авсан.

Үүний дараа “ЖББСБ” ХХК-ийн зүгээс Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд манай өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Их тойруу гудамж, 54 дугаартай барилгын 5 давхарт байрлах 5001, 5005, 5006, 6 давхарт байрлах 6001, 6003, 6004 тоот үл хөдлөх эд хөрөнгүүдийг Д.Шинэсарын хууль бус эзэмшил, ашиглалтаас чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд тус шүүхийн шүүгчийн 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 101/ШШ2019/00966 дугаар захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлж авах үед тухайн эд хөрөнгийн өмчлөгч нь Д.Шинэсар байсан бөгөөд бид хууль ёсны өмчлөгчөөс шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх замаар өөрийн нэр дээр шилжүүлэн авсан.

Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “ЖББСБ” ХХК-ийн өмгөөлөгч Ч.Удаанжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Д.Шинэсар нь зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулсан. Шинэсар нь гэрээний үүргээ биелүүлээгүй тул “ЖББСБ” ХХК нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Мөн “ЖББСБ” ХХК Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 6004 тоот үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргахад Д.Шинэсар нь зөвшөөрсөн учир хариуцагчийн зөвшөөрлийг баталсан. Бид нар өмчлөх эрхийг шударгаар олж авсан. Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулан авсан. Шүүхээс таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй учраас шилжүүлсэн.” гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Н.Д хариуцагч “Мхолбоо” ТББ, хариуцагч “У” ХХК, хариуцагч Ц.Б, хариуцагч Б.С нарт холбогдуулан Сүхбаатар дүүрэг, 9-р хороо, 7-р хороолол, “Компьютер молл” худалдааны төвийн үйлчилгээний зориулалттай 6-р давхрын 40.09 м.кв, 6004 тоот талбайн хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, 6004 тоот талбайн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг Н.Дгийн нэр дээр шилжүүлэхийг Ц.Б, Б.С нарт даалгах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч “Мхолбоо” ТББ нь манай байгууллага урьдчилсан талбай захиалгын гэрээг өмчлөгчийн өмнөөс өмчлөгч нарын зөвшөөрлийн дагуу байгуулж, улмаар өрөөний зохион байгуулалт, хуваалт зэрэг бүх зүйл тодорхой болсны дараа өмчлөгчтэй шинэчлэн гэрээг байгуулах ёстой гэж маргасан.

 

Хариуцагч “У” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбар гаргасан.

 

Хариуцагч Ц.Б нь бусдад худалдсан бөгөөд одоогийн байдлаар уг өрөөний өмчлөгч биш болно гэж маргасан.

 

Хариуцагч Б.С нь хууль тогтоомж зөрчилгүй гэрээ байгуулан 6004 тоотын шударга өмчлөгч болсон гэж маргасан.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “ЖББСБ” ХХК нь бид хууль ёсны өмчлөгчөөс шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх замаар өөрийн нэр дээр шилжүүлэн авсан гэх тайлбар гаргасан.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Д нь хариуцагч “Мхолбоо” ТББ, хариуцагч “У” ХХК, хариуцагч Ц.Б, хариуцагч Б.С нарт холбогдуулан гаргасан Сүхбаатар дүүрэг, 9-р хороо, 7-р хороолол, “Компьютер молл” худалдааны төвийн үйлчилгээний зориулалттай 6-р давхрын 40.09 м.кв, 6004 тоот талбайн хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, 6004 тоот талбайн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг Н.Дгийн нэр дээр шилжүүлэхийг Ц.Б, Б.С нарт даалгах нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч “У” ХХК-д холбогдох шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч нь 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хариуцагч “Мхолбоо” ТББ-тай № 15 Талбай урьдчилсан захиалгын гэрээ байгуулсан болох нь № 15 Талбай урьдчилсан захиалгын гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

№ 15 Талбай урьдчилсан захиалгын гэрээний 1-ийн 1.2, 3-ын 3.1, 3.1.2-т зааснаар хариуцагч “Мхолбоо” ТББ нь оффис, үйлчилгээний зориулалт бүхий цогцолбор барилгыг захиалгаар бариулж, нэхэмжлэгч нь 6-р давхарт, 40 м.кв талбайг 51 200 000/тавин нэгэн сая хоёр зуун мянга/ төгрөгөөр авах, төлбөрийг хариуцагч “Мхолбоо” ТББ-д төлөхөөр харилцан тохиролцсон болох нь № 15 Талбай урьдчилсан захиалгын гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч “Мхолбоо” ТББ, “У” ХХК нь иргэн Р.Сарантуяатай 2014 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Гурван талт хамтран ажиллах 010012 тоот гэрээ, 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр тус гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах Нэмэлт гэрээ байгуулсан болох нь Гурван талт хамтран ажиллах 010012 тоот гэрээ болон Нэмэлт гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Гурван талт хамтран ажиллах 010012 тоот гэрээгээр хариуцагч “Мхолбоо” ТББ, “У” ХХК, иргэн Р.Сарантуяа нар нь төсөл хэрэгжүүлэх газар дээр барилга барих, хөрөнгө оруулалт хийх, талбай хуваарилахтай холбогдон талуудын хооронд үүсэх харилцаа зохицуулах, харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг тогтоох, тус гэрээний 2-ын 2.1, 2.1.1, 2.1.2, 2.1.3, Нэмэлт гэрээний 2-ын 2.1-т зааснаар “У” ХХК нь 12/арван хоёр/ сарын хугацаанд төслийн ажлыг удирдан зохион байгуулж, төслийн эрсдэл, эцсийн үр дүнг хариуцах, барилга байгууламжийн үйлчилгээний 6, оффисийн 8, 9, 10, 13-р давхруудыг эзэмших, Р.Сарантуяа нь 5, 11, 12 давхруудын борлуулалт, эзэмшлийн эрхийг нөхцөлтэйгөөр “У” ХХК-д бүрэн шилжүүлэх, “Мхолбоо” ТББ нь захиалга авсны үндсэн дээр шаардлагатай санхүүжилтийг хийж барилга байгууламжийн зоорь болон үйлчилгээний 1, 2, 4, оффисийн 7-р давхруудыг эзэмшихээр харилцан тохиролцсон болох нь Гурван талт хамтран ажиллах 010012 тоот гэрээний болон Нэмэлт гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-т “Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд ... ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ.” гэж заасан.

Гурван талт хамтран ажиллах 010012 тоот гэрээ болон Нэмэлт гэрээ нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан Хамтран ажиллах гэрээ/цаашид “Гэрээ” гэх/-ий шинжтэй байна.

 

Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.3-т “Гэрээнд өөрөөр заагаагүй бол талуудын төлсөн хураамж нь тэдгээрийн дундаа өмчлөх хөрөнгө байна.” гэж заасан.

 

Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.3 дахь хэсэгт зааснаар “Мхолбоо” ТББ, “У” ХХК, иргэн Р.Сарантуяа нар нь Гэрээнд заасан Оффис, үйлчилгээний барилгын давхруудыг хэн хэрхэн эзэмших талаар харилцан тохиролцсон байна.

 

Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-т “Аливаа этгээдийн эзэмшилд байгаа эд юмсыг эд хөрөнгө гэнэ.” гэж заасан.

 

Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Мхолбоо” ТББ, “У” ХХК, иргэн Р.Сарантуяа нар нь Оффис, үйлчилгээний барилгын 6-р давхрыг “У” ХХК-ийн эзэмшилд байхаар харилцан тохиролцжээ.

 

Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсэгт зааснаар Оффис, үйлчилгээний барилгын 6-р давхар нь “У” ХХК-ийн эзэмшлийн хөрөнгө гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-т “Иргэний эрх, үүргийг үүсгэх ... зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ.”, 100 дугаар зүйлийн 100.1-т “Хуульд өөрөөр заагаагүй бол ... иргэн болон хуулийн этгээд өмчлөгч байна.” гэж заасан.

 

Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Мхолбоо” ТББ-ыг Сүхбаатар дүүрэг, 9-р хороо, 7-р хороолол, “Компьютер молл” худалдааны төвийн үйлчилгээний зориулалттай 6-р давхрын 40.09 м.кв, 6004 тоот талбайн өмчлөгч гэж үзэх үндэслэлгүй байх тул хариуцагч “Мхолбоо” ТББ нь эд хөрөнгийг захиран зарцуулах хэлцэл хийх эрхгүй ба нэхэмжлэгчид “Компьютер молл” худалдааны төвийн үйлчилгээний зориулалттай 6-р давхрын 40.09 м.кв 6004 тоотыг өмчлөх эрх үүссэн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Шүүх Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 476 дугаар зүйлийн 476.1, 477 дугаар зүйлийн 477.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Дгийн Сүхбаатар дүүрэг, 9-р хороо, 7-р хороолол, “Компьютер молл” худалдааны төвийн үйлчилгээний зориулалттай 6-р давхрын 40.09 м.кв, 6004 тоот талбайн хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, 6004 тоот талбайн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг Н.Дгийн нэр дээр шилжүүлэхийг Ц.Б, Б.С нарт даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

тогтоох нь:

 

  1.  Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 476 дугаар зүйлийн 476.1, 477 дугаар зүйлийн 477.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Дгийн Сүхбаатар дүүрэг, 9-р хороо, 7-р хороолол, “Компьютер молл” худалдааны төвийн үйлчилгээний зориулалттай 6-р давхрын 40.09 м.кв, 6004 тоот талбайн хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, 6004 тоот талбайн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг Н.Дгийн нэр дээр шилжүүлэхийг Ц.Б, Б.С нарт даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

  1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Д нь хариуцагч “Мхолбоо” ТББ, хариуцагч “У” ХХК, хариуцагч Ц.Б, хариуцагч Б.С нарт холбогдуулан гаргасан Сүхбаатар дүүрэг, 9-р хороо, 7-р хороолол, “Компьютер молл” худалдааны төвийн үйлчилгээний зориулалттай 6-р давхрын 40.09 м.кв, 6004 тоот талбайн хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, 6004 тоот талбайн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг Н.Дгийн нэр дээр шилжүүлэхийг Ц.Б, Б.С нарт даалгах нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч “У” ХХК-д холбогдох шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч Н.Дгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 554 350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    С.ХИШИГБАТ