Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2020/02955

 

 

 

 

 

 

 

 

 

 

                  2020             10             08

                                  102/ШШ2020/02955

                 

 

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Э.Б-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 29 753 668 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Л, хариуцагчийн өмгөөлөгч М.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэнпунцаг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Нэхэмжлэгч “Ж” ХХК-ийн төлөөлөгч Д.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өмгөөлөгч Б.Л шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Б нь Ж ХХКбарьцаалан зээлдүүлэх газраас 2019 оны 01 сарын 17-ны өдөр 23 000 000 төгрөгийг сарын 2.5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж, зээлийн гэрээ байгуулсан. Э.Б нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд манай компанийн өмчлөлд 1416 УБМ улсын дугаартай, Тоёота Фортуни маркийн автомашиныг шилжүүлэхээр фидуцийн гэрээ байгуулсан.

 

Э.Б нь 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хүртэл үндсэн зээлээс 5 384 284 төгрөг, хүүд 3 614 584 төгрөг, алдангид 821 942 төгрөг, нийт 9 820 810 төгрөг төлсөн. Гэвч 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрөөс нэхэмжлэл гаргасан 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр  хүртэл гэрээгээр тохирсон хуваарийн дагуу зээл, хүү, алданги төлөхгүй хуваарьт хугацаагааг 135 хоногоор хэтрүүлж зээлдүүлэгчийг хохироож байна.

 

Түүнд зээл, хүү төлөхийг удаа дараа шаардаж байсан боловч тэрээр төлөхгүй өдийг хүрсэн, мөн фидуцийн зүйл нь үүргийн гүйцэтгэлийг хангахад хүрэлцэхгүй, үнэ хямд машин байгаа зэрэг нөхцөл байдлууд үүссэн тул гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэл 19 679 212 төгрөг, 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хүртэлх хугацааны хүү 2 684 999 төгрөг, алдангийн хэмжээ гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэх ёсгүй тул 50 хувь болох 8 807 858 төгрөгөөс 1 418 401 төгрөгийг хасаж 7 389 457 төгрөгийн алданги, нийт 29 753 668 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Э.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өмгөөлөгч М.Цэндсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Б миний бие 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Ж ХХК 23 000 000 төгрөгийг сарын 2.5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж авсан бөгөөд барьцаанд Тоёота фортуни маркийн авто машиныг барьцаалсан. Гэрээний хугацаанд 8 800 000 төгрөгийг буцааж төлсөн, барьцаанд тавьсан автомашин аваарт орсноос хойш төлөөгүй үлдэгдэл төлбөрийг төлөөгүй. Одоо би үндсэн зээлийн үлдэгдлийг төлөх хүсэлтэй, харин хүү, алдангийг төлөхгүй.

 

Барьцаанд 54-45 гэдэг улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаалсан, автомашиныг анх Ж ХХКавч байсан ба Ж ХХКавтомашиныг барьцаанд тавиад, хүний өмнөөс зээл авсан. Би Ж ХХКнэхэмжлэлдээ дурдсан 14-16 гэх улсын дугаартай тээврийн хэрэгслийг мэдэхгүй.

 

2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Э.Б, ЖДМБ ХХК хоёр зээлийн гэрээ байгуулсан. Фидуцийн гэрээгээр зээлийн гэрээний үүрэг хангуулах боломжгүйг нотолсон зүйл хэрэгт байхгүй бөгөөд авто тээврийн өмчлөгч нь “ЖДМБ” ХХК. Э.Б 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр зээл авч 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүртэл зээлийн төлбөрийг төлсөн ба одоо үндсэн зээлийн үлдэгдэл 15 907 179 төгрөг байгаа. Зээлийн гэрээг цуцалж буй нь үндэслэлгүй.

 

Фидуцийн зүйл болох автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжтой. Өөрөөр хэлбэл, фидуцийн гэрээгээр үүргийн гүйцэтгэл хангуулж, хэрэв  тухайн автомашин нь төлбөр төлж хүрэлцэхгүй байвал фидуцийн гэрээнээс учирсан хохирол гэж нэхэмжлэх боломжтой. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг  шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж ХХКнь хариуцагч Э.Бд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 29 753 668 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг “...зээлийн үлдэгдэл төлбөр 15 907 179  төгрөгийг төлнө, ...фидуцийн зүйл болох автомашинаар үүргийг хангах үндэслэлтэй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй” гэж үгүйсгэн маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...хариуцагч нь гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ зөрчсөн тул зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэл 19 679 212 төгрөг, 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хүртэлх хугацааны хүү 2 684 999 төгрөг, алданги 7 389 457 төгрөг, нийт 29 753 668 төгрөг гаргуулах” гэж тодорхойлжээ.

 

Талуудын хооронд 2019 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр байгуулагдсан 1900042 дугаартай зээлийн болон фидуцийн гэрээгээр зээлдэгч Э.Б нь 23 000 000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 2.5 хувийн хүүтэй, 2021 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл зээлдүүлэгч Ж ХХК зээлэх, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 14-16 УБМ улсын дугаартай, MHFYX59G188007942 арлын дугаартай, Тоёота фортуни /Toyota Fortuner/ маркийн автомашиныг зээлдүүлэгч Ж ХХКөмчлөлд шилжүүлэхээр харилсан тохиролцсон нь талуудын шүүхэд гаргасан тайлбар, зээлийн болон фидуцийн гэрээгээр тус тус нотлогдож байхаас гадна талууд зээлийн гэрээний хүчин төгөлдөр эсэх болон гэрээний дагуу мөнгийг шилжүүлсэн үйл баримтын талаар маргаагүй байна. Иймд тэдний хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний үүрэг үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь гэрээний дагуу 23 000 000 төгрөгийг хариуцагчид шилжүүлэх, хариуцагч нь гэрээнд заасан хугацаанд зээлийн төлбөрийг хүүгийн хамт нэхэмжлэгчид төлөх үүргийг тус тус хүлээсэн байх бөгөөд хариуцагч нь төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй нөхцөлд хугацаа хэтрүүлсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцон алданги төлөхөөр тохиролцсон байна.

 

Хэрэгт авагдсан зарлагын мэдүүлэг болон талуудын тайлбараар нэхэмжлэгч нь хариуцагчид зээл 23 000 000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байх тул нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзнэ.

 

Харин хариуцагч нь гэрээнд зааснаар гэрээний хугацаанд буюу 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл үндсэн зээлийн төлбөрт 10 763 666 төгрөг төлөхөөс 5 384 284 төгрөг төлж 5 379 382 төгрөг төлөөгүй, хүүгийн төлбөрт 5 948 520 төгрөг төлөхөөс 3 614 585 төгрөг төлж 2 333 935 төлөөгүй нь зээлийн гэрээ болон нэхэмжлэгчийн санхүүгийн баримтаар тогтоогдож байна. Улмаар хариуцагч нь гэрээний дээрх үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч нь гэрээг цуцалж, хуримтлагдсан үндсэн зээлийн болон хүүгийн төлбөрийг хариуцагчаас шаардсан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх заалттай нийцсэн байна. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй тохиолдолд гэрээний нэг тал нь гэрээнээс татгалзаж, гэрээг цуцлах эрхтэй.

 

Хариуцагч гэрээнд заасан үндсэн зээлийн болон хүүгийн төлбөрийг төлөх үүргээ 2019 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс хойш төлөөгүй тул нэхэмжлэгч 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 20/014 дугаар мэдэгдэх хуудсаар хариуцагчид хугацаа хэтрүүлсэн төлбөрийг 2020 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөхийг мэдэгдсэн. Гэвч хариуцагч нь уг хугацаанд болон нэхэмжлэгчийг гэрээний төлбөрийг шаардаж 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл төлбөрийг төлөөгүй байх тул нэхэмжлэгчийг мөн өдрөөр Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар хариуцагчтай байгуулсан зээлийн гэрээг цуцалсан гэж үзэх үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн дээрх зөрчлийг мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-д заасан үүргийг ялимгүй зөрчсөн гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байна.

 

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 17 615 716 төгрөгийг 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэлх хугацааны зээлийн үндсэн хүүгийн үлдэгдэл төлбөр 2 684 999 төгрөгийн хамт нийт 20 300 715 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй байна. Харин нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагчийг үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрт 19 679 212 төгрөгийг төлөөгүй гэх боловч зээлийн эргэн төлөлтийн хуваарь болон нэхэмжлэгчийн санхүүгийн дардастай хариуцагчийн төлбөрийн талаарх баримтаар нэхэмжлэгчийг  үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 17 615 716 төлөөгүй гэж үзэхээр байна. Иймд нэхэмжлэгч нь хариуцагчаас 2 063 496 төгрөг шаардах эрхгүй.

 

Нөгөөтээгүүр, хариуцагч нь үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрт 15 907 179 төгрөг төлөх үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан журмын дагуу нотолж чадахгүй байна.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэх бөгөөд мөн зүйлийн 232.3-т зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийдэг.

 

Талууд гэрээний 2.3-т алдангийг зээлийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувь байхаар заасан нь тэднийг алдангийн талаар тохиролцсон гэж үзнэ. Түүнчлэн, зээлийн эргэн төлөлтийг сар бүр төлөхөөр заасан байх бөгөөд хариуцагчийн 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэлх гүйцэтгээгүй үүрэг 20 300 715 төгрөгт ногдох алданги Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д заасан хэмжээнээс хэтэрч байна. Иймд нэхэмжлэгч нь үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 17 615 716 төгрөгийн 50 хувь болох 8 807 858 төгрөгөөс 1 418 401 төгрөгийг хариуцагч төлсөн гэж үзэж хасаад алданги 7 389 457 төгрөгийг хариуцагчаас шаардсан нь хуулийн дээрх заалттай харшлаагүй байна. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч нь мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасны дагуу хариуцагчаас гэрээний хариуцлагад алданги 7 389 457 төгрөг шаардах эрхтэй.

 

Талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 1900042 дугаартай фидуцийн гэрээгээр зээлдэгч Э.Б нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 14-16 УБМ улсын дугаартай, MHFYX59G188007942 арлын дугаартай, Тоёота фортуни /Toyota Fortuner/ маркийн автомашиныг 7 700 000 төгрөгөөр үнэлж, зээлдүүлэгч Ж ХХКөмчлөлд шилжүүлэхээр харилсан тохиролцсон.

 

Фидуцийн зүйл болох гэрээнд заасан 14-16 УБМ улсын дугаартай, MHFYX59G188007942 арлын дугаартай дээрх автомашины улсын дугаар 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр 45-54 УБЯ болж өөрчлөгдөн улсын бүртгэлд нэхэмжлэгчийн өмчлөлд бүртгэлтэй болох нь Автотээврийн үндэсний төвийн лавлагаагаар нотлогдож байна. Өөрөөр хэлбэл, фидуцийн гэрээнд хэдийгээр тухайн автомашины улсын дугаарыг 14-16 УБМ гэж тэмдэглэсэн байх боловч арлын дугаараас үзвэл тухайн улсын дугаар нь гэрээг байгуулах үед 45-54 УБЯ болж өөрчлөгдсөн байна. Иймд хариуцагчийг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд MHFYX59G188007942 арлын дугаартай, Тоёота фортуни /Toyota Fortuner/ маркийн автомашиныг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлсэн гэж үзэх үндэслэлтэй. Үүнээс үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д заасан  үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх буюу фидуцийн гэрээ байгуулагдсан байна.

 

Зээлийн гэрээний 2.4-т зааснаар хариуцагч нь дээрх автомашиныг ашиглах нөхцөлтэйгөөр зээл авсан байх бөгөөд тухайн автомашин бодитоор хариуцагчийн эзэмшилд байгаа нь хариуцагчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна.   

 

Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээх бөгөөд мөн хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1.6-д зааснаар энэ нь үүргийн гүйцэтгэлийг хангах арга.

Талуудын хооронд байгуулагдсан үндсэн гэрээ нь зээлийн гэрээ бөгөөд фидуцийн гэрээ нь түүнийг дагалдах гэрээ. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь үүргийн гүйцэтгэлийг хангах аргыг бус харин зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн буюу зээлийн гэрээний үүргийг хариуцагчаас шаардсан нь үндэслэлтэй байна. Түүнчлэн, Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-т зааснаар фидуцийн зүйлийг бодитойгоор буюу биетээр гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах эсэх нь зээлдүүлэгчийн эрх бөгөөд үндсэн үүрэг зээлийг эсхүл үүргийн гүйцэтгэлийг хангах аргаар хангуулах эсэхийг нэхэмжлэгч өөрөө сонгон шаардах эрхтэй. Иймд хариуцагчийн “...фидуцийн зүйлээр үүргийг хангуулах боломжтой” гэх татгалзал үндэслэлгүй байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчаас 27 690 172 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 063 496 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Э.Б-аас27 690 172 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж ХХКолгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 063 496 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 306 718 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 296 401 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн  төлөөлөгч  буюу  өмгөөлөгч  эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

                                                                                                       

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   М.БАЯСГАЛАН